64. Удирдагч, ажилчдыг мэдээлэх зарчмууд

(1) Бодитой ажил хийдэггүй удирдагч, ажилчдын хувьд гэвэл, тэднийг тийм гэдгийг нь үнэнийг ойлгодог хэдэн хүн баталгаажуулсан бол илчилж, буруутгаж, халж болно;

(2) Хууран мэхэлж, ажлын зохицуулалтыг ноцтой зөрчдөг удирдагч, ажилчдын хувьд, тийм зүйл хийсэн гэдэг нь үнэн зөвөөр батлагдсаны дараа илчилж, буруутгаж, халж болно;

(3) Гэм буруу үйлддэг, эсвэл завхрал харуулдаг удирдагч юм уу ажилчинд хайраар туслах ёстой. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авахаас татгалзвал тэднийг илчилж, буруутгаж, халж болно;

(4) Хэрвээ удирдагч юм уу ажилчин төрөл бүрийн муу үйл үйлдэж, бусдыг зовоож, урхидаж, хилсээр буруутгадаг бол тэднийг буруутгаж, илчлэх ёстой бөгөөд тэднийг халсныг батлах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Удирдагч юм уу ажилчинд хэрхэн хандах тухайд хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Хийдэг зүйл нь зөв бол чи түүнийг дуулгавартай дагаж болно; хийдэг зүйл нь буруу бол чи түүнийг ил болгож, бүр түүнийг эсэргүүцэж, өөр санал дэвшүүлж ч болно. Хэрэв тэр бодитой ажил хийж чадахгүй, хуурамч удирдагч, хуурамч ажилчин, эсвэл антихрист гэдэг нь илчлэгдсэн бол чи түүний удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түүнийг мэдээлж, ил болгож болно. Гэхдээ Бурханы сонгосон зарим хүн үнэнийг ойлгодоггүй, нэн хулчгар байдаг учраас юу ч хийж зүрхэлдэггүй. “Удирдагч намайг хөөж явуулбал би дуусна; хэрэв удирдагч хүн болгоноор намайг ил болгож, хаяулбал би Бурханд итгэж чадахаа болино. Хэрэв би чуулганаас явбал Бурхан намайг хүсэхгүй, намайг аврахгүй. Чуулган Бурханыг төлөөлдөг!” гэж тэд хэлдэг. Ингэж бодох нь тэдгээр зүйлд хандах хүний тийм хандлагад нөлөөлөхгүй гэж үү? Удирдагч чамайг хөөвөл чи аврагдаж чадахаа болино гэдэг үнэхээр үнэн гэж үү? Чиний аврагдах асуудал удирдагчийн чамд хандах хандлагаас хамаардаг гэж үү? Яагаад маш олон хүн ийм хэмжээний айдастай байдаг юм бэ? Хуурамч удирдагч юм уу антихрист чамайг сүрдүүлэнгүүт чи үүнийг дээш нь мэдээлж зүрхлэхгүй, харин ч бүр тэр үеэс эхлээд удирдагчтай нэгэн санаатай байна гэдгээ баталбал чи дуусах бус уу? Ийм хүн үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Сатанлаг антихристийн үйлдсэн байж болох хорон муу үйлийг чи ил болгож зүрхэлдэггүйгээр үл барам, бүр эсрэгээрээ тэднийг дуулгавартай дагаж, тэдний үгийг үнэн гэж үзэн захирагддаг. Энэ нь тэнэглэлийн төгс жишээ биш гэж үү? Тэгэхээр чи хорлогдвол тэр нь зүй ёсны хэрэг биш үү? Бурхан чамайг хорлогдоход хүргэсэн үү? Чи үүнийг өөр дээрээ авчирсан. Чи антихристийг удирдагчаа болгож, түүнд ах эгч мэт хандсан—энэ нь чиний буруу юм. Антихристэд хүн ямар хандлагаар хандах ёстой вэ? Түүнийг ил болгож, түүний эсрэг тэмцэх ёстой. Ганцаараа ингэж чадахгүй бол олуулаа нэгдээд, түүнийг мэдээлэх ёстой. Дээд түвшний тодорхой удирдагч, ажилчин антихристийн замаар алхаж, ах эгч нарыг зовоож, бодитой ажил хийлгүй, байр суурийн ашиг тусад шунаж байгааг олж илрүүлмэгцээ зарим хүн тэдгээр антихристийг халуулах өргөдөлд гарын үсэг зурсан. Энэ хүмүүс гайхалтай зүйл хийсэн! Хүмүүс үнэнийг ойлгож, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй болж, мөн Сатанд хянуулах ч үгүй, хууртах ч үгүй байгааг энэ нь харуулдаг. Түүнчлэн антихристүүд болон хуурамч удирдагчид чуулганд ноёлох байр суурь эзэлдэггүй, хэлдэг үг, хийдэг бүхэндээ үнэн төрхөө хэт илэрхий харуулж зүрхэлдэггүй гэдгийг энэ нь нотолдог. Хэрэв өөрсдийгөө үнэхээр илчилбэл тэднийг хянаж, илрүүлж, хөөх хүмүүс бий. Өөрөөр хэлбэл, үнэнийг чин сэтгэлээсээ ойлгодог хүмүүсийн зүрх сэтгэлд хүний байр суурь, нэр төр, эрх мэдэл шийдвэрлэх зүйлс биш байдаг; хүмүүс Бурханд итгэхдээ ямар зам дагах учиртайг, мөн удирдагч, ажилчдад хэрхэн хандах ёстойг үнэнийг ойлгодог бүх хүн ялган таньж, тунгаан бодож, эргэцүүлж чаддаг. Түүнчлэн тэд, хүмүүс хэнийг дагах ёстой, ямар зан авир хүмүүсийг дагаж байгаад тооцогддог, ямар зан авир Бурханыг дагаж байгаад тооцогддог талаар бодож эхэлдэг. Эдгээр үнэнийг хэдэн жилийн турш эргэцүүлж, үргэлж номлол сонссоноор тэд Бурханд итгэх тухай үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож аваад, улмаар бага зэрэг биеийн хэмжээтэй болсон байдаг. Тэд Бурханд итгэх зөв замаар орсон байдаг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”-аас эш татав

Бурханы сонгосон хүмүүс антихристэд хэрхэн хандах ёстой вэ? Тэднийг илрүүлж, илчилж, мэдээлж, үлдэн хөөх ёстой. Антихрист удирдах албан тушаалд яаж ч очсон бай, байнга Бурханыг эсэргүүцдэг нэгэн байдаг. Чи антихристийн удирдлагыг хүлээн зөвшөөрөх ёсгүй, мөн түүнийг удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрөх ёсгүй, учир нь түүний хийдэг зүйл чамайг Бурханы үг рүү хөтөлдөггүй; тэр чамайг там руу чирч унаган, өөрийнхөө алхаж буй антихристийн замд татан оруулахыг хүсдэг. Тэр чамайг өөртэй нь хамтран Бурханыг эсэргүүцэж, Бурханы ажлыг үймүүлж, устгахад хүргэдэг. Тэгээд хамтдаа шаварт хөлбөрөхийн тулд чамайг татаж чангаадаг. Үүнийг нь чи зөвшөөрөх үү? Хэрвээ чи зөвшөөрч, түүнд бууж өгч, түүнээс өршөөл гуйж, аль эсвэл түүгээр байлдан дагуулагддаг бол гэрчлэл хийгээгүй хэрэг, мөн чи үнэн, Бурхан хоёрын аль алинаас урвадаг хүн юм—тийм хүмүүс аврагдах аргагүй. Аврал хүртэхийн тулд хүн ямар болзол хангах ёстой вэ? Эн тэргүүнд сатанлаг антихристийг илрүүлэх чадвартай байх ёстой; тэдэнд үнэний энэ тал байх ёстой. Үнэний энэ талыг эзэмшсэнээр л тэд Бурханд жинхэнээсээ итгэн, хүнийг шүтэж, дагахыг цээрлэж чаддаг; антихристийг таньж чаддаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, Бурханд гэрчлэл хийх чадвартай байдаг. Антихристийг танихын тулд хүмүүс эхлээд хүн болон юмсыг тов тодорхой, ойлголттойгоор харж сурах ёстой; мөн тэд антихристийн мөн чанарыг ухамсарлаж, бүх явуулга, заль мэх, дотоод сэдэл, зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Хэрвээ чи ингэж чадвал бат зогсож чадна. Аврал хүртэхийг хүсвэл чиний давах ёстой эхний туршилт бол Сатаныг хэрхэн ялах, дайсагнагч хүчнийг болон гадаад ертөнцийн саад тотгорыг хэрхэн ялан дийлэхэд суралцах явдал юм. Сатаны хүчний эсрэг тулаанд эцсээ хүртэл үхэн хатан тэмцэх биеийн хэмжээ, хангалттай үнэнийг эзэмшдэг болсон цагт—гагцхүү тэгсэн цагт л чи үнэнийг тогтмол эрэлхийлж чадах бөгөөд тэр үед л үнэнийг эрэлхийлж, аврал хүртэх замд тууштай, алдаа мадаггүй орж чаддаг. Хэрвээ чи энэ туршилтыг давж чадахгүй бол чамайг асар их аюулд байна гэж хэлж болох бөгөөд антихристэд баригдаж, Сатаны нөлөөн дор амьдардаг болох эрсдэлтэй юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”-аас эш татав

Антихристийг олж мэдмэгцээ чи тэднийг жигшин голж чадах уу? Чи босож зогсон, тэднийг мэдээлж, ил болгож зүрхлэх үү? (Тийм.) Чи үнэхээр зүрхлэх үү эсвэл зүгээр л дүр эсгэж байна уу? Бусад хүн чамайг дэмжиж байгаа үед чи босож зогсон, тэднийг ил болгож зүрхэлдэг, гэхдээ дэмжлэггүй бол тэднийг ил болгож зүрхлэх үү? Одоо байгаа газар чинь аюулгүй, агуу улаан луу наана чинь ноёрхдоггүй болохоор чи “Би юунаас айх ёстой гэж? Тэд антихристээс өөр юу ч биш шүү дээ. Бурханы сонгосон хүмүүс Бурханаас үүрэг даалгавартай байдаг болохоор би антихристийг ил болгож зүрхэлнэ, би айхгүй байна” гэж боддог. Гэхдээ агуу улаан лууны улс оронд бол өөр. Хэрэв чамайг илчилснээс болж антихрист байр сууриа алдвал тэд чамайг шийтгэж, хатуу шүүмжилж, худалдахыг хичээж, хэн эрх мэдэлд байна түүний гарт чамайг тушаахыг хичээнэ. Тэгсэн ч чи тэднийг ил болгож зүрхлэх үү? (Үгүй, бид зүрхлэхгүй.) Ийм нөхцөл байдалд чи зүрхлэхгүй. Тиймээс зүрхэлж байна гэдэг зөв хандлага мөн үү? Зөв бишийн дээр энэ бол гэрчлэл биш. Эдгээр нь ялагчид, Бурханыг дагагч нарын хэлбэл зохих үг биш. Чи үг хэлэхгүй байсан ч зүрх сэтгэл чинь: “Чи муу антихрист, диавол Сатан минь би чамайг ил болгоно доо. Чамайг жигшин голж, чуулганаас хөөхийн тулд би мэргэн ухаан ашиглана. Чи Бурханы гэрт оршин суух эрхгүй, чи бол диавол, Сатан! Хэдийгээр би чамайг олны өмнө ил болгохгүй ч зүрх сэтгэлийнхээ гүнээс би чамайг жигшин голдог. Би үнэнийг ойлгодог олон ах эгч нарыг хайж олоод хамтдаа чамайг жигшин голох болно. Бид чиний удирдлага, ов мэхийг хүлээн авахгүй” хэмээн ахин дахин халагласаар байдаг. Энэ зөв зам уу? (Тийм.) Энэ нөхцөл байдал магадгүй хор хөнөөлтэй, ийм үйлдэл гаргаснаар чи аюулд орох боловч Бурханы даалгавар, үнэн-зарчим болон хүний үүргийг хөсөрдүүлж, орхиж болохгүй. Харин эрх ямба эдэлдэг, байр суурийн ашиг тусыг ичиж зоволгүй эдэлдэг антихристүүдийг бол бид голж, Бурханы гэрт шимэгч болох, ахиж олон ах эгч нарт хор хүргэж, мэхлэх боломж олгохгүй байх хэрэгтэй. Бид тэднийг хөөх хэрэгтэй. Бурханы гэрийн нөөц баялаг эдгээр шимэгчийг тэжээхэд зориулагдаагүй. Тэд Бурханы гэрт идэж, Бурханы гэрийн юуг ч эдлэх эрхгүй, учир нь тэд бол диавол. Тэд жигшин гологдож байхдаа таарсан. Антихристийн бас нэг илрэл нь эрх ямбыг ичиж зовохгүйгээр эдэлдэг явдал юм. Ямар ч хувь нэмэр оруулахгүй байж удирдагчийн байр суурийг олж авсан даруйдаа тэд эрх мэдлийг атгадаг. Удирдагч болмогцоо тэд байр суурийнхаа ашиг тусыг эдэлж, ах эгч нараар албадан амттай хоол хийлгүүлж, хөдөлмөрийнх нь үр шимийг шамшигдуулж, эд хөрөнгийг нь хууль бусаар эзэмшдэг. Тэдний хувьд энэ бол мэдээж үнэлж баршгүй боломж, дахин олдохгүй завшаан байдаг. Диавол ингэж боддоггүй гэж үү? Ямар ичгүүргүй бодол вэ? Ах эгч нар ийм төрлийн хүнтэй харьцаж, засаж, ил болгож, жигшин голох хэрэгтэй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд харьцалт, засалтыг хүлээн авдаггүй, ямар нэг буруу зүйл хийхээрээ гэмших хандлага ч гаргадаггүй, харин ч үзэл тарааж, Бурханыг ил тодоор шүүдэг”-аас эш татав

Би чамд хэлье, хэн нэгнийг антихрист гэдгийг олж илрүүлэх үедээ хэрэв чи тэднийг маш их эрх мэдэлтэй, өөрсдийг нь ил болгочихвол чамайг цэвэрлэж, тусгаарлаж, Бурханы үгийн номыг чинь хураан авна гэж бодож байгаа бол тэдэнтэй халз бүү үзэлц. Тэднийг ил болгож, мэдээлж, тэднээс татгалзах арга замыг даруй бодож олох зуураа өөрийн номоо авч үлдэж, чуулгантай харилцах харилцаа холбоогоо таслахгүй байх хэрэгтэй. Тэдэнтэй шууд бүү сөргөлд. Тэдэнд учирлах гээд, хайрын хүчээр тэднийг засах гэж оролдоод, тэдэнтэй үнэнийг нөхөрлөлөө гээд нэмэргүй. Чи тэднийг өөрчилж чадахгүй. Тэднийг өөрчилж чадахгүйгээс хойш чиний хамгийн дээр зам бол аминчлан ярилцахаас юм уу гэмших байх гэсэн хүлээлттэйгээр тэдэнд учирлах гэж оролдохоос зайлсхийх явдал юм. Үүний оронд тэдэнд мэдэгдэхгүй аргаар тэднийг ил болгож, мэдээл. Дээд удирдлагадаа тэднийг зохицуулах боломж олгох юм уу тэднийг ил болгож, мэдээлж, тэднээс татгалзах илүү олон хүнийг сэрээж, ингэж чуулганаар тэднийг цавчуул. Ингэх нь үүнийг хийх сайхан арга биш гэж үү? Чи антихристийг таньсан байтал тэд чиний дотор бодлыг ил гаргаж, өөрсдийг нь илрүүлсэн эсэхийг харахыг оролдвол чи юу хийх вэ? Чи диавол Сатаны заль мэхийг нэвт харах ёстой; чи тэдний занганд юм уу чамд зориулж ухсан нүхэнд нь унаж болохгүй. Диавол Сатантай нүүр тулахдаа чи ухаалаг байх ёстой. Чи тэдэнтэй үнэнээсээ ярьж болохгүй. Чиний үнэнээсээ ярьж болох хүмүүс бол Бурхан, чиний жинхэнэ ах эгч нар тул Сатан, диавол, антихристэд хэзээ ч үнэнээ хэлж болохгүй. Зөвхөн Бурхан л зүрх сэтгэлдээ юу боддогийг чинь мэдэх эрхтэй; зөвхөн Бурхан л зүрх сэтгэлд чинь дээд эрхтэй байж, шинжих эрхтэй. Хэн ч, тэр дундаа диавол Сатан чиний бодлыг хянаж, зүрх сэтгэлийг чинь шинжихэд тэнцэхгүй. Тиймээс хэрэв диавол Сатан чиний үнэн үгсийг хэлүүлэхээр оролдвол чи “үгүй” гэж хэлэх, хариулахгүй байх, юу бодож байгаагаа тэдэнд хэлэхгүй байх эрхтэй. Энэ бол чиний эрх. Хэрэв чи “Диавол чи—надаас үг сонсох гэж оролдвол би чамд үнэнийг хэлэхгүй; би чамд хэлэхгүй. Би чамайг мэдээлнэ, яав л гэж? Хэрэв надаас өшөө авах гэж зүрхэлбэл би чамайг мэдээлнэ. Хэрэв надаас өшөөгөө авбал Бурхан чамайг харааж, шийтгэнэ” гэж хэлбэл болох уу? (Үгүй.) Библид “тиймээс та нар могой мэт ухаантай, тагтаа мэт гэм хоргүй бай” (Матай 10:16) гэсэн байдаг. Ийм үед чи могой мэт ухаантай, цэцэн байх ёстой. Бид зөвхөн Бурханд л зүрх сэтгэлээ шинжүүлж, зүрх сэтгэлийг маань эзэмдэхийг Түүнд л зөвшөөрөх ёстой. Бид зүрх сэтгэлээ зөвхөн Бурханд өгөх ёстой; Тэр ганцхан бидний зүрх сэтгэлийг эзэмдэх эрхтэй—диавол Сатан биш! Тиймээс антихристүүд бидний хэрхэн, юу бодож байгааг мэдэхэд тэнцэхгүй. Тэд чамаас үг сонсож, тандах гэж оролддог. Тэдний зорилго бол чамайг удирдах. Чи үүнийг тодорхой харах ёстой. Тиймээс антихристтэй үнэнээсээ бүү ярь. Тэднийг ил болгож, хаяж, албан тушаалаас нь огцруулахын тулд илүү олон ах эгч нарыг цуглуулах аргыг олох хэрэгтэй. Тэдэнд ноёрхох боломж хэзээ ч бүү олго. Тэднийг чуулганаас тусгаарлаж, тэдэнд Бурханы гэрт ахин үймээн дэгдээх юм уу эрх мэдэл атгах боломж бүү олго.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд Бурханы гэрийг өөрсдийнхөө хувийн эзэмшил шиг үздэг”-аас эш татав

Өмнөх: 63. Удирдагч, ажилчдыг сонгох зарчмууд

Дараах: 65. Хариуцлага хүлээж, огцрох зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх