124. Бусадтай харилцах зарчмууд

(1) Хүн бусадтай харилцахдаа зарчимч байх ёстой. Хүн үнэнийг хайрладаг, зөв замаар алхдаг, зохистой ажил хийдэг хүмүүстэй харилцах ёстой бөгөөд чоно болон цөөвөр чонотой хэзээ ч нийлэх ёсгүй;

(2) Хүмүүс үнэнч шударга байж, нэг нэгийгээ хүндэлж, ойлгож, хүлцэж, тэвчиж чаддаг, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж чаддаг байх ёстой. Нэг нэгнээ хайрлах гэдэг нь энэ юм;

(3) Бусдыг хэтрүүлэн үнэлэлгүйгээр, эсвэл дутуу үнэлэлгүйгээр шударга хандаж сур. Тэдний дутагдал, гэм бурууг халамжлан тусалж шийд;

(4) Хүн төрөл бүрийн хүнийг таньж сурах ёстой. Үнэнийг хайрладаг хүмүүстэй илүү их харилц, үнэнийг хайрладаггүй ов мэхтэй, ёрын муу хүмүүсээс зай барь.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх суурин дээр тогтдог болохоос хүний хүчин чармайлтаар тогтдоггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан үгүй бол хүмүүсийн хоорондох харилцаа нь ердөө махан биеийн харилцаа юм. Тэдгээр нь хэвийн бус, харин ч хүсэл тачаалд автсан байдаг. Тэр нь Бурханы жигшиж, үзэн яддаг харилцаа юм. Хэрвээ чи сүнс чинь хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч өөртөө таалагддаг, өөрийнхөө өндрөөр үнэлдэг хүмүүстэй л нөхөрлөл хийхийг үргэлж хүсдэг бол, хэрвээ өөр хүн эрэлхийлж байгаа ч чамд таалагддаггүй, чи түүнийг ялгаварлаж, түүнтэй харилцдаггүй бол чи сэтгэл хөдлөлдөө автдаг бөгөөд чамд Бурхантай харилцах хэвийн харилцаа огт байхгүй гэдгийг энэ нь илүү их нотолдог. Чи Бурханыг мэхэлж, өөрийнхөө муу муухайг нуухаар оролдож байна. Чи зарим ойлголтыг хуваалцаж чаддаг ч гэсэн буруу санаа зорилго өвөрлөдөг бол хийдэг бүхэн чинь хүний стандартаар л сайн байдаг. Бурхан чамайг магтахгүй—чи Бурханы ачааны дагуу бус, махан биеийн дагуу үйлдэж байна. Хэрвээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй хэвийн харилцаатай байж чаддаг бол тэр үед л Бурханаар ашиглагдахад тохирно. Ийм маягаар, бусадтай яаж харилцаж байгаа чинь хамаагүй, энэ нь амьдралын гүн ухааны дагуу биш, харин Бурханы өмнө, Бурханы ачааг хайхардаг байдлаар амьдрах явдал байх болно. Та нарын дунд ийм хүн хэчнээн байдаг вэ? Бусадтай харилцах харилцаа чинь үнэхээр хэвийн үү? Энэ нь юун дээр үндэслэдэг вэ? Чиний дотор амьдралын гүн ухаан хэр их байдаг вэ? Тэдгээрийг хаясан уу? Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэж чадахгүй бол чи Бурханых биш—чи Сатанаас ирсэн бөгөөд эцэстээ мөн л Сатан руу буцаж очно. Чи Бурханы ардуудын нэг байхад тохирохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас эш татав

Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой. Үүнийг суурь болгоод чи бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үг-зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүсэлд хайхрамжтай байхыг хүсэж байна уу? Бурханы өмнө “эрүүл ухаангүй” хүн байхыг хүсэж байна уу? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлохыг хүсэж байна уу? Харилцдаг бүх хүнийхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн үү? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чи амьдралын гүн ухааныхаа дагуу бусадтай харилцах харилцаагаа хадгалдаг уу, эсвэл тэдгээр нь Бурханы хайрын суурин дээр бий болсон уу? Хүн зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүй бол сүнс нь мулгуу, хөшүүн, мэдрэмжгүй болдог. Ийм хүн Бурханы үгийг хэзээ ч ойлгохгүй, Бурхантай хэзээ ч хэвийн харилцаатай байж чадахгүй; ийм хүний зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас эш татав

Хэрвээ хүмүүсийн хоорондох харилцаа хэвийн хүн чанарын цар хүрээнд тогтсон, хувийн ашиг сонирхол, үзэн ядалт, арилжаа юм уу махан биеийн хэрэгцээг агуулдаггүй бол үндсэндээ иймэрхүү хүн хоорондын харилцан үйлдлээс бий болсон харилцааг хэвийн гэж үзэж болно. Хүмүүс бие биетэйгээ хэвийн байдлаар, зарчмын дагуу хамтарч, харилцаж чаддаг, зарчимд нийцэлтэй зүйлсийг хийж чаддаг, зарчмын дагуу нэг нэгэндээ тусалж, дэмжиж, хангаж чаддаг байвал эдгээр нь бүгд хүмүүсийн хоорондох хэвийн харилцааны хүрээнд ордог зүйлс юм. Өөрөөр хэлбэл, аливааг арилжаа наймаа шиг биш, хувийн ашиг сонирхол, үзэн ядалт, махан биеийн хүсэл шаардлага агуулсан байдлаар биш, харин шударгаар, дүрэм журмын дагуу хийвэл тэдгээр нь зүй зохистой харилцааны цар хүрээн дотор байдаг. Энэ нь өргөн цар хүрээтэй, тийм биз дээ? Хүн хоорондын зүй зохистой харилцааны үндсэн гол урьдач нөхцөл нь гэвэл, тэдгээр нь хэвийн хүн чанарын цар хүрээнд багтдаг. Үүний нэг тал нь хэвийн хүн чанарын ухаалаг байдал, мөс чанарын хүрээнд ярилцах, харилцах явдал байхад нөгөө тал нь бол хэвийн хүн чанарын ухаалаг байдал, зарчимд нийцүүлэн харилцаж, хамтарч, үйлдэх явдал юм. Илүү өндөр түвшинд гэвэл, үнэн-зарчмын дагуу харилцаж, хамтарна гэсэн үг. Энэ нь хүмүүсийн хоорондох зүй зохистой харилцааны ерөнхий тодорхойлолт юм.

…Хэн нэгэнтэй уулзах үедээ, дууны өнгөө өөрчилж, хэл амаар дайрч, онгирч, нөгөө хүнээ зад шүүмжлэх юм уу өөрийгөө гайхуулахаар оролдолгүй хэвийн байдлаар мэндчилж, ярилцаж чаддаг, зүй зохистой, эелдэг зөөлөн байдлаар ярьж, хэлэлцэж чаддаг байх нь хүмүүсийн харж болох, хүн хоорондын харилцааг зохицуулах хамгийн зүй зохистой, үндсэн арга зам юм. Ажилтай эсвэл асуудлыг зохицуулахтай холбоотой тохиолдолд хамгийн гол зүйл бол мөс чанарын стандартад нийцэж, хэвийн хүн чанарын эрүүл ухааны дагуу хамтарч, харилцаж, аливааг хийх явдал юм. Мэдээж, үүний хамгийн сайн, хамгийн гүн гүнзгий хувилбар бол Бурханы шаарддаг үнэн-зарчмын дагуу хамтран, харилцаж, аливааг хийх явдал билээ. Энэ үнэн-зарчим нь юу вэ? Тэдгээр нь, хүмүүсийг сөрөг, сул дорой байх үед нь сөрөг байдал, сул талыг нь ойлгож чаддаг байх, бэрхшээл, зовлон зүдүүртэй байхад нь санаа тавьж чаддаг байх, дараа нь тэднийг сул дорой байлгахгүйн тулд тэднээс асууж, тэдэнд тусалж, дэмжиж, тэднийг Бурханы өмнө авчирч, тэдэнд туслахдаа Бурханы үгийг ашиглаж чаддаг байх явдлыг агуулдаг. Ийм хэлбэрийн хэрэгжүүлэлт зарчимд нийцдэг, тийм биз дээ? Энэ нь нийцэлтэй байдаг бөгөөд мэдээж бас зарчимд нийцдэг төрлийн харилцаа юм. Зориуд үймээн самуун, саад тотгор учруулдаг хүмүүс, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ зориуд аргацаадаг хүмүүсийн тухайд гэвэл, ийм хүмүүстэй тааралдах үедээ чи бас зарчмын дагуу үйлдэж чаддаг байх хэрэгтэй. Чи тэднийг өөгшүүлж, бурууг нь хаацайлахын оронд эдгээр зүйлийг заан үзүүлж, энэ хүмүүсийн үйлдлийг шүүмжилж, тэдэнд тусалж чаддаг байх хэрэгтэй, тэдний хийдэг зүйлийг үл тоож, тэдэнд аятай таатай зүйл хэлж, тэднийг сайшааж, магтаж, эсвэл худал үг хэлэх ёсгүй. Иймэрхүү зүйл хийх нь зарчмын дагуу үйлдэж байгаа хэрэг биш. Хүмүүс зарчмын дагуу үйлддэггүй харилцаа нь зохистой юу, зохисгүй юу? (Зохисгүй.) Аливааг зохицуулах, асуудлыг шийдвэрлэх, хүмүүстэй харилцах ийм арга зам нь харваас зарчмын дагуу биш бөгөөд мэдээж Бурханы шаардлагын ч дагуу биш юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (14)”-аас эш татав

Бурханы гэрт, бүхий л нөхцөл байдалд хүмүүсийн амьдран харуулж, илчилдэг зүйл нь үнэнийг зарчим, сууриа болгох ёстой. Хэрэв чи ийм орчинд амьдардаг бол хүмүүсийн дунд тэгш байдал байх бөгөөд хүн бүрийн Бурхантай харилцах харилцаа нь бүтээгдсэн зүйл Бүтээгч хоёрын хоорондох харилцаа байна; ийм болохоор хүмүүсийн хоорондох харилцаа хавьгүй энгийн, хялбар болдог. Тэр үед л хүмүүс жинхэнээсээ чөлөөлөгдөж, амьдралдаа эрх чөлөөтэй болж, жинхэнээсээ аз жаргалтай болж чадна. Та нар үүнд хүрсэн үү үгүй юу? (Үгүй.) Тэгвэл та нар юуны дагуу амьдардаг вэ? (Сатаны гүн ухаан, завхарсан зан чанар.) Та нар тэрхүү амьдралын гүн ухаанаас чөлөөлөгдөж, алдар нэр, эд хөрөнгийн төлөө тэмцэж амьдардаг орчноос салж хараахан чадаагүй; та нарыг захирч, удирддаг зүйл нь зөвхөн сатанлаг завхарсан зан чанар юм. Тиймээс амьдрах арга зам чинь маш залхмаар бөгөөд та нарт үргэлж ингэж санагддаг: “Бурханы гэрт амьдрах яагаад дэлхий ертөнц дээрх амьдралтай ийм адилхан байдаг юм бэ? Энд амьдрах ч бас ядаргаатай юм, би хийж байгаа юм бүхэндээ үргэлж анхааралтай байх ёстой, мөн би үйлдэхээсээ өмнө хүмүүсийн нүүр царайны илэрхийллийг үргэлж ажигладаг.” Ийм нөхцөл байдал хэрхэн бий болов? Зан авирын зарчим, юмыг харах өнцөг, аливаа зүйлийг зохицуулах арга барил чинь бүгд буруу учраас ийм болсон; чи үнэний зарчмын дагуу үйлддэггүй. Бүх хэрэг явдалд эхлэл, үндэс суурь гэж байдаг болохоор чиний шийдэх ёстой хамгийн эхний, хамгийн үндсэн зүйл юу вэ? Эхлээд бодол, санаа, мэдлэг, үзэл бодлоо задлан шинжилж, мэдэж авах ёстой. Дараа нь яах вэ? (Эргэн тойрныхоо юмсыг ямар өнцгөөс харах ёстой, тэдгээртэй хэрхэн харьцаж, ямар зарчмаар үйлдэх ёстойг эрж хайна.) Энэ нь хэрэгжүүлэлттэй хамаатай. Бодит амьдрал дээр хүний харилцааны хамгийн үндсэн зарчим гэж байх ёстой: Хүн бүр бүтээгдсэн зүйлийн зүй зохистой байранд зогсож, үүргээ баримтлах ёстой; нэг нь ч нөгөөгөөсөө сайн юм уу муу биш. Хүмүүс бүгд үнэний зарчмын дагуу үйлдэж, амьдралын гүн ухаан, аливааг хийх Сатаны зарчим, арга барилаас ангижирч, үнэний зарчмын дагуу бусдад хандаж, өөрсдөд нь мөн адил зарчмаар хандахыг бусдаас шаардах ёстой. Яг одоо та нарын дунд ийм уур амьсгал бий болох ёстой; Бурханы гэр бүлд байх ёстой, ах эгч нарын дунд байх ёстой тийм уур амьсгал чуулган даяар, бүх ах, эгч нарын дунд бий болох ёстой, ингэвэл чи ч, өөр хэн ч хязгаарлагдахгүй. Чи бусдыг хязгаарладаггүй, бусад нь ч чамайг хязгаарладаггүй—хэрэгжүүлэлтийн өөр нэг зарчим энэ бөгөөд хүн хоорондын хэвийн харилцааг хадгалах хамгийн үндсэн зарчим энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас эш татав

Хэрвээ та нар ариун хүн байх мэдрэмж, зарчмыг хараахан олоогүй байгаа бол амийн оролт чинь дэндүү өнгөцхөн, үнэнийг хараахан ойлгоогүй байгааг чинь энэ нь нотолдог. Өөрийн биеэ авч явах байдал, өдөр бүр амьдардаг орчиндоо үүнийг амталж, тунгаан бодож, бие биетэйгээ нөхөрлөж, бие биеэ зоригжуулж, сонор соргог байлгаж, нэг нэгэндээ тусалж, анхаарч, нэг нэгнээ дэмжиж, хангах шаардлагатай. Бусдын алдааг үргэлж бүү анхаар, харин өөрийгөө байнга эргэцүүл, өрөөлд саад тотгор, хор хөнөөл болохоор юу хийснээ дараа нь хүлээн зөвшөөрөхдөө идэвх санаачилгатай бай. Сэтгэлээ уудалж, нөхөрлөж сур, Бурханы үгэнд үндэслэн хэрхэн бодитоор нөхөрлөхийг хамтдаа үргэлж хэлэлц. Амьдралын чинь орчин ихэвчлэн ийм байх үед ах эгч нарын хоорондох харилцаа хэвийн болдог—шүтлэггүй хүмүүсийн хоорондох харилцаа шиг ээдрээтэй, хайхрамжгүй, хүйтэн цэвдэг, харгис байдаггүй. Чи тийм харилцаанаас аажмаар ангижрах болно. Ах эгч нар бие биетэйгээ илүү ойр, дотно болдог; та нар нэг нэгнээ дэмжиж, бие биеэ хайрлаж чаддаг; зүрх сэтгэлдээ сайн санаатай, бие биедээ хүлээцтэй, хайр энэрэлтэй хандаж, нэг нэгнээ дэмжиж, хайхрах чадвар бүхий сэтгэлгээтэй болдог, та нарт харин бие биетэйгээ тэмцэлдэж, нэг нэгнээ дэвсэлж, бие биедээ атаархаж, нууцхан өрсөлдөж, бие биеэ далдуур үл тоомсорлож, басамжилж, хэн нь ч хэнийг ч дуулгавартай дагадаггүй байдал, хандлага байдаггүй. Тийм байдал, нөхцөлд амьдрах нь хүмүүсийн хооронд аймшигтай харилцаа үүсгэдэг. Энэ нь чамд элдэв янзын сөрөг нөлөө үүсгэж, хор хөнөөл учруулахын зэрэгцээ бусдад ч янз бүрийн түвшинд сөргөөр нөлөөлж, хор хөнөөл учруулдаг. Ерөнхийдөө үүнийг даван туулахад хүмүүст маш хэцүү байдаг—хүмүүс чам руу эвгүй харах үед, эсвэл чиний хүсэлд нийцэхгүй зүйл хэлэх үед чи уурлаж, хэн нэгэн чадвараа харуулахад чинь саад болох зүйл хийх үед тэдэнд дургүйцэж, сэтгэл тавгүйтэж, гонсойж, нэр төрөө яаж сэргээх талаар л бодож чадна. Эмэгтэйчүүд болон залуу хүмүүс ялангуяа үүнийг даван туулах чадваргүй байдаг. Тэд үргэлж эдгээр шалдар булдар зан чанар, ийм уур цухал, шалихгүй сэтгэл хөдлөлд урхидуулдаг бөгөөд Бурханы өмнө очиход хэцүү байдаг. Эдгээр ээдрээтэй, тор мэт харилцаанд орооцолдож, зууралдсан хүмүүсийн хувьд Бурханы өмнө өөрсдийгөө тайван байлгаж, Бурханы үгэнд өөрсдийгөө тайван байлгахад хэцүү байдаг. Иймээс чи эхлээд ах эгч нартайгаа эв найртай байхад суралцах ёстой. Бие биедээ тэвчээртэй, хүлээцтэй байж, нэг нэгнийхээ ямар авьяастай, ямар давуу талтайг олж харах чадвартай байх ёстой. Түүнчлэн бусдын саналыг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлэх, өөрийнхөө талаар мэдлэгтэй болохын тулд гүн гүнзгий эргэцүүлэн бодож сурах ёстой. Чи өөрийгөө өөгшүүлж, санаархал, хүсэл, шалихгүй давуу талаа гааруулан, бусдыг хүчээр үгэндээ оруулж, хий гэснээ хийлгэж, өөрийг чинь өндрөөр үнэлж, өргөмжлөхөд хүргэх атлаа бусдын давуу талыг үл хайхрахын сацуу сул талыг нь эрээ цээргүй давсалж, хэтрүүлж, боломж л олдвол дутагдлыг нь зарлаж, дорд үзэж, үл тоомсорлож, аль эсвэл үг болон бусад арга ашиглан бусдыг гомдоож, цухалдуулан, улмаар чамайг дуулгавартай дагаж, анхаарч, чамаас айж, нуугдахад хүргэсэн байх ёсгүй. Хүмүүсийн хооронд тийм харилцаа бий болж, оршин байхыг та нар хармаар байна уу? Энэ ямархуу байдгийг мэдэрмээр байна уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн-бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн зарчим”-аас эш татав

Хэрэв ах эгч нар бие биедээ сэтгэлээ уудалж, нэг нэгэндээ тусалж, бие биеэ хангах чадвартай байя гэвэл хүн бүр жинхэнэ туршлагынхаа тухай ярих ёстой. Жинхэнэ туршлагаа ярилгүйгээр сүрлэг сонсогдох үг, оновчтой үгс, хоосон сургаалын, өнгөц үг л ярих юм бол чи үнэнч шударга хүн биш бөгөөд үнэнч шударга хүн байх чадваргүй билээ. Жишээлбэл хэдэн жил хамт амьдрахдаа эхнэр нөхөр хоёр хааяахан маргалдавч бие биедээ дасах гэж хичээдэг. Гэхдээ та хоёр хоёулаа хэвийн хүн чанартай бол чи түүнтэй, мөн тэр ч бас чамтай үргэлж сэтгэлээсээ ярилцах болно. Амьдралд ямар ч бэрхшээлтэй тулгарсан, ажил дээр чинь ямар ч асуудал гарсан, сэтгэлийнхээ гүнд юу ч бодож байсан, аливааг зохицуулахын тулд юу ч төлөвлөж, хүүхдийнхээ төлөө ямар ч санаа, төлөвлөгөөтэй байсан бүх зүйлээ чи ханьдаа хэлнэ. Тиймээс та хоёр бие биедээ гойд дотно, өөриймсөг санагдахгүй гэж үү? Хэрэв тэр чамд сэтгэлийн гүн дэх бодлоо хэзээ ч хэлэхгүй, цалингаа гэртээ авчрахаас өөрийг хийдэггүй, чи түүнтэй өөрийн бодлоо хэзээ ч ярилцдаггүй, нууцаа хэзээ ч итгэж хэлдэггүй бол та хоёрын сэтгэл хөндийрсөн хэрэг бус уу? Бие биеийнхээ бодол, санаа зорилгыг ойлгодоггүй болохоор хөндийрснөөс зайлахгүй. Эцэст нь чи ханиа ямар төрлийн хүн болохыг хэлж мэдэхгүй, тэр ч чамайг ямар хүн болохыг хэлж чадахгүй; чи түүнд юу хэрэгтэйг ойлгохгүй, тэр ч чинийхийг ойлгохгүй. Хүмүүс үгээрээ юм уу сүнсээрээ ярилцахгүй бол хоорондоо дотно байх ямар ч боломжгүй, бие биеэ хангаж, тусалж чадахгүй. Та нар үүнийг өмнө нь туулж байсан, тийм биз? Хэрэв найз чинь чамд бүх зүйлээ итгэж яривал, юу бодож байгаа, ямар зовлон, жаргалыг тээж байгаагаа бүгдийг хэлбэл тэр чамд онцгой дотно санагдахгүй гэж үү? Чамд эдгээрийг хэлэх болсон шалтгаан нь чи ч бас түүнд сэтгэлийн гүн дэх бодлоо хэлсэнд байгаа юм; чи гойд дотно, тийм болохоор л чи нийцэлтэй байж, нэгэндээ тусалж чаддаг. Чуулган дахь ах эгч нарын хооронд ийм төрлийн харилцаа, яриа байхгүй бол эв эе хэзээ ч байхгүй. Энэ бол үнэнч байх нэг шаардлага юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Байр сууриас чинь үл хамааран үнэнийг хэлж, зохих үед нь чамайг зэмлэж, илчилдэг атлаа яаж ч илчилж, зэмлэлээ гэсэн чамд тусалж, чамайг харж хандаж чаддаг хүмүүст чи ойртох ёстой. Чи тийм хүмүүст ойртох ёстой; тэд үнэнийг эрэлхийлдэг шулуун шударга хүмүүс юм. Зальхай ов мэхтэй хүмүүстэй хамт байхыг бүү эрэлхийл; тийм хүмүүсээс хол бай. Энэ бол зөв зам. Үнэнийг эрэлхийлдэг шулуун шударга хүмүүс чиний байр суурь, хувь нэмрийг хайхардаггүй; чи тэднийг хална гэж айлгалаа ч тэд тийм эрсдэл хүлээхэн бэлэн байж, мөн л илэн далангүй ярьж, зарчмын дагуу үйлдэж, хүмүүст хандах Бурханы гэрийн зарчмын дагуу чамд ханддаг. Үйлдэл чинь зарчмыг зөрчих үед энэ хүмүүс чамайг ил болгож, чамд зөвлөгөө өгч, асуудлыг чинь ил тод, илэн далангүй хэлж өгдөг. Тэд чиний бахархлыг сэвтээхээс айдаггүй бөгөөд олон хүний өмнө ч чамайг ичээж, гарах гарцгүй болгоно. Тийм хүмүүст чи яаж хандах ёстой вэ? Тэдний эсрэг эрс арга хэмжээ авах ёстой юу, эсвэл тэдэнтэй ойр байх ёстой юу? (Ойр байх ёстой.) Тэр нь зөв, гэхдээ тэгэхийн тулд хэрээс хэтэрсэн юм битгий хий—тэгэх нь жаахан хуурамч байдаг. Сэтгэл санаа чинь муу байх үед нэг хэсэгтээ тэднээс хол байхад зүгээр; ойлготлоо хүлээгээд, тэдэн дээр очиж, “Таны зөвлөгөө зөв байжээ; би зүрх сэтгэлдээ нэрэлхүү зантай, байр сууринд анхаардаг байж. Би энэ олон жил удирдагч байсан болохоор ийм олон хүний өмнө та бардам занг минь зүгээр өнгөрөөх ёстой байсан гэж би бодсон, гэхдээ үйлдэл минь үнэхээр зарчмаас зөрүүтэй, үнэнгүй байсан, тийм юм хийх ёсгүй байсан гэдгээ одоо олж харж байна. Тийм байр суурьтай байлаа гээд яах юм бэ? Энэ нь үүрэг биш гэж үү? Бид бүгд эрх тэгш байдаг. Би зүгээр л танаас арай их хариуцлага хүлээдгээс цаашгүй. Цаашид хэлэх ёстой юмаа хэлж байгаарай. Бидний хооронд дайсагнал байхгүй. Бурханы гэрт, Бурханы өмнө, үнэний өмнө бид нэгдсэн байдаг, бидний хооронд юу ч байхгүй” гэж нөхөрлөл хий. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж, хайрлах хандлага юм. Хэрвээ чи антихристийн замаас зайлахыг хүсвэл юу хийх ёстой вэ? Үнэнийг хайрладаг шулуун шударга хүмүүст идэвхтэйгээр ойртох ёстой. Чамд зөвлөгөө өгч, нүүрэн дээр чинь чамайг шүүмжилдэг, зусарддаггүй, буруу юм хийж, өөрийгөө өргөмжилж, гэрчилж, бусдыг хуурахаар оролдох үед чинь зааж хэлдэг хүмүүстэй ойрт. Энэ нь зөв зам юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг”-аас эш татав

Чи ямар ч бүлэгт байлаа гэсэн хүмүүсийн хооронд оршдог атаархал, маргаан, доог тохуу, дорд үзэлт, мөн хүмүүсийн бие биетэйгээ харьцахдаа ашигладаг элдэв янзын хор хөнөөл, арга барилыг даван туулж чадвал, хэрэв түргэн ууртай байдал, төрөлх байдал, завхарсан сатанлаг зан чанартаа түшиглэлгүй тэдгээрийг таньж, тэдгээр зүйлд үл захирагдаж, зөв хандаж чадвал бусад хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн болж, ерөнхийдөө бусадтай эв найртай байж чадна. Хэрэв чи эгэл жирийн хүнтэй эв найртай байж чаддаг, бусад хүнтэй хамт байхдаа ямар ч хүн, эд зүйл, юманд хянуулж, үймэрдэггүй бол байр байдал чинь хэвийн байх бөгөөд чи Бурханы өмнө амьдарна. Хүмүүс хаана байна, тэнд маргаан гарна. Маргаан гарах үед чи үнэний дагуу амьдрахгүй бол маргаанд татагдан орно. Маргаанд юу багтдаг вэ? Санал зөрөлдөөн, атаархал, үзэн ядалт, басамжлал, өрсөлдөөнтэй байдал, нэг нэгнээ шүүмжлэх, өндөр байр суурийн төлөө бие биетэйгээ өрсөлдөх, авьяас билиг, чадвар, хэлбэр галбир, гоо үзэсгэлэн, хэв чанар, байр суурь, нэр төр, үүрэг роль, хэний үг илүү жинтэй, хэн нь илүү хэрэгцээтэй, хэн нь илүү хүчтэй эсэхийг харьцуулах явдал багтдаг. Чи эдгээр зүйл дээр өөрийгөө бусадтай харьцуулан бүхий л өдрийг өнгөрөөж, эдгээр маргаанд автаад, хэвийн сүнслэг амьдралаар амьдрах, Бурханы өмнө хэвийн байдлаар тайван байх чадваргүй байдаг. Чи зүрх сэтгэлдээ үргэлж эдгээр маргаан, тэмцэлдээн, хэрүүлд автах бөгөөд энэ нь ганцхан чамайг бус, бусдыг ч бас хорлоно, ийнхүү чи хэзээ ч Бурханы өмнө очиж чадахгүй. Хэн нэгэн чамд тааламжгүй үг хэлэхэд чи сөрөг болно; хэн нэгэн өөрөөс чинь илүү авьяаслаг, илүү өндөр хэв чанартай, илүү хурдан сэтгэдэг байвал чи тавгүйтэж, тэдэнтэй өрсөлдөхийг хүснэ. Үргэлж эдгээр байдалд орооцолдоно гэдэг ямар хөөрхийлөлтэй, зүдэргээтэй, шаналгаатай амьдрах арга зам гээч. Энэ нь сүнслэг амьдралд саад болдог бус уу? Хэрэв чи үүнээс гарах гарц олж чадахгүй байгаа бол амь чинь үргэлж хохирол амсах болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн-бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн зарчим”-аас эш татав

Хүмүүсийг Сатан дэндүү гүн гүнзгий завхруулсан бөгөөд тэд үнэнийг огт ойлгодоггүй тул янз бүрийн хүмүүсийг тэвчиж дадах шаардлагатай. Миний олон жилийн тэсвэр тэвчээр ямар үнэ өртөгтэй байв? Би бүгдийг тэвчдэг; Би бүгдэд тэвчээртэй ханддаг, хэзээ ч хахир хатуу байдаггүй; Би хүмүүстэй зөвлөлдөж, нөхөрлөж, яриаг аядуухан чиглүүлж, тэднийг мэдлэгтэй болгож, аливаа зүйлийн цаадах учир шалтгааныг ойлгуулдаг, бүгдэд Би тийнхүү ханддаг. Би юу ч гэж хэллээ гэсэн нэмэргүй байвал тэднийг тавьж явуулдаг. Бусад нь чамайг анхаарахгүй байх үед чи гутаагдаж, ихээхэн доромжлол амссан мэт санан, өөрийгөө тэгтлээ өндрөөр бүү үнэл. Энэ нь хамаагүй. Гол нь юу ч хийлээ гэсэн Бурханы өмнө хий; чи өөрийгөө Бурханд тайлагнах ёстой. Чиний хийдэг бүх зүйл бусдад ашиг тустай байх ёстой. Та нарт энэ нь жаахан яршигтай шаардлага мэт санагдаж болох ч хүмүүст тийм хүн чанар, биеийн хэмжээ байдаггүйгээс энэ нь үүдэлтэй. Юун түрүүнд чи Бурханы өмнө амьдрангаа хэвийн байдлаа хэрхэн хадгалахаа бодолцох ёстой. Төрөлх байдал, түргэн ууртай байдал чинь тэсрэх гэж байх үед яах ёстой вэ? Бурханы өмнө яаран очиж, нэрийг нь дууд. Бурханы нэрийг дуудах үедээ чи уур, хорсол чинь арилж, намжихыг мэдэрнэ. Тэдгээр нь хаачдаг вэ? Яагаад чи гэнэт оюун санааныхаа хачин бодол, онолыг санаж чадахаа больдог вэ? Юу болоод байна вэ? Сатаны хийсэн зүйлс, хүний оюун санаан дахь зөвтгөл, түргэн ууртай зүйлсийг Бурхан арилгаж, чамд амар амгалан, баяр баясал өгч, зүрх сэтгэлийг чинь бага багаар тайвшруулдаг бөгөөд чи өөртөө, “Дөнгөж сая би яаж ийм цочмог байж чадав аа? Яаж ийм тэнэг байж чадав аа? Яаж ийм мунхаг байж чадав аа? Энэ ямар хамаатай юм бэ? Би маш их уурласан. Бурханыг дуудаж, Бурхан надад туслан, хүч чадал өгсөн нь сайн юм боллоо; Бурхан үнэхээр миний түшиг тулгуур боллоо. Бурхан намайг хамгаалж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхийг минь болиуллаа. Бурханы нигүүлслийг би үнэхээр мэдэрч чадлаа” гэдэг. Бурханы тэсвэр тэвчээр, хайр, энэрэл хязгааргүй бөгөөд хүмүүс тэдгээрийг гуйж, хүлээн авахын тулд Бурханы өмнө очиж сурах ёстой. Чамд итгэл, чин сэтгэл байгаа цагт Бурхан эдгээр зүйлийг чамд өгч, энэ бүгдэд хүрэхэд чинь туслах болно. Хүн иймэрхүү зүйл хийж чадахгүй, харин Бурхан чадна. Иймээс ямар нэг зүйл хийхээсээ өмнө үнэхээр шаардлагатай юу гэж эхлээд бодох ёстой. Хэрэв чи үүнийг сайтар бодож үзээгүй бол тайван байгаа эсэхээ баталгаажуул. Бүх зүйлийг хийхээсээ өмнө, түргэн ууртай байдал чинь тэсрэхээс өмнө чи өөрийгөө тайвшруулж, Бурханы нэрийг дуудаж, хийж байгаа зүйл чинь Бурханы хүслийн дагуу байгаа эсэхийг бодох ёстой; хэрэв хийж байгаа зүйлд чинь Бурхан сэтгэл ханамжгүй байвал түргэн зангаа бага багаар намжааж, нөхцөл байдлыг зохицуулахад чинь чамд туслах болно. Энэ нь чамд ашигтай байх уу? Хүмүүс хамт байх үедээ дэндүү гөжүүд байвал харилцааныхаа хамгийн эхэн үеийн байдалд эргэн очиход хэцүү байх учраас чи уураа гаргах гэж байх үедээ, төрөлх байдал, түргэн ууртай байдал чинь тэсрэх гэж байх үед, мөн энэ төрөлх байдал, түргэн ууртай байдал бусдыг шархлуулах магадлалтай байх үед хэсэг хугацаанд бодож, Бурханд илүү их залбирсан нь дээр. Чуулганы ах эгч нар, гэр бүлийнхээ гишүүд гээд бүгдтэй нь чи эв найртай байх ёстой. Энэ бол хамгийн наад захын шаардлага. Хүн эдгээр харилцаагаа зохицуулсан үед биеийн хэмжээ нь төлөвшсөн байх бөгөөд үнэхээр даалгавар авч, хариуцлага хүлээх чадвартай болж, Бурханы даалгаврыг хүлээн авч чадна.

Одоогоор олон хүний биеийн хэмжээ боловсорч гүйцээгүй хэвээр байгаа бөгөөд эргэн тойрныхоо маргаанаас ангижрах чадваргүй байдаг; тэд мах татагчаар татуулж, машины бутлуур тэднийг хэдэн хэсэг болгож, навсайлгаж байгаа мэт үргэлж урхидуулдаг—эцэст нь Бурханы гэр чамд тодорхой нэг ажил хий, үүргээ биелүүл гэх даалгавар өгөх үед чи үүнийг өөртөө авч чаддаггүй. Чи хийх хүсэлгүй байдаг юм биш, бас шийдвэр гаргаж, сэтгэл шулуудаагүй байдаг ч юм биш, аль эсвэл итгэлгүй, чадваргүй ч байдаг юм биш. Харин чиний биеийн хэмжээ дэндүү жаахан бөгөөд чи өөрийн эргэн тойронд байгаа ээдрээтэй хүмүүс, асуудал, юмстай харьцаж чаддаггүй, энэ нь янз бүрийн түвшинд саад тотгор үүсгэж, тухайн ажлыг дааж авч, даалгавраа хүлээн авч, үүрэгт ажлаа гүйцэлдүүлэхэд чинь саад болдог. Эцэст нь чи эд баялаг, хайр дурлалын уруу таталтад автдаггүй юм гэхэд хүн хоорондын ээдрээтэй, янз бүрийн харилцаанд хутгалдаж, маргаанд орооцолдоно, аль эсвэл зарим зүйлийг яаж хийхээ огт мэдэлгүй, зогсонги байдалд орно, эсвэл зарим асуудалд орооцолдож, сөрөг байдалд урхидуулж, урагшлах чадваргүй болно. Чиний шийдвэр, шийдэмгий байдал, итгэл, шаргуу зан хаачсан байх вэ? Ийм асуудалтай тулгарах үед чиний итгэл, шийдэмгий байдал, шийдвэр өчүүхэн төдий ч дурдагдах үнэ цэнгүй болж, эхний цохилтод унана. Иймээс хэрэв чи сайн сайхан, эерэг найдвар, хүсэлтэй байж, хүслээ биелүүлэхэд чинь Бурхан тусална гэж найдан Бурханы өмнө тангараг өргөвөл үүний урьдач нөхцөл нь, чи маргааныг болон эргэн тойрныхоо хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулж чадахуйц хангалттай биеийн хэмжээ болон үнэнийг эзэмшдэг байх ёстой. Эргэн тойронд чинь юу ч болж байсан хамаагүй, чи хүмүүс, хэрэг явдал, зүйлс, аль эсвэл амьдардаг орчныхоо нөхцөлөөс үл хамааран үүргээ итгэлтэйгээр биелүүлж, эдгээр зүйлтэй үнэнтэйгээр нүүр тулж, үнэн-зарчмыг баримтлан, эдгээр зүйлд өвдөг сөхөрч, цөхөрч, үймрэлгүй байж чадах тэр үедээ урагшаа үргэлжлүүлэн алхаж чадна; тэгсэн цагт л чиний биеийн хэмжээ, үнэний оролт дараагийн түвшинд гарна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн-бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн зарчим”-аас эш татав

Өмнөх: 123. Бурханд итгэх итгэлдээ ухаалгаар үйлдэх зарчмууд

Дараах: 125. Бусдад зүрх сэтгэлээ нээх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх