Оршил

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл, нэгэнт та нар Бурханы гэрийн гишүүн гэж тоологдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул бүх зүйл дээр Бурханд сэтгэл санааны тайвшрал авчирч, Түүнийг хангалуун байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, чи үйлдлүүддээ зарчимтай байж, үнэнд нийцэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханаар жигшигдэн, гологдож, хүн бүрд үл тоогдоно. Ийм таагүй байдалд ормогцоо чи Бурханы гэрийн гишүүн гэж тоологдож чадахгүй. Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэдэг нь энэ юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”). Бурханы үгийн энэ хэсэгт чухал үнэнийг тайлбарладаг: Бурханд итгэхдээ Бурханаар сайшаагдахыг хүсвэл “бүх зүйл дээр Бурханд сэтгэл санааны тайвшрал авчирч, Түүнийг хангалуун байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, чи үйлдлүүддээ зарчимтай байж, үнэнд нийцэх ёстой.” Энэ л Бурханд итгэхдээ аврагдаж, төгс болгуулах стандарт юм.

Энэ номд үнэнийг хэрэгжүүлэх нэг зуун далан зарчмыг жагсааж, Бурханд итгэхдээ үнэнийг хэрэгжүүлэх янз бүрийн талыг хөнддөг. Эдгээр нь Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод маш их ашиг тустай. Хэрэв амийн туршлагадаа энэ 170 зарчмыг ашиглаж сурч чадвал үнэнийг хэрэгжүүлэхэд амархан байх болно. Эдгээр зарчмын ихэнхийг дөрөв болгон хураангуйлж болно—төгс биш ч гэлээ чи үнэнийг ийм маягаар хэрэгжүүлж байгаа цагт зарчмын дагуу үйлддэг болж чадна. Туршлага нь гүнзгийрэхийн хэрээр хүмүүс бүр ч илүү бодитой, оновчтой, төгс зарчмыг олж авч чаддаг; энэ нь үнэн-бодит байдалд орох зам юм.

Дараах: 1. Бурханд итгэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх