171. Бурханы хайрыг мэдэх зарчмууд

(1) Христийн илэрхийлдэг бүх үнэн хүнийг аврахын төлөө байдаг. Христийн мөн чанар нь хайр бөгөөд энэ нь үнэн, зам, амь юм;

(2) Хүн Бурханы хайрыг үзэл, төсөөллөөрөө хязгаарлаж, үүнийг гагцхүү нигүүлсэл, өршөөл, хүлээцтэй байдал гэж тодорхойлох ёсгүй; хатуу шүүлт, цээрлүүлэлт, сахилгажуулалт нь тэр тусмаа хүнийг гэх Бурханы хайрын илэрхийлэл юм;

(3) Хүн Бурханы шүүлт гэсгээлт, шалгалт цэвэршүүлэлтийг туулах зуураа Сатаны нөлөөнөөс ангижирч, завхарсан зан чанар нь өөрчлөгддөг. Энэ бол Бурханы жинхэнэ хайр юм;

(4) Хүн Бурханы хайрын талаар жинхэнэ ойлголттой болох үедээ өөрийгөө Бурханы төлөө дуртайяа зарлагадаж чаддаг болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы хайрыг хариулдаг.

Холбогдох Бурханы үг:

Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрлаж, аварсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүрмөсөн хаяагүй, харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэхдээ Бурханы гүйцэтгэсэн баримт хэлсэн үгийнх нь дагуу гүйцэлддэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гэж, мөн махан биеийн мөн чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг; чамайг сэрээж, чамд буй дутагдлыг ухааруулж, хүний туйлын үнэ цэнгүй байдлыг мэдүүлэх гэсэндээ Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийдэг бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгодог зөвт зан чанар—энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы хайр юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Та нар бүгд нүгэлт, завхай газар амьдардаг бөгөөд бүгд завхай, нүгэлтэй. Өнөөдөр та нар Бурханыг хараад зогсохгүй, бүр ч чухал нь гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, үнэхээр гүн гүнзгий авралыг хүртсэн, өөрөөр хэлбэл, Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Өөрийн хийдэг бүхэндээ Бурхан та нарыг үнэхээр хайрладаг. Түүнд ямар ч муу санаа зорилго байхгүй. Та нарын нүглээс болж л Тэр та нарыг шүүдэг, ингэснээр та нар өөрсдийгөө шинжилж, энэхүү үлэмж их авралыг хүлээн авна. Энэ бүхэн нь хүнийг бүрэн төгс болгох зорилгоор хийгддэг. Эхнээсээ эцсээ хүртэл Бурхан хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн бөгөөд Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсдэггүй. Өнөөдөр Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол та нарыг биечлэн удирдахын тулд ийм их хэмжээний ажлыг мөн л хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй, эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр бол хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүс дуулгаваргүй учраас л Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол хүмүүсийг аврах боломжгүй байх байв. Та нар хэрхэн амьдрахыг мэддэггүй, бүр хэрхэн амьдрах талаар ч ойлгодоггүй учраас, мөн энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба өөрсдөө завхай, бузар диаволууд учраас та нарыг бүр их доройтуулж Тэр тэвчдэггүй, одоогийнх шигээ энэхүү бохир бузар газарт амьдарч, Сатанд хүссэнээр нь гишгэлүүлэхийг чинь харж тэвчдэггүй, та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч тэвчдэггүй. Тэрээр энэ бүлэг хүмүүсийг олж авч, та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулалтын ажлыг хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь гагцхүү авралын төлөө байдаг. Чам дээр хийгддэг бүхэн хайр, аврал юм гэдгийг хэрвээ чи харж чаддаггүй бол, хэрвээ чи энэ нь зүгээр л арга барил, хүнийг тарчлаах зам, итгэхийн аргагүй зүйл гэж боддог бол зовлон, бэрхшээл туулахын тулд өөрийнхөө ертөнц рүү буцсан нь дээр! Хэрвээ чи энэ урсгалд байж, энэ шүүлт, энэ энгүй авралыг эдэлж, хүний ертөнцийн хаанаас ч олдохгүй энэ бүх ерөөлийг эдэлж, энэ хайрыг эдлэхийг хүсэж байгаа бол сайн бай: Байлдан дагуулалтын ажлыг хүлээн авахын тулд энэ урсгалд бай, тэгвэл төгс болгуулж чадна. Өнөөдөр чи Бурханы шүүлтийн улмаас бага зэрэг зовлон шаналал, цэвэршүүлэлт туулж болох ч энэхүү зовлон шаналалд үнэ цэн, утга учир бий. Бурханы гэсгээлт, шүүлт хүмүүсийг цэвэршүүлж, хайр найргүй илчилдэг хэдий ч зорилго нь нүглийнх нь төлөө тэднийг шийтгэж, тэдний махан биеийг шийтгэхийн төлөө байдаг—энэ ажлын юу ч тэдний махан биеийг яллан сүйрүүлэхээр зорьдоггүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв зам руу хөтлөх зорилготой. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу зам руу хөтлөөгүй нь тодорхой! Энэ бүхэн нь чамаар хэвийн хүн чанарыг амьдран харуулуулахын төлөө байдаг бөгөөд энэ бүхэнд хэвийн хүн чанараараа хүрэх боломжтой. Бурханы ажлын алхам бүр нь чиний хэрэгцээнд үндэслэж, сул талын чинь дагуу, бодит биеийн хэмжээний чинь дагуу хийгддэг бөгөөд дааж давшгүй ямар ч ачааг та нарт өгдөггүй. Үүнийг чи одоо тодорхой мэддэггүй бөгөөд Би чамд хатуу хандаж байгаа мэт санагддаг, үнэндээ чамайг өдөр бүр гэсгээж, шүүж, зэмлэдгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддагаас болдог гэж чи үргэлж итгэдэг. Гэхдээ чиний амсдаг зүйл гэсгээлт, шүүлт мөн хэдий ч энэ нь үнэндээ чамайг гэх хайр, хамгийн агуу хамгаалалт билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс эш татав

Христийн мөн чанар юу вэ? Хүмүүсийн хувьд Христийн мөн чанар бол хайр; Түүнийг дагадаг хүмүүсийн хувьд энэ бол энгүй их хайр. Хэрэв Түүнд хайр, өршөөл байдаггүй байсан бол хүмүүс Түүнийг дагахгүй байх байсан. Зарим хүн: “Гэхдээ Бурхан бас зөвт” гэж хэлдэг. Бурхан үнэхээр зөвт, гэхдээ зан чанарынх нь тухайд бол, Түүний зөвт байдал үндсэндээ хүн төрөлхтний завхарсан зан чанарыг үзэн ядах, чөтгөр болон Сатаныг хараах, Түүний зан чанарын эсрэг аливаа халдлагыг үл тэвчих явдлаар илэрхийлэгддэг. Тэгвэл Түүний зөвт байдалд хайр агуулагддаг уу? Хүнийг шүүж, завхралыг нь цэвэрлэж байгаа нь хайр мөн үү? Бурхан ийм их доромжлолыг асар их тэвчээртэйгээр даван туулсан; энэ хайр биш гэж үү? Тиймээс Би та нартай шударгаар ярья: Бие махбодтой болсон үедээ хүн төрөлхтний төлөө хийдэг Бурханы ажилд Түүний хамгийн илэрхий, тод томруун мөн чанар бол хайр юм; энэ бол хязгааргүй хүлээцтэй байдал билээ. Хэрэв энэ нь хайр биш, харин та нарын төсөөлсөн шиг Бурхан хэн нэгнийг цохихыг санаархдаг бол цохидог; Тэр хэн нэгнийг үзэн ядвал тэр хүнээ шийтгэж, харааж, шүүж, гэсгээдэг байсан бол Тэр хэчнээн хатуу байх байсан бол! Тэр хүмүүст уурлавал тэд айсандаа салгалж чичрэн, Түүний өмнө зогсож чадахгүй болно… Энэ бол Бурханы зан чанарыг илэрхийлэх нэг л арга юм. Эцэст нь Тэр аврал авчрах зорилготой хэвээр байгаа, Түүний хайр зан чанарынх нь бүх илэрхийлэлд нэвт шингэсэн байдаг. Дахиад жаахан бодоод үз: Бурхан махбодод ажиллаж байхдаа хүмүүст хамгийн их харуулдаг зүйл нь хайр юм. Тэвчээр гэж юу вэ? Тэвчээр гэдэг нь сэтгэлийн гүн дэх хайраас үүдэн өршөөхийн нэр бөгөөд хүмүүсийг аврах зорилго нь хэвээр байдаг. Бурхан хайр энэрэлтэй учраас л хүмүүсийг өршөөж чаддаг. Энэ нь яг л бие биеэ үнэхээр хайрладаг гэрлэсэн хосууд нэг нэгнийхээ дутагдал, алдааг харалгүй өнгөрүүлдэгтэй адил. Хань чинь чиний уурыг хүргэвэл чи түүнд тэвчээртэй ханддаг; бүгд хайрын суурин дээр бий болсон байдаг. Хэрэв эхнэр нөхөр хоёр нэг нэгнээ үзэн ядвал ийм хандлага гаргахгүй, эсвэл ийм байдлаар өөрсдийгөө илэрхийлэхгүй, ийм үр нөлөө ч гарахгүй. Хэрэв Бурханд зөвхөн үзэн ядалт, уур хилэн байдаг, ямар ч хайр энэрэлгүйгээр зүгээр л шүүлт, гэсгээлт явуулдаг байсан бол нөхцөл байдал одоо хардагтай чинь адилгүй байх байсан бөгөөд хүмүүс та нарт гамшиг тохиолдох байсан. Тэр та нарыг үнэнээр хангах байсан уу? Гэсгээлт, шүүлтийн дараа хараагдсан бол хүмүүс бүрмөсөн дуусах байсан. Хэдийгээр тэд тэр дороо нас барахгүй ч зарим нь өвдөж, эсвэл хөдөлмөрийн чадваргүй болж, галзуурч, хараагүй болно, түүнчлэн зарим нь муу ёрын сүнс, бузар чөтгөрүүд рүү хандаж, хөл доор нь гишгэлэгдэх бөгөөд энэ хүмүүс өнөөдрийнх шигээ байхаа болино. Тиймээс та нар Бурханы маш их хайрыг эдэлсэн; Тэрээр асар их хүлээцтэй байдал, өршөөл, хайр энэрэл үзүүлсэн. Гэсэн хэдий ч хүмүүс үүнтэй санал нийлэлгүй, “Бурхан хүмүүст ингэж л хандах ёстой; Түүнд бас зөвт байдал, уур хилэн байдаг, бид эдгээрийг нь ч бас нэлээд их туулж мэдэрсэн” гэж дотроо боддог. Чи үнэхээр тэгсэн үү? Үнэхээр тийм бол чи өнгөрсөн гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн хүн төрөлхтөн яаж оршсоор байх билээ? Бурханы үзэн ядалт, уур хилэн, зөвт байдал нь бүгд энэ бүлэг хүмүүст аврал авчрахыг хүссэн үндэс сууриас илэрхийлэгддэг. Энэхүү зан чанар нь хайр, өршөөлөөс гадна асар их тэвчээрийг агуулдаг. Энэхүү үзэн ядалт нь өөр сонголт байхгүй гэсэн мэдрэмжийг тээж, хүн төрөлхтний төлөөх хязгааргүй санаа зовнил, хүлээлтийг агуулдаг. Бурханы үзэн ядалт хүн төрөлхтний завхралд чиглэдэг; хүн төрөлхтний тэрслүү байдал, нүглийг чиглэн, хайрын үндсэн дээр үүсдэг. Хайр байгаа цагт л үзэн ядалт байдаг. Бурхан Сатаныг авардаггүй, харин хүн төрөлхтнийг авардаг тул хүн төрөлхтний эсрэг Бурханы үзэн ядалт Сатаны эсрэг үзэн ядалтаас нь ялгаатай билээ. Бурханы зөвт зан чанар үргэлж байсаар ирсэн; Түүнд анхнаасаа л уур хилэн, зөвт байдал, шүүлт байсан. Тэдгээр нь Түүнийг хүн төрөлхтөнд уур хилэн, зөвт байдал, шүүлтээ гаргах мөчид зүгээр л бий болчхоогүй юм. Хүмүүсийг харахаас өмнө Бурханы зан чанар ийм байсан; харин тэд үүнийг мэдэрснийхээ дараа л энэ нь Түүний зөвт зан чанар гэдгийг ухаарсан юм. Үнэндээ Бурхан зөвт, сүр жавхлантай, эсвэл уур хилэнтэй эсэхээс үл хамааран хүн төрөлхтнийг аврахын тулд хийдэг бүх ажил нь хайраас үүдэн гардаг. Зарим хүн: “Тэгвэл тэр нь үнэндээ хэр их хайрыг агуулдаг юм бэ?” гэдэг. Энэ нь хэр ихийн тухай асуудал биш; харин энэ нь зуун хувь хайр юм. Хэрэв тийм биш бол хүмүүс аврагдахгүй байсан. Бурхан бүх хайраа хүмүүст зориулдаг.

Бурхан яагаад махбод болсон бэ? Тэрээр ямар ч үнээр хамаагүй хүн төрөлхтнийг аварна гэж аль хэдийн хэлсэн; тиймээс махбод болсон биед нь Түүний бүх хайр шингэсэн байдаг бөгөөд энэ нь Бурханд хандах хүний дуулгаваргүй байдал хязгаартаа тулж, нөхцөл байдал засаж залруулах аргагүй болсныг та нарт харуулдаг. Түүнд махбод болж, Өөрийгөө хүн төрөлхтөнд зориулахаас өөр сонголт байгаагүй. Бурхан бүх хайраа зориулдаг. Хэрэв Тэр хүн төрөлхтнийг хайрладаггүй байсан махбод болохгүй байсан юм; оронд нь Тэр тэнгэрээс аянга буулгаж, сүр жавхлан, уур хилэнгээ шууд гарган, хүнийг газарт унагах байсан. Бурхан махбод болох гэж тэр бүх хүчин чармайлтыг гаргах хэрэггүй байх байсан; Тэр тийм их төлөөс төлж, эсвэл тийм их доромжлолыг амсах шаардлагагүй байсан. Энэ бол тодорхой жишээ. Тэр хүмүүсийг аврахын тулд шаналал, доромжлол, хаягдмал байдал, хавчлага туулахыг илүүд үзсэн; ийм дайсагнасан орчин нөхцөлийг үл харгалзан Тэрээр хүмүүст аврал авчирдаг. Үүнээс агуу хайр байдаг гэж үү? Хэрэв Бурханд зөвхөн зөвт байдал байсан бол, мөн Тэрээр хүн төрөлхтнийг туйлаас үзэн ядах сэтгэлээр бялхаж байсан бол ажлаа хийхээр махбод болохгүй байсан юм; Тэр хүн төрөлхтний завхрал туйлдаа хүрэхийг хүлээж байгаад бүгдийг нь газрын хөрснөөс арчаад л бүх зүйлийг дуусгачхаж болох байсан. Бурхан хүмүүсийг хайрладаг болохоор—Тэр хүмүүсийг дээд зэргээр хайрладаг болохоор—ер бусын их завхарсан энэ хүмүүсийг аврахаар махбод болсон юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, уг чанараа мэддэг болсныхоо дараа олон хүн: “Миний хувьд бүх зүйл дуусжээ; би хэзээ ч аврагдаж чадахгүй” гэдэг. Чи аврал хүртэж чадахгүй гэдэгтээ итгэх үедээ л Бурхан үнэхээр хүнд туйлын тэвчээртэй хандаж, хүнийг хайрладаг гэх баримтыг мэддэг болно! Бурханы хайр үгүй бол хүмүүс юу хийж чадах билээ? Хүний уг чанар маш завхарсан хэдий ч Бурхан та нартай ярьсаар л байдаг; та нарыг ойлгохгүй байх вий гэж санаа зовон, замаасаа хазайж эсвэл хэт туйлшрах вий гэж эмээсэндээ Тэр та нарын асуусан асуулт бүрд даруй хариулдаг. Ийм байхад хүртэл та нар хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрын хэмжээг ойлгохгүй хэвээр байна уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайр”-аас эш татав

Бурхан энэ бохир, завхарсан хүмүүс дээр ажлаа хийж, энэ бүлэг хүмүүсийг төгс болгож чадах түвшинд хүртлээ Өөрийгөө даруу болгосон. Бурхан хүмүүсийн дунд амьдарч идэж, хүмүүсийг хариулж, хүмүүсийг хэрэгцээт зүйлээр нь хангах гэж л махбод болоогүй. Илүү чухал нь Тэр тэсэхийн аргагүй энэ завхарсан хүмүүс дээр аврах, байлдан дагуулах нүсэр их ажлаа хийдэг. Бүх хүн өөрчлөгдөж, шинэчлэгдэж магадгүй гэсэндээ Тэр хамгийн их завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд агуу улаан лууны гол цөмд ирсэн. Бурханы туулж буй энгүй их бэрхшээл зовлон нь бие махбодтой болсон Бурханы туулдаг бэрхшээл зовлон төдийгүй бүхнээс илүүгээр Бурханы Сүнс туйлын их доромжлол амсдаг—Тэр Өөрийгөө маш их даруу болгож, нуудаг болохоор эгэл жирийн хүн болдог. Бурхан хэвийн хүний амьдралтай, хэвийн хүний хэрэгцээтэй гэдгээ хүмүүст харуулах гэж бие махбодтой болж, махбодын хэлбэрийг авсан. Бурхан Өөрийгөө туйлын их даруу болгожээ гэдгийг батлахад энэ хангалттай. Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Түүний Сүнс маш өндөр, агуу хэдий ч Сүнснийхээ ажлыг хийхийн тулд Тэр ердийн, ялихгүй хүний хэлбэртэй болдог. Та бүгдийн хэв чанар, мэдлэг ухаан, эрүүл ухаан, хүн чанар, амьдрал чинь энэ төрлийн Бурханы хайрыг хүлээж авахад үнэхээр тохирохгүй гэдгийг харуулдаг. Та нар өөрсдийнхөө төлөө Бурханаар ийм зовлон туулуулах үнэхээр эрхгүй. Бурхан бол маш агуу. Тэр маш эрхэм дээд, хүмүүс маш дорд хэдий ч Тэр тэдэн дээр ажилласаар байдаг. Хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярилцахын тулд Тэр бие махбодтой болоод зогсохгүй бүр хүмүүстэй хамт амьдардаг. Бурхан маш даруу, маш хайр татам. Хэрэв Бурханы хайрыг дурдангуут, Бурханы нигүүлслийг дурдангуут чи асар их магтаал хэлэнгээ нулимс унагадаг бол, хэрэв чи ийм байдалтай байдаг бол Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болжээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажиллаж буй нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн, гэхдээ бүгдийг нь Сатан завхруулсан билээ. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, тэндээ ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм ажил хийхдээ асар их доромжлол туулдаг. Энэ нь гэрчлэл хийхийн тулд, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь Бурханы дээдийн дээд байдлыг илүү сайн харуулж чаддаг. Бусдын зэвүүцэн жигшдэг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Бурхан бол ариун агаад зөвт. Тэр бузар газарт төрсөн хэдий ч, мөн Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй хамт амьдардаг хэдий ч Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтөн агуу авралыг олж авахын төлөө байдаггүй гэж үү? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм! Та бүхний төлөө, та нарын хувь заяаны төлөө Тэр хэр их доромжлол амсдагийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр агуу хүмүүс юм уу баян, хүчирхэг гэр бүлийн хөвгүүдийг аврахын оронд дорд агаад бусдын үл тоодог хүмүүсийг онцгойлон авардаг. Энэ бүхэн нь Түүний ариун байдал биш гэж үү? Энэ бүхэн нь Түүний зөвт байдал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос эш татав

Хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд дээрээс хамгийн доод ёроолд, хүний амьдардаг амьдын тамд бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байсных нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй, харин ажлаа биечлэн гүйцэтгэх явцдаа хамгийн их доромжлол амсдаг. Бурхан юу гэж тамд харьяалагдах билээ? Бурхан амьдралаа тамд өнгөрөөж яахан болох билээ? Гэвч бүх хүн төрөлхтний төлөө, мөн бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, шударга бус явдлыг туулж, хүнийг аврахын тулд “там”, “Үхэгсдийн орон”, барын үүрэнд биечлэн орсон юм. Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох юм бэ? Бурханы талаар гомдоллох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ? Хүн яахан Бурханыг харж зүрхлэх билээ? Тэнгэрийн Бурхан энэхүү ёс суртахуунгүй хамгийн бузар булай нутагт ирээд хэзээ ч гоморхоогүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин ч хүний сүйтгэл,1 дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний үндэслэлгүй шаардлагыг Бурхан хэзээ ч шүүмжлээгүй, хүнд хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавиагүй, мөн хүнээс хэзээ ч үндэслэлгүй зүйл шаардаагүй; Бурхан зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгээр цэвэршүүлэх, сануулах, захих, тайтгаруулах, шүүх, илчлэх гэх зэрэг хүний шаардсан бүх ажлыг зүгээр л гомдолгүйгээр хийдэг. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй юм бэ? Хэдийгээр Бурхан хүний хэтийн ирээдүй, хувь заяаг үгүй хийсэн ч Түүний гүйцэтгэсэн аль алхам хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг амьд үлдээхийн төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг энэхүү зовлон, шөнө шиг түнэр харанхуйн хүчний дарлалаас ангижруулахын төлөө байгаагүй вэ? Аль нь хүний төлөө байдаггүй вэ? Элбэрэлт эхийн сэтгэл мэт Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы ирмүүн зүрх сэтгэлийг хэн ухаарч чадах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-өөс эш татав

Хүн, Бурхан хоёр үндсээрээ ялгаатай бөгөөд хоёр өөр ертөнцөд амьдардаг. Хүмүүс Бурханы бодлыг мэдэх нь байтугай хэлийг нь ч ойлгох чадваргүй. Бурхан л хүмүүсийг ойлгодог, харин тэд Түүнийг ойлгох боломжгүй юм. Тиймээс Бурхан хүмүүсийг аврахын тулд махбод болж, хүний төрөлд хувиран (гаднаа адилхан харагдаж), асар их доромжлол, шаналлыг туулах ёстой болдог, ингэснээр тэд Түүний ажлыг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан яагаад үргэлж хүмүүсийг аварч, хэзээ ч бууж өгдөггүй вэ? Энэ нь тэднийг хайрлах хайраас нь болдог бус уу? Хүн төрөлхтнийг Сатан завхруулж байгааг Тэр хардаг бөгөөд зүгээр орхиж, бууж өгөхийг тэвчиж чаддаггүй; Тэр удирдлагын төлөвлөгөөгөө гаргасан шалтгаан нь энэ юм. Хэрэв энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг байсан бол, Тэр уурлангуутаа хүн төрөлхтнийг устгасан бол тэднийг аврахын тулд ийм их шаналал амсах шаардлагагүй байх байсан. Бурхан бие махбодтой болоод амссан зовлон шаналлын улмаас л бүх хүн Түүний хайрыг олж илрүүлж, мэдэж авч байна. Хэрэв Бурхан ийм ажлыг гүйцэтгэдэггүй байсан бол хүмүүс тэнгэрт Бурхан байдаг, Тэр хүн төрөлхтнийг хайрладаг л гэж мэдэх байсан. Ийм байсан бол энэ нь хоосон сургаал төдий, хүмүүс хэзээ ч Бурханы жинхэнэ хайрыг ажиглаж, мэдрэх боломжгүй байх байсан. Бурханы махбод болж хийдэг ажлаар л дамжуулж хүмүүс Түүний тухай жинхэнэ ойлголтыг олж авах боломжтой. Энэхүү ойлголт нь бүрхэг ч биш, хоосон ч биш, мөн зүгээр нэг амаараа ярьдаг хоосон сургаал ч биш юм; харин энэ бол жинхэнэ ойлголт, учир нь хүнд Бурханы өгдөг хайр нь асар их давуу талыг авчирдаг. Энэ ажлыг махбод дахь Бурхан л хийж чадна; Түүний өмнөөс Сүнс энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй. Хүмүүст өгсөн Эзэн Есүсийн хайр хэчнээн агуу байсан бэ? Завхарсан хүн төрөлхтний төлөө Тэр цовдлогдож, нүглийн тахил болсон билээ. Есүс цовдлогдох хүртлээ хүн төрөлхтний төлөө золин авралын ажил гүйцэлдүүлэх гэж ирсэн юм. Энэ хайр энгүй их байсан агаад Бурханы хийсэн ажил гүн гүнзгий ач холбогдолтой байдаг. Зарим хүн одоо хэр нь бие махбодтой болсон Бурханы талаар үзэл тээдэг. Чамд ямар үзэл байдаг вэ? Бие махбодтой болсон Бурхан үгүй бол хүмүүсийн Бурханд итгэх итгэл ердөө л хоосон хүрээ байх байсан бөгөөд эцэстээ тэд устгагдах байв! Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр үндсэндээ, махбодод байх хугацаандаа Түүний хийсэн ажлаар болон хүмүүсийг биечлэн аварч, тэдэнтэй нүүр нүүрээ харан ярьж, амьдарч, өчүүхэн төдий ч холдолгүй, огт дүр эсгэлгүйгээр, бүхэлдээ бодитой байх явцад нь илэрдэг. Тэр хүн төрөлхтнийг хайрлаж, өрөвдсөндөө л махбод болж, дэлхий ертөнц дээр хүмүүстэй хамт шаналал зовлонгийн он жилүүдийг үдэн байж хүмүүсийг авардаг. Хүмүүсийг гэх Бурханы хайр болзолгүй бөгөөд ямар ч шаардлага тавьдаггүй. Хариуд нь Тэр хүмүүсээс юу хүлээн авдаг вэ? Хүмүүс Бурханд хүйтэн ханддаг. Хэн Бурханыг Бурхан гэж үзэж чаддаг вэ? Хүмүүс Бурханд өчүүхэн төдий ч тайтгарал өгдөггүй; Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнөөс жинхэнэ хайрыг хүлээж аваагүй л байна. Бурхан харамгүй өгч, хангасаар л байдаг боловч хүмүүсийн сэтгэл ханаагүй л байгаа бөгөөд Түүнээс тасралтгүй нигүүлсэл нэхдэг. Хүмүүстэй харьцахад үнэхээр хэцүү, үнэхээр төвөгтэй! Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы ажил үр дүнд хүрч, ихэнх хүн чин сэтгэлийн талархлаа илэрхийлэх өдөр ирнэ. Олон жил туршлагажсан хүмүүс энэ талыг мэдэрч чаддаг. Хэдийгээр хүмүүс хөшүүн ч гэсэн эцсийн эцэст тэд робот биш; тэд амьгүй зүйл биш. Бурханы ажлын туршлагагүй хүмүүс эдгээр зүйлийг ажиглаж чадахгүй байж магадгүй; хэдий эдгээр үнэнийг зөв гэж хэлээд хүлээн зөвшөөрдөг боловч тэдэнд маш гүн ойлголт байхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас эш татав

Хүнийг хайрлах Бурханы хайр хүмүүсийн төсөөлөлтэй адилгүй, энэ нь чихэнд чимэгтэй юм уу ерөөлийн үг хэлэх төдий хэрэг биш. Бурханы одоогийн ажилд хүмүүсийн хүслээс эрс зөрдөг, бүр тэдний зүрх сэтгэлийг шархлуулж, шаналал авчрах зарим үг байдаг. Зарим шүүлтийн үг хүмүүст шошго зүүж, тэднийг харааж байгаа мэт санагддаг ч энэ нь бодит агуулгатай байдаг. Эдгээр үг нь бүхэлдээ баримттай нийцэж байдаг бөгөөд тэнд ямар ч илүү дутуу үг байдаггүй: Бурхан хүмүүсийн завхарсан мөн чанарт үндэслэн ярьдаг бөгөөд хүмүүс үүнийг мэдэхийн тулд хэсэг хугацаанд туршлагажихаас өөр аргагүй. Бурхан эдгээр зүйлийг хэлдгийн зорилго нь хүмүүсийг өөрчилж, аврах явдал юм; ийм маягаар ярьснаар л Тэр хамгийн оновчтой үр дүнд хүрч чадна. Бурханы уйгагүй анхаарал халамж, бодол санаа нь бүхэлдээ хүмүүсийг аврахад зориулагдсан ба бүгд Бурханы хайрыг илтгэдэг гэдгийг чи харах ёстой. Чи Бурханы ажлын мэргэн ухааныг, Бурханы ажлын алхам, арга барилыг, эсвэл ажлын хугацаа юм уу Түүний нарийн нягт зохицуулалт, төлөвлөгөөг харах эсэх нь хамаагүй, бүгд Түүний хайрыг агуулж байдаг. Жишээлбэл, хүмүүс бүгд хөвгүүд, охидоо хайрладаг, хүүхдүүдээ зөв замаар алхуулахын тулд бүгдээрээ асар их хэмжээний хичээл чармайлт гаргадаг. Хүүхдүүдийнхээ сул талыг олж мэдэх үедээ эцэг эх нь, хэрвээ зөөлнөөр яривал хүүхдүүд нь сонсохгүй, өөрчлөгдөж чадахгүй гэж санаа зовдог бөгөөд хэтэрхий хатуу ярих юм бол хүүхдүүдийнхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг шархлуулж, хүүхдүүд нь үүнийг тэвчиж чадахгүй байх вий гэж санаа зовдог. Энэ нь бүгд хайраас гардаг бөгөөд тэд үүнд асар их хичээл чармайлт гаргадаг. Охид хөвгүүд магадгүй эцэг эхийнхээ хайрыг мэдэрсэн байх. Хайр гагцхүү эелдэг байдал, анхаарал халамжийг агуулдаггүй; үүнээс гадна энэ нь хатуу чанд цээрлүүлэлтийг агуулдаг. Тэр тусмаа хайр болон хайрын урьдач нөхцөл дор Бурхан завхарсан хүмүүст аврал авчрахын тулд чадах бүхнээ хийдэг. Тэр хүмүүстэй хааш яаш харьцдаггүй; нарийн нягт төлөвлөгөө гаргаж, алхам алхмаар үргэлжлүүлдэг. Хэзээ, хаана, ямар дууны өнгөөр, ямар арга барилаар ярих, хэр их хичээл чармайлт гаргах гэх мэтийн тухайд бол энэ бүхэн нь Түүний хайрыг илчилдэг ба хүн төрөлхтнийг гэх Түүний хайр хязгааргүй, хэмжээлшгүй гэдгийг энэ бүхэн бүрэн тайлбарладаг гэж хэлж болно. Туршигдах үедээ олон хүн Бурханы эсрэг тэрслүү үг хэлэх юм уу гомдоллодог боловч Бурхан үүнийг тэдний эсрэг ашигладаггүй, түүнчлэн үүнийх нь төлөө тэдний хэнийг нь ч шийтгэдэггүй. Тэрээр хүмүүсийг хайрладаг тул бүхнийг тэвчдэг. Хэрвээ Түүнд ямар ч хайр байхгүй, үзэн ядалт л байсан бол бүх хүнийг аль эрт яллачих байсан юм. Гэхдээ Бурханд хайр байдаг учраас Тэр эдгээр зүйлийг тэдний эсрэг ашигладаггүй, харин ч тэвчиж, хүмүүсийн хүндрэл бэрхшээлийг ойлгодог бөгөөд Түүний хийдэг бүхнийг хайр чиглүүлдэг. Зөвхөн Бурхан хүмүүсийг ойлгодог—чи өөрөө ч өөрийгөө ойлгодоггүй. Тийм биш гэж үү? Эргээд сайн бод: Энэ тэр зүйлийн талаар гомдоллодог хүмүүс байдаг бөгөөд хүмүүс бодлогогүй, тэд Бурханы ерөөл дунд амьдардаг хэр нь үүнийгээ ч мэддэггүй. Бурхан тэнгэрээс газарт бууж ирэхийн тулд ямар их зовсныг хэн ч мэддэггүй. Үнэхээр сүр жавхлантай агуу нэгэн болох Бурхан хүн болсон—тийм их доромжлолыг тэвчсэн ийм ялихгүй, эгэл даруу хүн болохын тулд Тэр хэчнээн их зовлон амссан билээ!… Бурханы удирдлагын төлөвлөгөө энэ үе шатад хүрсэн учраас Тэрээр өнөөдөр энэ ажлыг гүйцэтгэж чаддаг; хүн төрөлхтнийг хайрлаагүй бол Тэрээр хүн төрөлхтнийг аврахгүй байсан бөгөөд хайраар өдөөгдсөн болохоор, хайрын урьдчилсан нөхцөл дор л Тэр ийнхүү ажилладаг. Завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болох асар их доромжлолыг амссан нь Түүний хайр ямар агуу болохыг бүрэн нотолж байна.

Бурханы үгийн мөр хооронд захиас, тайтгарал, зоригжуулалт, хүлээцтэй, тэвчээртэй байдал, шүүлт, гэсгээлт, хараал, олон нийтэд хандсан илчлэл, алдар суутай амлалт болон бусад зүйл байдаг. Түүний арга барил бүхэн хайранд хөтлөгдсөн байдаг; энэ бол Түүний ажлын мөн чанар. Өнөөдөр та нар бүгдээрээ зарим нэг ойлголттой болсон хэдий ч энэ нь төдийлөн гүн гүнзгий биш. Гэхдээ ядахдаа л та нар зарим зүйлийг мэдэрч чаддаг. Хожим нь гурав эсвэл таван жил туршлагажсаныхаа дараа энэ хайр ямар гүн гүнзгий, агуу болохыг, хүний хэлээр тодорхойлохын аргагүй болохыг мэдрэх болно. Хэрэв хүмүүст Бурханыг гэх хайр байхгүй бол тэд яаж Түүний хайрыг хариулж чадах билээ? Бүр амиа өглөө ч чи бас л Бурханы хайрыг хариулж чадахгүй. Хэрэв дахиад цөөн хэдэн жил туршлагажвал чи хайр гэж юу болохыг мэдэх бөгөөд тэр үед өнөөдрийн зан чанар, өнөөдөр юу харуулдаг байснаа эргэн хараад туйлын их харамсаж, Бурханы өмнө өвдөг сөгдөн унах болно. Өнөөдөр яагаад ихэнх хүн Бурханыг маш ойроос, туйлын оргилуун сэтгэлээр дагадаг вэ? Учир нь тэд Бурханы хайрыг мэддэг, Бурханы ажил бол хүний аврал гэдгийг харсан. Бодоод үз: Бурханы ажил ер бусын байдлаар яг цагаа олсон байдаг бус уу? Түүний ажил ямар ч сааталгүйгээр үе шатууд нь ар араасаа дараалан явагддаг—тэгвэл Тэр яагаад саатлыг тэвчдэггүй вэ? Хүний төлөө. Тэр нэг ч сүнсийг золиослохыг хүсдэггүй, ганц ч сүнсийг алдахыг хүсдэггүй; тийм байтал хүн өөрийн хувь заяаг хайхардаггүй. Тэгэхээр энэ хорвоо дээр хэн чамайг хамгийн их хайрладаг вэ? Чи өөрийгөө хайрладаггүй, чи өөрийн амийг эрхэмлэн нандигнаж мэддэггүй—хүнийг хайрлах хамгийн агуу хайр Бурханд бий. Хүмүүс үүнийг мэдэрдэггүй байж мэднэ, тэд өөрсдийгөө хайрладаг гэж бодож магадгүй—гэхдээ чухам ямар хайраар тэд өөрсдийгөө хайрладаг вэ? Зөвхөн Бурханы хайр л жинхэнэ хайр. Урагшлах явцдаа чи жинхэнэ хайр гэж юу болохыг аажмаар ойлгож авна. Хэрэв Бурхан ажиллаж, хүнийг нүүр нүүрээ харан залж чиглүүлэхээр махбод болж, хүнтэй хамт өдөр шөнийг өнгөрүүлэн, хүнтэй хамт амьдраагүй бол Бурханы хайрыг үнэхээр мэднэ гэдэг хүмүүсийн хувьд амаргүй хэрэг байх байв.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас эш татав

Хүний уламжлалт үзлээр, Бурханы хайр бол Түүний нигүүлсэл, өршөөл, хүний сул талыг өрөвдөх хайр энэрэл юм гэж хүн боддог. Хэдий эдгээр зүйл ч бас Бурханы хайр мөн боловч хэтэрхий өрөөсгөл бөгөөд хүнийг төгс болгодог Бурханы үндсэн арга барил биш. Зарим хүн өвчнөөс болоод Бурханд итгэж эхэлсэн. Энэ өвчин бол чамд зориулсан Бурханы нигүүлсэл; үүнгүйгээр чи Бурханд итгэхгүй байх байсан бөгөөд хэрвээ чи Бурханд итгээгүй бол өдий хүрч чадахгүй байх байсан—тиймээс энэ нигүүлсэл ч гэсэн Бурханы хайр юм. Есүст итгэдэг байсан цаг үед хүмүүс үнэнийг ойлгоогүй учраас Бурханы дургүйг хүргэх юм их хийсэн, гэвч Бурханд хайр, өршөөл байдаг бөгөөд Тэрээр хүнийг өдий хүргэсэн, мөн хүн юу ч ойлгодоггүй хэдий ч Өөрийг нь дагахыг Бурхан хүнд зөвшөөрдгөөс гадна хүнийг эдүгээ хүртэл удирдан хөтөлсөн. Энэ Бурханы хайр биш гэж үү? Бурханы зан чанараас харагддаг зүйл бол Бурханы хайр юм—энэ бол туйлын үнэн! Чуулганыг байгуулах явдал оргилдоо хүрэх үед Бурхан үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхмыг хийж, хүнийг ёроолгүй нүхэнд хаясан. Үйлчлэл үзүүлэгчдийн үеийн үгс бүгд махан биеийг чинь хараах, завхарсан сатанлаг зан чанарыг чинь хараах, мөн Бурханы хүслийг хангалуун байлгадаггүй зүйлсийг чинь хараах хараал байлаа. Тэрхүү алхамд Бурханы хийсэн ажил сүр жавхлан мэт харагдаж, үүний дараахан Бурхан гэсгээлтийн ажлын алхмыг гүйцэтгээд, үхлийн шалгалт эхэлжээ. Ийм ажлаас хүн Бурханы уур хилэн, сүр жавхлан, шүүлт, гэсгээлтийг харахын зэрэгцээ бас Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлийг харсан юм; Бурханы хийсэн бүхэн, Түүний зан чанар болж харагдсан бүхэн нь хүнийг гэх Бурханы хайр байсан бөгөөд Бурханы хийсэн бүхэн хүний хэрэгцээг хангаж чадсан. Хүнийг төгс болгохын тулд Тэр үүнийг хийсэн ба биеийнх нь хэмжээний дагуу хүнийг хангажээ. Бурхан үүнийг хийгээгүй бол хүн Бурханы өмнө ирж чадахгүй, Бурханы үнэн нүүр царайг мэдэх аргагүй байх байлаа. Хүн анх Бурханд итгэж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Бурхан хүнийг биеийн хэмжээнд нь тааруулан зугуухан хангаж байсан ба ингэснээр хүн дотроо Бурханыг аажмаар мэдэж авчээ. Өнөөдөр л хүн Бурханы шүүлт хэчнээн гайхалтайг ухаарч байна. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхам нь бүтээлийн цаг үеэс өнөөг хүртэлх хараах ажлын анхны тохиолдол байв. Хүн ёроолгүй нүх рүү хараагдсан. Хэрвээ Бурхан тэгээгүй бол хүн өнөөдөр Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болохгүй байх байлаа; Бурханы хараалаар л дамжуулан хүн Бурханы зан чанартай албан ёсоор тулгарсан юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар дамжуулан хүн илчлэгдсэн. Тэрээр өөрийнх нь үнэнч зан хүлээн зөвшөөрөхийн аргагүй, биеийн хэмжээ нь дэндүү жаахан, Бурханы хүслийг хангах чадваргүй, бас Бурханыг цаг үргэлж хангалуун байлгана гэж хэлдэг нь хоосон үгээс цаашгүй гэдгийг харжээ. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхамд Бурхан хүнийг хараасан хэдий ч одоо эргээд харахад Бурханы ажлын тэрхүү алхам гайхалтай байлаа: Энэ нь хүний хувьд агуу эргэлтийн цэг болж, түүний амь зан чанарт асар их өөрчлөлт гаргажээ. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өмнө хүн амийн эрэл хайгуулын талаар, Бурханд итгэх нь юу гэсэн үг болох талаар, эсвэл Бурханы ажлын мэргэн ухааны талаар юу ч ойлгоогүй, мөн Бурханы ажил хүнийг туршиж чадна гэдгийг ч ойлгоогүй. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өнөөдрийг хүртэлх Бурханы ажил хэчнээн гайхалтай болохыг, хүний ухаан хүрэмгүй гэдгийг олж хардаг. Хүн толгойгоо ажиллуулаад ч Бурхан хэрхэн ажилладгийг төсөөлж чадахгүй гэдгээ харж, түүнчлэн өөрийнх нь биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн ба өөрт нь дуулгаваргүй зүйл хэтэрхий их байдгийг хардаг. Бурхан хүнийг хараах үед энэ нь үр дүнд хүрэхийн төлөө байсан бөгөөд Тэр хүнийг үхүүлээгүй юм. Хэдийгээр Тэр хүнийг хараасан ч үгээр л үүнийгээ хийсэн бөгөөд Түүний хараал үнэндээ хүнд тусаагүй, учир нь Бурханы хараасан зүйл хүний дуулгаваргүй байдал байсан тул Түүний хараалын үг ч бас хүнийг төгс болгохын төлөө хэлэгдсэн. Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдаж байгаа зүйл Түүний үг, ажлаар дамжуулан төгс болдог. Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгодог. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байгаа; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор биеэ тоосон, ихэрхүү зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадна. Өнөөдөр Бурханы хүслийг ойлгодог гэж хэлдэг зарим хүн байдаг боловч тэр нь дэндүү бодитой бус юм. Үнэн хэрэгтээ тэд худал ярьж байна, яагаад гэвэл, Бурханы хүсэл хүнийг аврахын төлөө байдаг уу, эсвэл хараахын төлөө байдаг уу гэдгийг тэд одоогоор хараахан ойлгоогүй байгаа. Чи одоо үүнийг тодорхой харж чадахгүй байж болох ч Бурхан алдрыг олж авсан өдөр ирснийг харах үе ирж, Бурханыг хайрлах нь хэчнээн утга учиртайг харна, ингэснээр чи хүний амьдралыг мэдэж авч, махан бие чинь Бурханыг хайрлах ертөнцөд амьдарч, сүнс чинь эрх чөлөөтэй болж, амьдрал чинь баяр хөөрөөр дүүрч, чи үргэлж Бурханд ойр байж, үргэлж Бурхан руу харан найдах болно. Тэр цагт чи өнөөдрийн Бурханы ажил хэчнээн үнэ цэнтэйг лавтайяа мэднэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Бурханы хайр бол хүний оюун санаагаар төсөөлж болохуйц төрлийн хайр биш. Хүмүүс энэ хайрыг төсөөлөх чадваргүй. Тэд энэ үгийг тайлбарлахад эрдэм боловсрол, мэдлэгийг ашиглах ёсгүй, харин үүнийг ойлгож, туулахын тулд өөр арга барил ашиглах ёстой. Эцэст нь, чи Бурханы хайр бол ертөнцийн хүмүүсийн хэлдэг хайраас ялгаатай бөгөөд Бурханы жинхэнэ хайр өөр юутай ч адилгүй, бүх хүн төрөлхтний ойлгодог хайраас ондоо гэдгийг үнэхээр мэдэрч авдаг. Тэгвэл Бурханы энэ хайр яг юу юм бэ? Юуны өмнө чи үүнд хүний үзэл, төсөөллөөр хандах ёсгүй. Жишээлбэл, эхийн хайрыг аваад үз: Үр хүүхдээ гэх эхийн хайр болзолгүй, ивээлтэй, халуун дулаан байдаг. Яг одоо та нарын мэдэрдэг, хүнийг гэх Бурханы хайр эхийн хайртай ижил түвшний мэдрэмж, утга учиртай байдаг уу? (Тийм.) Тэгвэл энэ нь асуудалтай—энэ буруу юм. Бурханы хайрыг чи эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхэд, садан төрлийн хайр, найз нөхдийн анхаарал халамжаас ялгаж салгаж, шинээр мэдэж авах ёстой. Бурханы хайр гэж яг юу вэ? Бурханы хайр сэтгэл хөдлөлгүй байдаг бөгөөд цусан төрлийн харилцаа нөлөөлдөггүй. Энэ бол зүгээр л хайр юм. Тэгвэл хүмүүс Бурханы хайрыг хэрхэн ойлгох ёстой вэ? Яагаад бид Бурханы хайрыг хэлэлцэх болов? Бурханы хайр Бурханы ажилд биеллээ олдог, ингэснээр хүмүүс үүнийг зөвшөөрч, хүлээн авч, туулж, эцэст нь Бурханы хайр мөн гэж ухаардаг, эдгээр нь хий хоосон үг биш, Бурханы зүгээс гаргаж буй нэг янзын ааш авир ч биш, харин үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг чи үнэн хэмээн хүлээн авах үедээ Бурханы мөн чанарын энэ талыг үүнээс таньж чаддаг. Хэрвээ чи үүнийг нэг янзын зан авир гэж үзэх юм бол хүлээн зөвшөөрөхөд бэрх байх болно. “Зан авир” гэж юуг хэлдэг вэ? Жишээ нь, эхчүүдийг авч үзье: Тэд үр хүүхдээ өсгөхөд залуу нас, цус, хөлс, нулимсаа зориулж, үр хүүхэд нь зөв юм хийсэн үү, буруу юм хийсэн үү, ямар замаар явж байна гэдгээс үл хамааран хүссэн бүхнийг нь өгдөг. Эх хүн харамгүй сэтгэлээр өгч, хүүхдэдээ зөв замаар алхах талаар хэзээ ч зааж сургаж, тусалж, замчлалгүй, зөвхөн ялгаваргүй халамжилж, хайрлаж, хамгаалдаг бөгөөд эцэстээ хүүхэд нь зөв бурууг ялган таньж чадахгүйд хүрдэг. Эхийн хайр, эсвэл дэврүүн сэтгэл, сэтгэл хөдлөл, хүний махан биеийн харилцаанаас төрсөн ямар ч төрлийн хайр ийм байдаг. Харин Бурханы хайр үүний яг эсрэг юм: Бурхан чамайг хайрлах юм бол үргэлж цээрлүүлж, сахилгажуулж, засаж, харьцах замаар үүнийгээ илэрхийлдэг. Энэ нь чамайг тавгүйтүүлж, өдөр хоногууд чинь цээрлүүлэлт, сахилгажуулалт дунд өнгөрч болох ч үүнийг туулмагцаа чи маш ихийг сурсан гэдгээ, бусад хүнтэй харилцахдаа ялган таних чадвартай, ухаалаг байж чадна гэдгээ, мөн зарим үнэнийг ойлгож авсан гэдгээ олж мэднэ. Хэрэв Бурханы хайр чиний төсөөлдөг шиг эцэг эхийн хайртай адил байсан бол, Бурхан маш бөөцийлөн халамжилж, тогтмол өөгшүүлсэн бол чи эдгээр зүйлийг олж авч чадах байсан уу? Чадахгүй байсан. Иймээс хүмүүс Бурханы ажил дахь Бурханы хайраас илэрдэг зүйлд үнэний өнцгөөс хандаж, үүний дотроос үнэнийг эрж хайх ёстой. Хэрвээ завхралд автсан хүн үнэнийг эрж хайхгүй бол Бурханы хайр гэж юу болох, хүн дээрх Бурханы ажлын зорилго юу болох, Бурханы хэрсүү санаа зорилго юунд оршдог тухай оргүй хоосноос ойлгож яаж чадах юм бэ? Хүмүүс эдгээр зүйлийг хэзээ ч ойлгохгүй байх байсан. Энэ нь хүмүүс буруугаар ойлгох хамгийн их магадлалтай, ойлгож, ухаарахад хамгийн хэцүү Бурханы ажлын нэг хэсэг, Бурханы мөн чанарын нэг талтай холбоотой; мөн энэ нь хүмүүсийн гүн гүнзгий, уян зөөлөн, бодитой байдлаар холбогдож болох зүйл юм. Ерөнхийдөө, хайр гэдэг нь хүмүүст дуртай юмыг нь өгөх, чихэрлэг зүйл хүсэхэд нь гашуун юм өгөхгүй байх, эсвэл өвчнийг эмчлэхийн тулд гашуун юм өгөх гэсэн үг; товчхондоо энэ нь хүний аминч байдал, сэтгэл хөдлөл, түргэн аашийг хамардаг, мөн зорилго, сэдлийн нэг талыг хамардаг. Гэхдээ Бурхан чамд юу ч хийлээ гэсэн, чи Бурханыг буруугаар ойлгож, зүрх сэтгэлдээ Түүний тухай гомдоллолоо ч гэсэн, Бурхан дундаршгүй тэвчээртэйгээр чам дээр ажилласаар байх болно. Бурхан ийнхүү үйлдэхийн эцсийн зорилго юу вэ? Бурхан чамайг сэрээхийн тулд, эсвэл нэг л өдөр чамд хүслээ ойлгуулахын тулд энэ арга барилыг ашигладаг—гэхдээ тэр үр дүнг үзэх үедээ Бурхан үнэндээ юу ч олж аваагүй байдаг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Учир нь чиний гэх бүхэн Бурханаас ирдэг. Бурхан юу ч олж авах хэрэггүй. Гагцхүү Бурханыг ажлаа хийх зуур чи Бурханы шаарддаг зүйлийг зохих ёсоор дагаж, үүний дагуу орж, эцэстээ үнэн-бодит байдлыг амьдран харуулж, хүний төрхтэй амьдарч, Сатанд хууртах, төөрөлдөх, уруу татагдахаа больж, Сатанаас нүүр буруулж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээж чаддаг болох л Бурханд хэрэгтэй байдаг, ингэснээр Бурхан чамайг олж авч, Түүний агуу ажил гүйцэлдэнэ. Энэ бол Бурханы хайр, Бурханы ажил билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Хэрвээ чи Бурханы хайрыг харахыг хүсвэл, хэрвээ чи Бурханы хайрыг үнэхээр мэдэрмээр байвал бодит байдал руу гүн орж, бодит амьдралд гүн орж Бурханы хийдэг бүхэн нь хайр, аврал юм гэдгийг, мөн хүмүүсийн бохир зүйлийг нь хаяулж, тэдэнд байдаг, Бурханы хүслийг хангаж чадахгүй зүйлсийг нь цэвэршүүлэхийн төлөө Бурхан бүхнийг хийдэг гэдгийг харах ёстой. Бурхан үг ашиглаж хүнийг хангадаг; хүмүүсээр туулуулах гэж бодит амьдралын нөхцөл байдлыг бий болгодог, хэрвээ хүмүүс Бурханы үгээс ихийг идэж, уувал тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэх үед, Бурханы олон үгийг ашиглан өөрсдийн амьдрал дахь бүх бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Өөрөөр хэлбэл, бодит байдалд гүн орохын тулд чамд Бурханы үг байх ёстой; хэрвээ чи Бурханы үгийг идэж уудаггүй, Бурханы ажил чамд байдаггүй бол бодит амьдрал дээр чамд зам байхгүй байх болно. Хэрвээ чи Бурханы үгийг хэзээ ч идэж уухгүй бол ямар нэгэн зүйл тохиолдоход чи сандарч будилна. Чи Бурханыг хайрлах ёстой гэдгээ л мэддэг боловч ямар ч ялгах чадваргүй, хэрэгжүүлэх ямар ч замгүй байдаг; чи төөрөлдөж, будилдаг, махан биеийг сэтгэл хангалуун байлгаснаар Бурханыг сэтгэл хангалуун болгож байна гэж хүртэл заримдаа итгэдэг—энэ бүхэн нь Бурханы үгийг идэж уугаагүйн үр дагавар юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ чамд Бурханы үгийн тусламж үгүй бөгөөд бодит байдал дунд зөвхөн тэмтчин явж байгаа бол чи үндсэндээ хэрэгжүүлэх замыг олох чадваргүй юм. Иймэрхүү хүмүүс Бурханд итгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг зүгээр л ойлгодоггүй, тэр ч бүү хэл Бурханыг хайрлана гэдэг нь юу гэсэн үг болохыг ч ойлгодоггүй. Хэрвээ Бурханы үг чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж байгааг ашиглан, үргэлж залбирч, судалж, эрж хайж, үүгээрээ дамжуулан юуг хэрэгжүүлэх учиртайгаа мэдэж, Ариун Сүнс ажиллах боломжийг олж, Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, төөрч будилдаггүй бол бодит амьдрал дээр замтай болж, Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгах болно. Бурханыг сэтгэл хангалуун болгох үед Бурхан чамайг дотроос чинь удирдан чиглүүлж, Бурхан чамайг онцгойлон ерөөхөд чамд баяр хөөр төрнө: Бурханыг сэтгэл хангалуун болгосондоо чи тун их баярлан бахдаж, дотор чинь үлэмж цэлмэсэн санагдаж зүрх, сэтгэлдээ хиргүй тунгалаг, амар амгалан болж, мөс чанар чинь тайвширч, буруушаалтаас ангид болж, ах, эгч нараа хараад чамд таатай санагдана. Бурханы хайрыг эдлэх гэдэг нь энэ бөгөөд зөвхөн энэ л Бурханыг үнэхээр таашааж байгаа хэрэг билээ. Хүмүүс туршлагаар дамжуулан Бурханы хайрыг эдэлдэг: Бэрхшээлийг туулж, үнэнийг хэрэгжүүлж туршлагажсанаар тэд Бурханы ерөөлийг олж авдаг. Бурхан чамд үнэхээр хайртай, Бурхан үнэхээр хүмүүсийн төлөө өндөр төлөөс төлж, Тэр тэвчээртэйгээр, сайхан сэтгэлээр маш олон үг хэлсэн бөгөөд үргэлж хүмүүсийг авардаг гэж л гагцхүү чи хэлэх юм бол эдгээр үгийг хэлж байгаа чинь Бурханыг таашаахын зөвхөн нэг тал нь юм. Гэхдээ илүү их бодитой таашаал нь хүмүүс бодит амьдралдаа үнэнийг хэрэгжүүлэх явдал бөгөөд үүний дараа тэдний зүрх сэтгэл нь амар амгалан, хиргүй тунгалаг болж, сэтгэл нь ихэд хөдөлж, Бурхан бол хамгийн хайр татам гэдгийг мэдэрдэг. Чиний төлсөн төлөөс туйлын хангалттай байсныг чи мэдэрнэ. Хичээл зүтгэлдээ асар их төлөөс төлснөөр дотор чинь үлэмж цэлмэх болно: Чи Бурханы хайрыг үнэхээр эдэлж байгаагаа мэдэрч, Бурхан хүмүүст авралын ажлаа хийчихсэнийг, хүмүүсийг цэвэршүүлдэг нь тэднийг ариусгахын төлөө байдаг гэдгийг, Өөрийг нь үнэхээр хайрладаг эсэхийг туршихын тулд Бурхан хүмүүсийг шалгадаг гэдгийг ойлгоно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар үнэнийг хэрэгжүүлбэл аажмаар Бурханы олон ажлын талаар тодорхой мэдлэгтэй болох ба тэр үед чиний өмнө байгаа Бурханы үг болор мэт тунгалаг болохыг мэдэрнэ. Хэрвээ чи олон үнэнийг тодорхой ойлгож чадвал, бүх хэрэг явдлыг хэрэгжүүлэхэд амархан, аливаа асуудал, аливаа сорилтыг давж чадна гэдгээ мэдэрч, мөн чиний хувьд юу ч асуудал биш гэдгийг хараад чи маш эрх чөлөөтэй болно. Энэ мөчид чи Бурханы хайрыг эдэлж, Бурханы жинхэнэ хайр чам дээр ирсэн байх болно. Үзэгдэлтэй, үнэнтэй, мэдлэгтэй агаад Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан ерөөдөг. Хэрвээ хүмүүс Бурханы хайрыг харахыг хүсвэл үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд зовлон шаналлыг туулж, хайрладаг зүйлсээ хаяхад бэлэн байх ёстой бөгөөд нүдэндээ нулимстай байсан ч Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадсаар байх ёстой. Ийм маягаар, Бурхан гарцаагүй чамайг ерөөнө, хэрвээ чи иймэрхүү бэрхшээлийг туулбал үүнийг Ариун Сүнсний ажил дагалдана. Бодит амьдралаар дамжуулан, Бурханы үгийг туулснаар хүмүүс Бурханы хайр татам байдлыг харж чаддагийн дээр Бурханы хайрыг амталсан л бол Бурханыг үнэхээр хайрлаж чадна.

Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, төдий чинээ их үнэнтэй болно; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханы хайрыг төдий чинээ их олж авна; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханаар төдий чинээ их ерөөгдөнө. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл яг л Петр Бурханыг мэдэж авсантай адилаар чамайг гэх Бурханы хайр чамд аажмаар харуулна: Бурханд тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээх мэргэн ухаан байгаад зогсохгүй, бас хүмүүст бодит ажил хийх мэргэн ухаан бий гэж Петр хэлсэн. Петр хэлэхдээ, Тэр зөвхөн тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснийхээ төлөө төдийгүй, цаашлаад хүмүүсийг бүтээх, аврах, төгс болгох, Өөрийн хайрыг хүмүүст өвлүүлэх чадварынхаа улмаас хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэсэн. Мөн хүний хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл Түүнд байдаг хэмээн Петр хэлсэн. Петр Есүст хэлэхдээ: “Та тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн болохоор л хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэж үү? Танд илүү их хайр татам зүйл бий. Та бодит амьдрал дээр үйлдэж, хөдөлдөг, Таны Сүнс сэтгэлийг минь хөдөлгөж, Та намайг сахилгажуулж, зэмлэдэг—эдгээр зүйл чинь хүмүүсийн хайрыг бүр ч илүү хүртэх эрхтэй” гэсэн. Хэрвээ чи Бурханы хайрыг харж, мэдрэхийг хүсвэл, бодит амьдрал дээр эрж хайж, судлах ёстойн дээр махан биеэ хаяхад бэлэн байх хэрэгтэй. Чи ийм шийдвэр гаргах ёстой. Чи залхуурч, махан биеийн зугаа цэнгэлд шуналгүйгээр, махан биеийн төлөө бус харин Бурханы төлөө амьдарч бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах шийдэмгий хүн байх ёстой. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй үе байж болно. Яагаад гэвэл чи Бурханы хүслийг ойлгодоггүй учраас тэр юм; дараагийн удаа, чамаас илүү их хүчин чармайлт шаардах байсан ч гэсэн чи махан биеийг бус Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой. Ийм маягаар туршлагажвал чи Бурханыг мэдэж авах болно. Бурхан тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээж чадсан, хүмүүс Түүнийг үнэхээр, бодитоор харж, Түүнтэй бодитоор харилцаж чадаасай гэсэндээ Тэр махбод болсон, Тэр хүмүүсийн дунд алхаж чаддаг, Түүний Сүнс бодит амьдрал дээр хүмүүсийг төгс болгож, Түүний хайр татам байдлыг харж, Түүний сахилгажуулалт, цээрлүүлэлт болон ерөөлийг мэдрэх боломж олгодгийг чи харна. Хэрвээ чи үргэлж ийм маягаар туршлагажвал бодит амьдрал дээр Бурханаас салшгүй байх ба хэзээ нэг өдөр Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байхаа боливол чи зэмлэл хүртэж, гэмшиж чаддаг болно. Бурхантай хэвийн харилцаатай байхдаа чи Бурханыг орхихыг хэзээ ч хүсэхгүй бөгөөд хэрвээ нэг өдөр л Бурхан чамайг орхино гэдгээ хэлбэл чи айж, Бурханд хаягдсанаас үхсэн нь дээр гэж чи хэлнэ. Чамд ийм сэтгэл хөдлөл төрмөгц Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрнэ, ийм маягаар чи үндэс суурьтай болж, Бурханы хайрыг жинхэнээр нь эдэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Чи Бурханы бодол, хүн төрөлхтөнд ханддаг хандлагыг үнэхээр ойлгож, бүтээл бүрийг гэх Бурханы уян сэтгэл болон санаа зовнилыг нь үнэхээр ойлгох үедээ Бүтээгчийн бүтээсэн хүн нэг бүрд зориулсан халамж, хайрыг ойлгож чадна. Ийм зүйл тохиолдох үед чи Бурханы хайрыг дүрслэх хоёр үгийг хэрэглэнэ—ямар хоёр үг байх вэ? Зарим хүн “аминч бус” гэдэг, зарим нь “энэрэн туслах” гэдэг. Энэ хоёроос “энэрэн туслах” гэдэг нь Бурханы хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжгүй үг юм. Энэ үг бол хүмүүс хүний уужим бодол, сэтгэлийг дүрслэхдээ хэрэглэдэг үг юм. Би энэ үгийг үнэхээр жигшдэг, яагаад гэвэл, энэ нь буяны ажлыг ямар ч зарчим үл харгалзан ялгаварлахгүйгээр, мухар сохроор хийхийг хэлдэг. Энэ нь мунхаг, төөрөлдсөн хүмүүсийн хэт сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм. Бурханы хайрыг дүрслэхээр энэ үгийг хэрэглэх үед гарцаагүй гутаан доромжилсон утга байдаг. Бурханы хайрыг илүү зохистойгоор илэрхийлэх хоёр үг Надад бий—тэр хоёр ямар үг вэ? Эхнийх нь “энгүй”. Энэ үг маш их дурсамж сэргээдэг биш үү? Хоёр дахь нь “уудам”. Бурханы хайрыг дүрслэхэд Миний хэрэглэдэг энэ хоёр үгийн цаана бодит утга учир бий. Үгчилбэл, “энгүй” гэдэг нь юмны хэмжээ, эсвэл багтаамжийг дүрслэдэг, гэхдээ тэр зүйл хэчнээн том байх нь хамаагүй—энэ нь хүний харж, хүрч чадах зүйл юм. Яагаад гэвэл, энэ нь оршиж байдаг, энэ нь хийсвэр юм биш бөгөөд хүмүүст харьцангуй нарийн зөв, бодитой мэдрэмж өгдөг. Чи үүнийг хавтгай ч юм уу, эсвэл гурван хэмжээст өнцгөөс харж байгаа нь хамаагүй; энэ нь үнэхээр оршин байдаг зүйл учраас үүний оршин тогтнолыг төсөөлөх хэрэггүй. Бурханы хайрыг дүрслэхийн тулд “энгүй” гэдэг үг хэрэглэх нь хэдийгээр Түүний хайрыг тоо хэмжээгээр тодорхойлж байгаа мэт боловч энэ нь тоолохын аргагүй гэсэн мэдрэмжийг мөн өгдөг. Бурханы хайр нь оршин байдаггүй зүйл биш, мөн ямар нэг үлгэр домгоос үүдэлтэй биш учраас Бурханы хайрын хэмжээг тодорхойлж болно гэж би хэлдэг. Харин ч энэ нь Бурханы захиралт дор бүх зүйлийн хуваалцдаг зүйл бөгөөд энэ нь бүх бүтээл янз бүрийн түвшинд өөр өөр өнцгөөс хүртдэг зүйл билээ. Хэдийгээр хүмүүс үүнийг харж, эсвэл үүнд хүрч чадахгүй боловч энэхүү хайр бүх зүйлийг тэжээж, амьдруулдаг нь Бурханы хайрыг бага багаар илчилдэг ба тэдгээр нь хором бүрд тэдний эдэлсэн Бурханы хайрыг тоолж, гэрчилдэг. Бүх зүйлийг хангаж, тэжээн тэтгэж байгаа Бурханы нууц нь, мөн бүх зүйлийн төлөөх Бурханы бодол, ялангуяа хүмүүсийн төлөөх Бурханы бодол нь хүмүүсийн хувьд ойлгож ухаарахад хэцүү зүйл учраас Би Бурханы хайр бол хэмжээлшгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө урсгасан Бүтээгчийн цус, нулимсыг хэн ч мэдэхгүй. Өөрийнхөө гараар бүтээсэн хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрын гүнийг юм уу жинг хэн ч ухаарч чадахгүй, хэн ч ойлгож чадахгүй. Бурханы хайрыг энгүй гэж дүрслэх нь үүний өргөн хүрээ болон оршин тогтнолын үнэнийг ухаарч, ойлгоход хүмүүст туслахын тулд байдаг. Мөн ингэснээр хүмүүс “Бүтээгч” гэдэг үгийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ухаарч чадах ба “бүтээл” хэмээх нэршлийн жинхэнэ утгын талаар илүү гүнзгий ойлголт олж авч чадах юм. “Уудам” гэдэг үг ихэнхдээ юу дүрсэлдэг вэ? Энэ нь ерөнхийдөө уудам орчлон, эсвэл уудам далай гэх мэтээр далай тэнгис, эсвэл орчлонг хэлэхэд хэрэглэгддэг. Орчлон ертөнцийн өргөн уудам, аниргүй гүнийг хүн ойлгохын аргагүй бөгөөд энэ нь хүний төсөөллийг эзэмддэг, хүндэтгэн биширдэг зүйл юм. Үүний нууцлаг байдал болон гүн нь нүдэнд харагдахуйц атлаа хүрэхийн аргагүй. Далай тэнгисийн тухай бодохдоо чи өргөн уудмыг нь боддог—энэ нь зах хязгааргүй харагддаг ба чи үүний нууцлаг байдал болон бүгдийг багтаасан байдлыг мэдэрдэг. Ийм учраас Би Бурханы хайрыг дүрслэхийн тулд “уудам” гэдэг үгийг хэрэглэсэн юм. Ингэснээр энэ хайр хэчнээн үнэ цэнтэй болохыг мэдэрч, Бурханы хайрын гүн гүнзгий гоо сайхныг болон Түүний хайрын хүч хязгааргүй агаад өргөн уудам юм гэдгийг мэдрэхэд хүмүүст туслах гэсэн билээ. Энэ нь тэдэнд Түүний хайрын ариун чанар болон Түүний хайраар илчлэгдсэн Бурханы эрхэм чанар, халдашгүй байдлыг мэдрэхэд туслах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Тайлбар:

1. Хүний дуулгаваргүй байдлыг ил болгохын тулд “сүйтгэл” гэдгийг ашиглажээ.

Өмнөх: 170. Бурханыг сэтгэл хангалуун байлгах зарчмууд

Дараах: 172. Бурханы хайрыг хариулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх