11. Бурханы өмнө амьдрах зарчмууд

(1) Өдөр бүр Бурханы үгийн нэг хэсэг юм уу догол мөрийг идэж, уух шаардлагатай, дараа нь Бурханы үгэн дотор эрж хайж, залбирч, Түүнтэй үнэн сэтгэлээсээ ярилцах шаардлагатай;

(2) Өөрт тулгарсан юм болгондоо үнэнийг эрж хайж, Бурханд залбирч, Түүний өмнө тайван байж чаддаг болж, үнэнийг хэрэгжүүлэх замтай бай;

(3) Үүргээ гүйцэтгэхдээ бусадтай эв найртай хамтран ажиллаж, үнэнд дуулгавартай байх шаардлагатай. Хэрвээ асуудалтай тулгарвал чи тэдгээрийг шийдвэрлэхийн тулд Бурханы өмнө очиж, үнэнийг эрж хайх ёстой;

(4) Бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн ав. Үг хэл, байгаа байдал, үйл хэрэг чинь үнэнтэй нийцэлтэй байгаа эсэхийг эргэцүүлж, өөрийгөө үнэхээр мэдэж ав;

(5) Бурханы замыг бүх зүрх сэтгэл, бүх оюун санаагаараа дагах шаардлагатай. Бурханаас эмээж, муугаас зайлж, зарчмын дагуу үйлддэг бол. Бурханы өмнө амьдрах гэдэг нь энэ юм.

Холбогдох Бурханы үг:

Чи үргэлж Бурханы өмнө очиж, Түүний үгийг идэж, ууж, тунгаан бодож, чамд өгсөн сахилгажуулалт, удирдамжийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Бурханы чамд зориулан зохицуулсан бүх орчин, хүмүүс, юмс, зүйлсэд чи захирагдаж чаддаг байх ёстой бөгөөд нэвт шувт ойлгож чадахгүй байгаа асуудлынхаа талаар байнга залбирч, үнэнийг эрж хайх ёстой; Бурханы хүслийг ойлгосноор л чи урагшлах замыг олж чадна. Чи Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байж, хийх ёстой зүйлээ сэрэмж болгоомжтой хийх ёстой; мөн Бурханы өмнө замбараагүй бус, байнга тайван байх ёстой. Наад зах нь, ямар нэг зүйл тохиолдох үед эхлээд өөрийгөө тайвшруулж, дараа нь даруйхан залбирах хэрэгтэй. Залбирч, хүлээж, эрж хайснаар Бурханы хүслийг ойлгох болно. Энэ нь Бурханд хүндлэл үзүүлдэг хандлага бус уу? Хэрвээ чи сэтгэлийнхээ гүнд Бурханыг хүндэлж, Бурханд захирагддаг, Бурханы өмнө тайван байж, Түүний хүслийг ухаарч чаддаг бол энэ маягаар хамтран ажиллаж, хэрэгжүүлснээр хамгаалагдаж чадна. Чи уруу таталттай тулгарахгүй, эсвэл Бурханы удирдлагын төлөвлөгөөнд саад болох зүйл хийхгүй, мөн Бурханы зэвүүцлийг өдөөхөд ч хүрэхгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй бол чи Бурханыг гомдоохоос айна; уруу таталттай тулгармагцаа айж түгшсэн байдалтайгаар Түүний өмнө амьдарч, бүх зүйл дээр Түүнд захирагдан, Түүнийг хангалуун байлгаж чадна гэдэгтээ найдна. Ийнхүү хэрэгжүүлж, ийм төлөв байдалд тогтмол амьдарч, Бурханы өмнө байнга тайван байснаар л чи уруу таталт, ёрын муугаас өөрийн мэдэлгүйгээр зайгаа барьж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ дандаа Бурханы өмнө амьдардаггүй бол Бурханаас эмээж огт чадахгүй бөгөөд иймд муугаас зайлах чадваргүй байх болно. Эдгээр зүйл хоорондоо холбоотой. Хэрэв сэтгэлийнхээ гүнд үргэлж Бурханы өмнө амьдардаг бол чи хяналтад байх бөгөөд олон зүйл дээр Түүнээс эмээх болно. Чи хэтрүүлэхгүй, мөн ямар ч цадиггүй зүйл хийхгүй, түүнчлэн Бурханы үзэн яддаг зүйлийг ч хийхгүй бөгөөд эрүүл ухаангүй үг хэлэхгүй. Хэрэв чи Бурханы шинжилт, сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрвөл олон муу зүйл хийхээс зайлсхийнэ. Ингэснээрээ чи муугаас зайлах бус уу? Хэрэв чи Бурханд итгэхдээ Бурханыг зүрх сэтгэлдээ байгаа эсэхийг мэдэхгүй, мөн сэтгэлийнхээ гүнд юу хийхийг хүсдэгээ мэдэхгүй будилсан байдалд оршдог бол, Бурханы өмнө тайван байж чаддаггүй, өөрт чинь ямар нэг зүйл тохиолдоход Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол, үргэлж дураараа үйлдэж, сатанлаг зан чанарынхаа дагуу амьдарч, биеэ тоосон зан чанараа илчилдэг бол, мөн Бурханы шинжилт, сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханд захирагддаггүй бол ийм хүмүүс сэтгэлийнхээ гүнд ямагт Сатаны өмнө амьдарч, Сатан болон завхарсан зан чанартаа хянуулна. Иймээс энэ мэт хүмүүс нь Бурханыг өчүүхэн төдий ч хүндэлдэггүй. Тэд муугаас зайлж ер чаддаггүй бөгөөд ёрын муу зүйл хийхгүй байлаа ч гэсэн боддог бүхэн нь ёрын муу, үнэнтэй холбоогүйн дээр үнэнтэй харшилддаг. Тэгэхээр ийм хүмүүс үндсэндээ Бурхантай ямар ч холбоогүй байдаг уу? Тэд хэдийгээр д захирагддаг боловч Түүний өмнө хэзээ ч тайлагнаагүй, Түүнд хэзээ ч Бурхан хэмээн хандаагүй, Түүнд хэзээ ч өөрсдийг нь захирдаг Бүтээгч хэмээн хандаагүй, мөн Бурханыг өөрсдийнхөө Бурхан, Эзэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй байдаг бөгөөд Бурханыг чин сэтгэлээсээ шүтэн мөргөе гэж хэзээ ч бодож үзээгүй байдаг. Ийм хүмүүс Бурханаас эмээнэ гэж юу гэсэн үг болохыг ойлгодоггүй бөгөөд ёрын мууг үйлдэх нь өөрсдийнх нь эрх гэж боддог. Тэд “Би хүссэнээ хийнэ. Өөрийнхөө хэргийг би өөрөө мэднэ, энэ нь өөр хэнд ч хамаагүй” гэж хэлдэг. Тэгсэн мөртөө Бурханд итгэх итгэлийг нэг төрлийн тарни, нэг хэлбэрийн зан үйл хэмээн үздэг. Энэ нь тэднийг үл итгэгч болгодог бус уу? Тэд бол үл итгэгчид! Тэгээд Бурхан энэ хүмүүсийг зүрх сэтгэлдээ юу гэж нэрлэдэг вэ? Бүхэл өдөржин тэдний боддог юм бүхэн нь ёрын муу байдаг. Тэд бол Бурханы гэрийн адгийн шаарнууд бөгөөд Тэр ийм хүмүүсийг Өөрийн гэрийн гишүүн гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Нэг өдрийн хугацаанд хэдэн цагийг чи үнэхээр Бурханы өмнө өнгөрүүлдэг вэ? Өдөр хоногийнхоо хэр ихийг Бурханд үнэхээр өгдөг вэ? Хэр ихийг махан биед өгдөг вэ? Зүрх сэтгэлээ үргэлж Бурхан руу хандуулж байх нь Бурханаар төгс болгуулах зөв зам дээр байх эхний алхам юм. Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавиад, Түүнд бүрэн дуулгавартай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө Түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурханы үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийн үйлдсэнээр санаа зорилго, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно. Бурханы дуртай хүмүүс бол Түүнд туйлын ханддаг хүмүүс юм; тэд бол ганцхан Түүнд үнэнч байж чаддаг хүмүүс билээ. Бурханы үзэн яддаг хүмүүс бол Түүнд хайхрамжгүй ханддаг, Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүс юм. Түүнд итгэдэг, Түүнийг үргэлж таашаахыг хүсдэг мөртөө өөрсдийгөө Түүний төлөө бүрэн зарлагадаж чаддаггүй хүмүүсийг Тэр үзэн яддаг. Түүнд хайртай гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Тэр үзэн яддаг; хууран мэхлэхийн тулд цэцэг цэлмэг, чихэнд чимэгтэй үг ашигладаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Бурханд үнэхээр зориулдаггүй, эсвэл Түүний өмнө үнэхээр захирагдаагүй хүмүүс урвамтгай бөгөөд уг чанартаа хэтэрхий биеэ тоосон байдаг. Хэвийн агаад бодитой Бурханы өмнө чин сэтгэлээсээ дуулгавартай байж чаддаггүй хүмүүс бол бүр ч их биеэ тоосон байдаг бөгөөд тэд ялангуяа тэргүүн тэнгэрэлчийн ачлалт үр удам юм. Өөрсдийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагаддаг хүмүүс бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг; тэд Түүний бүх айлдварт чин сэтгэлээсээ захирагддаг ба Түүний үгийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгодог бөгөөд Бурханы үгэн дотроос аль хэсгийг нь хэрэгжүүлэхээ олж мэдэхийн тулд чин сэтгэлээсээ хайж чаддаг. Тэд бол үнэхээр Бурханы өмнө амьдардаг хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг хэрхэн шинждэг вэ? Тэр зөвхөн нүдээрээ хардаггүй; Тэр чамд зориулан орчин бүрдүүлж гараараа зүрх сэтгэлд чинь хүрдэг. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Яагаад гэвэл, Бурхан чамд зориулан орчин бүрдүүлэх үедээ чамд дургүйцэл, жигшил, аль эсвэл баяр хөөр, дуулгавартай байдал төрж байгаа эсэхийг хардаг; чамайг чимээгүйхэн хүлээж байна уу, эсвэл үнэнийг эрж хайж байна уу гэдгийг Тэр хардаг; зүрх сэтгэл чинь хэрхэн өөрчлөгдөж, зүрх сэтгэл чинь ямар чигт өсөж байгааг Бурхан хардаг. Зүрх сэтгэлийн чинь өөрчлөлтийг, хүмүүс, үйл явдал, чамд Түүний бүрдүүлж өгсөн зүйлсийн талаарх чиний бодол, санаа бүрийг, сэтгэлийн чинь өөрчлөлт бүрийг Бурхан бүгдийг нь мэдэрч чадна. Чи эдгээр зүйлийн талаар хэнд ч хэлэх юм уу, эдгээрийн талаар залбираагүй. Чи эдгээрийн талаар зөвхөн зүрх сэтгэлдээ, өөрийн ертөнцөд бодсон—гэтэл Бурхан тэдгээрийг сайн мэддэг, тэдгээр нь Түүнд өдөр шиг тодорхой байдаг. Хүмүүс чамайг нүдээрээ хардаг, харин Бурхан зүрх сэтгэлээрээ чиний зүрх сэтгэлийг хөнддөг; Тэр чамтай ийм л ойрхон байдаг. Бурхан чамайг шинжиж байгааг чи мэдэрч чадаж байвал чи Бурханы өмнө амьдарч байна. Хэрвээ юу ч мэдрэхгүй байгаа бол чи өөрийнхөө ертөнцөд амьдарч байгаа бөгөөд энэ тохиолдолд чи асуудалд оржээ. Чи Бурханы өмнө амьдардаггүй, Бурхан та хоёр хөндий байдаг, чи Түүнээс хол, зүрх сэтгэл чинь ойрхон биш, хүрэлцдэггүй, Бурхан шинжихийг чи хүлээн авдаггүй бөгөөд Бурхан бас үүнийг мэддэг, Тэр үүнийг соргог мэдэрч чаддаг. Тиймээс чи шийдвэр, зорилготой болсон бөгөөд Бурханаар төгс болгуулж, Түүний хүслийг дагадаг, мөн Бурханаас эмээж муугаас зайлдаг нэгэн болохыг хүсэхдээ, ингэж шийдмэгцээ тогтмол залбирч, ийм зүйлийг гуйж, Бурханы өмнө амьдарч, Түүнээс зайлах юм уу Түүнийг орхихгүй байвал эдгээр зүйл чамд тодорхой болох бөгөөд Тэр үүнийг мэдэх болно. Зарим хүн “Надад энэ тодорхой байна; Бурхан үүнийг мэдэж байгаа болов уу?” гэж хэлдэг. Ийм үгэнд итгэхийн аргагүй. Ингэж хэлж байгаа чинь чи Бурхантай хэзээ ч ярилцаж байгаагүй, та хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй гэдгийг баталж байна. Би яагаад ямар ч харилцаа байхгүй гэж хэлээд байна вэ? Учир нь чи Бурханы өмнө амьдардаггүй, тиймээс Бурхан чамтай байгаа эсэх, Тэр чамайг залж чиглүүлж, хамгаалж байгаа эсэх, чамайг буруу зүйл хийхэд Тэр зэмлэдэг эсэхийг огт мэдэрдэггүй. Хэрвээ үүнээс алийг нь ч мэдэрч чадахгүй бол чи Бурханы өмнө амьдрахгүй байна. Хэрвээ чи өөрийгөө л боддог, өөрийн бодолдоо ууссан бол Бурханы өмнө биш, өөрийнхөө ертөнцөд амьдарч байгаа бөгөөд Бурхан та хоёрын хооронд харилцаа алга байна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хэрвээ үргэлж Бурханы өмнө амьдарч чаддаггүй бол чи үл итгэгч юм”-аас эш татав

Үнэн-бодит байдалд орох нь энгийн хэрэг биш. Гол нь үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарах явдал юм. Чи эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ өдөр бүр байлгах ёстой. Чи ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн өөрийнхөө ашиг сонирхлыг үргэлж бүү хамгаал; харин ч үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж сур. Чамд ямар ч завхрал илчлэгдлээ гэсэн тэдгээрийг нягтлалгүй өнгөрүүлж болохгүй; өөрийн завхарсан мөн чанарыг эргэцүүлж, танивал хамгийн сайн. Хэрэв өдөр тутмын нөхцөл байдалд чи завхарсан зан чанараа яаж шийдвэрлэх, үнэнийг яаж хэрэгжүүлэх, үнэний зарчим гэж юу болох тухай л боддог бол үнэнийг ашиглан Бурханы үгийн дагуу асуудлаа шийдвэрлэж сурах чадвартай юм байна. Ингэснээр чи аажмаар бодит байдалд орно. Илүү өндөр байр сууринд хэрхэн хүрэх вэ, эсвэл бусдаар бишрүүлэхийн тулд тэдний өмнө юу хийх вэ гэсэн бодлоор оюун ухаан чинь дүүрдэг бол чи буруу зам дээр байна. Энэ нь чи аливааг Сатаны төлөө хийж байна; үйлчлэл үзүүлж байна гэсэн үг юм. Харин улам бүр хүн шиг болж, Бурханы санаа зорилгын дагуу байж, Түүнийг дуулгавартай дагах, Түүнийг хүндэтгэх чадвартай байж, хийж байгаа бүхэндээ биеэ барьж, Түүний нягт шинжилгээг хүлээн авдаг байхын тулд хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн бодлоор оюун ухаан чинь дүүрдэг бол нөхцөл байдал чинь улам бүр дээрдэнэ. Бурханы өмнө амьдардаг нэгэн байна гэдэг нь энэ юм. Иймээс хоёр зам байдаг: Нэг нь ердөө л үйлдлийг онцолж, хувийн санаархал, хүсэл, санаа зорилго, төлөвлөгөөг биелүүлдэг; энэ бол Сатаны өмнө, түүний эзэмшил дор амьдарч байгаа хэрэг. Нөгөө зам нь Бурханы хүслийг хангаж, үнэн-бодит байдалд орж, Бурханд дуулгавартай байж, Түүнийг буруугаар ойлгохгүй, дуулгаваргүй зан гаргахгүй байхад онцлон анхаардаг, ингэснээр хүн Бурханыг хүндэлж, үүргээ сайн гүйцэтгэдэг. Бурханы өмнө амьдрах гэдэг нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”-аас эш татав

Өдөр тутмынхаа амьдралд та нар Бурханы ажлыг туулж, Түүнд залбирахдаа хааш яаш байдаг—ажиллангаа та нар Бурханд залбирдаг. Үүнийг Бурханд сэтгэл зүрхээ өгч байна гэж хэлж болох уу? Та нар гэр орны асуудал, махан биеийн хэрэг явдлыг бодож байгаа; та нар үргэлж хоёрдмол сэтгэлтэй байдаг. Үүнийг Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж байна гэж үзэж болох уу? Учир нь та нарын зүрх сэтгэл байнга гадаад асуудлууд дээр төвлөрч, Бурханы өмнө буцан ирж чаддаггүй. Хэрэв зүрх сэтгэлээ Бурханы өмнө үнэхээр тайван байлгая гэвэл ухамсартайгаар хамтран ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ сүнслэг үйл ажиллагаандаа зориулах цаг болон хүмүүс, үйл явдал, зүйлсийг хойш тавих цагтай байж, зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгах ёстой. Хүн бүр хувийн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, Бурханы үгийн талаарх мэдлэг болон сүнс нь хэрхэн хөдөлдгийг тэмдэглэх ёстой; хүн бүр Бурханы өмнө зүрх сэтгэлээ ухамсартайгаар тайван байлгах ёстой. Хэрэв чи өдөр бүр нэг юм уу хоёр цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулж чадвал тэр өдөр амьдрал чинь баялаг санагдаж, зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байх болно. Хэрэв чи өдөр бүр иймэрхүү сүнслэг амьдралаар амьдарвал зүрх сэтгэл чинь Бурханы эзэмшилд улам бүр эргэн очиж чадах ба сүнс чинь улам хүчтэй болж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжирч, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах чадвар чинь нэмэгдэж, Бурхан чамд улам их ерөөл хайрлана. Сүнслэг амьдралын чинь зорилго бол ухамсартайгаар Ариун Сүнсний дэргэд байх явдал юм. Энэ нь дүрэм журмыг баримталж, эсвэл шашны зан үйл үйлдэх явдал биш, харин Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, өөрийн биеийг үнэхээр сахилгажуулах явдал юм—энэ нь хүний хийх ёстой зүйл тул та нар үүнийг туйлын их хичээл чармайлт гарган хийх хэрэгтэй. Хэдий чинээ сайн хамтран ажиллаж, хэдий чинээ их чармайлт гаргана, зүрх сэтгэл чинь төдий чинээ Бурхан руу буцаж чадах бөгөөд чи Түүний өмнө зүрх сэтгэлээ төдий чинээ тайван байлгаж чадна. Тодорхой нэг үед Бурхан зүрх сэтгэлийг чинь бүрэн олж авна. Хэн ч зүрх сэтгэлийг чинь ганхуулж, эсвэл булаан авч чадахгүй ба чи бүрмөсөн Бурханд харьяалагдана. Хэрэв чи энэ замаар алхвал Бурханы үг цаг ямагт чамд аяндаа илчлэгдэж, ойлгодоггүй бүхний чинь талаар чамайг гэгээрүүлнэ—хамтын ажиллагаагаараа дамжуулан энэ бүгдэд хүрч болно. Ийм учраас Бурхан: “Надтай хамтран ажилладаг бүх хүнийг Би хоёр дахин их шагнана” гэж үргэлж хэлдэг. Чи энэ замыг тодорхой харах ёстой. Чи зөв замаар алхахыг хүсдэг бол Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Сүнслэг амьдралд хүрэхийн тулд та нар боломжтой бүхнийг хийх ёстой. Эхэндээ чи энэ эрэл хайгуулд асар их үр дүнд хүрэхгүй байж болох ч ухарч буцах юм уу сөрөг байдалд хутгалдахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй—харин шаргуу ажилласаар л байх ёстой! Сүнслэг амьдралаар амьдрах тусам зүрх сэтгэл чинь Бурханы үгэнд улам эзэмдүүлж, эдгээр асуудалд үргэлж санаа зовж, энэ ачааг үргэлж үүрнэ. Дараа нь сүнслэг амьдралаараа дамжуулан сэтгэлийн гүн дэх үнэнээ Бурханд илчил; юу хийхийг хүсэж байгаагаа, юун тухай бодож байгаагаа, Түүний үгийг юу гэж ойлгож, юу гэж үзэж байгаагаа Түүнд хэл. Юуг ч, бүр өчүүхэн жаахныг ч бүү нуу! Зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэлж, Бурханд үнэн сэтгэлээ илчилж дад; зүрх сэтгэл дотор чинь байгаа л бол боломжтой бүх аргаар үүнийгээ хэл. Ийм маягаар ярих тусмаа чи Бурханы хайр татам байдлыг улам мэдэрч, зүрх сэтгэл чинь Бурханд улам хүчтэй татагдана. Ийм зүйл тохиолдох үед чи Бурхан чамд өөр хэнээс ч илүү ойр дотно гэдгийг мэдэрнэ. Чи юу ч болж байсан Бурханы хажуугаас огт холдохгүй. Хэрэв чи өдөр бүр ийм сүнслэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүнийг зориуд марталгүй, харин амьдралд чинь асар их ач холбогдолтой зүйл гэж үздэг бол Бурханы үг зүрх сэтгэлийг чинь эзэмдэнэ. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөх гэж үүнийг хэлдэг. Тэгээд зүрх сэтгэлийг чинь Бурхан үргэлж эзэмдэж байсан мэт, хайрладаг зүйл чинь үргэлж зүрх сэтгэлд чинь байсан мэт байх болно. Хэн ч чамаас үүнийг булаан авч чадахгүй. Ийм зүйл тохиолдоход Бурхан үнэхээр дотор чинь амьдарч, зүрх сэтгэлд чинь байр эзэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг”-өөс эш татав

Хүмүүс Бурхантай харилцаа тогтоож хэрхэн чаддаг вэ? Ингэхийн тулд юунд түшиглэх хэрэгтэй вэ? Тэд Бурханаас гуйж, Бурханд залбирч, зүрх сэтгэлдээ Бурхантай хэлэлцэх явдалд түшиглэх ёстой. Энэ мэт харилцаатай байгаа цагт хүмүүс үргэлж Бурханы өмнө амьдардаг бөгөөд тийм хүмүүс их амар тайван байдаг. Зарим хүн бүх цагаа гаднах үйл хэрэгт зориулж, гаднах даалгавар хийгээд завгүй байдаг. Сүнслэг амьдралгүй нэг хоёр өдөр өнгөрсөн ч тэд юу ч мэдэрдэггүй; гурав юм уу, таван өдөр, эсвэл нэг хоёр сар өнгөрсөн ч бас л юу ч мэдэрдэггүй; тэд залбираагүй, гуйлт, сүнслэг ярилцлага хийгээгүй л байдаг. Ямар нэг зүйл тохиолдоход чи Бурханаас надад туслаач, залж чиглүүлээч, хангамж өгөөч, гэгээрүүлээч, Өөрийн тань хүслийг ойлгож, үнэний дагуу юу хийхээ мэдэж авах боломж олгооч хэмээн асуухыг гуйлт гэнэ. Залбирлын хамрах хүрээ нь илүү өргөн: Заримдаа чи сэтгэл доторх үгээ хэлж, өөрийн бэрхшээл, сөрөг тал, сул дорой байдлынхаа талаар Бурхантай ярилцдаг; мөн тэрслүү байдалтай байхдаа ч Бурханд залбирч, эсвэл өөрт чинь тодорхой байгаа эсэхээс үл хамааран өдөр тутам тохиолддог зүйлийнхээ тухай Түүнд ярьдаг. Энэ бол залбирал. Залбирлын хамрах хүрээ нь үндсэндээ Бурхантай ярилцаж, сэтгэлээ нээх явдал юм. Заримдаа тогтсон цагт залбирдаг, заримдаа үгүй; чи хэзээ ч, хаана ч хамаагүй залбирч болно. Сүнслэг ярилцлага бол хэт албаны бус. Заримдаа чамд асуудал гарсан байдаг бол заримдаа үгүй. Заримдаа үг ашигладаг, заримдаа үгүй. Асуудал гарсан үед чи энэ талаараа Бурхантай ярилцаж, залбирдаг; асуудалгүй үедээ Бурхан хүмүүсийг хэрхэн хайрлаж, тэдэнд анхаарал тавьж, тэднийг хэрхэн зэмлэдэг тухай боддог. Чи Бурхантай хүссэн цаг, хүссэн газраа ярилцах боломжтой. Сүнслэг ярилцлага гэдэг нь энэ юм. Заримдаа чи хийх юмаа хийж байтал сэтгэлийг чинь тавгүйтүүлэх зүйл бодогдвол сөхөрч суугаад нүдээ аних шаардлагагүй. Зүгээр л зүрх сэтгэлдээ: “Өө Бурхан минь, үүн дээр намайг залж чиглүүлээч. Би сул дорой тул үүнийг давж чадахгүй нь” гэж Бурханд хэлэх хэрэгтэй. Сэтгэл чинь хөдлөнө; цөөн хэдэн энгийн үг хэлэхэд л Бурхан мэддэг. Заримдаа чи гэрээ санаад “Өө Бурхан минь! Би гэрээ үнэхээр санаж байна…” гэдэг. Яг хэнийг санаж байгаагаа бол хэлдэггүй. Зүгээр л сэтгэлээр унаад энэ тухайгаа Бурханд хэлдэг. Бурханд залбирч, зүрх сэтгэлдээ юу байгааг хэлснээр л асуудал шийдэгдэж болдог. Бусадтай ярилцаад асуудлыг шийдэж чадах уу? Үнэнийг ойлгодог хүнтэй таарвал зүгээр л дээ, гэвч хэрвээ үнэнийг ойлгодоггүй—сөрөг, сул дорой хүнтэй таарвал чи нөлөөлж мэднэ. Хэрвээ Бурхантай ярилцвал Тэр чамайг тайтгаруулж, хөдөлгөнө. Бурханы үгийг Бурханы өмнө чимээгүйхэн уншиж чаддаг бол чи үнэнийг ойлгож, асуудлыг шийдэж чадна. Бурханы үг чамд гарах гарц олж, энэ бяцхан саад тотгорыг давж гарах боломж олгоно. Саад тотгор чамайг бүдрээхгүй, хазаарлахгүй, үүргийн гүйцэтгэлд чинь нөлөөлөх ч үгүй. Гэнэт сэтгэлээр жаахан унаж, дотроо зовних үе чамд гарна. Тэр үед Бурханд залбирахдаа бүү тээнэгэлз. Чи Бурханаас юу ч гуйдаггүй, хийж өгч, гэгээрүүлээч гэж хүсэх юу ч байхгүй байж болно—зүгээр л хэзээ ч, хаана ч байсан Бурхантай ярилцаж, сэтгэлээ нээ. Чи цаг ямагт юу мэдрэх ёстой вэ? “Бурхан үргэлж надтай хамт байдаг, Тэр намайг хэзээ ч орхиогүй гэдгийг би мэдэрч байна. Амарч байна уу, цуглаан дээр байна уу, эсвэл үүргээ гүйцэтгэж байна уу хамаагүй, хаана ч, юу ч хийж байсан миний гарыг Бурхан удирддаг, Тэр намайг хэзээ ч орхиогүй гэдгийг би зүрх сэтгэлдээ мэддэг”. Заримдаа өнгөрсөн хэдэн жилд өдөр бүрийг хэрхэн өнгөрүүлснээ эргэн санаад чи биеийн хэмжээгээ өссөнийг, Бурхан чамайг залж чиглүүлж байсныг, Бурханы хайр чамайг цаг ямагт хамгаалж ирснийг мэдэрдэг. Эдгээрийг бодоод зүрх сэтгэлдээ залбирч, Бурханд талархал өргөдөг: “Өө Бурхан минь, би Танд талархаж байна! Би үнэхээр сул дорой, эмзэг, гүн гүнзгий завхарсан. Та намайг ингэж залж чиглүүлээгүй бол би энэ хүртэл зөвхөн өөрийн хүчээр ирж чадахгүй байсан”. Энэ сүнслэг ярилцлага биш гэж үү? Хэрвээ хүмүүс Бурхантай ойр ойрхон ингэж ярилцдаг бол Бурханд хэлэх зүйл тэдэнд олон байх бус уу? Бурханд юу ч хэлэхгүйгээр тэд олон өдөр явдаггүй. Бурханд хэлэх зүйл чамд байхгүй үед Тэр чиний зүрх сэтгэлд байхгүй байдаг. Бурхан зүрх сэтгэлд чинь байдаг бөгөөд чи Бурханд итгэдэг бол сэтгэл доторх бүх зүйлээ, итгэлт анддаа ярих байсан зүйлээ ч гэсэн чи Түүнд хэлж чадна. Үнэндээ, Бурхан бол чиний хамгийн дотнын анд. Хэрвээ чи Бурханыг хамгийн итгэлт андаа гэж, хамгийн их найдаж, түшиж тулж, итгэж, нууцаа ярьдаг, хамгийн дотно гэр бүл шигээ үздэг бол Бурханд хэлэх зүйл чамд байхгүй байна гэдэг боломжгүй юм. Бурханд хэлэх зүйл чамд үргэлж байх юм бол чи ямагт Бурханы өмнө амьдрахгүй гэж үү? Хэрвээ үргэлж Бурханы өмнө амьдарч чадах юм бол Бурхан чамайг хэрхэн залж чиглүүлж, чамд хэрхэн санаа тавьж, хамгаалж, амар амгалан, баяр баясал авчирч, чамйг гэгээрүүлж, зэмлэж, сахилгажуулж, цээрлүүлж, шүүж, гэсгээж байгааг чи хэдийд ч мэдрэх болно; зүрх сэтгэлд чинь энэ бүхэн тодорхой, илэрхий болно. Чи юу ч мэдэхгүйгээр, Бурханд итгэдэг гэж л хэлээд зөвхөн нүд хуурахын тулд үүргээ гүйцэтгэж, цуглаанд оролцож, өдөр тутам Бурханы үгийг уншиж, залбирсан дүр эсгэсэн төдийхнөөр өдөр бүрийг тэгсхийж өнгөрүүлэхгүй—чинийх ердөө л иймэрхүү нэг шашны гадаад зан үйл биш болно. Харин чи хором мөч бүрд зүрх сэтгэлдээ Бурханд найдаж, залбирна, цаг ямагт Бурхантай ярилцана, бас Бурханд захирагдаж, Түүний өмнө амьдарч чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хэрвээ үргэлж Бурханы өмнө амьдарч чаддаггүй бол чи үл итгэгч юм”-аас эш татав

Хэрвээ чи Бурханы өмнө туршлагажихад тодорхой хугацаа зарцуулж, Бурханы ажил, Түүний зан чанарыг ойлгож авсан бол өөрийн мэдэлгүй л ихээхэн мэдлэг ухаан олж авах бөгөөд биеийн хэмжээ чинь аажмаар өснө. Чи олон сүнслэг зүйлийг илүү сайн ойлгох ба ялангуяа Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголттой болно. Чи Бурханы үгс, Бурханы ажил, Бурханы бүх үйлдэл, Бурханы зан чанар болон Бурхан юу болох, Түүнд юу байгааг өөрийн амь хэмээн хүлээн авна. Хэрвээ чи дэлхий ертөнцөөр тэнүүчлэхээс өөр зүйл хийдэггүй бол далавч чинь улам хатуу болж, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл чинь улам их болно; тийм байхад Бурхан чамайг яаж ашиглах юм бэ? Чиний дотор “миний бодлоор” гэх зүйл хэтэрхий их байгаа учраас Бурхан чамайг ашигладаггүй. Чи хэдий чинээ Бурханы өмнө байна, төдий чинээ их туршлагатай болно. Хэрвээ чи дэлхий дээр адгуус мэт амьдарсаар л, аман дээрээ Бурханд итгэдэг дүр эсгэдэг боловч зүрх сэтгэл чинь өөр хаа нэгтээ байдаг бол, мөн одоо ч хорвоогийн амьдрах ухаанд суралцсаар байгаа бол урьдын бүх хөдөлмөр чинь талаар болох бус уу? Тиймээс хүмүүс Бурханы өмнө байх тусам Бурханаар төгс болгуулах нь төдий чинээ амархан байдаг. Энэ бол Ариун Сүнсний ажлаа хийдэг зам юм. Хэрвээ чи үүнийг ойлгодоггүй бол зөв замд орох боломж чамд байхгүй хийгээд Бурханаар төгс болгуулах талаар ярихын ч хэрэггүй. Чи хэвийн сүнслэг амьдралтай байж чадахгүй, яг л тахир татуу мэт байх ба зөвхөн шаргуу хөдөлмөрлөөд л байхаас биш Бурханы ямар ч ажил чамд байхгүй байх болно. Энэ нь чиний туршлагажилтын алдаа биш гэж үү? Чи Бурханы өмнө байхын тулд заавал залбирах албагүй; заримдаа Бурханыг бодож, эсвэл Түүний ажлыг тунгаан бодсоноор, заримдаа зарим хэрэг явдалтай харьцсанаар, заримдаа үйл явдлаар дамжуулан илчлэгдсэнээр чи Бурханы өмнө очдог. Ихэнх хүмүүс, “Би байнга залбирдаг болохоор Бурханы өмнө байдаггүй гэж үү?” гэж хэлдэг. Олон хүн “Бурханы өмнө” эцэс төгсгөлгүй залбирдаг. Магадгүй тэд аман дээрээ үргэлж залбирч байх боловч үнэндээ бол Бурханы өмнө амьдардаггүй. Ийм хүмүүсийн Бурханы өмнө нөхцөл байдлаа хадгалж чадах цорын ганц арга барил нь энэ юм; Бурхантай цаг ямагт харилцахын тулд зүрх сэтгэлээ ашиглах чадвар тэдэнд огтхон ч байдаггүй, мөн эргэцүүлж, чимээгүйхэн тунгаан бодсоноор туршлагажих юм уу Бурханы ачааг анхаарснаар оюун санаагаа ашиглан зүрх сэтгэлдээ Бурхантай харилцах замаар Бурханы өмнө очиж ч чаддаггүй. Тэд тэнгэр дэх Бурханд зөвхөн аман дээрээ залбирал өргөдөг. Ихэнх хүний зүрх сэтгэл Бурханаас хагацсан байдаг, ойртож ирэх үед нь л Бурхан тэдний зүрх сэтгэлд байдаг юм; ихэнхдээ бол Бурхан тэнд огт байдаггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүйн илрэл энэ биш гэж үү? Хэрвээ зүрх сэтгэлд нь Бурхан үнэхээр байсан бол дээрэмчид болон адгуусны хийдэг зүйлийг тэд хийж чадах байсан гэж үү? Хэрвээ хүн Бурханыг үнэхээр хүндэлдэг бол үнэн зүрх сэтгэлээр Бурхантай харилцах бөгөөд бодол, санааг нь Бурханы үг үргэлж эзэмдэх болно. Тэд үг болон үйлдлээрээ алдаа гаргахгүй, Бурханыг илт эсэргүүцэх ямар ч зүйл хийхгүй. Итгэгч байх шалгуур ийм байдаг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Туршлагын талаар”-аас эш татав

Итгэлдээ хэрвээ хүмүүс аврал хүртмээр байгаа бол Бурханаас эмээдэг эсэх, тэдний зүрх сэтгэлд Бурханы орон зай байгаа эсэх нь гол асуудал юм. Хэрэв зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдрах чадваргүй, Бурхантай ямар ч хэвийн харилцаагүй бол чи хэзээ ч аврагдахгүй. Авралд хүрэх зам чинь хаагдаж, чи мухардалд орсон байх болно. Бурханд итгэх итгэл чинь нэр төдий бол ямар ч нэмэргүй, хэр их хоосон сургаал ярьж чаддаг, хэр их зовсон чинь, эсвэл төрөлхийн авьяас билиг чинь хэр их байх нь хамаагүй. “Надаас холд, мууг үйлдэгч минь” гэж Бурхан хэлнэ. Чи мууг үйлдэгч гэж ангилагдсан байх болно. Чи Бурхантай ямар ч холбоогүй; Тэр чиний Захирагч биш, Тэр чиний Бүтээгч биш, Тэр чиний Бурхан биш, Тэр чиний шүтэн мөргөдөг Нэгэн биш, Тэр чиний дагадаг Нэгэн биш. Чи Сатан болон чөтгөрүүдийг дагадаг. Чи бол өөрөө өөрийнхөө эзэн. Эцэстээ ийм хүмүүсийг Бурхан таягдаж, жигшиж, голж, шийтгэнэ. Бурхан ийм хүмүүсийг авардаггүй. Хүмүүс Бурханыг өөрсдийн Эзэн, Захирагч гэж хүлээн зөвшөөрч, Бурхан бол үнэн, хүний зам ба амийн эх сурвалж мөн гэдгийг зөвшөөрөх үед, мөн хийдэг бүх зүйл, алхдаг зам болгон нь үнэн болон Бурхан, Бурханд дуулгавартай байдал, Бурханы замыг дагахтай холбогдох үед л аврагдана. Эс бөгөөс Бурхан тэднийг яллана. Хүмүүс зүгээр л аз дайраасай гэж найдах нь зүгээр үү? Өөрсдийнхөө үзэлтэй үргэлж зууралдах нь зүгээр үү? Тодорхойгүй, хийсвэр төсөөлөлтэй байнга зууралдах нь зүгээр үү? (Зүгээр биш.) Чамд зүгээр л аз дайрна гэж бүү бод; хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ аврал хүртэхийг хүсэж байгаа бол явах өөр зам гэж үгүй…

Эдгээр номлолыг сонсоод юунд дуртай байх чинь хамаагүй; эцсийн эцэст цорын ганц зөв зам бол чамайг Бурханаас эмээж, муугаас зайлдаг болгох зам билээ. Чи Бурханд итгэдэг боловч итгэл чинь Түүнтэй ямар ч хамаагүй бол, Тэр чиний Эзэн, чиний Бүтээгч биш бол, Тэр хувь заяаны чинь Захирагч гэдгийг чи хүлээн авдаггүй, чамд зориулан Түүний зохион байгуулсан бүхэнд захирагддаггүй бол, Тэр бол үнэн гэдэг бодит үнэнийг хүлээн авдаггүй бол аврагдах мөрөөдөл чинь юу ч үгүй болно. Хэрвээ чи энэ замаар алхдаг бол сүйрлийн замаар явж байна. Өдөр бүр анхаарлаа төвлөрүүлж, эрэлхийлж, залбирч, гуйдаг зүйл чинь Бүтээгчид захирагдах ёстой, Бурхан бол чиний Эзэн гэдгийг чамд улам их мэдрүүлдэг байлаа гэж бодъё. Бас чамайг гэх Түүний дээд эрх, зохион байгуулалтыг чи дуртайяа хүлээн авч, дуулгавартай дагадаг, чамд зориулан Бурханы зохицуулдаг зүйлд захирагдан, байдал чинь улам хэвийн болж, Бурхантай харилцах харилцаа чинь улам дотно, Түүнийг гэх хайр чинь улам цэвэр ариун болж, тэгээд Бурханд тавих хэрээс хэтэрсэн хүсэл, гомдол, буруу ойлголт чинь улам цөөрч, мууг үйлдэх чинь улам л багасаж, муугаас улам ихээр зайлж, Бурханаас эмээх чинь улам илүү жинхэнэ болдог байлаа гэж бодъё. Тэгвэл одоо энэ нь юу гэсэн үг болох вэ? Энэ бол чи авралын замд хөл тавилаа гэсэн үг болно. Хэрвээ чи эрж хайдаг зүйлд чинь ямар ч буруу зүйл байхгүй, дагаж буй зам чинь зөв зам гэж боддог боловч эрж хайсны чинь эцэст Бурхан чамайг сахилгажуулаагүй, чи Түүний шүүлт, гэсгээлтийг мэдэрч чадахгүй, Түүгээр шинжүүлэх хүсэлгүй, өөрөө өөртөө эзэн байхыг хүсдэг бол энэ нь зөв зам биш. Чи эрж хайх тусмаа Бурханы өмнө цаг үргэлж амьдрах ёстой гэдгээ улам их мэдэрч, хэзээ нэг өдөр буруу зүйл хийнэ гэж, болгоомжтой байхгүй л бол Бурханд халдаж, асуудалд орох вий, тэгэх аваас Тэр чамайг гарцаагүй хаях бөгөөд үүнээс аймшигтай зүйл юу ч байхгүй гэж эмээдэг бол, мөн хүмүүс Бурханд итгэхдээ Түүнээс холдож болохгүй, хэрвээ тэд Түүний сахилгажуулалт, харьцалт, засалт, шүүлт, гэсгээлтээс холдвол энэ нь Бурханы халамж, хамгаалалтыг алдсантай адил байх болно гэж чамд санагддаг бол—хэрэв чи эдгээрийг ухаарвал, Бурханд залбирч “Өө Бурхан минь! Намайг шүүж, гэсгээж, намайг зэмлэж, сахилгажуулан, цаг үргэлж шинжиж, Таныг хүндэлдэг, муугаас зайлдаг болгооч гэж би Танаас гуйж байна” гэж хэлнэ. Энэ замын талаар чи юу гэж бодож байна? Энэ бол зөв зам билээ. Иймээс та нар өөрсдийгөө энэ стандартаар хэмжих ёстой: Та нар авралын замд байна уу? (Үгүй.) Авралын замаар явах амархан уу? (Бид Бурханы удирдамжид найдах ёстой.) Та нар Бурханд найдах ёстой, түүнчлэн та нарын хамтын ажиллагаанаас энэ нь шалтгаалдаг. Хэрэв энэ үгийг сонссоныхоо дараа авралын замд хараахан хөл тавиагүй гэдгээ мэдэрч байгаа ч санаа зовохгүй, үүнийг юман чинээ бодохгүй, эрт орой хэзээ нэгэн цагт хөл тавих өдөр ирнэ гэж санаж байгаа бол, хэрэв чи аливааг ингэж боддог бол авралын замаар алхахад бэрх байх болно. Тэгвэл энэ замд хөл тавих чадвартай байхын тулд чи ямар шийдвэртэй байх ёстой вэ? Чи, “Би авралын замаар ороогүй болохоор аюулд байна! Бурхан хүмүүсийг цаг ямагт Өөрийнх нь өмнө амьдрах ёстой, илүү их залбирах ёстой, бас сэтгэлийнхээ угт адгуу биш, амар амгалан байх ёстой гэж хэлдэг. Би даруйхан үүн шиг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй” гэж хэлэх учиртай. Энэ нь зөв замаар ороход дөхөж байгаа явдал, тийм биз дээ? Энэ нь яг ийм л энгийн байдаг! Бурханы үгийг сонссон даруйдаа хэрэгжүүлдэг хүмүүс бол үнэнийг хайрладаг хүмүүс юм. Ямар хүмүүс Бурханы үгийг сонссоныхоо дараа гөжүүд, хайхрамжгүй, үл тоомсорлосон хэвээр үлдэж, тэдгээрт хөнгөн хийсвэр хандлагаар хандаж, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг вэ? Энэ хүмүүс мунгинаа бус уу? Итгэлээр аврал олж авах ямар нэг дөт зам байна уу гэж хүмүүс үргэлж асуудаг. Байхгүй гэж Би хэлье. Та нарт Би тийм энгийн зам хэлж өгсөн, харин үүнийг сонссоныхоо дараа бас л хэрэгжүүлэхгүй байгаа бол та нар юу сайн, юу муу болохыг мэддэггүй юм байна. Тийм хүмүүс аврагдаж чадах уу? (Үгүй.) Тэд яасан ч аврагдахгүй гэж хэлж болохгүй, гэхдээ тэд асар их бэрхшээлтэй тулгарах нь лавтай. Нэг өдөр сэрээд тэд аливааг тунгаан, “Би энэ олон жил Бурханд итгэх итгэлээ нухацтай авч үзсэнгүй. Бурхан хүмүүсийг цаг ямагт Өөрийнх нь өмнө амьдрахыг хүсдэг, гэтэл би тэгдэггүй юм байна. Би даруйхан залбирах хэрэгтэй!” гэж хэлж магад. Тэд түгшиж, зүй зохистой юм хийж эхлэх ёстойгоо ухаардаг бөгөөд ингэхэд дэндүү оройтоогүй байдаг! Гэхдээ өтөлж хөгшрөөд хөдөлж чадахаа байж, эрж хайж эхлэх эрч хүчгүй болох хүртлээ бүү хүлээ. Хамгийн тохиромжтой цаг үеийг ач холбогдолгүй зүйлд үрэх нь шал дэмий. Цаг нь ирэхээр чи ямар ч хүрэх газар, үр дүнгүй хоцорно, тэгээд аврал хүртэх хамгийн зөв цаг үеэ алдаж өнгөрөөсөндөө харамсах цаг үлдэхгүй!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Өмнөх: 10. Бурханы өмнө тайван байх зарчмууд

Дараах: 12. Ариун Сүнс ажиллаж байгааг баталгаажуулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх