27. Бурханы үгээр амьдрах зарчмууд

(1) Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, тэдгээрийг мэддэг болох шаардлагатай. Ингэх нь Бурханы үгийг бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлж, хэрхэн тэдгээрийн дагуу амьдрахыг мэдэх явдал юм;

(2) Бүх асуудал дээр үнэнийг эрж хайх шаардлагатай. Хүн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах үедээ хэрэгжүүлж, орох замтай болдог бөгөөд Бурханы үгээс гажихгүй;

(3) Хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харж, үнэнийг ойлгож авч, зарчимтай үйлдэх шаардлагатай. Ингэх нь Бурханы үгийг бодит амьдралд авчирдаг;

(4) Шалгалт, гай зовлонгийн дунд хүн Бурханд байнга залбирч, Түүнийг хүлээх ёстой. Түүний үгийн гэгээрэл, удирдамжтай байхад дагах зам бий.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс үнэнийг ойлгож, үүнийг амиа болгон амьдрах үед энэ нь ямар амийг хэлдэг вэ? Энэ нь, амьдралаа Бурханы үгэнд үндэслэх тэдний чадварыг хэлдэг; энэ нь, тэд Бурханы үгийн талаар бодит мэдлэгтэй, үнэний талаар жинхэнэ ойлголттой гэсэн үг юм. Хүмүүс дотроо ийм шинэ амьтай болох үедээ Бурханы үг-үнэнд суурилан амьдарч, үнэний хүрээнд амьдарч байдаг. Хүмүүсийн амь үнэнийг мэдэж авч, туулахад төвлөрдөг бөгөөд үүнийг суурь болгоод тэрхүү цар хүрээнээс давахгүй байхад төвлөрдөг; үнэн-амийг олж авах тухай ярих үед энэ амийг хэлж байгаа юм. Үнэнийг амиа болгон амьдрах гэдэг нь үнэний амь чиний дотор байгаа хэрэг биш, мөн чи үнэнийг амиа болгон эзэмшиж, чи үнэн болж, дотоод амь чинь үнэний амь болсон ч юм биш; чи бол үнэн-амь мөн гэж хэлж бүр ч болохгүй. Эцсийн эцэст чиний амь хүний амь хэвээр байгаа. Зүгээр л хүн Бурханы үгээр амьдарч, үнэний мэдлэгийг эзэмшиж, үүнийг гүн гүнзгий түвшинд ойлгож чадна; энэ ойлголтыг чамаас булаан авч болохгүй. Чи эдгээр зүйлийг бүрэн дүүрэн туулж, ойлгон, тэдгээр нь маш сайн, эрхэм нандин гэдгийг мэдэрч, тэдгээрийг амьдралынхаа үндэс хэмээн хүлээн авч эхэлдэг; түүнчлэн чи эдгээр зүйлд найдан амьдардаг ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй: Тэгвэл энэ нь чиний амь юм. Өөрөөр хэлбэл, чиний амь үнэний талаарх ойлголт, туршлага, ухаарал гэх эдгээр зүйлийг л агуулдаг ба чи юу ч хийлээ гэсэн амьдралаа эдгээрт үндэслэж, энэ цар хүрээнээс хэтрэхгүй, эсвэл эдгээр хил хязгаарыг давахгүй; чамд байх амь чухамдаа энэ юм. Бурханы ажлын эцсийн зорилго бол хүмүүсийг ийм амьтай байлгах явдал билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс эш татав

Бурхан Өөрийн амь болон Өөрт юу байгаа, Өөрөө юу болохыг хүмүүст өгсөн, ингэснээр тэд үүнийг амьдран харуулж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг болон Түүний өгсөн үнэнийг амьдрах чиглэл, замаа болгож, өөрсдийн амь болгож, энэ амиар амьдарна. Тэгвэл, Бурхан Өөрийн амийг хүмүүст харамгүй хайрлаж, улмаар үүнийг тэдний амь болгосон гэж хэлж болох уу? Тэгвэл хүмүүс Бурханаас юу олж авсан юм бэ? Бурханы хүлээлт үү? Бурханы амлалт уу? Эсвэл юу вэ? Бурханаас тэдний олж авсан зүйл нь хоосон үг биш, харин Бурханы амь юм! Бурхан хүмүүст амь хайрладгаас гадна Бурханы энэ амийг аваад, өөрийн амь болгож, амьдран харуул гэсэн нэг шаардлага тавьдаг. Энэ амийг амьдран харуулахыг чинь хараад Бурханы сэтгэл ханадаг. Энэ бол Бурханы цорын ганц шаардлага юм. Иймээс хүмүүсийн Бурханаас олж авдаг зүйл үнэлж баршгүй бөгөөд Бурхан хүмүүст хамгийн үнэлж баршгүй энэ зүйлийг хайрлаж байхдаа юу ч олж аваагүй; үүнээс хамгийн их ашиг хүртэгч нь хүн юм. Хүмүүс Бурханы амийг амиа болгон хүлээн авч байхдаа үнэнийг ойлгож, хүн байхын зарчмыг олж авч, хүн байхын үндэс суурьтай болж, хүн байхын тулд дагах хэрэгтэй чигээ ч бас олдог. Тэд дахин хэзээ ч Сатанд хууртаж, хүлэгдэж, мөн муу хүмүүст хууртаж, ашиглуулахаа больж, муу ёрын чиг хандлагаар бохирдож, бузартаж, хүлэгдэж, уруу татагдахаа больдог. Хүмүүс тэнгэр, газрын хооронд эрх чөлөөтэй амьдарч, чөлөөлөгддөг. Тэд ямар ч ёрын муу, харанхуйн хүчний хор хөнөөлд өртөхөө больж, үнэхээр Бурханы эрх мэдэл дор амьдарч чаддаг. Өөрөөр хэлбэл, тэд энэ амийг амьдран харуулж байхдаа ямар ч зовлон шаналал туулахаа больж, оронд нь аз жаргалтай, хүндрэл бэрхшээлгүй амьдардаг; тэд эрх чөлөөтэй амьдарч, Бурхантай хэвийн харилцаатай байдаг. Тэгээд Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцэж чадахаа больж, харин ч үнэхээр Бурханы дээд эрхийн дор амьдарч чаддаг. Тэд дотроо ч, гаднаа ч зөв, зохистой амьдралаар амьдарч, жинхэнэ хүмүүс болдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн их ашиг хүртэгч”-ээс эш татав

Хүмүүс үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхийн зорилго бол тэд үнэнийг амьдран харуулах, ойлгодог, хэрэгжүүлдэг үнэнийг амиа болгох явдал юм. Үнэнийг амиа болгоно гэж юу гэсэн үг вэ? Тэдгээр нь үйлдэл, амь, зан авир, оршин тогтнолын чинь суурь, эх үүсвэр болно гэсэн үг юм—тэдгээр нь амьдрах арга барилыг чинь өөрчилдөг. Хүмүүс өмнө нь юугаар амьдардаг байсан бэ? Тэдэнд итгэл байсан ч бай, үгүй ч бай, тэд Бурханы үг, эсвэл үнэнээр амьдардаггүй байсан. Бүтээгдсэн зүйлийн амьдрах ёстой арга зам нь энэ мөн үү? Бурхан хүнээс юу хүсдэг вэ? (Хүмүүс Түүний үгээр амьдраасай гэж.) Бурханд үнэхээр итгэдэг хүмүүст байх ёстой зорилго бол Түүний үгээр амьдрах явдал билээ; бүтээгдсэн зүйл ингэж амьдрах ёстой. Бурханы нүдэнд ийм хүмүүс бол жинхэнэ бүтээгдсэн зүйл. Тиймээс үг яриа, үйлдэл, зан авирын зарчмын чинь аль нь, оршин тогтнолын чинь зорилго, биеэ авч явах байдал чинь Бурхантай нийцэлтэй, аль нь Бурханы чамаас хүсдэг зүйлд нийцдэг, аль нь Бурханы үг, шаардлагад ямар ч хамаагүй болохыг та нар тунгаан бодох ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг үргэлж тунгаан боддог бол яваандаа оролтод хүрэх болно. Хэрвээ чи эдгээр зүйлийг тунгаан боддоггүй бол зүгээр нэг өнгөцхөн хүчин чармайлт гаргаад хэрэг байхгүй; оромдсон болж, дүрэм журам дагаж, зан үйл хийх нь эцэстээ чамд юу ч авчрахгүй. Тэгэхээр ер нь Бурханд итгэх итгэл гэж юу вэ? Бурханд итгэх итгэл гэдэг нь үнэндээ Сатанд завхруулсан хүн байснаа Бурханы нүдэнд жинхэнэ бүтээгдсэн зүйл болж өөрчлөгдөх үйл явц юм. Хүн одоо амьдрахдаа Сатаны зан чанар, уг чанарын эрхэнд байдаг бол Бурханы нүдэнд сэтгэл ханамжтай байдаг бүтээгдсэн зүйл нь мөн үү? Чи Бурханд итгэдэг, Бурханыг, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрдөг, Бурхан чамд бүх зүйлийг өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг боловч Бурханы үгийг амьдран харуулдаг уу? Чи Бурханы шаардлагын дагуу амьдардаг уу? Бурханы замыг дагадаг уу? Чам шиг ийм бүтээгдсэн зүйл Бурханы өмнө очиж, Бурхантай хамт амьдарч чадах уу? Бурханаас эмээх зүрх сэтгэл чамд байдаг уу? Чиний амьдран харуулдаг зүйл, алхдаг зам Бурхантай нийцэлтэй юу? (Үгүй.) Тэгэхээр одоо Бурханд итгэх итгэлийн чинь утга учир юу вэ? Чи зөв замд орсон уу? Чи Бурханыг дагаж, Бурханы нэрд итгэж, хүлээн зөвшөөрөх, Бурханыг Бүтээгч, Дээд Эзэнээ гэж хүлээн зөвшөөрдөг чинь ердөө л ёс төдий зүйл, дүр эсгэж байгаа хэрэг. Гэвч мөн чанартаа чи Бурханы дээд эрх, Бурханы зохион байгуулалтыг хүлээж аваагүй, Бурхантай бүрэн нийцэлтэй болж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэлийнхээ утга учрыг чи бүрэн дүүрэн ухаараагүй. Хэдийгээр чи Бурханд итгэдэг боловч, завхралаа хаяж, авралд хүрээгүй, Бурханд итгэхийн бодитой талд нь ороогүй байна. Үүнийг ингэж харвал Бурханд итгэнэ гэдэг энгийн зүйл биш.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, амь руу ороход хүнд шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; авралд хүрэхийн тулд явах ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтөн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг үнэн-бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм. Бурханы үгийн бодит туршлага дунд л хүн үнэн болон амиар хангагдаж чадна; эндээс л хүн хэвийн хүн чанар гэж юу болох, утга учиртай амьдрал гэж юу болох, жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болох, Бурханд үнэхээр дуулгавартай байх гэж юу болохыг ойлгож авч чадна; эндээс л Бурханыг хэрхэн анхаарч халамжлах ёстойг, бүтээгдсэн зүйлийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг, хэрхэн жинхэнэ хүний дүртэй болох ёстойг ойлгож авч чадна; эндээс л жинхэнэ итгэл, жинхэнэ шүтлэг мөргөл гэж юу гэсэн үг болохыг ойлгож авч чадна; тэнгэр, газар бүх зүйлийн Захирагч хэн болохыг ойлгож авч чадна; бүхнийг захирагч Нэгний бүх зүйлийг захирч, удирдаж, хангадаг арга барилыг ойлгож авч чадна; бүхнийг захирагч Нэгний оршин тогтнож, үзэгдэж, ажилладаг арга барилыг ухаарч ойлгож авч чадна. Бурханы үгийг бодитоор туулахаас өөрөөр хүнд Бурханы үг болон үнэний талаарх ямар ч жинхэнэ мэдлэг, ойлголт байдаггүй. Ийм хүн бол чухамдаа амьд үхдэл, бүрэн цогцос бөгөөд Бүтээгчтэй хамаатай бүх мэдлэг түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Бурханы нүдээр ийм хүн хэзээ ч Түүнд итгээгүй, мөн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй, иймээс Бурхан ийм хүнийг жинхэнэ бүтээгдсэн зүйл гэх нь байтугай Өөрийн итгэгч, дагалдагч гэж хэзээ ч үздэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Бурхан хүнээс нэгэн сэтгэлийн хайрыг шаарддаг; Тэрээр юу шаарддаг гэхээр хүнийг Өөрийнх нь үгээр бодлоо дүүргэж, Түүнийг гэх зүрх дүүрэн хайранд эзэмдүүлэхийг шаарддаг. Бурханы үгээр амьдрах, Түүний үгэн дотроос хүний эрж хайх ёстой зүйлийг хайх, үгийнх нь төлөө Бурханыг хайрлах, Бурханы үгийн төлөө гүйх, Бурханы үгийн төлөө амьдрах—эдгээр нь бүгд хүний хүрэхээр зүтгэх ёстой зорилго юм. Бүх зүйл Бурханы үгэнд үндэслэн бий болох ёстой; ингэснээр л хүн Бурханы шаардлагуудад нийцэж чадна. Хэрвээ хүн Бурханы үгээр зэвсэглээгүй бол Сатанд эзэмдүүлсэн өт хорхойноос өөрцгүй билээ! Бодоод үз: Бурханы хэчнээн үг чиний дотор үндэслэсэн бэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдарч байгаа вэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдраагүй вэ? Хэрвээ Бурханы үг чамайг бүрэн эзэмдээгүй бол яг юу зүрх сэтгэлийг чинь эзэмддэг юм бэ? Өдөр тутмын амьдралдаа чи Сатанд захирагдаж байна уу, эсвэл Бурханы үгэнд эзэмдүүлж байна уу? Чиний залбирал Түүний үгэнд суурилдаг уу? Чи Бурханы үгийн гэгээрлээр дамжуулан сөрөг байдлаасаа гарсан уу? Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгох нь хүн бүрийн орох ёстой зүйл юм. Хэрвээ чиний амьдралд Бурханы үг байхгүй бол чи харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа бөгөөд Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, Түүний нэрийг гутааж байна. Ийм хүмүүс Бурханд итгэх нь тэр чигтээ дураараа аашилж, үймүүлж байгаа хэрэг. Чи амьдралынхаа хэр ихийг Түүний үгийн дагуу амьдарч өнгөрүүлсэн бэ? Чиний амьдралын хэдий хэр нь Түүний үгийн дагуу байгаагүй вэ? Бурханы үгийн чамаас шаардсан зүйлсийн хэр их нь чамд биеллээ олсон бэ? Хэр их нь биелээгүй вэ? Чи эдгээр зүйлийг нарийн шалгаж үзсэн YY?

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Хэрвээ чи Бурханы үгийг үргэлж идэж уун, Түүний хүсэлд анхаарал тавьж, Түүний үгийг хэрэгжүүлдэг бол Бурханд харьяалагдаж, Бурханы үгсээр амьдардаг хүн юм. Чи Сатаны эзэмшлээс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханы үгсээр амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнсэнд тийм боломж олгохгүй. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр Түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст Түүний өгдөг итгэл хормын төдий л үргэлжилдэг; хэрвээ хүн анхаарал, болгоомжгүй байвал Ариун Сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдрахгүй байгаа бол Сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг байдалд амьдардаг бол Түүнд харьяалагддаг ба Тэр чам дээр ажиллана; хэрвээ чи Бурханы шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурханы үгээр амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы айлдварыг оршин тогтнолынхоо үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдэрнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Бурханд итгэгч ядаж гаднаа ааш зан сайтай байх ёстой; хамгийн чухал нь Бурханы үгийг эзэмших явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч салж болохгүй. Бурханыг мэдэх, Түүний санаа зорилгыг биелүүлэх нь бүгд Түүний үгээр дамжин биелдэг. Ирээдүйд, улс үндэстэн, урсгал, шашин, салбар болгоныг Бурханы үгээр байлдан дагуулна. Бурхан шууд ярьж, бүх хүн Бурханы үгийг гартаа барьж, ийм арга замаар хүмүүс төгс болгуулна. Дотор гадна хааяагүй Бурханы үг тархана: Хүмүүс амаараа Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг дотроо хадгалж, дотор гаднагүй Бурханы үг нэвчсэн байх болно. Тийнхүү хүмүүс төгс болгуулна. Бурханы санаа зорилгыг биелүүлдэг, Түүнд гэрчлэл хийж чаддаг хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.

Үгийн эрин үе буюу Мянган жилийн хаанчлалын эрин үед орох нь өнөөдөр хийгдэж буй ажил юм. Одоогоос эхлээд Бурханы үгийн талаар нөхөрлө. Бурханы үгийг идэж, ууж, туулснаар чи Бурханы үгийг амьдран харуулж чадна. Бусдыг үнэмшүүлэхийн тулд чи бодитой туршлагатай байх ёстой. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадахгүй бол хэн ч үнэмшихгүй! Бурханы ашигладаг бүх хүн Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадна. Хэрвээ чи ийм бодит байдлыг бий болгож, Бурханд гэрчлэл хийж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй, бас чи төгс болгуулаагүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Бурханы үгийн ач холбогдол билээ. Бурханы үгээр цангадаг зүрх сэтгэл чамд байгаа юу? Бурханы үгээр цангадаг хүмүүс үнэнээр цангадаг бөгөөд зөвхөн тийм хүмүүс л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд Бурхан бүх шашин болон бүх урсгалд илүү олон үг хэлнэ. Тэрээр та нарыг бүрэн төгс болгохын тулд эхлээд та нарын дунд үг хэлж, дуу хоолойгоороо айлдаад, дараа нь Харь үндэстнүүдийг байлдан дагуулахын тулд тэдний дунд үгээ хэлж, Өөрийн дуу хоолойгоор айлдана. Түүний үгээр дамжуулан бүгд чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн үнэмшинэ. Бурханы үг болон Түүний илчлэлээр дамжуулан хүний завхарсан зан чанар багасаж, хүний дүр төрхтэй болж, тэрслүү зан чанар нь цөөрдөг. Үг эрх мэдэлтэйгээр хүн дээр ажиллаж, Бурханы гэрэл дотор хүнийг байлдан дагуулдаг. Одоогийн эрин үед Бурханы хийдэг ажил болон Түүний ажлын эргэлтийн цэгийг бүгдийг нь Түүний үгэн дотроос олж болно. Хэрвээ чи Түүний үгийг уншдаггүй бол юу ч ойлгохгүй. Түүний үгийг идэж ууснаар, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр, өөрийн бодит туршлагаар дамжуулан чи Бурханы үгийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй болно. Тэр үед л чи Бурханы үгийн бодит байдлыг үнэхээр амьдран харуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний тал бүрийн үнэн-бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам; энэ нь төгс болгуулах зам, Бурханы үгээр төгс болж, Бурханы үгээс амь олж авах зам байсан юм. Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэр үед л үнэнийг олж авсан хүн болсон билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Хэрвээ хүмүүс Бурханы зан чанарын талаар үнэхээр ойлгодог, Түүний ариун, зөвт байдлыг үнэн сэтгэлээсээ магтаж чаддаг бол тэд Түүнийг үнэхээр мэддэг, мөн үнэнийг эзэмшдэг гэсэн үг; тэр үед л тэд гэрэлд амьдардаг. Дэлхий ертөнц болон амьдралын талаарх хүний үзэл бодол өөрчлөгдмөгц л хүн үндсээрээ өөрчлөгддөг. Хүн амьдралын зорилготой байж, үнэний дагуу биеэ авч явах үед, Бурханд туйлын захирагдаж, Түүний үгээр амьдрах үед, сэтгэлийнх нь гүнд амар тайван, гэрэлтэй санагдах үед, зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байх үед, Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлагдалгүй амьдрах үед, зөвхөн тэр үед л хүн жинхэнэ хүний амьдралаар амьдардаг ба тэр үед л хүн үнэнийг эзэмшдэг хүн болдог. Үүнээс гадна, чиний эзэмшилд байдаг бүх үнэн Бурханы үгээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн. Бүхий л орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч—Дээдийн Дээд Бурхан чамайг жинхэнэ хүний амьдралаар амьдарч буй жинхэнэ хүн хэмээн сайшаадаг. Бурханы сайшаалаас илүү утга учиртай юу байх билээ? Үнэнийг эзэмших гэдэг нь энэ юм. Сатаны ноёрхдог өнөөдрийн дэлхийд, мянга мянган жилийн түүхийн туршид бүх хүн төрөлхтөн дундаас хэн амийг олж авсан бэ? Хэн ч олж аваагүй. Учир нь хүн төрөлхтөн бол Бурханыг эсэргүүцсэн бүх хүн юм. Амьдралдаа, амьд үлдэхдээ тэдний баримталж ирсэн бүх зүйл Сатанаас ирсэн, Сатанаар хүлээн зөвшөөрөгдсөн, Бурханы үгийн яг эсрэгээр байдаг. Тиймээс хүмүүс бол Бурханыг эсэргүүцэж, Түүний хараалыг амсдаг бодгалиуд учраас тэдэнд яриад байх амь байхгүй. Хэдийгээр тэд “мөрөө үлдээж”, “нэрээ зуун үе дамжуулан өвлүүлж үлдээн”, “мөнхийн алдрыг эдэлж”, “нэрээ үүрд үлдээхийг” хүсдэг боловч энэ бүхэн ямар ч утгагүй. Үнэндээ тэд хэзээ ч дахин төрөхгүйгээр эртнээс Бурханд хараагдсан. Хэн ч байсан бай, алдартнуудын үг үндсэндээ Бурхантай санал нийлдэггүй бөгөөд үхсэнийхээ дараа тэд тамын арван найм дахь түвшинд шийтгүүлдэг. Зөвхөн Бурхан л үнэн. Бурхан тэнгэр, газар, тэдгээрийн доторх бүхнийг удирдаж, бүгдийг захирдаг. Бурханд итгэхгүй, Бурханд захирагдахгүй байвал үнэнийг олж авч чадахгүй. Хэрэв чи Бурханы үгийн дагуу амьдардаг бол зүрх сэтгэлийнхээ гүнд сэргэж, санаа амарч, харьцуулшгүй жаргалыг бас эдэлнэ. Тэр үед чи үнэхээр амийг олж авсан байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Өмнөх: 26. Бурханы үгийн бодит байдалд орох зарчмууд

Дараах: 28. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх