58. Чуулганы амьдралаар амьдрах зарчмууд

(1) Бурханы үгийг их унших шаардлагатай. Тэдгээрээр дамжуулан, өөрийгөө мэдэж, үнэнийг хэрэгжүүлсэн туршлагаасаа өөрийнхөө гэрчлэлийг нөхөрлөх ба бие биеэ дэмжиж, хангах ёстой;

(2) Чи үүргээ гүйцэтгэхийн тулд өөрийгөө сургах ёстой. Үүргээ биелүүлж байхдаа завхралаа мэдэж ав, үнэнийг дуулгавартай дагаж сур, бусадтай эв зохицолтой хамтран ажилла, хүний төрхийг амьдран харуул;

(3) Засалт, харьцалтыг хүлээн авах шаардлагатай; хүн үнэнийг эрж хайж, өөрийгөө мэдэж, улмаар завхралаа ариусгах ёстой. Ийм маягаар хэрэгжүүлэх нь амийн ахиц гаргахад хамгийн их ач тустай байдаг;

(4) Бүх хэрэг явдлыг сэтгэл хөдлөл юм уу амьдралын гүн ухаанд биш, харин Бурханы үгэнд үндэслэ. Бусадтай харилцахдаа зарчимч бай. Бие биеэ хайрлаж, хянаж, бие биедээ тусал.

Холбогдох Бурханы үг:

Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Хаанчлалын сургалтад орох гэдэг нь Бурханы ардын амьдралаар амьдарч эхэлнэ гэсэн үг—чи тийм сургалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? Яарсан мэдрэмжтэй байхад бэлэн үү? Бурханы сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү? Бурханы гэсгээлт дор амьдрахад бэлэн үү? Бурханы үг чам дээр ирж, чамайг турших үед чи хэрхэн үйлдэх вэ? Бүх төрлийн баримттай тулгарах үедээ чи юу хийх вэ? Урьд нь чи амь дээр анхаарлаа төвлөрүүлээгүй; өнөөдөр чи амь-бодит байдалд ороход төвлөрч, амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Энэ нь хаанчлалын ардуудын биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы ард болох бүх хүн амийг эзэмших ёстой бөгөөд хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Хаанчлалын ардуудаас Бурханы шаарддаг зүйл энэ юм.

Хаанчлалын ардуудад Бурхан дараах шаардлагыг тавьдаг:

1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өдрүүдийн ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

2. Тэд хаанчлалын сургалтад орох ёстой.

3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрэлхийлэх ёстой. Зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэж, хэвийн сүнслэг амьдралтай болох үедээ чи эрх чөлөөтэй ертөнцөд амьдарна, энэ нь Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдана.

4. Тэд Бурханаар авхуулах ёстой.

5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.

Энэ таван зүйл бол та нарт Миний даалгасан даалгавар юм. Би үгээ Бурханы ардуудад хэлдэг бөгөөд хэрвээ чи эдгээр даалгаврыг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бол Би хүчлэхгүй—гэхдээ тэдгээрийг үнэхээр хүлээн зөвшөөрвөл чи Бурханы хүслийг биелүүлж чадна. Өнөөдөр та нар Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч эхэлдэг ба хаанчлалын ардууд болж, хаанчлалын ардуудаас шаарддаг стандартад хүрэхээр эрэлхийлдэг. Энэ нь оролтын эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы хүслийг бүрэн биелүүлэхийг хүсвэл энэ таван даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой ба тэдгээрийг биелүүлж чадвал Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханд асар их ашиглагдах нь гарцаагүй. Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол хаанчлалын сургалтад орох явдал юм. Хаанчлалын сургалтад орох нь сүнслэг амьдралтай хамаатай. Урьд нь сүнслэг амьдралын талаар огт яриагүй, харин өнөөдөр хаанчлалын сургалтад орж эхлэхдээ чи албан ёсоор сүнслэг амьдралд ордог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Зүй зохистой чуулганы амьдралтай байх шаардлагатайг номлолуудад байнга дурддаг. Тэгвэл яагаад чуулганы амьдрал одоо ч дээрдээгүй, урьдын хэвээр байсаар байна вэ? Цоо шинэ, өөр амьдралын хэв маяг яагаад байхгүй байна вэ? Ерээд оны хүн аль өнгөрсөн үеийн эзэн хаан шиг амьдрах нь зохистой байж болох уу? Хүмүүсийн одоо идэж, уудаг амттаныг өмнөх эрин үеүдэд ховорхон амсаж байсан байж болох боловч чуулганы амьдралд томоохон эргэлт гарсангүй. Энэ нь хуучин дарсыг шинэ лонхонд хийж байгаагаас ялгаа алга байсан. Тэгвэл Бурхан ийм их үг хэлэхийн хэрэг юу байна вэ? Ихэнх газрын чуулганууд ер өөрчлөгдсөнгүй. Үүнийг Би нүдээрээ үзсэн бөгөөд энэ нь Миний зүрх сэтгэлд тодорхой байна; хэдий Би чуулганы амьдралыг Өөрөө туулаагүй ч, чуулганы цугларалтын нөхцөл байдлыг гарын арван хуруу шигээ мэддэг. Тэд тийм ч их ахиц гаргаагүй. Өмнө хэлсэнчлэн, энэ нь хуучин дарсыг шинэ лонхонд хийж байгаатай яг адилхан. Юу ч өөрчлөгдсөнгүй! Хэн нэгэн өөрсдийг нь хариулж байхад тэд гал шиг асдаг боловч өөрсдийг нь дэмжих хэн ч байхгүй байх үед хэсэг мөс шиг байдаг. Бодитой зүйлсийн талаар ярьж чадах хүн олон биш бөгөөд удирдлагыг гартаа авч чадах хүн тун ховорхон. Номлолууд хэдийгээр сүрлэг байдаг ч оролтод хүрсэн хүн бараг үгүй. Цөөн хүн Бурханы үгийг нандигнадаг. Тэд Бурханы үгийг хүлээн авах үедээ нулимс асгаруулж, хойш тавих үедээ баяр хөөртэй болж, түүнээс холдохоороо үлбийж, өнгө зүсгүй болдог. Шулуухан хэлэхэд, та нар Бурханы үгийг огт нандигнадаггүй бөгөөд өнөөдөр Түүний амнаас гардаг үгийг эрдэнэ гэж хэзээ ч хардаггүй. Түүний үгийг уншихдаа та нар түгшиж, цээжлэхэд хэцүү санагддаг ба Бурханы үгийг хэрэгжүүлэх тухайд гэвэл худгийн насосын бариулыг адууны хялгасаар эргүүлэхээр оролдож байгаатай адилхан—хэчнээн ч шаргуу хичээлээ гэсэн та нар хангалттай эрч хүч гаргаж ердөө чаддаггүй. Бурханы үгийг уншихдаа үргэлж сэргэдэг атлаа хэрэгжүүлэх үедээ мартаж байдаг. Үнэндээ эдгээр үгийг ингэж уйгагүй хэлж, ийм тэвчээртэй давтах хэрэггүй юм; хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэлгүйгээр зүгээр л сонсдог байдал нь Бурханы ажилд саад болсон. Би үүнийг сөхөхгүй байж чадахгүй нь, энэ талаар ярихгүй байж чадахгүй нь. Би ингэж хийхээс аргагүй; бусдын сул талыг ил болгох дуртайдаа ингэж байгаа юм биш. Хэрэгжүүлэлт чинь бараг л хангалттай бөгөөд илчлэл оргилдоо хүрэхэд та нарын оролт мөн оргилдоо хүрсэн гэж та нар боддог гэж үү? Энэ тийм энгийн гэж үү? Өөрсдийн чинь туршлага үндсэндээ бий болдог суурийг та нар хэзээ ч шинжилдэггүй! Энэ мөчид, та нарын цугларалтыг чуулганы зохистой амьдрал гэж нэрлэж огт болохгүй, мөн зохистой сүнслэг амьдрал бас огт биш. Энэ бол ердөө л чалчиж, дуулах дуртай хэдэн хүний цугларалт юм. Хатуухан хэлэхэд, үүнд бодит байдал нэг их алга. Улам тодруулж хэлбэл, хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол бодит байдал хаана байна вэ? Өөрийгөө бодит байдалтай гэж хэлдэг чинь сайрхал бус уу? Үргэлж ажил гүйцэтгэдэг хүмүүс биеэ тоосон, ихэрхүү байдаг байхад үргэлж дуулгавартай дагадаг хүмүүс дуугүй байж, толгой гудайж, сургалтын ямар ч боломжгүй байдаг. Ажил хийдэг хүмүүс ярихаас өөрийг хийлгүй, сүржин яриагаа л үргэлжлүүлсээр байдаг бөгөөд дагалдагчид зөвхөн сонсдог, ярих ямар ч өөрчлөлт байдаггүй, энэ бүгд нь ердөө л өнгөрсөн үеийн арга зам юм! Өнөөдөр, захирагдаж чадаж байгаа, мөн саад болох буюу дур зоргоороо авирлаж зүрхлэхгүй байгаа чинь Бурханы захиргааны зарлиг ирснээс болж байгаа юм; энэ нь туршлагаар дамжуулан чиний туулсан өөрчлөлт биш. Бурханы захиргааны зарлигийг зөрчдөг зарим зүйлийг чи өнөөдөр хийж зүрхлэхээ больсон нь Бурханы үгийн ажил илэрхий нөлөөтэй байсан бөгөөд хүмүүсийг байлдан дагуулсан учраас тэр юм. Би хэн нэгнээс асууя: Өнөөдрийн ололт амжилтын хэчнээнийг нь чи өөрийн шаргуу ажлын хөлс хүчээр олсон бэ? Үүнээс хэчнээнийг нь Бурхан чамд шууд хэлж өгсөн бэ? Чи юу гэж хариулах вэ? Чи мэгдэн сандарч, хэлэх үггүй болох уу? Бусад нь чамайг тэжээлээр хангах гэж өөрсдийн олон бодитой туршлагын талаар илэн далангүй ярьж чадаж байхад чи зүгээр л бусдын хийсэн хоолыг таашаан суудаг нь ямар учиртай юм бэ? Чамд ичгүүртэй санагдахгүй байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Авралд хүрдэг хүн бол үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүн юм”-аас эш татав

Ах эгч нар Бурханы үгийг чөлөөтэй, хязгаарлалтгүйгээр нөхөрлөж, өөрсдийн ухаарал, ойлголт, туршлагыг нөхөрлөж, өөрсдийн бэрхшээлийг нөхөрлөж чаддаг байх нь чуулганы амьдралын хэвийн нөхцөл байдал байх ёстой. Мэдээж тэд чуулганы удирдагчдыг шүүмжилж, илчилж, санал бодлоо илэрхийлж болно, мөн тусламж үзүүлж, зөвлөгөө өгч бас болно. Энэ бүх зүйлийг чөлөөтэй хийж чаддаг, хэвийн бөгөөд ганц нэг хүнээр хянуулдаггүй байх ёстой. Чуулганы амьдралын талбар бүрд ах эгч нар хэрхэн ярьж, үйлдэж, авирлах, бас бусадтай хэвийн харилцах гэх мэтийн талаарх шаардлага, зохицуулалт, зарчим Бурханы гэрт байдаг. Эдгээр зүйл нь хэний ч шийдэх юм биш. Үйлдэл хийхдээ ах эгч нар бусдын харцыг анхаарах шаардлагагүй, бусдын тушаалыг дагах шаардлагагүй, хэн нэгний хяналтан дор ч байх шаардлагагүй. Хэн ч чиглүүлэгч биш, хэн ч залуурчин биш; хүмүүс зүг чигээ олж болох, мөн дуулгавартай дагах ёстой цорын ганц зүйл бол Бурханы гэрийн нөхөрлөсөн зарчим, Бурханы үг юм. Хэрвээ чи үргэлж бусдын хяналтад байж, бусдын харцыг үргэлж анхаардаг бол ярьж байх үедээ нэг хүний харц эвгүй, нэг нь хөмсөг зангидсан, гунигтай байхыг хараад юу ч хэлж зүрхэлдэггүй бол; Бурханы үг, өөрийн ойлголт, ухаарлыг нөхөрлөж байхдаа үргэлж бусдад боогдоод чөлөөтэй байж хэзээ ч чаддаггүй, аливааг зарчмын дагуу хийж чаддаггүй, хэн нэгний үг, нэр хүнд, нүүрний илэрхийлэл, дууны өнгө, тэдний үгэн дэх ёжтой сануулга чиний зарчим болдог бол чи тэр хүний толгойлсон бүлэглэлд хянуулдаг юм байна. Энэ бол асуудал. Ийм чуулганы амьдрал, энэ нөхцөл байдал нь чуулганы хэвийн дэг журмын илрэл биш. Удирдагч, ажилчид урагш гарч, эдгээр зүйлийг шийдвэрлэх ёстой боловч ах эгч нарт ч бас чуулганы хэвийн дэг журмыг хамгаалах хариуцлага болон эрх байдаг. Тэд саад болж, үймүүлж, бүлэглэл үүсгэж, хүмүүсийг хянадаг хүмүүсийг зогсоож, илчилж, задлан шинжлэх ёстой бөгөөд тэдний ятгалга, хяналтад орохоос татгалзах ёстой, ингэснээр чуулганд ямарваа нэг шалтгаанаар ямар ч бүлэглэл гарч ирэхгүй. Жишээлбэл, хөрөнгө чинээний дагуу бүлэглэл үүсгэх, эсвэл нас, хүйс, нийгмийн байр суурь, боловсролын түвшин, харагдах байдал, сайн муу хүн чанарын түвшин гэх мэтийг зиндаа, зэрэг дэв юм уу бүлгүүдийг ялган салгах шалгуур, шалтаг болгох явдал чуулганд байж болохгүй. Нөхцөл байдал ямар байх нь хамаагүй, зэрэг дэв, зиндаагаар хуваагдаж, чуулганд бүлэглэлүүд гарч ирэх нь чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад учруулна. Эдгээр нь удирдагч, ажилчдын шийдвэрлэх ёстой асуудал юм. Товчхондоо, ямар ч шалтгаан байх нь хамаагүй, хэрвээ бүлэглэл, фракц, эсвэл бүлэг үүсэж, тодорхой хэмжээний эрх мэдэл олж аваад чуулганы хэвийн амьдрал, чуулганы дэг журамд нөлөөлж, үймүүлбэл ийм төрлийн нөхцөл байдлыг зогсоож, хазаарлах ёстой бөгөөд тэр ч бүү хэл, оролцогчдыг нь тусгаарлаж, зайлуулж болно. Энэ нь чуулганы амьдралын үеэр бүлэглэл гарч ирэхэд удирдагч, ажилчдын хийх ёстой зүйл, биелүүлэх ёстой хариуцлага юм. Бид эндээс юу ойлгох хэрэгтэй вэ? Хэрвээ нэг бүлэг хүмүүс чуулган дахь хүч болж, чуулганы удирдагчид, Бурханы гэрийн ажил, Бурханы үгийг эсэргүүцэж, тэрсэлж чаддаг бол, мөн чуулганы амьдралын хэвийн дэг журмыг үймүүлж, сүйтгэж чаддаг бол тийм зан авир, үйлдэл, хэрэг явдлыг хазаарлаж, зохицуулах ёстой. Бүлэглэлүүдийг гишүүдийнх нь тоогоор ялгадаг уу? Нэг хүнийг бүлэглэл гэж тооцохгүй, харин хоёр юм уу түүнээс олон хүнийг тэгж тооцно. Хэрвээ хоёр хүн нэлээд эвтэй байдаг боловч чуулганыг ямар нэг байдлаар үймүүлдэггүй бол тэднээс болгоомжлох хэрэггүй; харин тэднийг үймээн тарьж, хүч үүсгэж, үйлдэл хийхэд бэлэн болмогц нь зогсоож, хазаарлах ёстой. Энэ бол зарчим юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (13)”-аас эш татав

Биднийг аварч, өөрчлөхийн тулд Бурхан урьдчилан мэдрүүлж, эш үзүүлэх цөөн хэдэн ажил хийх төдий болдоггүй, тэр ажлаа дуусгаад л зогсдоггүй, хүмүүсийн гадаад зан авирыг ч өөрчилдөггүй гэдгийг бид Бурханы үгээс харж чаддаг. Харин ч Тэр бидний нэг бүрийг зүрх сэтгэлийн маань хамгийн гүнээс, зан чанар, уг мөн чанараас маань эхлэн өөрчлөхийг, хүн нэг бүрээр маань эх үндсээр нь хувиргахыг хүсдэг. Бурхан ингэж ажилладаг юм бол бид өөрсдийнхөө төлөө хэрхэн үйлдвэл зохих вэ? Бид зан чанартаа, эрж хайж буй зүйлдээ, хийж буй бүх зүйлдээ хариуцлагатай байж, хийж буй бүхэндээ нухацтай хандаж, юунд ч хааш яаш байлгүй, зан авирынхаа бүх талыг шинжүүлж чаддаг байх хэрэгтэй. Аливааг хийж дуусах бүрдээ өөрийнхөө зөв хийсэн гэж бодож байгаа тал бүрээ шинжүүлэх ёстой—мөн түүнчлэн буруу хийсэн гэж бодож байгаа талаа ч гэсэн шинжүүлэх ёстой. Үүний тулд ах эгч нар нөхөрлөж, эрж хайж, нэгэндээ туслахын тулд илүү их цагийн хамт өнгөрүүлэх шаардлагатай. Нөхөрлөх тусам илүү их гэрэл бидний зүрх сэтгэлд орж ирдэг; дараа нь Бурхан биднийг бүх асуудалтай маань холбоотойгоор гэгээрүүлэх болно. Хэрэв бидний хэн нь ч санасан бодсоноо хэлэхгүй зүгээр л сайн хүн мэт харагдах гэж дүр эсгэж, бусдын бодолд сайхан сэтгэгдэл үлдээх найдвар тээн, өөрсдийгөө өндрөөр үнэлээсэй, бүү тохуурхаасай гэж хүсдэг бол бид хөгжих ямар ч боломжгүй. Хэрэв үргэлж сайн хүн мэт харагдах гэж дүр эсгэвэл чи хөгжихгүй, үүрд харанхуйд амьдрах болно. Чи бас өөрчлөгдөж чадахгүй. Хэрэв өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол чи төлөөс төлж, өөрийгөө ил болгож, зүрх сэтгэлээ бусдад нээх ёстой бөгөөд тэгснээрээ чи өөртөө болон бусдад өгөөжтэй байна. Хэн нэгэн “Саяхны туршлагынхаа тухай хэдэн зүйл хэлбэл ямар вэ?” гэхэд хэн ч мөн чанарын асуудлын тухай ярьдаггүй; хэн ч өөрийгөө задлан шинжилж, ил болгодоггүй. Хүмүүс үг болон хоосон сургаалын талаар ярих үед хэн ч асуудалгүй байдаг боловч өөрийгөө мэдэх талаар ярих үед хэн ч юу ч хэлдэггүй. Өөрийн талаар багахан мэдлэгтэй хүмүүс үүнийгээ ил болгож бас зүрхэлдэггүй; ингэх зориггүй байдаг. Эцэст нь юу болдог вэ? Хүмүүс хамт байх үедээ биедээ харилцан долигонож зусарддаг. Хэн ч өөрийн жинхэнэ дүр төрхөө гарган харуулж, задлан шинжлүүлж, хүн болгонд мэдүүлэхийг хүсдэггүй. Нэгэнт ийм нөхцөл байдал бий болсон бол жинхэнэ чуулганы амьдрал орших боломжтой юу? Боломжгүй. Зарим хүн “Би чуулганы амьдралын олон жилийн туршлагатай, би үргэлж тун сэтгэл хангалуун байдаг, би тухай бүр баяр хөөрийг мэдэрдэг. Цуглаан дээр залбирч, магтаалын дуу дуулах үед бидний сэтгэл ихэд хөдөлж, нулимс хацар даган урсдаг. Заримдаа бид маш их догдолсондоо хөлөрч эхлэн, бүх ах эгч бүжиглэж, дуулдаг. Бидний чуулганы амьдрал маш гайхалтай! Бурханы үгийг идэж уух үед Тэр зүрх сэтгэлийн маань гүн рүү хандан ярьж байгааг бид мэдэрдэг. Нөхөрлөх үед хүн бүр эрч хүчийг мэдэрдэг” гэж хэлдэг. Чуулганы ийм амьдралыг арав орчим жил туулах нь ямар үр дүнтэй вэ? Хэн ч үнэнч шударга байхад анхаардаггүй, хэн ч өөрийгөө задлан шинжилдэггүй, хэн ч ах эгч нартаа жинхэнэ байдлаа хуваалцдаггүй, хэн ч өөрийн дотоод сэдэл, завхарлаа ил болгодоггүй. Чуулганы амьдралын тэр арав орчим жилийг хий дэмий амьдарч, хүмүүсийн мэдрэмж, “баяр хөөр” гээч дунд бүжиглэж, дуулж л өнгөрөөжээ. Тэр баяр хөөр, аз жаргал хаанаас ирдэг вэ? Энэ бол Бурханы харахыг хүсдэг зүйл биш, Түүнийг сэтгэл хангалуун болгодог ч үгүй, учир нь Бурханы харахыг хүсдэг зүйл бол хүмүүсийн өөрчлөлт, Тэр хүмүүсийг Өөрийнх нь үгийг үнэхээр амьдран харуулж байгааг харахыг хүсдэг гэж Би зүрхэлж хэлье. Цуглаанд оролцож, гойд оргилуун сэтгэлтэй байхдаа магтан дууны номоо барин, Өөрийг нь магтан дуулж, бүжиглэж байхыг Тэр харахыг хүсдэггүй. Тэр эдгээр зүйлийг харахыг хүсэмжилдэггүй. Эсрэгээрээ, Бурхан эдгээр зүйлийг хараад эмгэнэж, зүрх нь шархалж, ихэд түгшдэг, учир нь Тэр сая сая үг хэлсэн хэр нь та нарын хэн нь ч тэдгээрийн хэрэгжүүлж, амьдран харуулаагүй. Бурхан үүнд санаа зовдог. Ихэвчлэн чуулганы амьдралыг мэдэрснийхээ дараа чи сэтгэл ханамжийг мэдэрдэг. Тодорхой хэмжээгээр аз жаргалтай, амар амгалан байж, баяр хөөр, тав тухыг мэдэрч, эсвэл Бурханыг магтах тал дээр сүнслэг байдлаараа тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байх үедээ итгэл чинь маш сайн байсан гэж боддог. Чи эдгээр хуурамч дүр төрхтэй зууралдаж, тэдгээрийг өөрийн давуу тал, итгэлдээ олж авсан зүйл мэт үзэж, зан чанараа өөрчлөн, авралын замд орохынхоо оронд үүнийг ашигладаг. Тэгээд чи өөрийгөө үнэнийг эрэлхийлэх юм уу үнэнч шударга байхаар эрж хайх шаардлагагүй гэж санадаг; чи өөрийгөө ил болгох юм уу Бурханы үгийг хэрэгжүүлэх гэж хичээдэггүй. Ийм учраас Бурханы чиний төлөө гүнээ санаа зовдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Хүн болгон үнэнд анхаарч, үнэнийг олж авахаар чармайдаг ийм уур амьсгал чуулганы дотор байх ёстой. Хүмүүс хөгшин ч бай, залуу ч бай, ахмад итгэгчид ч бай, биш ч бай, хэдий их чадвартай ч бай хамаагүй; хэн нь зөв үг хэлдэг, үнэнтэй нийцэлтэй ярьдаг, хэн нь Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож байна, хэн нь Бурханы гэрийн ажлыг зүрх сэтгэлдээ хамгийн их тээдэг, хэн нь эерэг зүйлийн талаар нэлээд их мэдлэгтэй, хэн нь зөвт байдлын мэдрэмжээ хуваалцдаг, хэн нь төлөөс төлөхөд бэлэн байна вэ гэдгийг харах ёстой. Ах эгч нар ийм хүмүүсийг л дэмжиж, сайшаах хэрэгтэй. Үнэнийг эрэлхийлэхээс үүддэг ийм шулуун шударга уур амьсгал чуулганд давамгайлах ёстой; ингэснээр та нар Ариун Сүнсний ажилтай болох бөгөөд Бурхан ерөөл, удирдамжаа хайрлана. Хэрвээ чуулганд үлгэр түүх ярьж, нэг нэгнийхээ талаар сүр бадруулж, бие биедээ өс санаж, бие биедээ атаархаж, хоорондоо арцалддаг уур амьсгал давамгайлбал Ариун Сүнс та нар дээр яавч ажиллахгүй. Бие биеийнхээ эсрэг тэмцэж, нууцаар сөргөлдөж, хууран мэхэлж, залилж, нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах нь ёрын муу уур амьсгал мөн! Хэрвээ чуулганд тийм уур амьсгал давамгайлдаг бол Ариун Сүнс яавч Бурханы ажлыг хийхгүй. Эзэн Есүс үүнтэй холбогдох нэг үг хэлсэн байдаг. Юу гэж хэлснийг нь та нар санаж байна уу? (“Би та нарт дахин хэлье, хэрвээ та нараас хоёр нь ямар нэг зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Миний Эцэг тэдний төлөө үүнийг биелүүлнэ. Учир нь хоёр юм уу гурван хүн Миний нэрээр цугларвал Би тэдний дунд байх болно” [Матай 18:19–20]). Энэ үнэн. Бурхан хэлсэндээ хүрдэг. Хэрвээ чи Бурханы хүслийн эсрэг явж, Бурханы хэлснээр хийхгүй бол Бурхан чамаас хол хөндий болно. Тиймээс чи үргэлж бусдаас өө хайж, бусдын тухай дургүйцдэг зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, бусад хүн чамд дургүй гэдэгт ямагт анхаарлаа төвлөрүүлэх болно. Энэ нь асуудал үүсгэнэ. Хэрвээ Ариун Сүнс чам дээр ажилладаггүй, Бурхан чамайг ерөөж, замчилдаггүй, чи гагцхүү хүч чадал, авьяас, чадвартаа найддаг бол чиний хийдэг юу ч сайн болохгүй, Бурханы хүсэлтэй нийцэлгүй байх бөгөөд хэчнээн ч шаргуу ажиллаад хөлс хүчний гарз болно. Та нар үүнийг туршлагаараа алгуурхан сурч авна. Та нар хийдэг бүхэндээ нэгэн санаатай байх ёстой. Тэгвэл яаж нэгэн санаатай байж болох вэ? Чи үнэнийг хэрэгжүүлэх ёстой; тэгсэн цагт л бүгд хамтдаа, бүгд нэгэн санаатай багцалсан сум мэт хүчирхэг болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрхтэй байхын тулд үүргээ бүхий л зүрх, санаа, сэтгэлээрээ зохистой биелүүлэх шаардлагатай”-аас эш татав

Анх чуулганд ирээд үүргээ хүлээн аваад харьцалт, засалт туулахаасаа өмнө хүн болгон кактус шиг өргөстэй, аливаа зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг. Тэд дотроо “Одоо би Бурханд итгэдэг болсон юм чинь чуулганд эрхтэй, чөлөөтэй байна, тиймээс би зөв гэж үзсэнээрээ үйлдэнэ” гэж боддог. Яваандаа тэд хэдэн удаа харьцалт, засалт туулж, сахилгажуулагдахаараа, мөн тэдэнд үнэнийг нөхөрлөж, тэд номлол сонссоныхоо дараа ингэж авирлаж зүрхлэхээ больдог. Үнэндээ, тэд бүрэн хэрсүүжээгүй байдаг; тэд аливаа юм яаж тохиолддог талаар жаахан мэдэх төдий болж, өчүүхэн зүйл ухаарсан. Бусад хүн баталгаатай зүйл хэлэхэд тэд үнэн зөвийг нь хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд тэдгээр зүйлийг сайн ойлгохгүй байж магадгүй ч хүлээж авч чаддаг. Тэгэхээр тэд өмнө нь байснаасаа хавьгүй илүү хэрсүүжсэн бус уу? Эдгээр зүйлийг тэд хүлээж авч чадаж байгаа нь тэдний зан авир бага зэрэг өөрчлөгдсөн гэдгийг харуулдаг. Эдгээр өөрчлөлт яаж бий болдог вэ? Тэдгээр нь сургамжилж, сануулснаар, мөн Бурханы үгийн тайтгарлаас бий болдог. Зарим үед ийм хүмүүст сахилгажуулалт хэрэгтэй, тэдэнтэй харьцаж засах, мөн зарчмын талаар зарим нэг нөхөрлөл хийж, юмыг тодорхой байдлаар хийх ёстой, өөрөөр хийж болохгүй гэдгийг хэлж өгөх хэрэгтэй байдаг. “Үнэнийг хүлээж авах ёстой. Яг тэнд харагдаж байна. Хэн үүнийг эсэргүүцэж зүрхлэх юм бэ?” гэж тэд гайхширдаг. Бурханы гэрт Бурхан агуу, үнэн агуу, үнэн ноёрхдог; энэхүү онолын суурь зарим хүнийг доргион сэрээж, Бурханд итгэнэ гэдэг нь бүхэлдээ юу болохыг зарим хүнд ойлгуулсан. Анх зэрлэг бүдүүлэг, замбараагүй, ямар ч жолоогүй, дүрэм журам, Бурханд итгэх итгэл, Бурханы гэр, Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх зарчмын талаар мэддэггүй хүнийг аваад үзье: Тийм юу ч мэддэггүй хүн Бурханы гэрт сайн санаа, урам зоригтой, асар их хүсэл тэмүүлэл, итгэл найдвараар бялхсаар ирээд сануулга, сургамж авч, услагдаж, тэжээгдэж, Бурханы үгийн харьцалт, засалтыг туулж, цээрлүүлэлт, сахилгажуулалтыг ахин дахин туулсны дараа хүн чанарт нь аажмаар зарим нэг өөрчлөлт гарна. Тэдгээр нь ямар өөрчлөлт вэ? Хүний биеэ авч явах зарчмын талаар зарим нэг зүйл ойлгож авдаг, урьд өөрт нь хүний төрхтэй байгаагүй байснаа мэдэж авдаг; тэр зэрлэг бүдүүлэг, биеэ тоосон, хэрээ мэдэхгүй их зан гаргадаг байсан; тэр зарчимгүй ярьж, үйлддэг, үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй байсан; тэр Бурханд итгэнэ гэдэг нь бүдүүлэг эрч хүчээр Бурханы хүссэн болгоныг хийж, Түүний яв гэсэн газар руу явдаг энгийн асуудал гэж боддог байсан; түүнчлэн энэ бол Бурханд үнэнч байж, Бурханыг хайрлаж байгаа хэрэг гэж итгэдэг байсан. Одоо энэ хүн тэр бүх зүйлийг няцааж, тэдгээр нь Сатаны зан авир, Бурханд итгэгчид Бурханы үгэнд анхаарал тавьж, үнэнийг агуу хэмээн хүндэтгэж, бүх зүйл дээр үнэний дээр эрхэнд захирагдах ёстой гэдгийг мэддэг. Товчоор хэлбэл, эдгээр үг зүрх сэтгэлд нь хэр зэрэг гүн үндэслэснээс үл хамааран, эдгээр үг ямар том үүрэг гүйцэтгэсэн нь хамаагүй, онолын хувьд болон зүрх сэтгэлийнхээ гүнд бүх хүн эдгээр үг зөв гэдгийг, эдгээр нь үнэн, эерэг зүйлсийн бодит байдал гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, хүлээж авсан байдаг. Хожим нь хэсэг биет бус гэсгээлт, сахилгажуулалт туулсны дараа тодорхой хэмжээний жинхэнэ итгэл мөс чанарт нь үүсдэг. Бурханы талаарх анхны бүүр түүр төсөөлөл нь Бурхан байдаг, Тэр маш бодитой гэдэг тэр мэдрэмжээр одоо солигдож, Бурханд итгэх итгэлдээ ийм мэдрэмжтэй болмогц хүмүүсийн бодол, үзэл бодол, аливаа зүйлийг хардаг байдал, ёс суртахууны стандарт, мөн боддог арга барил нь аажмаар өөрчлөгдөж эхэлнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (3)”-аас эш татав

Өмнөх: 57. Бурханыаас сэрэмжилдэг байдал, Түүний талаарх буруу ойлголтыг засаж залруулах зарчмууд

Дараах: 59. Бурханы үгийг нөхөрлөхөөр цугларах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх