121. Хэвийн хүн чанарыг амьдран харуулах зарчмууд

(1) Хэвийн хүн чанар болон завхралын илэрхийллийн хоорондох ялгааг таньж, завхралын төрөл бүрийн илэрхийллийг засаж залруулахад үнэнийг ашиглаж сурах шаардлагатай. Ингэснээр л хүн хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна;

(2) Заль мэх гаргаж, дүр эсгэхийн оронд үнэнч шударга хүн байхын тулд цаг ямагт өөрийгөө сургаж, үнэнчээр ярьж, үйлдэх шаардлагатай. Үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэж сур;

(3) Бусадтай хайраар харилц. Хүлээцтэй тэвчээртэй, мөн ойлгож, хүндлэх чадвартай бай. Бие биедээ тусалж дэмж. Бусдыг хэтэрхий их бүү шүүмжил, харин тэдэнд шударга ханд;

(4) Бүх хэрэг явдал дээр үнэнийг эрж хайх шаардлагатай. Ингэснээр л хүн махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлж чадна. Үүнээс гадна, Бурханыг хайрлаж, дуулгавартай дагах эрэл хайгуулдаа цөхрөлтгүй байж, үүргээ үнэнчээр, сайн биелүүлэх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүхэлд нь аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Хүн Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, бас Бурханы хүсэлд нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Ухаан нь эрүүл саруул биш бол хүн Бурханд үйлчилж чадахгүйн дээр Бурханд ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханд дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар огт эргэлзэхгүй, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр зүтгэж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, Түүнд үнэнч байдлаа гээж, Бурханыг гэх мөс чанар гэж бүр юу ч үгүй болсон. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүмжилдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүмжилж, Бурханыг дуулгавартай дагах ямар ч бодолгүй, ердөө л Түүнээс утга учиргүй юм нэхэж, Түүнд шаардлага тавьдаг. Хэвийн бус ухаантай ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү байдалдаа харамсах чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; өөрсдийгөө хараахан мэдэж чадаагүй хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж байна, төдий чинээ ухаан нь эрүүл саруул бус байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав

Хэвийн хүн чанарт ямар талууд агуулагддаг вэ? Гүн ойлголт, эрүүл ухаан, мөс чанар болон ёс жудаг. Эдгээр тал бүрд хэвийн байдалд хүрч чадвал хүн чанар чинь зүйд нийцнэ. Чи хэвийн хүний төрхтэй, Бурханд итгэгчтэй төстэй байх ёстой. Хэтэрхий ихийг биелүүлж, эсвэл дипломат ёсонд оролцох хэрэггүй; чи зүгээр л хэвийн хүний эрүүл ухаантай хэвийн хүн байж, аливааг нэвт харж чаддаг, ядахдаа хэвийн хүн шиг харагддаг байх ёстой. Тэр нь л хангалттай. Өнөөдөр чамаас шаарддаг бүхэнд чадвар чинь хүрнэ; огт боломжгүй зүйл шаардаж байгаа хэрэг биш. Нэг ч хэрэгцээгүй үг, эсвэл хэрэгцээгүй ажлыг чам дээр гүйцэтгэхгүй. Амьдралд чинь илэрхийлэгдэж, илчлэгдсэн бүх муу муухай байдлаасаа чи ангижрах ёстой. Та нарыг Сатан завхруулсан бөгөөд Сатаны хороор бялхаж байдаг. Энэхүү завхарсан сатанлаг зан чанараасаа ангижрахыг л чамаас шаарддаг. Өндөр албан тушаалтай, эсвэл алдартай, агуу хүн бол гэж чамаас шаарддаггүй. Тэглээ гээд ямар ч хэрэггүй. Та нар дээр хийгдэж байгаа ажил та нарт төрөлхөөсөө байдаг зүйлийг харгалзан үздэг. Хүмүүсээс Миний шаарддаг зүйл хязгаар дотор тодорхойлогддог. Хэрвээ та нар сэхээтнүүдийн ярьдаг хэв маяг, дууны өнгөөр ярьж хэвшвэл энэ нь нэмэргүй; та нар ингэж чадахгүй. Хэв чанарыг чинь харгалзан үзвэл, та нар ядаж л мэргэн ухаан, эв дүйтэй ярьж, аливааг тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж чаддаг байх ёстой. Шаардлага хангахад энэ л хэрэгтэй. Хамгийн наад зах нь чи гүн ойлголт, эрүүл ухааныг олж авахад л болно. Яг одоо хамгийн чухал зүйл бол завхарсан сатанлаг зан чанараа хаях явдал юм. Өөрт чинь илэрдэг муу муухай байдлаа чи хаях ёстой. Тэдгээрийг хаяхгүй бол дээд зэргийн эрүүл ухаан, гүн ойлголтын талаар ярьж яаж чадах билээ? Эрин үе өөрчлөгдсөнийг хараад олон хүнд даруу зан, эсвэл тэвчээр байдаггүй бөгөөд тэдэнд ямар ч хайр, эсвэл ариун хүний төрх ч бас магад байдаггүй. Ийм хүмүүс ямар утгагүй гээч! Тэдэнд өчүүхэн төдий ч болов хэвийн хүн чанар бий гэж үү? Яриад байх гэрчлэл тэдэнд байдаг уу? Тэдэнд гүн ойлголт юм уу эрүүл ухаан огт байдаггүй. Мэдээж хүмүүсийн хэрэгжүүлэлтийн гажууд, алдаа мадагтай зарим талыг засаж залруулах хэрэгтэй; жишээ нь, урьдын хатуу чанд сүнслэг амьдрал, хөшүүн, мунхаг гадаад төрх зэрэг нь бүгд өөрчлөгдөх ёстой. Өөрчлөх гэдэг нь замбараагүй болох юм уу махан биед ташуурч, юу хүссэнээ хэлнэ гэсэн үг биш. Чи сул задгай ярих ёсгүй. Хэвийн хүн шиг ярьж, биеэ авч явна гэдэг нь уялдаа холбоотой ярьж, “тийм” гэвэл “тийм”, “үгүй” гэвэл “үгүй” л гэдэг байхыг хэлнэ. Баримтад тулгуурлаж, зохих ёсоор ярь. Бүү хуур, бүү худал хэл. Зан чанарын өөрчлөлттэй холбоотойгоор хэвийн хүний хүрч болох хязгаарыг ойлгох ёстой. Эс бөгөөс, чи бодит байдал руу орж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэв чанарыг өсгөх нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм”-аас эш татав

Хэвийн хүмүүсийн зан чанарт шударга бус, зальжин байдал байдаггүй, хүмүүс бие биетэйгээ хэвийн харилцаатай байдаг бөгөөд ганцаараа ажилладаггүй, амьдрал нь дундаж ч биш, доройтсон ч биш байдаг. Иймээс Бурхан бүгдийн дунд өргөмжлөгддөг; Түүний үг хүмүүсийн дунд тархаж, хүмүүс Бурханы халамж, хамгаалалт дор бие биетэйгээ амар жимэр амьдарч, Сатаны хөндлөнгийн оролцоогүйгээр газар дэлхий эв зохицлоор дүүрч, Бурханы алдар хүмүүсийн дунд хамгийн чухал байрыг эзэлдэг. Тийм хүмүүс тэнгэрэлчүүдтэй адил: цэвэр, цоглог, Бурханы талаар хэзээ ч гомдоллодоггүй бөгөөд өөрсдийн бүх хичээл чармайлтыг гагцхүү газар дээрх Бурханы алдрын төлөө зориулж байдаг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “16-р бүлэг”-ээс эш татав

Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхний хувьд хоёр дахин хэцүү бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай, юмыг өөрсдийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардам байхгүй гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Хүмүүс өөрсдөдөө тийм ч өндөр шаардлага тавьдаггүй боловч Бурханд өндөр шаардлага тавьдаг. Тэд өөрсдөд нь онцгой нинжин сэтгэл харуулж, тэвчээртэй, хүлээцтэй хандаж, өөрсдийг нь нандигнаж, хангаж, бүр өөрсөд рүү нь инээмсэглэж, хүлээцтэй хандаж, өөрсдийг нь анхааралдаа авч, олон арга замаар өөрсдийг нь халамжлахыг Түүнээс хүсдэг. Өөрсдөд нь огтхон ч чанга хатуу хандалгүй, сэтгэлийг нь өчүүхэн ч атугай гонсойлгох зүйл хийхгүй байхыг Түүнээс хүлээдэг бөгөөд өдөр бүр өөрсдөд нь зусардвал л сэтгэл нь ханадаг. Хүмүүс үнэхээр эрүүл ухаангүй! Хүмүүс юу хийх учиртай, юунд хүрэх ёстой, ямар үзэл бодол баримталж, Бурханд үйлчлэхдээ ямар байр сууринд зогсох ёстой, өөрсдийгөө ямар байр сууринд тавивал зохистой талаар тодорхой мэддэггүй. Өчүүхэн байр суурьтай хүмүүс өөрсдийгөө тун их юманд боддог бөгөөд байр суурьгүй хүмүүс ч өөрсдийгөө нэлээд өндрөөр боддог. Хүмүүс өөрсдийгөө хэзээ ч мэддэггүй. Та нар Бурханд итгэхдээ, Бурхан та нартай яаж ярьж, та нарт хэчнээн хатуу хандаж, хэдий их үл тоомсорлосон ч гомдолгүй итгэсээр байж, үүргээ ердийн байдлаар үргэлжлүүлэн гүйцэтгэдэг цэгт очих ёстой. Тэгвэл чи төлөвшиж, туршлагажсан хүн болж, үнэхээр хэвийн хүний биеийн хэмжээтэй, бага зэрэг эрүүл ухаантай болно. Чи Бурханд шаардлага тавихгүй ба хэрээс хэтэрсэн хүсэл өвөрлөж, өөрийнхөө дур сонирхолд үндэслэн бусдад юм уу Бурханд хүсэлт тавихаа болино. Хүний төрхийг тодорхой хэмжээнд эзэмшсэн гэдгийг чинь энэ нь харуулна. Одоогоор та нар хэтэрхий олон шаардлага тавьж, энэ чинь хэрээс хэтэрч байна. Хэтэрхий олон санаа зорилготой байдаг чинь зөв байр сууринд зогсоогүй гэдгийг чинь нотолдог; чиний байр суурь хэт өндөр, чи байр сууриараа Бурханаас төдийлөн дордох юмгүй мэт өөрийгөө хэт хүндтэй гэж үзсэн. Иймээс чамтай харьцахад хэцүү байдаг ба энэ нь яг Сатаны уг чанар мөн.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд байнга шаардлага тавьдаг хүмүүс бол хамгийн ухаангүй хүмүүс юм”-аас эш татав

Хүн хэдийд ч завхарсан зан чанар, завхарсан бодол, санаа илчлэх нь жижиг асуудал биш билээ. Хэрвээ чи үүнийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайдаггүй бол эдгээр завхралыг цэвэрлэх боломжгүй болно. Нөгөөтээгүүр, чи үнэнийг ухаалгаар эрж хайж чадвал алдааныхаа уг шалтгааныг амархан ялган таньж, завхралынхаа илрэлийн асуудлыг шийдвэрлэнэ. Чи хүлээж, эрж хайхын тулд сүнсэндээ илүү их орж чаддаг болохын хэрээр асуудлын мөн чанарыг ялган танихад холбогдолтой хэсгийг Бурханы үгээс олоход амархан болно. Ингэснээр чи завхарлаа улам бага илчилж, ухаалаг байдал чинь улам хэвийн болж, ухаалаг байдал нь хэвийн болох тусам хүн улам л хэм хэмжээнд үйлдэж, үзэл, төсөөлөлдөө тулгуурлан ярьж, үйлдэхээ больдог. “Хэм хэмжээнд үйлдэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хэвийн хүн чанарын стандарт, өөрийн мөс чанар, Бурханы шаардлагын стандарт, үнэн-зарчимд нийцсэн байдлаар үйлдэх гэсэн үг юм. Хэрвээ чамд үйлдэх сэдэл төрмөгц гүнзгийрүүлж бодолгүйгээр гараа даллаад л “Зүгээр ингээд л хийчих. Болно доо!” гэж хэлдэг бол хэвийн хүн чанарыг сайн ухамсарлан үйлдэж байна уу? Үүнд хэвийн хүн чанарын илэрхийлэл байна уу? Эдгээр нь хэвийн хүн чанарт байх ёсгүй илэрхийлэл юм. Тиймээс ямар ч асуудал тулгарахад чи эхлээд тайвширч, үүнийг эргэцүүлэн бодох, Бурханы өмнө ирж, сүнсэндээ орж, тайван болох ёстой—эхлээд энэ асуудлыг хэрхэх ёстой, үүнийг хэрхэн хэлэлцвэл зохих талаар Бурханаас асуу. Үүнд их цаг хугацаа шаардах юу? Үгүй, тэгэхгүй. Хэвийн хүн чанар эдгээр ухаалаг зүйлийг агуулдаг бөгөөд хүмүүс өөрсдийгөө хязгаарлаж, үүнд хүрч чаддаг; тэдний ингэх эсэх нь ийм маягаар хэрэгжүүлэхийг хүсэж байгаа эсэхээс л хамаардаг. Хэрвээ чи үргэлж сайрхаж, үргэлж бусдаас дээр гарч, өөрийгөө гайхуулж, бусдын зүрх сэтгэлд шүтээн болж, өөрийн дүр төрхийг бий болгохыг хүсдэг бол чи үргэлж хөнгөн хуумгай үйлдэх болно; чи хэзээ ч Бурханы өмнө ирж юм уу, сүнсэндээ орж чадахгүй. Хэрвээ чи аливааг өөрийнхөөрөө хийх гэж үргэлж хүсдэг бөгөөд тэгчхээд маш чухал зүйл хийсэн, маш том үйл хэрэг бүтээчихсэн гэж, мөн өөрийгөө тун их авьяастай, жирийн хүмүүстэй адилгүй гэж үргэлж боддог бол чи зөв замаар алхахгүй байна гэсэн үг. Зүрх сэтгэл чинь цаг үргэлж тайван байх ёстой бөгөөд асуудалтай тулгараад бухимдаж, зөрүүдэлж, аль эсвэл хөнгөн хуумгай үйлдэхгүй байх ёстой. Битгий дүр үзүүл, битгий хуурамч аашил, харин тайван байж, ухаалгаар үйлд. Хэвийн хүн чанар ийм байдлаар илрэх ёстой билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”-аас эш татав

Хүн үнэнийг ойлгохгүй бол мөс чанар нь ямар том үүргийг гүйцэтгэж чадах нь түүний хүн чанар ямар гэдгээс шалтгаалж байдаг. Хэрэв энэ хүн үнэнийг ойлгодоггүй, мөс чанарынхаа дагуу үйлддэггүй бол, мөн чи түүний үйлдлээс Бурханы санаа зорилгод санаа тавьдаг болохыг нь ч тэр, Бурханыг хүндэтгэх сэтгэлтэйг нь ч тэр харуулах ямар ч талыг олж харахгүй байгаа бол энэ хүнийг мөс чанар, хүн чанартайд тооцож болох уу? Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ төрлийн хүнийг чухамдаа хүн чанаргүй, хүний биеэ авч явах байдлын хамгийн бага жишгээс ч дорд нэгэн гэж тодорхойлдог юм. Түүнд мөс чанар байхгүй бөгөөд тэр аливааг хийхдээ эрүүл ухааныг ч үндэс болгодоггүй, мөс чанарыг ч дагадаггүй. Зарим хүн олон үнэнийг ойлгодоггүй; асуудалтай тулгарах үедээ юу хийвэл зөв болохыг мэддэггүй бөгөөд зарчмуудыг төгс эзэмшээгүй байдаг. Тэгвэл яах вэ? Тэдний хангах ёстой хамгийн наад захын жишиг бол мөс чанарын дагуу үйлдэх явдал юм. Хүн мөс чанарын дагуу хэрхэн үйлдвэл зохих вэ? Нарийндаа бол, хүн үйлдэл хийхдээ чин сэтгэлдээ түшиглэж, Бурханы бидэнд өгсөн энэ амь болон Бурханы өгсөн авралд хүрэх энэ боломжийг хүртэх эрхтэй нэгэн байх ёстой юм. Энэхүү хамгийн наад захын жишигт хүрмэгцээ чи хамгаалалтыг олж авсан байх болно; тэр үед чи Бурханд дуулгаваргүй хандах юм уу үүрэг хариуцлагаасаа бултах зүйлийг амархан хийхгүй, хуумгай байдлаар үйлдэл хийх магадлалтай байхаа болино. Албан тушаал, алдар нэр, эд баялаг, ирээдүйнхээ төлөө явуулга хийх гээд байдгаа ч болино. Энэ бол мөс чанарын гүйцэтгэх үүрэг. Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, хүн чанар муутай хүн юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Хүмүүсийн хүмүүс, үйл явдал, юмст хандах хандлага, бодол, үзэл санаа гээд хүн чанарыг хөнддөг тэдгээр зүйл нь их зүйлийг хэлж өгдөг. Юуны талаар хэлж өгдөг вэ? Хүний хүн чанарын сайн чанарыг хэрхэн харж болох, тэд төлөв төвшин, шулуун шударга хүн мөн эсэхийг хэлж өгдөг. Хэрэв тэд үнэхээр төлөв төвшин, шулуун шударга бол юу ч хийлээ гэсэн тодорхой нэг сэтгэлгээгээр хийдэг: “Энэ зүйлийг би хийх дуртай байна уу, үгүй юу, миний сонирхлын хүрээнд байна уу, эсвэл миний нэг их сонирхдоггүй зүйл үү гэдэг нь хамаагүй, надад үүнийг хий гэж өгсөн болохоор би үүнийг сайн хийх болно. Би үүнд тэгээс нь эхлэн суралцаж, бодитой хандан, нэг нэг алхмаар нь хэрэгжүүлнэ. Эцэст нь үүрэгт ажлын хэр их хэсгийг хийсэн байх нь хамаагүй, би чадах бүхнээ л хийсэн байх болно”. Ядахдаа л чи тийм нэг, амьдралд бодитой ханддаг хандлага, сэтгэлгээтэй байх ёстой. Хэрэв үүрэгт ажлыг хүлээж авсан мөчөөсөө эхлэн чи хааш яаш хийж, энэ талаар өчүүхэн төдий ч хайхардаггүй бол, чин сэтгэлээсээ хандахгүй, холбогдох эх сурвалжаас лавлаж, бэлтгэлийг нарийн хангахгүй, эсвэл бусдаас зөвлөгөө эрж, асууж лавлахгүй бол, тэгээд хэрэв цаашлаад үүнд байнга сайжирч, энэ ур чадвар юм уу мэргэжлийг төгс эзэмшихийн тулд үүнийг судлахад зарцуулах цагаа нэмэгдүүлэхгүй харин үүнд ёс журамгүй хандсан хэвээр байж, зүгээр л аргацаасан байдлаар хандсаар байвал энэ нь чиний хүн чанарын асуудал юм. Энэ чинь учраа олохгүй байгаа хэрэг бус уу? Зарим хүн “Надад ийм үүрэг өгөхөд чинь би дургүй байдаг” гэдэг. Хэрэв чамд таалагдахгүй байвал бүү хүлээн ав, харин чи хүлээн авсан бол чин сэтгэлээсээ, хариуцлагатай хандах хэрэгтэй. Чи ийм хандлагатай байх ёстой. Энэ чинь хэвийн хүн чанарт байвал зохих хандлага бус уу? Төлөв төвшин, шулуун шударга байх гэж үүнийг хэлнэ. Энэ тухайд, чамд хамгийн наад зах нь л хэвийн хүн чанарын анхааралтай, хатуу чанд, төлөөс төлөхөд бэлэн байдал хийгээд амьдралд бодитой ханддаг, чин сэтгэлээсээ, хариуцлагаа ухамсарласан байх сайн чанар нь байх хэрэгтэй. Эдгээр зүйл байхад хангалттай.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Хоёрдугаар хэсэг)”-аас эш татав

Хэвийн хүний төрхийг сэргээх буюу хэвийн хүн чанартай болохын тулд хүмүүс зөвхөн үгээрээ Бурханыг баярлуулж болохгүй. Ингэснээрээ тэд өөрсдийгөө хорлодог бөгөөд энэ нь тэдний оролт болон өөрчлөлтөд ямар ч ашиг тусгүй. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд хүмүүс бага багаар хэрэгжүүлэх ёстой. Тэд алгуурхнаар орж, жаахан жаахнаар эрж хайж, шинжилж, эерэг талаас орж, үнэний бодит амьдралаар, ариун хүний амьдралаар амьдрах ёстой. Тэгсний дараа бодит асуудал, бодит зүйлс, бодит орчин нь хүмүүст бодит дадлагатай болох боломж олгодог. Тэднээс хоосон ярихыг шаарддаггүй; харин бодит орчинд дадлага хийхийг шаарддаг. Хүмүүс эхлээд дорд хэв чанартайгаа ухаарч, дараа нь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн орж, бас хэвийн хэрэгжүүлдэг; ингэж тэд бодит байдлыг олж авдаг ба ийнхүү оролт нь илүү хурдацтай явагдаж болох юм. Хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим нэг бодит байдал байх ёстой; тэд бодит зүйл, бодит үйл явдал, бодит орчинтойгоор хэрэгжүүлэх ёстой. Чуулганы амьдралд түшиглэх төдийхнөөр жинхэнэ дадлага олж чадах уу? Хүмүүс бодит байдалд ингэж орж чадах уу? Үгүй! Хэрвээ хүмүүс бодит амьдралд орж чадахгүй бол хуучин амьдралын хэв маяг, аливааг хийдэг арга замаа өөрчилж чадахгүй. Энэ нь бүхэлдээ хүний залхуурал, хэт их найдамтгай зангаас болдоггүй, харин ердөө л хүн амьдрах чадамжгүйгээс, түүнчлэн Бурханы шаарддаг хэвийн хүний төрхийн стандартыг ойлгодоггүйгээс болдог. Урьд нь хүмүүс байнга хэлж, ярьж, нөхөрлөж, бүр “уран илтгэгч” болж байсан атлаа тэдний нэг нь ч амь зан чанартаа өөрчлөлт эрж хайж байгаагүй; харин тэд гүн гүнзгий онол эрж хайх гэж сохроор зүтгэсэн. Тиймээс өнөөгийн хүмүүс амьдралдаа Бурханд итгэх шашны энэ маягийг өөрчлөх ёстой. Тэд нэг зүйл, нэг үйл явдал, нэг хүн дээр анхаарлаа төвлөрүүлэн хэрэгжүүлэлт рүү орох ёстой. Тэд аливааг анхааралтай хийх ёстой—тэр үед л үр дүнд хүрч чадна. Хүмүүсийн өөрчлөлт мөн чанараас нь эхэлдэг. Уг ажил хүмүүсийн мөн чанар, амьдрал болон залхуу хойрго, найдамтгай зан, боол шиг байдалд чиглэх ёстой, тэгж байж л тэд өөрчлөгдөж чадна.

Хэдий чуулганы амьдрал зарим талаараа үр дүнтэй байж болох ч гол нь бодит амьдрал хүнийг өөрчилж чаддаг. Бодит амьдралгүйгээр хүний хуучин уг чанарыг өөрчилж чадахгүй. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлыг жишээ болгон авч үзэцгээе. Есүс хуучин хуулиудыг халж, шинэ эрин үеийн тушаалуудыг тогтоохдоо бодит амьдралын жинхэнэ жишээ ашиглан ярьсан билээ. Нэгэн амралтын өдөр Есүс шавь нараа дагуулан тариан талбай дундуур явахад шавь нар нь өлсөж, тариан түрүү идэх гээд шувтрав. Үүнийг фарисайчууд хараад амралтын өдрийг сахисангүй гэцгээжээ. Тэд бас амралтын өдөр ямар ч ажил хийж болохгүй гэцгээж, амралтын өдөр нүхэнд унасан тугалуудыг аварч болохгүй хэмээсэн юм. Есүс эдгээр явдлыг эш татан шинэ эрин үеийн тушаалуудыг аажмаар тунхаглажээ. Тухайн үед хүмүүст ойлгуулж, мөн өөрчлөгдөхөд нь туслахын тулд Тэр олон бодит явдлыг ашигласан. Энэ нь Ариун Сүнс ажлаа гүйцэтгэдэг зарчим бөгөөд зөвхөн ийм маягаар л хүмүүсийг өөрчилж чадна. Бодит явдал байхгүй бол хүмүүс зөвхөн онол, оюун ухааны ойлголт олж авч чадна—энэ бол өөрчлөх үр дүнтэй арга биш юм. Тэгэхээр, мэргэн ухаан, ухаарлыг дадлагаар хэрхэн олж авдаг вэ? Хүн зүгээр л сонсож, уншиж, мэдлэгээ сайжруулснаар мэргэн ухаан, ухаарал олж авч чадах уу? Яаж ийм байж болох билээ? Хүн бодит амьдралд ойлгож, туулах ёстой! Тиймээс хүн дадлага хийх ёстой бөгөөд бодит амьдралаас холдох ёсгүй. Хүмүүс өөр өөр талуудад анхаарал хандуулж, янз бүрийн талд: хүний боловсролын түвшин, илэрхийлэх байдал, аливааг харах чадвар, ялган таних, Бурханы үгийг ойлгох чадвар, суурь мэдлэг, хүн чанарын ёс журам болон хүмүүст байвал зохих хүн чанартай холбоотой бусад зүйлд орох ёстой. Ойлголт олж авсныхаа дараа хүмүүс оролтдоо анхаарах ёстой ба тэр үед л өөрчлөлтөд хүрч чадна. Хүн ойлголт олж авсан хэрнээ хэрэгжүүлэлтийг орхисон бол яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Одоо хүмүүс ихийг ойлгодог боловч бодит байдлыг амьдран харуулдаггүй; тийм учраас Бурханы үгийн мөн чанарын талаар баттай ойлголт бага байдаг. Чи ердөө бага зэрэг л гэгээрсэн; Ариун Сүнснээс жаахан гэрэлтүүлэлт хүлээн авсан мөртөө бодит амь руу ордоггүй—эсвэл оролтын талаар огт тоодоггүй—тул өөрчлөлт чинь багасна. Тийм урт хугацааны дараа хүмүүс ихийг ойлгож байна. Онолын мэдлэгийнхээ тухай ихийг ярьж чаддаг боловч гаднах зан чанар нь хэвээр үлдэж, анхдагч хэв чанар нь өчүүхэн ч сайжралгүй байсан шигээ үлддэг. Хэрвээ тийм бол чи эцэстээ хэзээ орох юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс эш татав

Хүн Бурханд итгэхдээ, өөрийн зан чанарыг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салгах ёсгүй. Чи бодит амьдралд өөрийгөө мэдэж, өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлж, түүнчлэн бүх зүйл дээр биеэ авч явах зарчмууд, суурь мэдлэг, ёс журмыг суралцах ёстой, ингэсний дараа чи аажмаар өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж сохор, мэдлэггүй байх болно. Хүмүүсийг аврах Бурханы ажил нь хүнийг богинохон хугацаанд хэвийн хүний амьдралаар амьдруулах явдал биш, эндүү ташаа үзэл, хоосон сургаалыг нь өөрчлөх явдал ч биш. Харин хүмүүсийн хуучин зан чанарыг өөрчлөх, амьдралын хуучин маягийг нь тэр чигт нь өөрчлөх, бүх хоцрогдсон сэтгэлгээ, сэтгэл санааны байдлыг өөрчлөх нь Түүний зорилго юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарснаар хүний амьдралын хуучин зуршил, эсвэл урт удаан хугацаанд амьдарч ирсэн хуучин маягийг өөрчлөхгүй. Ямар ч атугай, хүн бодит амьдралаас тасарч болохгүй. Хэвийн хүн чанарыг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; үнэнийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; өөрсдийн чиг үүргийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд гүйцэтгэхийг Бурхан хүмүүсээс хүсдэг. Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ, бодит амьдралд орсноор дамжуулан өөрсдийгөө мэдэж чадахгүй бол, мөн бодит амьдрал дээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй хүмүүс нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг мөртөө чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг мөртөө хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүнд жигшигдэн гологддог хүмүүс билээ. Чи бодит амьдралд оролтоо хэрэгжүүлж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мунхаг байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Ийм маягаар мэдлэг чинь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэнэ. Ийм төрлийн мэдлэг л бодит бөгөөд байр байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг.

Хүмүүсийг төгс болгох явдал одоо албан ёсоор эхэлчихсэн, чи бодит амьдралд орох ёстой. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд бодит амьдралд орохоос эхэлж, бага багаар өөрчлөгдөх ёстой. Хэрвээ чи хүний хэвийн амьдралаас зайлсхийж, сүнслэг асуудлын талаар л яривал юмс сонирхолгүй, уйтгартай болно; тэдгээр нь бодит бус болно, тэгээд хүн яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Бодитой туршлага руу орох үндэс суурийг тавихын тулд бодит амьдралд хэрэгжүүлэхээр ор гэж одоо чамд хэлсэн. Энэ бол хүний хийх ёстой зүйлсийн нэг мөн. Ариун Сүнсний ажил бол голдуу удирдах байдаг бол харин үлдсэн хэсэг нь хүмүүсийн хэрэгжүүлэлт болон оролтоос хамаардаг. Хүн бүр янз бүрийн замаар бодит амьдрал руу орж болно, тэгснээрээ бодит амьдралд Бурханыг авчирч, жинхэнэ хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна. Энэ л утга учиртай амьдрал юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс эш татав

Үнэнтэй хүмүүс бол бодит туршлагаараа гэрчлэлдээ бат зогсож, байр сууриа чанд хадгалж, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсож, Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг, ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс юм. Чиний бодит амьдрал дахь хэрэгжүүлэлт болон илчлэл бол Бурханы гэрчлэл, хүний амьдран харуулдаг Бурханы гэрчлэл, мөн энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх билээ; чи энэ түвшинд хүртэл туршлагажсан үедээ үр дүнд хүрэх болно. Чи бодитоор амьдран харуулдаг бөгөөд чиний үйлдэл бүрийг бусад хүн гайхан биширдэг. Чиний хувцаслалт, гадаад дүр төрх бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдгийн дээр Бурханы үгийг дамжуулахад Тэр чамайг залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг дамжуулж чадах ба сүнсээр үйлчлэх тухай их зүйлийг ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг, төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг, юутай ч харьцаж байсан биеэ барьж, тайван байдаг. Ийм хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүн залуухан хэр нь ахимаг насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг олж авсан, бусдын хүндлэлийг хүлээсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илрэл билээ. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үед Бурханы талаар мэдлэг ухаантай болж, гадаад зан чанар нь ч мөн тогтуун болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Хүмүүс, амьдралын талаарх үзэл бодол, оршин тогтнолынх нь утга учир, үндэс суурь бүрмөсөн өөр болж, яс махандаа тултал өөрчлөгдөж, өөр хүн болох хүртлээ туршлагажих үед энэ нь гайхалтай байхгүй гэж үү? Энэ бол асар их өөрчлөлт, газар доргим өөрчлөлт билээ. Чи дэлхий ертөнцийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, мөнгө хөрөнгө, зугаа цэнгэл, эрх мэдэл болон алдар сууг сонирхохоо больж, эдгээрээс хялбархан татгалзаж чадах үедээ л хүний төрхтэй болно. Эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс ийм бүлэг байх болно; тэд үнэний төлөө, Бурханы төлөө, шударга зүйлийн төлөө амьдардаг. Энэ нь жинхэнэ хүний төрх юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн уг чанар хоорондоо төстэй, мөн ялгаатай гэдгийг хүн ойлгох ёстой”-ээс эш татав

Өмнөх: 120. Хүний уг чанар-мөн чанарыг таних зарчмууд

Дараах: 122. Үнэнч шударга хүн байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх