126. Ах эгч нарын хоорондох хайрын зарчмууд

(1) Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг ах эгч нар нэг нэгнээ хайрлаж, зоригжуулж, эв найртай хамтран ажиллах ёстой. Ингэснээр л тэдний амь өснө;

(2) Бурханы үг, үнэний талаарх нөхөрлөлийг хамтдаа байнга уншиж, туршлагаараа юу мэдэж авснаа ярилц. Бие биеэ дэмжиж, нэг нэгэндээ тусалж, үнэнийг эрэлхийлэнгээ ахиц дэвшлээ хуваалц;

(3) Сайхан сэтгэлтэй байж, хамтрагчдаа хүлээцтэй хандаж, өрөвдөж чаддаг бай. Хэрвээ асуудалтай байгааг нь олж мэдвэл тэдэнд тусал, тусалж чадахгүй бол тэднийг бүү гутаа, бүү дорд үз, бүү шүүмжил;

(4) Үнэн-зарчмын суурин дээр харилцан хайр бий болох ёстой. Хэрвээ хүн зарчмыг зөрчсөн үйлдэл хийвэл түүнийг шүүмжилж, илчилж, засаж, харьцах ёстой.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Би та нарт, нэг нэгнээ хайрла; Би та нарыг хайрласны адил та нар ч бас бие биенээ хайрла гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрвээ та нар бие биенээ хайрлах аваас Миний шавь гэдгийг чинь үүгээр бүгд мэдэх болно” (Иохан 13:34–35).

“Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи бусдыг өөрийн адил хайрла” (Матай 22:37–39).

Холбогдох Бурханы үг:

Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой. Үүнийг суурь болгоод чи бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үг-зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүсэлд хайхрамжтай байхыг хүсэж байна уу? Бурханы өмнө “эрүүл ухаангүй” хүн байхыг хүсэж байна уу? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлохыг хүсэж байна уу? Харилцдаг бүх хүнийхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн үү? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чи амьдралын гүн ухааныхаа дагуу бусадтай харилцах харилцаагаа хадгалдаг уу, эсвэл тэдгээр нь Бурханы хайрын суурин дээр бий болсон уу?… Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх суурин дээр тогтдог болохоос хүний хүчин чармайлтаар тогтдоггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан үгүй бол хүмүүсийн хоорондох харилцаа нь ердөө махан биеийн харилцаа юм. Тэдгээр нь хэвийн бус, харин ч хүсэл тачаалд автсан байдаг. Тэр нь Бурханы жигшиж, үзэн яддаг харилцаа юм. Хэрвээ чи сүнс чинь хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч өөртөө таалагддаг, өөрийнхөө өндрөөр үнэлдэг хүмүүстэй л нөхөрлөл хийхийг үргэлж хүсдэг бол, хэрвээ өөр хүн эрэлхийлж байгаа ч чамд таалагддаггүй, чи түүнийг ялгаварлаж, түүнтэй харилцдаггүй бол чи сэтгэл хөдлөлдөө автдаг бөгөөд чамд Бурхантай харилцах хэвийн харилцаа огт байхгүй гэдгийг энэ нь илүү их нотолдог. Чи Бурханыг мэхэлж, өөрийнхөө муу муухайг нуухаар оролдож байна. Чи зарим ойлголтыг хуваалцаж чаддаг ч гэсэн буруу санаа зорилго өвөрлөдөг бол хийдэг бүхэн чинь хүний стандартаар л сайн байдаг. Бурхан чамайг магтахгүй—чи Бурханы ачааны дагуу бус, махан биеийн дагуу үйлдэж байна. Хэрвээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй хэвийн харилцаатай байж чаддаг бол тэр үед л Бурханаар ашиглагдахад тохирно. Ийм маягаар, бусадтай яаж харилцаж байгаа чинь хамаагүй, энэ нь амьдралын гүн ухааны дагуу биш, харин Бурханы өмнө, Бурханы ачааг хайхардаг байдлаар амьдрах явдал байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас эш татав

Та нар үнэнд анхаарах ёстой; тэгсэн цагт л амь руу орно. Бусад хүний үйлдэл үнэнтэй нийцэхгүй байгааг олж мэдсэн бол үнэнийг эрмэлзэхэд нь тэдэнд маш их хайрын сэтгэлээр туслах ёстой. Хэрвээ бусад хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаг, аливаа зүйлийг хийх арга нь зарчимтай байвал бид тэднээс суралцаж, тэднийг дуурайхыг хичээх ёстой бөгөөд энэ л харилцан биеэ биеэ хайрлаж байгаа хэрэг юм. Хүн болгон үнэнд анхаарч, үнэнийг олж авахаар чармайдаг ийм уур амьсгал чуулганы дотор байх ёстой. Хүмүүс хөгшин ч бай, залуу ч бай, ахмад итгэгчид ч бай, биш ч бай, хэдий их чадвартай ч бай хамаагүй; хэн нь зөв үг хэлдэг, үнэнтэй нийцэлтэй ярьдаг, хэн нь Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож байна, хэн нь Бурханы гэрийн ажлыг зүрх сэтгэлдээ хамгийн их тээдэг, хэн нь эерэг зүйлийн талаар нэлээд их мэдлэгтэй, хэн нь зөвт байдлын мэдрэмжээ хуваалцдаг, хэн нь төлөөс төлөхөд бэлэн байна вэ гэдгийг харах ёстой. Ах эгч нар ийм хүмүүсийг л дэмжиж, сайшаах хэрэгтэй. Үнэнийг эрэлхийлэхээс үүддэг ийм шулуун шударга уур амьсгал чуулганд давамгайлах ёстой; ингэснээр та нар Ариун Сүнсний ажилтай болох бөгөөд Бурхан ерөөл, удирдамжаа хайрлана. Хэрвээ чуулганд үлгэр түүх ярьж, нэг нэгнийхээ талаар сүр бадруулж, бие биедээ өс санаж, бие биедээ атаархаж, хоорондоо арцалддаг уур амьсгал давамгайлбал Ариун Сүнс та нар дээр яавч ажиллахгүй. Бие биеийнхээ эсрэг тэмцэж, нууцаар сөргөлдөж, хууран мэхэлж, залилж, нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах нь ёрын муу уур амьсгал мөн! Хэрвээ чуулганд тийм уур амьсгал давамгайлдаг бол Ариун Сүнс яавч Бурханы ажлыг хийхгүй. Эзэн Есүс үүнтэй холбогдох нэг үг хэлсэн байдаг. Юу гэж хэлснийг нь та нар санаж байна уу? (“Би та нарт дахин хэлье, хэрвээ та нараас хоёр нь ямар нэг зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Миний Эцэг тэдний төлөө үүнийг биелүүлнэ. Учир нь хоёр юм уу гурван хүн Миний нэрээр цугларвал Би тэдний дунд байх болно” [Матай 18:19–20]). Энэ үнэн. Бурхан хэлсэндээ хүрдэг. Хэрвээ чи Бурханы хүслийн эсрэг явж, Бурханы хэлснээр хийхгүй бол Бурхан чамаас хол хөндий болно. Тиймээс чи үргэлж бусдаас өө хайж, бусдын тухай дургүйцдэг зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, бусад хүн чамд дургүй гэдэгт ямагт анхаарлаа төвлөрүүлэх болно. Энэ нь асуудал үүсгэнэ. Хэрвээ Ариун Сүнс чам дээр ажилладаггүй, Бурхан чамайг ерөөж, замчилдаггүй, чи гагцхүү хүч чадал, авьяас, чадвартаа найддаг бол чиний хийдэг юу ч сайн болохгүй, Бурханы хүсэлтэй нийцэлгүй байх бөгөөд хэчнээн ч шаргуу ажиллаад хөлс хүчний гарз болно. Та нар үүнийг туршлагаараа алгуурхан сурч авна. Та нар хийдэг бүхэндээ нэгэн санаатай байх ёстой. Тэгвэл яаж нэгэн санаатай байж болох вэ? Чи үнэнийг хэрэгжүүлэх ёстой; тэгсэн цагт л бүгд хамтдаа, бүгд нэгэн санаатай багцалсан сум мэт хүчирхэг болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрхтэй байхын тулд үүргээ бүхий л зүрх, санаа, сэтгэлээрээ зохистой биелүүлэх шаардлагатай”-аас эш татав

Хэрвээ та нар ариун хүн байх мэдрэмж, зарчмыг хараахан олоогүй байгаа бол амийн оролт чинь дэндүү өнгөцхөн, үнэнийг хараахан ойлгоогүй байгааг чинь энэ нь нотолдог. Өөрийн биеэ авч явах байдал, өдөр бүр амьдардаг орчиндоо үүнийг амталж, тунгаан бодож, бие биетэйгээ нөхөрлөж, бие биеэ зоригжуулж, сонор соргог байлгаж, нэг нэгэндээ тусалж, анхаарч, нэг нэгнээ дэмжиж, хангах шаардлагатай. Бусдын алдааг үргэлж бүү анхаар, харин өөрийгөө байнга эргэцүүл, өрөөлд саад тотгор, хор хөнөөл болохоор юу хийснээ дараа нь хүлээн зөвшөөрөхдөө идэвх санаачилгатай бай. Сэтгэлээ уудалж, нөхөрлөж сур, Бурханы үгэнд үндэслэн хэрхэн бодитоор нөхөрлөхийг хамтдаа үргэлж хэлэлц. Амьдралын чинь орчин ихэвчлэн ийм байх үед ах эгч нарын хоорондох харилцаа хэвийн болдог—шүтлэггүй хүмүүсийн хоорондох харилцаа шиг ээдрээтэй, хайхрамжгүй, хүйтэн цэвдэг, харгис байдаггүй. Чи тийм харилцаанаас аажмаар ангижрах болно. Ах эгч нар бие биетэйгээ илүү ойр, дотно болдог; та нар нэг нэгнээ дэмжиж, бие биеэ хайрлаж чаддаг; зүрх сэтгэлдээ сайн санаатай, бие биедээ хүлээцтэй, хайр энэрэлтэй хандаж, нэг нэгнээ дэмжиж, хайхрах чадвар бүхий сэтгэлгээтэй болдог, та нарт харин бие биетэйгээ тэмцэлдэж, нэг нэгнээ дэвсэлж, бие биедээ атаархаж, нууцхан өрсөлдөж, бие биеэ далдуур үл тоомсорлож, басамжилж, хэн нь ч хэнийг ч дуулгавартай дагадаггүй байдал, хандлага байдаггүй. Тийм байдал, нөхцөлд амьдрах нь хүмүүсийн хооронд аймшигтай харилцаа үүсгэдэг. Энэ нь чамд элдэв янзын сөрөг нөлөө үүсгэж, хор хөнөөл учруулахын зэрэгцээ бусдад ч янз бүрийн түвшинд сөргөөр нөлөөлж, хор хөнөөл учруулдаг. Ерөнхийдөө үүнийг даван туулахад хүмүүст маш хэцүү байдаг—хүмүүс чам руу эвгүй харах үед, эсвэл чиний хүсэлд нийцэхгүй зүйл хэлэх үед чи уурлаж, хэн нэгэн чадвараа харуулахад чинь саад болох зүйл хийх үед тэдэнд дургүйцэж, сэтгэл тавгүйтэж, гонсойж, нэр төрөө яаж сэргээх талаар л бодож чадна. Эмэгтэйчүүд болон залуу хүмүүс ялангуяа үүнийг даван туулах чадваргүй байдаг. Тэд үргэлж эдгээр шалдар булдар зан чанар, ийм уур цухал, шалихгүй сэтгэл хөдлөлд урхидуулдаг бөгөөд Бурханы өмнө очиход хэцүү байдаг. Эдгээр ээдрээтэй, тор мэт харилцаанд орооцолдож, зууралдсан хүмүүсийн хувьд Бурханы өмнө өөрсдийгөө тайван байлгаж, Бурханы үгэнд өөрсдийгөө тайван байлгахад хэцүү байдаг. Иймээс чи эхлээд ах эгч нартайгаа эв найртай байхад суралцах ёстой. Бие биедээ тэвчээртэй, хүлээцтэй байж, нэг нэгнийхээ ямар авьяастай, ямар давуу талтайг олж харах чадвартай байх ёстой. Түүнчлэн бусдын саналыг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлэх, өөрийнхөө талаар мэдлэгтэй болохын тулд гүн гүнзгий эргэцүүлэн бодож сурах ёстой. Чи өөрийгөө өөгшүүлж, санаархал, хүсэл, шалихгүй давуу талаа гааруулан, бусдыг хүчээр үгэндээ оруулж, хий гэснээ хийлгэж, өөрийг чинь өндрөөр үнэлж, өргөмжлөхөд хүргэх атлаа бусдын давуу талыг үл хайхрахын сацуу сул талыг нь эрээ цээргүй давсалж, хэтрүүлж, боломж л олдвол дутагдлыг нь зарлаж, дорд үзэж, үл тоомсорлож, аль эсвэл үг болон бусад арга ашиглан бусдыг гомдоож, цухалдуулан, улмаар чамайг дуулгавартай дагаж, анхаарч, чамаас айж, нуугдахад хүргэсэн байх ёсгүй. Хүмүүсийн хооронд тийм харилцаа бий болж, оршин байхыг та нар хармаар байна уу? Энэ ямархуу байдгийг мэдэрмээр байна уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн-бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн зарчим”-аас эш татав

Үүргээ биелүүлэхдээ чи ах эгч нартайгаа эв эетэй ажиллаж, тэдэнтэй нээлттэй нөхөрлөж, бүх юмаа уудалж, илэн далангүй, ил тод, үнэнч шударгаар ярилцаж, тодорхой ярьж сурах ёстой. Тэгвэл хүн болгон ажлаа хуваан, хамтран ажиллаж, хамтдаа эв эетэй ажилладаг. Ямарваа юмыг ойлгохгүй хэвээр байвал хүн болгон цуглаад илүү их нөхөрлөх ёстой. Ойлгодог хүмүүс нь ойлголтынхоо талаар эргэлзэлгүй нөхөрлөх учиртай бөгөөд гэгээрлийн гэрлийг олж авсан хүмүүс яаравчлан, бусдадаа энэ талаар хэлэх ёстой. Бусдыгаа үүргээ биелүүлж байхад чи илүү их тусламж, дэмжлэг үзүүлж чадахаар бол өчүүхэн ч эргэлзэлгүй бүхий л хүчин чадлаа дайчлах ёстой. Жигшүүртэй охид юу гэж бодох хандлагатай байдаг вэ? “Би үүнийг мэднэ, гэхдээ чамд хэлэхгүй.” “Чи надад хэлэхгүй бол би чамд хэлэхгүй.” Жигшүүртэй охид ингэж боддог—тэд өөдгүй байдгаас гадна бусдыг өөрөөс нь дээр байх вий гэж маш их айдаг. Хэвийн хүн чанартай хүн иймэрхүү сэтгэлгээтэй байх ёсгүй. Энэ бол хэвийн хүн чанар, эерэг зүйл биш; завхарсан зан чанар юм. Аминчхан, өөдгүй, ов мэхтэй, зальхай, бузар, ичгүүртэй энэ бүх зүйл эерэг зүйл биш; эдгээр нь бүгд сөрөг зүйлс юм. Иймээс та нар эдгээр зүйлийг орхиж сурах ёстой. Эдгээрт хянуулж, боогдож, ноёрхуулах ёсгүй; эдгээрээс ангижирч, үнэнийг эзэмшсэн, гэрэлд амьдардаг нэгэн байхаар мэрийх ёстой. Үнэнч, нээлттэй байдал, чин сэтгэл, хүлээцтэй, хүлцэнгүй, тэвчээртэй, даруу байх чадвар; бусдыг эрхэмлэхэд суралцан, бусдад туслахаас баяр баясал мэдэрч, сайн үйл хийж, сайн санаатай байхад суралцах нь бүгд эерэг зүйлс юм. Харин тэр сөрөг зүйлсийн тухайд бол, чи тийм бодол, санаатай, тийм байдалд байгаа гэдгээ олж мэдмэгцээ тэдгээрийг хаяж, орхиход суралцах ёстой. Тэгэхгүй бол тэдгээр нь чамайг хянах бөгөөд хяналтад нь ормогцоо чи ийм зүйл хийх чадвартай болно—тэгвэл чи үүрд завхарсан сатанлаг зан чанартаа боолчлогдож, хянуулсан утсан хүүхэлдэй болох ба үнэнийг хэзээ ч олж авахгүй. Хэрвээ хүмүүс үнэнийг олж авахыг хүсвэл ямар завхарсан зан чанартай, эдгээр завхарсан зан чанараа хэрхэн илэрхийлдэг, өөрсдөө ямар бодолтой, ямар санаатай, үнэнээс зөрүүтэй ямар байдалд байгаагаа эхлээд таньж мэдэх ёстой. Эдгээр сөрөг, идэвхгүй зүйлийг ил болгож, хүлээн зөвшөөрөөд, дараа нь хаяж, даван дийлж, орхиж сурах замаар нэг нэгээр нь шийдвэрлэх ёстой. Тэгээд бусдад ханддаг байдал, үүрэгтээ хандах хандлага, амьдралд тохиолддог юм бүхэнд хандах хандлагадаа үнэнийг ашиглаж сурах ёстой бөгөөд үнэний дагуу хэлж, хийхэд суралцах ёстой. Ийм маягаар хүмүүс бага багаар хүний төрхтэй болно; үүргээ биелүүлэхдээ улам бүр сайжирч, хүн болгон хамтдаа улам эв эетэй ажиллаж, улам нэгдэлтэй болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулах тухай”-аас эш татав

Өмнөх: 125. Бусдад зүрх сэтгэлээ нээх зарчмууд

Дараах: 127. Бусдад хайраар туслах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх