129. Алдаагаа засаж, бусдаас уучлалт гуйх зарчмууд

(1) Хэрвээ хүн ах эгчийгээ хуурах юм уу гомдоож, сөрөг, сул дорой болгосон бол санаачилга гарган алдаагаа засаж, уучлалт гуйж, тухайн хүний уучлалыг олж авахаар эрэлхийлэх ёстой;

(2) Уучлалт гуйх нь бодит баримтад үндэслэх ёстой. Хүн хуурамч байдлаар цөөн хэдэн, хайхрамжгүй үг хэлэх биш, чин үнэнчээр, үнэн сэтгэлээсээ уучлалт гуйх ёстой;

(3) Хэн нэгэнд буруугаар ойлгогдсон үедээ хүн шаардлагатай бол тухайн хүнд баримтуудын үнэн мөнийг тайлбарлаж болно. Хүн залилан мэхэлж, зарчимгүйгээр алдаагаа засаж, уучлалт гуйх ёсгүй;

(4) Ах эгч нартайгаа харилцахдаа хүн үнэний талаар байнга нөхөрлөж, өөрсдийгөө эргэцүүлэх ёстой. Бие биеэ хайрлаж, нэг нэгнийхээ зүрх сэтгэлийг мэдэж ав, тэгээд та нар эв найртай амьдарч чадна.

Холбогдох Бурханы үг:

Тодорхой нэг нөхцөл байдал эсвэл орчинд чамд тодорхой маягаар үйлдэл хийх нь нэлээд ухаалаг хэрэг, ингэх шалтгаан мундахгүй их байгаа юм шиг санагдсан болохоор чи үйлдэл хийсэн; дараа нь чи өөрийн үйлдлийг бүрэн зөвтгөж, огтхон ч гэмшдэггүй. Орой болж, чи хийсэн зүйлээ эргэцүүлтэл—эсвэл нэг өдөр гэгээрлийг олж авах юм уу зэмлүүлтэл—тухайн үед хэлсэн шалтгаан огт шалтгаан биш юм шиг, өөр байдлаар авирладаг байж гэж санагддаг. Ийм үед чи хэрхэн хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Жишээлбэл, чи хэн нэгнийг хуурсан эсвэл худал зүйл ярьсан бөгөөд өөрийн гэсэн далд сэдэл агуулж байсан гэж бодъё. Тэгэхээр тэр хүнээ олж очоод өөрийн үйлдлээ задлан шинжлэх хэрэгтэй. Чи “Тухайн үед би чамд тэрийг хэлэхдээ далд сэдэл агуулж байсан юм. Хэрэв чи уучлалт гуйж буйг минь хүлээн авч чадвал намайг өршөөгөөрэй” гэж хэлэх хэрэгтэй. Ийм байдлаар чи өөрийгөө задлан шинжилж, ил болгодог. Өөрийгөө задлан шинжилж, ил болгодог үнэнч шударга хүн байхад зориг хэрэгтэй. Бурханы өмнө залбирч, алдаагаа хүлээхээр ирдэг ч бай, аль эсвэл гэмшиж, завхарсан зан чанараа задлан шинжлэхээр ирдэг ч бай, хүмүүс нүдээ аниатайгаар юу ч харж чаддаггүй болохоор юу хүссэнээ хэлж чаддаг. Энэ нь яг л хий хоосон руу ярьж байгаа мэт; тэд өөрсдийгөө гэрэлд гаргаж, ийнхүү гэрэлд гаргахдаа өмнө нь юу бодож, хэлж, ямар сэдэл өвөрлөж, ямар урвалтад хутгалдаж байснаа хэлж болно. Гэхдээ чи нэр нүүрээ хамгаалахыг хүсэж байгаа болохоор өөрийгөө өөр хүний өмнө ил болговол зориг чинь мохож, шийдэмгий байдлаа алдаж магад; тийм болохоор эдгээр зүйлийг хэрэгжүүлэхэд чамд маш хэцүү байх болно. Хэрэв чамаас ерөнхийд нь ярихыг хүсвэл, чиний хийж, хэлдэг зүйлсийн ард заримдаа хувийн шалтгаан, далд сэдэл байдаг, чиний үг, үйлдэлд урвалт, өө сэв, худал хуурмаг, ов мэх агуулагдаж байдаг гэдгийг хэлж чаддаг. Гэхдээ, өөрт тохиолдсон зүйлээ эхнээс нь дуустал хэрхэн өрнөснийг, хэлсэн аль үг чинь ов мэхтэй байсан, ямар төрлийн далд сэдэл агуулж байсан, чи юу бодож байсан, хэр хорон муу, дотуур тамиртай байснаа дэлгэхээс аргагүй болох асуудалтай тулгарах үедээ чи нэлээдгүй сандарч, өөрийгөө тийм дэлгэрэнгүй түвшинд илчилж, хэлэх зүйлээ маш тодорхой ярихыг хүсэхгүй байж магадгүй. Бүр хаацайлаад “Зүгээр байдаг л нэг хэрэг байсан. Хүмүүс нэлээд ов мэхтэй, дотуур тамиртай, найдваргүй гэж хэлэхэд л хангалттай дөө” гэх хүмүүс ч байна. Энэ нь өөрийн завхарсан мөн чанар, ов мэхтэй, дотуур тамиртай зантайгаа зөв нүүр тулах чадваргүй байдлыг харуулдаг; хандлага чинь хэзээд булзааруулсан байдаг бөгөөд чи үргэлж булзааруулсан байдалд байдаг. Чи өөрийгөө байнга уучилдаг, энэ тал дээр чи зовж, төлөөс төлөх чадваргүй. Тиймээс “Би маш ов мэхтэй, дотуур тамиртай; Би ихэвчлэн хоёр нүүртэй үйлдэл гаргаж, бусдад огтхон ч чин сэтгэлээсээ ханддаггүй” гэж үргэлж ярьсаар, олон жилийн турш халаглаж буй хүн олон бий. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэд бүрэн дүүрэн, туйлын ов мэхтэй хэвээр байгаа, учир нь чи тэднийг харууслаа илэрхийлэх юм уу үг, үйлдлээрээ ил болгосон ов мэхтэй, дотуур тамиртай байдлаа задлан шинжилж байхыг хэзээ ч сонсоогүй. Хэдийгээр тэднийг Бурханы өмнө нүглээ улайж, гэмшсэн эсэхийг баттай мэдэх ямар ч арга байхгүй боловч тэд хуурч, залилж, явуулга хийж дууссаныхаа дараа бусад хүнтэй нүүр тулах үедээ хэзээ ч уучлал гуйж, өөрсдийгөө задлан шинжлэх юм уу тухайн асуудлаас ямар сургамж авснаа хэзээ ч ярьдаггүй. Тэдний ингэдэггүй нь зарим зүйлийг баталж байна: Ийм асуудал дээр тэд өөрийнхөө эсрэг хэзээ ч тэрсэлж байгаагүй; ердөө л оновчтой үг, хоосон сургаал ярьдаг. Тэд чиг хандлагыг дагахын тулд оновчтой үг, хоосон сургаал ярьж байж болно, эсвэл орчин нөхцөлөөсөө болж шахалтад орсон байж магадгүй. Ямар ч байсан, тийм оновчтой үг, хоосон сургаал хэллээ гээд тэд хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Бусдын алдааг үргэлж бүү анхаар, харин өөрийгөө байнга эргэцүүл, өрөөлд саад тотгор, хор хөнөөл болохоор юу хийснээ дараа нь хүлээн зөвшөөрөхдөө идэвх санаачилгатай бай. Сэтгэлээ уудалж, нөхөрлөж сур, Бурханы үгэнд үндэслэн хэрхэн бодитоор нөхөрлөхийг хамтдаа үргэлж хэлэлц. Амьдралын чинь орчин ихэвчлэн ийм байх үед ах эгч нарын хоорондох харилцаа хэвийн болдог—шүтлэггүй хүмүүсийн хоорондох харилцаа шиг ээдрээтэй, хайхрамжгүй, хүйтэн цэвдэг, харгис байдаггүй. Чи тийм харилцаанаас аажмаар ангижрах болно. Ах эгч нар бие биетэйгээ илүү ойр, дотно болдог; та нар нэг нэгнээ дэмжиж, бие биеэ хайрлаж чаддаг; зүрх сэтгэлдээ сайн санаатай, бие биедээ хүлээцтэй, хайр энэрэлтэй хандаж, нэг нэгнээ дэмжиж, хайхрах чадвар бүхий сэтгэлгээтэй болдог, та нарт харин бие биетэйгээ тэмцэлдэж, нэг нэгнээ дэвсэлж, бие биедээ атаархаж, нууцхан өрсөлдөж, бие биеэ далдуур үл тоомсорлож, басамжилж, хэн нь ч хэнийг ч дуулгавартай дагадаггүй байдал, хандлага байдаггүй. Тийм байдал, нөхцөлд амьдрах нь хүмүүсийн хооронд аймшигтай харилцаа үүсгэдэг. Энэ нь чамд элдэв янзын сөрөг нөлөө үүсгэж, хор хөнөөл учруулахын зэрэгцээ бусдад ч янз бүрийн түвшинд сөргөөр нөлөөлж, хор хөнөөл учруулдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн-бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн зарчим”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы үг үнэнийг сонссоныхоо дараа хэр ихийг ойлгосноос үл хамааран яаравчлан хэрэгжүүлж магадгүй. Тухайлбал ажиллаж байхдаа зарим хүн асуудлын үнэнийг тодорхой ойлгоогүйгээс болж эцэст нь ах эгч нараа засаж, харьцаад, дараа нь л тэдэнтэй андуурч харьцсан гэдгээ ойлгож ухаардаг; тэгээд тэд тэр ах эгч нараас яаран сандран уучилж өршөөхийг гуйдаг. Зарим хүн ажиллаж байхдаа байнга бичиг, хоосон сургаал ярьж гайхуулахыг хичээдэг. Тэднийг сонсоод ах эгч нар тэдэнд дургүй болж, тэдний талаар үзэл бодолтой болж, тэднийг зэмлэдэг. Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, бүгдээс нь уучлал гуйж, дахин хэзээ ч бичиг, хоосон сургаал ярихгүй гэж баталж болно. Ийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бус уу? Ажиллаж байхдаа хэрэв тэд аливаа гарсан гажуудал, алдааг засаж, ойлгосон үнэний талуудаа хэрэгжүүлж чадвал тэд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс бөгөөд ийм хүмүүс үнэний талаарх ойлголтод хүрч, бодит байдалд орж чадна. Зарим хүн буруу зүйл хийж, бусад хүн түүнийг нь хэлж өгсөн ч гэсэн ичгүүр сонжуургүйгээр тайлбар хийсээр, зөрүүдлэн буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Ийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадахгүй, учир нь тэд алдаа гаргаснаа хүлээж, үнэнийг хүлээн авч чадахгүй юм бол хэрэгжүүлэх талаар яаж бодож үзэж чадах билээ? Хэрэв алдаа гаргасан нь тодорхой байгаа ч буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, бардам зангаа хамгаалахын тулд буруугаа зөв гэж мэтгэж байгаа бол энэ хүнийг ямар уг чанар захирч байна вэ? Энэ нь Сатаны чөтгөрлөг уг чанар бус уу? Энэ нь агуу улаан лууны уг чанар бус уу? Бурханд итгэдэг бид үнэхээр алдаа гаргасан бол яах хэрэгтэй вэ? Бид алдаагаа ил болгож, буруугаа хүлээх хэмжээний зоригтой байж, нэг бол нэг, хоёр бол хоёр гэдгийг хэлж, хаана нь алдсанаа ойлгож авах хэрэгтэй, ингэснээр бид өөрчлөгдөж, ирээдүйд ижил төрлийн алдааг дахин хэзээ ч гаргахгүй нь баталгаатай болно. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүн байх гэж үүнийг хэлдэг. Хэрэв энэ маягаар хэрэгжүүлэх хангалттай зориггүй, уян хатан байх чадамжгүй хэвээр үлдэж, үйлдлээ зөвтгөсөөр байх юм уу, чамд сэтгэл хангалуун бус, чиний талаар эсрэг бодолтой хэн бүхэн рүү дайрч давшилж, дарамталж байвал энэ нь чамайг үнэнийг жигшин голж, үзэн яддаг, үүнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг харуулдаг. Түүнчлэн үнэнийг хэрэгжүүлж байхдаа дутагдлаа засах, хүмүүсээс уучлал хүсэх нь зүрх сэтгэлээс гарч байх ёстой. Тухайлбал хэн нэгэнд хохирол учруулаад амаараа уучлал гуйхыг хүссэн ч сэтгэлийнхээ гүнд уучлал гуйх мэдрэмж төрөхгүй бол ингэж уучлал гуйх нь зүгээр хэдэн үг төдий; чин сэтгэлийн бус, өнгөц төдий юм. Энэ нь ов мэх, худал үг, тийм биз дээ? Үнэний хэрэгжүүлэлт нь зүрх сэтгэлийн гүнээс гарч байх ёстой; үүнийг хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байх ёстой, тэгсэн цагт л чи амжилт олж чадна.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Бурханы сонгосон хүмүүс чамайг шүүмжилж, зэмлэж байгаа нь бодит баримттай нийцэхгүй бол чи ямар хариу үйлдэл гаргах вэ? Шууд үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь зүгээр үү? Чи эхлээд тэдний шүүмжлэлийг хүлээн авч, “Таны дэвшүүлсэн энэ асуудлыг би өмнө нь олж харсангүй, гэхдээ завхарсан уг чанарын минь бодит баримт дээр үндэслэвэл би гарцаагүй тийм алдаа гаргаж чадна; Би ердөө л хараахан ухамсарлаагүй байжээ. Ямартай ч би эхлээд үүнийг хүлээн авъя, гэхдээ яг хаана нь зохимжгүй үйлдэл гаргаснаа би хэсэг хугацаанд дотроо эргэцүүлж, мэдлэгийг хайх хэрэгтэй байна. Тиймээс надад энэ бодлоо илэрхийлсэнд талархлаа” гэж хэлэх ёстой. Ингэж хэлэх нь зүгээр үү? Бурханы сонгосон хүмүүсийн шаардлага тийм ч өндөр биш; чи шударга, ухаалаг байвал тэд ойлгох болно. Тэгэхгүйгээр харин ч тэдний бүтээлч шүүмжлэлтэй зөвөөр харьцаж чадахгүй бол энэ нь чиний асуудал; энэ нь чамд үнэн бодит байдал, хэвийн хүн чанар байхгүй гэсэн үг юм. Хэрэв Бурханы сонгосон хүмүүсийн нэг нь хэлсэн зүйлийг чинь буруугаар ойлгож өөрсдийг нь дарамталж байна гэж бодвол энэ нөхцөлд чи яаж хандах хэрэгтэй вэ? Чи “Тэдгээр зүйлийг хэлэхдээ чамайг дарамтлах гэж оролдсон санаа надад огт байгаагүй; мөн чамайг тийм их дарамтад оруулна гэж би хэзээ ч бодсонгүй. Миний хэлсэн зүйл чамайг дарамталсан юм шиг санагдсан бол би үүнийг хүлээн зөвшөөрье, учир нь бодит баримтуудын үр дагавраас үзвэл тэр ч бас нэг төрлийн дарамт юм байна. Тиймээс би чамаас уучлал гуйж байна; Уучлаарай, одооноос эхлэн би дахин ингэхгүй” гэж хэлэх хэрэгтэй. Зүрх сэтгэлээсээ хэлсэн тул ингэж ярих нь тун бодитой бөгөөд бодит баримттай нийцнэ. Хэдий чамд тэгж халдах санаа байгаагүй ч чи шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа хүлээж, гэмшихэд бэлэн байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Тийм зан авир нь хэвийн хүн чанарын стандарттай нийцдэг, бүрэн дүүрэн зөв бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэг. Ирээдүйд иймэрхүү нөхцөл байдалтай таарах болгондоо чи ингэх хэрэгтэй.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 128. Ах эгч нартаа хандах зарчмууд

Дараах: 130. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх