15. Бурханд тангараг өргөх зарчмууд

(1) Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ч шинждэг гэдгийг ойлгох шаардлагатай. Бүх зүйл Түүний шинжилтэд өртдөг. Бурханыг сэтгэл хангалуун байлгах зорилготой өргөсөн андгай тангараг л ач холбогдолтой байдаг;

(2) Бурханд андгай тангараг өргөхөд Түүнээс эмээж, Түүнийг дуулгавартай дагадаг зүрх сэтгэл чухал; тийм зүрх сэтгэлээр хүн шударга ёс руу хандаж, гэрчлэлдээ бат зогсох урам зоригтой болдог;

(3) Бурханд өгсөн андгай тангараг нь амийн оролтын үйлчлэлээр хийгддэг. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд хүн хуурамч андгай өргөснөөр Бурханыг завшиж хэзээ ч болохгүй;

(4) Бурханд андгай, эсвэл тангараг өргөөд түүнийгээ даган мөрдөх, биелүүлэхээр чармайх шаардлагатай. Ийн үйлдэхгүй байх нь хариуцлагаа хөсөрдүүлсэн хэрэг; энэ нь Бурханыг завшиж, мэхлэх зорилготой худал үг мөн.

Холбогдох Бурханы үг:

Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол хартай Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй. Өөрийнхөө үгийг Миний тахилын ширээн дээр, хоёр нүдний минь өмнө тавьсны дараа чамд өөр нэг хайр байж болно гэж чи бодоо юу? Тийм маягаар Намайг тэнэгтүүлэхийг Би яаж хүмүүст зөвшөөрч чадах юм бэ? Чи өөрийнхөө хэлээр Надад хааш яаш андгай, тангараг тавьж болно гэж бодоо юу? Чи Хамгийн Дээд Миний сэнтийгээр тангараглаж яаж чадах юм бэ? Чиний тангараг аль хэдийн алга болсон гэж чи бодоо юу? Би та нарт хэлье: Та нарын махан бие нас барж болох ч тангараг чинь үгүй болохгүй. Эцэст нь Би тангарагт чинь үндэслэн та нарыг яллана. Гэсэн ч Намайг аргалахын тулд та нар өөрсдийн үгийг Миний өмнө тавиад зүрх сэтгэлээрээ бузар сүнс болон муу ёрын сүнсэнд үйлчилж болно гэж боддог. Намайг хуурдаг тэр нохой, гахай шиг хүмүүсийг Миний уур хилэн яаж тэвчиж чадах юм бэ? Би Өөрийн захиргааны зарлигийг гүйцэтгэж, Надад итгэдэг тэр бүх ёсорхуу, “чин сүсэгт” хүмүүсийг бузар сүнснүүдийн гараас булаан авах ёстой ба ингэснээр тэд дэг журамтай байдлаар Надад “үйлчилж”, Миний шар үхэр, Миний адуу болж, Миний нядалгааны эрхээр байж магад юм. Би чамаар өмнөх шийдвэрийг чинь сэргээлгэж, Өөртөө дахин нэгэнтээ үйлчлүүлнэ. Намайг хууран мэхэлдэг ямар ч бүтээлийг Би тэвчихгүй. Чи Миний өмнө дур зоргоороо хүсэлт тавьж, худал хэлж болно гэж бодсон уу? Би чиний үг болон үйл хэргийг сонсоогүй, эсвэл хараагүй гэж бодсон уу? Чиний үг, үйл хэрэг яаж Надад харагдахгүй байж чадах юм бэ? Хүмүүс Намайг тийнхүү мэхлэхийг Би яаж ер нь зөвшөөрч чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар бүгд маш жудаггүй!”-ээс эш татав

Та нарын дундаас хэн Миний өмнө шийдвэр гаргачихаад дараа нь түүнийгээ хаяагүй вэ? Хэн байн байн шийдвэр гаргахын оронд Миний өмнө урт хугацааны шийдвэр гаргасан бэ? Хүмүүс амар тайван байх үедээ Миний өмнө дандаа шийдвэр гаргаад, гай зовлонгийн цагт тэдгээрийг бүгдийг нь хүчингүй болгодог; тэгээд дараа нь шийдвэрээ дахин барьж аваад, Миний өмнө тавьдаг. Би овоолсон хогоос хүмүүсийн түүсэн энэ хаягдлыг хээгүй хүлээгээд авчихмаар тийм хүндлээд байхааргүй Нэгэн юм уу? Цөөхөн хүн л шийдвэрээ бат хадгалдаг, цөөн хэд нь цэвэр ариун байдаг ба цөөхөн хүн өөрсдөд нь хамгийн эрхэм зүйлийг тахил болгон Надад өргөдөг. Та нар бүгд адилхан бус уу? Хаанчлал дахь Миний ардуудын нэг гишүүн болохын хувьд хэрвээ та нар үүргээ биелүүлж чадахгүй бол Надад жигшигдэн гологдоно!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “14-р бүлэг”-ээс эш татав

Шашны ёслолын залбирлыг Бурхан хамгийн их үзэн яддаг. Бурханд залбирахдаа чин сэтгэлээсээ залбирвал л хүлээн зөвшөөрөгддөг. Хэрэв чамд чин сэтгэлээсээ хэлэх юу ч байхгүй бол дуугүй бай; үргэлж битгий худал үг хэл, Бурханы өмнө сохроор тангараг бүү өргө, Түүнийг мэхлэх гэж бүү оролд, Түүнд хэчнээн их хайртай, Түүнд үнэнч байхыг ямар их хүсэж байгаа тухайгаа бүү ярь. Хэрэв чи хүслээ биелүүлэх чадваргүй, ийм шийдвэр, биеийн хэмжээгээр дутмаг бол ямар ч нөхцөл байдалд Бурханы өмнө ийм маягаар бүү залбир. Энэ бол доог тохуу юм. Доог тохуу гэдэг нь хэн нэгнээр даажигнаж, тоглоом хийх гэсэн утгатай. Хүмүүс ийм зан чанартайгаар Бурханы өмнө залбирвал хамгийн наад зах нь энэ бол хууран мэхлэлт юм. Хамгийн муугаар бодоход, үүнийг олон удаа хийвэл чи үнэхээр өөдгүй зан араншинтай юм. Бурхан чамайг ялласан бол үүнийг доромжлол гэж нэрлэнэ! Хүмүүс Бурханыг огт хүндэлдэггүй, Бурханыг хэрхэн хүндэлж, хайрлаж, Түүнийг сэтгэл хангалуун байлгахаа мэддэггүй. Тэдэнд үнэн тодорхой биш, эсвэл тэдний зан чанар завхарсан байвал Бурхан үүнийг зүгээр өнгөрөөнө. Гэвч тэд ийм зан араншингаа Бурханы өмнө авчирч, үл итгэгчид бусад хүмүүст ханддаг шиг Бурханд ханддаг. Түүнчлэн, тэд Түүний өмнө ёс төдий өвдөг сөгдөн залбирч, Бурханыг шалгаж, аргалахын тулд эдгээр үгийг ашигладаг бөгөөд дуусах үедээ өөрсдийгөө зэмлэдэггүйгээр үл барам, бас өөрсдийнхөө үйлдлийн ноцтой байдлыг ч мэдэрдэггүй. Тэр тохиолдолд Бурхан тэдэнтэй хамт байх уу? Бурханы өмнө огт байдаггүй хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлж болох уу? Тэднийг үнэнээр гэгээрүүлж болох уу? (Үгүй, болохгүй.) Тэгвэл тэд асуудалтай байна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдсэнээр л үнэнийг эрэлхийлж чадна”-аас эш татав

Чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ зүрх сэтгэлд чинь Бурханыг гэсэн хайр байдаг, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно. Хэрэв чи зүрх сэтгэлдээ Бурханыг үнэхээр хайрладаг бол “Тэнгэр, газарт болон бүх зүйлийн дунд байдаг Бурхан Танд би амлая: Таны Сүнс миний хийдэг бүхнийг шалгаж, намайг цаг үргэлж хамгаалж, халамжлан, хийдэг бүх зүйлээ Таны өмнө байлгах боломж олгох болтугай. Миний зүрх сэтгэл Таныг хайрлахаа боливол, эсвэл хэзээ нэгэн цагт Танаас урвавал намайг хатуу чангаар гэсгээж, хараа. Энэ амьдралд ч, дараагийн амьдралд ч намайг бүү өршөө!” хэмээн Бурханд тангарагла. Чи ийм тангараг өгч зүрхлэх үү? Хэрэв чи ингэж зүрхлэхгүй бол хулчгар бөгөөд өөрийгөө хайрласаар байгааг чинь энэ нь харуулдаг. Чамд ингэх шийдвэр байна уу? Хэрэв үнэхээр ингэж шийдсэн бол ийм тангараг өгөх хэрэгтэй. Хэрэв чамд ингэж тангараглах шийдвэр байгаа бол Бурхан шийдвэрийг чинь биелүүлнэ. Чамайг Бурханд тангараг өгөхөд Тэр сонсдог. Чиний залбирал, хэрэгжүүлэлтийг хэмжсэнээр Бурхан нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг чинь тодорхойлдог. Энэ нь одоо та нарыг төгс болгох үйл явц бөгөөд хэрэв чамд төгс болгуулах итгэл үнэхээр байвал хийдэг бүхнээ Бурханы өмнө авчирч, Түүний шинжилтийг хүлээж авах болно; хэрэв чи хэтэрхий тэрслүү зүйл хийх юм уу Бурханаас урвавал Тэр тангаргийг чинь биелүүлнэ, ингэснээр мөхөл ч бай, гэсгээлт ч бай, чамд юу ч тохиолдсон хамаагүй, энэ нь өөрийн чинь хийсэн хэрэг юм. Чи тангараг өгсөн тул үүнийгээ мөрдөх ёстой. Хэрэв чи тангараг өгдөг боловч мөрддөггүй бол мөхөх болно. Чинийх тангараг байсан болохоор Бурхан тангаргийг чинь биелүүлнэ. Зарим хүн залбирсныхаа дараа айж, “Бүх зүйл өнгөрлөө! Миний самуун амьдрах боломж үгүй боллоо; хорон муу зүйл хийх боломж үгүй боллоо; орчлон хорвоогийн хүсэлд ташуурах боломж үгүй боллоо!” хэмээн халагладаг. Энэ хүмүүс хорвоогийн юмс болон нүглийг хайрласаар байдаг бөгөөд мөхөх нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Нэг хүн Бурханд өргөсөн тахилыг сайн харж хамгаална гэж амлан тангараг бичлээ гэж бодъё: Эрүүл ухаантай, хүн чанартай хүн юу гэж бичих вэ? Зохих байраа эзэлж, талархлаа илэрхийлэхийн тулд ямаршуу өнгө аяс, үг хэллэгээр тэд бичих ёстой вэ? Энэ энгийн асуудал биш—ялган таних чадвартай хүмүүс үүнийг хэлж мэднэ. Хэвийн бус хүмүүсийг хар: Сатан, антихрист, санасандаа хүрэгчдийн яриа тодорхой өнгө аястай байдаг. Жишээлбэл, захын нэг хүний хэлдэг эхний зүйл гэвэл, “Хэрвээ ердийн нэг хүн би Бурханд өргөсөн тахилын ганц зоосонд шунахайрвал аймшигтай үхлээр хараагдаж, хаалгаар гараад машинд дайруулж магад…” гэж хэлдэг. Энэ ямар өнгө аястай байна вэ? “Би” гэж эхэлж байна. Энэ нь хамгийн хэрээс хэтэрсэн зүйл; тэдний өнгө аяс, хэв маягийн цаад сэдэл бичвэрт нь илхэн байна. Энэ хэрээс хэтэрсэн тангараг биш үү? Иймэрхүү тангараг нь юу вэ? (Уриа лоозон.) Энэ нь хуурамч, хоёр нүүрт гэгддэг зүйл юм. Ийм биеэ тоосон тангараг—биеэ тоох юу байгаа юм бэ? Чи Бурханд тангараг тавьж байна; хэвийн хүн биеэ барьж, зохих байраа эзэлж, Бурханд үнэн сэтгэлийнхээ үгийг хэлэх байсан. Тэд пээдгэр, хямсгар байхгүй. Тангараг тавихдаа хүртэл ингэж биеэ тоодог хүмүүсийн зан чанар юу вэ? Мөн тэдний тангараг үнэн үү, худал уу? Үүнийг хэлэхэд хэцүү юм. Тэд юу гэж байна вэ гэвэл, “Чи надад итгэхгүй байгаа юм уу? Намайг Бурханы гэрийг завших гэж оролдож байна гэж айгаа юу, Бурханд өргөсөн тахилыг хулгайлна гэж айгаа юу? Чи намайг ашигладаг мөртөө надад итгэдэггүй, тэгээд бүр надаар тангараг өргүүлж байна. За яах вэ, би тангараг өргөе—харж бай!” гэж байна. Энэ ямар хандлага вэ? Биеэ тоосон, цадиггүй байх гэж үүнийг хэлдэг юм; тэд Бурхан руу сүржигнэж, тангараг ашиглан ёрын муу санаархлаа далдалж байна. Энэ Бурханыг хүндэлж байгаа хэрэг үү? Үүнд өчүүхэн ч сүсэг бишрэл байдаггүй. Ийм хүмүүс Сатан, антихристүүд юм; антихристүүд ийм юм хэлдэг. Тангараг өргөж байхдаа тэгж сүржигнэдэг нь ямар зан чанар вэ? Ийм хүмүүс аврагдаж чадах уу? Та нар ер нь тийм хүмүүстэй учирч байсан уу? Тийм хүмүүсийн зан авир, сэтгэлийн илэрхийлэл, зан чанарыг та нар ялган таньж чаддаггүй, тийм биз? Энэ хүмүүс саруул ухаантай, үнэнч шударга, сүнслэг зүйлийг ойлгож, Бурханд үнэнч байдаг гэж та нарын зарим нь боддог. Энэ ялган таних чадваргүй байгаа хэрэг бус уу? Тэдний тангаргийн шууд утга, үг хэллэгт илэрхий байгаа ийм булай зан авир, зан чанараас ямар ч өө олохгүй байгаа бол үнэнийг хэтэрхий бага ойлгодог гэсэн үг биш үү? Та нар хоосон сургаал л ойлгодог юм шиг байна. Ямар нэг зүйл нарийн ширийн, бодитой байх тусам та нар юу болохыг нь ялган таньж чаддаггүй; хоосон сургаал талдаа байх тусам нь та нар ханатлаа хоосон уриа лоозон аялгуулж, үүнийг илэрхийлэхдээ сайн байдаг. Та нар ер нь тийм тангараг бичиж үзсэн үү? (Тийм ээ.) Мөн чанартаа үүнд ялгаа байхгүй. Тангараг өргөх нь баатрын үхлээр үхэхэд бэлхнээр тулаанд дайран орохтой адилгүй; тангарагт тиймэрхүү дайчин сэтгэл шаардлагагүй. Бурханд тангараг өргөхдөө сайн бод: Чи яагаад үүнийг бичиж байгаа, хэнд тангараглаж, ийм баталгаа өгч байгаагаа ойлгох ёстой. Бурхан хүмүүсээс дайчин сэтгэл биш, тодорхой хандлагыг хүсдэг. Чиний дайчин сэтгэл бол биеэ тоосон байдал, сүржигнээн юм; энэ нь биеэ тоосон, сатанлаг зан чанарын илрэл мөн. Энэ бол сүсэг бишрэл биш, бүтээгдсэн зүйлийн харуулах учиртай зүйл биш, бүтээгдсэн зүйлийн байр суурийг бүр ч тусгадаггүй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг”-аас эш татав

Өмнөх: 14. Бурханы шинжилтийг хүлээн авах зарчмууд

Дараах: 16. Бурханыг агуу хэмээн өргөмжлөх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх