108. Хэвийн хүн чанар, завхарсан зан чанар хоёрыг ялган таних зарчмууд

(1) Хүн үг хэл, үйл хэрэгтээ ухамсартай, мэдрэмжтэй эсэхийг, бусадтай харилцахдаа зарчимч байдаг эсэхийг, хүлээцтэй, тэвчээртэй байж, бусдад шударгаар хандах чадвартай эсэхийг тодорхойл;

(2) Хүн эерэг зүйлсийг болон үнэнийг хайрладаг эсэхийг, асуудал үүсэх үед үнэнийг эрж хайдаг эсэхийг, гэрлийг хүсэн эрмэлзэж, амьдралдаа зөв замаар алхдаг эсэхийг тодорхойл;

(3) Хүн шүүлт гэсгээлт, эсвэл засалт харьцалттай тулгарах үедээ тэдгээрийг Бурханаас хүлээн авч чаддаг эсэхийг, үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж, өөрийгөө эргэцүүлснээр өөрийгөө мэдэж авч чаддаг эсэхийг тодорхойл;

(4) Хүн үүргээ гүйцэтгэхдээ үнэнч шударга хүний ёсоор үнэнийг хэлж, бодитоор үйлддэг эсэхийг, эсвэл хайхрамжгүй, хааш яаш байж, Бурханыг зальдахаар оролдон явуулга хийж, залилдаг эсэхийг тодорхойл.

Холбогдох Бурханы үг:

Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, бас Бурханы хүсэлд нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Ухаан нь эрүүл саруул биш бол хүн Бурханд үйлчилж чадахгүйн дээр Бурханд ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханд дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар огт эргэлзэхгүй, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр зүтгэж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, Түүнд үнэнч байдлаа гээж, Бурханыг гэх мөс чанар гэж бүр юу ч үгүй болсон. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүмжилдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүмжилж, Бурханыг дуулгавартай дагах ямар ч бодолгүй, ердөө л Түүнээс утга учиргүй юм нэхэж, Түүнд шаардлага тавьдаг. Хэвийн бус ухаантай ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү байдалдаа харамсах чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; өөрсдийгөө хараахан мэдэж чадаагүй хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж байна, төдий чинээ ухаан нь эрүүл саруул бус байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав

Хүн сайн хүн чанар, чин сэтгэл, мөс чанар, эрүүл ухаантай бол эдгээр нь харж, барьж болохгүй хоосон юм уу тодорхойгүй зүйлс биш, харин ч өдөр тутмын амьдрал дээр хаана ч илрүүлж болохоор зүйлс юм; тэдгээр нь бүгд бодит байдлын зүйлс. Нэг хүн агуу, төгс байлаа гэж бодъё: Төгс эсвэл агуу байна гэдэг юу болохыг чи харж, хүрч, бүр төсөөлж ч чадахгүй. Гэхдээ хэн нэгнийг аминч гэж хэлбэл чи тэр хүний үйлдлийг харж чадах уу—тэр тодорхойлолтод нийцэж байна уу? Хэн нэгнийг чин сэтгэлтэй үнэнч шударга гэлцдэг бол тэр зан авирыг нь чи харж чадах уу? Хэн нэгнийг ов мэхтэй, шударга бус, хүний үнэргүй гэлцдэг бол чи тэдгээрийг нь харж чадах уу? Хэдий нүдээ анивч хүний хүн чанар нь муу сайн аль нь болохыг хэлж байгаа зүйл, ямар үйлдэл гаргаж байгаагаас нь чи мэдэрч чадна. Тийм биш гэж үү? Тиймээс “сайн эсвэл муу хүн чанар” гэдэг бол хоосон үг биш. Аминч, хүний үнэргүй, шударга бус, ов мэхтэй эсвэл биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг гэх мэт тодорхойлолтууд нь бүгд амьдрал дээр хүнтэй харилцах үедээ чиний ухаарч чадах зүйлс; эдгээр нь хүн чанарын сөрөг шинж юм. Тиймээс үнэнч шударга зан, үнэнийг хайрлах хайр зэрэг хүмүүст байх ёстой эерэг шинжүүдийг өдөр тутмын амьдрал дээр олж харах боломжтой юу? Тэгвэл хүнд Ариун Сүнсний гэгээрэл байгаа эсэх, Бурханы удирдамжийг олж авч чадах эсэх, дотор нь Ариун Сүнс ажилладаг эсэхийг чи харж, ялгаж чадах уу? Эдгээрийг хэрхэн ялган таньж болох вэ? Хүний хүн чанарын сайн чанарыг чи түүний амьдран харуулж байгаа зүйл болон үйлдлийнх нь мөн чанараар баталж чадна. Хүнтэй уулзмагцаа чи эхлээд юуг нь хардаг вэ? Тэр үнэнийг хайрладаг эсэх, үнэнийг хүлээн авч чадах эсэх, олж авч чадах эсэхийг чи хэрхэн ялган таньж болох вэ? Эхлээд түүний хүн чанарын сайн чанарыг хар. Хэрэв хүний ам нь чихэнд чимэгтэй үгээр дүүрэн боловч ямар ч бодитой зүйл хийдэггүй бол—ямар нэг бодит зүйл хийх болоход тэр өөрийгөө л бодоод хэзээ ч бусдыг боддоггүй бол—энэ нь ямар төрлийн хүн чанар вэ? (Аминч, хүний үнэргүй байдал. Түүнд хүн чанар алга.) Хүн чанаргүй хүн үнэнийг олж авахад амархан уу? Түүнд хэцүү байдаг. Зовлонтой цаг үетэй тулгарах юм уу зарим нэг төлөөс төлөх хэрэгтэй болох үед тэр “Та хэд түрүүлээд тэр бүх зовлонг туулж, төлөөсийг төлж бай, тэгээд үр дүн нь бараг гарсны дараа би та нартай нэгдье” гэж боддог. Энэ нь ямар төрлийн хүн чанар вэ? Иймэрхүү зан авирыг нийтэд нь “хүн чанаргүй байх” гэдэг юм. Хүн болгон завхарсан зан чанартай байдаг ч асуудалтай тулгарах үед зарим хүний мөс чанар нь ажиллаж, тэд өөрийгөө зэмлэх сэтгэл төрдөг болохоор тийм маягаар авирладаггүй. Хэдий тэд ухамсартайгаар “Би үнэнийг эрэлхийлж байгаа бөгөөд сайн хүн байх ёстой” гэж хэлдэггүй ч тэдний мөс чанар ажиллаж эхлэн, дотроо “Би ингэж авирлаж болохгүй; Би Бурханы нигүүлсэл, сонголтод нийцэхүйц байх ёстой” гэж боддог. Тэгвэл энэ хүний мөс чанар ийнхүү ажиллаж байгаа үед тэр үнэнийг хэрэгжүүлж байгаа юу? Хэдийгээр тэр үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа байж болох ч үнэнийг хэрэгжүүлэх зам дээр хэвээрээ байгаа тул түүнд үнэнийг олж авахад амархан юм. Хүн үнэнийг олж авахын хамгийн энгийн суурь бол энэ юм. Асуудалтай тулгарах үедээ зарим хүн урагш зүтгэдэг байхад зарим нь үүнээс хулгаж бултдаг. Аюултай тулгарах үедээ зарим хүн зүгээр л зугтаж, нуугдахыг хүсдэг байхад зарим нь бусдыг хамгаалахаар яардаг. Үйл явдалтай тулгарахаараа зарим хүн тэвчиж, буулт хийдэг байхад зарим нь тэмцэж, өрсөлддөг. Ингэж л чи хүний хүн чанарын сайн чанарыг олж харж чадна. Хүн чанарт ялгаа байгаа бус уу?

Олон хүн хатуу шийдвэр гаргаж, Бурханы өмнө тангараг өргөн, бүхий л амьдралаа Түүнд өргөн барьж, Түүний төлөө зарлагадах мөртөө хариуд нь юу ч хүсдэггүй. Гэтэл хүн чанар муутай хүмүүс үргэлж өрсөлдөж, тэмцэлдэж, хэзээ ч буулт хийж, хүлцэнгүй загнаж, мөс чанарын дагуу үйлддэггүй. Ийм хүний хувьд үнэнийг олж авах амархан уу? Түүний хувьд Бурханаар төгс болгуулах амархан уу? (Үгүй.) Ямар төрлийн хүнд Бурханаар төгс болгуулж, үнэнийг олж авахад амархан байх вэ? (Хүн чанар сайтай хүмүүст.) Сайн хүн чанартай байх стандарт гэж байх ёстой. Энэ нь дундыг баримтлах явдал биш, зарчимтай зууралдаж, хэн нэгнийг гомдоохгүй байхаар хичээж, явсан газар бүрдээ зусардаж, уулзсан хүн бүрдээ тайван дөлгөөн, зальжин хандаж, хүн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх явдал биш. Энэ нь стандарт биш юм. Тэгвэл стандарт нь юу вэ? Үүнд Бурхан, бусад хүмүүс болон үйл явдалд чин сэтгэлээсээ хандаж, хариуцлага үүрч чаддаг байж, бүгдэд харагдахуйц, бүгдэд мэдрэгдэхүйцээр энэ бүхнийг хийх явдал багтдаг. Түүнчлэн Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинжиж, нэг бүрчлэн мэддэг. Зарим хүн сайн хүн чанартай гэж үргэлж бардамнан, хэзээ ч, ямар ч муу юм хийж, бусдын өмчийг хулгайлж, бусад хүний юманд шунаж байгаагүй гэцгээдэг. Тэр ч бүү хэл ашиг сонирхлын маргаан гарах үед өөрсдөө хохирол амсаж, бусдад ашиг хүртээхдээ тулж, хохирол амсахыг илүүд үздэг бөгөөд бусад бүх хүнд өөрийгөө сайн хүн гэж бодогдуулахын тулд хэний ч талаар ямар ч муу юм огт хэлдэггүй. Гэвч тэд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байхдаа овжин, залирхаг байж, өөрсдийнхөө төлөө үргэлж явуулга хийдэг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй, Бурханы яаралтай гэж үздэг зүйлийг хэзээ ч яаралтай гэж үздэггүй, Бурханы боддог шиг боддоггүй, мөн үүргээ биелүүлэхийн тулд өөрсдийн ашиг сонирхлыг хойш тавьж хэзээ ч чаддаггүй. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хэзээ ч орхидоггүй. Мууг үйлдэгсэд муу үйл үйлдэж байгааг харах үедээ ч тэднийг илчилдэггүй; тэдэнд ямар ч зарчим гэж үгүй. Энэ нь сайн хүн чанарын жишээ биш юм. Ийм хүний хэлдэг зүйлд анхаарал бүү хандуул; тэр юуг амьдран харуулдаг, юуг илчилдэг, үүргээ гүйцэтгэхдээ ямар хандлагатай байдаг, мөн дотоод байдал нь ямар байдаг, юунд дуртай болохыг нь харах ёстой. Хэрэв нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл Бурханд үнэнч сэтгэлээс нь давдаг бол, нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл нь Бурханы ашиг сонирхлоос илүү байдаг бол, нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл нь Бурханыг гэх анхаарал халамжаас нь давдаг бол тэрээр хүн чанартай хүн биш юм. Түүний зан авирыг бусад хүн, Бурхан харж чадна; тиймээс ийм хүнд үнэнийг олж авах маш хэцүү байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Хүний завхарсан зан чанарын илрэл нь өөр юунаас ч биш зөвхөн түүний хөшүүн мөс чанар, хорлонт уг чанар, эрүүл саруул бус ухаанаас эхтэй; хэрвээ хүний мөс чанар, эрүүл ухаан нь эргээд хэвийн байдалдаа орж чадвал Бурханы өмнө ашиглуулахад тохирох нэгэн болно. Хүний мөс чанар үргэлж хөшүүн байсаар ирсэн бөгөөд хэзээ ч эрүүл саруул байгаагүй ухаан нь улам мунхаг болж байдаг учраас л хүн Бурханд улам тэрсэлж, тэр ч байтугай Есүсийг загалмайд цовдолж, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханыг гэртээ оруулахаас татгалзаж, Бурханы махбодыг яллаж, өчүүхэн дорд гэж үздэг. Хүнд өчүүхэн ч гэсэн хүн чанар байсан бол Бурханы махбод болсон биед тэгж их харгис хандахгүй л байсан; хүн өчүүхэн ч гэсэн эрүүл ухаантай байсан бол бие махбодтой болсон Бурханы биед тэгж их хэрцгий хандахгүй байсан; хүн өчүүхэн ч болов мөс чанартай байсан бол бие махбодтой болсон Бурханд ингэж “талархах”-гүй байсан. Бурхан махбод болсон эрин үед хүн аж төрдөг атлаа өөрт нь тийм сайхан боломж олгосон Бурханд талархаж чадахгүй, харин ч Бурханы ирэлтийг харааж, Бурхан бие махбодтой болсон тухай баримтыг огт тоохгүй, үүнийг эсэргүүцэж, үүнээс залхсан мэт байдаг. Хүн Бурханы ирэлтэд яаж ч ханддаг байсан хамаагүй, Түүнийг өчүүхэн төдий ч таатай угталгүй, Түүнд ухаангүй шаардлага тавьсаар ирсэн ч, товчхондоо Бурхан ажлаа үргэлж тэвчээртэй үргэлжлүүлж ирсэн. Хүний зан чанар туйлын хэрцгий болж, эрүүл ухаан нь дээд зэргээр дүйнгэ болж, мөс чанар нь ёрын муу нэгэнд бүрмөсөн дэвслүүлээд хүний анхдагч мөс чанар байхаа аль эрт больсон. Хүн төрөлхтөнд маш их амь, нигүүлслийг хайрласных нь төлөө бие махбодтой болсон Бурханд хүн талархдаггүйгээр үл барам, өөрт нь үнэнийг өглөө гэж Бурханд дургүйцэх болсон; хүн үнэнийг өчүүхэн төдий ч сонирхдоггүй учраас л Бурханд дургүйцэх болсон. Хүн бие махбодтой болсон Бурханы төлөө амиа золиосолж чаддаггүйгээр үл барам, Бурханаас тус гуйхыг хичээж, өгсөн зүйлээсээ хэдэн арав дахин их хүү нэхдэг. Иймэрхүү мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс үүнийг том асуудал биш гэж үздэг бөгөөд Бурханы төлөө маш ихийг зарлагадсан байхад Бурхан өөрсдөд нь хэтэрхий багыг өгсөн гэж итгэсээр байдаг. Надад аяга ус өгчхөөд алгаа тосон хоёр аяга сүүний мөнгө төл гэж нэхдэг, эсвэл нэг шөнө хонох өрөө өгчхөөд хэдэн шөнийн төлбөр нэхдэг хүмүүс бий. Ийм хүн чанар, ийм мөс чанартайгаар та нар амь олж авахыг хүссэн хэвээр байж яаж чадна вэ? Та нар ямар жигшмээр өөдгүй амьтад вэ! Хүний хүн чанар, мөс чанар ийм байдаг учраас бие махбодтой болсон Бурхан газар сайгүй хэрэн хэсэж, хоргодох газаргүй яваа билээ. Үнэхээр мөс чанар, хүн чанартай хүмүүс, бие махбодтой болсон Бурхан ийм их ажил хийх нь байтугай, ямар ч ажил хийгээгүй байсан ч шүтэн мөргөж, бүх сэтгэл зүрхээрээ Түүнд үйлчлэх ёстой. Энэ бол эрүүл саруул ухаантай хүмүүсийн хийх ёстой зүйл, энэ бол хүний үүрэг билээ. Ихэнх хүн Бурханд үйлчлэхдээ бүр болзол ярьдаг: Бурхан байна уу, хүн байна уу гэдэг нь тэдэнд хамаагүй, болзлынхоо талаар л ярьж, хүслээ хангах гэж л чармайдаг. Та нар Надад хоол хийж өгөхдөө үйлчилгээний хөлс нэхдэг, Миний төлөө гүйхдээ гүйсний төлбөрөө нэхдэг, Миний төлөө ажиллахдаа ажлын хөлсөө шаарддаг, Миний хувцсыг угаахдаа угаалгын төлбөр шаарддаг, чуулганыг хангахдаа биеэ тэнхрүүлэх зардлыг нэхдэг, үг хэлэхдээ илтгэгчийн төлбөр шаарддаг, ном тараахдаа түгээлтийн зардал шаарддаг, бичихдээ бичсэний төлбөрөө нэхдэг. Миний харьцаж байсан хүмүүс Надаас нөхөн төлбөр хүртэл нэхдэг бол гэр лүү нь буцаасан хүмүүс нэр хүндэд нь хохирол учруулсны төлбөр шаарддаг; гэрлээгүй хүмүүс инж юм уу алдсан залуу насныхаа нөхөн төлбөрийг нэхдэг; тахиа нядалдаг хүмүүс нядалгааны хөлс нэхдэг, хоол шардаг хүмүүс шарсныхаа төлбөрийг нэхдэг, шөл хийдэг хүмүүс төлбөрийг нь бас л нэхдэг… Эдгээр нь та нарын өндөр дээд, агуу хүн чанар, та нарын халуун дулаан мөс чанараас гарсан үйлдлүүд. Та нарын эрүүл ухаан хаана байна? Та нарын хүн чанар хаана байна?

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав

Хэвийн хүн чанарт ямар талууд агуулагддаг вэ? Гүн ойлголт, эрүүл ухаан, мөс чанар болон ёс жудаг. Эдгээр тал бүрд хэвийн байдалд хүрч чадвал хүн чанар чинь зүйд нийцнэ. Чи хэвийн хүний төрхтэй, Бурханд итгэгчтэй төстэй байх ёстой. Хэтэрхий ихийг биелүүлж, эсвэл дипломат ёсонд оролцох хэрэггүй; чи зүгээр л хэвийн хүний эрүүл ухаантай хэвийн хүн байж, аливааг нэвт харж чаддаг, ядахдаа хэвийн хүн шиг харагддаг байх ёстой. Тэр нь л хангалттай. Өнөөдөр чамаас шаарддаг бүхэнд чадвар чинь хүрнэ; огт боломжгүй зүйл шаардаж байгаа хэрэг биш. Нэг ч хэрэгцээгүй үг, эсвэл хэрэгцээгүй ажлыг чам дээр гүйцэтгэхгүй. Амьдралд чинь илэрхийлэгдэж, илчлэгдсэн бүх муу муухай байдлаасаа чи ангижрах ёстой. Та нарыг Сатан завхруулсан бөгөөд Сатаны хороор бялхаж байдаг. Энэхүү завхарсан сатанлаг зан чанараасаа ангижрахыг л чамаас шаарддаг. Өндөр албан тушаалтай, эсвэл алдартай, агуу хүн бол гэж чамаас шаарддаггүй. Тэглээ гээд ямар ч хэрэггүй. Та нар дээр хийгдэж байгаа ажил та нарт төрөлхөөсөө байдаг зүйлийг харгалзан үздэг. Хүмүүсээс Миний шаарддаг зүйл хязгаар дотор тодорхойлогддог. Хэрвээ та нар сэхээтнүүдийн ярьдаг хэв маяг, дууны өнгөөр ярьж хэвшвэл энэ нь нэмэргүй; та нар ингэж чадахгүй. Хэв чанарыг чинь харгалзан үзвэл, та нар ядаж л мэргэн ухаан, эв дүйтэй ярьж, аливааг тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж чаддаг байх ёстой. Шаардлага хангахад энэ л хэрэгтэй. Хамгийн наад зах нь чи гүн ойлголт, эрүүл ухааныг олж авахад л болно. Яг одоо хамгийн чухал зүйл бол завхарсан сатанлаг зан чанараа хаях явдал юм. Өөрт чинь илэрдэг муу муухай байдлаа чи хаях ёстой. Тэдгээрийг хаяхгүй бол дээд зэргийн эрүүл ухаан, гүн ойлголтын талаар ярьж яаж чадах билээ? Эрин үе өөрчлөгдсөнийг хараад олон хүнд даруу зан, эсвэл тэвчээр байдаггүй бөгөөд тэдэнд ямар ч хайр, эсвэл ариун хүний төрх ч бас магад байдаггүй. Ийм хүмүүс ямар утгагүй гээч! Тэдэнд өчүүхэн төдий ч болов хэвийн хүн чанар бий гэж үү? Яриад байх гэрчлэл тэдэнд байдаг уу? Тэдэнд гүн ойлголт юм уу эрүүл ухаан огт байдаггүй. Мэдээж хүмүүсийн хэрэгжүүлэлтийн гажууд, алдаа мадагтай зарим талыг засаж залруулах хэрэгтэй; жишээ нь, урьдын хатуу чанд сүнслэг амьдрал, хөшүүн, мунхаг гадаад төрх зэрэг нь бүгд өөрчлөгдөх ёстой. Өөрчлөх гэдэг нь замбараагүй болох юм уу махан биед ташуурч, юу хүссэнээ хэлнэ гэсэн үг биш. Чи сул задгай ярих ёсгүй. Хэвийн хүн шиг ярьж, биеэ авч явна гэдэг нь уялдаа холбоотой ярьж, “тийм” гэвэл “тийм”, “үгүй” гэвэл “үгүй” л гэдэг байхыг хэлнэ. Баримтад тулгуурлаж, зохих ёсоор ярь. Бүү хуур, бүү худал хэл. Зан чанарын өөрчлөлттэй холбоотойгоор хэвийн хүний хүрч болох хязгаарыг ойлгох ёстой. Эс бөгөөс, чи бодит байдал руу орж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэв чанарыг өсгөх нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм”-аас эш татав

Хэвийн хүмүүсийн зан чанарт шударга бус, зальжин байдал байдаггүй, хүмүүс бие биетэйгээ хэвийн харилцаатай байдаг бөгөөд ганцаараа ажилладаггүй, амьдрал нь дундаж ч биш, доройтсон ч биш байдаг. Иймээс Бурхан бүгдийн дунд өргөмжлөгддөг; Түүний үг хүмүүсийн дунд тархаж, хүмүүс Бурханы халамж, хамгаалалт дор бие биетэйгээ амар жимэр амьдарч, Сатаны хөндлөнгийн оролцоогүйгээр газар дэлхий эв зохицлоор дүүрч, Бурханы алдар хүмүүсийн дунд хамгийн чухал байрыг эзэлдэг. Тийм хүмүүс тэнгэрэлчүүдтэй адил: цэвэр, цоглог, Бурханы талаар хэзээ ч гомдоллодоггүй бөгөөд өөрсдийн бүх хичээл чармайлтыг гагцхүү газар дээрх Бурханы алдрын төлөө зориулж байдаг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “16-р бүлэг”-ээс эш татав

Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхний хувьд хоёр дахин хэцүү бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай, юмыг өөрсдийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардам байхгүй гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Та нар Христийг харахыг үргэлж хүсдэг, гэхдээ өөрсдийгөө ингэж өндрөөр үнэлэх хэрэггүй гэж Би та нарыг ятгах байна. Хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар нь ёрын муу, биеэ тоосон зан, тэрслүү байдлаар дүүрэн учраас Христийг харах мөчид уг чанар чинь чамайг үгүй хийж, үхлээр яллах болно. Ахтай (эсвэл эгчтэй) харилцах харилцаа чинь чиний талаар ихийг өгүүлэхгүй байж болно, гэвч Христтэй харилцах үед тийм ч амар байхгүй. Хэзээ ч хамаагүй үзэл чинь үндэслэж, биеэ тоосон зан чинь соёолж, тэрслүү байдал чинь инжрээр жимсэлж болзошгүй. Иймэрхүү хүн чанартай байж чи Христтэй харилцахад хэрхэн тохирох билээ? Өдөр болгоны хором бүрд чи Түүнд Бурхан гэж хандаж үнэхээр чадах уу? Бурханд захирагдах бодит байдал чамд үнэхээр бий юү? Та нар өөрийнхөө зүрх сэтгэл дэх өндөр дээд Бурханыг Ехова гэж шүтэн мөргөдөг хэр нь нүднээ илхэн Христийг хүн гэж үздэг. Та нарын эрүүл ухаан дэндүү дорд, хүн чанар чинь даанч дорой ажээ! Та нар Христийг үргэлж Бурхан гэж үзэх чадваргүй; хааяа хааяахан дураа хүрэх үедээ л Түүнийг барьж аваад, Бурхан гэж шүтэн мөргөх бөлгөө. Тийм учраас Би та нарыг Бурханы итгэгчид биш, харин Христийг эсэргүүцдэг бүлэг хамсаатан гэж хэлж байгаа юм. Бусдад сайхан сэтгэл гаргадаг хүмүүсийн ч ачийг хариулдаг байтал та нарын дунд ийм ажил хийсэн Христ, хүний хайрыг ч хүлээсэнгүй, хүнээс хариу төлөөс, дуулгавартай байдлыг ч хүлээн авсангүй. Энэ нь сэтгэл өвтгөм зүйл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас эш татав

Хэрвээ Бурхантай харилцах нь ийм аюултай юм бол Бурханаас хол байсан нь дээр гэж зарим хүн бодох байх. Иймэрхүү хүмүүс ер нь юу олж авч чадах юм бэ? Тэд Бурханд үнэнч байж чадах уу? Мэдээж, Бурхантай харилцах нь маш хэцүү, гэхдээ энэ нь хүн завхралаас улбаатай болохоос биш Бурхан хүнтэй харилцах боломжгүйдээ биш юм. Та нар өөрсдийгөө таньж мэдэх үнэнд зориулж илүү хичээл зүтгэл гаргасан нь хамгийн өлзийтэй. Бурхан Яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг. Бурханыг гэртээ хүлээж авсныхаа төлөө чи мөнгө, эд зүйлс, магтаал нэхдэг. Ганц хоёр зоос өгөхдөө сэтгэл чинь өвддөг; арвыг өгөх үедээ чи ерөөл хүсэж, чамд бусдаас өөр хандахыг хүсдэг. Та нарынх шиг хүн чанарын талаар ярьж, сонсоход үнэхээр тэвчишгүй. Та нарын үг болон үйлдэлд магтууштай юм байна уу? Үүргээ биелүүлдэг хүмүүс ба биелүүлдэггүй хүмүүс; удирддаг хүмүүс ба дагадаг хүмүүс; Бурханыг гэртээ хүлээн авдаг ба хүлээн авдаггүй хүмүүс; хандивладаг ба хандивладаггүй хүмүүс; номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ та нарт инээдтэй санагдахгүй байна уу? Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар ямар ч ач гавьяагүй гэдгээ сайн мэдсээр байж үргэлж л сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтлоо эрүүл ухаан чинь дордсон юм шиг та нарт санагдахгүй байна уу? Ийм эрүүл ухаантай байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Энэ чухал мөчид та нар өөрсдийнхөө төлөө санаа зовнихгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэлтэй байж чадахааргүй хэмжээнд хүртлээ доройтсон. Тийм болохоор та нарын итгэл инээдтэй биш гэж үү? Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Чи ирээдүйдээ хэрхэн хандах гэж байна вэ? Чи өөрийн алхах замыг хэрхэн сонгох гэж байна вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас эш татав

Хэрвээ та нар өөрсдийн үзлээр Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө аятай хэмжиж, хязгаарладаг бол, Бурханыг тэр чигт нь Библийн хэмжүүрээр хязгаарлаж, хязгаарлагдмал цар хүрээний ажлаар хайрцагладаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ нь баталдаг. Хуучин Гэрээний эрин үед иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэт, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байж болох юм шиг Бурханыг өөрсдийнхөө зүрх сэтгэлдээ тээдэг тогтсон хэлбэртэй шүтээн шигээ бодсон учраас, мөн хүн төрөлхтөн Бурханд (амьгүй) шавар хөшөө мэт үйлчилж, шүтэн мөргөдөг байсан учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноосон бөгөөд гэмгүй Есүсийг тийнхүү үхлээр ялласан юм. Бурхан ямар ч гэм буруугүй байсан атал хүн Түүнийг өршөөхөөс татгалзаж, үхлийн ял оноохоор зүтгэсэн болохоор Есүс цовдлогдсон билээ. Хүн Бурханы удирдлагад төгс нэвтэрсэн мэт, Бурханы хийдэг бүхнийг гарын арван хуруу шигээ мэддэг юм шиг Бурханыг өөрчлөгдөшгүй гэж үргэлж боддог бөгөөд ганцхан ном буюу Библийн үндсэн дээр Түүнийг тодорхойлдог. Хүмүүс дэндүү утгагүй, дээд зэргээр биеэ тоосон байдаг ба бүгдээрээ дэгсдүүлэх чадвартай. Бурханы тухай мэдлэг чинь хэр их байх нь хамаагүй, Би чамайг бас л Бурханыг мэддэггүй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүн, мөн Бурханыг ялласан гэж хэлдэг, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагах, Бурханаар төгс болгуулах замаар алхах ямар ч чадваргүй. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн хэтэрхий их үзэлтэй болохоороо Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы тухай мэдлэг нь бодит байдалтай өчүүхэн ч нийцдэггүй, харин нэг сэдвийг өөрчлөлтгүйгээр, нэгэн хэмээр давтаж, нөхцөл байдал болгонд нэг аргаа ашигладаг. Иймээс өнөөдөр Бурхан газар дээр ирээд хүнээр дахин нэг удаа загалмайд цовдлуулсан. Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан бие биеэ хүйс тэмтрэх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн байна уу? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ? Иймээс Бурханд тоймгүй олон удаа үхэх ял хүчээр тулгасан, мөн тоо томшгүй олон хэрцгий шүүгч Бурханыг яллаж, дахин нэг удаа загалмайд цовдолсон. Үнэхээр Бурханы төлөө үйлддэг учраас зөв шударга гэж нэрлэгдэж болох хүн хэд байдаг вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-ээс эш татав

Хүмүүс өөрсдөдөө тийм ч өндөр шаардлага тавьдаггүй боловч Бурханд өндөр шаардлага тавьдаг. Тэд өөрсдөд нь онцгой нинжин сэтгэл харуулж, тэвчээртэй, хүлээцтэй хандаж, өөрсдийг нь нандигнаж, хангаж, бүр өөрсөд рүү нь инээмсэглэж, хүлээцтэй хандаж, өөрсдийг нь анхааралдаа авч, олон арга замаар өөрсдийг нь халамжлахыг Түүнээс хүсдэг. Өөрсдөд нь огтхон ч чанга хатуу хандалгүй, сэтгэлийг нь өчүүхэн ч атугай гонсойлгох зүйл хийхгүй байхыг Түүнээс хүлээдэг бөгөөд өдөр бүр өөрсдөд нь зусардвал л сэтгэл нь ханадаг. Хүмүүс үнэхээр эрүүл ухаангүй! Хүмүүс юу хийх учиртай, юунд хүрэх ёстой, ямар үзэл бодол баримталж, Бурханд үйлчлэхдээ ямар байр сууринд зогсох ёстой, өөрсдийгөө ямар байр сууринд тавивал зохистой талаар тодорхой мэддэггүй. Өчүүхэн байр суурьтай хүмүүс өөрсдийгөө тун их юманд боддог бөгөөд байр суурьгүй хүмүүс ч өөрсдийгөө нэлээд өндрөөр боддог. Хүмүүс өөрсдийгөө хэзээ ч мэддэггүй. Та нар Бурханд итгэхдээ, Бурхан та нартай яаж ярьж, та нарт хэчнээн хатуу хандаж, хэдий их үл тоомсорлосон ч гомдолгүй итгэсээр байж, үүргээ ердийн байдлаар үргэлжлүүлэн гүйцэтгэдэг цэгт очих ёстой. Тэгвэл чи төлөвшиж, туршлагажсан хүн болж, үнэхээр хэвийн хүний биеийн хэмжээтэй, бага зэрэг эрүүл ухаантай болно. Чи Бурханд шаардлага тавихгүй ба хэрээс хэтэрсэн хүсэл өвөрлөж, өөрийнхөө дур сонирхолд үндэслэн бусдад юм уу Бурханд хүсэлт тавихаа болино. Хүний төрхийг тодорхой хэмжээнд эзэмшсэн гэдгийг чинь энэ нь харуулна. Одоогоор та нар хэтэрхий олон шаардлага тавьж, энэ чинь хэрээс хэтэрч байна. Хэтэрхий олон санаа зорилготой байдаг чинь зөв байр сууринд зогсоогүй гэдгийг чинь нотолдог; чиний байр суурь хэт өндөр, чи байр сууриараа Бурханаас төдийлөн дордох юмгүй мэт өөрийгөө хэт хүндтэй гэж үзсэн. Иймээс чамтай харьцахад хэцүү байдаг ба энэ нь яг Сатаны уг чанар мөн.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд байнга шаардлага тавьдаг хүмүүс бол хамгийн ухаангүй хүмүүс юм”-аас эш татав

Хүн хэдийд ч завхарсан зан чанар, завхарсан бодол, санаа илчлэх нь жижиг асуудал биш билээ. Хэрвээ чи үүнийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайдаггүй бол эдгээр завхралыг цэвэрлэх боломжгүй болно. Нөгөөтээгүүр, чи үнэнийг ухаалгаар эрж хайж чадвал алдааныхаа уг шалтгааныг амархан ялган таньж, завхралынхаа илрэлийн асуудлыг шийдвэрлэнэ. Чи хүлээж, эрж хайхын тулд сүнсэндээ илүү их орж чаддаг болохын хэрээр асуудлын мөн чанарыг ялган танихад холбогдолтой хэсгийг Бурханы үгээс олоход амархан болно. Ингэснээр чи завхарлаа улам бага илчилж, ухаалаг байдал чинь улам хэвийн болж, ухаалаг байдал нь хэвийн болох тусам хүн улам л хэм хэмжээнд үйлдэж, үзэл, төсөөлөлдөө тулгуурлан ярьж, үйлдэхээ больдог. “Хэм хэмжээнд үйлдэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хэвийн хүн чанарын стандарт, өөрийн мөс чанар, Бурханы шаардлагын стандарт, үнэн-зарчимд нийцсэн байдлаар үйлдэх гэсэн үг юм. Хэрвээ чамд үйлдэх сэдэл төрмөгц гүнзгийрүүлж бодолгүйгээр гараа даллаад л “Зүгээр ингээд л хийчих. Болно доо!” гэж хэлдэг бол хэвийн хүн чанарыг сайн ухамсарлан үйлдэж байна уу? Үүнд хэвийн хүн чанарын илэрхийлэл байна уу? Эдгээр нь хэвийн хүн чанарт байх ёсгүй илэрхийлэл юм. Тиймээс ямар ч асуудал тулгарахад чи эхлээд тайвширч, үүнийг эргэцүүлэн бодох, Бурханы өмнө ирж, сүнсэндээ орж, тайван болох ёстой—эхлээд энэ асуудлыг хэрхэх ёстой, үүнийг хэрхэн хэлэлцвэл зохих талаар Бурханаас асуу. Үүнд их цаг хугацаа шаардах юу? Үгүй, тэгэхгүй. Хэвийн хүн чанар эдгээр ухаалаг зүйлийг агуулдаг бөгөөд хүмүүс өөрсдийгөө хязгаарлаж, үүнд хүрч чаддаг; тэдний ингэх эсэх нь ийм маягаар хэрэгжүүлэхийг хүсэж байгаа эсэхээс л хамаардаг. Хэрвээ чи үргэлж сайрхаж, үргэлж бусдаас дээр гарч, өөрийгөө гайхуулж, бусдын зүрх сэтгэлд шүтээн болж, өөрийн дүр төрхийг бий болгохыг хүсдэг бол чи үргэлж хөнгөн хуумгай үйлдэх болно; чи хэзээ ч Бурханы өмнө ирж юм уу, сүнсэндээ орж чадахгүй. Хэрвээ чи аливааг өөрийнхөөрөө хийх гэж үргэлж хүсдэг бөгөөд тэгчхээд маш чухал зүйл хийсэн, маш том үйл хэрэг бүтээчихсэн гэж, мөн өөрийгөө тун их авьяастай, жирийн хүмүүстэй адилгүй гэж үргэлж боддог бол чи зөв замаар алхахгүй байна гэсэн үг. Зүрх сэтгэл чинь цаг үргэлж тайван байх ёстой бөгөөд асуудалтай тулгараад бухимдаж, зөрүүдэлж, аль эсвэл хөнгөн хуумгай үйлдэхгүй байх ёстой. Битгий дүр үзүүл, битгий хуурамч аашил, харин тайван байж, ухаалгаар үйлд. Хэвийн хүн чанар ийм байдлаар илрэх ёстой билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”-аас эш татав

Зарим хүн эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа маш хамаагүй байдаг. Юу ч болоогүй л бол энэ нь сүржигнэх зүйл биш, завхай бодолд автаж, ёс суртахуунгүй хүсэл тачаал илчлэх ч бас сүртэй юм биш гэж тэд санадаг. Хэвийн хүн чанартай хүн ингэж бодож болох уу? Энэ нь хэвийн хүн чанарын шинж тэмдэг мөн үү? Чи гэрлэх насанд хүрч, эсрэг хүйстэнтэйгээ харилцаж, хайр сэтгэлтэй болохыг хүсдэг болсон цагт үүнийгээ хэвийн байдлаар хий, тэгвэл хэн ч саад болохгүй. Гэхдээ зарим хүн хайр сэтгэлтэй болохыг хүсдэггүй—тэд нүдэнд нь өртсөн хүнтэй хоёр гурав хоног сээтгэнэдэг бөгөөд хэн нэгэн таалагдмагц таалагдсан хүнийхээ анхаарлыг татахыг хичээж эхэлдэг. Тэгээд тэд хэрхэн анхаарлыг нь татах гэж хичээдэг вэ? Хөмсгөө өргөж, нүд ирмэж, ярихдаа дууны өнгөө өөрчилж, аль эсвэл анзаарагдахын тулд тодорхой нэг байдлаар хөдөлгөөн хийх юм уу инээдтэй юм ярьж эхэлдэг; ингэх нь анхаарал татах гэж хичээж байгаа хэрэг. Уг нь тийм биш хүн иймэрхүү анзаарагдахаар шинж тэмдгийг харуулсан үед харцыг нь булаасан эсрэг хүйсийн хүн ойр хавьд нь байна гэдэгт итгэлтэй байж болно. Энэ хүмүүс хэн бэ? Тэднийг цадиггүй, эр эмийн хоорондох тодорхой заагийг баримталдаггүй гэж хэлж болох ч тэд ямар ч жигшүүртэй зан авир харуулаагүй. Зарим нь тэднийг зүгээр л хөнгөн хийсвэр байна гэж хэлж магад. Өөрөөр хэлбэл, тэд зохисгүй байдлаар биеэ авч явдаг; хөнгөн хийсвэр хүмүүс өөрийгөө хүндлэх хэрэгтэйг ойлгодоггүй. Зарим хүн өдөр тутмын амьдралдаа эдгээр хэв шинжийг харуулдаг боловч үүргээ биелүүлэхэд нь нөлөөлдөггүй, ажлаа гүйцэлдүүлэхэд нь ч нөлөөлөөгүй, тэгэхээр энэ үнэхээр асуудал мөн гэж үү? “Үнэний эрэл хайгуулд чинь л саад болохгүй байгаа цагт энэ талаар ярих хэрэг байна уу?” гэж зарим нь хэлдэг. Энэ юутай холбоотой вэ? Хүний хүн чанарын ичгүүр, ёс жудагтай холбоотой. Хүний хүн чанар ичгүүр, ёс жудаггүйгээр байх аргагүй бөгөөд тэдгээр зүйл байхгүй бол хэвийн хүн чанар байх аргагүй юм. Зарим хүн хийдэг бүх зүйлдээ итгэл хүлээж, чин сэтгэлээсээ, хариуцлагатай байдаг. Тэгээд шаргуу ажилладаг, ёс жудаг сайтай боловч амьдралынхаа энэ талыг ер нухацтай авч үздэггүй. Эсрэг хүйсийн хүнтэй сээтгэнэх нь үр ашигтай юу, хор хөнөөлтэй юу? Сээтгэнэж байгаа хүн чинь чамд хайртай болбол яана? “Би тийм зүйл хүсээгүй” гэж чи хэлж магад; тэгвэл чи тийм юм хүсээгүй байж сээтгэнээд байвал хүний сэтгэлээр тоглож байгаа хэрэг бус уу? Чи тэднийг хорлож, ёс суртахуунгүй аашилж байна! Ингэдэг хүмүүс маш тааруухан хүн чанартай байдаг. Түүнчлэн энэ харилцаанд орох санаа байхгүй, үүнд нухацтай хандахгүй байгаа атлаа эсрэг хүйстэндээ хөмсгөө өргөж, нүдээ ирмэж, хөгжөөн наргиагаар анхаарлыг нь татах гэж хичээж, өөрийгөө загварлаг, царайлаг эрхэм гэдгээ харуулах бүхнийг хийж, сайхан царайгаа гайхуулж, ийм маягаар онгирдог бол үнэн хэрэгтээ чи юу хийж байна вэ? (Хүмүүсийг уруу татаж байна.) Тэгвэл иймэрхүү уруу татсан зан авир журамт зүйл үү, муухай зүйл үү? (Муухай зүйл.) Ингэхэд л ямар ч ёс жудаг гэж байхаа больдог.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Хоёрдугаар хэсэг)”-аас эш татав

Та нарын итгэл маш сайхан; та нар бүх амьдралаа Миний ажлын төлөө зарлагадаж, үүний төлөө амьдралаа золиослоход бэлэн гэж хэлдэг боловч зан чанар чинь тийм ч их өөрчлөгдөөгүй. Бодит ааш авир чинь тун өөдгүй гэх баримтыг үл харгалзан та нар биеэ тоосон байдлаар ярьдаг. Хүмүүсийн хэл болон уруул тэнгэрт байдаг хэдий ч хөл нь хаа хол газар дээр байгаа мэт байдаг бөгөөд үүний үр дүнд тэдний үг, үйл хэрэг, нэр төр гутамшигтай хэвээр байдаг. Та нарын нэр төр сүйрч, намба төрх чинь доройтсон, ярьж байгаа байдал чинь дорд, амьдрал чинь жигшүүртэй, тэр ч бүү хэл, хүн чанар чинь тэр чигтээ олиггүй дорд болсон. Та нар бусдад явцуу сэтгэлээр ханддаг бөгөөд жижиг сажиг юм бүр дээр маргалддаг. Та нар нэр төр, байр сууриасаа болж там руу, галт нуур луу унахад ч бэлэн байх хэмжээнд хүртлээ хэрэлдэж муудалцдаг. Одоогийн үг болон үйл хэрэг чинь та нарыг нүгэлтэй гэж тодорхойлоход минь хангалттай. Миний ажилд хандах хандлага чинь та нарыг зөв шударга бус хүмүүс гэж тодорхойлоход минь хангалттай бөгөөд жигшил зэвүүцлээр дүүрэн бузар сүнснүүд гэдгийг чинь харуулахад зан чанар чинь хангалттай. Та нарын харуулж, илчилж байгаа зүйл та нарыг бузар сүнсний цусыг ханатлаа уусан хүмүүс гэж хэлэхэд хангалттай байдаг. Хаанчлалд орох тухай дурдах үед та нар мэдрэмжээ илчилдэггүй. Одоо байгаа байдал чинь Миний тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход хангалттай гэж та нар бодож байна уу? Үг болон үйл хэрэг чинь эхлээд Миний туршилтыг туулахгүйгээр та нар Миний ажил болон үгийн ариун газарт орж чадна гэж итгэж байна уу? Миний хоёр нүдийг хэн хууран мэхэлж чадах юм бэ? Та нарын жигшүүртэй, дорд ааш авир болон яриа яаж Миний харцнаас зайлж чадах юм бэ? Та нарын амьдралыг Би тэдгээр бузар сүнсний цусыг ууж, махыг идэх амьдрал хэмээн тодорхойлсон, учир нь та нар Миний өмнө өдөр бүр тэднийг дуурайдаг. Миний өмнө та нарын зан авир тун муу байсаар ирсэн болохоор Би яаж зэвүүцэхгүй байж чадах юм бэ? Та нарын үг бузар сүнсний хольцыг агуулдаг: Та нар хар шид хийдэг хүмүүсийн адилаар, мөн тэрслүү агаад зөвт бусын цусыг уудаг хүмүүсийн адилаар аргалж, нуун далдалж, зусарддаг. Хүний бүх илэрхийлэл туйлын зөв шударга бус байдаг тул зөв шударга хүмүүсийн байдаг ариун газарт яаж бүх хүнийг байрлуулж болох юм бэ? Жигшүүртэй зан авир чинь чамайг зөвт бус хүмүүстэй харьцуулахад ариун хэмээн ялгаж чадна гэж чи бодож байна уу? Могойнх шиг хэл чинь, сүйрэл учруулж, зэвүүцэл төрүүлдэг энэ махан биеийг чинь эцэст нь мөхөөх бөгөөд бузар сүнсний цусаар хучигдсан гар чинь ч бас эцэст нь чиний сүнсийг там руу чангаана. Тэгвэл чи бузраар хучигдсан гараа цэвэрлэхийн тулд яагаад энэ боломжийг шүүрэн авахгүй гэж? Зөв шударга бус үг хэлдэг хэлээ таслахын тулд чи яагаад энэ боломжийг ашиглахгүй гэж? Өөрийнхөө хоёр гар, хэл болон уруулын төлөө чи тамын галд зовоход бэлэн байгаа юм гэж үү? Хүн төрөлхтнийг бүтээхээсээ хавьгүй өмнө зүрх сэтгэлийг нь гартаа атгаж байсан учраас Би хүн бүрийн зүрх сэтгэлийг хоёр нүдээрээ ажигладаг. Би хүмүүсийн зүрх сэтгэлийг аль эртнээс нэвт шувт харсан тул тэдний бодол санаа Миний харцнаас зайлж яахан чадах билээ? Тэд Миний Сүнсний шатаалтаас зугтаж яахан амжих билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар бүгд маш жудаггүй!”-ээс эш татав

Өмнөх: 107. Үнэнийг хэрэгжүүлэх болон сайн зан авирыг ялган таних зарчмууд

Дараах: 109. Бурханыг дагах, хүмүүсийг дагахыг ялган таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх