20. Амийн оролтод мөрдөх ёстой зарчмууд

(1) Өдөр бүр Бурханы үгээс ядаж нэг догол мөр уншиж, тэдгээрийн гэрэлтүүлэлт болон хэрэгжүүлэлтийн замыг ухаарах хүртлээ тунгаан бод. Өдөр бүр зарим үнэнийг цуглуулдаг бол;

(2) Өдөр бүр ядаж нэг хэрэг явдал дээр үнэнийг эрж хайхад өөрийгөө сурга; Бурхан хүнээс юу шаарддагийг олж мэд, үнэнийг хэрэгжүүлж сур, Бурханд дуулгавартай бай;

(3) Бурханы үгийн дагуу өдөр бүр өөрийнхөө үг, үйл хэрэг бүрийг эргэцүүл. Үнэн-зарчмыг зөрчсөн зүйлсийг олж, залбирахдаа тэдгээрийн тухай Бурханд хэл, Түүнд гэмш;

(4) Үнэнч шударга хүн байж сурах шаардлагатай. Бүх зүйл дээр, үг яриа чинь үнэн зөв эсэхийг, хууран мэхлэх санаа зорилготой байгаа эсэхээ, бусдад чин үнэнчээр хандаж байгаа эсэхээ шалга;

(5) Бурханы үгийн дагуу хүмүүс, үйл явдлыг харж дад, хуурамч удирдагчид, антихристүүд, үл итгэгчдийг ялган таньж сур. Чи зөвхөн Бурханыг харж, Христийг дагах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Амийн оролт гэж юу вэ? Амийн оролт нь хүний амь, үйлдэл, амьдралын чиглэл, эрэл хайгуулын зорилгод гардаг өөрчлөлт юм. Урьд нь мунхаг, мэдлэггүй байж, үргэлж үзэл, бодол, махан биеийн төсөөллийн дагуу үйлдэж ирсэн хүн одоо Бурханы үгийн дагуу үйлдэх ёстой гэдгээ Бурханы илчлэл, усалгаа, хангалтаар дамжуулан ойлгож авч болдог. Түүнчлэн энэ хүн Бурханы үгэнд үндэслэн өөрийн үзэл, биеэ авч явах хэв маяг, амьдралын чиглэл, зорилгын тухайд өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт гаргасан байдаг. Энэ бол амийн оролт. Амийн оролтын үндэс суурь юу вэ? (Бурханы үг.) Энэ нь гол төлөв Бурханы үг болон үнэнтэй холбоотой байдаг. Амийн оролт нь Бурханы үгээс салшгүй, мөн үнэнээс салшгүй байдаг. Амь руу орсон хүмүүсээс юу харагддаг вэ? Тэд Бурханы үгэнд найдан амьдарч чаддаг; тэдний үйлдэл, үг яриа, асуудлын талаарх бодол, үзэл санаа, байр суурь, харах өнцөг бүгд Бурханы үг болон үнэнд тулгуурладаг. Эдгээр нь амь руу орсны илэрхийлэл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуулд л амийн оролт бий”-ээс эш татав

Амийн оролтыг эрэлхийлэх үедээ ойлгох ёстой гол зүйл юу вэ? Сэдвээс нь үл хамааран Бурханы хэлсэн бүх үгээс, Тэр хүмүүсээс юу шаарддагийг, тэдэнд зориулсан стандартыг олж, дотроос нь хэрэгжүүлэлтийн замыг эрж хайх хэрэгтэй. Амьдрал дээр биеэ авч явах байдал, үзэл бодол, түүнчлэн байр байдал, илэрхийллээ бүх талаар тэдгээртэй харьцуул. Хамгийн чухал нь, юу хийх хэрэгтэй, үүргээ биелүүлэх явцдаа Бурханы хүслийг хэрхэн хангах, Бурханы шаардлагад бүрэн нийцүүлэн хэрхэн үйлдэж болохыг олж тогтоохын тулд өөрийгөө эдгээр зүйлтэй харьцуул. Үнэн-бодит байдалтай хүн бай; ердөө л бичиг үсэг, хоосон сургаал, шашны онолоор өөрийгөө зэвсэглэдэг хүн бүү бай. Сүнслэг дүр бүү эсгэ; сүнслэг хүний дүр бүү үзүүл. Чи хэрэгжүүлэлт болон өөрийн байдлыг үнэлэн дүгнэж, эргэцүүлэхэд Бурханы үгийг үндэс болгон ашиглахад анхаарч, дараа нь янз бүрийн нөхцөл байдалд хандах үзэл бодол, хандлагаа өөрчлөх ёстой. Эцэст нь чи Бурханыг нөхцөл байдал бүрд хүндэлж чадах бөгөөд яаран үйлдэж, өөрийн санааг дагаж, аливааг өөрийн дураар хийж, завхарсан зан чанар дотор амьдрахаа болино. Үүний оронд бүх үйлдэл, үг чинь Бурханы үг болон үнэнд үндэслэх болно; ингэснээр Бурханыг хүндлэх сэтгэл чамд аажмаар төрнө. Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэл нь үнэнийг эрэлхийлж байх зуур бий болдог; энэ нь биеэ барихаас үүддэггүй. Бүх биеэ барих явдал нь нэг төрлийн зан авирыг үүсгэдэг; энэ нь гадаад хязгаарлалт. Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэл Бурханд итгэх явцад, үнэнийг ойлгож, үнэний дагуу хэрэгжүүлснээс, завхарсан зан чанараа аажмаар улам их багасгаж, байдлаа бага багаар сайжруулж, Бурханы өмнө байнга очиж чаддаг болсноос үүсдэг. Ийм үйл явц л жинхэнэ хүндлэлийг бий болгодог. Ийм цаг ирэхэд чи Бурханыг хүндэлнэ гэж юу болохыг мэддэг болох бөгөөд Бурханыг чин сэтгэлээсээ хүндэлж, Бурханыг гэх хүндлэлээ харуулахаасаа өмнө хүмүүс ямар төрлийн хандлага, байдал, ямархуу зан чанартай байх ёстойг дотроо, мэдэрнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”-аас эш татав

Амийн оролтдоо чи ядаж л зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой; чиний зүрх сэтгэл Бурханыг хүсэн эрмэлзэх ёстой ба чи үнэний гүн гүнзгий оролтыг болон Бурханы шаардсан зорилгыг эрэлхийлэх ёстой. Чамд ийм хүч чадал байгаа бол сэтгэлийг чинь Бурхан хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу хандаж эхэлснийг энэ нь харуулдаг.

Амийн оролтын эхний алхам нь зүрх сэтгэлээ Бурханы үгэнд бүрэн зориулах явдал бөгөөд хоёр дахь алхам нь Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг хүлээн зөвшөөрснөөр хүрэх үр дүн юу вэ? Энэ нь, илүү гүн гүнзгий үнэнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж, судалж шинжлэх чадвартай байх болон эерэг байдлаар Бурхантай хамтран ажиллах чадвартай байх явдал юм. Өнөөдөр чи Бурхантай хамтран ажилладаг, өөрөөр хэлбэл, эрж хайж, залбирч, Бурханы үгийг ярилцахдаа зорилготой байдаг ба Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлдэг—зөвхөн энэ л Бурхантай хамтран ажиллах явдал юм. Хэрвээ чи Бурханаар хийлгэх тухай л ярьдаг боловч өөрөө ямар ч үйлдэл хийдэггүй, залбирдаггүй, бас эрж хайдаггүй бол үүнийг яаж хамтын ажиллагаа гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ чамд хүний хамтын ажиллагааны ямар ч ул мөр байхгүй, зорилго бүхий оролтын сургалт байхгүй бол үүнийг хамтран ажиллаж байна гэж хэлэхгүй. Зарим хүн: “Бүх зүйл Бурханы урьдчилан тогтоолтоос хамаардаг, энэ бүгдийг Бурхан Өөрөө хийдэг; хэрвээ Бурхан үүнийг хийгээгүй бол хүн яаж чадах юм бэ?” гэдэг. Бурханы ажил хэвийн, өчүүхэн төдий ч ер бусын зүйлгүй бөгөөд идэвхтэй эрж хайснаар чинь л дамжуулан Ариун Сүнс ажилладаг, учир нь Бурхан хүнийг хүчилдэггүй—чи Бурханд ажиллах боломж олгох ёстой ба эрж хайдаггүй, эсвэл ордоггүй, өчүүхэн төдий ч хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлгүй бол Бурхан огт ажиллах боломжгүй. Бурханаар хөдөлгөгдөхийн тулд чи ямар замаар эрж хайж болох вэ? Залбирлаар, мөн Бурхантай ойр дотно болсноор. Гэхдээ хамгийн чухал нь, энэ нь Бурханы хэлсэн үгэнд үндэслэх ёстойг сана. Бурхан сэтгэлийг чинь байнга хөдөлгөх үед чи махан биед захирагддаггүй: Нөхөр, эхнэр, хүүхдүүд, мөнгө—тэдгээр нь бүгд чамайг дөнгөлөх чадваргүй бөгөөд чи үнэнийг эрэлхийлж, Бурханы өмнө амьдрахыг л хүснэ. Энэ үед чи эрх чөлөөт ертөнцөд амьдардаг хүн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Амийг эрэлхийлэхдээ хоёр зүйлд анхаарах ёстой: нэгдүгээрт, Бурханы үгэн дотроос үнэнийг ойлгох; хоёрдугаарт, Бурханы үгэн дотроос өөрийгөө ойлгох. Энэ хоёр нь хамгийн үндсэн зүйл юм. Бурханы үгийн гадна ямар ч амь, ямар ч үнэн байдаггүй. Хэрэв чи Бурханы үгэн дотроос үнэнийг эрж хайдаггүй бол хаанаас эрж хайж чадах юм бэ? Дэлхий ертөнцийн хаана үнэн байна вэ? Дэлхий ертөнцийн бүх ном диавол Сатаны онолуудыг эмхэтгэсэн байдаг, тийм биз дээ? Тэдгээр нь өчүүхэн төдий ч үнэнийг агуулдаггүй! Бурханы үгээс үнэнийг ойлгохын хамгийн чухал хэсгүүд бол үгэн дотроос нь Бурханыг ойлгох, Бурханы үгэн дотроос хүний амьдралыг ойлгох, Түүний үгэн дотроос үнэний бүх талыг ойлгох, тухайлбал, Бурханы үгэн дотроос өөрийгөө үнэхээр ойлгох, хүний оршин тогтнолын утга учрыг олж илрүүлэх явдал билээ. Бүх үнэн Бурханы үгэн дотор байдаг. Бурханы үгээр дамжихгүй бол чи үнэнд орж чадахгүй. Чиний хүрэх ёстой гол үр дүн бол Бурханы үгийн талаар ойлголт, мэдлэгтэй болох явдал юм. Бурханы үгийн талаар бодитой ойлголттой байснаар чи үнэнийг ойлгож чадна. Энэ бол хамгийн үндсэн зүйл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Амийн оролтын талаарх хүмүүсийн эрэл хайгуул нь Бурханы үгэнд үндэслэдэг. Урьд нь Түүний үгээс үүдэн бүх зүйл гүйцэлддэг гэж хэлдэг байсан ч хэн ч энэ баримтыг олж хараагүй. Хэрвээ чи одоогийн алхмыг туулбал бүх юм тодорхой болох ба чи ирээдүйн шалгалтуудад зориулан сайн суурь тавих болно. Бурхан юу ч хэллээ гэсэн гагцхүү Түүний үг рүү ороход анхаарлаа төвлөрүүл. Хүмүүсийг гэсгээж эхэлнэ гэж Бурханыг хэлэх үед Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөр. Бурхан хүмүүсээс үхэхийг шаардах үед тэрхүү шалгалтыг хүлээн зөвшөөр. Хэрвээ чи үргэлж Түүний хамгийн шинэ айлдварууд дотор амьдарч байгаа бол эцэст нь Бурханы үг чамайг төгс болгоно. Бурханы үг рүү орох тусам чи төдий чинээ хурдан төгс болгуулна. Би яагаад ахин дахин нөхөрлөл хийж, та нараас Бурханы үгийг мэдэж, Бурханы үг рүү орохыг шаарддаг вэ? Бурханы үгийг эрэлхийлж, туулж, Түүний үгийн бодит байдалд орох үед чинь л Ариун Сүнс чиний дотор ажиллах боломжтой болдог. Тиймээс та нар бүгд Бурханы ажилладаг арга барил бүрд оролцогчид бөгөөд зовлон зүдүүр чинь ямар ч хэмжээтэй байсан бай, эцэст нь бүгд “бэлэг дурсгал” хүртэнэ. Эцсийн төгс төгөлдөрт хүрэхийн тулд чи Бурханы бүх үгэнд орох ёстой. Ариун Сүнс хүмүүсийг төгс болгохдоо нэг талыг баримталдаггүй; Тэрээр хүмүүсийн хамтын ажиллагааг шаарддаг ба хүн бүр Түүнтэй ухамсартайгаар хамтран ажиллах хэрэгтэй байдаг. Бурхан юу ч хэлдэг бай, Түүний үгэнд ороход л анхаарлаа төвлөрүүл—энэ нь аминд чинь илүү ашиг тустай байх болно. Бүх зүйл та нарын зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг. Бурханы үгэнд орох үед зүрх сэтгэлийг чинь Тэр хөдөлгөж, ажлынхаа энэ алхамд Бурханы хүрэхийг хүсдэг бүхнийг чи ойлгож чадах бөгөөд үүнд хүрэх шийдвэртэй болно. Гэсгээлтийн цаг үед зарим хүн үүнийг ажлын арга барил гэж үзээд, Бурханы үгэнд итгээгүй. Үр дүнд нь тэд цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд ямар нэг зүйлийг олж авч, ойлголгүйгээр гэсгээлтийн цаг үеэс гарч ирсэн юм. Өчүүхэн ч эргэлзэлгүйгээр эдгээр үгэнд үнэхээр орсон, мөн Бурханы үг бол алдаа мадаггүй үнэн бөгөөд хүмүүс гэсгээгдэх ёстой гэж хэлдэг байсан зарим хүн бий. Тэд тэндээ хэсэг хугацаанд тэмцээд, өөрсдийн ирээдүй, хувь заяаг орхисон бөгөөд гарч ирэх үедээ зан чанартаа зарим нэг өөрчлөлт гаргаж, Бурханы талаар илүү гүнзгий ойлголттой болсон байлаа. Гэсгээлтээс гарч ирсэн хүмүүс бүгд Бурханы хайр татам байдлыг мэдэрсэн бөгөөд ажлын энэ алхам бол өөрсдөд нь буун ирж буй Бурханы агуу хайрын биелэл гэдгийг, мөн Бурханы хайрын байлдан дагуулалт, аврал гэдгийг ухаарчээ. Бас тэд Бурханы бодол үргэлж сайн байдаг бөгөөд хүнд Бурханы хийдэг бүхэн үзэн ядалтаас бус, хайраас гардаг гэж хэлсэн юм. Бурханы үгэнд итгээгүй, эсвэл Түүний үгийг анхаараагүй хүмүүс гэсгээлтийн цаг үед цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд үүний үр дүнд Ариун Сүнс тэдэнтэй хамт байгаагүй, тэд юу ч олж аваагүй. Гэсгээлтийн цаг үед орсон хүмүүсийн хувьд, хэдий тэд цэвэршүүлэлт туулсан ч Ариун Сүнс тэдний дотор нуугдмал байдлаар ажиллаж байсан ба үр дүнд нь тэдний амь зан чанар өөрчлөгджээ. Зарим хүн гаднаа маш эерэг, бүхэл өдөржингөө хөөр баяслаар дүүрэн байсан ч Бурханы үгийн цэвэршүүлэлтийн байдалд ороогүй байсан тул огтхон ч өөрчлөгдөөгүй юм, энэ нь Бурханы үгэнд итгээгүйн үр дагавар байв. Хэрвээ чи Бурханы үгэнд итгэдэггүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Бурхан Өөрийнх нь үгэнд итгэдэг бүх хүнд харагддаг ба Түүний үгэнд итгэж, Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Түүний хайрыг олж авч чадна!

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Амийн оролтын хамгийн чухал эхлэлийн цэг нь юу вэ? Үүргээ биелүүлсээр байх—энэ л эн тэргүүнд тавигддаг. Үүргээ гүйцэтгэхээс л бүх зүйл эхэлдэг. Амийн оролт чинь үүргээ гүйцэтгэхээс эхэлдэг бөгөөд амийн оролтоор дамжуулан бага багаар чи үнэнийг ойлгож, үнэнийг олж авч эхэлдэг. Чи биеийн хэмжээтэй болж, амь чинь аажмаар өсөж, үнэний талаар жинхэнэ туршлагуудтай болж эхэлдэг, улмаар хэрэгжүүлэлтийн янз бүрийн зарчмыг ухаарч, ямар ч хүн, юмс, эд зүйлсэд баригдаж, үймдэггүй; ийм маягаар чи аажмаар Бурханы өмнө амьдарч эхэлдэг. Хэрэв чи ямар ч хүн, асуудал, юмст үймэхгүй, үнэнийг туулж чадаж байвал туршлага чинь арвин болох тусам Бурханыг гэрчилж улам сайн чаддаг болно. Бурханд гэрчлэл хийж улам сайн чаддаг болох үед чи аажмаар хэрэгтэй хүн болдог; хэрэгтэй хүн болбол чи Бурханы гэрт байх газартай болж, бат зогсож, сайн, чин сэтгэлтэй хүн болох болно. Тийнхүү чи Бурханы чамд хайрладаг бүхнийг хүртэх эрхтэй нэгэн болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”-оос эш татав

Амийн оролтыг эрэлхийлэхдээ хүн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудал бүр дээр өөрийн үг, үйл хэрэг, бодол, санааг шинжилж, өөрийнхөө байр байдлыг ухаарах ёстой; дараа нь эдгээрийг үнэнтэй харьцуулан шалгаж, үнэнийг эрж хайж, өөрийн ойлгодог үнэний үнэн-бодит байдалд орох ёстой. Үнэн-бодит байдалд орох явцдаа хүн өөрийн байр байдлыг ухаарч, үргэлж Бурханы өмнө очин залбирч, Түүнээс гуйх ёстой. Мөн түүнчлэн бусад ах эгчтэй нээлттэй зүрх сэтгэлээр үргэлж нөхөрлөж, үнэн-бодит байдалд орох замыг эрж хайж, үнэн-зарчмыг эрж хайх ёстой. Эцсийн эцэст хүн, өдөр тутмын амьдралдаа ямар зан чанар илчилдэг, үүнд нь Бурхан баярладаг эсэх, өөрийнх нь хэрэгжүүлдэг зам үнэн зөв эсэх, Бурханы үгтэй өөрийгөө харьцуулан шинжилснээр дотроосоо олж илрүүлсэн байдлаа шалгасан эсэх, үүнийгээ үнэн зөв шалгасан эсэх, энэ нь Бурханы үгтэй нийцдэг эсэх, мөн Бурханы үгтэй нийцэдэг байдлуудынхаа талаар үнэхээр өөрөө амжилт гаргаж, эерэг оролт хийсэн эсэхээ мэдэж авна. Чи үргэлж эдгээр байдал, ийм нөхцөл байдалд амьдрах үедээ аажмаар зарим үнэн болон өөрийнхөө бодит байдлын талаар үндсэн ойлголттой болно. Хүн эдгээр байдлын талаар болон үнэний бүх талын тухай үндсэн ойлголттой болох үедээ дотроо баялаг, арвин болдог; тэд тийм хөшүүн, ухаан муутай, ядуу тарчиг, хөөрхийлөлтэй байхаа больдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарыг мэдэх нь зан чанарыг өөрчлөхийн үндэс”-ээс эш татав

Бурханд итгэх итгэлдээ амийн өсөлтөд хүрэх гол түлхүүр нь Бурхан ямар ажил хийдгийг туршлагаараа мэдэж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы хүслийг ойлгох явдал бөгөөд ингэснээр чи Бурханы бүх зохицуулалтад захирагдаж, Бурханы үгийг амиа болгохын тулд өөртөө шингээж, улмаар Бурханыг сэтгэл хангалуун болгодог. Хэрэв итгэл чинь будилуу бол, хэрэв чи сүнслэг хэрэг явдалд ямар ч анхаарал хандуулдаггүй, үнэнд ямар ч хүчин чармайлт гаргадаггүй бол Бурханы хүслийг ухаарч чадах уу? Хэрвээ чи Бурханы шаарддаг зүйлийг ойлгодоггүй бол туршлагажиж чадахгүй, улмаар хэрэгжүүлэлтийн замгүй байх болно. Бурханы үгийг туулахдаа чамд гаргадаг үр нөлөөг нь анхаарах ёстой бөгөөд ингэснээр чи Бурханыг үгээс нь мэдэж авч болох юм. Хэрвээ чи Бурханы үгийг уншихаа л мэддэг боловч яаж туулахаа мэддэггүй бол сүнслэг асуудлыг мэддэггүйг чинь энэ нь харуулдаг бус уу? Яг одоо ихэнх хүн Бурханы үгийг туулж чаддаггүй, тиймээс Бурханы ажлын талаар мэддэггүй. Энэ нь хэрэгжүүлж чадахгүй байгаа хэрэг бус уу? Хэрэв энэ маягаар үргэлжлүүлсээр байвал тэд хэзээ баялаг туршлагатай болж, амийн өсөлтөд хүрч чадах юм бэ? Энэ нь ердөө хоосон яриа болох бус уу? Та нарын дунд онолд анхаарлаа төвлөрүүлдэг, сүнслэг асуудлын талаар юу ч мэддэггүй хэрнээ Бурханаар асар их ашиглуулахыг, Бурханаар ерөөгдөхийг хүссээр байдаг хүн олон бий. Энэ нь огтхон ч бодитой бус! Тиймээс та нар энэ дутагдлаа төгсгөл болгох ёстой. Тэгж гэмээнэ бүгд сүнслэг амьдралын зөв замд орж, жинхэнэ туршлагатай болж, Бурханы үгийн бодит байдалд үнэхээр орж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн байдалд хэрхэн орох вэ”-ээс эш татав

Та нар бүгд амиа өсгөж, Бурханыг хайрлахаар эрэлхийлэх хүсэлтэй байгаа, тэгвэл чи өнгөц дадлуудаасаа салсан уу? Чи зөвхөн өнгөц дадлуудаасаа салж, саад учруулдаг, сайрхуу зан авирыг тэвчдэг бол энэ нь амийн өсөлтийг эрэлхийлж байгаа хэрэг мөн гэж үү? Хэрэв чи гадаад өнгөц зан авираас салсан боловч Бурханы үг рүү ордоггүй бол ахиц дэвшил идэвхтэй гаргахгүй байгааг чинь энэ нь харуулдаг. Гадаад өнгөц зан авирын уг үндэс юу вэ? Үйлдэл чинь амиа өсгөхийн төлөө байдаг уу? Чи Бурханы ардуудын нэг гэж хүлээн зөвшөөрөгдөхөөр эрж хайдаг уу? Анхаарлаа төвлөрүүлдэг бүхэн чинь чиний амьдран харуулдаг зүйл юм; хэрвээ чи өнгөц зан авирт анхаарлаа төвлөрүүлдэг бол зүрх сэтгэл чинь байнга гадагш чиглэж, амийн өсөлтийг эрэлхийлэх аргагүй болно. Бурхан зан чанарын өөрчлөлтийг шаарддаг боловч чи үргэлж гадаад зүйлсийг эрэлхийлж байдаг; ийм хүн зан чанараа өөрчлөх чадваргүй байдаг! Амийн төлөвшилд хүрэх явцад хүн бүр нэг замыг дагах ёстой байдаг бөгөөд тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, төгс болголтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Чамд Бурханы үг байдаггүй боловч зөвхөн өөртөө итгэх итгэл болон хүсэл эрмэлзэлдээ найддаг бол хийж байгаа юм бүхэн чинь зөвхөн хичээл зүтгэлд л тулгуурлаж байдаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи амийн өсөлтийг хүсдэг бол Бурханы үгийг илүү ихээр идэж ууж, ойлгох ёстой. Түүний үгээр төгс болгуулдаг хэн бүхэн тэдгээрийг амьдран харуулж чаддаг; Түүний үгийн цэвэршүүлэлтийг туулдаггүй, Түүний үгийн шүүлтийг туулдаггүй хүмүүс Түүнд ашиглагдахад тэнцэж чадахгүй. Тэгэхээр та нар Түүний үгийг ямар хэмжээнд амьдран харуулдаг вэ? Та нар Бурханы үгийг идэж уун, түүнийгээ өөрийн амийн байдалтай харьцуулж чаддаг бөгөөд Миний хөндсөн асуудлууд дээр хэрэгжүүлэлтийн замыг олдог байх юм бол л хэрэгжүүлэлт чинь зөв болж, Бурханы хүсэлд нийцэх болно. Ийм хэрэгжүүлэлттэй хүн л Бурханыг хайрлах хүсэлтэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-өөс эш татав

Амийг эрэлхийлэх нь яарч болдог зүйл биш; амийн өсөлт ганц хоёрхон хоногийн дотор явагддаггүй. Бурханы ажил хэвийн, бодитой байдаг бөгөөд зайлшгүй туулах ёстой үйл явц гэж бий. Есүс бие махбодтой болж цовдлолын ажлаа гүйцэлдүүлэхэд гучин гурван жил хагас шаардагдсан—хүнийг ариусгаж, түүний амийг өөрчлөх нь туйлын хэцүү ажил биш үү? Бурханыг илэрхийлдэг хэвийн хүнийг бий болгох нь тийм ч амаргүй. Ялангуяа агуу улаан лууны үндэстэнд төрсөн, хэв чанар муутай хүмүүсийн хувьд ийм байдаг бөгөөд удаан хугацааны Бурханы үг болон ажил шаардагддаг. Иймээс үр дүн харах гэж бүү тэсэн яд. Чи Бурханы үгийг идэж, уухдаа идэвх санаачилгатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншиж дуусах үедээ бодитоор хэрэгжүүлж, Бурханы үгээс мэдлэг, ойлголт, ялган таних чадвар, мэргэн ухаанаа нэмэгдүүлж чаддаг байх ёстой. Үүгээр дамжуулан чи өөрийн мэдэлгүй өөрчлөгдөнө. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уух, унших, мэдэж авах, мэдэрч туулах, хэрэгжүүлэхийг өөрийн зарчим болгож чаддаг бол өөрийн мэдэлгүй төлөвшинө. Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлдэг хүмүүс бий. Чи юунд яарна вэ? Тодорхой биеийн хэмжээнд хүрэх үедээ чи Түүний үгийг хэрэгжүүлж чадна. Дөрөв юм уу таван настай хүүхэд, эцэг эхийгээ тэжээж, хүндэлж чаддаггүй гэж хэлнэ гэж үү? Одоогийн биеийн хэмжээ чинь хэр том болохыг чи мэдэх ёстой. Хэрэгжүүлж чадах зүйлээ хэрэгжүүл, Бурханы удирдлагыг үймүүлдэг нэгэн байхаас зайлсхий. Зүгээр л Бурханы үгийг идэж уу, мөн одоогоос эхлээд үүнийг зарчмаа болго. Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах эсэхэд одоохондоо бүү санаа зов. Үүнийг хараахан бүү судал. Бурханы үгийг аваад зүгээр л идэж уу, тэгвэл Бурхан чамайг бүрэн төгс болгох нь гарцаагүй. Гэхдээ Түүний үгийг идэж уухдаа баримтлах ёстой зарчим гэж бий. Сохроор бүү хий. Бурханы үгийг идэж уухдаа нэг талаар, өөрийн мэдэж авах ёстой үгийг—өөрөөр хэлбэл, үзэгдэлтэй холбоотой үгийг эрж хай—нөгөөтээгүүр бодитоор хэрэгжүүлэх ёстой буюу орох ёстой үгийг эрж хай. Нэг тал нь мэдлэгтэй хамаатай, нөгөө нь орохтой холбоотой. Хоёуланг нь ухаармагцаа—юуг мэдэх ёстой, юуг хэрэгжүүлэх ёстойгоо ухаарсан үедээ чи Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэднэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Үнэн-бодит байдал руу орох түлхүүр нь юу вэ? Үргэлж өөрийн хүслийг илэрхийлж, үргэлж тангараг өргөж, аливааг хийхээр шийдвэр гаргах ямар хэрэгтэй вэ? Энэ бодит бус. Яг одоо хамгийн бодит асуудал бол үүргээ хэрэгжүүлэх явцдаа үүрэгтээ хэрхэн хандаж, яаж амжилттай гүйцэлдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулснаар амийн оролтод хүрэх явдал юм. Амийн оролттой байхыг өөрөөр юу гэж нэрлэж болох вэ? Үнэний туршлага авах. Энэ замаар дамжуулан амийн оролтод хүрдэг. Та нар амийн оролтод хүрсэн үү? Бурханд гэрчлэл хийж чадах уу? (Үгүй.) Ихэнхдээ чи хоосон сургаал дээр гацсан хэвээр байгаа бөгөөд үнэний жинхэнэ мэдлэг юм уу туршлага байхгүй нь үнэн үү? Хэрэв үнэнийг жинхэнээсээ мэдэж, туршлагаар мэдэрч чаддаггүй бол чи Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх болно. Ихэнхдээ Бурханы талаарх мэдлэг чинь ойлголт төдий байдаг: Чи Бурханы үгийг зөв гэж мэдэрдэг болохоор Амен гэж хэлэн санал нэгтэй байдаг—гэхдээ чи эдгээрийг өөр дээрээ хэрэгжүүлж чаддаггүй, аливааг хийхдээ будилдаг хэвээр байгаа бөгөөд асуудлаа шийдвэрлэхийн тулд аль үнэнийг ашиглахаа мэддэггүй. Чи ихэнхдээ ийм байдалд байдаггүй гэж үү? Чи ихийг ойлгодог, ихийг ухаарсан хэдий ч тэдгээрийг хараахан хэрэгжүүлж, хэрэглээгүй байна. Ойлгосон үнэнээ хэрэгжүүлж, туулмагц та нарын амь өснө; энэ бол жишиг, шалгуур. Тэгээд нэг л өдөр үнэний тодорхой нэг талын ойлголтыг олж аваад, Бурханы хүслийг, Бурханы зан чанарыг, Бурханы талаарх мэдлэгээ гэрчлэхийн тулд энэ ойлголтынхоо заримаас ярьж чадаж байвал тэр цагт чи Бурханыг гэрчлэгч болох болно. Хэрэв чамд ойлгосон зүйл олон бөгөөд сургаалыг олон цагаар номлож чаддаг хэр нь өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, хэрхэн шийдвэрлэхийг мэддэггүй бол чи юу ойлгосон хэрэг вэ? (Үг болон хоосон сургаал.) Тэдгээрийн зарим нь үг, сургаал төдий бус. Ихэнх нь ойлголтод суурилсан мэдлэг: Эдгээр үг зөв гэдгийг чи мэдэрдэг, бусдын хэлсэн зүйлтэй санал нийлдэг хэдий ч үүнийг хэрхэн туршлагаар мэдэрч, өөр дээрээ хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй—энэ бол ойлголтод суурилсан мэдлэг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Чи үүрэгтээ буцан очих ёстой. Үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн харуулдаг янз бүрийн завхрал, тоолж баршгүй олон байдлаа бага багаар шинжилж, тэдгээрийн учрыг нь олж, дараа нь тус бүрд нь нэг нэгээр нь тогтмол анхаарлаа хандуул. Чи өөрийн өөрийгөө зөвтгөдөг зан, зальжин байдал, юмыг үргэлж хойш татдаг эсвэл хөнгөн хуумгай, яаруу сандруу хэв маяг зэрэг харуулдаг янз бүрийн байдлаа шийдвэрлэж, тэдгээрээр дамжуулан завхарсан зан чанараа олж тогтоох ёстой. Завхарсан зан чанараа олж тогтоомогц юу хийх ёстойгоо чи мэдэх үү? Жишээлбэл, тодорхой нэг асуудал дээр чи зөвхөн нэр хүндээ бодож, аминч зангаа харуулсан үедээ хэрхвэл зохих вэ? Нэгдүгээрт нэр хүндийн талаарх бүх бодлоо орхих ёстой: “Би тэгж хэлсэн бол энэ нь нэр хүндээ хамгаалахын төлөө байх байж. Ингэж хэлэх нь цаанаа сэдэлтэй байх болно, би аминч, олхиогүй аашлах байж. Энэ бол миний завхарсан зан чанар, би иймэрхүү зүйл хэлэх ёсгүй. Би өөрийгөө ил болгож, өөрийн жинхэнэ төрхөө харуулж, зүрх сэтгэлдээ үнэхээр юу бодож байгаагаа хэлэх ёстой. Нэр хүндээ хамгаалж, бардам зандаа нийцүүлэх гэж хичээхийн оронд, нэр хүндээ алдсан нь дээр”. Ийнхүү өөрийгөө хаяж, сэтгэлийн гүн дэх бодлоо ил гаргаснаараа чи нэг талаар үнэнч шударга болж, нөгөө талаар өөрийн санаагаар авирлаж, нэр хүнддээ санаа тавихаа больдог. Чи үнэнийг хэрэгжүүлж, үүргээ илүү сайн гүйцэтгэж, үүрэгтээ хариуцлага үүрч чаддаг. Чи нэр хүндээ алдах боловч Бурханы гэрийн ашиг сонирхол, үнэнийг хамгаалдаг. Ингэж амьдрах нь шударга агаад зөв, хүмүүс болон Бурханы өмнө авчрахад тэнцэнэ. Энэ бол гайхалтай хэрэг! Ийм маягаар хэрэгжүүлэх нь магадгүй жаахан хүнд байж болох ч хүчин чармайлт болон хэрэгжүүлж байгаа зүйл чинь энэ чиглэлд зорьж байгаа бол хэдий хоёр, гурван удаа алдаж болох ч магадгүй тав дахь оролдлого дээрээ чи амжилт олж мэднэ. Тэгвэл чиний хувьд амжилт гэж юу вэ? Энэ нь чи үнэнийг хэрэгжүүлэх үедээ, чамайг Сатаны хүлээснээс чөлөөлөх, чамд өөрийгөө хаях боломж олгох, бардам зан, нэр хүнд, ашиг сонирхлоо хойш тавьж, аминч, олхиогүй байхаа болих тэрхүү алхмыг хийж чаддаг гэсэн үг юм. Тэгэхээр эндээс чи юуг харж байна вэ? Ингэж хийснээрээ чи өөрийгөө үнэнийг хайрладаг, үнэн, зөв шударга байдал, гэрэл рүү хүсэн тэмүүлдэг нэгэн гэдгээ бусдад харуулдаг. Түүний зэрэгцээ чи бас Сатаныг шившиглэдэг. Сатан чамайг завхруулсан, чамайг өөртөө санаа тавьдаг, аминч, нэр хүндээ боддог болгосон. Харин одоо эдгээр сатанлаг зүйл чамайг цаашид хүлж чадахгүй, чи тэдгээрээс ангижирч, бардам зан, нэр хүнд эсвэл хувийн ашиг сонирхолдоо захирагдахаа больж, үнэнийг хэрэгжүүлдэг болохоор Сатаныг шившиглэдэг. Сатаныг шившиглэх үед чи ялалт байгуулдаг бус уу? Бурханд хийх гэрчлэлдээ чи бат зогсдог бус уу? Сайн тулаан хийдэг бус уу? Сайн тулаан хийсний дараа зүрх сэтгэлд чинь амар амгалан, баяр хөөр, уужрах мэдрэмж төрдөг. Хэрэв хүмүүс үргэлж буруутай мэдрэмжтэй амьдарч, зүрх сэтгэл нь төөрөлдөж, баяр баясал, амар амгалан байхгүй, бүх зүйлээс болж байнга гунигтай, гутруу байдаг бол энэ нь юуг харуулж байна вэ? Тэд үнэнийг ховорхон хэрэгжүүлдэг, үнэнээс ихэвчлэн нүүр буруулж, аминчхан бөгөөд завхарсан сатанлаг зан чанартай амьдардаг гэдгийг харуулдаг. Тэд өөрсдийн алдар хүнд, нэр төр, байр суурь, ашиг сонирхолд санаа тавьдаг бөгөөд тэдэнд үнэн байхгүй гэдгийг харуулдаг. Тийм учраас тэдний шаналал их, санаа зовох юм олон бөгөөд дөнгө хүлээс нь арвин байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”-оос эш татав

Бурханд итгэх итгэлийн чинь тухайд үүргээ зүй ёсоор гүйцэтгэхээс гадна үнэнийг ойлгох, үнэн-бодит байдалд орох болон амь руу орохын тулд илүү их хүчин чармайлт гаргахын түлхүүр нь юу вэ? Чамд ямар нэг зүйл тохиолдоход анзааралгүй бүү өнгөрүүл; асуудалтай тулгараад тодорхой нэг зүйл бодож, тодорхой зан авир гаргаж, ямар нэг зүйлийг буруу гэж мэдэрч байгаа ч чухам юу болоод байгааг хэлж мэдэхгүй, энэ асуудал дээр хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй байгаа бол чи энэ асуудлаа уудлан ярьж, хүн бүртэй нөхөрлөх ёстой; ямар нэгэн асуудал байгааг олж мэдэх үедээ чи энэ талаар нөхөрлөх ёстой. Энэ талаар нөхөрлөх үед асуулт, эргэлзээ чинь өөрийн мэдэлгүй улам багасаж, илүү их үнэнийг ойлгох болно, улмаар нэг л мэдэхэд биеийн хэмжээ чинь өсөх болно. Үнэний тухайд чи илүү их хичээж, зүрх сэтгэлээ үүнд зориулах ёстой. Зарим хүн: “Би Бурханд хэдэн жил итгэж, олон сургаалыг ойлгосон. Би одоо суурьтай. Одоо гадаад дахь манай чуулганы амьдрал сайхан байна, ах эгч нар Бурханд итгэх итгэлийн асуудлыг өдөржингөө нөхөрлөхөөр цуглардаг, тийм болохоор би өөрөө ч мэдэлгүй тэжээгддэг—энэ л хангалттай. Амийн оролтынхоо асуудлыг, эсвэл тэрслүү байдлынхаа асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргах хэрэг надад байхгүй. Би залбирч, Бурханы үгийг идэж, ууж, магтан дуу дуулж, үүргээ гүйцэтгэх цагийн хуваариа өдөр бүр чанд сахидаг. Би хийх ёстой ажлаа нэгийг ч дутаахгүй хийдэг, эцсийн үр дүнд нь миний амь хар аяндаа л өсдөг” гэдэг. Итгэлдээ төөрөлдсөн хүмүүс ийм зүйл боддог. Бурханд итгэх итгэлийн зам бол хамгийн бодит зам; өндөр дуугаар ярьдаг боловч ямар нэг бодитой зүйл хийдэггүй хүмүүс юу ч олж авахгүй. Ямар хүмүүс юм олж авдаг вэ? Хал үзсэн хүмүүс. Энэ хүмүүс Бурханд итгэх итгэлийн замдаа тодорхой гол чухал зүйлсийг ухаарч чаддаг, прагматик бөгөөд хийж байгаа бүх зүйлдээ, хийж байгаа бүхнээ бодолцож үзэхдээ, бүх зүйлтэй эгцлэн нүүр тулахдаа, үнэн болгонд орохдоо бодитой ханддаг. Тэд өндөр дуугаар ярьдаг, эсвэл зөвхөн хийхэд л төвлөрдөг хүмүүс биш. Харин ч тэд өөрсдөд нь тохиолддог бүхэнд зүрх сэтгэлээрээ туршлагажиж, хийж байгаа бүхэндээ зүрх сэтгэлээ зориулснаараа тохиолдсон юм болгоны дараа ойлголт олж авдаг. Санал бодол нь зөрөх үед, эсвэл зарим онцгой тохиолдолд тэдэнд сурах хичээл байдаг. Зүрх сэтгэлтэй хүн ийм байдаг бөгөөд ийм төрлийн хүн эцэстээ үнэнийг олж авах болно. Уймраа хүмүүс эцэстээ үнэнийг олж авч чадахгүй; тэд зөвхөн биеийн хүчээ дайчилж, хийж бүтээж, өөрсдийгөө гайхуулахад анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд үнэнийг олж авахад асар хэцүү байх болно. Үүнийг эргэцүүлээд үз: Яг ямар төрлийн хүн үнэн-бодит байдалд орж чаддаг вэ? Юманд ул суурьтай ханддаг, зүрх сэтгэлээ ашигладаг, зүрх сэтгэлтэй хүмүүс. Нэг талаар, тийм хүмүүс бодит байдал, бодитой зүйлс дээр илүү төвлөрдөг; үүнээс гадна тэд илүү прагматик байдаг, эерэг зүйлсийг хайрладаг, үнэнийг хайрладаг, бодит зүйлсэд дуртай байдаг. Ийм хүмүүс эцэстээ үнэнийг ойлгож, олж авч чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэхэд амийн оролт хамгийн чухал”-аас эш татав

Хүмүүс Бурханыг өөрсдийн амь болгох тухай байнга ярьдаг боловч хараахан тийм түвшинд хүртэл туршлагажаагүй байна. Бурхан миний амь, Тэр намайг өдөр бүр залж чиглүүлдэг, би Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, Түүнд өдөр бүр залбирдаг, иймээс Тэр миний амь болсон гэж чи зүгээр л хэлдэг. Ингэж хэлдэг хүмүүсийн мэдлэг тун өнгөц байдаг. Олон хүнд ямар ч суурь байдаггүй; Бурханы үгийг тэдэнд суулгасан байдаг боловч ямар нэгэн жимс гарах нь байтугай, соёолоогүй ч гүй байдаг. Өнөөдөр чи ямар хэмжээнд туршлагажсан бэ? Бурхан чамайг энэ хүртэл явтал чинь хүчилсний дараа, одоо л Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрдэг. Нэг л өдөр, чамайг тодорхой хэмжээнд туршлагажсан үед Бурхан чамайг явуулахаар боллоо гэхэд чи явж чадахгүй байх болно. Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ чи дотроо үргэлж мэдрэх болно; чи эхнэр, нөхөр, хүүхэд, гэр бүл, эцэг, эхгүй, махан биеийн зугаа цэнгэлгүйгээр амьдарч чадах ч Бурхангүйгээр байж чадахгүй. Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх болно; чи Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихад Бурханд итгэх итгэлдээ хүссэн үр дүнд хүрсэн байх болно, ийм маягаар Бурхан чиний амь болж, чиний оршин тогтнолын суурь болсон байх бөгөөд чи Бурханыг хэзээ ч дахин орхиж чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихдаа Бурханы хайрыг үнэхээр эдэлсэн байх болно, Бурхантай хангалттай дотно харилцаатай болоход, Тэр чиний амь, чиний хайр болж, тэр үед чи Бурханд залбираад ингэж хэлнэ: “Ээ, Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй, Та бол миний амь, би өөр бусад бүх зүйлгүйгээр явж чадна, гэвч Тангүйгээр амьдарч чадахгүй.” Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь. Зарим хүн өнөөдрийг хүртэл албан хүчээр ирж байсан: Тэд хүссэн ч хүсээгүй ч үргэлжлүүлэх ёстой бөгөөд хадны завсар хавчуулагдсан мэт тэдэнд үргэлж санагддаг. Бурхан бол чиний амь, тийм болохоор хэрвээ зүрх сэтгэлээс чинь Бурханыг авчихвал амиа алдахтай адил тийм мэдрэмж чамд төрөх ёстой; Бурхан чиний амь байж, чи Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ингэвээс чи Бурханыг үнэхээр бодитоор мэдэрсэн байх болно, тэр үед чи Бурханыг хайрлахдаа жинхэнээсээ хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байна. Нэг л өдөр, амь чинь тодорхой түвшинд хүртэл туршлагажих үед, чи Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух үед Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хүссэн ч гэсэн Түүнийг мартаж чадахгүй байх болно. Бурхан чиний амь болсон байна; чи хорвоо ертөнцийг, эхнэр, нөхөр, хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад хэцүү байх болно—мартах боломжгүй, энэ бол чиний жинхэнэ амь бөгөөд Бурханыг гэх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй; Бурханыг гэх тэдний хайр нэн тэргүүнд байдаг. Ийм маягаар бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх харьцалт, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг. Бусад бүх зүйлээс илүү Бурханыг гэх хайрыг олсон үедээ чи бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өмнөх: 19. Бурхантай хэвийн харилцаагаа хамгаалах зарчмууд

Дараах: 21. Бурханы ажлыг туулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх