160. Бурханы захиргааны зарлиг, тушаалыг дагаж мөрдөх зарчмууд

(1) Захиргааны зарлиг, тушаалуудын мөн чанар, жинхэнэ утга учрыг ойлгох шаардлагатай. Бурханы зан чанарт халдахгүйн тулд Бурханы хүслийг ойлгож, зүрх сэтгэлдээ Түүнийг хүндэл;

(2) Бурханы захиргааны зарлиг, тушаалаар дамжуулан үнэнийг эрж хайж, Бурханы зан чанарыг мэдэх шаардлагатай. Түүний захиргааны зарлиг, тушаалыг үнэхээр даган мөрдөж чаддаг бол;

(3) Хэрэгжүүлэлтийн зарчмаа боловсруулж, улмаар Бурханы захиргааны зарлиг, тушаалыг ягштал даган мөрдөхийн тулд өөрийнхөө эмзэг байдал, гол сул талыг мэдэх шаардлагатай;

(4) Бурханы захиргааны зарлиг, тушаал нь хүний хүн чанартай эсэхийг хамгийн их илчилдэг. Захиргааны зарлиг, тушаалыг даган мөрдөж чаддаггүй хүн бол хүн чанаргүй хүн бөгөөд лавтайяа таягдан хаягдана.

Холбогдох Бурханы үг:

ХААНЧЛАЛЫН ЭРИН ҮЕД БУРХАНЫ СОНГОСОН ХҮМҮҮСИЙН ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ ЁСТОЙ ЗАХИРГААНЫ АРВАН ЗАРЛИГ

1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.

2. Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал.

3. Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг. Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ийм зүйл хийдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй бас мөнгөний уутанд хийсэн зүйлээс зөвшөөрөлгүй авсан.

4. Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй.

5. Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярь, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэхийн тулд хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ.

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа хэрэгжүүлж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уухад болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

7. Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дага. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чанд дагаж мөрд, харин зөв бурууг бүү шинж; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамааралгүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.

8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

9. Ухаан бодлоо чуулганы ажил дээр төвлөрүүл. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавь. Энэ бол ариун хүний ёс журам юм.

10. Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэг үгүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх ёсгүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээнэ, гэхдээ чи болчимгүй загнаж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг баримтлах ёстой байдаг. Үүнийг хүмүүс дагаж мөрдөх ёстой, үүнийг тэд хэрэгжүүлэх ёстой. Ариун Сүнсний хийх ёстой зүйлийг Ариун Сүнсээр хийлгэ; хүн үүнд оролцож болохгүй. Хүн өөрийн хийх ёстой зүйлийг л баримтлах хэрэгтэй ба энэ нь Ариун Сүнстэй ямар ч холбоогүй. Энэ нь хүний хийх учиртай зүйлээс өөр юу ч биш бөгөөд Хуучин Гэрээн дэх хуулийг дагахтай яг л адил тушаал мэт даган мөрдөх ёстой. Хэдийгээр одоо Хуулийн эрин үе биш боловч Хуулийн эрин үед ярьдаг байсантай адил дагаж мөрдөх ёстой олон үг байсаар байгаа. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөдөгт найдсанаар л эдгээр үгийг хэрэгжүүлдэггүй, харин эдгээр нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм. Жишээлбэл: Та нар бодитой Бурханы ажлыг шүүх ёсгүй. Бурханы гэрчилсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй. Бурханы өмнө та нар зөв зохистой авирлах ёстой, замбараагүй байж болохгүй. Хэл яриа чинь боломжийн байж, үг, үйлдэл чинь Бурханы гэрчилсэн хүний зохицуулалтыг дагах ёстой. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй. Та нар Бурханы айлдварын өнгө, зорилгыг дуурайх ёсгүй. Гаднаа та нар Бурханы гэрчилсэн хүнийг илэрхий эсэргүүцэх ямар нэг зүйл хийж болохгүй, гэх мэтчилэн эдгээрийг хүн бүр даган мөрдөх ёстой. Эрин үе бүрд Бурхан хуультай төстэй олон дүрэм журмыг тогтоосон бөгөөд тэдгээрийг хүн даган мөрдөх ёстой байдаг. Үүгээр дамжуулан Тэр хүний зан чанарыг хязгаарлан барьж, чин сэтгэлийг нь илрүүлдэг. Жишээ нь, Хуучин Гэрээний эрин үеийн “Эцэг эхээ хүндэл” гэдэг үгийг аваад үз. Эдгээр үг нь өнөөдөр хэрэглэгдэхгүй; тухайн үед, эдгээр үг нь ердөө л хүний зарим гаднах зан чанарыг хазаарлаж, Бурханд итгэх хүний итгэлийн чин сэтгэлийг харуулахын тулд ашиглагдаж байсан, Бурханд итгэж байсан хүмүүсийн тэмдэг байв. Хэдийгээр одоо Хаанчлалын эрин үе ч гэсэн, хүний даган мөрдөх ёстой олон дүрэм журам байсаар байгаа. Өнгөрсөн үеийн дүрэм журам хэрэглэгддэггүй; өнөөдөр, хүн хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой бөгөөд шаардлагатай олон хэрэгжүүлэлт байгаа. Тэдгээрт Ариун Сүнсний ажил хамаарахгүйн дээр хүн хийх ёстой байдаг.

Нигүүлслийн эрин үед Хуулийн эрин үеийн олон хэрэгжүүлэлт хаягдсан, учир нь эдгээр хууль тухайн үеийн ажилд тодорхой үр нөлөөтэй байгаагүй. Тэдгээрийг хаясны дараа тухайн эрин үед тохиромжтой олон хэрэгжүүлэлтийг гаргаж тавьсан нь өнөөдрийн олон дүрэм журам болсон билээ. Өнөөдрийн Бурхан ирэхдээ эдгээр дүрэм журмыг хаяж, цаашид даган мөрдөх хэрэггүй болсны дээр өнөөдрийн ажилд зохимжтой олон хэрэгжүүлэлтийг гаргаж тавьсан. Өнөөдөр, эдгээр хэрэгжүүлэлт нь дүрэм журам биш хэдий ч тодорхой үр дүнд хүрэхийг зорьдог; тэдгээр нь өнөөдөр тохиромжтой—магадгүй маргааш тэдгээр нь дүрэм журам болох болно. Дүгнээд хэлэхэд, чи өнөөдрийн ажилд үр өгөөжтэй дүрмийг даган мөрдөх ёстой. Маргаашийг бүү анхаар: Өнөөдөр хийгдэж байгаа зүйл өнөөдрийн төлөө байдаг. Магадгүй маргааш болоход, чиний хэрэгжүүлэх шаардлагатай илүү дээр хэрэгжүүлэлт гарах болно—гэхдээ түүнд хэтэрхий их анхаарал бүү хандуул. Харин Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийхийн тулд өнөөдөр даган мөрдөх ёстой зүйлээ л даган мөрд. Өнөөдөр хүний хувьд, дараах зүйлийг сахин мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй: Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханыг чи аргалахаар оролдох юм уу Түүнээс юу ч нуух ёсгүй. Урд чинь байгаа Бурханы өмнө чи бузар заваан, биеэ тоосон юм ярьж болохгүй. Бурханы итгэлийг олж авах гэж нүдний чинь өмнө байгаа Бурханыг чихэр шиг үг, сайхан яриагаар хуурч болохгүй. Бурханы өмнө чи хүндэтгэлгүй авирлаж болохгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой бөгөөд Түүний үгийг сөрж, эсэргүүцэж, маргаж болохгүй. Чи Бурханы амнаас гарсан үгийг хүссэнээрээ тайлбарлаж болохгүй. Хорон муу хүмүүсийн ов мэхтэй урхинд орохоос зайлсхийж үг хэлээ хянах ёстой. Чамд зориулан Бурханы тогтоосон хил хязгаарыг давахаас зайлсхийж алхаагаа хянах ёстой. Хэрэв чи хил хязгаарыг давбал Бурханы байр сууринд зогсож, ихэрхүү, ихэмсэг үгээр ярихад хүрч, тэгснээр Бурханд жигшигдэх болно. Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр түгээж болохгүй, тэгвээс бусад хүн чамайг дооглон тохуурхаж, диаволууд чамайг маллах вий. Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах болно. Чи ойлгоогүй ч гэсэн үүнийг шүүж болохгүй; чи эрж хайж, нөхөрлөхөөс өөрийг хийж чадахгүй. Ямар ч хүн Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууриас өнөөдрийн Бурханд зааж болохгүй—ингэх нь буруу юм. Бурханы гэрчилсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үг, үйлдэл, сэтгэлийн гүн дэх бодлоороо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ бол хүний хариуцлага, үүнийг хэн ч өөрчилж болохгүй бөгөөд ингэх нь захиргааны зарлигийг зөрчинө. Үүнийг хүн бүхэн санах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шинэ эрин үеийн тушаал”-аас эш татав

Бурхан Өөрийн захиргааны зарлигтай, эдгээр зарлигаа ашиглан хүмүүсийг шийтгэж, дуулгаваргүй байвал хянаж байдаг гэж хүмүүс үргэлж хэлдэг. “Захиргааны зарлиг” гэдэг үгийг тэд байнга ярьж явдаг хэдий ч энэ нь чухамдаа ямар утгатай болохыг үнэндээ ойлгодоггүй. Захиргааны зарлиг гэж чухам юу вэ? Тэдгээр нь хүний зан авирыг хянаж байхын тулд хүний уг чанар болон завхарсан зан чанарт чиглэсэн Бурханы илэрхийлсэн хэсэг үг. Захиргааны зарлиг бол Еховагийна хууль, эрхзүйн тогтолцоо биш, хүний ертөнцийн үндсэн хуультай бол бүр ч харьцуулшгүй. Энэ бол хүний зан авирыг хянаж байхын тулд Бурханы тодорхойлсон багц хэмжүүр юм. Тэдгээрт Бурханаас хэрхэн эмээх, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, хэрхэн дуулгавартай дагах, бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд хэрхэн авирлах, хүн болохынхоо хувьд хэрхэн авирлах, Бурханыг хэрхэн гэрчлэх, Бурханы нэрийг хэрхэн шившиглэхгүй байх хамаардаг. Зарим хүн “Бурханы Сүнс аливааг хийж чаддаг. Тэр хүмүүсийг шийтгэж, хүн бүрийн ачийг сайхан сэтгэлээр хариулж чадна. Бүх хүнийг залж чиглүүлдэг үнэн ч бас бий. Захиргааны зарлиг байх ямар хэрэгтэй юм бэ?” гэж хэлдэг. Үнэн хүмүүсийн амийн оролттой холбоотой; тэдний завхарсан зан чанарын тодорхой нэг байдалтай хамааралтай байдаг. Захиргааны зарлиг бол ойлгомжтойгоор тодорхойлсон нөхцөлүүд юм. Чиний байдал ямар байх, ямар төрлийн хүн байхаас үл хамааран Бурханд итгэдэг л бол чи захиргааны зарлиг дээр заасан бүхнийг хэрэгжүүлэх ёстой—хэрэв чадахгүй бол чиний нэрийг бүртгэлээс хасаж, Бурханы нүдэнд чи жигшигдэн гологдсон нэгэн болох болно. Хуулийн эрин үед Ехова зарим нэг ажил хийж, олон үг айлдаж, олон тооны хууль гаргасан бөгөөд тэдгээр хуульд мэдээж хүний хийвэл зохих олон зүйлийг талаар оруулсан байсан болохоор Захиргааны зарлиг бол үнэндээ Бурханд итгэхэд хүмүүст тавигддаг хамгийн наад захын шаардлага юм: жишээлбэл, тэд Еховагаас хэрхэн эмээх ёстой, Еховад хэрхэн тахил өргөж, аравны нэгийн өргөл төлж, хандив өгөх гэх мэт. Тухайн үед тэдгээрийг хууль гэж нэрлэдэг байсан бол Нигүүлслийн эрин үед тэдгээрийг тушаал гэх болсон.

Нигүүлслийн эрин үеийн тушаалууд өнөөдөр захиргааны зарлигийн үүргийг гүйцэтгэж чадахгүй, учир нь эрин үе бүрд хүнд тавигддаг шаардлага өөр. Эрин үе бүр нь тушаалтай, эрин үе бүр нь Бурханы шаардлага, хүнд тавигдах шалгуур, эрин үеийн өөрчлөлт болон Бурхан ажлын шаардлагын дагуу өөрчлөгдөж байдаг шалгууртай байдаг… Өнөөдөр Бурхан хүний байдал болон хэрэгцээнд тохирсон захиргааны зарлигийг гаргасан. Зарим хүн “Яагаад нэмж захиргааны зарлиг гаргана вэ? Аль хэдийн нэгэнтээ гаргачихсан, хүмүүс тэдгээрийг мэддэг, шаардлагыг нь биелүүлдэг. Ингээд л болоо шүү дээ. Яагаад шинийг гаргасаар байдаг юм бэ?” гэж асуудаг. Одоогийн хүмүүс ийм завхарсан байхад захиргааны зарлиг гаргахгүй байж болно гэж үү? Бүх хүн завхарсан зан чанартай агаад уг чанартаа захирагддаг; Бурханы ажлыг хүлээн авч, тушаалуудыг дагаж чадлаа гээд тэд ариун, зөв шударга болчихдог юм биш. Ингэж ажилладаггүй. Хүмүүс хэзээд завхарсан зан чанар дундаа амьдарч байдаг болохоор тэдний зан авирыг хянаж байхын тулд тохирох захиргааны зарлиг үргэлж хэрэгтэй болдог. Хэрэв эдгээр захиргааны зарлигийг хүмүүс үнэхээр зөрчих юм бол тэднийг сахилгажуулж, эсвэл тэдэнд хориг тавьж, таягдан хаях юм уу хөөж болно. Ямар ч төрлийн үр дагавар гарч болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хаанчлалын эрин үе дэх Бурханы захиргааны зарлигийн тухай яриа”-аас эш татав

Шинэ эрин үе дэх тушаалуудын тунхаглал нь энэ урсгал дахь бүх хүн болон өнөөдөр Бурханы дуу хоолойг сонсдог бүх хүн шинэ эрин үед орсон хэмээх баримтыг гэрчлэх гэрчлэл юм. Энэ нь Бурханы ажлын шинэ эхлэл бөгөөд Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн хэсгийн эхлэл билээ. Бурхан, хүн хоёр шинэ тэнгэр, шинэ газрын ертөнцөд орж, израильчуудын дунд Ехова, иудейчүүдийн дунд Есүс ажиллаж байсны яг адилаар Бурхан илүү их бодитой ажил хийж, газар дээр улам ч их, улам ч агуу ажил хийнэ гэдгийг шинэ эрин үеийн тушаалууд бэлгэддэг. Тэдгээр нь бас энэ бүлэг хүмүүс Бурханаас илүү их, илүү агуу даалгавар хүлээн авч, бодитоор хангагдаж, тэжээл, дэмжлэг, халамж, хамгаалалт хүртэх бөгөөд Бурхан тэдэнд илүү бодитой сургуулилт өгч, мөн Бурханы үгээр харьцаж, эвдэж, цэвэршүүлнэ гэдгийг бэлгэддэг. Шинэ эрин үеийн тушаалуудын учир холбогдол нэлээд гүнзгий юм. Тэдгээр нь Бурхан газар дээр үнэхээр илрэн гарах ба тэндээс бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулж, махбодоор Өөрийн бүх алдрыг илчилнэ гэдэг санаа өгдөг. Мөн Өөрийн сонгосон бүх хүнийг төгс болгохын тулд бодитой Бурхан газар дээр илүү бодитой ажил хийх гэж байгаа гэдгийг илтгэдэг. Түүнчлэн Бурхан газар дээрх бүх зүйлийг үгээр гүйцэлдүүлж, “бие махбодтой болсон Бурхан хамгийн өндөрт мандаж, өргөмжлөгддөг агаад бүх ард түмэн, бүх улс үндэстэн агуу их Бурханыг шүтэн мөргөхөөр сөгдөнө” гэсэн баримтыг нотолно. Шинэ эрин үеийн тушаалууд нь хүнээр мөрдүүлэхийн тулд байдаг боловч, мөн тэгэх нь хүний үүрэг, хариуцлага хэдий ч тэдгээрийн төлөөлдөг утга учир нь ганц хоёр үгээр бүрэн илэрхийлэхийн аргагүй хэтэрхий гүн гүнзгий юм. Шинэ эрин үеийн тушаалууд нь Ехова ба Есүсийн тунхагласан Хуучин Гэрээний хууль болон Шинэ Гэрээний дүрэм журмыг орлодог. Энэ бол хүний төсөөлдөг шиг энгийн хэрэг биш, илүү гүн гүнзгий хичээл юм. Шинэ эрин үеийн тушаалуудад практик учир холбогдлын тал байдаг: Тэдгээр нь Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн хоорондох холбоос болдог. Шинэ эрин үеийн тушаалууд нь хуучин эрин үеийн бүх хэрэгжүүлэлт, дүрэм журмыг болон бас Есүсийн эрин үе ба түүнээс өмнөх бүх хэрэгжүүлэлтийг төгсгөдөг. Тэдгээр нь хүнийг илүү бодитой Бурханы өмнө аваачиж, Түүгээр биечлэн төгс болгуулж эхлэх боломж олгодог; энэ нь төгс болох замын эхлэл. Тиймээс та нар шинэ эрин үеийн тушаалуудад зөв хандлага баримтлах хэрэгтэй, тэдгээрийг хааш яаш дагах юм уу, басамжилж болохгүй. Шинэ эрин үеийн тушаалууд нь нэгэн зүйлийг маш их онцолдог: Хүн өнөөдрийн бодитой Бурханыг Өөрийг нь шүтэн мөргөх ба үүнд Сүнсний мөн чанарт илүү бодитоор захирагдах явдал багтана. Эл тушаалууд нь бас, зөвт байдлын Нар болон илэрснийхээ дараа Бурхан хүнийг гэм буруутай, эсвэл зөв шударга хэмээн шүүх зарчмуудыг онцолдог. Уг тушаалуудыг ойлгох нь хэрэгжүүлэхээс амархан. Хэрвээ Бурхан хүнийг төгс болгохыг хүсвэл Өөрийн үг, удирдамжаар дамжуулан хийх ёстой ба хүн ганцхан төрөлх оюун ухаанаараа төгс байдалд хүрч чадахгүй гэдгийг үүнээс харж болно. Хүн шинэ эрин үеийн тушаалуудыг мөрдөж чадах уу, үгүй юу гэдэг нь бодитой Бурханы талаарх хүний мэдлэгтэй хамаатай. Ийм учраас чи тушаалуудыг мөрдөж чадах эсэх нь хэдхэн хоногийн дотор шийдвэрлэх асуудал биш. Энэ бол сурч мэдэх тун гүнзгий хичээл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тушаалуудыг мөрдөж, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

Тушаалуудыг мөрдөх гол түлхүүр нь бодитой Бурханы талаар ойлголттой байх явдал юм. Бодитой Бурханы талаар ойлголттой болмогцоо чи тушаалуудыг мөрдөж чадна. Тушаалуудыг мөрдөх нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй: Нэг нь Түүний Сүнсний мөн чанарыг хадгалж, Сүнсний өмнө Сүнсний шинжилгээг хүлээн зөвшөөрч чаддаг байх; нөгөө нь Бурханы махбод болсон биеийг үнэхээр ойлгож чаддаг байж, жинхэнэ дуулгавартай байдалд хүрэх. Махан биеийн өмнө ч бай, эсвэл Сүнсний өмнө ч бай, хүн Бурханд захирагдаж, Бурханыг хүндлэх сэтгэлийг үргэлж өвөрлөх ёстой. Зөвхөн ийм хүн л төгс болгуулах эрхтэй. Хэрвээ чамд бодитой Бурханы бодит байдлын талаарх ойлголт байгаа бол—өөрөөр хэлбэл, энэхүү шалгалтад чи бат зогссон бол—чиний хувьд юу ч хэцүү байхгүй.

“Тушаалуудыг мөрдөхөд амархан; чи зүгээр л Бурханы өмнө байхдаа дохиж зангалгүйгээр илэн далангүй, үнэн сэтгэлээсээ ярих хэрэгтэй; энэ нь тушаалуудыг мөрдөж байгаа хэрэг” гэж зарим хүн хэлдэг. Тэр нь зөв үү? Тэгвэл, Бурханы ар хударгаар Түүнийг эсэргүүцэх хэдэн юм хийвэл үүнийг тушаалуудыг мөрдөж байна гэж тооцох уу? Тушаалуудыг мөрдөх гэдэг нь юуг агуулдгийг чи нэгд нэггүй ойлгох ёстой. Энэ нь Бурханы бодит байдлыг үнэхээр ойлгодог уу, үгүй юү гэдэгтэй чинь холбоотой; хэрвээ чи бодит байдлын тухай ойлгодог ба энэхүү шалгалтын үеэр бүдэрч, унадаггүй бол чамайг хүчтэй гэрчлэлтэй гэж тооцож болно. Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, Түүний өмнө гомдоллохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулгавартай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Хэрэгжүүлэлтийн үеэр тушаалуудыг мөрдөх явдлыг үнэнийг хэрэгжүүлэхтэй уялдуулах ёстой. Тушаалуудыг мөрдөх зуураа хүн үнэнийг хэрэгжүүлэх учиртай. Үнэнийг хэрэгжүүлэх үедээ хүн тушаалуудын зарчмыг зөрчиж, тушаалыг эсэргүүцэх ёсгүй; Бурханы юу л шаардсаныг чи хийх ёстой. Тушаалуудыг мөрдөх болон үнэнийг хэрэгжүүлэх нь эсрэг тэсрэг бус, харилцан уялдаатай юм. Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, тушаалын мөн чанарыг төдий чинээ их мөрдөнө. Үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, тушаалуудад илэрхийлэгдсэн Бурханы үгийг төдий чинээ их ойлгоно. Үнэнийг хэрэгжүүлэх болон тушаалуудыг мөрдөх нь зөрчилдөөнтэй үйлдлүүд биш, харин ч хоорондоо холбоотой. Анх хүн тушаалуудыг мөрдсөний дараа л үнэнийг хэрэгжүүлж, Ариун Сүнснээс гэгээрэл олж авч чаддаг байсан боловч энэ нь Бурханы анхдагч санаа зорилго биш. Бурхан, чамаас зөвхөн сайн явдалтай байхыг биш, зүрх сэтгэлээсээ Өөрт нь шүтэн мөргөхийг шаарддаг. Гэхдээ чи тушаалуудыг ядаж өнгөцхөн ч болов мөрдөх ёстой. Туршлагаар дамжуулан хүн аажмаар Бурханы тухай илүү тодорхой ойлголттой болсныхоо дараа, Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцэхээ больж, Бурханы ажлын талаарх ямар ч эргэлзээгүй болдог. Энэ бол хүмүүс тушаалуудын мөн чанарыг сахиж чадах ганц зам юм. Тиймээс үнэнийг хэрэгжүүлэлгүй тушаалуудыг мөрдөх төдий нь үр ашиггүй бөгөөд Бурханыг бодитой шүтэн мөргөх явдлыг бүрдүүлдэггүй, учир нь чи бодитой биеийн хэмжээнд хараахан хүрээгүй. Хэрвээ чи тушаалуудыг үнэнгүйгээр мөрддөг бол энэ чинь ердөө дүрэм журмыг хатуу чанд баримтлахтай дүйцдэг. Ингэснээр тушаалууд чиний хууль болох ба амийн өсөлтөд чинь туслахгүй. Харин ч, тэдгээр нь чамд дараа болж, чамайг Хуучин Гэрээний хууль шиг ягштал хүлж, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдахад хүргэнэ. Тиймээс чи үнэнийг хэрэгжүүлснээр л тушаалуудыг үр дүнтэй мөрдөж чадах ба үнэнийг хэрэгжүүлэхийн тулд тушаалуудыг мөрдөнө. Тушаалуудыг мөрдөх явцдаа чи бүр олон үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг хэрэгжүүлэхдээ тушаалуудын утга учир үнэндээ юу болох талаар улам гүнзгий ойлголт олж авна. Хүн тушаалуудыг мөрд гэсэн Бурханы шаардлагын цаад зорилго, утга учир нь хүний төсөөлдөг шиг хүнийг дүрэм журам мөрдүүлэх л гэсэн юм биш, харин хүний амийн оролттой холбоотой. Чиний амийн өсөлтийн хэмжээ тушаалуудыг ямар түвшинд мөрдөж чадахыг чинь тодорхойлдог. Хүнээр мөрдүүлэх гэж уг тушаалууд байдаг хэдий ч тушаалуудын мөн чанар нь хүний туршлагаар л дамжин тодорхой болдог. Тушаалуудыг сайн мөрдөнө гэдэг нь “тэд бүрмөсөн бэлэн болж, өргөгдөх л үлдсэн” гэсэн утгатай гэж ихэнх хүн боддог. Энэ нь хэрээс хэтэрсэн бодол бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэггүй. Иймэрхүү зүйл хэлдэг хүмүүс ахиц гаргах хүсэлгүй, махан биед шунадаг. Энэ бол утгагүй үг! Энэ нь бодит байдалд таардаггүй! Тушаалуудыг бодитоор мөрдөлгүй, үнэнийг л хэрэгжүүлэх нь Бурханы хүсэл биш. Ингэдэг хүмүүс бол эрэмдэг бөгөөд өрөөсөн хөлгүй хүмүүстэй адилхан. Тушаалуудыг дүрэм журам баримталж байгаа мэт зүгээр л мөрдөж, харин үнэнийг эзэмшихгүй байх нь ч бас Бурханы хүслийг хангалуун байлгаж чадахгүй; ийнхүү үйлддэг хүмүүс өрөөсөн нүдгүй хүнтэй адил нэг төрлийн эрэмдэг юм. Хэрвээ чи тушаалуудыг сайн мөрддөг бөгөөд бодитой Бурханы талаар тодорхой ойлголт олж авсан бол чи үнэнийг эзэмшинэ гэж хэлж болно; ер нь, чи бодитой биеийн хэмжээг олж авсан байх болно. Чи хэрэгжүүлэх ёстой үнэнийг хэрэгжүүлбэл тушаалуудыг бас мөрдөх бөгөөд энэ хоёр зүйл хоорондоо зөрчилддөггүй. Үнэнийг хэрэгжүүлэх, тушаалуудыг мөрдөх гэдэг нь хоёр тогтолцоо бөгөөд аль аль нь хүний амийн туршлагын салшгүй хэсэг юм. Хүний туршлага нь тушаалуудыг мөрдөх болон үнэнийг хэрэгжүүлэх явдлын хуваагдлаас бус, нэгдлээс бүрдэх ёстой. Гэхдээ энэ хоёр зүйлийн хооронд ялгаа болон холбоо хоёул бий.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тушаалуудыг мөрдөж, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

Бурхан үгээ хэлж, айлдахад удаан хугацаа зарцуулсан нь, Бурханы үгийг уншиж цээжлэх нь түүний үндсэн үүрэг гэж бодоход хүнийг хүргэсэн. Хэн ч хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулдаггүй, баримтлах ёстой зүйлээ ч та нар баримталдаггүй. Энэ нь та нарын үйлчлэлд олон бэрхшээл, асуудал авчирсан. Хэрвээ Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө дагаж мөрдөх ёстой зүйлсээ дагаж мөрдөөгүй бол чи Бурханы жигшин, голдог хүмүүсийн нэг юм. Эдгээр хэрэгжүүлэлтийг дагаж мөрдөхдөө чи хичээнгүй, чин сэтгэлээсээ байх ёстой. Чи тэдгээрийг гав дөнгө гэж үзэлгүй, харин тушаал шиг дагаж мөрдөх ёстой. Өнөөдөр чи ямар үр дүнд хүрэх тухай санаа зовох учиргүй; товчхондоо Ариун Сүнс ингэж ажилладаг бөгөөд зөрчил гаргасан ямар ч хүн шийтгүүлэх ёстой. Ариун Сүнс сэтгэл хөдлөлгүй бөгөөд чиний одоогийн ойлголтыг анхаарч үздэггүй. Хэрвээ чи өнөөдөр Бурханд халдвал Тэр чамайг шийтгэнэ. Хэрвээ чи Өөрийнх нь эрх мэдлийн хүрээнд Түүнд халдвал Тэр чамайг өршөөхгүй. Есүсийн үгийг дагаж мөрдөхдөө хэчнээн нухацтай байдаг чинь Түүнд хамаагүй. Хэрвээ чи Бурханы өнөөдрийн тушаалуудыг зөрчвөл Тэр чамайг шийтгэж, үхэх ял онооно. Тэдгээрийг даган мөрдөхгүй байхыг чинь яаж хүлээн зөвшөөрч болох юм бэ? Бага зэргийн зовлон шаналал амсах байсан ч гэсэн чи дагаж мөрдөх ёстой! Ямар шашин, салбар, үндэстэн, урсгал байх нь хамаагүй ирээдүйд тэд бүгд эдгээр хэрэгжүүлэлтийг дагаж мөрдөх ёстой. Хэнийг ч чөлөөлж, хэнийг ч өршөөхгүй! Учир нь тэдгээр нь Ариун Сүнсний өнөөдөр хийх зүйл бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Хэдий тэдгээр нь агуу зүйл биш ч гэсэн хүн бүхний хийх ёстой бөгөөд дахин амилаад тэнгэр өөд гарсан Есүс хүний төлөө тогтоосон тушаалууд юм. Чиний зөв шударга эсвэл нүгэлтэй эсэхийг тодорхойлсон Есүсийн тодорхойлолт өнөөдөр Бурханд хандах хандлагаас чинь хамаардаг гэж “Зам… (7)” хэлээгүй гэж үү? Хэн ч энэ санааг орхигдуулж болохгүй. Хуулийн эрин үед фарисайчууд үе дамжин Бурханд итгэдэг байсан боловч Нигүүлслийн эрин үе ирэхэд тэд Есүсийг мэдэхгүй, Түүнийг эсэргүүцэж байсан. Иймээс тэдний хийсэн бүхэн нь юу ч биш болж, талаар өнгөрөн, үйл хэргийг нь Бурхан хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ чи үүнийг ухан ойлгож чадвал тийм ч амархан нүгэл үйлдэхгүй. Магадгүй олон хүн өөрийгөө Бурхантай харьцуулж байсан. Бурханыг эсэргүүцэх нь ямар санагдав? Гашуун байна уу, чихэрлэг байна уу? Чи үүнийг ойлгох ёстой—мэдэхгүй дүр бүү үзүүл. Зарим хүн зүрх сэтгэлдээ итгэхгүй хэвээр байж болох юм. Гэсэн ч, Би чамд оролдоод үзэхийг зөвлөж байна—ямар амтагдаж байгааг үз. Энэ нь олон хүн үргэлж үүнийг сэжиглэхээс сэргийлэх болно. Олон хүн Бурханы үгийг уншдаг атлаа зүрх сэтгэлдээ Түүнийг нууцхан эсэргүүцдэг. Түүнийг ингэж эсэргүүцсэний дараа зүрхийг чинь хутгаар сийчиж байгаа мэт чамд санагддаггүй гэж үү? Гэр бүл чинь эв найртай биш бол бие махбод чинь тав тухгүй байх буюу хүү, охинд чинь өвчин зовлон тохиолдоно. Хэдийгээр махан бие чинь үхлээс хэлтэрсэн ч Бурханы гар чамаас хэзээ ч холдохгүй. Энэ тийм энгийн байж болно гэж чи бодож байна уу? Ялангуяа, Бурханд ойр байгаа олон хүний хувьд үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь бүр ч чухал юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи үүнийг мартана, тэгээд өөрийн мэдэлгүйгээр уруу таталтад автаж, бүх зүйлийг үл анхаарах бөгөөд энэ нь нүгэл үйлдэхийн чинь эхлэл байх болно. Энэ чамд шалихгүй зүйл мэт санагдаж байна уу? Хэрвээ чи үүнийг сайн хийж чадвал чамд төгс болгуулах боломж—Бурханы өмнө очиж, Өөрийнх нь амаар залуулж чиглүүлэх боломж байна. Хэрвээ чи болгоомжгүй байвал чамд гай тохиолдоно—чи Бурханыг үл тоож, үг үйлдэл чинь замбараагүй болж, эрт орой хэзээ нэгэн цагт ширүүн салхи, хүчтэй давлагаанд туугдан одно. Эдгээр тушаалыг та нар дор бүрнээ анхаарах ёстой. Хэрвээ чи тэдгээрийг зөрчвөл Бурханы гэрчилсэн хүн чамайг яллахгүй байж магадгүй ч Бурханы Сүнс чамтай тооцоо дуусахгүй, Тэр чамайг өршөөхгүй. Зөрчлийнхөө үр дагаврыг дааж чадах уу? Тиймээс, Бурхан юу ч гэж хэлсэн чи Түүний үгийг хэрэгжүүлж, бүхий л чадлаараа дагаж мөрдөх ёстой. Энэ бол энгийн зүйл биш!

Үг нь махбодоор илэрсэн номын “Шинэ эрин үеийн тушаал”-аас эш татав

Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх учиртай ажлаа хийх боломжгүй болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнийг хүндэлж, Түүнээс айх боломжгүй болно; харин жишимгүй хааш яаш байдал, булзаарал, түүнчлэн засаж боломгүй доромжлол л байх болно. Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал бөгөөд Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг орхигдуулж болохгүй хэдий ч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, эсвэл нарийвчлан судлаагүй. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг үл тоомсорлосон нь харахад илт байдаг. Хэрвээ та нар Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний зан чанарт халдаж тун болзошгүй. Түүний зан чанарт халдах нь Бурханы Өөрийн уур хилэнг хүргэхтэй адилхан бөгөөд тэр тохиолдолд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийг зөрчсөн хэрэг болно. Бурханы мөн чанарыг мэдэх үедээ зан чанарыг нь ч ойлгож чадах бөгөөд Бурханы зан чанарыг ойлгох үедээ захиргааны зарлигийг ч бас ойлгосон байна гэдгээ чи одоо ухаарах хэрэгтэй. Мэдээж, захиргааны зарлигт агуулагддаг зүйлийн ихээхэн нь Бурханы зан чанарыг хөнддөг боловч захиргааны зарлигт Түүний зан чанар бүхэлдээ илэрхийлэгддэггүй; иймд та нар Бурханы зан чанарын талаарх ойлголтоо дахиад нэг алхам гүнзгийрүүлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас эш татав

Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, тэгвэл асар их ашиг тус хүртэх нь гарцаагүй. Бурханы мөн чанарыг ухаарахад маш хэцүү боловч та нар бүгдээрээ Бурханы зан чанарын тухай жаахан ч атугай мэднэ гэж Би итгэж байна. Тэгээд та нар Бурханы зан чанарт халдахгүй зүйл илүү ихийг хийснээ Надад харуулна гэж найдаж байна. Тэгвэл Миний санаа амарна. Жишээлбэл, Бурханыг цаг үргэлж зүрх сэтгэлдээ байлга. Аливааг үйлдэхдээ Түүний үгийн дагуу хий. Бүх зүйлээс Түүний санаа зорилгыг эрж хай, мөн Бурханыг үл хүндэлж, гутаах зүйл хийхийг цээрлэ. Чи өөрийнхөө зүрх сэтгэлийн хожмын хоосролоо дүүргэхийн тулд Бурханыг сэтгэлийнхээ мухарт хийж бүр ч болохгүй. Хэрвээ тэгэх юм бол Бурханы зан чанарт халдсан байх болно. Дахин хэлэхэд, чи насан туршдаа хэзээ ч Бурханыг хараан доромжилж, Түүнд гомдоллоогүй гэж үзье, мөн Түүний даалгасан бүхнийг зохих ёсоор биелүүлж, насан туршдаа Түүний бүх үгэнд захирагдаж чаддаг гэж үзье, тэгвэл чи захиргааны зарлигийг зөрчихөөс зайлсхийсэн байна. Жишээлбэл, хэрвээ чи хэзээ нэгэн цагт “Би яагаад Түүнийг Бурхан гэж боддоггүй юм бэ?”, “Эдгээр үг Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй байх”, “Миний бодлоор бол, Бурханы хийдэг бүхэн зөв байх албагүй”, “Бурханы хүн чанар минийхээс давуу биш”, “Бурханы үг зүгээр л үнэмшилгүй” гэдэг ч юм уу, эсвэл өөр иймэрхүү шүүмжилсэн үг хэлж байсан бол нүглээ илүү олонтоо улайж, гэмш гэж Би чамд сануулж байна. Эс бөгөөс уучлуулах боломж чамд хэзээ ч гарахгүй, учир нь чи хүнд биш, харин Бурханд Өөрт нь халддаг. Чи хүнийг шүүмжилж байна гэж бодож болох ч Бурханы Сүнс тэгж үздэггүй. Түүний махбодыг үл хүндлэх нь Түүнийг үл хүндлэхтэй адилхан. Тэгэхээр хийсэн бүхэн чинь Бурханы зан чанарт халдсан бус уу? Бурханы Сүнсний хийдэг бүхэн нь махбодод хийсэн Түүний ажлыг хамгаалахын төлөө, энэхүү ажлыг сайн хийхийн төлөө байдаг гэдгийг чи санах ёстой. Хэрвээ үүнийг үл ойшоовол чи Бурханд итгэхдээ хэзээ ч амжилт гаргаж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Чи Бурханы уур хилэнг хүргэсэн учраас чамд сургамж өгөхийн тулд Тэр тохирох шийтгэлийг ашиглана.

Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй асуудал биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авна. Энэ мэдлэгт орохоороо чи илүү өндөр, илүү сайхан ертөнц рүү алхаж байгаагаа олж мэднэ. Эцэст нь чи үзэшгүй муухай сүнснээсээ ичихээс гадна ичгүүрээсээ нуугдах газар хаа ч үгүй гэж санагдана. Тэр үед Бурханы зан чанарт халдах үйлдэл чинь улам бүр багасаж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, Түүнийг гэх хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэнэ. Энэ бол хүн төрөлхтөн гайхалтай сайхан ертөнцөд орж буйн тэмдэг юм. Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй. Та нар бүгд хувь заяаныхаа төлөө яарч тэвддэг тул Бурханы мөн чанарыг мэдэх гэж оролдох сонирхол хэнд байх юм бэ? Ийнхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдэлгүй захиргааны зарлигийг зөрчинө, учир нь та нар Бурханы зан чанарын талаар дэндүү бага ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь суурийг тавьж байгаа бус уу? Бурханы зан чанар Миний ажлаас салшгүй гэдгийг ойлгохыг Би та нараас шаардаж байна. Учир нь, захиргааны зарлигийг байнга зөрчдөг бол та нарын дундаас хэн чинь шийтгэлээс зугтах юм бэ? Тэгвэл Миний ажил бүхэлдээ талаар өнгөрөх байсан бус уу? Тиймээс биеэ авч явах байдлаа нягтлан шалгахын зэрэгцээ өөрсдийн хийдэг алхамд хянуур бай гэж Би бас л шаардаж байна. Энэ нь та нарт Миний тавьдаг илүү өндөр шаардлага бөгөөд та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан авч үзэж, ул суурьтай анхаарна гэж Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь амсах ба өөр хэн ч та нарын оронд шийтгэл хүлээхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас эш татав

Бурханд итгэн амьдрах явцдаа хүн бүр Бурханыг эсэргүүцэж, хууран мэхэлдэг зүйл хийсэн. Зарим алдаа эндлийг зөрчил гэж тооцох хэрэггүй боловч зарим нь уучилшгүй байдаг; учир нь захиргааны зарлигийг зөрчдөг буюу Бурханы зан чанарт халддаг олон үйл хэрэг бий. Өөрийнхөө хувь заяанд санаа тавьдаг олон хүн эдгээр үйл хэрэг нь юу болохыг асууж магадгүй. Та нар угаасаа биеэ тоосон, ихэрхүү бөгөөд баримтад захирагдахыг хүсдэггүй гэдгээ мэдэх ёстой. Ийм учраас өөрсдийгөө эргэцүүлсний чинь дараа Би та нарт бага багаар хэлэх болно. Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдхэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр аргагүй. Бурханыг дагах зуураа цөөн тооны хүмүүс зарчмыг зөрчсөн зарим нэг үйл үйлдсэн боловч тэдэнтэй харьцаж, удирдамж өгсний дараа аажмаар завхралаа олж мэдээд, дараа нь бодит байдлын зөв замд орсон бөгөөд өнөөдөр ул суурьтай хэвээр байдаг. Ийм хүмүүс бол эцэстээ үлдэх хүмүүс юм. Гэвч Би үнэнч шударга хүмүүсийг эрж хайдаг; хэрвээ чи үнэнч шударга, зарчмын дагуу үйлддэг хүн бол Бурханы ойр дотнын хүн байж чадна. Хэрвээ үйлдлүүдээрээ чи Бурханы зан чанарт халддаггүй, Бурханы хүслийг эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бол итгэл чинь стандартад нийцнэ. Бурханыг хүндэлдэггүй, зүрх сэтгэл нь айн чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг зөрчих өндөр магадлалтай. Олон хүн урам зоригоороо Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар огт ойлгодоггүй, Түүний үгийн утгыг бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж дуусдаг. Ноцтой тохиолдолд, тэд хөөгдөж, Түүнийг дагах өөр ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мунхаг сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг арга замаа Бурханы гэрт авчирч, хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд хялбархан хэрэглэж болно гэж хий дэмий бодож байдаг. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй билээ. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, Тэр чамд баярладгийн нотолгоо болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол урам зоригтой үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л төрүүлж чадна. Одоо чи Бурханд итгэх итгэл гэдэг бол теологи судлах төдий зүйл биш гэдгийг мэдсэн байх ёстой!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “Еховагийн” гэх үг байдаггүй.

Өмнөх: 159. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах зарчмууд

Дараах: 161. Ариун Сүнсний ашигладаг хүнийг дуулгавартай дагах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх