62. Чуулганы сонгуулийн зарчмууд

(1) Сонгуулийн өмнө үнэний талаар нөхөрлөж, зарчмуудыг ойлгох шаардлагатай. Ажлын зохицуулалтын дагуу, бодитой ажил хийж чаддаг хүмүүсийг удирдагч, ажилчид болгон сонго;

(2) Сонгуулийн үеэр үнэнийг хэрэгжүүлж, хүмүүст шударга хандах шаардлагатай. Сэтгэл хөдлөл, хувийн дур сонирхол юм уу, дургүйцэлд бүү хөтлөгд; харин зарчимд үндэслэсэн шударга санал өг;

(3) Чуулганы хүн бүр сонгуульд санал өгөх эрхтэй, мөн сонгогдох эрхтэй. Ямар ч хүн бусдын сонгох, сонгогдох эрхийг дур зоргоороо хасаж болохгүй;

(4) Нэр дэвшигчийг ганцааранг нь дэвшүүлэхийг огт зөвшөөрөхгүй бөгөөд тухайн сонгууль хүчин төгөлдөр байхын тулд чуулганы гишүүдийн ядаж 80% нь сонгуульд санал өгөхийг баталгаажуулах шаардлагатай.

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулганы удирдагчид болон ажилчдын ардчилсан сонгууль нь Бурханы сонгосон хүмүүсийн Бурханд итгэх зөв замд орох гол үйл явдалд хамаатай. Тэдгээр нь чуулганы амьдралын гол сэдэвтэй шууд холбоотой. Зөвхөн сайн удирдагч, ажилчдыг сонгосноор л Бурханы сонгосон хүмүүс үнэнийг ойлгож, Бурханд итгэх зөв зам руу хөтлөгдөх боломжтой. Хэрэв хуурамч удирдагч, антихристүүд чуулганд эрх мэдлийг авбал тэд Бурханы сонгосон хүмүүсийг авралд хүрэхийг нь хойшлуулаад зогсохгүй чуулганы амьдралыг үймүүлнэ. Тэд чуулганд гай гамшиг авчрах бөгөөд Бурханы сонгосон хүмүүс аюулд орж, золиослогдох болно. Тиймээс, Бурханы сонгосон хүмүүс чуулганы сонгуульд хэрхэн хандах нь маш чухал, Бурханы сонгосон бүх хүн үнэнийг эрэлхийлж, сонгуулийг нухацтай, зарчмын дагуу явуулах ёстой. Бурханы сонгосон хүмүүсийн ойлгож, дагаж мөрдөх ёстой чуулганы ардчилсан сонгуулийн долоон зарчмыг дараах байдлаар тунхаглаж байна. Бурханы сонгосон хүмүүс эдгээрийг тодорхой ойлгох ёстой.

1. Чуулган дахь Бурханы сонгосон хүмүүс (цэвэрлэгдэж, хөөгдөх гэж байгаа хүмүүсээс бусад) бүгд сонгох, сонгогдох эрхтэй. Бурханы сонгосон хүмүүсийн сонгох, сонгогдох эрхэд хэн ч саад болох эрхгүй.

2. Чуулганаас сонгууль явуулах үед Бурханы сонгосон бүх хүнд мэдэгдэж, бүгд оролцох ёстой (энэ нь санал өгөхийг хэлж байна). Мэдсэн боловч сонгуульд оролцдоггүй хүмүүсийг сайн дураараа эрхээсээ татгалзаж байна гэж үзнэ. Зарим хүмүүст л сонгуульд оролцоорой гэж мэдэгдэж, аль эсвэл хэсэг хүнийг эрхээсээ татгалзахыг албадах эрх хэнд ч байхгүй. Бусдын сонгох эрхийг хасах буюу санал өгөхийг нь хориглодог хэн боловч хүний эрхийг зөрчиж, үнэнийг эсэргүүцдэг хорон муу хүн юм.

3. Чуулганы сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эсвэл тодорхой хүмүүсийн хүслийн дагуу Бурханы сонгосон хүмүүсийг санал өг гэж зориудаар өдөөж, албадахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Энэ бол хүний эрхэнд хөндлөнгөөс халдаж, үнэний эсрэг хийж буй үйлдэл. Сонгуулийн өмнө зөвхөн үнэний талаар нөхөрлөж, хэрэгжүүлэх зарчмуудыг номлохыг зөвшөөрдөг. Энэ бол үнэний талаар нөхөрлөж, үүргээ биелүүлэх зөв арга зам билээ. Нэр дэвшигчийг өөрийн хүслээр томилох юм уу зохисгүй сонгууль явуулахаар хүмүүсийг өдөөн турхирч, хуурч, албадаж байгаа хүн сонгуулийн үр дүнг хүчингүй болгоно.

4. Чуулганы сонгуульд оролцож буй сонгогчдын тоо чуулганы гишүүдийн 80-аас доошгүй хувьтай тэнцүү байх ёстой. Дүүрэг, бүс нутгийн сонгогчдын тоо нь нөхцөл байдлаас хамаарч хүрч болох хамгийн их тоо байж болно. Бурханы сонгосон зарим хүнд мэдэгдээгүйн улмаас санал хураалтад оролцох боломжгүй болсон тохиолдолд тухайн сонгууль хүчингүй болно.

5. Шударгаар, зүй ёсоор сонгогдсон удирдагч, ажилчид үүргээ гүйцэтгэхэд илт үл нийцэх зан авир гаргасан нь тогтоогдоогүй л бол хэн ч тэднийг солих, халах эрхгүй. Ийм нөхцөлд Бурханы сонгосон хүмүүсийн дор хаяж 80% нь зөвшөөрч байж ирээдүйн удирдагч, ажилчныг түдгэлзүүлэх буюу нөхөн сонгууль явуулж болно.

6. Чуулганы бүх түвшний удирдагч, ажилчдын ардчилсан сонгууль албан ёсных байдаг. Сонгуулийг жилд нэг удаа явуулах бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь нэг жил байна. Чуулганы сонгуулийн үр дүнгээс гарсан аль ч түвшний удирдагч, ажилчдыг солих эрх хэнд ч байхгүй. Хэрэв сонгогдсон удирдагч эсвэл ажилчин ажил дээрээ ноцтой алдаа гаргаж үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон бол Бурханы сонгосон хүмүүсийн олонхын саналаар батлагдсаны дараа тэднийг солих нөхөн сонгууль явуулж болно.

7. Бурханы гэр чуулганы сонгуулийн системийг бүрэн хэрэгжүүлэхээр зарласан өдрөөс эхлэн чуулганы бүх түвшний удирдагчдыг сонгох ёстой бөгөөд хэн ч бүх шатны чуулганы удирдагчдыг тодруулах, томилох эрхгүй. Энэ бол хэн ч засаж өөрчлөх эрхгүй Бурханы гэрийн захиргааны дүрэм билээ. Энэхүү захиргааны дүрмийг зөрчсөн хэн боловч антихрист шиг шийтгэл хүлээх болно.

Чуулганы удирдагч, ажилчдын ардчилсан сонгуулийн долоон зарчмыг хэрэгжүүлсний дараа бүх шатны удирдагч, ажилчид болон Бурханы сонгосон хүмүүс хэрэгжүүлэлтийг нь зохих ёсоор дагаж мөрдөх ёстой. Бурханы сонгосон хүмүүс долоон зарчмын дагуу сонгууль явуулахын тулд чуулганы бүх шатны удирдагч, ажилчдыг хянах эрхтэй. Бурханы сонгосон хүмүүс энэ долоон зарчмыг зөрчсөн ямар ч түвшний удирдагч, ажилчдыг хязгаарлаж, зогсоохоор нэгдэж болно. Хэрэв тэд дагахаас татгалзвал Бурханы сонгосон хүмүүс дээд түвшний удирдагчдад хандаж болно. Энэ нь чуулганы ажлыг тогтвортой байлгахад чиглэсэн шударга үйлдэл юм. Бурханы сонгосон бүх хүн дэмжиж бас хамтран ажиллах ёстой. Ийм байдлаар хэрэгжүүлж байж л хуурамч удирдагч, хуурамч ажилчин, хорон муу хүмүүсийн үймээн, уур хилэнг хязгаарлаж чадна. Чуулганы сонгуульд илэрхий илчлэгдсэн аливаа хорон муу хүмүүс гэмшиж, нүглээ хүлээн зөвшөөрөхгүй бол чуулган тэднийг хөөх бүрэн эрхтэй. Гэхдээ чуулган үйлдлээ мэдээлж батлуулах ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бурханы сонгосон хүмүүс чуулганы удирдагч, санваартнуудыг сонгох ажлыг сайн хийх нь Бурханы сонгосон хүн нэг бүрийн аврагдах эсэхэд нөлөөлөх томоохон асуудал гэдгийг бүгдээрээ ойлгох ёстой. Бурханы сонгосон хүмүүс бүгд энэ асуудал дээр ингэж хандах ёстой: Бурханд итгэх зөв зам руу хөтөлж чадах нэгнийг сонго; Бурханаар авруулахад чамайг чиглүүлж чадах нэгнийг сонго. Өмнө нь чамд хэрхэн хандаж байсан нь хамаагүй, аливаа хувийн гомдол хорслоо орхиж, яг шударгаар санал өгөх хэрэгтэй. Хэрэв чи Бурханд үнэхээр итгэдэг бол Түүгээр авруулахын тулд чуулганы удирдагч, санваартнуудыг сонгох асуудалд зөв хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөл, хувийн хүсэлдээ тулгуурлан санал өгөх нь зөвхөн өөрөө өөртөө хор хөнөөл учруулж, өөрийгөө л сүйрэлд хүргэж болзошгүй. Ингэх нь ямар ч ашиггүй, бас Бурханы сонгосон хүмүүсийн аль нэгнийх нь ашиг сонирхолд ч нийцэхгүй. Тиймээс, чуулганы удирдагч, санваартнуудыг сонгохдоо Бурханы сонгосон хүмүүс бүгд Түүний хүслийг анхаарч, үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Сэтгэл хөдлөлөөр саналаа бүү өг; хувийн гомдол хорслоо орхиж, зарчмын дагуу үйлд. Зөвхөн ингэж гэмээ нь чи Бурханы хүсэлд нийцүүлж, амийнхаа төлөө хариуцлага хүлээх болно. Чуулганы сонгууль болгоны өмнө удирдагч, санваартнуудыг сонгох цаад зарчмын талаар тодорхой нөхөрлөж, дараа нь тэрхүү сонгуулийг албан ёсоор явуулах ёстой. Сонгуулийн үеэр дээд удирдагч, ажилчид санал хураах үйл явцыг удирдаж, хянах ёстой. Чуулганы удирдагч, санваартнуудыг сонгуулиар томилох нь шударга бөгөөд ухаалаг. Энэ нь нэг талаар дээд удирдагчдын хийсэн томилгооноос үүдэлтэй гажуудлыг шийдвэрлэж, нөгөө талаас тохирохгүй удирдагч, ажилчдыг албан тушаалдаа үргэлжлүүлэхээс сэргийлдэг. Энэ нь чуулганы ажилд болон Бурханы сонгосон хүмүүст аль алинд нь үр ашигтай. Өмнө нь дээд удирдагч, ажилчдын томилсон шаардлага хангахуйц удирдагч, санваартнуудын эзлэх хувь хэтэрхий бага, хэтэрхий их гажуудал байсан. Авралд хараахан хүрч амжаагүй завхарсан хүмүүст үнэн байдаггүй тул хүмүүсийн уг чанар мөн чанарыг ухаж ойлгож чаддаггүй, хүмүүсийг өөрсдийн хүслээр ашиглах гээд байдаг талтай, мөн хууртаж, мэхлэгдэх, тэр ч байтугай бусдад завшуулах магадлалтай байдаг. Тиймээс Бурханы гэр чуулганы удирдагч, санваартнуудыг хэн нэгэн хүн шууд томилохоос илүү ардчилсан сонгуулиар сонгох ёстой гэж шийдсэн юм. Бурханы сонгосон хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх гэж үүнийг хэлнэ. Чуулганы удирдагчид, санваартнуудын ээлжит сонгууль жилд нэг удаа явагдана. Чуулганы удирдагчид, санваартнуудыг сонгосны дараа тэднийг дүүргийн удирдагч, ажилчид шууд усалж, хангаж, дэмжих болно. Хэрэв сонгогдсон хүн хэсэг хугацаанд ажилласны дараа бодитой ажил хийж чадахгүй, тухайн ажилд тохирохгүй бол тэр албан тушаалд нь зориулж шинэ сонгууль явуулж болно. Бурханы сонгосон хүмүүсийн олонх нь дэмжсэн тохиолдолд үр дүнтэй ажиллах чадвартай удирдагч, санваартнууд дахин сонгогдож болно. Бурханы ажил хүмүүст сонгох эрх чөлөө олгодог. Одооноос чуулганы бүх түвшний удирдагч, ажилчдыг Бурханы сонгосон хүмүүс сонгох бөгөөд тэдний зөвшөөрөөгүй бүх хүнийг түдгэлзүүлэх ёстой. Сонгогдсон хүн хожим нь шалгалт туулж байхдаа ил болсон бол түүнийг таягдан хаяж, Бурханы сонгосон хүмүүс дараа нь шинэ хүнд дахин санал өгөх ёстой. Удирдагчдын хувийн томилгоо нь ихэвчлэн буруу бөгөөд амжилттай байх магадлал багатай байдаг бол Бурханы сонгосон хүмүүсийн сонгосон хүмүүс дийлэнх нь харьцангуй зөв бөгөөд амжилттай байх магадлал өндөр байдаг. Энэ бол баримт.

Ажлын зохицуулалтаас эш татав

Сонгууль болохоос өмнө чуулган бүр гурваас таван удаа цугларч, үнэний тухай нөхөрлөх ёстой бөгөөд ингэснээр Бурханы сонгосон хүмүүс сонгуулийн ач холбогдлыг ойлгож, сайн удирдагчдыг сонгох нь Бурханы сонгосон хүн нэг бүрийн итгэлдээ авралд хүрэхэд амин чухал болохыг мэдэх болно. Хэрэв сонгогдсон удирдагчид нь хорон муу хүн, хуурамч удирдагч эсвэл антихристүүд байж таарвал чуулганы амьдрал сайн явахгүй бөгөөд чуулган дахь Бурханы сонгосон бүх хүмүүс аминдаа хохирол амсах болно. Тиймээс сайн удирдагчийг чуулганаас сонгож чадах эсэх нь Бурханы сонгосон хүмүүсийн чуулганы амьдрал сайн байх, үнэний талаарх ойлголттой болж чадах эсэх тухай асуудалтай холбоотой байдаг бөгөөд энэ нь Бурханы сонгосон хүн бүрийн амийн оролттой шууд холбоотой. Хэрэв энэ тал дээр үнэнийг тодорхой нөхөрлөдөг бол Бурханы сонгосон хүмүүс сонгуулийг чухал гэж харах болно. Тэд үнэний талаар нөхөрлөхөд хэн харьцангуй саруул ухаантай, Бурханы сонгосон хүмүүсийн бодитой асуудлыг шийдвэрлэж чадах, удирдагчийн үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой болохыг чин сэтгэлээсээ эргэцүүлж, тунгаан бодох болно. Эдгээр зүйлийг тунгаан бодсоны дараа тэд зохих ёсоор саналаа өгөх болно. Энэ нь Бурханы сонгосон хүмүүст шууд үр ашигтай байдаг. Хэрэв чи ил харагдах гүйцэтгэл, үзэл, төсөөллийнхөө дагуу саналаа өгвөл асуудалтай байх болно. Зарим хүн маш их урам зоригтой бөгөөд өөрсдийгөө хаяад, Бурханы төлөө ажиллах хүсэлтэйгээр хаа сайгүй гүйж чаддаг; тэд жаахан уран цэцэн, хүнтэй ярихдаа сайн байж болох ч үнэнийг ойлгодоггүй, энэ нь тэд удирдагч байхад тийм ч сайн тохирохгүй гэсэн үг юм. Сайн мэдээг түгээх боловсон хүчнийг сонгох гэж байгаа бол сонголтоо эдгээр нөхцөл дээр тулгуурлахад зүгээр боловч харин удирдагчдыг сонгох гэж байгаа бол дан ганц ийм шалгууртай байлаа гээд шаардлага хангасан болохгүй. Удирдагч байхын тулд үнэнийг ойлгодог байхыг шаарддаг, учир нь удирдагчийн үүрэг бол хүмүүсийг Бурханы үгийг идэж уун, үнэнийг ойлгож, бодит байдалд орж, Бурханд итгэх зөв замд орон, авралд хүрэхэд нь хөтлөх явдал билээ. Тиймээс удирдагчийг сонгох нь энгийн асуудал биш юм. Овсгоо самбаатай хэн бүхэн удирдагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй, ихээхэн мэдлэгтэй хэн боловч бусдад үнэнийг ойлгоход нь тусалж чаддаггүй, бас уран ярьдаг хэн бүхэн асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Харин удирдагч үнэнийг ойлгодог, хүн чанар сайтай, Ариун Сүнсний ажилтай байх ёстой. Хуурамч удирдагч нарт яагаад Ариун Сүнсний ажил байдаггүй вэ? Учир нь тэд үнэнийг эрэлхийлж, хайрладаггүй. Үнэнийг ойлгодоггүй, Ариун Сүнсний ажил байхгүй бол тэд хэчнээн овсгоо самбаатай байлаа гээд Бурханы сонгосон хүмүүсийн ямар асуудлыг шийдвэрлэж чадах билээ? Тэдэнд ямар ашиг тусыг өгч чадах билээ? Тиймээс хүсэл тэмүүлэлтэй боловч зөвхөн овсгоо самбаатай байлаа гээд хүн удирдагч болж чаддаггүй. Удирдагч байхын тулд үнэнийг ойлгох ёстой. Хэрэв үнэнийг ойлгодог, бодит байдалтай, хүн чанар сайтай, Бурханы сонгосон хүмүүст учирч болох бэрхшээлийг шийдвэрлэхэд нь тусалж, тэдэнтэй нөхөрлөж чаддаг хэн нэгнийг олж харвал ийм хүнийг л чи удирдагчаар сонгох ёстой. Ингэх нь амийн чинь өсөлтөд тустай төдийгүй Бурханы сонгосон бүх хүнд амийн оролтод хүрэхэд нь туслах болно. Тиймээс удирдагчийг сонгохдоо зарчмыг баримтлах ёстой. Зарчимгүй бол чи өөрийн хүсэлд тулгуурлан таамгаар харалган сонголт хийх болно. Ингэж огт болохгүй.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Чуулганы удирдагч, санваартнуудыг чуулган доторх Бурханы сонгосон хүмүүсээс хэдхэн хүн биш харин бүгд сонгох ёстой. Хэрэв хэн нэгэн нь хүндэтгэх нөхцөл байдлын улмаас сонгуульд оролцохгүй бол санал хураалтад оролцогчид чуулганы нийт гишүүдийн дор хаяж ная ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх ёстой; зөвхөн ингэж байж л сонгууль үр дүнтэй болно. Түүнчлэн, Бурханы сонгосон бүх хүн сонгох, сонгогдох эрхтэй. Цэвэрлэж, хөөх ёстой хүмүүсээс бусад нь сонгуульд оролцох эрхтэй. Үүнийг хэн ч хязгаарлах эрхгүй. Хүмүүс сайн дураараа эрхээсээ татгалзаж болох ч удирдагч эсвэл ажилчин аливаа хэсэг бүлэг хүнийг сонгуульд оролцохыг хязгаарлах нь буруу юм. Бурханы гэр үүнийг зөвшөөрөх ёсгүй. Чуулганы сонгууль нь нэр дэвшигчийг тодруулахыг хэнд ч зөвшөөрөх ёсгүй. Нэр дэвшигчдийг тодруулан нэр дэвшүүлэх нь агуу улаан лууны утгагүй сонгуулийн арга бөгөөд Бурханы гэр үүнийг хэзээ ч авч хэрэгжүүлэх ёсгүй. Нэр дэвшигчдийг тодруулах нь Сатаны арга зам бөгөөд Бурханы сонгосон хүмүүс үүнийг жигшин голох учиртай. Чуулганы сонгуулийг Бурханы сонгосон хүмүүст итгэсний үндсэн дээр явуулах ёстой. Бурханы сонгосон хүмүүсийн дийлэнх үзэл бодол нь үнэн, зөв байх ёстой. Бурханы сонгосон хүмүүст итгэдэггүй, зөвхөн өөрсдийнхөө үзэл бодолд итгэдэг хүмүүс бүгд эрүүл ухаан байхгүй, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс юм. Чуулганы сонгуульд үргэлж нэр дэвшигчдийг тодруулдаг хүмүүс бүгд хар амиа хичээсэн, далд сэдэлтэй жигшин голбол зохих хүмүүс байдаг. Чуулган жижиг бүлгийн уулзалт хийдэг учраас ихэнх хүн бие биеэ мэддэггүй. Тиймээс бүлэг тус бүр эхлээд дотооддоо нэг хүнийг сонгож болох бөгөөд эцэст нь бүлэг тус бүрээс сонгогдсон бүх хүн цугларч нэг хоёр өдөр хуралдаад чуулганы удирдагч, санваартнуудыг сонгож болно. Ийм байдлаар сонгууль явагдаж дуусах болно.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бурханы сонгосон бүх хүн (цэвэрлэгдэж, хөөгдөх гэж байгаа хүмүүсээс бусад) сонгох, сонгогдох эрхтэй гэж Бурханы гэр заасан байдаг. Уян хатан байдлаар зохицуулах ёстой хэд хэдэн онцгой нөхцөл байдал бий:

1. Хэрэв урьд өмнө нь халагдсан харьцангуй сайн хүн чанартай зарим удирдагч, ажилчид сүүлийн хэдэн жилийн хугацаанд бодит амьдралын туршлагатай болж, амийн томоохон ахиц дэвшилд хүрч, үнэний талаар нөхөрлөж асуудлыг шийдвэрлэж чаддаг болсон бол ийм хүмүүс удирдагч, ажилчнаар сонгогдох шаардлага хангасан байдаг. Учир нь Бурханы авралын ажил нь хүмүүс урьд өмнө нь ямар нэгэн гэм буруу үйлдсэн эсэх дээр бус, харин үнэн бодит байдал тэдэнд байгаа эсэх, амь зан чанартаа бодит өөрчлөлтөд хүрсэн эсэх дээр суурилдаг.

2. Хэдэн жилийн өмнө эрх баригчдад эрэн сурвалжлагдаж, чуулганы амьдралаас татгалзсан Бурханы сонгосон зарим хүний тухайд тэд хэрэв сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд асуугдаж, байцаагдаагүй бол чуулганы амьдралд оролцож, сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой. Иймэрхүү нөхцөл байдалд хүмүүс дүрмийг дур зоргоороо дагаж мөрдөх ёсгүй, эс бөгөөс бусад хүн саатаж, хохирч болзошгүй.

3. Өмнөх зургаан сарын хугацаанд эрх баригчдад эрэн сурвалжлагдаж, байцаагдсан эсвэл хүнд өвчний улмаас үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа хүн сонгуульд оролцохыг хүсвэл саналаа өгөх боломжтой (биеэрээ оролцох шаардлагагүй). Сонгогдох эрхтэй ч гэсэн ийм хүмүүс сонгогдох шаардлага хангахгүй байх хандлагатай байдаг. Бурханд итгэхээсээ өмнө богино хугацаанд садар самуун байсан, эсвэл ижил хүйстэнтэйгээ явалддаг байсан хүний нөхцөл байдал гэж бас бий. Хэрэв итгэлийг олж авсны дараа энэ төрлийн хүмүүс үнэхээр гэмшиж, сайн ажилласан гэдгээ харуулсан бол тэд ч гэсэн бодитой ажил хийж чадаж л байвал сонгогдох эрхтэй.

4. Хэрэв халдварт өвчин тээгч хэн нэгэн үнэнийг ойлгодог, сайн хүн чанартай, ажиллах чадвартай бол өвчин нь тэдний ажилд нөлөөлөхгүй, бусад хүнд халдаахаас зайлсхийж чадаж байгаа л бол тэд удирдагч, ажилчнаар сонгогдож болно. Тэдний бие нь ажиллаж чадахааргүй дордсон бол удирдагч, ажилчнаар ажиллахад тохирохгүй.

5. Удирдагчдыг сонгох сонгуульд хоёр эрэгтэй эсвэл хоёр эмэгтэйг сонгох шаардлагагүй; нэг эрэгтэй, нэг эмэгтэйг сонгох нь бас зүгээр. Гэсэн хэдий ч үүргийг хамтдаа хийх үед хоёр хүйсийн хүмүүс хоёулхнаа хоорондоо харилцахаас зайлсхийх ёстой.

6. Бүс нутаг, дүүргийн хэрэг эрхэлсэн дарга нар болон сайн мэдээний номлолын командлагч нар нь ажилчид бөгөөд тэд сонгогдох ёстой. Бүх удирдагч, ажилчныг сонгох ёстой, тэднийг хэн нэгэн томилж, дэвшүүлж болохгүй. Онцгой үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг удирдагч, ажилчид хэлэлцэх замаар сонгох ёстой, гэхдээ энэ үйл явцыг чуулганы бүх хүнд нээлттэй мэдээлэх шаардлагагүй болно. Энэ нь ялангуяа аюулгүй байдлын албанд хамаарах боловсон хүчний тухайд үнэн байдаг; эдгээрийг чуулганы бүх хүнд ил тод задруулж огт болохгүй.

Чуулган бүх түвшний удирдагч, ажилчдаа сонгосны дараа бүх ажил нь зөв замдаа орж, Бурханы сонгосон хүмүүс чуулганы амьдралд оролцож, үүргээ хэвийн биелүүлж чадна. Тэгээд тэд хэн нэгэнд хязгаарлагдахгүйгээр, үүргээ гүйцэтгэж, үнэнийг хэрэгжүүлж байхдаа шударга өрсөлдөх боломжтой. Бурханы сонгосон хүмүүс үнэнийг хэрэгжүүлдэг, бодит байдалтай хэнийг ч дэмжиж, сонгох болно; хэн нэгэнд таалагдаж, бусдаас үлгэр дуурайл авах шаардлагагүй. Тэд үнэн бодит байдлын суурин дээр бүрэн зогсох ёстой; ингэснээр жинхэнэ чуулганы амьдрал бий болж, Бурханы сонгосон хүмүүс үнэхээр чөлөөлөгдөнө.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 61. Чуулган байгуулах зарчмууд

Дараах: 63. Удирдагч, ажилчдыг сонгох зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх