61. Чуулган байгуулах зарчмууд

(1) 20 орчим хүн Бурханы ажлыг үнэхээр хүлээн авч, чуулганы амьдралаар амьдрах хүслээ илэрхийлж байгаа л бол чуулганыг байгуулж болно;

(2) Чуулганыг байгуулах нь зөвхөн чуулганы удирдагч, сайн мэдээ түгээлтийг хариуцсан санваартан, эсвэл усалгаа хариуцсан санваартнуудын зааварчилгаан дор хийгдэх ёстой;

(3) Чуулган удирдагч, санваартнуудаа сонгосны дараа тэд чуулганы бүх ажлыг, мөн бүх асуудлыг шийдвэрлэх явдлыг удирдаж, хариуцах ёстой;

(4) Чуулганыг байршлаар нь нэрлэж болох бөгөөд чуулганыг байгуулсны дараа цуглаанд оролцогсдынх нь тоог орон нутгийн нөхцөл байдлын дагуу тогтоож болно.

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулган байгуулах зарчим ийм байна: Бурханы ажлыг хүлээн авдаг, чуулганд албан ёсоор элсэхийг хүсэн өргөдөл бичсэн, үүргээ биелүүлэх хүсэлтэй бүлэг (20 орчим хүн) хүн байгаа тохиолдолд чуулган байгуулж болно. Хэрэв цуглаан хийхийг хүсдэг арваадхан шинээр элсэгч байвал цуглааны газар байгуулж болох ч чуулган байгуулж болохгүй. Чуулганд нэгдэхээр албан ёсоор өргөдөл гаргаагүй хүмүүс зөвхөн цуглаанд оролцож болно; тэднийг чуулганы албан ёсны гишүүд хэмээн тооцдоггүй. Чуулганыг чуулганы удирдагч, сайн мэдээний санваартан, шинээр элсэгчдийг усалдаг санваартан биечлэн байгуулах ёстой. Чуулганы амьдралд шинээр орсон хүмүүсийн хоорондох танил бус байдал сонгууль явуулах боломжгүй болгодог. Иймээс шинээр элсэгчдийн чуулганы эхний удирдагч, санваартнуудыг шинээр элсэгчдийг таньдаг хэд хэдэн хүний хэлэлцүүлгээр томилох ёстой. Энэ нь туршилтын хугацаа юм; зургаан сараас нэг жилийн дараа бүх хүн нэг нэгнээ таньдаг болсон үед сонгууль явуулахад бүрэн зохимжтой юм. Чуулган байгуулагдах үед чуулганы шинээр томилогдсон удирдагчид залбирлын цуглаан зохион байгуулах ёстой. Энэ цуглаан дээр эхлээд чуулган байгуулсныг албан ёсоор зарлаж, дараа нь залбирал эхэлнэ. Хүн бүр Бурханы өмнө залбирах бөгөөд Төгс Хүчит Бурханд албан ёсоор итгэж, чуулганд нэгдэж байна, Бурханы ажилд захирагдаж, үнэнийг хүлээн авч, цэвэрлэгдэж, Бурханыг тунхаглаж, гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна гэдгээ зарлана. Түүнчлэн тэд Бурханд өөрсдийн хүсэл, тэмүүллийг хэлж болохын зэрэгцээ зүрх сэтгэл дэх үгээ Бурханд ярьж болох юм. Сонгогдсон хүмүүсийн залбирлын дараа чуулган байгуулагдаж дуусна. Шинээр элсэгчдийн чуулган байгуулагдсаны дараах эхэн үед тус дүүргийн удирдагчид хүмүүсийг усалж, чуулганы амьдралаар амьдрахад дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийх ёстой. Мөн Бурханд үнэхээр итгэж, үнэнийг хайрладаг, сайн хэв чанартай шинээр элсэгчдэд үнэнийг ойлгуулж, тэднийг үнэний бодит байдалд аль болох хурдан оруулахаар дэмжиж тэтгэх ёстой. Нэг жилийн дараа удирдагч, санваартан болсон шинээр элсэгчид чуулганы амьдралыг албан ёсоор залж чиглүүлэх хариуцлага үүрч болно.

Чуулган ойролцоогоор 20–50 гишүүнтэй байж болно. 50-аас олон хүн байгаа учраас цуглаан зохион байгуулахад хэцүү байгаа бол тохирсон удирдагчийг сонгох боломжтой тохиолдолд ахин нэг чуулган байгуулж болно. Чуулган байгуулахад хамгийн чухал зарчим нь удирдагчаар ажиллах зөв хүмүүстэй байх явдал бөгөөд энэ нь хамгийн чухал билээ. Чуулганыг Библид тэмдэглэгдсэн Коринт, Ефес гэх мэт чуулгануудын адилаар орон нутгийн газрын нэрээр нэрлэж болох юм. Чуулган байгуулагдмагц шинээр элсэгчдийн амьдардаг газарт тулгуурлан цуглааны бүлэг байгуулж болно. Орон нутгийн нөхцөл байдлаас хамаарч бүлэг тус бүрд байх хүний тоо уян хатан байх ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Чуулганы захиргааны алба таван хүний бүрэлдэхүүнтэй багаас бүрдэх бөгөөд ижилхэн дээд тушаалын харилцан уялдаатай ажиллах хоёр удирдагч болон гурван санваартантай байна. Гурван санваартан нь сайн мэдээний нэг, ерөнхий хэрэг эрхлэх нэг, усалгааны нэг санваартнаас бүрдэнэ. Чуулганы амьдралыг хоёр удирдагч шууд хариуцна.

Ажлын зохицуулалтаас эш татав

Шүтлэггүй хүмүүсийн дундаас шинээр ирэгсэд гурван сараас дээш хугацаагаар итгэсэн, 20 орчим тооны хүн байгаа бол шинэ чуулган байгуулж болно. Хэрэв тэд бүгд шинэ итгэгчид бөгөөд энэ бол үнэн зам мөн гэдэгт итгэлгүй хэвээр байгаа бол хэчнээн олуулаа байсан ч гэсэн шинэ чуулганыг байгуулахад яарах ёсгүй. Хэрэв шүтлэггүй хүмүүсээс шинээр ирэгсэд цөөхөн, тархай бутархай эсвэл ах эгч нарын шууд гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөс татан оруулсан бөгөөд харьцангуй сайн таньдаг, биеэ зөв авч явдаг бол гурван сарын дараа чуулганд элсүүлж болно. Хэрэв нэгэнт чуулган байгуулагдсаны дараа найдаж болохооргүй хүмүүс байгаа нь тогтоогдвол тэднийг ажиглахын тулд B бүлгийн цуглаанд байлгаж болно.

Шүтлэггүй хүмүүсийн дундаас шинээр ирэгсдийн чуулганыг байгуулах зарчим, нөхцөл нь тэд Христэд итгэгчийн эзэмшсэн байх ёстой наад захын суурь мэдлэгийн дараах хэд хэдэн талыг ойлгох ёстой: 1. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л тэнгэр, газар, тэдгээрийн доторх бүх зүйлийг бүтээсэн цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд орчлон ертөнц дэх бүх зүйлийн Эзэн гэдгийг тэд зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрөх ёстой. 2. Аврагдаж, нүглээс, Сатаны нөлөөнөөс зугтаж, Бурханд бүрэн эргэж очин, Бурханд захирагдаж, Бурханыг шүтэхийн тулд Бурханд итгэдэг гэдгийг тэд мэддэг байх ёстой; Бурханд ийм байдлаар итгэж байж л тэд мөнх амийг олж авч чадна. 3. Тэд жинхэнэ Бурханы нэрийг хамгаалах ёстой. Тэд шүтээн, муу сүнсийг шүтэх ёсгүй, хуурамч бурхан, муу сүнсийг бүгдийг нь хаях ёстой. 4. Тэд улс төрийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Тэд үндэсний улс төрийн тогтолцоог дагаж мөрдөх ёстой, гэхдээ итгэл үнэмшлээрээ ямар ч улс орон, засгийн газар, улс төрийн намын хязгаарлалтад орох ёсгүй; тэд хүмүүст биш, зөвхөн Бурханд дуулгавартай байх ёстой. 5. Тэд ухаалаг байх ёстой; тэд Бурханы гэрийн ажил, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хариуцлагатай байх ёстой, эс бөгөөс Бурханы нигүүлслийг хуваалцахад тохирохгүй. Хэрэв тэд эдгээр зүйлийг ойлговол тэдэнд зориулж шинэ чуулган байгуулж болно эсвэл тэд одоо байгаа чуулганд орж болно; хэрэв ойлгохгүй бол шинэ чуулган байгуулах эсвэл одоо байгаа чуулганд орохыг нь хойшлуулах хэрэгтэй.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 60. Бурханы үг-үнэний талаар нөхөрлөх зарчмууд

Дараах: 62. Чуулганы сонгуулийн зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх