71. Чуулганд хүмүүсийг тусгаарлах зарчмууд

(1) Чуулганы амьдралыг байнга үймүүлж, саад болдог хүмүүсийг засаж, харьцсаны дараа зан авирыг нь ятган болиулж, замыг нь засаж чадахгүй бол тусгаарлалт тогтоох ёстой;

(2) Ёрын муу хүмүүс биш боловч хүн чанар муутай, нэлээд олон удаагийн гэм буруу үйлдсэн, бусдад нэлээд муу нөлөө үзүүлдэг хуурамч удирдагч, ажилчдыг сольж, эргэцүүлэн бодог гээд тусгаарлаж орхих ёстой;

(3) Баривчлагдаад суллагдсан хүмүүсийг орчин нөхцөл ямар байсан ч хамаагүй, сэрэмжлэх үүднээс зургаан сарын турш тусгаарлах ёстой;

(4) Чуулган зөвхөн гишүүдийнхээ олонхын зөвшөөрлөөр л хүнийг тусгаарлаж болох бөгөөд тэр хүнийг чин сэтгэлээсээ гэмших хүртэл хоригийг цуцалж болохгүй.

Холбогдох Бурханы үг:

Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг үл ойшоодог хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүс чуулган болгонд бий. Тэд бүгд Бурханы гэрт шургалан орсон, зүсээ хувиргасан Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, бөхөлзөн, хамуутай нохой шиг амьдарч, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хараад тэдэн рүү дайрч давшлан, хажуу тийш нь түлхэж хаядаг; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг, чуулган дотор дураараа дургидаг. Иймэрхүү “орон нутгийн дээрэнгүй этгээд”, иймэрхүү “уяаны нохой” ихэнх чуулган дотор байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа диавол шиг үйлдэж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио өгдгийн дээр хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлах чөтгөр” болж, хамгийн нэр хүндтэй нь бусдыгаа удирдаж, туг далбаагаа өндөрт өргөдөг. Энэ хүмүүс чуулган даяар галзуурсан мэт авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ханхлуулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд орж ирдэг. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс чуулганаас таягдан хаягдаж, бүхнээ зориулах боломжгүй болдог байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор галзуурсан мэт авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Ийм чуулганыг гагцхүү Сатан захирч байдаг; диавол хаан нь юм. Хэрвээ чуулганы гишүүд өндийн босож, эдгээр ахлах чөтгөрийг эсэргүүцэхгүй бол өөрсдөө ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одоогоос эхлэн, ийм чуулгануудын эсрэг арга хэмжээ авах ёстой. Үнэнийг бага ч гэсэн хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол тэр чуулганыг бүр мөсөн устгана. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг “үхлийг булшлах” гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; тэдний уг чанар үүнийг шийддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулган хүмүүсийг тусгаарлаж, хөөх хууль ёсны эрхтэй. Зарим удирдагч нар болон ажилчид хүмүүсийг тусгаарлах, хөөх эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах маягаар чуулганы амьдралын хэвийн байдлыг алдагдуулж, Бурханы сонгосон олон хүмүүст хор хөнөөл учруулсан тул, хүмүүсийг тусгаарлаж, хөөх эрх мэдлийг нь хүчингүй болгосон. Гэсэн ч хүмүүсийг тусгаарлаж, хөөх нь чуулганы хууль ёсны эрх хэвээр байгаа бөгөөд энэ эрх мэдэл нь хадгалагдан үлдэх ёстой юм. Болзол нь хэрэгжилт нь зарчимд тулгуурласан байх ёстой. Хувь хүн удирдагч нар болон ажилчдад Бурханы сонгосон хүмүүс рүү халдаж, тэднээс хариугаа авч, үндэслэлгүй буруутгахын тулд эрх мэдлээ ашиглахыг зөвшөөрөх ёсгүй. Чуулган хэн нэгнийг тусгаарлаж, хөөх үед, тухайн чуулганы гишүүдийн 80-аас дээш хувь нь зөвшөөрсөн байх ёстой; ингэж болон хувь хүн удирдагч, ажилчин, эсвэл гишүүдийн цөөнх хэн нэгнийг тусгаарлаж хөөхийн хооронд чухал ялгаа бий – тэдгээр нь тэс өөр хоёр зүйл юм. Чуулганаас хөөх сануулга авдаг хүмүүс бол гол төлөв чуулганы амьдралын хэвийн байдлыг алдагдуулж, дур зоргоороо зан авир гаргадаг, Бурханы сонгосон хүмүүсийн Бурханы үгсийг идэж, уух, үнэнийг ойлгох явдалд саад болж, аюулд хүргэдэг, олон удаа анхааруулга авч байсан боловч зөвлөгөөг сонсож, арга барилаа өөрчлөхөөс татгалздаг хүмүүс юм. Тодруулж хэлбэл, тусгаарлагдсан хүн бол ерөнхийдөө хорон санаатай эсвэл ухаангүй хувь хүн юм. Хэрэв хэн нэгэн чуулганы амьдралыг удаа дараалан тасалдуулаагүй бол тэднийг тусгаарлаж болохгүй. Хэн нэгнийг тусгаарлах арга бол өөр хэд хэдэн тусгаарлагдсан хүмүүстэй цуглаанд оролцохыг хүсэх явдал юм. Хэрэв чуулганаас ганцхан хүнийг тусгаарласан бол тэднээс гэртээ сүнслэг үйл ажиллагаа гүйцэтгэхийг хүсэж болно. Товчхондоо тэдэнд чуулганы амьдралд оролцохыг зөвшөөрдөггүй. Одоо хүмүүсийг цуглаанд оролцоход нь А, Б бүлгүүдэд хуваах хэрэгтэй бөгөөд, үнэнийг огтхон ч хэрэгжүүлдэггүй, бодлогогүй, дур зоргоороо авирладаг хүмүүсийг хамтад нь цуглаанд оролцуулах хэрэгтэй; энэ нь бүхэлдээ чуулганы хэвийн амьдралыг хамгаалахын төлөөх, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтын төлөөх үйлдэл юм. Хэрэв тусгаарлагдсан хүмүүс Б бүлэгт нэгдсэнийхээ дараа гэмшихгүй байвал, тэднийг хөөж болно.

Ажлын зохицуулалтаас эш татав

Хэт их сөрөг үр дагавартай дур зоргоороо зан авир гаргаж, үүргээ гүйцэтгэж байхдаа чуулганы ажилд ноцтой саад учруулж, үймээн дэгдээдэг, засуулж, харьцалт туулж, хатуу чандаар сахилгажуулагдсаныхаа дараа гэмших бодолгүйгээр хүлээн авч, дуулгавартай дагахаас татгалздаг хүмүүс л тусгаарлагдах ёстой. Тусгаарлалт, эргэцүүллийн явцад, тэд зөвхөн сайн мэдээг номлох үүргийг гүйцэтгэж болно. Чин сэтгэлээсээ гэмшихгүйгээр, буруугаа хүлээхээс зөрүүдлэн татгалзаж удаан хугацаагаар үймээн самуун дэгдээдэг, үнэхээр хорон муу санаатай хүмүүсийн муу үйл, сатанлаг мөн чанарыг нь Бурханы сонгосон хүмүүс ил гаргаж, дараа нь тусгаарлах ёстой. Хэрэв тэд гэмшихээс татгалзсаар байвал, Бурханы сонгосон хүмүүс тэднийг бүр мөсөн хөөж, хаяж болно. Хэрэв тэд сайн мэдээг номлох замаар үйлчлэл хийх боломжтой бол тэднийг цугларалтын Б бүлэгт үлдээж болно. Хэрэв тэд сайн мэдээг номлох замаар үйлчлэл хийх боломжгүй эсвэл үйлчлэл хийх хүсэлгүй байвал тэднийг хөөх ёстой.

Хэдэн жилийн туршид Бурханд итгэсээр ирсэн боловч үнэнийг ч тэр, Бурханы үгс, номлол болон нөхөрлөлийг ч тэр ойлгодоггүй хүмүүс бол үнэнийг хайрладаггүй, мунгинасан хүмүүс гэдэг нь гарцаагүй. Хэрхэн ялгаж танихаа мэддэггүй, дүрмийг тууштай мөрдөж, утга учиргүйгээр дагадаг, үргэлж бусдад хууртагдаж, эрх мэдэлд бууж өгдөг, бусдын хэлснийг тоть шиг давтдаг хүмүүс бол бүгд сүнсний үйл хэргийг ойлгодоггүй, тэнэг хүмүүс юм. Хэрэв хүмүүс үнэнийг хэзээ ч ойлгоогүй бол мунгинасан байна уу тэнэг байна уухамаагүй, тэд бол бодлогогүй үймүүлэгчид бөгөөд огтхон ч жинхэнэ Бурханы сонгосон хүмүүс биш билээ. Үүргээ гүйцэтгэж байхдаа үндсэн ажилдаа анхаардаггүй, Бурханы ажлыг дэмждэггүй, энэ хүн дээр шүүлт хийж, тэр хүнийг буруушаан яллахад үргэлж хорон муу хүмүүсийг дагадаг, бусад хүн бүрийн асуудлыг олж харах мөртөө өөрөөсөө болохоор бурууг олж хардаггүй, байнга дур зоргоороо үйлдэл гаргаж, үйл ойлголцол, хэрүүл маргаан үүсгэж байдаг хүмүүс бол утга учиргүйгээр үймээн дэгдээж, самуун үүсгэдэг хүмүүс бөгөөд, тэдгээр нь жинхэнэ Бурханы сонгосон хүмүүс биш юм. Өөрсдийн амийн оролтдоо анхаарал хандуулдаггүй, өөрсдийн үнэний хэрэгжүүлэлт болон үүргээ гүйцэтгэж байгаадаа анхаарал хандуулдаггүй, үнэнийг жинхэнээсээ эрэлхийлж, үүргээ чин шударгаар биелүүлдэг Бурханы сонгосон хүмүүсийн талд зогсож чаддаггүй хүмүүс бол утга учиргүйгээр үймээн дэгдээдэг хүмүүс бөгөөд, тэд бол жинхэнэ Бурханы сонгосон хүмүүс биш юм. Тэднийг зөвхөн цуглааны Б бүлэгт оруулж, өөрсдийнх нь тухай нь эргэцүүлэл хийлгэж болно. Ингэж байж тэд өөрсдийн үйлдлийг мэдэж авна. Энэ бол тэдний хувьд гэмших боломж юм. Хэрэв эдгээр хүн учир утгагүйгээр үймээн дэгдээж, зохих үүргээ биелүүлэхгүйгээр, дэмий зүйлээс асуудал үүсгэж, чуулганы ажлыг саатуулж, Бурханы сонгосон хүмүүст үүргээ гүйцэтгэхэд нь саад болохын тулд хорон муу хүмүүсийг дагасаар байж, улмаар Бурханы сонгосон хүмүүсийн ихэнх нь тэдэнд дургүйцэн, үзэн ядах болсон бол тэднийг хөөж болно. Эдгээр нь үл итгэгчид болох бүхий л бодлогогүй самуун дэгдээгчидтэй харьцах зарчим юм.

Ажлын зохицуулалтаас эш татав

Чуулганы амьдралд хэрэгжүүлэх удирдлагын зарчмууд

1. Хов жив ярих дуртай, цуглааны үеэр үргэлж үзэл, буруу ойлголтыг тараадаг хүмүүсийг засан залруулж, харьцах ёстой. Удаа дараалан сахилгажуулсан ч гэсэн тэд зам мөрөө засахаас татгалзвал, тэднийг тусгаарлаж болно.

2. Хэт муу хэв чанартай, ойлгож ухаарах чадвар дутмаг, үнэнийг огтхон ч ойлгож чаддаггүй хүмүүсд цуглаандд оролц гэж албадах ёсгүй. Хэрэв ийм хүмүүс цуглаанд оролцоно гэж зүтгэвэл, дуулгавартай байж, үймээн дэгдээгээгүй л бол хүслийнх нь эсрэг тэднийг тусгаарлаж болохгүй.

3. Цуглаан дээр хэзээ ч Бурханыг магтан дуулж, гэрчлэл хийдэггүй боловч үргэлж өөрсдийн дураар ярьж, өөрсдийгөө зөвтгөхийн тулд худал хуурмагийг ашигладаг, эсвэл үргэлж битүү далд утгатай тайлбар бүхий гэрчлэл хийж, байж боломжгүй зүйлс ярьж, бусдыг хууран мэхлэхийн тулд ов мэх гаргадаг хүмүүс бол өөрсдийгөө бусдаар бишрүүлж, бусдыг хууран мэхлэхийн тулд хуурамч гэрчлэл хийдэг хүмүүс юм. Ийм хүмүүс ов мэхт хүн чанартай бөгөөд олон жилийн турш Бурханд итгэсээр ирсэн ч өчүүхэн ч өөрчлөгддөггүй. Тэд хэзээ ч бодож санасан зүйлээ хэлдэггүй, хэлсэн зүйлээ хийдэггүй бөгөөд тэд бол зүгээр л хоёр нүүртэй хүмүүс юм. Ийм хүмүүсийг засаж, харьцаж, ил болгох ёстой. Хэрэв тэд гэмшихгүй боловч бусдын хууран мэхлэхийн тулд хуурамч гэрчлэл хийсээр байвал тэднийг бүрэн гутаахын тулд үнэн дүр царайг нь ил болгож, няцаах товлосон аргыг хэрэгжүүлж болно. Хэрэв тэд дуулгаваргүй байсаар байвал, тэдний гэмшлийн зэрэгт үндэслэн тэднийг чуулганы амьдралыг үргэлжлүүлэх эсэхийг тогтоохоос өмнө зургаан сар орчим тусгаарлах ёстой.

4. Хүн чанар нь хэт муу, үргэлж чуулганы амьдралд үймээн дэгдээж байдаг хүмүүсийг засаж, тэдэнтэй харьцах ёстой. Тэдэнд хориг тавьж, тэднийг тусгаарлан цөлөхийн тулд Бурханы сонгосон хүмүүс нэгдэж болох бөгөөд ингэснээр гэмшиж, өөрчлөгдөхөд нь тэдэнд түлхэц болж чадна. Ингээд ч тэд өөрчлөгдөхгүй бол, тэднийг тусгаарлаж, хөөж болно.

5. Хэрэв ноцтой гэм буруу үйлдсэн, эсвэл халагдаж солигдсон удирдагч эсвэл ажилчин үнэхээр гэмшиж, өөрчлөгдөж, чуулганы амьдралд саад учруулахгүй бол тэдэнд хайраар хандах хэрэгтэй. Хэрэв тэд чуулганы амьдралд үймээн тарьсаар, Бурханы сонгосон хүмүүсийн Бурханы үгийг идэж, уух, үнэн замд ороход нь ноцтой нөлөөлсөөр байвал, тэднийг тусгаарлаж, хөөх ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 70. Хүмүүсийг чуулганд хүлээн авах зарчмууд

Дараах: 72. Чуулганаас зайлуулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх