162. Чуулганыг дуулгавартай дагах зарчмууд

(1) Бурханы гэрийн бүх ажлын зохицуулалт, дүрэм журмыг дуулгавартай дага. Хэрвээ чуулганы шийдвэр ажлын зохицуулалт болон Бурханы үг-үнэнд нийцэж байвал дуулгавартай дагах ёстой;

(2) Хэрвээ чуулганы удирдагч, санваартнуудын хэлдэг зүйл үнэнтэй болон Бурханы гэрийн зохицуулалттай нийцдэг бол Бурханы сонгосон хүмүүс бүгд үүнийг дуулгавартай дагах ёстой, хэзээ ч зөрчих ёсгүй;

(3) Чуулган дахь олонхын зөвшөөрсөн, ажлын зохицуулалттай бүрэн нийцдэг нь нотлогдсон шийдвэрүүдийг бүгд хүлээн авч, дуулгавартай дагах ёстой бөгөөд голж ч болохгүй, эсэргүүцэж ч болохгүй;

(4) Удирдагч, ажилчдын цөөнх чуулганыг төлөөлж чадахгүй. Хэрвээ удирдагч юм уу ажилчны үйлдэл үнэнтэй нийцэхгүй бол тэднийг голох ёстой бөгөөд хүн тэдэнд баригдах ёсгүй.

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Юу ч тохиолдож, юу ч сонсдог бай хамаагүй Бурханы өмнө чи тайван байж, Түүнд залбирч, үнэнийг эрж хайж, бүх зүйлийг Бурханы үгэнд тулгуурлах ёстой. Хэн хэлэх, ямар түвшний удирдагч хэлэхээс үл хамааран тэдний хэлдэг зүйлийг Бурханы үгийн дагуу ялган таньж, харьцах ёстой. Хэн хэлсэн байх нь хамаагүй Бурханы үгтэй нийцэхгүй байгаа бол бүү итгэ, бүү хүлээж ав, харин тэр үгэнд ердөө л чөтгөрийн үг, төөрөгдөл гэж ханд. Хэн нэгэн биднээр ямар нэгэн зүйл хийлгэх гэж оролдох болгонд тэр нь Бурханы үгтэй нийцэхгүй бол бид сонсож, дуулгавартай дагах ёсгүй. Бид Төгс Хүчит Бурхан—эцсийн өдрүүдийн Христийн бүх үгэнд л итгэдэг бөгөөд зөвхөн Ариун Сүнсний ашигладаг хүний ажлын бүх зохицуулалтыг л дагадаг. Удирдагчийн түвшнээс үл хамааран хэлж байгаа зүйл үнэн, зохицуулсан ажил нь Дээрхийн ажлын зохицуулалттай нийцэж байгаа үед л бид дагаж, дуулгавартай байдаг. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн ёс зүйн зарчим юм. Хэрэв бид энэ зарчмыг баримталбал зөв замаар алхаж, Бурханы хүслийн дагуу үйлдэж чадна. Энэ зарчмыг зөрчвөл бид амархан мэхлэгдэж, эцэст нь буруу замаар алхахад хүрнэ. Тэр ч байтугай бид Бурханаас урваж, дахин Сатаны эзэмшилд буцаж орох хүртлээ мэхлэгдэж болно.

Ажлын зохицуулалтаас эш татав

Яг таг баримт нотолгоогоор батлагдаж, бодит баримттай нийцэлтэй бол ямар ч пасторын хүрээний удирдагч юм уу, ажилчны хэн нэгнийг хөөх шийдвэрийг Дээрхээс дэмждэг бөгөөд хамгаалах болно. Бурханы сонгосон хүмүүс аль нэг антихрист юм уу, мууг үйлдэгчийг илчилж, мэдээлсэн нөхцөлд нотолгоо нь яг таг байгаа л бол пасторын хүрээний бүх удирдагч, ажилчин тэднийг хөөж, хөөсөн тухай мэдэгдэл гаргах хэрэгтэй. Хэн ч энэ шийдвэрийг эсэргүүцэж болохгүй. Пасторын хүрээний удирдагч, ажилчдын гаргасан хэн нэгнийг хөөх шийдвэрийг эсэргүүцэж, ялладаг хэн боловч ёрын муу бөгөөд Бурханы гэр хэзээ ч өршөөхгүй. Учир нь пасторын хүрээний удирдагч, ажилчдын гаргасан шийдвэр нь чуулган дах Бурханы сонгосон хүмүүсийн наян хувийн саналаар батлагддаг; тэдний шийдвэр нь Бурханы сонгосон хүмүүсийн шийдвэрийг төлөөлөх бөгөөд аль ч түвшний удирдагч, ажилчны хувийн шийдвэр огт биш юм. Хэрэв Бурханы сонгосон хүмүүс хэн нэгний хорон муу болохыг таньж, чуулган тэднийг хөөсөн бол энэ нь хүмүүсийн санаа бодол, Тэнгэрийн хүслийг илэрхийлж байгаа бөгөөд Бурханы хүсэлтэй бүрэн нийцнэ. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үг дээр тулгуурлан тэр хорон муу хүний уг чанар мөн чанарыг нэвт харьж, Бурханы үг болон үнэн дээр тулгуурлан тэр хорон муу хүний мууг үйлдэгч мөн чанарыг нэвт харж, тэр хүнийг хөөх талаар санал нийлж гар өргөсөн. Тиймээс энэ бол чуулганы шийдвэр бөгөөд хэн ч үүнийг цуцалж болохгүй. Хэрэв дургүйцлээ хэлдэг, санал нийлэхгүй байгаа, тэр хүнийг хөөх шийдвэр гаргасан удирдагч, ажилчдыг соль гэж Дээрхээс шаардаж байгаа хэдэн мулгуу хүмүүс байвал энэ нь үнэнтэй нийцэх үү? Тэд хүмүүсийг шалтгаангүй яллаж байгаа бус уу? Тэд Бурханы гэрийн ажлыг үймүүлж байгаа бус уу? Санаатайгаар эмх замбараагүй байдал үүсгэж байгаа бус уу? Энэ нь Сатаны зан чанар бус уу?

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Бурханы сонгосон хүмүүс бүх асуудалд Бурханы үгийн дагуу хандах ёстой бөгөөд үнэний ойлголт сайтай хэд хэдэн хүн баталгаажуулсны дараа л шийдвэрийг үлдээхийг зөвшөөрнө. Хэн нэгнийг антихрист юм уу, муу хүн гэж тодорхойлж байгаа ганц, хоёрхон л удирдагч байгаа бол Бурханы сонгосон хүмүүс нь мэхлэгдэж, хууртагдахаас сэргийлж сохроор даган дуурайх ёсгүй. Бүх түвшний удирдагч, ажилчдын үг, үйлдлийг харахдаа ийм зүйлсийг Бурханы үг болон Дээрхийн ажлын зохицуулалтын дагуу шийдэх хэрэгтэй. Учир нь Бурханаар бүрэн төгс болгуулахаас өмнө хүмүүс найдваргүй байдаг. Бурханы сонгосон хүмүүс зөвхөн Христийг л сонсож, захирагдахаас гадна Дээрхийн ажлын зохицуулалтад захирагдах учиртай. Бүх зүйл дээр Бурханы үгийн дагуу үйлдэх нь хамгийн найдвартай. Хэрэв удирдагч, ажилчид үнэнийг эрэлхийлдэг, үнэнч, сайхан сэтгэлтэй хүмүүс бол Бурханы сонгосон хүмүүс тэднийг дэмжиж, ажилд нь хамтрах хэрэгтэй. Удирдагч, ажилчид Бурханыг гэрчилдэг, Бурханыг өргөмжилдөг, Бурханаас эмээдэг хүмүүс биш, харин ов мэхтэй, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, хувиа хичээсэн, жигшмээр, зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө далд явуулга хийдэг муу санаатай хүмүүс бол Бурханы сонгосон хүмүүс тэднийг ялган таньж, тэднээс болгоомжлох ёстой. Тэд Бурханд залбирч, Бурханд захирагдах ёстой, муу хүмүүсийг дагах ёсгүй. Ийм үйлдэл нь бүхэлдээ зөв зохистой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Чуулган дотор байр суурь, эрх мэдлээ ашиглан хүмүүсийг хяналтдаа байлгадаг хуурамч удирдагч, ажилчид байгаа бол Бурханы сонгосон хүмүүс тэднийг эсэргүүцэж, жигшин голох хэрэгтэй ба тэдэнтэй мэтгэлцэхийн тулд үнэний талаар нөхөрлөж болно. Зөвхөн үнэн хийгээд Бурханы үгийг дуулгавартай дага. Сатаны нөлөөнд хэзээ ч битгий дуулгавартай бай. Хэн байх нь хамаагүй үг болон үйлдэл нь үнэнтэй нийцэж байгаа нөхцөлд л тэднийг дуулгавартай дагаж болно. Үгүй бол тэднийг жигшин голох учиртай. Сатанд үгүй гэж хэл. Энэ бол Бурханд дуулгавартай байхыг хэрэгжүүлэх зарчим билээ. Чуулганы удирдагч байр суурь, эрх мэдлээ ашиглан “Хэрэв чи Дээрхийн ажлын зохицуулалтыг дуулгавартай дагаж байгаа бол чуулганд дуулгаваргүй байна, тиймээс би чамайг хөөнө” гэж хэлэн чамайг хяналтаа байлгах гэвэл чи түүнд “Та чуулганыг төлөөлөхгүй, харин Сатаныг төлөөлж байна. Би Дээрхийн ажлын зохицуулалтыг дуулгавартай дагадаг бөгөөд энэ бол Бурханы ажлыг дуулгавартай дагаж байгаагийн илрэл. Би Сатанд дуулгавартай байхгүй” гэж хэлэх хэрэгтэй. Ингэснээр Сатаныг шившиглэнэ. Бурханд үнэхээр дуулгавартай байдаг хүмүүс Бурханаас ирдэг, үнэнтэй нийцдэг зүйлд болон эерэг зүйлсэд л дуулгавартай байдаг бөгөөд Сатан эсвэл хүний хүслээс ирдэг зүйлд, Бурханы ажилд ашиггүй, үнэнтэй нийцдэггүй зүйлийг жигшин голж, үгүй гэж хэлэх хэрэгтэй. Тэд ямар ч удирдагч, ажилчинд захирагдах ёсгүй. Зөвхөн ингэх нь л үнэн хийгээд бодит байдалтай хүн байгаа хэрэг юм. Бурханы гэрийн хамгийн дээд эрх мэдэл нь Бурхан, Бурханы үг, үнэн, Ариун Сүнсний ажлаас ирдэг Дээрхийн ажлын зохицуулалт, номлол, нөхөрлөл юм. Эдгээр нь Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах дөрвөн эрх мэдэл юм. Энэ дөрвөн эрх мэдлийг дуулгавартай дагах нь л Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж байгаа хэрэг юм. Бурханы сонгосон хүмүүс бүгд нэгэн сэтгэл, нэгэн санаагаар Бурханы үг, үнэнд дуулгавартай байж, Сатаны нөлөөллийг хаях үед Сатаныг бүрэн шившиглэж, Бурханы сонгосон хүмүүс Бурханд итгэх зөв замд орох болно. Тиймээс хүн Бурханы үг болон Дээрхийн ажлын зохицуулалт дээр л тулгуурлан бүх түвшний удирдагч, ажилчдад дуулгавартай байх уу, эсвэл жигшин голох уу гэдгээ сонгох ёстой бөгөөд долигонож, хүлцэнгүй захирагдаж, бөхөлзөн буулт хийж, Сатаны боол болох ёсгүй. Ийм маягаар үнэнийг хэрэгжүүлэхэд дадаж, Бурханд дуулгавартай байж, Сатанд үгүй гэж хэлж чадвал яваандаа Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадна. Энэ бол авралд хүрэх зам. Бурханы сонгосон хүмүүс үүнийг тодорхой харж, сүйрлийн замаар алхаж байгаа хуурамч удирдагч, антихристүүдийг дахин хэзээ ч дагаж болохгүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс л Сатанд үнэнчээр үйлчилж, эрх мэдлийг шүтэж, долигонож, хүлцэнгүйгээр захирагдаж чаддаг. Ийм боолууд нь бүгд Бурханы жигшин голдог хүмүүс юм. Хэрэв тэд сэхээрэхгүй, үнэнийг эрэлхийлэхгүй, Бурханд үнэхээр дуулгавартай байхгүй байсаар байвал тэд бүгд таягдуулах болно. Хуурамч удирдагч, антихристүүд шийтгэгдэх өдөр бол Сатаныг дагаж, дуулгавартай байдаг боолууд уйлж, шүдээ хавирах өдөр юм.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 161. Ариун Сүнсний ашигладаг хүнийг дуулгавартай дагах зарчмууд

Дараах: 163. Ажлын зохицуулалтад хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх