Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурханд итгэх дадлын зөв эрэл хайгуул болон зарчмууд

Бурханд итгэдэг олон хүн зөвхөн Бурханы төлөө урам зоригтойгоор ажиллаж, шашны зан үйлийг сахихад л анхаардаг. Энэ нь Бурханд чин сэтгэлээс итгэх зөв зам бөгөөд зөвхөн ингэснээр Бурханы аврал болон ерөөлийг хүртэнэ хэмээн тэд итгэдэг билээ. Тэд Сатанаар гүн гүнзгий завхруулагдаж, аль хэдийн устгагдах ёстой шатанд хүрсэн бөгөөд өөрсдөд нь хэрэгтэй зүйл бол Бурханы аврал болохыг мэдэхгүй байгаа бололтой. Бурханд итгэх гэдэг нь ерөөл хүртэж, Бурханы шагнал болон ерөөл олж авахын тулд Бурхантай наймаалцах явдал бөгөөд энэ нь авралтай ямар ч хамааралгүй гэж тэд боддог. Иймэрхүү будилсан итгэл бол Бурханы хүслээс бүхэлдээ гажиж, Бурханд итгэхийн утга учрыг алдсан байдаг. Бурхан хоёр удаа бие махбодтой болж ажилласан нь ердөө хүнийг золин аварч, аврахын төлөө билээ. Бурхан хүмүүсийг Өөртөө итгүүлж, Өөртөө дуулгавартай дагуулдаг нь бүхэлдээ, хүмүүсийг Бурханы ажилд дуулгавартай байлгаж, авралд хүргэхийн төлөө юм. Итгэгчид Бурханы хүслийг ойлгодоггүй боловч Бурханы тааллыг олж, Бурханаар шагнуулахын тулд бүх төрлийн хүний аргыг хэрэглэн, өөрсдийн төсөөллөөр Бурханд итгэдэг, гэхдээ тэд Бурханы авралыг хүртдэггүй. Хүмүүс Бурханд олон жил итгэснийхээ дараа гэнэтхэн “Бурханы төлөө” олон жил мэрийн ажилласаныхаа төлөө үнэндээ өөрсдөө юу хүртэх билээ гэж асуудагт гайхах зүйлгүй юм. Мэдээж энэ бол бодууштай асуулт. Хэрвээ Бурханд итгэхдээ шаргуу ажиллаж төлөөс төлөх нь үнэний эрэл хайгуулын төлөө, мөн Бурханы авралыг хүртэхийн төлөө биш юм бол Бурханы нигүүлслийг багахан эдлэхээс өөр олж авах зүйл үнэндээ байхгүй. Бурханд итгэх мөртлөө үнэн ба Бурханы авралыг хүртэж чадахгүй байх нь хамгийн том бүтэлгүйтэл юм. Ашиг сонирхол хөөж, давуу тал олохын тулд Бурханд итгэх нь жигшүүрт үл итгэгчийн үйлдэл юм. Бурхан хүмүүсийг аврах ажил хийхээр хүмүүсийн дунд ирдэг бөгөөд Бурханы ажлаас хүмүүсийн олж авах ёстой зүйл нь үнэн ба аврал юм. Хэрвээ хүмүүс Бурханд олон жил итгэсэн атлаа үнэнийг олдоггүй бол, тэд Бурханаар аврагдаагүйг, мөн тэдний цорын ганц төгсгөл нь мөхөл болохыг нотлоход энэ нь хангалттай юм. Будилуу итгэлээс үүдэлтэй эмгэнэл энэ билээ. Энэ нь тэр чигээрээ, хүмүүс Бурханд буруу замаар итгэхийн үр дагавар юм. Бурханыг ч, бусад хүмүүсийг ч буруутгаж болохгүй. Хүн будилуу итгэлтэй байж, Бурханд итгэх зөв замналд ороогүйдээ, мөн аврал хүртэж чадаагүйдээ зөвхөн өөрийгөө л буруутгаж болох билээ.

Бурханы ажил бүхэлдээ завхарсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Завхарсан хүн төрөлхтөнд хамгаас хэрэгтэй зүйл бол Бурханы аврал, тиймээс Бурханд зөв итгэхийг эрэлхийлэх нь үнэн болоод Бурханы авралыг олж авах эрэл хайгуул юм. Хүн зөвхөн үнэнийг эрэлхийлснээр хүн төрөлхтний завхарсан мөн чанарыг таньж чадах ба зөвхөн үнэнийг эрэлхийлснээр үнэнхүү цэвэрлэгдэж чадна. Хэрвээ завхарсан хүн төрөлхтөн Бурханд итгэвч үнэнийг олж чадахгүй аваас хүмүүсийн завхарсан зан чанар өөрчлөгдөхгүй ба тэд хэзээ ч жинхэнэ авралыг хүртэхгүй юм. Учир нь зөвхөн үнэн л хүн төрөлхтний завхралыг шийдвэрлэж чадах бөгөөд зөвхөн үнэнийг эзэмшсэнээр л завхарсан хүн төрөлхтөн Сатаныг ялан дийлж, хорон мууг давах юм. Хэрвээ тэд үнэнийг олж чадахгүй аваас завхарсан хүн төрөлхтөн, нүгэл үйлдэх үндсэн асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэх нь Бурханы авралыг хүртэх түлхүүр юм. Үнэн хэрэгтээ хүмүүсийг шүүж, гэсгээх Бурханы ажлын үед илэрхийлэгддэг зүйл бол үнэн юм. Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүн, гэсгээхдээ үнэнийг ашигладаг бөгөөд Бурханд итгэдэг хүмүүс, завхарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй бүхий л үнэнийг олж авах үүднээс Бурханы бүх шүүлт болон гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зөвхөн энэ маягаар л тэд хүн төрөлхтний завхралыг шийдэж, эцэст нь авралын зорилгод хүрдэг. Хүн үнэнийг эрэлхийлэлгүйгээр Бурханд итгэснээр Бурханы авралыг хүртэхгүй агаад энэ нь Бурханд итгэхийн утга учрыг бүрэн алдагдуулдаг гэхэд болох юм. Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн будилуу итгэлд автаж, өөрсдийгөө хуурч байгаа. Тэд эцсийн дүнд юу ч хүртэхгүй ба Бурхны ажлаар таягдан хаяулах болно. Харамсалтай нь, зарим хүн өөрсдийн сүнслэг тэжээл болон мөрөөдлийг эдэлсээр буй бөгөөд хэзээ нэг өдөр гамшиг нүүрлэхэд үүндээ харамсах хэдий ч хэтэрхий оройтсон байх болно.

Бурханд итгэнэ гэж чухам юу билээ? Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс энэ асуултыг ойлгохгүй бол Бурханд итгэх зөв замналд орж чадахгүй юм. Бурхан ажиллаж, хүмүүсийг аврахаар ирэх нь зөвхөн хүмүүст илэрч, хүн төрөлхтөнд Бурхан бий гэдгийг батлах, хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлж, тэднийг Бурханд итгүүлэх гэсэндээ биш юм. Энэ нь хүмүүсийг бодитоор золин аврахын төлөө юм. Бурхан хүмүүсийг эзлэн, өөрчлөх ажлыг бодитоор хийх гэж ирсэн билээ. Энэ маягаар, Бурханд итгэдэг хүмүүс Бурханы авралыг хүртэж, хүний амьдралын зөв замд ороход завхарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй бүхий л үнэнийг олж авахын тулд Бурханы хүслийг ойлгож, Бурханы ажлыг сахилга сайтайгаар дуулгавартай дагаж, Бурханы шүүлт болон гэсгээлтийг туулах хэрэгтэй билээ. Зөвхөн энэ маягаар Бурханд итгэснээр хүмүүс Бурханы хүслийн дагуу байх юм. Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс Бурханд итгэхийн утга учрыг ойлговол тэд Бурханд итгэхийн зорилго юу болох, Бурханд итгэхэд юуг эрэлхийлж, олж авах хэрэгтэйг мэдэх юм. Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс завхарсан хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл нь Бурханы аврал болохыг, мөн завхарсан хүн төрөлхтөн Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг эзэмших ёстойг ойлговол тэд Сатаны завхрал болон хорон муугаас салж, аврагдаж, цэвэрлэгдэж чадах юм. Энэ маягаар, Бурханд итгэдэг хүмүүс Бурханы үгийг хэрхэн унших, Бурханд хэрхэн залбирах, мөн үнэнийг хэрхэн эрэлхийлж, Бурханы шүүлт болон гэсгээлт, шалгалт болон цэвэршүүлэлтийг дуулгавартай дагаж, хэрхэн үүргээ гүйцэтгэх хэрэгтэйг мэдэх юм. Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс авралын төлөө үнэнийг эрэлхийлж чадвал, тэд Бурханд итгэх зөв замд үнэхээр орсон байх болно. Одоог хүртэл Бурханд итгэхийн жинхэнэ утгыг ойлгоогүй хүмүүс нь Бурханд итгэх зөв замналд орж чадахгүй бөгөөд өөрсдийн төсөөлөлд хөтлөгдөн Бурханд итгэх буруу замд л орох юм.

Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлдэггүй бол бүх төрлийн буруу замыг дагах төлөвтэй байдаг. Хүн төрөлхтөн Сатанаар гүн гүнзгий завхруулагдсан байдаг учир үнэнийг олж авахаасаа өмнө өөрийнхөө санаа бодлыг дагаж, зорьсон замаас гажих нь хялбархан. Энэ нь хүний хяналтаас давж гарсан байдаг билээ. Хэдийгээр хэн ч буруу замаар явахыг хүсдэггүй боловч үнэнийг хайрладаггүйгээс үүдэн хүмүүс буруу замыг дагах нь хялбар байдаг. Хүмүүс үнэнийг ойлгодоггүй учир зөв замыг дагадаггүй билээ. Хүн бүр итгэлийн замдаа их, бага хэмжээгээр гажих бөгөөд хэрвээ тэдэнд Бурханы хариулга болон удирдлага байхгүй, мөн үнэнийг ойлгодог хүмүүсийн тусламж байхгүй бол энэ нь мэдээж машид аюултай юм. Хүмүүс гадаа гаран, хүрэх газар луугаа явахыг хүсэх үедээ өөрсдөдөө хэрэгтэй замыг мэдэхгүйгээсээ болж бусдаас асуух хэрэг гардаг бөгөөд үнэнийг хэлдэг хүмүүс тун цөөн учир тэд ихэвчлэн хууртаж, аялал нь хойшилдог байна. Завхарсан хүн төрөлхтөн дунд, авралын замыг мэдэхгүй атлаа бусдыг хуурахын тулд үнэнийг мэддэг мэт дүр эсгэдэг хүмүүс үй олон бий. Тэд мэдээжийн хэрэг сохор атлаа багш болж, зам заахыг хүсдэг нь сохор сохрыгоо хөтлөн, нүхэнд унагаахад хүргэдэг билээ. Бурханд итгэхдээ хууртагдаж, буруу замаар явсан хүн хэтэрхий олон байдаг. Хэрвээ хүн Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлдэггүй бол дараах 4 буруу замыг дагах нь хэтэрхий хялбархан юм:

Эхний төрлийн зам бол муйхраар дүрэм журамд баригдаж, үзлээ хаяхгүй байж, хэзээ ч үнэнийг үл эрэлхийлэхийн сацуу Бурханы үгэнд орохгүй байх юм. Энэ бол буруу зам. Энэ төрлийн хүмүүс нь Бурханд энгийн оюун санаагаар итгэдэг мэт байдаг. Тэд зарим нэг бичиг үсэг болон сургаалыг ойлгож, Бурханд итгэх нууц хэмээх хатуу чанга дүрмийг бий болгож, үүнийгээ “үнэн”-тэй адилтгаж үзэж, нягт зууралддаг ба тэдгээрт амь бий гэж итгэн, хүмүүсийн үзэлтэй зөрүүдлэн зууралддаг. Өөрсдийнх нь гар үнэн хэрэгтээ хоосон бөгөөд бага ч гэсэн үнэнийг олж авч чадаагүй гэж тэд хэзээ ч боддоггүй, үүнээс үүдэн Бурханд олон жилийн турш итгэсний дараа ч тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гардаггүй ба Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг. Гамшиг эсвэл шалгалттай нүүр тулах үедээ, ийм төрлийн хүмүүс гомдлоор дүүрэн байдгаас Бурханд дайсагнаж, урвахад хүрдэг бөгөөд эцэст нь шийтгүүлж дуусдаг билээ. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс ийм маягаар бүтэлгүйтсэн. Бурханд итгэх энэ зам нь үнэн хэрэгтээ буруу зам юм.

Хоёр дахь төрөл бол идэвхтэйгээр гадаад талын хэрэгжүүлэлтэд оролцон, ямар ч бодит үр дүнгүйгээр маш завгүй байж, өөрийгөө Бурханд үнэнч гэж итгэж, ийм төлөөсөөр Бурханы шагнал болон ерөөлийг сольсноор Бурханд итгэх явдал юм. Энэ бол буруу зам. Ийм төрлийн хүний Бурханд итгэх идэвх хэтэрхий их. Тэд гадаад талын хэрэгжүүлэлтэнд тусгай анхаарал тавьж, зарим нь сайн мэдээг номлохыг хүсэж, зарим нь зочид хүлээн авахыг хүсэхэд зарим нэг нь Бурханы төлөө ажиллахыг хүснэ. Тэд үнэнийг ойлгодоггүй, ямар ч бодит байдалгүй ба Бурханы төлөө Түүний таалалд нийцэхээр завгүй байх боловч үнэний эрэл хайгуул болон амийн оролтыг үл ойшоосноос үнэнийг ч ололгүй, амь зан чанарын өөрчлөлтийг ч харалгүй Бурханд олон жил итгэхэд хүрдэг. Илчлэгдсэн бүхэн нь Сатаны завхарсан зан чанар болон хаа сайгүй байх Бурханы эсрэг тэмцэл юм. Тэд Бурханд үйлчилдэг ч Бурханыг эсэргүүцэж, улам илүү биеэ тоосон, ихэрхүү зантай болдог бөгөөд эцэстээ Паулын адил Бурханаар яллагдаж, таягдан хаягдахаас өөр аргагүй болох биз ээ. Өөрийнхөө үүргийг гүйцэтгэхийн тулд Бурханы төлөө зарцуулах нь Бурханы хүслийг мөрдөж байгаа хэрэг боловч Бурханы хүслийг мөрдөхийн тулд хүн нэгэн зэрэг үнэнийг эрэлхийлж, амийн өсөлтөд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ хүн идэвхтэйгээр гадаад талын хэрэгжүүлтэд оролцон, маш завгүй байдаг боловч үнэнийг эрэлхийлдэггүй, ихэнх тохиолдолд Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэн, завхрал дунд амьдарсаар байх юм бол тэд хэрхэн Бурханы авралыг хүртэх билээ? Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс бол Бурханы дайснууд бөгөөд эцэст нь таягдан хаягдахаас зугтаж чадахгүй. Бурханд итгэх энэ зам нь буруу зам юм.

Гурав дахь төрөл нь авьяас билгийг эрэлхийлэн, тэмдэг болон гайхамшигт итгэн ер бусын зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг боловч муу сүнсний ажлаас болж будилснаас муу ёрын сүнсэнд эзлэгдэн, тэдэнд үйлчлэх явдал билээ. Энэ бол буруу зам юм. Энэ төрлийн хүмүүс зөвхөн өөрсдийн төсөөлөлд үндэслэн Бурханд итгэж, авьяас билэг эрэлхийлж, ер бусын тэмдэг болон гайхамшигт анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ энэ Бурхан бол дагаж мөрдөх тэмдэг болон гайхамшиг байх ёстой ба хэрвээ тэмдэг, гайхамшиг байхгүй бол энэ нь Бурхан биш хэмээн тэд итгэдэг билээ. Бурханд итгэдэг энэ хүмүүс авьяас билэгт их ач холбогдол өгдөг. Хэрвээ авьяас билэг байхгүй, ялангуяа “хэл ярихуй” байхгүй бол Ариун Сүнсний ул мөр байхгүй бөгөөд энэ нь Ариун Сүнсний ажил биш гэж санагдана. Хэрвээ “хэл ярихуй” болон “илчлэл” авбал, тэд бол Бурханд харьяалагддаг хүмүүс буюу авралаас атгасан нэгэн юм. Ийм маягаар тэд муу ёрын сүнсний ажилд төөрөгдөн хууртаж, муу ёрын сүнсний ажлыг Ариун Сүнсний ажил мэт авч үзсэнээс олон жил Бурханд итгэсэн хэдий ч үнэнийг ойлгож чадахгүй агаад амь зан чанарт нь бараг өөрчлөлт байдаггүй; харин ч эсрэгээрээ тэдний мэдрэл болон ухаан санаа нь хэвийн бус болдог. Зарим нь илтэд чөтгөрт эзэмдүүлж, заримыг нь муу ёрын сүнс дахин дахин үймүүлдэг ч тэд үүнтэй Ариун Сүнсний ажил мэт харьцдаг байна. Энэ нь маш аюултай бөгөөд үр дагаврыг нь үнэхээр төсөөлшгүй билээ. Хэрвээ чи Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлдэггүй бол Ариун Сүнсний ажлаас таягдан хаягдаж, Сатаны эзэмшил руу буцаж, муу ёрын сүнснүүдэд гишгэлэгдэх болно. Бурханд итгэх энэ төрөл нь буруу зам юм.

Дөрөв дэх төрөл нь нэр алдартныг шүтэж, буюу шашны мэдлэг болон хоосон сургаалд сохроор итгэж, муу зарц нар, антихристүүдийг дагаж, Сатаны хамсаатан болох явдал юм. Энэ бол буруу зам. Энэ төрлийн хүмүүс Бурханд итгэдэг ч хүмүүсийг шүтэж, дагадаг. Тэд шашны мэдлэгтэй, алдар хүндтэй болон байр суурьтай л бол хэнийг ч хамаагүй дагаж, мэдлэгтэй болон урнаар ярьсан хэнд ч сохроор итгэдэг билээ. Тэдэнд үнэн байгаа эсэхийг, мөн бодит байдал үнэхээр байгаа эсэхийг тэд хэлж мэддэггүй. Өөрсдийнх нь дагаж буй хүмүүс муу зарц, антихристүүд гэдгийг боддоггүй, ингэснээрээ Сатаны хамсаатан болоод, алдартнуудыг сохроор шүтэж, эрх мэдэлтэй, байр суурьтай хэнийг ч дагадаг. Энэ төрлийн хүний уг чанар нь сайн биш юм. Тэд муу ёрын хүчийг дэмжиж, муу зарц нарыг дагаж, Бурханыг эсэргүүцсэн муу зүйлсийг хийдэг. Тэд сэхээрээгүй байгаагаас гадна, биеэ тоосон, ихэрхүү зантай, хэнийг ч дуулгавартай дагадаггүй, өөртөө бат итгэлтэй ба зөвхөн Бурханы шийтгэлтэй нүүр тулсан үедээ гэмшиж магадгүй юм. Энэ нь, хорон санаатнууд Бурханыг эсэргүүцэгч антихристийн замаар явж байгааг бүрэн нотолж байна. Үнэнийг хайрладаггүй хүмүүс өөрийн эрхгүй мууг хайрлах болно. Тэд хүмүүсийг шүтэж, тэднийг даган, антихристийн замаар явдаг. Өөрийнхөө үүргийг биелүүлэлгүй, замаа алдан, Бурханд итгэдэг ч эгэл хүмүүсийг шүтэж, дагадаг Бурханд итгэх энэ зам нь буруу зам юм.

Бурханд итгэх дээрх дөрвөн зам бүгд буруу зам юм. Тэдгээр нь бүгд үнэнийг эрэлхийлээгүй хүмүүсийн явах хамгийн дуртай “амархан зам” билээ. Тэдний итгэл нь авралыг олж, жинхэнэ амьдралыг амьдран харуулах гэж үнэнийг эрэлхийлэхэд чиглэдэггүй, харин алдар нэр, ашиг хонжоо, албан тушаалын эрэл хайгуул, эсвэл хувийн хүслээ хангахын тулд Бурханы шагнал, ерөөлийг эрэлхийлэх явдал байдаг. Энэ нь Бурханы хүслээс огт эсрэг агаад Сатаныг дагах замд орж, Бурханаас үргэлжлүүлэн урваж буй явдал билээ. Бурханд итгэх буруу замаар явбал Бурханы ажил дуусахад аврагдах боломжоо алдаж, эцэст нь зөвхөн таягдан хаяулж, шийтгүүлэх болно гэдгийг Бурханд итгэдэг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ бол үүрдийн харамсал юм. Бурханд итгэх дөрвөн буруу замаас гадна, итгэхдээ “боломжийг ашигладаг” төрлийн зам бий. Энэ төрлийн хүмүүс ердөө ерөөлийн төлөө Бурханд итгэдэг агаад үнэнийг хэрхэн эрэлхийлж, авралд хүрэх тухай огтхон ч санаа зовдоггүй мөртлөө Бурханы өдөр ирээсэй хэмээн өдөр бүр найддаг. Хэрэв Бурханы өдөр даруй ирэх байсан бол, тэд үүргийнхээ жаахныг л дурамжханаар биелүүлэх байсан юм. Хэрэв Бурханы өдөр хэдэн жилдээ ирэхээргүй байсан бол тэд дэлхий дээрх эдгээр он жилийг тааваараа өнгөрүүлж, Бурханы өдөр ирэхийг хүлээн, дараа нь үүргээ биелүүлэхээр Бурханы гэр бүлд эргэн очиж, Бурханы авралын хариуд өчүүхэн бага зүйл хийдэг. Энэ нь ерөөлийн төлөө, боломжийг ашиглах байдлаар Бурханд итгэх зам юм. Энэ төрлийн хүмүүс Бурханд итгэж, “эдийн засгийн, материаллаг ашиг”-т анхаарлаа хандуулдаг. Тэд Бурханы ерөөлийг хамгийн бага үнээр арилжихаар зорьдог. Хэрэв тэд хаанчлалд ороход суудлын тэрэгний сандал дээр сууж чадвал энэ нь хамгийн гайхалтай дүр зураг байх болно. Зоволгүйгээр ерөөл хүртэж, шуурганаас амь гарч, гамшгаас мултарч, мөнхийн хаанчлалд алхан орох нь тэдний хүсдэг бүхий л зүйл. Хүмүүсийн хэмжээ хязгааргүй хүсэл хэтэрхий их юм! Тэд Бурханыг хуурахыг хүсдэг гэж хэлж болох уу? Бурханд итгэнэ гэдэг хүмүүстэй наймаалцаж, хуурмаг аргаар ялж чадахын нэр биш. Хүмүүсийг аврах гэж ажиллаж байгаа нь Бурхан бөгөөд Тэрээр төгс хүчит, бүхнийг чадагч гэдгийг хүн мэдэх ёстой. Бурхан бүх зүйлийг хараандаа байлгадаг бөгөөд Бурханы зан чанар нь зөрчлийг тэсвэрлэдэггүй. Хүн Бурханы ажилд дуулгаваргүй байвал аврагдаж чадахгүй бөгөөд үнэнийг эрэлхийлээгүйнхээ төлөө таягдан хаяулах хувь тавилантай. Үргэлж тэр “өдрийг” хүлээдэг ч, Бурханы ажлыг дуулгавартай дагалгүйгээр Бурханд итгэдэг хүмүүс нь үл итгэгчид, хий мөрөөдөгчид юм. Энэ төрлийн хүн нь таягдан хаяулах бай болох хувь тавилантай. Одоо зарим хүн Бурханы өдөр ирээгүйг хараад, халуун тогоонд яахаа мэдэхгүй байгаа шоргоолжнууд шиг хүлээж чадахаа байж, хаашаа явахаа шийдэхэд хэцүү болдог. Амьдрал, үхэл хоёрын хооронд үнэхээр төө хүрэхгүй зай л бий.

Бурханд итгэдэг хүмүүс зөвхөн Бурханд итгэхийн утга учрыг үнэхээр ойлгосноор эрэлхийлэх зөв зорилтыг хөгжүүлж чаддаг. Хэрэв тэд Бурханд итгэх зөв зорилттой бол, Бурханд итгэх зөв эрэл хайгуул, хэрэгжүүлэлттэй байх учиртай. Итгэгчдэд тавьдаг Бурханы хамгийн том шаардлага бол Бурханы шүүлт ба гэсгээлтийг туулах зуураа өөрсдөдөө хэрэгтэй үнэн, зам болон амийг олж авахыг хүмүүсээс хүсэх явдал. Хүн төрөлхтнийг Сатан хэтэрхий гүн завхруулсан агаад цэвэрлэгдэж, аврагдахын тулд олон үнэнийг ойлгож, олж авах хэрэгтэй юм. Тиймээс үнэний эрэлхийлэл нь Бурханд итгэх зөв эрэл хайгуул болон хэрэгжүүлэлт юм. Энэ маягаар, Бурханы үгсийг унших нь Христэд итгэгчийн өдөр тутмын амьдралын анхны томоохон үйл явдал болно. Хүн цэвэрлэгдэж, үнэнийг олж авч, аврагдахын тулд Бурханы үгсийг унших ёстой. Үүн дээр нэмээд, Бурханы үгсийг ойлгож, Бурханы зорилгыг ойлгож, өөрийн үүргийг сайн гүйцэтгэхийн тулд Бурханд залбирна. Эдгээр нь Христэд итгэгчийн амьдрал дахь хоёр томоохон зүйл юм. Хүмүүс Бурханы үгсийг уншин, тодорхой үр дүнд хүрэх үедээ, Бурханы үгсийг аажмаар ойлгож, үүн рүү орж эхлэх үедээ Бурханы үгсийг хэрэгжүүлэхэд туршлагажиж эхэлдэг. Бүх Христэд итгэгчийн зөв хэрэгжүүлэлт нь Бурханы үгсийг уншихаас эхтэй. Тэдний олж авах хэрэгжүүлэлтийн хэмжээ нь Бурханы үгсээс хэдий чинээ үнэнийг ойлгохоос нь шалтгаалдаг. Хэрэв хүмүүс Бурханы үгсээс ямар ч үнэнийг ойлгохгүй бол тэдэнд зөв хэрэгжүүлэлт байхгүй. Хэрэв хүмүүс Бурханы үгсээс ихийг ойлговол ихээхэн хэрэгжүүлэлт олж авна; өчүүхнийг ойлговол, өчүүхэн хэрэгжүүлэх болно. Хүмүүс: “Бурханд итгэхдээ би хэрхэн хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Бүх зүйл дээр Бурханы хүслийг дагахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?” гэж асуухыг би их сонсдог. Тэд Бурханы үгсээс үнэнийг хараахан ойлгоогүй болохыг энэ нь нотолдог. Тэдэнд Бурханы үгсийг уншсанаар үр дүн хараахан гараагүй тул тэдэнд хэрэгжүүлэх ямар ч зам үгүйг харж болно. Хэрэв хүмүүс Бурханы үгсийг уншаад гэрэлтүүлэлт, жинхэнэ ойлголт, хэрэгжүүлэлтийн замыг олж аваагүй бол хэрхэн зөв хэрэгжүүлэх билээ? Үнэнийг ойлгодоггүй хүмүүс зөвхөн шашны журмыг баримталж чадна. Тиймээс Бурханд итгэдэг атлаа хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй хүмүүс Бурханы үгсийг сайн уншиж, үнэний тухай илүү нөхөрлөхөд хүчин чармайлт гаргах ёстой. Зөвхөн ингэснээр тэд Бурханы үгсийн бодит байдалд хэрхэн орох тухай жинхэнэ асуудлыг шийдвэрлэж чадна.

2006 оны 7 дугаар сарын 4

Өмнөх:Зөвхөн Бурханы ажлыг мэдэх нь хүнд эцсийг нь хүртэл дагах боломж олгодог

Танд таалагдаж магадгүй