66. Удирдагч, ажилчдыг тохируулах зарчмууд

(1) Бодитой ажил хийж, бодитой асуудлуудыг шийдвэрлэж чаддаггүй, аливаа сонгогдсон удирдагч юм уу ажилчныг даруйхан өөрчлөн тохируулж, солих ёстой;

(2) Үнэнийг хүлээн авдаггүй, Ариун Сүнсний ажилгүй, бодитой ажил хийж чаддаггүй аливаа хуурамч удирдагч юм уу ажилчинг халах ёстой бөгөөд тэдэнд зориулсан зохицуулалтыг өөр хаа нэгтээ хийх ёстой;

(3) Ур чадвараа хэтэрхий жижиг ажилд дэмий үрдэг, эсвэл хангалтгүй ур чадвараасаа болоод ажил балладаг удирдагч юм уу ажилчинд зориулсан зохисгүй зохицуулалтыг, биеийн хэмжээ, давуу талыг нь харгалзан үзээд зохих ёсоор тохируулах ёстой;

(4) Удирдагч юм уу ажилчны ажлыг зохицуулмагц тэднийг шалгаж, шинжилж, хянах ёстой; хэрвээ зохицуулалт тохиромж муутай байгааг олж мэдвэл зохих ёсоор өөрчлөн тохируулах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Чуулганыг удирддаг, хүмүүсийг амиар хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой; тэд сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэлт, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид юм уу элчүүд байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн доод талын дагалдагч болж чадах ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангаж чаддаг элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь яаран гүйж, тэмцэхийн төлөө бус, харин аминд үйлчлэх ажил хийж, зан чанараа өөрчлөхөд нь бусдыг удирдахын төлөө байдаг. Энэ чиг үүргийг гүйцэтгэдэг хүмүүс нь хүнд бэрх хариуцлага үүрэх даалгавар авдаг бөгөөд энэ нь хэн бүхний үүрч чадах зүйл биш юм. Ийм ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, яаран гүйдэг, эсвэл өөрсдийгөө зарлагадахыг хүсдэг хэн бүхэн үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засалт, шүүлт амсаагүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй, бодит байдалгүй хүмүүс өөрсдөө иймэрхүү оршихуйгүй байдаг учраас бодит байдлыг тодорхой харж чаддаггүй. Иймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр үл барам, удаан хугацаанд үнэнгүй явбал таягдуулах бай болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин чуулганыг сорон мөлжиж эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү их ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Хуурамч удирдагч бол нэг асуудлыг мэдээлэхэд утгагүй, төөрөгдүүлсэн юм л хэлж өгдөг дорд хэв чанартай удирдагч юм. Тэд үүнийг авч үзэхдээ: “За, би чамд хангалттай мэдээлэл өглөө, өнгөрсөн болон ирэх хэдэн жилийн тухай яриад л, яриад л, яриад л байсан, ер нь байж болох бүхний талаар хэлж өгсөн, тийм ээ, тэгэхээр чи миний юу хэлэх гээд байгааг ухаж ойлгосон уу?” гэдэг. Чи тэднийг яаж ч залж чиглүүлж, тэднээс юу ч асууж, тэднийг яаж шалгавч тэд юу хэлэхээ хэзээ ч мэддэггүй, асуудлын голыг хэзээ ч олж чаддаггүй. Тэдэнд үг дутдаггүй, тэд боловсроогүй биш, харин дорд хэв чанартай, мунхаг, илэрхийлэх чадал дутмаг, зүрх сэтгэл нь төөрөлдсөн, аливааг тодорхой тайлбарлаж чаддаггүй. Тэд зарим нэг ачаа үүрдэг, цаг хугацааны явцад зарим асуудлын талаар зарим нэг ойлголттой болох боловч үүнийгээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй, асуудлын мөн чанарыг олж чаддаггүй, аливааг ерөнхийлж, дүгнэж бүр ч чаддаггүй. Удирдагчийн ийм муу хэв чанарыг харуулж буй хүн үнэндээ ер нь ажиллаж чадах уу? Тэд удирдагч, эсвэл ажилчны үүргийг биелүүлж чадах уу? Үгүй ээ, чадахгүй. Тэдэнд жаахан хугацаа өг, асуудлыг мэдээлэх боломж өг, түүнийг тайлбарлуул, харин тэд мөн л дөнгөхгүй. Ийм хүнтэй ярилцаж болох уу? Тэднийг ашиглаж болох уу? (Үгүй.) Тэднийг яагаад ашиглаж болохгүй вэ? Тэд зөв ярьж ч чадахгүй болохоор ямар ажил хийж чадах юм бэ? Тэд цөөн хэдэн хүч чадалтай, чин сэтгэлтэй, зарим хэмжээнд үнэнч, хариуцлагаа ухамсарладаг, зөв санаатай байж магадгүй боловч ерөнхий хэв чанар нь зүгээр нэг дундаж муу биш, харин хэтэрхий дорд бөгөөд тэднийг сургахын аргагүй юм. Чи тэдэнд сургах гэж оролдвол даруй унтууцаж, уур чинь хүрэх бөгөөд тэдний ярихыг сонсоод санаа чинь зовж, сэтгэл чинь хямарч, будилж, юу яриад байгааг нь, юу хэлэх гээд байгааг нь ойлгож чадахгүй, тэдэнтэй яриа өрнүүлж чадахгүй. Тэдэнд санаа, бодол, хандлагыг илэрхийлэх хүний хэлний хамгийн наад захын төрөлхийн чадвар ч байхгүй учраас тэд яаж ажиллаж чадах юм бэ? Гэсэн ч тэд өөрсдөд нь бага зэрэг чадамж, ур чадвар бий, ажиллах чадвартай гэж бодож, өөрсдийнх нь зөв, өөрсдийгөө үнэнч, сүнслэг гэж санаж, өөрсдийгөө зарлагадаж, төлөөс төлж, үүргээ гүйцэтгэхдээ зовлон бэрхшээл туулахыг хүсдэг. Энэ бүх чанар нь удирдагч, эсвэл ажилчин байхад тохирох чанартай гэж харуулж байна уу? Хэдийгээр Бурханы гэрт үнэн ноёрхож, Бурханы үг захирч байдаг боловч олон онцгой ажлын даалгаврыг хүмүүс гардаж зохицуулах шаардлагатай байдаг; үнэндээ хүмүүс тэдгээрийг шалгаж, шийдвэрлэх хэрэгтэй байдаг. “Би хүсэж байна”, эсвэл “Би зөвшөөрч байна” гэж нэг хүн хэлээд л эдгээр асуудлыг шийдчихэж чадахгүй; тэдгээр нь сайн санаа, зовлон бэрхшээл туулах хүсэл төдийхнөөр шийдэгддэггүй. Хүмүүс вакумд амьдардаггүй, тиймээс тэд ч бас вакумд ажиллаж, үүргээ гүйцэтгэдэггүй. Хэрвээ хүн удирдагч юм уу, ажилчин болсон боловч өөрийгөө үгээр илэрхийлж ч чадахгүй тийм дорд хэв чанартай бол тэр хүн үнэндээ чадвартай болно гэж үү? (Болохгүй.) Чадваргүй байх гэж юу гэсэн үг вэ? Энэ нь ажил дээр гарсан бэрхшээл, асуудлыг цаг тухайд нь олж тогтоож чадахгүй байна гэсэн үг, мэдээжийн хэрэг, ажлын үеэр ямар ч асуудал гарсан, түүнийг даруйхан шийдвэрлэж чадахгүй гэсэн үг юм. Хэрвээ тэд үүнийг даруйхан шийдвэрлэж чадахгүй бол даруйхан үүнийг мэдээлж, удирдамж, заавар зөвлөгөө эрж хайж чадах уу? Дорд хэв чанартай хүмүүсийн хувьд энэ ажил ердөө л бэрхшээлийг нь нэмэгдүүлдэг бөгөөд чадвараас нь бүр хэтэрсэн байдаг, яг л гахай хариулж байгаа юм шиг; энэ бол хэтэрхий их хүчин чармайлт юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (8)”-аас эш татав

Удирдагч, ажилчдын үүргийн нэг хэсэг нь чухал ажил хариуцсан өөр өөр ажлын зааварлагч болон ажилтан яаж байгааг мэдэх явдал юм. Тэгэхээр эдгээр боловсон хүчин нь хэн бэ? Хамгийн гол хүн нь чуулганы удирдагч, түүний дараа бүлгийн зааварлагч, багийн удирдагч байдаг. Зарим нь тусгай даалгавар хариуцдаг, зарим нь өөр бусад зүйлийг хариуцдаг. Чухал ажил хариуцсан өөр өөр ажлын зааварлагч, ажилтнуудын Бурханы гэрийн ажилд үзүүлэх нөлөө нь нэн чухал агаад ихээхэн ач холбогдолтой юу? (Тийм.) Тэгэхээр үүнийг удирдагч, ажилчдын үүрэгт оруулах нь зөв зүйтэй юу? (Тийм.) Өөр өөр ажил хариуцсан гол зааварлагчдын нөхцөл байдлын талаар үнэн зөв ойлголттой болж, тохирсон зохицуулалт хийх нь ажлын хөтөлбөр бүрийг харж хянахтай адил юм. Энэ нь үүрэг, хариуцлагаа биелүүлэхтэй дүйцнэ. Гэвч эдгээр боловсон хүчнийг зөв дэг журамд оруулаагүй, бас асуудал гарвал чуулганы ажилд үлэмж их нөлөөлнө. Эдгээр боловсон хүчин хүн чанар сайтай, найдвартай бол, үнэнийг эрэлхийлж чаддаг, суурьтай бол бүр ч сайн, тэгвэл тэднээр даргалуулж, энэ ажлыг тэдэнд хүлээлгэж өгөх нь юмыг хавьгүй хялбар болгоно. Ажил саадгүй урагшилж, өндөр үр дүнтэй, бүтээмжтэй байх л чухал юм. Зааварлагч нь найдваргүй, жудаг муутай, хүн чанар муутай—түүнчлэн үнэнийг эрэлхийлдэггүй, үймээн тарих магадлалтай—бол тэд дангаараа хохирохгүй. Хариуцсан хүн нь тэд учраас тэдний ажлын хүрээн дэх боловсон хүчин хийгээд ажилд нь их бага хэмжээгээр нөлөөлнө. Тэд үүрэгтээ жаахан л цалгар юм уу, хайхрамжгүй байвал ажлыг нь хойш татаж болно; ажлын явцын хурд ямар нэг хэмжээгээр удааширч, ажил ямар нэг хэмжээгээр бүтээмж багатай болно. Харин тэд антихрист бол асуудал ноцтой болно. Ажил жаахан бүтээмжгүй, үр дүнгүй байгаа асуудал биш болно—тэд ажлыг бүхэлд нь хорлож, үймүүлж, зогсооно. Тиймээс ийм ажил нь удирдагч, ажилчдын бултаж болох үүрэг биш—энэ бол маш нухацтай, чухал ажил юм. Удирдагч, ажилчид янз бүрийн зааварлагч, томоохон боловсон хүчний хүн чанар, үнэнд хандах тэдний хандлага, түүнчлэн үе шат болгон дахь байдал, нөхцлийнх нь талаар хоцрохгүй мэдэж чаддаг, эдгээр зүйлийг нөхцөл байдлын дагуу шуурхай зохицуулж, шийдвэрлэж чаддаг бол ажил тасралтгүй урагшилж чадна. Харин энэ хүмүүс увайгүй авирлаж, бодитой ажил хийдэггүй, удирдагч нар үүнийг нь олж тогтоож, зохицуулахдаа шуурхай биш бөгөөд ажил ноцтой доголдох хүртэл хүлээж, бүхий л тод томруун асуудал нь тэднийг олж тогтоогоод нөхцөл байдлыг зохицуулж, засаж, аврахыг аажуухан оролдохоос нь өмнө аль хэдийн ил болчихсон байвал тийм удирдагч нар үүргээ огт биелүүлээгүй байна. Тэд бол хуурамч удирдагч юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (3)”-аас эш татав

Иймэрхүү хуурамч удирдагч хүн бодитой ажил хийдэггүй, бодитой ажил хийх чадваргүй байдаг. Тэдний хэв чанар муу, нүд сэтгэл нь харалган, асуудлыг олж илрүүлэх чадваргүй, төрөл бүрийн хүмүүсийг нэвт шувт харж чаддаггүй учраас төрөл бүрийн чадварлаг авьяастнуудыг дэвшүүлж, хөгжүүлэх чухал ажлыг хариуцах чадваргүй нь Бурханы гэрийн ажилд мөн үлэмж хохирол учруулж, янз бүрийн хүмүүсийн амийн оролтод саад болж, оролтод нь нөлөөлдөг. Хуурамч удирдагчид энэ ажилд илтэд тохирохгүй. Тодорхой ажилд оролцдоггүй, тодорхой ажил хариуцсан хүмүүсээс зай барьдаг учраас төрөл бүрийн хүмүүс ямар ажил хариуцаж чадах, янз бүрийн ажлыг зөв зохистой, зарчмын дагуу хийдэг эсэхийг огт мэддэггүй хуурамч удирдагчид бас байдаг. Нэг талаар энэ нь залхуурал, нөгөө талаар муу хэв чанар бөгөөд энэ нь хуурамч удирдагчийг бодитой ажил хийж чадахгүйд хүргэдэг. Тэдний хариуцсан тодорхой ажил урагшаа явдаггүй; зогсонги байдалд гацаж, доголдоод ажлын бүтээмж муу болоход хүрдэг. Энэ бүхэн нь хуурамч удирдагч буруу хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлсэнтэй шууд холбоотой. Сүүлийн хэдэн жилд хорон муу, үл итгэгч нарыг зайлуулж, хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг солих ёстойг Бурханы гэрээс ахин дахин онцолсон. Янз бүрийн хорон муу хүмүүс, үл итгэгчдийг яагаад зайлуулах ёстой вэ? Яагаад гэвэл, Бурханд олон жил итгэснийхээ дараа энэ хүмүүс үнэнийг огт хүлээж авдаггүй хэвээр бөгөөд одоо аврагдах найдваргүй болсон байдаг. Бүх хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг яагаад солих ёстой вэ? Яагаад гэвэл, тэд бодитой ажил хийдэггүй, үнэнийг илэрхийлдэг хүмүүсийг хэзээ ч дэвшүүлж, хөгжүүлдэггүйгээс болж хэтэрхий олон хүн үймүүлж, саад хийгээд чуулганы ажлын эмх замбарааг алдуулж, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтыг хүртэл удаашруулахад хүргэдэг. Эдгээр үл итгэгч, хорон муу хүмүүсийг зайлуулж, хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг солимогц чуулганы амьдрал хавьгүй сайжирч, Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж ууж, үүргээ хэвийн гүйцэтгэж, Бурханд итгэх зөв замд хөл тавьж чаддаг. Үүнийг л Бурхан харахыг хүсдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Өмнөх: 65. Хариуцлага хүлээж, огцрох зарчмууд

Дараах: 67. Удирдагч, ажилчдыг эргүүлэн татах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх