69. Чуулганыг А, Б бүлэгт хуваах зарчмууд

(1) Үнэнийг өчүүхэн ч хүлээн авдаггүй, үүргээ гүйцэтгэх дургүй, чуулганы амьдралыг үймүүлэх чадвартай аливаа хүнийг Б бүлгийн цуглаанд хуваарилах ёстой;

(2) Хоосон хов живд дуртай, хүмүүсийн хооронд яс хаяж, санал зөрөлдөөн үүсгэдэг ов мэхтэй хүмүүс бол өөдгүй уруу татагчид бөгөөд Б бүлгийн цуглаанд хуваарилах ёстой;

(3) Ноцтой юм уу онцгой асуудалтай хүмүүс түр зууртаа тодорхойгүй байдаг бөгөөд мөн чанар нь хараахан тогтоогдоогүй хүмүүсийг Б бүлгийн цуглаанд оруулах ёстой;

(4) Антихристүүд, ёрын муу хүмүүс болон үл итгэгчдийг хөөж, зайлуулах ёстой, харин Б бүлэгт хуваарилагдсан хүмүүст гэмших боломж өгөх ёстой бөгөөд золин аврагдаж магадгүй.

Холбогдох Бурханы үг:

Чуулганд Б бүлэгт хуваарилагдсан зарим хүн бий. Энэ нь тэдэнд гэмших боломж олгохын тулд байдаг. Хэрэв тэд өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж авч чадвал, мөн үнэнд хүрэхээр мэрийж, гэмших сэтгэлтэй байж, урьдынх шигээ ямар ч нэмэргүй байхаа больж, үймээн үүсгэж, саад учруулахгүй байж, биеэ бага зэрэг барьж чаддаг болсон бол; хэрэв тэд хий гэснийг хийж, захирагдаж, сайн зан авиртай байж, чадах чинээгээрээ багахан ч болов зүйл хийж, эдгээр зарчмыг баримталж чаддаг болсон бол Б бүлэгт байхаа больж, үүргээ гүйцэтгэхээр эргээд А бүлэгт орж болно. Яагаад тэдний дийлэнх нь Б бүлэг рүү шилжсэн бэ? (Үймээн үүсгэж, саад болсныхоо төлөө.) Тэгвэл тэд үймээн үүсгэж, саад болдгийн эх үүсвэр юу вэ? Тэд үймээн үүсгэж, саад болох гэж албаар төлөвлөдөг гэж үү? Үгүй—үндсэндээ тэд үнэнийг өчүүхэн ч хэрэгжүүлдэггүй, мөн үнэнийг эрэлхийлдэггүй. Тэдний хүн чанар туйлын булай байдаг бөгөөд үүргээ гүйцэтгэх явцдаа тэд Бурханы гэрийн ажилд ихэвчлэн үймээн үүсгэж, саад болж, Бурханы гэрийн ажлыг сүйтгэдэг, энэ нь хор хөнөөлтэй нөлөө бүхий үр дагавар, үр дүнд хүргэдэг; иймээс тэднийг Б бүлэгт хуваарилахаас өөр сонголт үлддэггүй. Шалтгаан нь энэ юм. Хэдийгээр тэд үүрэг гэдгийн утга учрыг мэддэггүй ч наад зах нь сэтгэлийнхээ гүнд, хүн үүргээ биелүүлэх ёстой гэдгийг мэддэг—мөн үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байдаг. Гэхдээ үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байна гэдэг үнэнийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг мөн үү? Чиний хүсэл бол үнэн-бодит байдал биш; чамайг үнэнийг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байна гэж л хэлж болно. Үнэнийг хэрэгжүүлэхээсээ өмнө чи хэр итгэлтэй байгаагаа хэлж, өөрийгөө бэлэн байна, хүсэж байна, амиа зольж чадна, эргэлзэлгүйгээр галд орохоос ч буцахгүй гэж хэлж болох ч энэ бүгд уриа лоозонгоос цаашгүй, ямар ч хэрэггүй. Чи үнэн-зарчмын дагуу, хүсэлдээ суурилан үйлдэх ёстой. Чи: “Би үнэнд нэг их дургүй, бас үүргээ гүйцэтгэж байхад зан чанар минь үнэндээ өөрчлөгдөөгүй. Бас би үнэнийг эрэлхийлээгүй. Гэхдээ нэг юмыг би чанд сахисан: Надаар юу хийлгэнэ, түүнийг чинь би хийнэ; үймээн үүсгэж, саад болохгүй. Би захирагдаж чадахгүй ч хэлснээр чинь хийнэ” гэж хэлж магад. Тэгэхээр чи А бүлэгт үлдэж болно, тийм биз? Гэхдээ тэд хамгийн наад захын энэ шаардлагыг ч биелүүлж чадалгүй үймээн үүсгэдэг. Ийм хүмүүс А бүлэгт үлдэх ёсгүй. Мөс чанартай, эрүүл ухаантай ямар ч хүн тиймэрхүү хүнд хаях хандлагаар хандана.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулган бүрд янз бүрийн төрлийн хүн байдаг: Үнэнийг хайрлаж, хүлээн авч чаддаг нь ч бий, үнэнийг хайрладаггүй, жигшин голдог нь ч бий; үүргээ дуртайяа биелүүлдэг нь ч бий, үүргээ огтхон ч биелүүлдэггүй нь ч бий; Бурханы үгийн талаарх ойлголт нь цэвэр бөгөөд хэв чанар сайтай хүн ч бий, Бурханы үгийн ойлголт нь хөгийн бөгөөд хэв чанаргүй хүн ч бий; харьцангуй ариун явдалтай, төлөв төвшин, хүн чанар сайтай нь ч бий, шударга бус, ов мэхтэй, зөв зүйтэй ажил хийдэггүй хүн чанар муутай нь ч бий; Бурханд үнэхээр итгэдэг, зөв шударга байдлын төлөө ангаж цангадаг нь ч бий, ерөөл хүртэх санаархал тээж, зүгээр л зугаацахын тулд чуулганд шургалсан нь ч бий; үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы ажлыг дуулгавартай дагадаг нь ч бий, алхам бүртээ Бурханы эсрэг байдаг, үнэнийг жигшин голж, зэвүүцдэг нь ч бий. Ийм бодит нөхцөл байдал чуулган болгонд түгээмэл байдаг. Хэрэв ийм төрөл бүрийн хүн цуглаан хийж, чуулганы амьдралыг хамтдаа удирдвал чуулганы амьдрал доройтож, эмх замбараагүй болох байсан; үүнээс ямар ч сайн зүйл гарахгүй. Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг бүх хүнийг хэвийн чуулганы амьдралыг эдэлж, Бурханы үгийг хэвийн идэж, уун, Бурханы үгийг эргэцүүлж, Бурханы үгийн тухай нөхөрлөж, үнэний талаарх ойлголтод хүрч, бодит байдалд орж чадахаар байлгахын тулд Бурханы гэрээс цуглааныг А болон Б бүлэгт хуваахаар журамласан. Ингэснээр чуулганы амьдрал хэвийн үргэлжилж, бодит үр дүнтэй байж чадах бөгөөд Бурханы сонгосон хүмүүс аль болох хурдан Бурханд итгэх итгэлийн зөв замд хөл тавьж, аврагдаж, төгс болгуулах нь баталгаажна. Цуглааныг А болон Б бүлэгт хуваах нь нэн шаардлагатай зүйл гэдэг нь илэрхий байна.

Бурханы ажил нь Бурханд үнэхээр итгэж, үнэнийг хайрладаг, хүн чанартай хүмүүсийг л авардаг гэдэг нь Бурханы сонгосон бүх хүнд тодорхой байдаг; энэ бол баримт билээ. Тиймээс чуулган бүрээс зарим хүн нь л аврагдаж чадна. Харин үнэнийг хайрладаггүй, үүргээ сайн дураараа гүйцэтгэдэггүй хүмүүс нь яасан ч аврагдахгүй. Тийм болохоор энэ хоёр төрлийн хүмүүс нь цуглааны үеэр хамтдаа байх нь зохимжгүй. Тэд өөр өөр замаар алхдагийн дээр ямар нэг нийтлэг хэл гэж байхгүй тул хоорондоо маргалдаж, зөрчилдөх нь тодорхой бөгөөд энэ нь чуулганы амьдралд нөлөөлж, хэнд ч ашиг тусаа өгөхгүй; энэ хоёр төрлийн хүмүүс А болон Б бүлэгт хуваагдсан тохиолдолд л нэг нэгэндээ нөлөөлөхгүй. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй бодит баримт юм. А болон Б бүлэгт хуваах үндсэн зарчим болон шалгуурыг дор тодорхойлов:

1. Бурханд хэдэн жилийн турш итгэсэн боловч Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэддэггүй, үнэнийг хэзээ ч эрж хайж, нөхөрлөж байгаагүй, үнэнийг өчүүхэн төдий ч сонирхдоггүй, яаж ч нөхөрлөсөн үнэнийг ойлгодоггүй, ойлгож ухаарах чадамжгүй, байнга л саад учруулж, үймээн тарьдаг, хорон муу нэгэнтэй нийлж яршиг төвөг болж байдаг хүмүүсийг Б бүлэгт ангилах ёстой.

2. Үүргээ биелүүлэхийг хэзээ ч хүсэж байгаагүй, биелүүлсэн ч гэсэн дуулгавартай бус, бүхий л төрлийн садар самуун үйл хийж, чуулганд байнга асуудал үүсгэдэг, хувь нэмэр оруулахаас илүү гарз учруулдаг хүмүүсийг Б бүлэгт ангилах ёстой.

3. Хүн чанар муутай, нэн шударга бус, ов мэхтэй, хувиа хичээсэн, олиггүй, хэнтэй ч нээлттэй бус, хорон муу нэгэнтэй ах дүүс болдог, бусадтай тэмцэлдэх дуртай, цайлган хүмүүст дээрэлхүү хүмүүс бол хорон муу, бусдыгаа муутгадаг ялзарсан алим бөгөөд Б бүлэгт ангилагдах ёстой.

4. Онцгойлон биеэ тоосон, ихэрхүү, эрүүл ухаангүй, хэнийг ч сонсдоггүй, үнэнийг ердөө ч хүлээн авдаггүй, харьцалт, засалтыг бүр ч хүлээн авдаггүй, эрүүл ухааныг хайхардаггүй, Бурханы гэрийн ажлын талаар байнгын үзэлтэй, Ариун Сүнсний ашигладаг хүнд дайсагнаж, түүнийг шүүдэг, антихристтэй адил төрлийн хүмүүсийг нэн даруй шууд хөөн зайлуулах ёстой. Шууд таньж болохооргүй хүмүүсийг Б бүлэгт хуваарилах ёстой; баталгаатай танигдсан цагт тэднийг хөөн зайлуулна.

Дээрх дөрвөн илрэлийг харуулсан бүх хүнийг Б бүлэгт оруулах ёстой. Үүн дээр нэмээд үнэнийг ердөө ч эрэлхийлдэггүй, антихристийн замаар зөрүүдлэн алхдаг хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг Б бүлэгт оруулах ёстой. Баривчлагдаад Иудас болсон, эсвэл тахилыг хулгайлаад гэмшээгүй бүх хүнийг мөн албан ёсоор зохицуулахаас өмнө хэлэлцүүлгийн хугацаанд Б бүлэгт оруулах ёстой. Эдгээр нь шуурхай захиргааны зарлиг, Бурханы гэрийн зохицуулалт бөгөөд ямар ч хүн эдгээрийг зөрчихийг хориглоно.

Хаанчлалын сайн мэдээ түгэхийн хэрээр чуулганд шинээр ирэгсдийн урсгал тасрахгүй, тэдний зарим нь А бүлэгт тохирохгүй байх нь гарцаагүй. Энэ хүмүүст юу илэрч байгаа дээр нь үндэслэж бүлэгт хуваарилахын өмнө тэд ажиглалтын үеийг туулах хэрэгтэй. Хүн чанар муутай, үнэнийг хайрладаггүй, Бурханы үгийн талаарх ойлголт нь хөгийн, чуулганд саад хийж, үймээн тарьдаг хүмүүсийг Б бүлэгт оруулж, гэмших боломж олгох ёстой. Энэ нь чуулганы ажилд төдийгүй гишүүдэд нь мөн ашиг тустай. Б бүлэгт байгаа ихэнх хүн аврагдаж чадахгүй нь эргэлзээгүй, үүний гол шалтгаан нь тэд үнэнийг хайрладаггүй, үнэнийг ердөө ч эрэлхийлдэггүй, бүгд хүн чанар муутай, бусадтай эвтэй байж чаддаггүйд байгаа юм. Гэхдээ тэдний дунд ирээдүйд сэхээрч, үнэнийг эрэлхийлж эхлэх магадлалтай, зарим нэг сайн үйл бэлтгэх чадамжтай цөөн хүн байгаа; энэ хүмүүст аврагдах боломж байсаар байгаа.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бүх төрлийн хорон муу үйл хийж, чуулганы ажилд ноцтой үймээн самуун үүсгэдэг, хэдий буруугаа хүлээж, гэмшиж байгаа юм шиг боловч жинхэнээсээ гэмшсэн эсэхийг нь батлах боломжгүй, бүх хуурамч удирдагч, ажилчдыг Б бүлэгт оруулах ёстой. Чуулганы ажилд олон төрлийн муу зүйл хийж, үймээн тарьснаас болж солигдсон хуурамч удирдагч, ажилчдыг мөн Б бүлэгт оруулах ёстой. Муу зан авир илэрхий үзүүлээгүй, хүмүүсийн уурыг ихээр хүргэсэн зүйл бүр ч байхгүй тохиолдолд Ариун Сүнсний ажил байхгүй, бодитой ажил хийх чадамжгүй байснаасаа болж солигдож, огцорсон бөгөөд харьцангуй хүн чанар сайтай удирдагч, ажилчдыг цуглааны үеэр А бүлэгт оруулах хэрэгтэй; энэ нь шударга бөгөөд ухаалаг хэрэг. Хүн чанар муутай, чуулганы амьдралд байнга үймээн тарьдаг, төөрөгдөл, сөрөг байдал, үзэл, цуурхал тараадаг, хэрэг төвөг тарьж, үймээн таригчтай нийлэмтгий хүмүүсийг Б бүлэгт оруулах ёстой. Мэдээлэгдсэнээс болж аюулд орж болзошгүй, ажиглалтад байгаа хүмүүс, бусад онцгой тохиолдлуудын хамт аюулгүй байдлын үүднээс ганцаараа юм уу, ижил нөхцөл байдалд байгаа бусад хүнтэй хамт цуглаан хийх ёстой (ингэхдээ А бүлэгт үлдэнэ). Энэ нь чуулганы тусын тулд гэдгийг хүмүүс ойлгоно гэж найдаж байна. Нэг, хоёр жилийн цуглааны дараа Б бүлэгт байгаа хүмүүс жинхэнээсээ гэмшиж, үнэн бодит байдлыг нөхөрлөж чаддаг болбол тэднийг А бүлэгт оруулж болно. Сонгуулийн үеэр Б бүлэгт байгаа хүмүүс Б бүлгийн багийн удирдагч, сайн мэдээг түгээх удирдагчийг сонгоход л оролцож болно. Тэд чуулганы удирдагч, санваартан болохоор санал хураалтад оролцох эрхгүй. Б бүлгийн гишүүд ямар нэгэн үймээн юм уу, зөвтгөхийн аргагүй түвэг учруулбал тэднийг хөөхөд хүрнэ. А болон Б бүлэг хамт цуглаан хийж болохгүй. Хэрэв тэд хамтдаа цуглаан хийвэл Бурханы сонгосон хүмүүс хэзээ ч амар амгалан байхгүй, чуулганы амьдрал эерэг байхгүй гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн бодит баримт юм. Шууд танигдахааргүй түгээмэл бус асуудлуудтай хүмүүсийн хувьд хүн чанар сайтай эсэх, үнэнийг хайрладаг эсэх дээр нь тулгуурлан бүлгийн хуваарилалтыг хийх хэрэгтэй. Тэдэнд муу сүнсний ажил байгаа юм уу, чөтгөрт эзэмдүүлсэн эсэх нь илэрхий биш бол тэднийг хөөж болохгүй, харин ажиглалтаар тодорхой болох хүртэл Б бүлэгт оруулах ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Чуулган бүр А болон Б бүлэгт хуваагдах ёстой, үүнийг бүх чуулган хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуваалтыг ажлын зохицуулалтаар журамласан зарчим дээр тулгуурлах ёстой. Хэрэв Б бүлгийн хүмүүс жинхэнээсээ гэмшиж, гомдоллохгүйгээр үүргээ идэвхтэй гүйцэтгэх чадамжтай, Бурханы ажлыг дуулгавартай дагаж чадвал тэднийг А бүлэгт оруулж болно. А бүлгийн хүмүүс чуулганы амьдралд үймээн тарьж, зөвтгөхийн аргагүй асуудал үүсгэвэл тэднийг хэзээ ч хамаагүй Б бүлэгт хуваарилж болно, гэхдээ үүнийг чуулганы гишүүдийн талаас илүү хувь нь батлах ёстой. А болон Б бүлэгт хуваах ажлыг чуулганаар батлуулахаас өмнө чуулганы удирдагч болон санваартнууд хоорондоо нөхөрлөж шийдэх ёстой. Ноцтой эсвэл ганц асуудалтай, асуудал нь шууд илэрхий бус, асуудлын мөн чанарыг нь тодорхойлоогүй бүх хүнийг Б бүлэгт оруулах ёстой. Хүн чанар нь сайн, муу байхаас үл хамааран чуулганы удирдагч, санваартнаар сонгогдсон юм уу, тусгай үүрэг гүйцэтгэдэг бүх хүнийг А бүлэгт оруулах ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 68. Хүмүүсийг боловсруулж, ашиглах зарчмууд

Дараах: 70. Хүмүүсийг чуулганд хүлээн авах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх