139. Хуурамч удирдагч, хуурамч ажилчдад хандах зарчмууд

(1) Ёрын мууг үйлдэх чадвартай, үнэнийг огт хүлээн зөвшөөрдөггүй, хүн чанар муутай хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг халж, цол хэргэмийг нь хурааж, таягдан хаях ёстой;

(2) Муу хэв чанараасаа үүдэн бодитой ажил хийж чаддаггүй хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг халж, өөр үүрэг оноох ёстой;

(3) Харьцангуй сайн хүн чанартай боловч үнэнийг эрэлхийлдэггүй, Ариун Сүнсний ажилгүй, бодитой ажил хийж чаддаггүй хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг халж, өөр үүрэг оноох ёстой;

(4) Бага зэрэг бодитой ажил хийх хэв чанартай, чадвартай хэдий ч туршлага нимгэн, бодит асуудал шийдвэрлэж чаддаггүй хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг цааш сургаж ашиглаж болно.

Холбогдох Бурханы үг:

Удирдагч юм уу ажилчинд хэрхэн хандах тухайд хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Хийдэг зүйл нь зөв бол чи түүнийг дуулгавартай дагаж болно; хийдэг зүйл нь буруу бол чи түүнийг ил болгож, бүр түүнийг эсэргүүцэж, өөр санал дэвшүүлж ч болно. Хэрэв тэр бодитой ажил хийж чадахгүй, хуурамч удирдагч, хуурамч ажилчин, эсвэл антихрист гэдэг нь илчлэгдсэн бол чи түүний удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түүнийг мэдээлж, ил болгож болно. Гэхдээ Бурханы сонгосон зарим хүн үнэнийг ойлгодоггүй, нэн хулчгар байдаг учраас юу ч хийж зүрхэлдэггүй. “Удирдагч намайг хөөж явуулбал би дуусна; хэрэв удирдагч хүн болгоноор намайг ил болгож, хаяулбал би Бурханд итгэж чадахаа болино. Хэрэв би чуулганаас явбал Бурхан намайг хүсэхгүй, намайг аврахгүй. Чуулган Бурханыг төлөөлдөг!” гэж тэд хэлдэг. Ингэж бодох нь тэдгээр зүйлд хандах хүний тийм хандлагад нөлөөлөхгүй гэж үү? Удирдагч чамайг хөөвөл чи аврагдаж чадахаа болино гэдэг үнэхээр үнэн гэж үү? Чиний аврагдах асуудал удирдагчийн чамд хандах хандлагаас хамаардаг гэж үү? Яагаад маш олон хүн ийм хэмжээний айдастай байдаг юм бэ? Хуурамч удирдагч юм уу антихрист чамайг сүрдүүлэнгүүт чи үүнийг дээш нь мэдээлж зүрхлэхгүй, харин ч бүр тэр үеэс эхлээд удирдагчтай нэгэн санаатай байна гэдгээ баталбал чи дуусах бус уу? Ийм хүн үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Сатанлаг антихристийн үйлдсэн байж болох хорон муу үйлийг чи ил болгож зүрхэлдэггүйгээр үл барам, бүр эсрэгээрээ тэднийг дуулгавартай дагаж, тэдний үгийг үнэн гэж үзэн захирагддаг. Энэ нь тэнэглэлийн төгс жишээ биш гэж үү? Тэгэхээр чи хорлогдвол тэр нь зүй ёсны хэрэг биш үү? Бурхан чамайг хорлогдоход хүргэсэн үү? Чи үүнийг өөр дээрээ авчирсан. Чи антихристийг удирдагчаа болгож, түүнд ах эгч мэт хандсан—энэ нь чиний буруу юм. Антихристэд хүн ямар хандлагаар хандах ёстой вэ? Түүнийг ил болгож, түүний эсрэг тэмцэх ёстой. Ганцаараа ингэж чадахгүй бол олуулаа нэгдээд, түүнийг мэдээлэх ёстой. Дээд түвшний тодорхой удирдагч, ажилчин антихристийн замаар алхаж, ах эгч нарыг зовоож, бодитой ажил хийлгүй, байр суурийн ашиг тусад шунаж байгааг олж илрүүлмэгцээ зарим хүн тэдгээр антихристийг халуулах өргөдөлд гарын үсэг зурсан. Энэ хүмүүс гайхалтай зүйл хийсэн! Хүмүүс үнэнийг ойлгож, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй болж, мөн Сатанд хянуулах ч үгүй, хууртах ч үгүй байгааг энэ нь харуулдаг. Түүнчлэн антихристүүд болон хуурамч удирдагчид чуулганд ноёлох байр суурь эзэлдэггүй, хэлдэг үг, хийдэг бүхэндээ үнэн төрхөө хэт илэрхий харуулж зүрхэлдэггүй гэдгийг энэ нь нотолдог. Хэрэв өөрсдийгөө үнэхээр илчилбэл тэднийг хянаж, илрүүлж, хөөх хүмүүс бий. Өөрөөр хэлбэл, үнэнийг чин сэтгэлээсээ ойлгодог хүмүүсийн зүрх сэтгэлд хүний байр суурь, нэр төр, эрх мэдэл шийдвэрлэх зүйлс биш байдаг; хүмүүс Бурханд итгэхдээ ямар зам дагах учиртайг, мөн удирдагч, ажилчдад хэрхэн хандах ёстойг үнэнийг ойлгодог бүх хүн ялган таньж, тунгаан бодож, эргэцүүлж чаддаг. Түүнчлэн тэд, хүмүүс хэнийг дагах ёстой, ямар зан авир хүмүүсийг дагаж байгаад тооцогддог, ямар зан авир Бурханыг дагаж байгаад тооцогддог талаар бодож эхэлдэг. Эдгээр үнэнийг хэдэн жилийн турш эргэцүүлж, үргэлж номлол сонссоноор тэд Бурханд итгэх тухай үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож аваад, улмаар бага зэрэг биеийн хэмжээтэй болсон байдаг. Тэд Бурханд итгэх зөв замаар орсон байдаг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”-аас эш татав

Антихристүүдэд чуулган дотор эх захгүй авирлах боломж олгож, хүссэн уриа, дүгнэлтээ хашхиран ах эгч нарыг хянаж, заналхийлж, мэхэлж, төөрөгдүүлэх бүрэн эрх чөлөөг өгчхөөд, удирдагч нар нь ялган таних чадваргүй болохоороо эдгээр антихристийг даруй ил гаргаж, хяналтдаа авч чадаагүйн улмаас тэд ах эгч нарыг зоргоороо аргадаа оруулж, үймүүлэх болсон бол тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог мөн. Хэрэв чуулган дахь антихрист, хорон муу санаатнуудыг ах эгч нар жигшин голж, зэвүүцэж, чуулган дотор дөнгөлж, хүн бүр тэднийг ялган таньдаг болохоор ах эгч нарыг төөрөгдүүлж, мэхэлдэг яриа, хоосон уриа нь чуулганд үйлчлэхгүй, тэгээд тэднийг шалгаж, хорьсон бол энэ чуулганы удирдагч нар жишигт нийцэж байна; тэд бол үнэн-бодит байдалд хүрсэн удирдагч нар ажээ. Хэрэв чуулганыг антихрист үймүүлж байсныг ах эгч нар илрүүлж, жигшин голсны дараа, өнөө антихрист чинь өшөө аван ах эгч нарыг дарангуйлж, хүчирхийлж байхад чуулганы удирдагч нар нь юу ч хийхгүй байвал тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог бөгөөд тэднийг таягдан хаях нь зүйтэй. Чуулганы удирдагч мөртөө үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадваргүй, чуулган дотор дур зоргоороо авирлах антихристүүдийг ирлүүлж, хянаж, хориглож, ах эгч нарыг хамгаалж, тэгснээрээ тэдэнд үүргээ хэвийн гүйцэтгэх боломж бүрдүүлж чадахгүй, Бурханы гэрийн ажлын хэвийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй бол тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог бөгөөд тэднийг таягдан хаях нь зүйтэй. Хэрэв чуулганы удирдагч нар антихристыг хорсолтой, хэрцгий догшин болохоор нь түүнд халдаж, өдөөн хатгахаас айсандаа чуулган дотор хяналтаас гарч, бусдыг дарангуйлж, хүссэн болгоноо хийж, Бурханы гэрийн ихэнх ажлыг саатуулж, зогсонги байдалд оруулах боломжийг антихристэд олгосон бол тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог бөгөөд тэднийг таягдан хаях нь зүйтэй. Хэрэв чуулганы удирдагч нар цээрлэл хүлээхээс айсандаа антихристыг хэзээ ч зориг гарган ил болгоогүй, антихристын муу үйлийг хориглох гэж огт оролдоогүй, улмаар чуулганы амьдралд саад учруулж, ах эгч нарын амийн оролтод ихээхэн садаа болж, хор хүргэсэн бол тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог бөгөөд тэднийг таягдан хаях нь зүйтэй. Та нар тийм удирдагчийг сонгох уу? (Үгүй.) Тэгвэл ийм удирдагчтай тулгарвал чи юу хийх ёстой вэ? Чи тэднээс “Антихристүүд манай чуулганд бүх төрлийн төвөг учруулж, дарангуйлагч, эрх мэдэлтэн мэт аашилж байна. Чи тэднийг зогсоох уу? Тэднийг ил болгож зүрхлэх үү? Хэрэв зүрхлэхгүй бол огцор. Хэрэв өөрийн махан биеийн ашиг сонирхлыг хамгаалж, айснаасаа болж антихристүүд болон хорон муу хүмүүст ах эгч нараа тушааж байгаа бол чи хараагдвал зохино. Чи удирдагч байхад тохирохгүй. Огцор!” гэх хэрэгтэй. Иймэрхүү удирдагчдад ингэж хандах ёстой биш үү? (Тийм.) Чи тэдэнд яг ингэж хандах ёстой. Ийм удирдагчид бодит ажил хийдэггүй. Хорон муу хүнтэй тулгарахаараа тэд ах эгч нарыг хамгаалдаггүй. Харин ч хорон муу хүмүүст бөхийж, тэдэнтэй зөвшилцөж, тэднээс өршөөл гуйдаг. Тийм хүмүүс бол хог хаягдал, урвагч тул голох ёстой.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Наймдугаар хэсэг)”-аас эш татав

Зарим хүн балмад зан авираасаа болж, антихрист учраас халагдсан байдаг. Нөгөө хэсэг нь туршлага дутмаг, ажлаа хийж чаддаггүй учраас халагдсан. Гэтэл зарим хүний хэв чанар удирдагч болоход хэтэрхий муу, даалгаварт тохирохгүй учраас халагдсан байдаг. Халагдсан хүмүүсийг ул суурьтайгаар шилжүүлэн томилохоос биш, яллаж, хязгаарлахгүй. Тэднээр хийж чаддаг зүйлийг нь хийлгэж, зохих ёсоор харьцах ёстой. Дэндүү муу хэв чанартай учраас халагдсан хүмүүсийг дахин удирдагч, ажилчин, эсвэл зааварлагч болгон сонгож болох уу? (Үгүй.) Яагаад болохгүй гэж? Яагаад гэвэл, аль хэдийн оролдож үзсэн. Тэднийг ил болгож, нэвт шувт харсан. Ийм хүмүүсийн хэв чанар, ажиллах чадвар нь удирдагч байх даалгаварт тохирохгүй. Тэд удирдагчид тохирохгүй бол өөр юунд ч тохирохгүй гэсэн үг үү? Заавал тийм биш л дээ. Хэв чанар нь удирдагч байхад хэтэрхий муу боловч өөр зүйл хийж чаддаг бол ёрын муу хүн чанар гэх мэт өөр асуудлын улмаас дэвшүүлж болохгүй л бол, тэдэнд тохирсон юуг ч хийх хэрэгтэй. Тэдний үүргээ гүйцэтгэх эрхийг нь хасах ёсгүй. Тэднийг ашиглаж бас л болно. Зарим нь ажиллах чадваргүй, чуулганы ажлыг өмнө нь хийж байгаагүй, эсвэл хийж дасаагүй бөгөөд ажлыг хэсэг хугацаанд хийсэн атлаа аргаа олж бас л чаддаггүй, юу хийхээ мэддэггүй учраас халагддаг. Эсвэл тэд хэтэрхий залуу, туршлага дутмаг учраас ажлыг хариуцаж авч чаддаггүй агаад эцэст нь халагддаг. Иймэрхүү хүмүүст боломж байдаг. Хэв чанар нь хангалттай бол тэднийг зүгээр л тушаал бууруулж, тохирсон зүйл дээр ажиллуулахаар тавьж болно. Үнэний талаарх ойлголт нь тодорхой болж, чуулганы ажлыг бага зэрэг мэддэг болж, туршлагатай болмогц, ийм хүмүүсийг хэв чанар дээр нь үндэслэн дахин дэвшүүлж, хөгжүүлж болно.

Ямар хүмүүсийг халагдсаных нь дараа дахин дэвшүүлж болохгүй вэ? Нэг нь антихристүүд; нөгөө нь хэтэрхий дорд хэв чанартай хүмүүс юм; гурав дахь нь антихрист биш боловч хүн чанар муутай, амиа бодсон, ов мэхтэй, магадгүй залхуу юм уу, махан биеийн тав тухад дурладаг, шаргуу ажиллахыг тэвчиж чаддаггүй хүмүүс юм. Ийм хүмүүс сайн хэв чанартай байсан ч гэсэн дахин дэвшүүлж болохгүй. Тэд юу хийх хэв чанартай байна, түүнийг нь л хийлгэх хэрэгтэй. Тохирсон зохицуулалт хийж болох боловч тэд дахин удирдагч, ажилчид болж болохгүй. Удирдагч, ажилчид ажиллах чадвартай, хэв чанартай байхаас гадна хариуцлага хүлээж, шаргуу ажиллаж, зовлон бэрхшээл тэвчиж чаддаг байх хэрэгтэй. Тэд хичээнгүй, залхуу биш, харьцангуй үнэнч, шулуун шударга, хэтэрхий зальжин биш байх ёстой. Хэтэрхий ов мэхтэй юм уу, зальжин хүмүүс эцэст нь үргэлж ах эгч нар, дээд хүмүүс, Бурханы гэрийн эсрэг явуулга хийж дуусдаг. Тэд зальхай бодол бодож л өдрөө өнгөрүүлдэг. Ийм хүнтэй харьцахдаа үнэндээ юу бодож байгааг нь үргэлж таах ёстой, юу хийж байгааг нь цаг үргэлж мэдэх ёстой, тэднийг үргэлж харж байх ёстой. Тэднийг ашиглах нь хэтэрхий ядаргаатай. Хэрвээ ийм хүнийг үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлбэл, бага зэрэг сургаал ойлгодог ч байсан, тэд үүнийг хэрэгжүүлэхгүй бөгөөд хийдэг ажлынхаа хэсэг бүрээс ашиг, шагнал хүртэх гэнэ. Ийм хүмүүсийг ашиглах нь хэтэрхий ядаргаатай, хэтэрхий төвөгтэй учраас ийм хүмүүсийг дэвшүүлж болохгүй. Тиймээс антихристүүдийг, дэндүү муу хэв чанартай хүмүүсийг, хүн чанар муутай, залхуу, махан биеийн тав тухыг эрж хайдаг, хэцүү ажлыг тэсэж чаддаггүй, зальжин, ов мэхтэй хүмүүсийг—ийм хүмүүсийг ил болгож, халах мөчид тэд хоёр дахь удаагаа дэвших эрхгүй болдог. Тэднийг нэвт шувт хармагцаа дахин бүү буруу зүйлд ашигла.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (6)”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Хуурамч удирдагч, ажилчид бол Ариун Сүнсний ажил байдаггүй, бодитой ажил хийж чаддаггүй удирдагч, ажилчид юм. Хэрэв удирдагч, ажилчдад удаан хугацааны туршид Ариун Сүнсний ажил байхгүй байсан бол, энэ нь тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш болохыг харуулж байна. Энэ бол маргаангүй баримт юм. Үнэнийг эрэлхийлэхгүйгээр Бурханд итгэдэг хэн боловч Бурханы сайшаадаг хүн биш учраас Ариун Сүнсний ажил байдаггүй гэдгийг Бурханы сонгосон хүмүүс мэддэг. Ийм хүмүүс үнэнийг ойлгож, бодит байдалд ордоггүй бөгөөд аврагдаж чадахгүй. Энэ бол ноцтой асуудал. Ариун Сүнсний ажил байхгүй удирдагч, ажилчид бол Бурханы сайшаадаггүй, огтхон ч ашиглахгүй хүмүүс учраас тэднийг хуурамч удирдагч, ажилчид гэдэг. Үнэнийг эрж хайдаггүй эдгээр хуурамч удирдагч, ажилчин нь бүгд янз бүрийн нөхцөл байдал, албан тушаал, нэр хүнд, ашиг сонирхлоор дамжуулан илчлэгддэг. “Холын зам хүлэг морины хүчийг сорьдог шиг цаг хугацаа хүний сэтгэл зүрхний үнэнийг илчилдэг” гэж үг бий. Ариун Сүнсний ажил байхгүй хүмүүс Бурханы сонгосон хүмүүсийг үнэн бодит байдалд оруулахын тулд тэднийг услах, хангах ажлыг хэзээ ч хийж чаддаггүй. Тэд Бурханы сонгосон хүмүүст учирч болох аливаа бодитой асуудлуудыг шийдэхийн тулд үнэний талаар нөхөрлөх ажлыг хэзээ ч хийж чадахгүй. Тэд ажлын зохицуулалтын дагуу шаардлагатай даалгавруудыг хэзээ ч гүйцэтгэж чадахгүй. Урт хугацааны дараа, Бурханы сонгосон хүмүүс энэ хүмүүсийг ухан ойлгож, ялган таньж чаддаг болно. Бурханы сонгосон хүмүүс Ариун Сүнсний ажил байдаггүй эдгээр хуурамч удирдагч, ажилчныг олж тогтоосон бол тэр хүмүүсийг халах юм уу өөр ажилд томилох нь мэдээжийн хэрэг шударга бөгөөд үндэслэлтэй юм. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсээс гадна хуурамч удирдагч, ажилчдын хувьд сайн зүйл. Эс бөгөөс тэд Бурханы сонгосон хүмүүст аюул учруулсаар байх вий. Тиймээс, бүх хуурамч удирдагч, ажилчдыг солих нь Бурханы хүсэлтэй бүрэн нийцдэг.

Хуурамч удирдагч, ажилчдад Ариун Сүнсний ажил байдаггүй учраас тэд бол чуулганы янз бүрийн түвшин дэх удирдагч, ажилчдын хийх ёстой бодитой ажлыг хийх чадваргүй хүмүүс юм. Хэдий тийм боловч, Ариун Сүнсний ажил байхгүй хуурамч удирдагч, ажилчдын дунд муу үйлийн тоо, хүн чанарынх нь хэмжээнд ялгаа байсаар байгаа бөгөөд ижилхэн хандаж болохгүй. Бүх хуурамч удирдагч, ажилчид үндсэндээ дараах гурван төрөлд хамаардаг. Бурханы сонгосон хүмүүс тэднийг хооронд нь ялгах ёстой. Эхний төрөл нь харьцангуй хүн чанар сайтай хүмүүс юм. Ийм хүмүүс муу үйлийг арай цөөн хийж, олон нийтийн дургүйцлийг бага төрүүлжээ. Тэд Бурханд итгээд удаагүй, үнэнийг ойлгодог хүмүүсийн дэмжлэг, хангалтаар дутмаг учраас үнэнийг ойлгодоггүй. Тэд Бурханд итгэх зөв замд ороогүй, зарим асуудлуудын ээдрээ, хяналтаас болж хэвийн байдлаар үнэнийг эрэлхийлж чаддаггүй. Бурханы сонгосон хүмүүс энэ ангилалд хамаарах хуурамч удирдагч, ажилчдад хайрын сэтгэлээр хандаж, илүү их тусалж, дэмжих ёстой. Ингэснээр тэд үнэнийг эрэлхийлж, авралыг хүлээн авна гэсэн найдвар байсаар байна. Хоёр дахь төрөлд нь шударга бус, ов мэхтэй, амиа хичээсэн, жигшүүртэй уг чанартай хүмүүс багтана; тэд бол хүн чанар муутай хүмүүс юм. Энэ хүмүүст илүү их гэм буруу байдаг, илүү муу нөлөөтэй, байр суурийг эрэлхийлж, байр суурийн өгөөжид шунах нэн дуртай бөгөөд багахан байр суурьтай болоод ялалт, найр наадам, зугаа цэнгэлд ташуурч, эвдэрдэг. Тэд үргэлж үүргээ оромдсон болж, бодитой ажил хийдэггүй. Тэд албан тушаалтайгаа зууралдаж, бусдад сургаал айлдах дуртай. Энэ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байдаггүй, хариуцлагаа ухамсарлах сэтгэл бүр ч байхгүй. Тэд яг л тээр дээр суучхаад, бусад бүх хүнийг өөрөөсөө дор үздэг агуу улаан лууны түшмэд шиг байдаг. Тэд үргэлж Бурханы сонгосон хүмүүсийг захирч, хайр найргүй дарангуйлж, ямар ч эсэргүүцлийг тэвчдэггүй. Тэдэнд хайр огт байхгүй. Тэд ах эгч нарын бодитой бэрхшээлийг шийдвэрлэх нь байтугай хэзээ ч бусдыг өрөвдөж, тусалдаггүй. Чуулган дотор энэ хүмүүс яг л цагдаа шиг байдаг; тэд бусдын хэрэгт оролцож, зааварлах дуртай. Тэд ямар ч ажил хийсэн, ах эгч нар тэднээс үнэний хангалт байтугай ямар ч сургамж авдаггүй. Тиймээс, ийм хүмүүс бол Бурханы хамгийн их жигшин голдог хуурамч удирдагч, ажилчид юм. Тэднийг сольж, эргэцүүлэн бод хэмээн тусгаарлах ёстой. Хэрэв тэд сөргөж, үймээн дэгдээвэл хөөгдөх болно. Гурав дахь төрөл бол хэн нэгнийг дуулгавартай дагахаас ямар утгагүй татгалздаг тун биеэ тоосон, мэдрэмжгүй хүмүүс юм. Тэд чухамдаа хорон муу хүмүүс юм. Энэ хүмүүс бүх төрлийн муу зүйлд оролцож, олон нийтийн хүчтэй дургүйцлийг өдөөж, зүрх сэтгэлдээ Бурханаас өчүүхэн ч эмээдэггүй. Тэд багахан хэв чанартай, бага зэрэг авьяастай, мөн бага зэрэг туршлагатай болсон тул өөрсдийгөө гайхалтай гэж санадаг. Тэд хэнд ч анхаарал хандуулдаггүй; тэр ч байтугай Бурханд хүртэл. Жаахан байр суурьтай болмогцоо тэд Бурханы сонгосон хүмүүсийг өмчлөхийг хүсэж, эзэн шиг нь аашилж, хувийн өмч шигээ ханддаг. Тэд Бурханы сонгосон хүмүүсээс илүү олныг нь хяналтдаа байлгахын тулд Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай хий дэмий өрсөлддөг. Бурханд хэзээ ч шүтэн мөргөдөггүй ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байдаггүй. Тэд зүрх сэтгэлээ Бурханд нээх гэж эрж хайх нь байтугай гай гамшиг, зовлон шаналал дунд Бурханд залбирдаггүй. Байр суурь олж авсныхаа дараа, тэд өөрсдийгөө өндөрт өргөж, хүнд суртал гаргаж эхэлдэг. Тэд Дээрхээс ирсэн ажлын зохицуулалтыг өөрсдийн хэрэгжүүлэх ёстой үүрэг гэж үздэггүй, Бурханы ажлыг огтхон ч дуулгавартай дагадаггүй. Тэд бол антихристийн ангилалд багтдаг хорон муу хүмүүс юм. Тэд дээд зэргийн харьцаа, элбэг дэлбэг найр хүртэх зарим агуу ажлыг хийсэн юм шиг тушаал өгч, зарим нэг ерөнхий хэрэг явдлыг бэлтгэж, зохицуулахаа давуу тал гэж үздэг. Бодит байдал дээр тэд Бурханд үйлчлэх чухал ажлын нэг өчүүхэн хэсгийг ч хийгээгүй, Бурханы сонгосон хүмүүсийг амийн оролтод хүргэхийн тулд Бурханы сонгосон хүмүүсийг үнэхээр хангах ямар ч бодитой ажлыг хийгээгүй байдаг. Тэд үнэн бодит байдалд орох замд нь Бурханы сонгосон хүмүүст тулгарсан асуудлуудын ганцыг нь ч шийдээгүй бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг үнэний нэгээхэн талыг ч ойлгоход нь хөтлөөгүй байдаг. Тэд хүмүүсийг захирч тушаах зарим нэг захиргааны ажлыг л хийсэн төдий болж, үүнийхээ дараа тэд гавьяа байгуулсан түшмэд мэт өөрөөрөө бахархаж, ихэрхдэг. Юу тэднийг байр суурийн ерөөлийг хүртэх эрхтэй болгож байна вэ? Тэд үнэхээр ичгүүргүй хүмүүс юм! Ийм хорон муу хүмүүс Дээрхийн ажлын зохицуулалтыг хэзээ ч нухацтайгаар авч үздэггүй. Хэрэв ажлын зохицуулалт тааламжгүй аль эсвэл нэр хүнд, албан тушаалд нь заналхийлж байвал, тэд тэдгээр ажлын зохицуулалтыг саатуулж, үнэ цэн, ач холбогдлыг нь басамжлан, шүүмжилж, тэр ч бүү хэл тэднийг Бурханаас биш хүнээс өгсөн хэмээн баталж, тэгээд үүнийгээ тэдгээр ажлын зохицуулалтыг орхиулахаар хүмүүсийг турхирах хэрэгсэл болгон ашигладаг. Эдгээр нь Бурханыг эсэргүүцдэг зан авир бус уу? Нэр хүнд, албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн хоосон гоё үг бус уу? Тэд ингэж антихрист уг чанараа илчилж байгаа хэрэг бус уу? Ийм хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтээс татгалздаг. Тэд мөн засалт, харьцалт туулахыг хүлээж авдаггүй; тэд өөрсдийгөө яг л барын хонго шиг хүршгүй гэж боддог. Тэд яаж Бурханы ажлыг туулж байна гэж хэлж чадаж байна вэ! Энэ хорон муу хүмүүсийн явж буй зам бол антихристүүдийн зам юм. Ажлын зохицуулалтыг зөвөөр авч үзэж, хэрэгжүүлэхийн тулд чанд мөрдөж чадахгүй аливаа удирдагч, ажилчдыг муу санаатай гэж үзэж болно. Тэдний хэн нь ч Бурханы ажлыг дуулгавартай дагадаггүй. Тиймээс, ажлын зохицуулалтыг шүүж, гутааж, саатуулдаг аливаа хуурамч удирдагч, ажилчдыг сольж, эргэцүүлэн бод гэж тусгаарлах ёстой. Хэрэв энэ хорон муу хүмүүс эрх мэдлийг атгасаар байвал, Бурханы сонгосон хүмүүст тэдний авчрах гамшиг, үр дагавар төсөөлөхийн аргагүй байх болно. Ийм хуурамч удирдагч, ажилчид нь хуурамч удирдагч, ажилчдын дундаас хамгийн аюултай нь учраас тэднийг огтхон ч харамсахгүйгээр хөөх ёстой.

Хуурамч удирдагч, ажилчид болох дээрх гурван төрлийн хүмүүсийг нарийн ялгаж, өөр өөрөөр харьцах ёстой. Эхний төрөл бол харьцангуй хүн чанар сайтай хүмүүс юм. Тэд бол хайрын сэтгэлээр хандах ёстой ах, эгч хэвээрээ байгаа хүмүүс. Тэдэнд гүйцэтгэх өөр үүргийг хуваарилж болох боловч үндсэн даалгавруудыг гүйцэтгэхийг зөвшөөрч болохгүй; тэд зөвхөн хамтарсан юм уу бусад үүргийг биелүүлэхэд тохиромжтой. Хоёр дахь төрөл нь сольж, өөрийнхөө талаар эргэцүүлэх боломж олгон тусгаарлах ёстой хүн чанар муутай хүмүүс. Гэмших боломж болгож сайн мэдээг түгээх замаар үүргээ гүйцэтгэхийг тэдэнд зөвшөөрч болох юм. Гурав дахь төрөл бол антихрист, онцгойлон биеэ тоосон, гөжүүд, Бурханы сонгосон хүмүүсийг үргэлж хяналтдаа байлгахыг хүсдэг хорон муу хүмүүс. Хэдийгээр тэд бие даасан хаанчлалыг байгуулах гэж оролдоогүй боловч, боломж гараагүй болохоор л тэр. Тэдний уг чанар мөн чанараас нь харвал, тэд бие даасан хаанчлалыг байгуулахаар оролдох нь гагцхүү цаг хугацааны асуудал юм. Тиймээс, энэ төрлийн аюултай, биеэ тоосон, туйлын зөрүүд хүмүүсийг сольж, эргэцүүлэн бод гэж тусгаарлах ёстой. Тэд үүргээ биелүүлэх хүсэлтэй л бол сайн мэдээг номлохыг нь зөвшөөрч болох юм. Тэд ямар ч бодитой ажил хийлгүйгээр, маш их муу зүйл хийж, бусдад ноцтой хор хөнөөл учруулсан; тиймээс тэд гэм буруугаа залруулахын тулд сайн мэдээг номлож, хүмүүсийн дэмжлэгийг олох хэрэгтэй. Сайн мэдээг түгээх нь тэдний хувьд гүйцэтгэж болох хамгийн тохиромжтой үүрэг юм. Хэрэв тэд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй бол, чуулган тэднийг хөөж болно.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 138. Гэм буруу үйлдсэн удирдагч, ажилчдад хандах зарчмууд

Дараах: 140. Шашны хүнд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх