48. Жинхэнэ гэмшлийн зарчмууд

(1) Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, дуулгавартай дага. Завхралынхаа үнэнийг харж, завхарсан зан чанараа ариусгаж, хүний төрхийг амьдран харуул;

(2) Гэм буруу үйлдэх үедээ өөрийгөө эргэцүүлснээр өөрийгөө мэдэх чадвартай болж, үнэнийг эрж хайж, зарчмуудын дагуу үйлдэж чаддаг бол. Жинхэнэ өөрчлөлтөд хүрч, улмаар Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг нэгэн бол;

(3) Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, худал хуурмаг, дүр эсгэлтээ хаяж чаддаг бай, худал хэлж, хууран мэхлэхээ боль; харин ч үүргээ үнэнчээр сайн гүйцэтгэж, үнэнч шударга хүн бол;

(4) Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, Түүний зөвт зан чанарыг мэдэж авч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болж, Түүний өмнө амьдар.

Холбогдох Бурханы үг:

Нэгэн цагт хүн бүр Бурханыг эсэргүүцсэн ба нэгэн цагт хүн бүр Бурханы эсрэг тэрсэлсэн. Гэвч хэрвээ чи бие махбодтой болсон Бурханыг дуртайяа дуулгавартай дагаж, энэ үеэс эхлэн үнэнч байдлаараа Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж, хэрэгжүүлэх учиртай үнэнийг хэрэгжүүлж, биелүүлэх учиртай үүргээ биелүүлж, мөрдөх учиртай дэг журмыг мөрддөг бол чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэрслүү байдлаа хаяхыг хүсдэг, Бурханаар төгс болгуулж чадах хүн юм. Чи алдаагаа харахаас татгалзаж, гэмших санаагүй байвал, мөн Бурхантай хамтран ажиллаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах өчүүхэн ч болов санаа зорилгогүйгээр тэрслүү үйлдлээ хэвээр үргэлжлүүлж байвал чам шиг ийм зөрүүд, тэнэг хүн гарцаагүй шийтгүүлэх ба Бурханаар төгс болгуулах нэгэн байж хэзээ ч чадахгүй. Тийм болохоор чи өнөөдөр Бурханы дайсан, маргааш ч бас Бурханы дайсан байх бөгөөд цаашид ч Бурханы дайсан хэвээр үлдэх болно; чи үүрд Бурханыг эсэргүүцэгч, Бурханы дайсан байх болно. Тэгвэл Бурхан чамайг яаж хэлтрүүлж чадах юм бэ? Бурханыг эсэргүүцэх нь хүний уг чанар боловч уг чанараа өөрчлөх нь дааж давшгүй байдгаас болоод хүн Бурханыг эсэргүүцэх “нууцыг” зориуд эрж хайх ёсгүй. Хэрвээ тийм бол хэтэрхий оройтохоосоо өмнө явсан чинь дээр, ирээдүйд гэсгээлт чинь илүү хатуу ширүүн болох вий, мөн зэрлэг догшин уг чанар чинь гарч ирж, махан бие чинь эцэстээ Бурханаар устгуулахдаа тултал дийлдэшгүй болох вий. Чи ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэдэг; гэвч эцэст нь золгүй явдал л чамд тохиолдох юм бол ичгүүртэй байх бус уу? Өөр төлөвлөгөө зохиосон нь хамаагүй дээр гэж Би та нарыг шавдуулж байна. Өөр юу ч хийсэн бай, Бурханд итгэхээс дээр байх болно: Мэдээж ганцхан энэ зам л байдаг байж таарахгүй. Та нар үнэнийг эрж хайгаагүй бол үргэлжлүүлэн амьдрах байсан биз дээ? Яах гэж ийм маягаар Бурхантай зөрөлдөх ёстой гэж?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Бурханд итгэн амьдрах явцдаа хүн бүр Бурханыг эсэргүүцэж, хууран мэхэлдэг зүйл хийсэн. Зарим алдаа эндлийг зөрчил гэж тооцох хэрэггүй боловч зарим нь уучилшгүй байдаг; учир нь захиргааны зарлигийг зөрчдөг буюу Бурханы зан чанарт халддаг олон үйл хэрэг бий. Өөрийнхөө хувь заяанд санаа тавьдаг олон хүн эдгээр үйл хэрэг нь юу болохыг асууж магадгүй. Та нар угаасаа биеэ тоосон, ихэрхүү бөгөөд баримтад захирагдахыг хүсдэггүй гэдгээ мэдэх ёстой. Ийм учраас өөрсдийгөө эргэцүүлсний чинь дараа Би та нарт бага багаар хэлэх болно. Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдхэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр аргагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс гайхалтай сайхан хүрэх газартай болно гэж чин сэтгэлээсээ найдсаар ирсэн бөгөөд өөрсдөд нь зол завшаан гэнэт тохионо гэж Бурханы бүх итгэгч найддаг. Тэгээд нэг л мэдэхэд тэнгэрт хаа нэгтээ амар амгалан сууж байх болно гэж тэд бүгд найддаг. Гэхдээ сайхан бодолтой энэ хүмүүс тэнгэрээс унаж ирэх тийм сайн зол завшааныг хүлээн авах юм уу тэнгэр дэх суудалд суухад тэнцэх эсэхээ ч огт мэдээгүй гэж Би хэлдэг. Та нар одоо өөрсдийгөө сайн мэддэг хэр нь эцсийн өдрүүдийн гай гамшиг болон муу хүмүүсийг шийтгэдэг Төгс Хүчитийн гараас зугтаж чадна гэж найдсаар байгаа. Сайхан мөрөөдөлтэй байж, аливааг өөрсдийнхөөрөө байлгахыг хүсэх нь ганц нэг хүний гайхалтай санаа биш, харин Сатаны завхруулсан бүх хүний нийтлэг онцлог юм шиг санагддаг. Тэгсэн ч гэсэн Би та нарын хэрээс хэтэрсэн энэ хүсэл болон ерөөл хүртэх гэсэн эрмэлзлийг эцэс болгохыг хүссээр л байна. Та нарын гэм буруу тоо томшгүй, тэрслүү байсан баримтууд ч үргэлж нэмэгдэж байхад ирээдүйн төлөөх сайхан төлөвлөгөө чинь үүнтэй яаж тохирох юм бэ? Чи биеэ огт барилгүйгээр, хүссэнээрээ алдаа гаргадаг атлаа мөрөөдөл чинь биелээсэй гэж хүссээр байгаа бол гүн нойрссоор байж, хэзээ ч бүү сэр гэж Би чамайг шавдуулна—учир нь чинийх бол хий хоосон мөрөөдөл бөгөөд зөвт Бурханы өмнө Тэр чамайг онцлон үзэхгүй. Хэрвээ чи мөрөөдөл чинь биелээсэй гэж л хүсдэг бол хэзээ ч бүү мөрөөд; харин үнэн болон баримттай үүрд нүүр тул. Энэ л чиний аврагдаж болох цорын ганц зам юм. Энэхүү арга барилын тодорхой алхмууд юу вэ?

Нэгдүгээрт, бүх гэм буруугаа харж, үнэнтэй нийцдэггүй бүх ааш авир, бодлоо шинжил.

Та нарын амархан хийж чадах нэг зүйл бол энэ бөгөөд оюун ухаантай бүх хүн үүнийг хийж чадна гэж Би итгэж байна. Гэвч, гэм буруу болон үнэн гэж юу гэсэн үг болохыг огт мэддэггүй хүмүүс үүнд хамаарахгүй, учир нь үндсэндээ тэд бол оюун ухаантай хүмүүс биш юм. Би Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэнч, захиргааны ямар ч зарлигийг ноцтой зөрчөөгүй, гэм буруугаа амархан таньж мэддэг хүмүүстэй ярилцаж байна. Энэ нь та нараас Миний шаарддаг нэг зүйл бөгөөд биелүүлэхэд амархан хэдий ч энэ нь та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл биш. Ямартай ч, энэ шаардлагыг та нар нууцаар шоолохгүй, ялангуяа үүнийг дорд үзэж, хөнгөн хуумгай хандахгүй гэж Би найдаж байна. Үүнд нухацтай хандах ёстой ба хайхрамжгүй хандаж болохгүй.

Хоёрдугаарт, гэм буруу болон дуулгаваргүй байдал бүрдээ холбогдох үнэнийг эрж хайн, энэ үнэнийг ашиглан тэдгээр асуудлыг шийдвэрлэ. Тэгээд дараа нь гэм буруутай үйл хэрэг болон дуулгаваргүй бодол, үйлдлээ үнэний хэрэгжүүлэлтээр орлуул.

Гуравдугаарт, үргэлж сүйхээтэй, байнга овжин байдаг биш, харин үнэнч хүн бай. (Энд Би та нараас үнэнч хүн байгаач гэж дахин хүсэж байна.)

Энэ гурван зүйлийг бүгдийг нь биелүүлж чаддаг бол чи хувьтай хүмүүсийн нэг буюу мөрөөдөл нь биелж, сайн зол завшаан хүртдэг хүн юм. Та нар энэ гурван таагүй хүсэлтэд нухацтай хандаж магадгүй, эсвэл хариуцлагагүй хандаж магадгүй. Аль нь ч бай, Миний зорилго бол та нарын мөрөөдлийг биелүүлж, туйлын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө болохоос та нараар даажигнаж, тоглоом хийх явдал биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө”-өөс эш татав

Үнэндээ хүн болгон их бага хэмжээнд гэм буруу үйлдсэн байдаг. Чи ямар нэг зүйлийг гэм буруу гэж мэдэхгүй байх үедээ үүнд ухаан сэхээгүй байдлаар хандаж, аль эсвэл өөрийн санаа бодол, хэрэгжүүлэлт, ойлгох арга замтай зууралдсаар байж магад. Гэхдээ ах эгч нарын нөхөрлөл юм уу Бурханы илчлэлээр дамжуулан нэг л өдөр чи энэ бол гэм буруу, Бурханд халдаж буй хэрэг гэдгийг олж мэддэг. Тэр үед чи ямар хандлагатай байх вэ? Бас л хүлээзнэж, учирлаж, маргаж, өөрийн санааг баримталж, хийж байгаа зүйл чинь үнэнтэй нийцдэг гэж итгэсээр байх гэж үү? Энэ нь чиний Бурханд хандах хандлагатай хамаатай. Давид өөрийн гэм бурууд ямар хандлагаар хандаж байсан бэ? Гэмшил—тэр гэм бурууг үйлдэхээ больсон. Тэгээд тэр яасан бэ? Өөрийг нь шийтгээч гэж Бурханаас гуйн залбирсан: “Хэрвээ би дахин ийм алдаа гаргавал Бурхан намайг шийтгэж, үхэлд хүргэх болтугай!” гэсэн. Давидын шийдвэр ийм байсан бөгөөд энэ нь жинхэнэ гэмшил байсан юм. Ердийн хүмүүс үүнд хүрч чаддаг уу? Ердийн хүмүүс маргах гэж оролдохгүй, хариуцлагаа үг дуугүй хүлээн зөвшөөрөх юм бол сайн хэрэг, гэхдээ тэд зүрх сэтгэлдээ, “Үүнийг дахин хэн ч сөхөхгүй гэж найдъя. Би элэг доог болно шүү дээ” гэж боддог. Энэ жинхэнэ гэмшил мөн үү? Үнэхээр гэмшихийн тулд чи урьдын ёрын муугаа хаяж, орхиж, дахин тийм зүйл хийхгүй байх ёстой. За, тэгэхээр яах ёстой вэ? Зүгээр л ёрын мууг хаяж, тийм зүйл хийхгүй, тэр талаар бодохгүй байхад л болох уу? Бурханд чи яаж ханддаг вэ? Бурхан одоо чамайг илчилж байгаад ямар хандлага баримтлах вэ? (Бид Бурханы шийтгэлийг хүлээн авна.) Бурханы шийтгэл, шүүлт, гэсгээлтийг хүлээн авах нь үүний нэг хэсэг. Нөгөө хэсэг нь Бурханы шийтгэлийг хүлээн авах зуураа Бурханы шинжихийг зөвшөөрөх явдал юм. Аль аль хэсгийг хүлээн авах үед чиний шийдвэр ямар байх вэ? Ирээдүйд тиймэрхүү нөхцөл, тийм асуудалтай тулгарах үедээ чи яах вэ? Жинхэнэ гэмшилгүйгээр хүн ёрын мууг хаяж чадахгүй бөгөөд хаана ч, хэзээ ч бахь байдагтаа эргэн орж, өнөөх л муу зүйлээ хийж, нөгөө л гэм бурууг үйлдэж, нэг алдаагаа ахин дахин гаргаж магад. Энэ нь үнэнд болон Бурханд хандах хүний хандлагыг илчилдэг. Тэгвэл хүн гэм бурууг бүрэн хөсөр хаяхын тулд юу хийж болох вэ? Үнэнийг хэрэгжүүлэх үү? Хүн үнэний тухай зөв хандлагатай байх ёстой. Тэгвэл үнэний талаарх зөв хандлагаа харуулахын тулд хүн ямар хандлагатай байж, хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Чи ийм асуудалтай дахин тулгарах үедээ уруу татагдвал юу хийх вэ? Хоёр үгээр бол, “Хол бай!”. Үүний зэрэгцээ хүн нэг төрлийн алдаагаа дахин гаргах юм бол Бурханд шийтгүүлье хэмээн сэтгэл шулуудах ёстой. Ингэх нь тухайн зүйлийг зүрх сэтгэлийнхээ угаас үзэн ядаж, хамгийн өөдгүй, ёрын муу, Бурханд халддаг зүйл, мөнхийн толбо гэж үзэж байгаа явдал юм. “Хэрсүү хүн мууг урьдаас хараад, нуугддаг: харин гэнэн хүн угтан явж, шийтгүүлдэг” (Сургаалт үгс 22:3) гэж Библид хэлсэн байдаг. Энэ бол гэнэн байдал бус, ердөө л мунхаглал юм. “Хол бай” гэдэг нь хэрэгжүүлэлтийн ямаршуу зам бэ? (Сайн зам.) Гэхдээ хол байж чадахгүй үе байдаг уу? Тэр үед чи яах вэ? Зүрх сэтгэлдээ Бурханд чин үнэнчээр залбирч, аливааг зохион байгуулаач хэмээн Түүнээс гуйх ёстой. Зарим шалгалт нь мөн уруу таталт байдаг. Бурхан яагаад чамд тийм зүйл тохиолдохыг зөвшөөрдөг вэ? Эдгээр нь санамсаргүйгээр тохиолддоггүй. Бурхан чамайг шалгаж, туршиж байгаа нь энэ юм. Бурханы зохицуулсан нөхцөл, Бурханы оноосон шалгалтаас чи нүүр буруулж, эрээ цээргүй хандлага гаргаж, залбирах ч үгүй, эрж хайх ч үгүй, тэдгээр нөхцөл байдал, шалгалтаас хэрэгжүүлэх замыг хайдаггүй гэдгийг чинь, Бурханд хандах хүний хандлагыг энэ нь хэлээд өгч байгаа бус уу? “Би тэгж бодоогүй, тийм санаа зорилго надад байхгүй” гэцгээдэг хүмүүс бий. Хэрэв чамд санаархал байхгүй юм бол Бурханд хандах хандлага чинь ямар юм бэ? Зарим хандлага санаатай, зорилготой байдаг бол зарим нь санаандгүй байдаг. Чинийх ямар нь вэ? Эрээ цээргүй, Бурханыг нухацтай авч үздэггүй хүн үнэнийг хайрладаг хүн мөн үү? Үнэн хийгээд Бурханд хүүхдийн тоглоом, хий хоосон зүйл гэж ханддаг хүн үнэнийг хайрладаг нэгэн биш гэдэг нь баттай билээ.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Зарим хүн юм хийх үедээ өөрсдийнхөө хүслийг дагадаг. Тэд зарчмуудыг зөрчдөг бөгөөд биеэ тоосон гэдгээ, үнэн өөрт нь байхгүй учраас л алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зүрх сэтгэлдээ тэд: “Надаас өөр хэн ч эрсдэл гаргадаггүй, тэгээд эцэст нь би хариуцлагад унадаг. Миний л тэнэгийнх. Дараагийн удаа тийм юм хийж, эрсдэл гаргахгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг шүү дээ!” гэж ч гомдоллодог. Та нар энэ хандлагын талаар юу гэж бодож байна вэ? Энэ нь гэмшлийн хандлага мөн үү? (Биш.) Энэ ямар хандлага вэ? Гаргасан алдаагаараа дамжуулан тэд зальхай, ов мэхтэй болдог—унаж босож байж ухаан суудаг гэсэн үг. “Аз болоход би гамшиг тарьсангүй. Хэрвээ би гамшиг учруулсан бол там руу очиж, устгагдах байж. Ирээдүйд би илүү болгоомжтой байх ёстой.” Тэд үнэнийг эрж хайдаггүй, асуудлыг зохицуулах, асуудалд хандахдаа шалихгүй зан, зальхай явуулгаа ашигладаг. Ийм маягаар тэд үнэнийг олж авч чадах уу? Чадахгүй—тэд гэмшиж мэддэггүй. Гэмших үедээ хийх эхний зүйл бол хийсэн зүйлээ мэдэж, хаана алдаа гаргаснаа, асуудлыг мөн чанарыг, илчилсэн зан чанараа ойлгох явдал юм; эдгээр зүйлийг эргэцүүлж, хүлээн ав, дараа нь үнэний дагуу хэрэгжүүл. Энэ нь гэмшлийн хандлага юм. Нөгөө талаар, асуудлыг авч үзэх арга зам чинь урьдынхаасаа илүү зальтай болж, арга барил чинь улам ухаалаг, далд болж, асуудлыг зохицуулах илүү олон арга чамд байгаа бол асуудал нь ов мэхтэй байхтай адил тийм ч энгийн биш. Чи нууц арга ашиглаж байгаа, хүнд хэлэхээргүй нууц чамд байдаг бөгөөд хийж буй зүйл чинь ёрын муу юм. Бурхан чамайг хэтэрхий хатуу, ёрын муу гэж үздэг, алдаа гаргаснаа гаднаа хүлээн зөвшөөрч, харьцалт засалтыг хүлээн авдаг мөртөө өчүүхэн төдий ч гэмшлийн хандлага гаргадаггүй хүн гэж үздэг. Учир нь, үйл явдлын дараа, эсвэл үүнийг тохиолдож байх явцад чи үнэний дагуу огт хэрэгжүүлдэггүй, үнэнийг эрж хайдаг ч үгүй. Чиний хандлага бол асуудлыг шийдвэрлэх юм уу асуудлаас зайлсхийж, бусад хүн асуудлын ул мөрийг ч тэр, баглааных нь заадлыг нь ч олж харж чадахааргүй болгохын тулд цэвэрхэн баглаж боох Сатаны арга барил, аргачлал, гүн ухааныг ашигладаг хандлага юм—эцэст нь чи өөрийгөө нэлээд ухаалаг гэж бодно. Өөрт тохиолдсон асуудлын өмнө үнэхээр эргэцүүлж, гэмшиж, нүглээ улайгаад, дараа нь үнэнийг эрж хайж, үнэний дагуу хэрэгжүүлж байгааг чинь биш, харин үүнийг л Бурхан хардаг. Чиний хандлага бол үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж буй хандлага биш, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хандлага ч биш, харин асуудлаа шийдвэрлэхийн тулд Сатаны аргачлал, арга барилыг ашиглаж буй хандлага юм. Чи бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, Бурханаар илчлэгдэхийг эсэргүүцдэг бөгөөд чамд зориулж Бурханы зохион байгуулсан орчин нөхцөлийн тухайд сөргөлдөж, хамгаалсан байдалтай байдаг. Энэ нь, зүрх сэтгэл чинь урьдынхаасаа ч илүү хаалттай байна гэсэн үг юм. Хэрвээ чи Бурханд илүү хаалттай байх юм бол амар тайван, баяр хөөртэйгөөр гэрэлд амьдарсаар байж чадах уу? Цаашид чадахгүй—чи үнэнээс зайлж, Бурханаас зайлсан. Ийм байдал хүмүүст давамгайлдаг уу? “Би энэ удаа харьцалт туулсан. Дараагийн удаа би илүү болгоомжтой, илүү ухаалаг байх ёстой. Ухаалаг байх нь амьдралын суурь—ухаалаг биш хүмүүс бол тэнэгүүд.” Хэрвээ чи өөрийгөө үргэлж ингэж залж чиглүүлж, өдөөн хатгаж байгаа бол ер нь ямар нэг юманд хүрэх үү? Чи үнэнийг олж авч чадах уу? Чамд асуудал тулгарахад үнэнийг эрж хайж чадах юм бол чи үнэний нэг талыг ойлгож, үнэний тэр талыг олж авч чадна. Үнэнийг ойлгосноор юунд хүрч болох вэ? Чи үнэний нэг талыг ойлгох үедээ Бурханы хүслийн нэг талыг ойлгож, Бурхан яагаад үүнийг чамд ирүүлснийг, яагаад чамд тийм шаардлага тавьсныг, чамайг ингэж цээрлүүлж, сахилгажуулах орчныг яагаад зохион байгуулсныг, чамайг сахилгажуулахын тулд Тэр яагаад энэ асуудлыг ашигласныг, энэ асуудал дээр яагаад унаж, бүтэлгүйтэж, илчлэгдсэнээ чи ойлгоно. Хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгож чадвал үнэнийг эрэлхийлж, амийн оролтод хүрч чадна. Хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгож чаддаггүй, эдгээр баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, харин эсэргүүцэж, тэрсэлж, өөрийгөө нуун далдлахын тулд өөрийн гэсэн арга барилыг ашиглаж, бусад бүх хүн болон Бурханд хуурамч царай гаргах гэж зүтгэсээр байдаг бол үүрд мөнх үнэнийг олж авч чадахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна”-аас эш татав

Зарим хүн урьд нь антихристийн тодорхой зан чанар харуулсан: Дэггүй, дур зоргоороо байж, үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг байсан. Гэхдээ засалт, харьцалт, ах эгч нарын хийсэн нөхөрлөлөөр, мөн шилжиж, халагдаж, томоохон бэрхшээл туулж, хэсэг хугацаанд сөрөг байснаа дараа нь “Ямар ч байсан би үүргээ зохих ёсоор биелүүлэхийг чухалчлах ёстой. Би антихристийн замаар алхаж байгаа боловч антихрист гэж ангилагдчихаагүй тул итгэлдээ сайн байх ёстой, чин үнэнчээр эрэлхийлэх ёстой. Үнэнийг эрэлхийлэх замд ямар ч буруу юм байхгүй” гэж бодон бага багаар засраад гэмшдэг. Эдгээр нь тэдэнд буй сайн илрэл бөгөөд үүргээ биелүүлж байхдаа тэд үнэн-зарчмыг эрж хайж, бусадтай харилцаж байхдаа ч үнэн-зарчмыг эрж хайдаг. Тэд бүх талаар илүү дээр чиглэлд явж байдаг. Тэгвэл тэд өөрчлөгдсөн бус уу? Энэ нь антихристийн замаар алхаж байснаа үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлэх зам руу орж байгаа явдал юм. Тэдэнд найдлага, боломж байгаа бөгөөд тэд засарч чаддаг. Тийм хүмүүсийг ганц удаа антихристийн зарим илрэл харуулж, антихристийн замаар алхсан гээд антихристүүд гэж ангилж болох уу? Үгүй. Антихристүүд гэмшдэггүй, ямар ч ичгүүргүй байдаг төдийгүй ширүүн, ёрын муу зан чанартай, үнэнийг жигшдэг. Үнэнийг туйлгүй жигшдэг нь юуг тодорхойлдог вэ? Тэдний хэзээ ч гэмшиж чадахгүйг тодорхойлдог. Тэд үнэнийг тэгтлээ жигшдэг бол үнэнийг хэрэгжүүлж, гэмшиж чадах уу? Тэгэх боломжгүй. Гэмшиж чаддаг хүмүүст байдаг лавтай нэг зүйл гэвэл, тэд алдаа гаргасан ч Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы хэлсэн үнэнийг зөвшөөрч чаддаг, хамтран ажиллахын тулд чадах чинээгээрээ хичээж, мөн Бурханы үгийг хувийнхаа зарчим, амьдралынхаа бодит байдал болгож чаддаг явдал юм. Тэд үнэнийг хүлээн зөвшөөрч, сэтгэлийнхээ угт үүнийг жигшдэггүй. Ялгаа нь энэ бус уу? Харин антихристүүд хэнийг ч сонсдоггүй, үнэнийг үнэн гэж итгэдэггүй бөгөөд Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Өнөө үед ихэнх хүн өөрсдийнхөө талаар маш өнгөцхөн ойлголттой байна. Уг чанарынх нь нэг хэсэг болсон зүйлийг тэд огт тодорхой мэдэж аваагүй. Харин цөөн хэдэн завхарсан байдал, хийх магадлалтай зүйлс, ганц хоёр дутагдлаа л мэддэг бөгөөд үүнээсээ үүдэн өөрсдийгөө мэддэг гэж итгэдэг. Түүнчлэн тэд цөөн хэдэн дүрэм баримталж, зарим талаар алдаа гаргахаас сэргийлж, тодорхой нэг гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чадах юм бол өөрсдийгөө Бурханд итгэх итгэлдээ бодит байдлыг эзэмшдэг гэж тооцон, аврагдана гэж үздэг. Энэ бол тэр чигтээ хүний төсөөлөл юм. Хэрэв чи эдгээр зүйлийг дагаж мөрдвөл үнэхээр ямар ч гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чаддаг болох уу? Зан чанарт чинь жинхэнэ өөрчлөлт гарсан байх уу? Чи үнэхээр хүний төрхийг амьдран харуулж байх уу? Тийм маягаар Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун болгож чадах уу? Яавч чадахгүй, энэ бол гарцаагүй. Хүн өндөр стандарттай байж, үнэнийг олж авч, амь зан чанараа бага зэрэг өөрчилснөөр л Бурханд итгэх итгэл хэрэгждэг. Иймээс, хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Та нар Ариун Сүнс хэрхэн ажилладаг зүй тогтлын учрыг олов уу? Ариун Сүнс ер нь үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс дээр ажилладаг бөгөөд хүмүүс хэцүү байдалд орж, үнэнийг эрж хайж байхад нь ажилладаг. Өчүүхэн төдий ч эрүүл ухаангүй, хүний мөсгүй хүмүүсийг Бурхан тоож үзэхгүй. Хүн маш үнэнч шударга боловч хэсэг хугацаанд зүрх сэтгэл нь Бурханаас холдсон бол, сайжрах хүсэлгүй бол, сөрөг байдалд ороод үүнээсээ гардаггүй бол, байдлаа шийдвэрлэхийн тулд залбирдаггүй, үнэнийг эрж хайдаггүй бол, хамтран ажилладаггүй бол байдал нь тэгж хааяа харанхуйлах хугацаанд, эсвэл түүний түр зуур доройтох хугацаанд Ариун Сүнс түүн дээр ажиллахгүй. Тэгвэл хүн чанарын ухамсаргүй хүн дээр Ариун Сүнс ажиллаж яаж чадах юм бэ? Тэгэх нь бүр ч боломжгүй. Тэгвэл тийм хүмүүс юу хийх ёстой вэ? Тэдэнд дагах зам бий юу? Тэд чин сэтгэлээсээ гэмшиж, үнэнч шударга хүмүүс болох ёстой. Хүн яаж үнэнч шударга болох вэ? Нэгдүгээрт, зүрх сэтгэлээ Бурханд нээх ёстой, Бурханаас үнэнийг эрж хайх ёстой; үнэнийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлэх ёстой. Дараа нь чи Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханд өөрийгөө хариуцуулах ёстой. Ийм л маягаар чи Бурханы магтаалыг хүртэнэ. Чи эхлээд хувийн нэр хүнд, нэрэлхүү зангаа хойш тавьж, хувийн ашиг сонирхлоо орхих ёстой. Юуны түрүүнд тэдгээрийг хойш тавих гэж хичээ, хойш тавьчихсаныхаа дараа бүхий л бие, сэтгэлээ үүрэгтээ болон Бурханыг гэрчлэх ажилд зориул, тэгээд Бурхан чамайг хэрхэн залж чиглүүлэхийг, дотор чинь амар тайван, баяр хөөр бий болох эсэхийг, чамд ийм нотолгоо байгаа эсэхийг хар. Чи эхлээд үнэн сэтгэлээсээ гэмшиж, Бурханд өөрийгөө тушааж, зүрх сэтгэлээ Бурханд нээж, эрхэмлэдэг зүйлсээ хойш тавих ёстой. Хэрвээ чи тэдгээртэй зууралдсаар байх зуураа Бурханд хүсэлт тавих юм бол Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу? Ариун Сүнсний ажил болзолтой байдаг бөгөөд Бурхан бол ёрын мууг үзэн яддаг, ариун Бурхан билээ. Хэрвээ хүмүүс үргэлж эдгээр зүйлтэй зууралдаж, өөрсдийгөө Бурханд байнга хаалттай байлгаж, Бурханы ажил болон удирдамжийг голдог бол Бурхан тэдэн дээр ажиллахаа болино. Бурхан хүн бүр дээр ажиллах ёстой юм биш, эсвэл Тэр чамайг албадан энэ, тэрийг хийлгэдэг юм биш. Тэр чамайг хүчилдэггүй. Муу ёрын сүнсний ажил нь хүмүүсийг албадан энэ, тэрийг хийлгэж, тэр ч бүү хэл, хүмүүсийг эзэмдэж, хянах явдал юм. Ариун Сүнс тун зөөлөн ажилладаг; Тэр чамайг хөдөлгөдөг ба чи үүнийг мэдэрдэггүй. Чи зүгээр л өөрийн мэдэлгүй ямар нэг зүйл ойлгож, ухаарчихсан юм шиг санагддаг. Ариун Сүнс хүмүүсийг ингэж хөдөлгөдөг ба хэрвээ тэд дуулгавартай дагах юм бол үнэхээр гэмшиж чадна гэдгээ мэдэж авна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Бурханыг дагах явцдаа мунхаг, мэдлэггүй байдал, янз бүрийн завхарсан зан чанараасаа болоод хүмүүс дуулгаваргүй гэдгээ үргэлж илчилж, Бурханыг буруугаар ойлгож, бүр Бурханд гомддог. Тэд замаа алддаг, зарим нь бүр сөрөг, ажилдаа хойрго болж, Бурханд гомдон, итгэлээ алддаг. Хүмүүсийн амьдралын янз бүрийн үе шатанд дуулгаваргүй зан авир гарч ирэх нь олонтоо. Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг байлгаж, Бурхан ажиллаж байгааг мэддэг мөртөө заримдаа тэр баримтыг ойлгож чаддаггүй. Тэд гаднаа дуулгавартай байж чаддаг хэдий ч сэтгэлийнхээ гүнд хүлээн зөвшөөрч ер чаддаггүй. Сэтгэлийнхээ гүнд хүлээн зөвшөөрч чаддаггүй гэдэг нь юунаас илэрхий байдаг вэ? Үүний нэг илрэл нь, тэд бүх зүйлийг мэдэж байгаа хэр нь хийсэн зүйлээ зүгээр л хойш тавиад, Бурханы өмнө ирж алдаагаа хүлээн, “Бурхан минь, миний буруу байжээ. Би дахиж ийм юм хийхгүй. Таны хүслийг эрж хайж, Таны хэлснээр хийнэ. Би Таныг анхаардаггүй байсан; би төлөвшөөгүй, дуулгаваргүй, мунхаг байжээ. Одоо л үүнийг мэдэж байна” хэмээн хэлж чаддаггүй. Хүмүүс ямар хандлагаар өөрсдийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөг вэ? (Тэд эргэлт хийхийг хүсдэг.) Хэрвээ хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай, үнэнийг хүсэн эрмэлздэг мөртөө алдаагаа засаж залруулж огт мэддэггүй, харин ч өнгөрсөн үе бол өнгөрсөн хэмээн бодож, хэзээ ч буруу юм хийж байгаагүй гэдэгтээ итгэлтэй байдаг бол энэ нь ямар төрлийн зан чанарыг харуулдаг вэ? Ямар зан авирыг харуулдаг вэ? Ийм зан авирын мөн чанар юу вэ? Тийм хүмүүс хатуужсан байдаг бөгөөд юу ч тохиолдлоо гэсэн тэрхүү замаа л дагана. Бурхан тийм хүмүүст дургүй. Бурханы үгийг Ниневе хотынхонд анх дамжуулахдаа Иона юу гэсэн бэ? (“Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” [Иона 3:4] гэсэн.) Ниневе хотынхон энэ үгэнд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Бурхан өөрсдийг нь устгах гэж байгааг харангуутаа тэд таар, үнс авч, Түүнд нүглээ улайхаар яаравчилсан. Гэмших гэдэг нь энэ юм. Тийм гэмшил хүнд асар их боломж олгодог. Ямар боломж вэ? Үргэлжлүүлэн амьдрах боломж. Үүргээ гүйцэтгэхдээ ч, эсвэл аврал хайхдаа ч тийм гэмшилгүй бол чиний хувьд цааш үргэлжлүүлэхэд хэцүү байх болно. Бурхан чамайг сахилгажуулж, цээрлүүлж байсан ч, эсвэл Тэр чамд сануулж, чамайг ятгаж байхад ч, үе шат бүрд Бурхан та хоёрын хооронд зөрчилдөөн гарахад чи өөрийнхөө санаа, үзэл бодол, хандлагатай зууралдсаар байгаа цагт алхаа чинь урагш чиглэж байлаа ч гэсэн Бурхан та хоёрын хоорондох зөрчил, Түүний талаарх буруу ойлголт, гомдол, тэрслүү байдал чинь засагдахгүй бөгөөд хэрвээ чи эргэлт хийхгүй бол Бурхан Өөрийнхөө зүгээс чамайг таягдан хаяна. Чи хүлээсэн үүргээ орхиогүй, үүргээ биелүүлж чадсан хэдий ч, мөн Бурханы даалгаврыг хүлээн авч, үүндээ үнэнч байсан хэдий ч Бурхан та хоёрын хооронд бий болсон маргаанд чиний уясан зангилаа үүрд үлдэх болно. Хэрвээ чи үүнийг тайлахгүй, эсвэл тавьж явуулахгүй, харин ч Бурханы буруу, би хэлмэгдсэн гэж итгэсээр байвал эргэлт хийгээгүй гэсэн үг юм. Хүмүүс эргэлт хийхэд Бурхан яагаад тийм их ач холбогдол өгдөг вэ? Бүтээгдсэн зүйл ямар хандлагаар Бүтээгчийг авч үзэх ёстой вэ? Бүтээгч юу ч хийсэн бай, Түүний зөв гэдгийг хүлээн зөвшөөрдөг хандлагаар. Хэрвээ чи үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бол Бүтээгч үнэн, зам, амь гэдэг нь чиний хувьд зүгээр л хий хоосон үг байх болно. Хэрвээ чиний хувьд тэдгээр нь хий хоосон үг бол Бурхан чамайг аварч чадах уу? Чадахгүй. Чи шаардлага хангахгүй; Бурхан чам шиг хүмүүсийг авардаггүй. “Бурхан хүмүүсээс гэмшиж, эргэлт хийж мэддэг байхыг шаарддаг. За яах вэ, би олон зүйл дээр эргэлт хийгээгүй. Надад ингэх цаг байсаар байгаа гэж үү?” гэж зарим хүн хэлдэг. Тийм ээ, цаг байсаар байгаа. Түүнчлэн зарим хүн: “Ямар зүйлс дээр би эргэлт хийх ёстой юм бэ? Өнгөрсөн үеийн зүйл өнгөрч, мартагдсан” гэдэг. Хэрвээ зан чанар чинь ганц өдөр ч өөрчлөгдөхгүй бол, үйлдлийн чинь юу үнэнтэй нийцдэггүй, юу Бурхантай нийцэж чаддаггүйг мэдэж авалгүйгээр чи ганц өдрийг ч өнгөрөөх юм бол Бурхан та хоёрын хооронд байгаа зангилаа хараахан тайлагдсангүй; асуудал шийдвэрлэгдээгүй, өнгөрөө ч үгүй. Энэ зан чанар чиний дотор байдаг; энэ санаа, үзэл бодол, хандлага чиний дотор байдаг. Зөв орчин нөхцөл гарч ирмэгц үзэл бодол чинь дахин нэгэнтээ гарч ирнэ, Бурхантай зөрчилдөх зөрчил чинь гарч ирнэ. Тиймээс, чи өнгөрснийг засаж залруулахгүй байж болох ч ирээдүйд тохиолдох зүйлсийг залруулах ёстой. Тэдгээрийг яаж залруулах вэ? Чи эргэлт хийж, өөрийнхөө бодол санаа, санаархлыг хойш тавих ёстой. Нэгэнт чамд ийм санаа зорилго байгаа бол аяндаа энэ нь бас дуулгавартай хандлага болно. Гэхдээ илүү тодорхой хэлэх юм бол, энэ нь үнэндээ хүмүүс Бүтээгч Бурханд хандах хандлагадаа эргэлт хийхийг хэлдэг; энэ нь Бүтээгч бол үнэн, зам, амь гэсэн баримтыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах явдал юм. Хэрвээ чи эргэж чадвал, өөрийнхөө зөв гэж боддог, завхарсан хүн төрөлхтөн нийтээрээ зөв гэж боддог тэр зүйлсийг хойш тавьж чадна гэдгийг чинь энэ нь харуулдаг; харин ч чи Бурханы үг бол үнэн, эерэг зүйлс мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ чи ийм хандлагатай байж чадвал Бүтээгчийн ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрдгийг чинь энэ нь нотолно. Бурхан асуудлыг ингэж хардаг бөгөөд тиймээс Тэр үүнийг нэн чухал гэж үздэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (3)”-аас эш татав

Ниневегийн хаан энэ мэдээг сонсоод сэнтийнээсээ босож, өмсгөлөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа хэн ч юу ч амсаж болохгүй, үхэр хонь, өөр бусад ямар ч амьтан идээшилж, ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад адилхан таар нөмрөх учиртай, хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Бас хүн бүр муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийдгээ болих ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл, Ниневегийн хаан үнэн сэтгэлээсээ гэмшиж байсан юм. Сэнтийнээсээ босож, хааны өмсгөлөө тайлж, таар нөмрөн, үнсэн дээр суусан гээд түүний хийсэн эдгээр үйлдэл нь Ниневегийн хаан хааны байр сууриа орхиж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг, хүчирхийлэл хийхээ үргэлжлүүлэхээр хаан суудлаа эзэгнээгүй; харин ч өөрийн барьж байсан эрх мэдлийг орхиж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. Энэ үед Ниневегийн хаан, хааны хувиар гэмшээгүй; xарин Бурханы энгийн албатын хувиар гэмшиж, нүглээ улайхын тулд Бурханы өмнө очсон. Түүнчлэн Ехова Бурханы өмнө өөр шиг нь нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд бас хэлсэн; дээр нь нэмээд, үүнийг хийх тодорхой төлөвлөгөө түүнд байсныг Сударт ийнхүү өгүүлжээ: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй … хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая.” Хотын захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод эрх дархтай бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы тунхаглалтай нүүр тулах үедээ тэр хэрэг явдлыг үл тоож, эсвэл зүгээр л ганцаараа гэмшиж, нүглээ улайж болох байсан; хотын хүмүүсийн гэмших эсэхийн тухайд бол тэрээр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр сэнтийнээсээ босож, үнс, таар өмсөж, Ехова Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайгаад зогсохгүй, бас уг хотод байгаа бүх хүн, малд мөн адил ингэхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан чадлаараа гуйхыг” хүмүүст тушаасан. Энэхүү хэд хэдэн үйлдлээрээ Ниневегийн хаан, удирдагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн. Түүний үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба үнэндээ өөр ямар ч хаан ийм зүйл хийж чадаагүй. Эдгээр үйлдлийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болох бөгөөд хүн төрөлхтөн үүнийг дуурсаж, даган дуурайваас зохистой. Хүн үүссэн цагаас хойш бүхий л хаад Бурханыг сөрж, эсэргүүцэхэд албатуудаа хөтөлж байсан. Өөрсдийн хорон муугийнхаа төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, заналхийлж буй шийтгэлээс зайлсхийхэд хэн ч, хэзээ ч албатуудаа хөтөлж байгаагүй. Ниневегийн хаан харин албатуудаа Бурхан руу хандуулж, дор бүрнээ хорон муу замыг орхиж, хүчирхийлэл хийхээ болиход хүргэж чадсан. Түүнчлэн тэр хаан ширээгээ орхиж чадсан бөгөөд хариуд нь Ехова Бурхан сэтгэл нь өөрчлөгдөж, харамсаж, уур хилэнгээ татаж, хотын хүмүүст амьд үлдэх боломж олгож, тэднийг сүйрлээс хамгаалжээ. Энэхүү хааны үйлдлийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг, тэр ч бүү хэл завхарсан хүн төрөлхтөн Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайж байгаагийн үлгэр дуурайл гэж л нэрлэж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Энэхүү “ёрын муу зам” нь цөөн хэдэн муу үйлийг хэлдэггүй, харин хүмүүсийн зан авир урган гардаг ёрын муу эх сурвалжийг хэлдэг. “Ёрын муу замаасаа эргэх” гэдэг нь тухайн хүмүүс дахин хэзээ ч тийм үйлдэл гаргахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тэд ахин хэзээ ч ийм ёрын муу авир гаргахгүй; тэдний үйлдлийн арга барил, эх үүсвэр, зорилго, санаа зорилго, зарчим бүгд өөрчлөгдсөн; зүрх сэтгэлдээ таашаал, аз жаргал авчрахын тулд тэд дахин хэзээ ч тэдгээр арга барил, зарчмыг ашиглахгүй. “Гар дахь хүчирхийллээ хаях” гэдгийн “хаях” гэдэг нь болих, орхих, өнгөрснөөсөө бүрэн салах, хэзээ ч эргэж буцахгүй байх гэсэн утгатай. Ниневегийн хүмүүс хүчирхийлэл хийхээ болих үед энэ нь тэдний жинхэнэ гэмшлийг баталж, бас илэрхийлсэн. Бурхан хүмүүсийн гадаад байдлыг харж, мөн зүрх сэтгэлийг нь ажигладаг. Ниневе хотынхон чин сэтгэлээсээ гэмшихийг нь гарцаагүй ажиглаж, мөн ёрын муу замаа орхиж, хүчирхийлэл хийхээ больсныг нь хараад Бурхан зүрх сэтгэлээ өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн авир, зан байдал, аливааг хийх янз бүрийн арга, түүнчлэн үнэн сэтгэлээсээ нүглээ улайж, гэмшсэн учраас Бурханы сэтгэл өөрчлөгдөж, санаагаа өөрчилж, шийдвэрээ буцаан, тэднийг шийтгэж сүйрүүлэхээ больсон. Тиймээс Ниневегийн хүмүүсийн төгсгөл өөрчлөгдсөн. Тэд амиа золин аварсны зэрэгцээ Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртсэн, энэ мөчид Бурхан бас уур хилэнгээ татсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл нь зөөлөрч, санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед буюу тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө, Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйлдэл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. Бурханы зан чанарын энэ хоёр тал нэг үйл явдал дээр давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөх зүйл байхгүй. Тэгэхээр ийнхүү зөрчилдөхгүй гэдгийг хүн хэрхэн ойлгож, мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүсийг гэмших үед Бурхан, энэхүү хоёр эсрэг тэсрэг мөн чанарыг илэрхийлэн, харуулж, Бурханы мөн чанарын үнэн бодитой агаад халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүсийг тэвчдэггүй, эсвэл тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүйдээ биш; харин хүмүүс Бурханд үнэхээр гэмших нь ховор, муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болих нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг, үнэндээ хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр хүнд өршөөлөө өгөөмрөөр хайрлаж, хүлээцтэй хандсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу авир Бурханы уур хилэнг төрүүлдэг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг, мөн муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ больсон хүмүүст Бурхан өршөөлөө хайрлаж, хүлээцтэй ханддаг. Ниневе хотынхонд хандсан байдлаас Бурханы хандлага маш тодорхой харагдсан: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш, хүнээс Тэр жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл үйлдэхээ больсон цагт Бурхан зүрх сэтгэлээ, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Өмнөх: 47. Өөрийгөө үнэхээр мэдэх зарчмууд

Дараах: 49. Өөрийгөө үгүйсгэж, махан биеийг хаях зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх