85. Өргөл хандив өргөх зарчмууд

(1) Ямар ч хүн ямар нэг шалтгаанаар хандив гуйхыг чуулган туйлаас хориглодог. Тийн үйлддэг хэн боловч далд сэдэлтэй байдаг бөгөөд тэднийг илчилж, мэдээлэх ёстой;

(2) Үнэнийг ойлгодоггүй шинэ итгэгчдийг хандив өргөхийг нь хориглодог. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс л хандив өргөж болно;

(3) Бурханы сонгосон хүмүүс өргөл, хандив өргөхдөө огт харамсахгүйгээр, хариуд нь ямар нэгэн зүйл хүсэхгүйгээр хандив өргөж, өргөл өгөхийг хүсэж, мэрийдэг, тэгж чаддаг болох хүртлээ ахин дахин залбирах ёстой. Эдгээрийг л Бурхан санах болно;

(4) Өргөлийг оновчтой чиглүүлэх ёстой. Үндсэндээ, урт удаан хугацааны турш өөрсдийгөө Бурханы төлөө зарлагадсан, санхүүгийн бэрхшээл амсаж буй ах эгч нарт хандивлах нь Бурханы хүсэлд илүү ойр байдаг;

(5) Бурханд хандивласан мөнгө, эд зүйлийг хадгалуулахаар чуулганд өгөх ёстой. Хүн бас өөрөө тэдгээрийг хариуцаж болно, эсвэл Бурханыг үнэхээр хайрладаг хүнд хадгалуулахаар өгч болно.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Та нар бусдад харуулахын тулд хүмүүсийн өмнө өглөг өгөхөөс сэрэмжил: эс бөгөөс та нар тэнгэр дэх Эцэгээсээ шагнал хүртэхгүй. Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсийн алдрыг хүртэхийн тулд синагогт болон гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү дуугарга. Үнэнээр Би та нарт хэлье, тэдэнд шагнал нь бий. Харин та нар өглөг өгөхдөө баруун гарынхаа хийж байгааг зүүн гартаа бүү мэдэгд: Та нарын өглөг чинь нууц байг: нууцыг хардаг Эцэг чинь Өөрөө чамайг ил тод шагнах болно” (Матай 6:1–4).

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы сонгосон хүмүүсийн тахил, өргөл өгөх зарчим

Бурхан хүн төрөлхтнийг зөвхөн үг илэрхийлэх замаар авардаг юм биш. Үүнд мөн сайн мэдээ түгээх, чуулгануудыг услах, дуу дүрс бичлэгийн төсөл, урлагийн төсөл, видео, бичвэрийн цуврал бүтээл зэрэг ихээхэн хэмжээний ажил багтдаг. Энэ ажилд хүн, санхүү, эд материалын дорвитой хэмжээний эх үүсвэр шаардагддаг тул Бурханы сонгосон хүмүүс бүгд өөрсдийгөө өргөж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, сайн мэдээ түгээх ажлын төлөө Бурханы бүтээлийн үүрэг, хариуцлагаа биелүүлэх ёстой. Тэгсэн цагт л тэд Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх болно. Хүний эдэлдэг бүх зүйлийг Бурхан өгдөг тул Бурханы сонгосон хүмүүс олсон бүх мөнгөнийхөө нэг хэсгийг Бурханы сайн мэдээг түгээхэд ашиглуулахаар хандивлах ёстой. Үүнийг Тэнгэр тогтоож, газар хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ бол хүлээсэн үүрэг юм. Хэрэв хүмүүс Бурханд хэдэн жил итгэснийхээ дараа юу ч хандивлаагүй бол жинхэнэ итгэлгүй, үнэнийг ойлгодоггүй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй, Бурханы өмнө амьдрахад тохирохгүй гэдгийг энэ нь харуулдаг. Иймээс Бурханд итгэдэг хүн бүр Бурханы ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулах ёстой. Хувь нэмрээ оруулах аргыг өөрийнхөө ойлголтын дагуу тодорхойлох хэрэгтэй. Зарим хүн олсон бүх орлогынхоо арван хувийг хандивлахаар амладаг; зарим нь бүхий л оршихуйгаа Бурханд зориулж, өөрсдийгөө Бурханы төлөө зарлагаддаг. Тэд яаж ч хувь нэмрээ орууллаа гэсэн баяртайгаар хийж байгаа цагт Бурхан сайшаах болно. Бурханд үнэхээр итгэдэг, Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй хүмүүст сайн дураар өглөг өгөх боломж олгохын тулд чуулган бүр тахилын хайрцаг гаргах ёстой. Бурханы сонгосон хүмүүсийн өгдөг тахилыг хувь хүний итгэл дээр нь үндэслэн тогтооно гэж Бурханы гэрээс заасан байдаг; ихээхэн залбирсны дараа эдгээр хувь нэмрийг оруулж, дуртайяа өгч, хариуд нь юу ч хүсэхгүй байгаа цагт тухайн хүн тэр чигтээ Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг. Гэхдээ үнэнийг ойлгодоггүй шинэ итгэгчид болон ядуу хүмүүс тахил өгөх хэрэггүй. Шинэ итгэгчдийн дэврүүн сэтгэлээр өргөсөн тахил, эсвэл гэр бүлийн маргаанд хүргэх магадлал бүхий тахилыг чуулган хүлээн зөвшөөрдөггүй. Чуулган ямар нэг шалтгаанаар тахил гуйхыг хэнд ч зөвшөөрдөггүй. Тахил гуйхаар оролддог бүх хүнд далд сэдэл байдаг бөгөөд тэднийг ил болгож, мэдээлэх учиртай. Хандивласан тахилыг ямар нэг чуулган, хувь хүнд бус, Бурханд өгдөг гэдгийг Бурханы сонгосон бүх хүн ойлгох ёстой. Чуулган юм уу хувь хүнд хандив өргөх нь туйлын буруу. Бурханы сонгосон хүмүүс тахил өргөхийн ач холбогдол, зарчмыг ойлгосны үндсэн дээр хандивлах ёстой; ингэснээр л тэднийг Бурхан санаж, ерөөнө.

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс: “Үнэнээр Би та нарт хэлье, та нар Миний ах дүүсийн хамгийн дорд нэгэнд ингэж хандсан бол Надад тэгж хандсан хэрэг” (Матай 25:40) хэмээсэн. Бурханы төлөө чин үнэнчээр золиос гаргаж, өөрсдийгөө зарлагаддаг, амьдралдаа санхүүгийн бэрхшээл туулж буй ах эгч нарт туслахын тулд хайраар өглөг өгөх нь сайн үйл бөгөөд ингэх нь Бурханы үгтэй бүрэн нийцдэг. Гэвч зарим хүн удирдагчдад л үнэтэй эд зүйл авч өгдөг. Ийм бэлэг сэлтийг хайраар өгдөг юм биш; эдгээр нь хувийн сэдэл, зорилго холилдсон, амьдралын зусарч гүн ухаанаас цаашгүй бөгөөд Бурхан үүнийг санадаггүй. Өглөг өгөх нь зарчимд нийцсэн, зөв хүлээн авагчдад чиглэсэн байх ёстой. Хорон муу хүн, хуурамч удирдагчид, антихристүүдэд өглөг өгөх ёсгүй; ингэх нь ёрын мууд тус дэм болж байгаа хэрэг бөгөөд гагцхүү ёрын муу үйл мөн. Үнэхээр хайраар өглөг өгнө гэдэг нь Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг, Бурханы сонгосон хүмүүсийг хангаж, усалж, дэмжиж чаддаг, чуулганы ажил болон сонгогдсон хүмүүсийн амийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулдаг хүмүүст өглөг өгнө гэсэн үг юм. Бурханы хайрлаж, ерөөдөг тийм хүмүүст өглөг өгөх нь тэр чигтээ Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг. Тодорхой хүнд тал олж, хувийн зорилгодоо хүрэхийн тулд өглөг, бэлэг сэлт өгөх нь үнэн зарчимтай огт нийцдэггүй. Удирдагч, ажилчид Бурханы гэрийн ажлыг харгалзан үзэж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Бурханы шинжилтийг хүлээн авч, байр суурийн ерөөлд шунахгүй байх бүр ч их үүрэгтэй. Энэ тухайд тэднийг хянах нь Бурханы сонгосон бүх хүний хариуцлага билээ.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бурханы сонгосон хүмүүсийн мөнгөн хөрөнгө, эд материалын хандив зарчмын дагуу хийгдэх ёстой. Нэгдүгээрт, тэд нэг юм уу хоёр жилийн хугацаанд итгэж, зарим үнэнийг ойлгож авах хүртлээ хандив өгч болохгүй. Хоёрдугаарт, чин сэтгэлийн байх ёстой бөгөөд энэ талаар аль хэдийн олон удаа залбирсан байх ёстой; өчүүхэн ч гэсэн дурамжхан байж болохгүй. Хэрвээ их хэмжээний мөнгө бол мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, аливаа далд аюул, эрсдэл гарч болох эсэх, мөн сайн дураараа хандив өгч байгаа, үүндээ харамсахгүй гэдгээ мэдэгдсэн баталгаа бичих ёстой. Тэгсэн цагт л чуулган хүлээн авч болно. Чуулган үнэнийг ойлгодоггүй, харин ердөө л урам зоригтой шинэ итгэгчдээс хандив хүлээн авч болохгүй. Урьд нь Бурханы сонгосон хүмүүсээс хандив өгөхийг уриалсан удирдагч, ажилчид байсан—Бурханы хүсэлтэй энэ нь бүр ч нийцдэггүй. Ийм зүйл шашны ертөнцөд хэтэрхий түгээмэл байдаг; Бурханы гэрт ямар ч удирдагч, ажилчин үүрэг гүйцэтгэх эсвэл хандив өгөхөд хүмүүсийг уриалахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ иймэрхүү хуурамч удирдагч гарч ирэх юм бол Бурханы сонгосон хүмүүс тэднийг ил болгож, мэдээлэх ёстой. Үүнээс гадна, Бурханы сонгосон хүмүүсийн Бурханд өгсөн бүх хандив нь Бурханы тахил юм; тэдгээр нь ямар нэг хувь хүн, чуулганых биш. Чуулган бол буяны байгууллага биш тул Бурханы тахилыг ядуу хүмүүст өгөх өглөг болгон ашиглаж болохгүй. Бурханы тахилыг үндсэндээ, сайн мэдээний ажлыг өргөжүүлэхэд, мөн үүргээ бүтэн цагаар гүйцэтгэдэг хүмүүст хэрэгцээтэй амьжиргааны зардалд зориулан ашигладаг. Бурханы тахилыг хувьдаа завшиж зарчмыг зөрчдөг хэн боловч тахил хулгайлсан гэмтэй Иудас бөгөөд тэдэнтэй хатуу харьцах ёстой. Ноцтой тохиолдолд, тэднийг хөөж зайлуулах ёстой. Тахил алдах буюу зүй зохисгүй ашиглан, Бурханы гэрт хохирол учруулдаг хэн боловч тэнцүү хэмжээний нөхөн төлбөр өгөх ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 84. Сайн үйл бэлдэх зарчмууд

Дараах: 86. Бурханд өгсөн тахилд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх