125. Бусдад зүрх сэтгэлээ нээх зарчмууд

(1) Үнэнийг хайрладаг хүнтэй ярихдаа чин сэтгэлээсээ ярих ёстой. Хайрын тусламж олж авахын тулд жинхэнэ байр байдал, бэрхшээл хүндрэлээ дэлгэж, үнэнийг эрж хай;

(2) Бусдад чин сэтгэлээсээ хандаж, хайраар тэдэнтэй харилцаж, үнэний дагуу ярилцаж, улмаар бусдад тусалж, бусдыг босгон байгуулах шаардлагатай. Хүмүүсийг хэзээ ч бүү дайрч давшил, эсвэл бүү хардаж сэжиглэ;

(3) Хүн бусдын сул тал, бэрхшээлийг ойлгох ёстой. Тэдэнтэй эн тэнцүү байр сууринд зогсож, үнэн сэтгэлээсээ ярих замаар тэдэнд тусалж чаддаг бай, тэгвэл тэд тайвшрах ба биеэ барихаа болино;

(4) Бусадтай ярилцахдаа хүн Бурханы үгийн талаарх туршлагаа нөхөрлөх ёстой, ингэснээр бусад нь босгон байгуулагдаж, ач тусыг нь хүртэнэ. Бурханы хайр, авралыг мэдрэхэд нь бусдад тусал, мөн амьдралын зөв замд ороход нь тусал.

Холбогдох Бурханы үг:

Хэрэв хоёр хүн таарч тохирохыг хүсэж байвал нэг нэгэндээ зүрх сэтгэлээ нээх ёстой; хоорондоо эв зүйтэй ажиллах хүмүүсийн хувьд энэ нь бүр ч шаардлагатай. Заримдаа хоёр хүн харилцаж байх үед тэдний зан төлөв харшилддаг, эсвэл гэр бүлийн орчин, боловсрол, санхүүгийн нөхцөл байдал нь хоорондоо таардаггүй. Гэсэн ч хэрэв тэр хоёр хүн нэг нэгэндээ зүрх сэтгэлээ нээж, асуудлынхаа талаар бүрэн нээлттэй байж, ямар ч худал үг, хууран мэхлэлтгүйгээр хэлэлцэж, нэгэндээ зүрх сэтгэлээ дэлгэж чадвал, энэ маягаар тэд жинхэнэ найзууд буюу дотнын андууд болж чадна. Магадгүй нэгэнд нь бэрхшээл тулгарах үед өөр хэн ч биш тэд л чамайг харж халамжилна. Чи бүр тэднийг зэмлэсэн ч чин сэтгэлтэй үнэнч шударга хүн гэдгийг чинь мэдэх болохоороо тэд чамайг үнэнээсээ ярьж байгааг мэднэ. Чи ийм хүн байж чадах уу? Чи ийм хүн мөн үү? Үгүй бол чи үнэнч шударга хүн биш. Чи бусадтай харилцахдаа эхлээд үнэн зүрх сэтгэл, чин сэтгэлээ мэдрүүлэх ёстой. Хэрэв хүн бусадтай ярьж, холбоо тогтоож, хамтдаа ажиллаж байхдаа хааш яаш, сүржин, тал зассан, долигоносон, хариуцлагагүй, хий хоосон үгтэй, аль эсвэл зүгээр л бусдын тусыг эрж юм ярьдаг бол тэдний үг ямар ч үнэмшилгүй, тэд огтхон ч чин сэтгэлгүй байдаг. Хэн ч байсан, өрөөлтэй харилцах тэдний горим ийм ажээ. Тийм хүн үнэнч шударга зүрх сэтгэлтэй байдаг уу? Энэ бол үнэнч хүн биш. Хэн нэгэн зарим нэг дутагдалтай байгаад, чамд “Би яг яагаад ийм сөрөг байдгийг хэлээд өгөөч. Үүнийг ер ойлгож чадахгүй юм!” гэж чин сэтгэлээсээ, үнэнээ хэллээ гэж бодъё. Тэгээд чи тэдний асуудлыг үнэндээ зүрх сэтгэлдээ ойлгож байгаа хэр нь тэгж хэлэлгүй, харин “Зүгээр дээ. Би ч гэсэн үе үе сөрөг болдог юм” гэж хэллээ гэж бодъё. Энэ үг сонсож байгаа хүндээ маш их тайтгарал болдог ч чиний хандлага чин сэтгэлийнх мөн үү? Үгүй, тийм биш. Чи нөгөө хүндээ хайнга хандаж байна, тэдэнд илүү аятайхан санагдуулж, тайтгаруулахын тулд чи тэдэнтэй үнэнчээр ярихаас зайлсхийж байна. Тэднийг сөрөг байдлаа ардаа орхиж чаддаг болгохоор чин сэтгэлээсээ тэдэнд туслахгүй байна. Тэднийг тайтгаруулж, тэд нараас хөндийрөх юм уу зөрчил маргаан гаргахгүй байхыг хичээгээд л чи маш өчүүхэн зүйл хийж өгсөн—үнэнч шударга хүн байна гэдэг ийм байдаггүй юм. Тэгвэл иймэрхүү нөхцөлтэй тулгарах үедээ үнэнч шударга хүн яах ёстой вэ? Үзэж харж, таньж мэдсэн зүйлээ тэдэнд ингэж ярьж өг: “Би юу харж, юу туулснаа чамд хэлье. Миний хэлж байгаа зүйл зөв үү, буруу юу гэдгийг чи шийд. Буруу байвал чи хүлээн зөвшөөрөх албагүй. Зөв байвал чамайг хүлээн авна гэж найдъя. Хэрвээ би сонсоход хэцүү, сэтгэл шархлуулах юм хэлбэл та Бурханаас хүлээн авч чадна гэж найдъя. Миний санаа, зорилго бол чамд туслах явдал. Бардам зан чинь шархалсан байна, би энэ асуудлыг тодорхой харж байна. Өөрийгөө өргөмжлөх үзлийг чинь хэн ч тордохгүй байна, тэгээд бусад бүх хүн чамайг дорд үзэж, дайрч давшилж байна, ингэж их хэлмэгдэж байсан удаагүй гэж чи боддог. Үүнийг чи тэвчиж чадалгүй, сөрөг болдог. Та юу гэж бодож байна? Үнэхээр ийм зүйл болж байгаа юу?” Үүнийг сонсоод тэд үнэхээр тийм байгааг мэдэрдэг. Зүрх сэтгэлд үнэндээ ийм зүйл байгаа ч хэрэв чи үнэнч шударга хүн биш бол үүнийгээ хэлэхгүй. Харин, “Би ч гэсэн байнга сөрөг болдог” гэж хэлэх бөгөөд хүн болгон сөрөг болдог гэж нөгөө хүн нь сонсоод үүнийг хэвийн гэж бодож, эцэстээ сөрөг байдлыг ардаа орхидоггүй. Хэрэв чи үнэнч шударга хүн байгаад, тэдэнд үнэнч хандлага, үнэнч зүрх сэтгэлээр тусалбал үнэнийг ойлгож, сөрөг байдлыг ардаа орхиход нь тус болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”-аас эш татав

“Туршлагаа хуваалцаж, ярилцах” гэдэг нь зүрх сэтгэл дэх бодол болгоноо, өөрсдийн байдал, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэг, дотроо байгаа завхарсан зан чанарын тухай ярьж, тэгээд тэдгээрийг ялган таньж, эерэг хэсгүүдийг нь хүлээн зөвшөөрч, аль нь сөрөг болохыг таних боломжийг бусдад олгох гэсэн үг юм. Энэ л хуваалцаж, үнэхээр ярилцаж байгаа хэрэг билээ. Бурханы үг юм уу магтан дууны нэг хэсгийн талаар тодорхой ойлголттой болсныхоо дараа цааш нь гүнзгийрүүлэхгүй, өөрийнхөө бодитой амьдралтай холбоотой юу ч ярихгүйгээр зүгээр нэг дураараа ярих үүнд хамаарахгүй. Хүн бүр хоосон сургаал, онолын мэдлэгийн тухай ярьдаг боловч, бодит туршлагаас олж авсан мэдлэгийн тухай юу ч хэлдэггүй. Та бүгд хувийн амьдрал, ах эгч нартай хамт амьдрах чуулганы амьдрал, өөрийнхөө дотоод ертөнц зэрэг ийм зүйлсийн талаар ярихаас зайлсхийдэг. Ингэвэл хүмүүсийн хооронд яаж жинхэнэ харилцаа байж чадах юм бэ? Яаж аливаа бодитой итгэлцэл байж чадах юм бэ? Ийм зүйл байж огт чадахгүй! Хэрвээ эхнэр нь сэтгэлдээ байгаа үгийг нөхөртөө хэзээ ч хэлдэггүй бол тэд ойр дотнын хүмүүс мөн үү? Тэд бие биеийнхээ оюун санаанд юу байгааг мэддэг үү? Тэд байнга “Би чамд хайртай!” гэж хэлдэг байлаа гэж бодъё. Тэд ингэж л хэлдэг хэр нь зүрх сэтгэлийнхээ гүнд үнэндээ юу бодож байгаагаа, бие биеэсээ юу хүсдэгээ, эсвэл өөрсдөд нь ямар асуудал байгааг хэзээ ч ил болгож байгаагүй. Тэд иймэрхүү зүйлсийг бие биедээ хэзээ ч ярьж байгаагүй, бие биедээ хэзээ ч нууцаа итгэн ярьж байгаагүй—тэгэхээр тэд бие биедээ хайртай хосууд үнэхээр мөн үү? Хамт байх үедээ өнгөн дээрээ л бие биедээ сайхан хандахаас өөрийг хийдэггүй бол үнэхээр эхнэр, нөхөр мөн үү? Мэдээж үгүй! Хэрэв ах эгч нар бие биедээ сэтгэлээ уудалж, нэг нэгэндээ тусалж, бие биеэ хангах чадвартай байя гэвэл хүн бүр жинхэнэ туршлагынхаа тухай ярих ёстой. Жинхэнэ туршлагаа ярилгүйгээр сүрлэг сонсогдох үг, оновчтой үгс, хоосон сургаалын, өнгөц үг л ярих юм бол чи үнэнч шударга хүн биш бөгөөд үнэнч шударга хүн байх чадваргүй билээ. Жишээлбэл хэдэн жил хамт амьдрахдаа эхнэр нөхөр хоёр хааяахан маргалдавч бие биедээ дасах гэж хичээдэг. Гэхдээ та хоёр хоёулаа хэвийн хүн чанартай бол чи түүнтэй, мөн тэр ч бас чамтай үргэлж сэтгэлээсээ ярилцах болно. Амьдралд ямар ч бэрхшээлтэй тулгарсан, ажил дээр чинь ямар ч асуудал гарсан, сэтгэлийнхээ гүнд юу ч бодож байсан, аливааг зохицуулахын тулд юу ч төлөвлөж, хүүхдийнхээ төлөө ямар ч санаа, төлөвлөгөөтэй байсан бүх зүйлээ чи ханьдаа хэлнэ. Тиймээс та хоёр бие биедээ гойд дотно, өөриймсөг санагдахгүй гэж үү? Хэрэв тэр чамд сэтгэлийн гүн дэх бодлоо хэзээ ч хэлэхгүй, цалингаа гэртээ авчрахаас өөрийг хийдэггүй, чи түүнтэй өөрийн бодлоо хэзээ ч ярилцдаггүй, нууцаа хэзээ ч итгэж хэлдэггүй бол та хоёрын сэтгэл хөндийрсөн хэрэг бус уу? Бие биеийнхээ бодол, санаа зорилгыг ойлгодоггүй болохоор хөндийрснөөс зайлахгүй. Эцэст нь чи ханиа ямар төрлийн хүн болохыг хэлж мэдэхгүй, тэр ч чамайг ямар хүн болохыг хэлж чадахгүй; чи түүнд юу хэрэгтэйг ойлгохгүй, тэр ч чинийхийг ойлгохгүй. Хүмүүс үгээрээ юм уу сүнсээрээ ярилцахгүй бол хоорондоо дотно байх ямар ч боломжгүй, бие биеэ хангаж, тусалж чадахгүй. Та нар үүнийг өмнө нь туулж байсан, тийм биз? Хэрэв найз чинь чамд бүх зүйлээ итгэж яривал, юу бодож байгаа, ямар зовлон, жаргалыг тээж байгаагаа бүгдийг хэлбэл тэр чамд онцгой дотно санагдахгүй гэж үү? Чамд эдгээрийг хэлэх болсон шалтгаан нь чи ч бас түүнд сэтгэлийн гүн дэх бодлоо хэлсэнд байгаа юм; чи гойд дотно, тийм болохоор л чи нийцэлтэй байж, нэгэндээ тусалж чаддаг. Чуулган дахь ах эгч нарын хооронд ийм төрлийн харилцаа, яриа байхгүй бол эв эе хэзээ ч байхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Чи үнэний талаар нөхөрлөж, ямар нэг зүйлийг тодорхой, ойлгомжтой дүрсэлж, улмаар энэ нь бусдыг босгон байгуулж, ашиг тусаа өгч, тэдэнд Бурханы хүслийг ойлгуулж, буруу ойлголт, төөрөгдлөөс ангижрахад нь туслах үед ихэрхүү байх хэрэг байна уу? Чи сургаал айлдах өнгө аяс ашиглах албатай юу? Чи тэднийг загнах хэрэггүй, чанга ярих ч хэрэггүй; мөн хашхирах хэрэггүй, чиний үг, хоолойны өнгө, аяс хатуу байх бүр ч хэрэггүй. Чи зүгээр л хэвийн өнгө аяс ашиглаж, эрх тэгш байр сууринаас нөхөрлөж, тайван ярьж, зүрх сэтгэлийнхээ үгийг хэлж, өөрийн ойлгодог, бусдын ойлгох хэрэгтэй байгаа зүйлийг тодорхой, ойлгомжтой ярихаар чармайх хэрэгтэй. Ойлгомжтой ярих үед чинь бусад хүн юу ярьж байгааг чинь мэдэж, чиний ачаа чөлөөлөгдөж, тэд буруугаар ойлгохоо болих бөгөөд ярилцаж байгаа зүйл чинь илүү тодорхой байх болно. Энэ нь та хоёрыг хоёуланг нь босгон байгуулдаг бус уу? Тэдэнд үглэж янших хэрэг байна уу? Олон тохиолдолд тэдэнд үүнийг хүчээр хүлээн зөвшөөрүүлэх хэрэггүй байдаг. Хэрэв чи тэдэнд ямар ч сургаал хүчээр хүлээн зөвшөөрүүлээгүй атал тэд мөн л хэлэх гэсэн үгийг чинь хүлээн авахаас татгалзвал яах ёстой вэ? Чиний хэлдэг үгийн зарим нь үнэн, баримт байдаг ч хүмүүс чамайг хэлмэгц үгийг чинь хүлээн авч чадах уу? Эдгээр үгийг хүлээн авч, өөрчлөгдөхийн тулд тэдэнд юу хэрэгтэй вэ? Тэдэнд үйл явц хэрэгтэй; чи тэдэнд өөрчлөгдөх үйл явцыг өгөх ёстой… Аминчлан ярихын зорилго бол хүмүүс хоорондоо хэвийн харилцаатай байж, санал солилцох явдал. Үүнийг илэрхийлэх явцуу арга зам энэ юм. Өргөн хүрээнд ярих юм бол, хүмүүс бие биеийнхээ байдлыг ойлгож, нэг нэгнийхээ дутагдлыг нөхөх, бие биедээ тусалж, дэмжихийн тулд нэг нэгнийхээ давуу талд түшиглэх явдал юм. Энэ нь ийм үр нөлөөтэй байдаг. Энэ нь хүмүүсийн хоорондох хэвийн харилцаанд хүргэдэг бус уу?

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Аливааг хийж дуусах бүрдээ өөрийнхөө зөв хийсэн гэж бодож байгаа тал бүрээ шинжүүлэх ёстой—мөн түүнчлэн буруу хийсэн гэж бодож байгаа талаа ч гэсэн шинжүүлэх ёстой. Үүний тулд ах эгч нар нөхөрлөж, эрж хайж, нэгэндээ туслахын тулд илүү их цагийн хамт өнгөрүүлэх шаардлагатай. Нөхөрлөх тусам илүү их гэрэл бидний зүрх сэтгэлд орж ирдэг; дараа нь Бурхан биднийг бүх асуудалтай маань холбоотойгоор гэгээрүүлэх болно. Хэрэв бидний хэн нь ч санасан бодсоноо хэлэхгүй зүгээр л сайн хүн мэт харагдах гэж дүр эсгэж, бусдын бодолд сайхан сэтгэгдэл үлдээх найдвар тээн, өөрсдийгөө өндрөөр үнэлээсэй, бүү тохуурхаасай гэж хүсдэг бол бид хөгжих ямар ч боломжгүй. Хэрэв үргэлж сайн хүн мэт харагдах гэж дүр эсгэвэл чи хөгжихгүй, үүрд харанхуйд амьдрах болно. Чи бас өөрчлөгдөж чадахгүй. Хэрэв өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол чи төлөөс төлж, өөрийгөө ил болгож, зүрх сэтгэлээ бусдад нээх ёстой бөгөөд тэгснээрээ чи өөртөө болон бусдад өгөөжтэй байна. Хэн нэгэн “Саяхны туршлагынхаа тухай хэдэн зүйл хэлбэл ямар вэ?” гэхэд хэн ч мөн чанарын асуудлын тухай ярьдаггүй; хэн ч өөрийгөө задлан шинжилж, ил болгодоггүй. Хүмүүс үг болон хоосон сургаалын талаар ярих үед хэн ч асуудалгүй байдаг боловч өөрийгөө мэдэх талаар ярих үед хэн ч юу ч хэлдэггүй. Өөрийн талаар багахан мэдлэгтэй хүмүүс үүнийгээ ил болгож бас зүрхэлдэггүй; ингэх зориггүй байдаг. Эцэст нь юу болдог вэ? Хүмүүс хамт байх үедээ биедээ харилцан долигонож зусарддаг. Хэн ч өөрийн жинхэнэ дүр төрхөө гарган харуулж, задлан шинжлүүлж, хүн болгонд мэдүүлэхийг хүсдэггүй. Нэгэнт ийм нөхцөл байдал бий болсон бол жинхэнэ чуулганы амьдрал орших боломжтой юу? Боломжгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Хэрэв чи үнэнийг эрж хайхыг хүсвэл, буруу сэдэл, байдал, сэтгэл санаандаа өргөн хүрээтэй өөрчлөлт хийхийг хүсвэл юун түрүүнд сэтгэлээ уудалж, нөхөрлөж сурах ёстой. Мэдээж чи хэнд сэтгэлээ уудалж, нөхөрлөх вэ гэдгээ сонгож болно. Хэвийн хүмүүс, сэтгэлээ уудалсных нь дараа өөрсдийг нь дооглож, гүжирдэж, доог тохуу хийж, сул талаар нь далимдуулж, байдлыг улам хүндрүүлэх гэж хичээдэг нэгнийг сонгохгүй нь лавтай; тэд үнэнийг эрж хайхдаа илүү сайн, илүү дээр хүн чанартай, илүү үнэнч, шулуун шударга зан араншинтай, нөхөрлөл хийсний дараа өөрсдөд нь тусалж чадах хүнийг хайх нь гарцаагүй. Тэд сэтгэлээ уудалж, нөхөрлөж, бэрхшээлээ шийдвэрлэхэд нь туслах ийм хүмүүсийг хайдаг. Сэтгэлээ уудалж, өөрийгөө ил болгоно гэдэг юун түрүүнд, Бурханы өмнө хүнд байх ёстой хандлага бөгөөд ийм хандлага амин чухал. Юмыг дотроо хадгалж, “Энэ миний сэдэл, энэ миний бэрхшээл, би дотроо муу байдалтай, сөрөг байна. Гэхдээ л би хэнд ч хэлэхгүй, энэ бүхнийг зүгээр л өөртөө хадгална” гэж бүү хэл. Хэрэв чи аливааг үргэлж дотроо хадгалдаг бол яваандаа залбирах хүсэлгүй болж, байдал чинь улам уруудаж доройтон, нөхцөл байдлыг эргүүлэхэд хэцүү болно. Иймээс чи ямар ч байдалд байлаа гэсэн, сөрөг ч бай, бэрхшээлтэй ч бай, хувийнхаа сэдэл, төлөвлөгөөг үл харгалзан, судалж шинжлээд юу мэдэж, ухаарсан ч бай хамаагүй, сэтгэлээ уудалж, нөхөрлөж сурах ёстой бөгөөд чамайг нөхөрлөх үед Ариун Сүнс ажилладаг. Тэгвэл Ариун Сүнс яаж ажилладаг вэ? Чамд асуудлын ноцтой байдлыг харуулж, асуудлын уг үндэс, мөн чанарыг мэдүүлж, дараа нь бага багаар үнэнийг ойлгуулж, үнэн-бодит байдалд оруулж, Бурханы хүслийг ойлгуулдаг. Хүмүүс сэтгэлээ уудалж, нөхөрлөж чаддаг байх үед энэ нь юун түрүүнд үнэнд хандах тодорхой нэг хандлага буюу үнэнч шударга хандлагыг төлөөлдөг, түүнчлэн чин үнэнч үү, үгүй юу гэдгийг чинь, үнэнд хандах хандлагыг чинь яг таг харуулдаг. Чин үнэнч хүмүүс бэрхшээл, сөрөг байдалд өртөх үедээ нөхөрлөл хийх хүн олох гэж баараггүй хичээдэг бөгөөд шийдвэрлэх зам эрж хайж, Бурханы хүслийг хангах, эсвэл энэ асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх арга зам хайдаг. Тэд хүнд бэрх цаг үеийг туулж байгаа учраас сэтгэлээ онгойлгох гэж биш, харин шийдэх арга зам хайж, үнэн-бодит байдалд орохын тулд хэн нэгнийг хайж олдог; ийнхүү тэд бэрхшээлээ шийдвэрлэж, ардаа орхидог. Эдгээр зүйл хүмүүсийн дотор удаан хугацаанд нууц хэвээр үлдвэл өвчин болдог! Бурханд чин үнэнч биш хүмүүсийн тухайд бол, тэд асуудалтай тулгарах үедээ гаднаа нэлээд хэвийн харагддаг боловч доторх сөрөг байдал нь тэсвэрлэж чадахааргүй маш их болдог, гэхдээ чи үүнийг харж чадахгүй. Тэд гомдоллож, буруугаар ойлгож, дотроо хувийн сэдэл тээж байгаа нь ч илэрхий биш байдаг. Тэд зүгээр л аливааг дотроо хадгалж, нууцалдаг. Хэдийгээр тэд үүргээ гүйцэтгэж байж болох ч амь руу орохгүй, хийдэг юм бүхэнд нь зарчим гэж үгүй бөгөөд гаднаа урам зориггүй, идэвх зүтгэлгүй харагддаг. Энэ нь асуудал юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд захирагдах талаар хэрэгжүүлэх зарчим”-аас эш татав

Өмнөх: 124. Бусадтай харилцах зарчмууд

Дараах: 126. Ах эгч нарын хоорондох хайрын зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх