32. Сатаны уруу таталтыг даван гарах зарчмууд

(1) Сатанд уруу татагдах үедээ хүн хурдхан залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Хариулах юм уу, сонголт хийхдээ бүү яар, эс бөгөөс чи уруу татагдах вий;

(2) Хүн Бурханы олон үгийг ердийн байдлаар уншиж, Сатаны уруу таталтыг даван гарах арга барил, зарчмуудыг ойлгож, эзэмших ёстой. Ингэх нь Сатаны уруу таталтыг даван гарахад асар ашиг тустай байдаг;

(3) Сүнсний ертөнцөд явагддаг дайн бол Бурханы сонгосон хүмүүсийг буруутгахдаа Сатаны Бурхантай тавьсан мөрий юм гэдгийг тодорхой харах шаардлагатай. Гэрчлэлд зогссоноор л хүн Бурханы сайшаалд нийцдэг;

(4) Бурханы үг бол үнэн бөгөөд Сатаны диаволлог үг үүрд төөрөгдөл хэвээр үлдэнэ гэсэн бат итгэлтэй байх шаардлагатай. Ингэснээр л хүн үнэнийг ашиглан Сатаны эсрэг цохилт өгч, үүнийг шившиглэж чадна.

Холбогдох Бурханы үг:

Хаанчлалыг байгуулах нь сүнсний ертөнц рүү шууд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, сүнсний ертөнцийн тулаан Миний бүх ардын дунд шууд ил болдог бөгөөд зөвхөн чуулганд ч төдийгүй ялангуяа Хаанчлалын эрин үед хүн бүр байнга тулалдаж байгаа гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тэд махан биетэй хэр нь сүнсний ертөнц шууд илчлэгдэж, сүнсний ертөнцийн амьдралтай холбогддог. Тиймээс, та нар үнэнч байж эхлэх үедээ Миний ажлын дараагийн хэсэгт зохих ёсоор бэлдэх ёстой. Та нар зүрх сэтгэлээ бүхэлд нь өгөх ёстой; тэр үед л Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадна. Урьд нь чуулганд юу тохиолдсоныг Би огт тоодоггүй; өнөөдөр энэ нь хаанчлалд байна. Миний төлөвлөгөөнд Сатан алхам бүрийг үргэлж өсгий даран дагасаар ирсэн ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролдсоор ирсэн. Гэхдээ түүний зальхай явуулгад Би автаж болно гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүх зүйл Надад үйлчилдэг; Сатаны зальхай явуулга өөр байж чадна гэж үү? Яг энд Миний мэргэн ухаан огтлолцдог; энэ нь яг нарийндаа Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулах эринд Би Сатаны зальхай явуулгаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Орчлон ертөнц болон бүх зүйлийн дундаас Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухааны илрэл биш гэж үү? Миний ажлын гайхалтай байдал яг энэ биш гэж үү?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “8-р бүлэг”-ээс эш татав

Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдэнд төгс, шулуун шударга байсан ч гэсэн Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь ь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага ба түүнчлэн, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан Бурханы мөн чанарыг ухааруулах, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломж олгох, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Өөрийн алхмуудын дагуу хүнд оруулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, Бурханы талаарх мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Ийм хүмүүс шулуун шударга байдаг учраас, Бурханд итгэлтэй, дуулгавартай бөгөөд Түүнээс эмээдэг учраас, мөн тэд Сатанаас бүрмөсөн салдаг учраас энэ. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанд соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг бөгөөд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй; тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэд эрх чөлөөгүй, Сатан тэднийг суллаагүй, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, яриад байх хэвийн оршин тогтнох ямар ч эрх байхгүй, түүнчлэн яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн бат зогсож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа, Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ чи Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад туслах зэвсгээр зэвсэглээгүй бол аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Сатанд маш их тамлагдсанаас болоод чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед чи мөн л гэрчлэл хийх чадваргүй, өөрийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол аврагдах найдвар чамд бага байх болно. Эцэст нь, Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед чи бас л Сатаны атганд хэвээр байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй, тиймээс чамд боломж, эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгэхээр, ийм хүмүүс Сатанд бүрэн олзлогдсон байх болно гэсэн үг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг гомдоллосон ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, өөрийн эд агуурс, үр хүүхдийг давж, өөртөө байгаа бүх өмч хөрөнгийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурхан юмсыг нь буцаан авахад тэр дуулгавартай байж чадсан ба Бурханы хийсэн зүйлээс болж Бурханд талархал, магтаал өргөж чадсан. Сатаны эхний сорилтын үеэр Иовын зан төлөв ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд гараа сунгаж, Иов урьд өмнө үзээгүй айхтар их өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшируулж орхиход хангалттай байв. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа ашигласан бөгөөд түүний зан төлөв болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов, бие махбодын өвдөлт нь Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг нь өөрчилж чадахгүй, мөн Бурханд үнэнч зүтгэдгийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд бодит зан төлөвөө ашигласан; тэрээр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчийлгаж, итгэл нь Сатаныг түгшээж, бэмбэгнүүр болгосон, үхэл, амьдралын тулааны үеэр Сатаны эсрэг тулалдсан хэр чинээ нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шулуун шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон болохоор Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг буруушааж байснаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, махан биеийг ялан дийлсэн, Сатаныг ялан дийлсэн, үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байлаа. Энэ хоёр шалгалтын үеэр Иов гэрчлэлдээ бат зогсож, төгс, шулуун шударга байдлаа амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлжээ. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг хатуу баримталдаг зарчимч чанарынхаа үнэн зөв, үнэ цэнэтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийн талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдалд нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгт хүрэх үед Ехова Бурханы санаа зовохыг мэдэрсэн түүнийг нь төрсөн өдрөө хараахаас өөр аргагүйд хүргэсэн юм. Тийм зан төлөв нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илэрхийлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсээгүй, бас зовоож тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, гуниглал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд “төгс ба шулуун шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс зөв шударга үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амийн үнэ цэн дээшлэн, хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны мөрдлөг, хорлолгүйгээр амьдарчээ… Тэрээр Бурханы нүдэнд жинхэнэ хүн болсон; тэр чөлөөлөгдсөн…

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Иов Сатаны хөнөөл сүйтгэлд зовсон атлаа Ехова Бурханы нэрийг орхиогүй л байсан. Түүний эхнэр анх эхэлж, хүний нүдэнд харагдах дүрээр Сатаны үүргийг гүйцэтгэн Иов руу дайрч давшилсан. Эх бичвэрт үүнийг ингэж дүрсэлсэн байна: “Тэгэхэд эхнэр нь түүнд, ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв” (Иов 2:9). Эдгээр нь хүний дүрээр хэлсэн Сатаны үг байсан юм. Тэдгээр нь дайралт, буруушаалт, түүнчлэн уруу таталт, сорилт, гүтгэлэг байлаа. Сатан Иовын бие махбод руу дайрч бүтэлгүйтчихээд Иовын зарчимч чанар руу шууд дайрсан ба үүнийг ашиглан Иовын зарчимч чанарыг хаяулж, Бурханаас татгалзуулж, цаашид амьдрахыг нь болиулах гэж хүсэж байв. Иймээс ч Сатан Иовыг уруу татахын тулд ийм үгсийг ашиглахыг хүсжээ: Хэрвээ Иов Еховагийн нэрийг орхивол энэ бүх зовлон шаналлыг туулах хэрэггүй; тэр өөрийгөө махан биеийн өвчин шаналлаас чөлөөлж чадах юм. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй тулгараад Иов, “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэж түүнийг загнасан. Иов эдгээр үгийг эртнээс мэддэг байсан боловч энэ удаад тэдгээрийн талаарх Иовын үнэнхүү мэдлэг батлагджээ.

Эхнэр нь түүнд Бурханыг хараа, тэгээд үх гэж зөвлөсөн нь дараах утгатай байлаа: “Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад Түүнийг хараахгүй байгаа юм бэ? Одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Бурхан чинь чамд тийм шударга бус байхад чи одоо ч ‘Еховагийн нэр алдаршиг’ гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр чамд яаж гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдал, Бурханы нэрийг хая, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Тэгээд чиний бэрхшээл эцэс болно.” Энэ мөчид Бурхан, Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадаагүй бөгөөд бид ч бас үүнийг Библийн ямар ч түүхээс уншихгүй—гэхдээ Иов эдгээр үгийг хэлэхээс ч өмнө Бурхан үүнийг аль хэдийнээ харчихсан байсан. Бурханы зөв гэдгийг бүгдэд батлахыг Иовд зөвшөөрөх гэж л Бурхан энэ боломжийг ашиглахыг хүссэн юм. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн зарчимч чанарыг орхиж, Бурханаас татгалзаагүйгээр үл барам эхнэртээ бас ингэж хэлсэн: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?”. Эдгээр үг ихээхэн жинтэй юу? Энд эдгээр үгийн жинг баталж чадах ганцхан баримт байна. Эдгээр үгийн жин гэвэл, тэдгээрийг Бурхан зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн ба тэдгээр нь Бурханы хүсэмжилсэн зүйл, Бурханы сонсохыг хүссэн зүйл, харахыг эгээрэн хүссэн үр дүн юм; эдгээр үг нь бас Иовын гэрчлэлийн охь манлай билээ. Үүгээр Иовын төгс, зөв шударга байдал, мөн Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдал бүгд нотлогдсон. Тэр соригдож байх үедээ, бүр бүх бие нь яр хатгинд баригдсан байхдаа хүртэл, дээд зэргийн тарчилгаа амсаж байхдаа, эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч бас л ийм үгийг хэлж байсанд Иовын эрхэм нандин чанар оршино. Өөрөөр хэлбэл, ямар ч сорилт байсан, зовлон зүдгүүр, тарчилгаа хэчнээн хүнд бэрх байсан ч, үхэл хүртэл ирэх байсан ч хамаагүй, тэрээр Бурханаас татгалзах юм уу, Бурханаас эмээж, муугаас зайлах замаас няцахгүй гэдэгтээ зүрх сэтгэлдээ итгэж байсан. Тэгэхээр Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурь эзэлж байсан ба зүрх сэтгэлд нь зөвхөн Бурхан л байсныг харж болно. Ийм учраас бид Библид түүний тухай ийн дүрсэлснийг уншдаг: Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй. Тэр хэлээр нүгэл үйлдээгүйгээр үл барам зүрх сэтгэлдээ ч Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан үг хэлээгүй, Бурханыг гомдоосон зүйл ч хийгээгүй. Тэр амаараа Бурханы нэрийг алдаршуулсан төдийгүй, зүрх сэтгэлдээ ч Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам, зүрх сэтгэл нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан бөгөөд Бурхан, Иовыг эрхэмлэн хайрласан чухамхүү шалтгаан энэ байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлсэн гэрчлэл нь хүмүүсийг асар их дэмжиж, зоригжуулах эх сурвалж болдог. Тэд Иовоос авралынхаа найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг дийлж, Сатаныг ялах нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт Сатанд ичгүүр, ялагдал авчирч чадах бөгөөд Сатаныг айлгаж, яаран зугтаалгахын тулд—амиа алдах байсан ч хамаагүй—зөвхөн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгсөн анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос хэзээ ч ангижирч чадахгүй, мөн Сатаны хүчирхийлэл, дайралтаас хэзээ ч зугтаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийнхнийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, шулуун шударга байсан цагт л Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадна гэдгийг сургадаг; Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадах л юм бол Сатанд хэзээ ч захирагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалт дор амьдарна—зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдсан байх болно. Иовын хүн чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг аврал эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэр бүх хүний хувьд үнэт эрдэнэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Петр олон жилийн турш Надад үнэнч байсан мөртөө хэзээ ч үглэж гоншигноогүй, гомдоллоогүй; Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй бөгөөд эрин үеүдийн туршид ариун хүмүүс ч бүгдээрээ Петрээс хамаагүй дор байсан. Тэр Намайг мэдэхээр эрэлхийлээд зогсоогүй, мөн Сатаныг зальхай явуулгаа хэрэгжүүлж байх үеэр Намайг мэдэж авсан юм. Энэ нь Петрийг Надад олон жил үйлчилж, үргэлж Миний хүсэлтэй нийцэхэд хүргэсэн ба иймээс тэр хэзээ ч Сатанд ашиглуулж байгаагүй. Петр Иовын итгэлээс сургамж авсан атлаа Иовын дутагдлыг ч бас тодорхой ойлгож байв. Хэдийгээр Иов агуу итгэлтэй байсан ч түүнд сүнсний ертөнц дэх хэрэг явдлын талаарх мэдлэг дутмаг байсан тул тэр бодит байдалтай зохицоогүй олон үг хэлсэн; Иовын мэдлэг өнгөц байсан бөгөөд төгс болж чадахгүй байсан гэдгийг энэ нь харуулдаг. Тиймээс Петр сүнсний мэдрэмжийг олж авахад үргэлж төвлөрч, сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад анхаарлаа үргэлж хандуулдаг байжээ. Үүний үр дүнд, тэр Миний хүслээс ямар нэг зүйл олж мэдэж чадсанаар үл барам, бас Сатаны зальхай явуулгаас жаахан ойлгосон. Үүнээс үүдэн Миний талаарх түүний мэдлэг эрин үеүдийн туршид байсан өөр хэнийхээс ч илүү их байлаа.

Хэрэв хүмүүс Намайг мэдэхийг хүсвэл сүнсэн дотроо анхааралтай эргэцүүлэх ёстой гэдгийг Петрийн туршлагаас харахад хэцүү биш. Гаднаа Надад тодорхой хэмжээгээр “зориулахыг” Би чамаас шаарддаггүй; энэ бол хоёрдогч ач холбогдолтой зүйл. Хэрэв чи Намайг мэдэхгүй бол чиний ярьдаг бүх итгэл, хайр, үнэнч байдал зүгээр л хоосон санаа төдий; тэдгээр нь дэмий яриа бөгөөд чи Миний өмнө асар их бардамнан сайрхдаг ч өөрийгөө мэддэггүй хүн болох нь лавтай. Тиймээс чи дахин нэг удаа Сатанд урхидуулаад өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно; чи мөхлийн хүү, сүйрлийн бай болно. Гэхдээ хэрвээ чи Миний үгэнд хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаг бол Намайг эргэлзээгүй эсэргүүцэж байна. Энэ бол бодит баримт бөгөөд Миний гэсгээсэн олон янзын сүнснүүдийг сүнсний ертөнцийн үүд хаалгаар сайтар харсан чинь дээр. Миний үгтэй тулгараад тэднээс аль нь Миний үгэнд идэвхгүй, хайхрамжгүй, үл зөвшөөрсөн байдлаар хандаагүй вэ? Аль нь Миний үгэнд эрээ цээргүй хандаагүй вэ? Аль нь Миний үгээс өө сэв олох гэж оролдоогүй вэ? Тэднээс аль нь өөрсдийгөө “хамгаалахын” тулд Миний үгийг “хамгаалах зэвсэг” болгон ашиглаагүй вэ? Тэд Миний үгийн агуулгыг Намайг мэдэх арга зам болгон ашиглаагүй, харин зүгээр л тоглодог тоглоом шиг хэрэглэсэн. Ингэснээрээ тэд Намайг шууд эсэргүүцэж байсан бус уу? Миний үг хэн бэ? Миний Сүнс хэн бэ? Би та нарт маш олон удаа ийм асуулт тавьсан атал тэдгээрийн талаарх мэдлэг ухаан чинь ер нь илүү өндөр, тодорхой болсон уу? Та нар ер нь тэдгээрийг үнэхээр туулсан уу? Би та нарт дахин нэг удаа сануулъя: Хэрвээ та нар Миний үгийг мэддэггүй, хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй бол Миний гэсгээлтийн бай болох нь гарцаагүй! Сатаны хохирогч болох нь гарцаагүй!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “8-р бүлэг”-ээс эш татав

Бурханы хэлсэн “Сүнсний ертөнцийн тулаан Миний бүх ардын дунд шууд ил болдог” гэдэг нь хүмүүс зөв замд орж, Бурханыг мэдэж эхлэх үед хүн бүр дотроо Сатанд уруу татагддагаар зогсохгүй, чуулганд ч гэсэн Сатанд уруу татагдах болно гэсэн үг юм. Гэхдээ энэ нь хүн бүрийн явах ёстой зам болохоор хэн ч айж түгших хэрэггүй. Сатаны уруу таталт хэд хэдэн хэлбэрээр ирж болно. Хэн нэгэн хүн Бурханы хэлдэг зүйлийг үл тоомсорлож, эсвэл орхиж магадгүй, мөн бусад хүмүүсийн эерэг байдлыг мохоохын тулд сөрөг зүйл хэлж ч магадгүй; гэхдээ ийм хүн ихэнхдээ бусад хүмүүсийг өөртөө татахгүй. Үүнийг ялган салгахад хэцүү байдаг. Үүний гол шалтгаан нь энэ: Тийм хүн цуглаанд оролцохдоо идэвх санаачилгатай байж болох боловч үзэгдлүүдийн талаар тодорхой мэддэггүй. Хэрвээ чуулган түүнээс сэрэмжлэхгүй бол чуулган бүхэлдээ түүний сөрөг байдалд автан Бурханд хүйтэн хөндий хандаж, улмаар Бурханы үгэнд анхаарал хандуулахгүй байж болох юм—энэ нь Сатаны уруу таталтад автаж байгаа хэрэг юм. Тийм хүн Бурханы эсрэг шууд тэрслэхгүй байж болох ч Бурханы үгийг ойлгоогүй, Бурханыг мэдэхгүй учраас гомдоллож, эсвэл зүрх сэтгэлдээ гомдол дургүйцэл тээж магадгүй. Тэгээд Бурхан өөрийг нь орхисон болохоор гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авах чадваргүй гэж хэлж болох юм. Тэрээр явахыг хүсэх ч бага зэрэг айх ба Бурханы ажил Бурханаас ирдэггүй, харин муу ёрын сүнсний ажил юм гэж хэлнэ.

Яагаад Бурхан Петрийг байн байн дурддаг вэ? Яагаад Тэр, Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй гэж хэлдэг вэ? Ингэж хэлэх нь хүмүүсийг Петрийн үйл хэргийг анхаарахад хүргээд зогсохгүй, мөн зүрх сэтгэлдээ байгаа бүх үлгэр жишээг, хамгийн их итгэлтэй байсан Иовын үлгэр жишээг ч хойш тавихад хүргэдэг. Ийм маягаар л илүү дээр үр дүнд хүрч болох ба хүмүүс Петрийг дуурайхаар чармайн бүхнээ хойш тавьж, тэгснээрээ Бурханыг мэдэхэд нэг алхам ойртож чадна. Бурханыг мэдэхийн тулд Петрийн сонгосон хэрэгжүүлэлтийн замыг Бурхан хүмүүст харуулсан бөгөөд ингэхийн зорилго нь хүмүүст лавлагаа өгөхийн төлөө байдаг. Бурхан дараа нь “Гэхдээ хэрвээ чи Миний үгэнд хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаг бол Намайг эргэлзээгүй эсэргүүцэж байна. Энэ бол бодит баримт” хэмээн хэлэх үедээ хүмүүсийг уруу татах Сатаны арга замуудын нэгийг зөгнөсөн юм. Эдгээр үгэнд Бурхан Сатаны ашиглахаар оролдох зальжин явуулгыг зөгнөсөн; тэдгээр нь сэрэмжлүүлэг болдог. Хүн бүр Бурханы үгэнд хайхрамжгүй ханддаг байх боломжгүй ч зарим хүн энэ уруу таталтад автана. Тиймээс эцэст нь Бурхан: “Хэрвээ та нар Миний үгийг мэддэггүй, хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй бол Миний гэсгээлтийн бай болох нь гарцаагүй! Сатаны хохирогч болох нь гарцаагүй!” хэмээн дахин онцлон хэлсэн билээ. Энэ бол хүмүүст өгөх Бурханы зөвлөгөө, гэхдээ Бурханы зөгнөсөнчлөн эцэст нь хэсэг хүмүүс Сатаны хохирогчид болох нь лавтай.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “8-р бүлэг”-ээс эш татав

Матай 4:8–11 Диавол Түүнийг дахин асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон алдар сууг нь үзүүллээ; Тэгээд тэр Түүнд, “Хэрвээ Чи газар унан, надад мөргөвөл би энэ бүхнийг чамд өгнө” гэв. Тэгэхэд Есүс түүнд, “Зайл, Сатан: учир нь ‘Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил’ гэж бичигдсэн байдаг” гэж хэлжээ. Тэгээд диавол Түүнийг орхиход тэнгэрэлчүүд ирж, Түүнд үйлчилж эхлэв.

Өмнөх хоёр явуулга нь бүтэлгүйтчихсэн атал диавол Сатан бас нэгэн явуулга хийхээр оролджээ: Эзэн Есүст ертөнцийн бүх хаант улс, тэдгээрийн алдар сууг үзүүлээд, намайг шүтээч гэж хүссэн байна. Энэ нөхцөл байдлаас диаволын үнэн төрхийн тухайд юу харагдаж байна вэ? Диавол Сатан туйлын ичгүүргүй гэдэг нь харагдаж байна уу? (Тийм ээ.) Яагаад ичгүүргүй байна вэ? Бүх зүйлийг Бурхан бүтээсэн атал Сатан эргээд Бурханд бүх зүйлийг үзүүлж, “Энэ бүх хаант улсын эд баялаг, алдар сууг хар. Намайг шүтвэл энэ бүхнийг Чамд өгье” хэмээсэн. Энэ нь байдлыг орвонгоор нь эргүүлсэн хэрэг бус уу? Сатан ичгүүргүй бус уу? Бурхан бүх зүйлийг бүтээхдээ бүхнийг Өөрийн таашаалд зориулан бүтээсэн гэж үү? Бурхан хүн төрөлхтөнд бүх зүйлийг өгсөн, харин Сатан энэ бүхнийг булааж авахыг хүссэн бөгөөд бүгдийг нь булаачхаад, “Намайг шүт! Намайг шүт, тэгвэл энэ бүхнийг Чамд өгье” гэж Бурханд хэлсэн. Энэ бол Сатаны үзэшгүй муухай царай мөн; тэр туйлын ичгүүргүй! Сатан “ичгүүр” гэдэг үг ямар утгатайг ч мэддэггүй. Энэ нь Сатаны ёрын муу байдлын бас нэг жишээ юм. Ичгүүр гэж юу болохыг ч тэр мэддэггүй. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, мөн Бурхан бүх зүйлийг удирдаж, ноёрхдог гэдгийг Сатан мэддэг нь тодорхой. Бүх зүйл Бурханы харьяа байдаг болохоос хүнд харьяалагддаггүй, Сатанд бүр ч харьяалагддаггүй. Гэтэл диавол Сатан бүх зүйлийг Бурханд өгнө гэж ичихгүй хэлсэн. Сатан дахиад л утгагүй, ичгүүргүй аашилж байгаагийн бас нэгэн жишээ энэ бус уу? Үүнээс үүдэн Бурхан Сатаныг улам ч их үзэн яддаг, тийм биз дээ? Гэвч Сатан яаж ч оролдлоо гэсэн Эзэн Есүс хууртсан уу? Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? (“Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил.”) Эдгээр үг нь бодит утгатай юу? (Тийм ээ.) Ямаршуу бодит утгатай вэ? Сатаны ёрын муу, ичгүүргүй байдал ярианаас нь харагддаг. Иймээс хүн Сатаныг шүтвэл ямар үр дүнд хүрэх вэ? Бүх хаант улсын эд баялаг, алдар сууг хүртэх үү? (Үгүй.) Тэгвэл юу хүртэх вэ? Хүн төрөлхтөн яг л Сатан шиг ичгүүргүй, хөгийн болох уу? (Тэгнэ.) Тэгвэл тэд Сатанаас ямар ч ялгаагүй болно. Иймээс Эзэн Есүс, “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” хэмээсэн нь хүн нэг бүрд чухал үг юм. Энэ нь чи Эзэнээс өөр, Бурханаас өөр нэгэнд үйлчилсэн бол, диавол Сатаныг шүтсэн бол Сатантай адилхан бузар булайд хөлбөрнө гэсэн үг. Тэгээд чи Сатаны ичгүүргүй, ёрын мууг хуваалцаж, яг Сатаны яг адилаар Бурханыг сорьж, Бурхан руу дайрч давшилна. Тэгээд чи ямар үр дүнд хүрэх вэ? Бурханд жигшигдэж, Бурханаар цохиулж унан, сөнөх болно. Эзэн Есүсийг Сатан хэдэнтээ сориод бүтэлгүйтсэнийхээ дараа дахин оролдож үзсэн үү? Дахин оролдолгүй яваад өгсөн. Энэ юуг нотолдог вэ? Бурханы өмнө Сатаны ёрын муу уг чанар, хорлонт зан, утгагүй, дэмий балай байдлыг дурдах ч хэрэггүй гэдгийг нотолдог. Эзэн Есүсийн гуравхан өгүүлбэрт ялагдчихаад Сатан нүүрээ харуулахаас ч ичиж, сүүлээ хавчин яаран гүйсэн бөгөөд Эзэн Есүсийг дахин хэзээ ч сориогүй. Сатаны энэ сорилтыг Эзэн Есүс дийлсэн тул Өөрийн хийх ёстой ажил, өмнөө байгаа албыг амархан үргэлжлүүлж чадсан юм. Энэ нөхцөлд Эзэн Есүсийн хэлсэн үг, хийсэн бүхнийг өнөө үед хэрэглэсэн бол хүн нэг бүрд ямарваа бодит утга учиртай байх уу? (Тийм ээ.) Ямар бодит утга байх вэ? Сатаныг ялах амархан хэрэг үү? Сатаны ёрын муу уг чанарын талаар хүмүүс тодорхой ойлголттой байх ёстой юу? Сатаны сорилтын талаар хүмүүс нарийн ойлголттой байх ёстой юу? (Тийм ээ.) Чи өөрийн амьдралд Сатаны сорилтыг туулахдаа ёрын муу уг чанарыг нь нэвт харж чадсан бол түүнийг ялж чадах бус уу? Хэрвээ Сатаны утгагүй, дэмий балай байдлын талаар мэдсэн бол чи мөн л Сатаны талд зогсон Бурхан руу дайрч давшилна гэж үү? Сатаны хорлонтой, ичгүүргүй байдал чамаар дамжин хэрхэн илэрч байгааг ойлгосон бол, эдгээр зүйлийг тодорхой таньж, ухаарсан бол Бурханыг ийм маягаар дайрч давшилж, сорьсоор байх уу? (Үгүй, тэгэхгүй.) Тэгвэл юу хийх вэ? (Бид Сатаны эсрэг тэрсэлж, түүнийг хөсөр хаях байсан.) Тэгэх амархан хэрэг үү? Тэр амаргүй. Ингэхийн тулд хүмүүс тогтмол залбирч, Бурханы өмнө байнга очиж, өөрсдийгөө шинжих ёстой. Мөн Бурханаас сахилгажуулалт, шүүлт, гэсгээлт хүртэхийг зөвшөөрөх ёстой. Ийм маягаар л хүмүүс Сатаны ов мэх, хяналтаас аажмаар ангижирна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Газар дээр төрөл бүрийн муу ёрын сүнс амрах газар хайн үүрд тэнүүчилж, идэж болох хүний цогцсыг эцэс төгсгөлгүй хайж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү садар самуун бай! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын арга мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна. Та нар ямар ч нөхцөл байдалд, өнгөрсөнтэйгээ адилаар авирлан, Миний өмнө нэгийг хийж, Миний ар хударгаар өөрийг хийх ёсгүй; тэгэх юм бол та нар аль хэдийн аврагдах аргагүй болжээ. Би иймэрхүү үг дэндүү ихийг айлдсан бус уу? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би хүмүүст ахин дахин сануулах ёстой болсон. Бүү залх! Миний хэлж байгаа бүхэн та нарын хувь заяаг хамгаалахын төлөө байдаг! Бузар заваан газар л Сатанд яг хэрэгтэй зүйл юм; аврагдах найдваргүй байх тусам, мөн садар самуун байж, хориг хязгаарлалтад захирагдахаас татгалзах тусам бузар сүнснүүд та нарт нэвтрэх аливаа боломжийг төдий чинээ их ашиглана. Та нар энэ цэгт хүрсэн бол үнэнч байдал чинь ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба бузар сүнснүүд шийдвэрийг чинь залгиж, дуулгаваргүй байдал юм уу сатанлаг явуулга болгон хувиргаад Миний ажлыг үймүүлэхэд ашиглана. Тэр үеэс Би та нарыг хэдийд ч цохиж болзошгүй. Энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг хэн ч ойлгодоггүй; хүмүүс бүгд сонссон зүйлээ чихнийхээ хажуугаар л өнгөрүүлдэг ба өчүүхэн төдий ч болгоомжтой байдаггүй. Урьд өмнө болсон зүйлсийг Би санадаггүй; Би дахин нэг удаа “мартсанаар” чамд өршөөнгүй хандана гэж чи үнэндээ хүлээсээр байна уу? Хүмүүс Намайг эсэргүүцсэн ч гэсэн Би тэрийг нь тэдний эсрэг хэрэглэхгүй, учир нь тэдний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, иймээс Би тэдэнд хэт өндөр шаардлага тавиагүй. Тэднээс Би садар самуун бус байж, хориг хязгаарлалтад захирагд гэж л шаарддаг. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “10-р бүлэг”-ээс эш татав

Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг. Жишээлбэл, ах эгч нараа алагчилж үздэг бол Бурханд таалагдахгүй болов уу гэж чамд санагддаг, хэлэхийг хүсдэг үг байх боловч хэлэхгүй бол чиний дотор таагүй санагдаж, энэ мөчид чиний дотор тэмцэл эхэлнэ: “Би хэлэх үү, болих уу?” Энэ бол тэмцэл. Иймээс чамтай тулгардаг бүх зүйлд тэмцэл байдаг, чиний дотор тэмцэл байх үед, чи бодитоор хамтран ажиллаж, бодитоор зовсны ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи сэтгэл доторх асуудлыг хойш тавьж чаддаг болж, уур бухимдал аяндаа намждаг. Энэ бол Бурхантай хамтран ажилласны чинь үр дүн юм. Хүмүүс бүх зүйлийг хийхэд хүчин чармайлтдаа тодорхой хэмжээний төлөөс төлөх шаардлагатай болдог. Бодит зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй; Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй, хоосон уриа лоозон урсгахаас цаашгүй! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үе гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад чамайг хог хаягдал гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох хэрэгтэй үед нь тохиолддог. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханд гэрчлэл хийх асуудал байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд санаа тавьж, Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусдад харуулж чаддаг. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, Бурханд туйлын үнэнч байх үед энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх бөгөөд энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг. Бусад хүн үзлээ хойш тавьж чаддаггүй боловч чи чадна; бусад хүн өөрсдийн бодит туршлагын үеэр Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи бодит биеийн хэмжээ болон үйлдлээрээ Бурханы хайрыг хариулж, Түүнд цангинасан гэрчлэл хийж чадна. Зөвхөн үүнийг л Бурханыг үнэхээр хайрлаж байгаад тооцно. Хэрвээ чи ингэж чадахгүй бол гэр бүлийнхээ гишүүд, ах эгч нарынхаа дунд, эсвэл дэлхийн хүмүүсийн өмнө гэрчлэл хийдэггүй. Хэрвээ чи Сатаны өмнө гэрчлэл хийж чадахгүй бол Сатан чамайг шоолон инээж, чамайг доог тохуу, тоглоом мэт үзэх болно, тэр үргэлж чамайг шоглож, ухаан мэдрэлийг чинь алдуулна. Ирээдүйд агуу шалгалт чамд тулгарч болзошгүй боловч өнөөдөр хэрвээ чи Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг бол, өмнө чинь хэчнээн агуу шалгалт байгаа нь хамаагүй, чамд юу тохиолдохоос үл хамааран, гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол зүрх сэтгэл чинь тайвширч, ирээдүйд хэчнээн агуу шалгалттай тулгарсан ч чи айхгүй. Ирээдүйд юу тохиолдохыг та нар харж чадахгүй; өнөөдрийн нөхцөл байдалд л та нар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Та нар ямар нэгэн агуу ажил хийх чадваргүй бөгөөд бодит амьдрал дээр үгийг нь туулснаар Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулах хүчтэй, цангинасан гэрчлэл хийхэд анхаарах ёстой. Хэдийгээр махан бие чинь сэтгэл хангалуун бус үлдэж, зовж шаналсан ч чи Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулсан байх болно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурхан өмнөх замыг чинь нээж өгнө. Нэг л өдөр агуу шалгалт ирэхэд бусад хүн доош унах боловч чи бат зогсох чадвартай хэвээр байна: Төлсөн төлөөснөөс чинь болж Бурхан чамайг хамгаалах учраас чи бат зогсож, доош унахгүй байж чадна. Ерөнхийдөө чи үнэнийг хэрэгжүүлж, Өөрийг нь үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол хожмын шалгалтуудын үеэр Бурхан чамайг гарцаагүй хамгаална. Чи мунхаг агаад биеийн хэмжээ бага, дорд хэв чанартай байсан ч Бурхан чамайг ялгаварлан гадуурхахгүй. Чиний санаа бодол зөв эсэхээс энэ нь хамаардаг. Өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна, ингэхдээ чи хамгийн өчүүхэн жижиг зүйлд ч гэсэн анхаарал хандуулж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлтэй байж, чин зүрх сэтгэлээ Бурханд өгдөг бөгөөд ойлгож чадахгүй зарим зүйл байсан ч чи санаа бодлоо зөв болгож, Бурханы хүслийг эрж хайхаар Бурханы өмнө ирж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд хэрэгтэй бүхнийг хийж чаддаг. Магадгүй ах эгч нар чинь чамайг хаяж болох ч зүрх сэтгэл чинь Бурханыг сэтгэл хангалуун болгож, чи махан биеийн жаргалд шунахгүй. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар хэрэгжүүлбэл агуу шалгалтууд чам дээр ирэх үед хамгаалагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Чи одоо ямар төрлийн шалгалтыг тэвчиж чаддаг вэ? Чи өөрийгөө аль хэдийн суурьтай болсон гэж хэлж зүрхлэх үү? Туршилттай нүүр тулах үедээ чи бат зогсож чадах уу? Жишээлбэл, чи орчин нөхцөлийн туршилт, байр суурь, нэр төрийн туршилт, гэрлэлтийн туршилт аль эсвэл санхүүгийн туршилтад ялалт байгуулж чадах уу? Туршилтын хэдэн түвшин байдаг вэ? Аль түвшинд нь чи ялалт байгуулж чадах вэ? Магадгүй хэн нэгнийг итгэлээсээ болоод баривчлагдсан тухай сонсоод, хэн нэгнийг баривчлагдаж, хэрцгийгээр тамлагдсаныг хараад айхгүй байж болох ч өөрөө баривчлагдаад, энэ төрлийн орчин нөхцөлтэй өөрийн биеэр нүүр тулах үедээ чи бат зогсож чадах уу? Энэ агуу туршилт биш гэж үү? Жишээлбэл, чи Бурханд урам зоригтойгоор итгэдэг, төлөв төвшин хүн чанартай, үүргээ гүйцэтгэхийн тулд орон гэр, ажил мэргэжлээ умартаж, их зовлон амссан хүнийг мэддэг. Нэг өдөр итгэлээсээ болоод тэр гэнэт баривчлагдан, ял авч, хожим нь түүнийг зодуулж нас барсныг чи сонслоо. Энэ чиний хувьд туршилт мөн үү? Тийм туршилтын үеэр чамд ямар санагдах вэ? Чи үүнийг хэрхэн давж гарах вэ? Тийм үйл явдалтай тулгарах үедээ чи үнэнийг эрж хайх уу? Энэ туршилтын явцад бат зогсож чадна, Бурханы санаа зорилгыг ойлгож, энэ туршилтаар дамжуулан үнэнийг олж авна гэдгээ баталгаажуулахын тулд чи үнэнийг хэрхэн эрж хайдаг вэ? Чи эдгээр зүйлийн талаар бодож үзсэн үү? Тийм туршилтад ялалт байгуулахад амархан уу? Жирийн ёс журамтай харшилдаг ийм төрлийн онцгой үйл явдлыг чи хэрхэн давж гардаг вэ? Бурханы ажлын талаар аливаа үзэл чамд байхгүй, Түүний талаар ямар ч гомдол байхгүй болохоор энэ төрлийн туршилтыг төвөггүйхэн туулж гарна гэдгээ чи яаж баталгаажуулж чадах юм бэ? Үнэний эрэл хайгуулын төлөө чиний зэвсэглэх ёстой зүйл энэ мөн бус уу? (Тийм.) Тэгвэл чиний биеийн хэмжээ одоо ямар түвшинд байна вэ? Ямар түвшний туршилтад чи ялалт байгуулж чадах вэ? Зүрх сэтгэлдээ чи тодорхой мэдэх үү? Чи биеийн хэмжээний түвшнээ болон ямар үнэнээр зэвсэглэсэн болохоо тодорхой мэдэж байх ёстой. Ямар туршилтад ялалт байгуулж чадах, аль шалгалтыг хүлээн авч чадахаа мэддэг байх ёстой. Бурханыг сэтгэл хангалуун болгодог хүн байхын тулд аль шалгалттай нүүр тулахад аль үнэнийг эзэмшиж, аль үнэнийг эрэлхийлэх ёстойгоо мэддэг байх ёстой. Эдгээр зүйлийг чи сайтар мэдэж байх ёстой. Нэгэн хэвийн, хүмүүст ихэвчлэн тулгардаг, хүний үзэл, төсөөлөлд нэлээд сайн нийцдэг асуудал чамд тулгарах үед чи тэдгээрийг ялж гарч чаддаг. Харин үзэл, төсөөлөлтэй чинь нийцэхээргүй асуудалтай тулгарвал чи үүнийг хэрхэн давж гарах вэ? Энэ үйл явдалд зориулж чи өөрийгөө үнэнээр хэрхэн зэвсэглэж, үүнийг төвөггүйхэн туулж гарахын тулд ямар төрлийн үнэнээр өөрийгөө зэвсэглэвэл зохих вэ? Эрж хайвал зохих зүйл энэ биш гэж үү? Та нарын туулдаг зарим нэг нийтлэг туршилт юу вэ? Албан тушаал, нэр төр, эсрэг хүйсийн хүнтэйгээ харилцаа үүсгэх—үндсэндээ энэ бүгд нь түгээмэл туршилт юм. Эдгээр түгээмэл туулдаг туршилтын тухайд та нар одоогийн биеийн хэмжээгээрээ аль туршилтын дундуур өөрийгөө ялж, үнэнийг зөрчих, үймээн, саад тотгор учруулах, Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй загнах юм уу Бурханы зүрх сэтгэлийг шархлуулах ямар ч зүйл хийлгүйгээр үүргээ сайн гүйцэтгэж чадах вэ? Үүний нэг тал бол чи тогтмол өөрийгөө эргэцүүлж, шинжиж, өөрийн чинь үйлдэлд Бурханыг эсэргүүцдэг зүйл байгаа эсэх, Бурханы хүслийг хайхардаг эсэх, үнэнийг хэрэгжүүлдэг эсэхээ харах ёстой. Энэ бол өөрийгөө эргэцүүлж, шинжих тал юм. Дээр нь чи үнэнийг үргэлж эрж хайж, үйлдэл чинь үнэнтэй, Бурханы санаа зорилго, шаардлагатай нийцэж байна уу гэдгийг харах ёстой. Энэ бол идэвхтэй тал. Чи энэ хоёр талын хоёуланд нь хүрэх ёстой: Чи идэвхтэй болон идэвхгүй талын аль алинаас нь орж чадах ёстой. Ийм маягаар хүн үүргээ сайн гүйцэтгэж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлж, Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулдаг. Зорилго нь, хүнийг биеийн хэмжээгээр зэвсэглэж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилттай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний биеийн хэмжээг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал уг туршилтыг давсан байх юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд бууж өгөх юм бол уг туршилтыг даваагүй байх болно. Хүний ямар ч талыг Бурхан шалгалаа гэсэн, Түүний шалгалтын шалгуур бол Сатаны дайралтад өртөх үедээ хүн гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы түүнд өгсөн зэвсгийг ганцаараа өргөж, Сатаны боолчлолыг ялж, Сатаны найдварыг бүрэн алдуулж, өөрийгөө орхиулж чадах эсэхээс хамаардаг гэж хэлж болно. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч түүнийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхий л үйл явц юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Өмнөх: 31. Хавчлага, гай зовлон туулах зарчмууд

Дараах: 33. Агуу улаан лууг хаях зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх