78. Үүргээ хангалттай гүйцэтгэх зарчмууд

(1) Бүх хэрэг явдал дээр үнэнийг эрж хайж, үнэнийг ойлгож авах зарчмын дагуу үйлдэх шаардлагатай. Ингэснээр л хүн үнэн-бодит байдалд орж, үүргээ хангалттай биелүүлнэ;

(2) Бурхан юу хүсэж, шаарддагийг ойлгох шаардлагатай. Тэр л чамд үүрэг оноосон бөгөөд үүргээ сайн гүйцэтгэх нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг тодорхой хар;

(3) Завхралаа цэвэрлэхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлснээр уг чанар-мөн чанараа мэдэх шаардлагатай. Ингэснээр л хүн үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэж чадна;

(4) Үнэнч шударга хүн болж сурах шаардлагатай. Үүргээ гүйцэтгэж байхдаа завхарсан зан чанарынхаа бүх арга заль, ов мэх болон мунгинуу, хайхрамжгүй байдлыг бүгдийг нь засаж залруулж, зарчмын дагуу үйлддэг бол.

Холбогдох Бурханы үг:

“Үүргийн хангалттай гүйцэтгэл” гэх хэллэгт “хангалттай” гэх үгийг онцолдог. Тэгвэл “хангалттай” гэдгийг яаж тодорхойлох ёстой вэ? Үүнд ч бас эрж хайх үнэн бий. Хангалттай гэдэг зүгээр л тэнцэхүйц ажил хий гэсэн үг үү? “Хангалттай” гэдэг үгийг яаж ойлгож, авч үзэх талаарх тодорхой нарийн ширийний тухайд чи олон үнэнийг ойлгож, үнэнийг илүү их нөхөрлөх ёстой. Үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг болон үнэний зарчмыг ойлгох ёстой; тэгснээр л үүргийн хангалттай гүйцэтгэлд хүрч чаддаг. Яагаад хүмүүс үүргээ биелүүлэх ёстой вэ? Бурханд итгэж, Бурханы даалгаврыг хүлээн авсан цагт хүмүүс Бурханы гэрийн ажил, Бурханы ажлын талбар дахь хариуцлага, үүргээс хуваалцдаг бөгөөд улмаар энэ хариуцлага, үүргээс үүдэн Бурханы ажлын элемент буюу Бурханы ажлын объектын элемент, Бурханы авралын объектын элемент болсон байдаг. Иймээс хүмүүсийн аврал болон тэд үүргээ хэрхэн биелүүлдэг, үүргээ сайн хийж чаддаг эсэх, үүргээ хангалттай биелүүлж чаддаг эсэхийн хооронд нэлээд их холбоо байдаг. Чи Бурханы гэрийн нэг хэсэг болж, Бурханы даалгаврыг хүлээн авсан болохоор одоо үүрэгтэй болсон. Энэ үүргийг яаж биелүүлэхийг чи шийддэг юм биш; үүнийг Бурхан шийдэж, үнэний стандарт тушаадаг. Иймээс аливааг Бурхан яаж хэмждэгийг хүмүүс ойлгож, тодорхой ойлголттой байх ёстой—энэ бол эрж хайх үнэ цэнтэй зүйл юм. Бурханы ажилд янз бүрийн хүмүүс өөр өөр үүрэг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийн авьяас билиг, хэв чанар, нас, нөхцөл байдал, эрин үеэс хамааран янз бүрийн үүрэг хүлээн авдаг. Чи ямар ч үүрэг авлаа гэсэн, ямар ч эрин үе, орчин нөхцөлд үүргээ хүлээн авч байлаа гэсэн үүрэг бол зүгээр л үүрэг; энэ бол хүний удирддаг зүйл биш. Эцсийн эцэст Бурханы чамаас шаарддаг стандарт бол үүргээ хангалттай гүйцэтгэх явдал. “Хангалттай” гэх үгийг яаж тайлбарлах ёстой вэ? Энэ нь, чи Бурханы шаардлагад нийцэж, Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой, ажлыг чинь Бурхан хангалттай гэж хэлж, сайшаан толгой дохих ёстой гэсэн үг юм; тэгсэн цагт л чи үүргээ хангалттай биелүүлсэн байх болно. Бурхан чиний ажлыг хангалтгүй гэж хэлж байгаа бол чи үүргээ сайн биелүүлээгүй хэрэг. Хэдийгээр чи үүргээ биелүүлж, үүргээ гүйцэтгэсэн гэдгийг чинь Бурхан хүлээн зөвшөөрлөө ч хангалттай биелүүлдэггүй бол үр дагавар нь ямар байх вэ? Ноцтой тохиолдолд хүмүүсийн аврагдах найдвар замхран, үгүй болж магад; арай гайгүй тохиолдолд тэд үүргээ биелүүлэх эрхээ хасуулж болох юм. Тийм эрхээ хасуулсных нь дараа зарим хүнийг хойш тавиад, дараа нь тусад нь арга хэмжээ авч, зохицуулдаг. Тусад нь арга хэмжээ авч, зохицуулдаг гэдэг нь таягдан хаядаг гэсэн үг үү? Тийм байх албагүй; Бурхан энэ хүмүүсийн хэрхэн авирлахыг харзнана. Тиймээс үүргээ яаж биелүүлэх нь гол чухал юм. Хүмүүс үүнд хянамгай хандаж, үүнийг нухацтай авч үзэж, амийн оролт болон аврал хүртэхэд нь асар чухал ач холбогдолтой хэмээн үзэх ёстой; үүнд хайнга хандах ёсгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Бурханд итгэдэг хүн бүр Түүний хүслийг ойлгох ёстой. Үүргээ сайн биелүүлдэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах бөгөөд Түүний даалгасан даалгаврыг гүйцэлдүүлснээр л хүн үүргээ хангалттай биелүүлж чадна. Бурханы даалгаврыг биелүүлэх стандарт гэж бий. Эзэн Есүс: “Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун санаа, бүхий л хүч чадлаараа Бурхан Эзэнээ хайрла” гэж хэлсэн. Бурханыг хайрлана гэдэг бол хүмүүсээс Бурханы шаарддаг зүйлийн нэг тал юм. Үнэн хэрэгтээ Бурхан хүмүүст даалгавар өгч, хүмүүс Бурханд итгээд үүргээ биелүүлж байгаа цагт тэднээс шаарддаг Бурханы стандарт нь бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүхий л хүч чадлаараа үйлдэх явдал юм. Хэрэв чи өөрөө байгаад сэтгэл чинь байхгүй бол—хэрэв ой ухаан, бодол санаа чинь байгаад зүрх сэтгэл чинь байхгүй бол—мөн хэрэв чи чадвараа ашиглан аливааг биелүүлдэг бол Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж байгаа хэрэг мөн үү? Тэгвэл Бурханы даалгаврыг биелүүлж, үүргээ үнэнчээр, сайн гүйцэтгэхийн тулд ямар стандартад хүрэх ёстой вэ? Энэ нь үүргээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа гүйцэтгэх явдал юм. Хэрвээ чи Бурханыг хайрлах сэтгэлгүйгээр үүргээ сайн гүйцэтгэхээр оролдвол энэ нь нэмэргүй. Бурханыг гэх хайр чинь хүчтэй, жинхэнэ болох тусам чи аяндаа үүргээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа гүйцэтгэж чаддаг болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс яг юуны дагуу амьдарч ирсэн тухай”-аас эш татав

Чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, Бурханы хүслийг ухаарч, Бурхан үүргээс чинь юу шаарддагийг ойлгохоор хичээх ёстой, тэгсэн цагт л зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадна. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн дур сонирхлынхоо дагуу хийж, өөрийн хүссэнээр хийж, өөрөө аз жаргалтай, тав тухтай, нэр төртэй болохоор хийж огт болохгүй. Хэрэв чи Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол тэр нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй. Зарим хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд үүргээ сайн биелүүлнэ гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Тэд зүрх сэтгэл, хүчин чармайлтаа зориулж, махан биеэ хаяж, зовсон тул үүргээ биелүүлж байгаа нь стандартад нийцэх учиртай гэж боддог—гэхдээ тэгвэл яагаад Бурхан үргэлж сэтгэл хангалуун бус байдаг юм бэ? Энэ хүмүүс хаана буруутав? Бурханы шаардлагыг эрж хайхын оронд өөрсдийн санаа бодлын дагуу үйлдсэн нь тэдний алдаа байсан; тэд өөрсдийн хүсэл, сонирхол, аминч сэдлийг үнэн хэмээн авч үзсэн бөгөөд тэдгээрийг Бурханы дуртай зүйл, Бурханы стандарт, шаардлага мэт авч үзсэн. Тэд өөрсдийнхөө зөв, сайн, сайхан гэж боддог зүйлсийг үнэн хэмээн үзсэн; энэ бол буруу юм. Үнэн хэрэгтээ, хүмүүс заримдаа ямар нэг зүйлийг зөв гэж бодож болох ч энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг гэсэн үг байх албагүй. Хүмүүс ямар нэг зүйлийг зөв гэж бодох тусмаа, өөрсдийнх нь бодож буй зүйл Бурханы шаардлагад нийцдэг эсэхийг харахын тулд үнэнийг төдий чинээ их эрж хайх ёстой. Хэрвээ энэ нь Бурханы шаардлага болон үгтэй зөрчилдөж таарвал чи үүнийг зөв гэж бодож байсан ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, энэ нь ердөө хүний бодол бөгөөд чи үүнийг хэчнээн зөв гэж бодож байсан ч гэсэн энэ нь үнэнтэй нийцэх албагүй. Буруу, зөвийг тодорхойлох чинь гагцхүү Бурханы үгэнд үндэслэх ёстой бөгөөд чи ямар нэг зүйлийг хэдий зөв гэж бодож байсан ч Бурханы үгийн үндэслэл байхгүй л бол үүнийг хаях ёстой. Үүрэг гэж юу вэ? Энэ нь хүмүүст Бурханы даалгасан даалгавар юм. Тэгвэл чи үүргээ хэрхэн биелүүлэх ёстой вэ? Бурханы шаардлага, стандартын дагуу, хүний хувийн хүсэл бус, үнэний зарчимд үндэслэн үйлдсэнээр. Ийм маягаар, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”-аас эш татав

Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн үнэнийг эрж хайдаггүй бөгөөд үргэлж өөрийн бодол, үзэл, төсөөлөл, хүслийн дагуу үйлддэг. Тэд аминчхан хүслээ байнга хангадаг, завхарсан зан чанар нь тэдний үйлдлийг үргэлж хянаж байдаг. Тэд өөрсдөд нь даалгасан үүргийг гүйцэлдүүлж магад боловч ямар ч үнэнийг олж авдаггүй. Тэгвэл ийм хүмүүс үүргээ биелүүлэхдээ юунд түшиглэж байна вэ? Тэд үнэнд ч, Бурханд ч түшиглэдэггүй. Тэдний ойлгодог өчүүхэн төдий үнэн зүрх сэтгэлд нь дээд эрх эзэмшдэггүй; тэд эдгээр үүргийг гүйцэлдүүлэхдээ өөрсдийн билиг, чадвар, олж авсан аливаа мэдлэг, авьяас болон сэтгэлийн тэнхээ, сайн санаа зорилгодоо найдаж байгаа. Энэ нь үүргээ сайн гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Заримдаа чи үүргээ биелүүлэхдээ төрөлх байдал, үзэл, төсөөлөл, мэдлэг, сурсан эрдэмдээ түшиглэж болох ч хийдэг зарим зүйлд чинь зарчмын ямар ч асуудал гардаггүй. Гаднаа чи буруу замаар ороогүй мэт харагдах боловч орхигдуулж болохгүй нэг зүйл бий: Үүргээ биелүүлэх үйл явцдаа үзэл, төсөөлөл, хувийн хүсэл чинь хэзээ ч өөрчлөгдөж, үнэнээр солигддоггүй, үйлдэл, үйл хэрэг чинь хэзээ ч үнэний зарчмын дагуу байдаггүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Чи үйлчлэл үзүүлэгч болно. Библид яг ингэж тэмдэглэсэн байдаг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22–23). Хүчин чармайлтаа зориулж, үйлчлэл үзүүлдэг энэ хүмүүсийг Бурхан яагаад “ёс бусыг үйлдэгчид” гэж нэрлэдэг вэ? Бидний итгэлтэй байж болох нэг зүйл бол энэ хүмүүс ямар ч үүрэг юм уу ажил гүйцэтгэлээ гэсэн, тэдний сэдэл, хөдөлгөгч хүч, санаа зорилго, бодол бүхэлдээ аминч хүслээс нь үүдэж, тэр чигтээ өөрсдийнх нь санаа бодол, хувийн ашиг сонирхолд үндэслэдэг бөгөөд тэдний бодол, төлөвлөгөө нь нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, хэтийн ирээдүйг нь тойрон эргэлддэг. Сэтгэлийнхээ гүнд тэд үнэнийг эзэмшдэггүй, үнэний зарчмуудад ч нийцүүлэн үйлддэггүй. Тиймээс одоо та нарын хувьд юуг эрэлхийлэх нь гол чухал вэ? (Бид үнэнийг эрж хайж, Бурханы хүсэл, шаардлагын дагуу үүргээ биелүүлэх ёстой.) Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлэх үедээ чи ялангуяа юу хийх ёстой вэ? Ямар нэг зүйлийг хийх үед чамд байдаг санаа зорилго, бодол санааны тухайд бол, тэдгээр нь үнэнтэй нийцдэг эсэхийг, мөн санаа зорилго, бодол санаа чинь аминч хүслээ биелүүлэхийн төлөө байдаг уу, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө байдаг уу гэдгийг ялган таньж сурах ёстой. Хэрвээ санаа зорилго, бодол санаа чинь үнэнтэй нийцдэг бол чи үүргээ биелүүлэхдээ бодол санаагаа дагаж болно; харин үнэнтэй нийцдэггүй бол бушуухан эргэж, тэрхүү замыг орхих ёстой. Тэр зам буруу бөгөөд тийм маягаар хэрэгжүүлж болохгүй; хэрвээ чи тэр замаар алхсаар байвал нүгэл үйлддэг нэгэн болж дуусна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулах тухай”-аас эш татав

Үүргээ гүйцэтгэж байхдаа зүгээр л хийсэн дүр эсгэх нь гол цээрлэх зүйл юм. Хэрвээ чи тийнхүү үйлдсээр байх юм бол үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй. Үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулах ёстой! Хүмүүст ийм боломж ирэх нь маш хэцүү байсан! Бурхан боломж олгох үед тэд үүнийг шүүрэн авдаггүй бол тэр боломж алдагдана—тэгээд хожим нь тэд тийм боломж олохыг хүссэн ч гэсэн тийм боломж дахиад гарч ирэхгүй байж магадгүй. Бурханы ажил хэнийг ч хүлээдэггүй, үүргээ гүйцэтгэх боломж ч мөн адил. Зарим хүн “Би өмнө нь үүргээ сайн биелүүлээгүй, харин одоо үүргээ гүйцэтгэхийг хүссээр л байна, иймээс энэ удаа би зориг шулуудсан; би арай илүү ухамсартай байж, арай илүү ажиллаж, үүнийг сайн хийж гүйцэтгэнэ” гэж хэлдэг. Гэвч заримдаа ийм боломж байхаа больсон байдаг. Тийм ч олон боломж гарч ирдэггүй тул чи боломж гарсан дээр нь шүүрч авах ёстой. Хүчин чармайлт гаргаж, зарлагах хэрэгтэй, мөн бие, сэтгэл, цаг заваа зориулахыг шаарддаг үүрэгтэй тулгарах үедээ чи юу ч үлдээх ёсгүй бөгөөд өчүүхэн сүйхээгээ нуун далдлах юм уу ямар нэг зай завдал үлдээх ёсгүй. Хэрэв чи ямарваа зай завдал үлдээж, тооцоотой, овсгоотой, зальхай байвал тааруухан ажил хийх нь гарцаагүй. “Намайг заль мэх гаргаж байхыг хэн ч хараагүй. Ямар догь вэ!” гэж чи хэлж магад. Энэ ямар төрлийн сэтгэхүй вэ? Чи хүмүүсийн ч, Бурханы ч нүдийг хуурчихлаа гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ Бурхан юу хийснийг чинь мэддэг үү, үгүй юу? (Мэддэг.) Ерөнхийдөө чамтай урт удаан хугацаанд харилцаж байгаа хүмүүс ч гэсэн олж мэдэх бөгөөд чамайг үргэлж заль гаргадаг, хэзээ ч мэрийдэггүй, хүчин зүтгэлийнхээ ердөө л тавь, жаран хувь, бүр сайндаа л наян хувийг зарцуулдаг хүн гэж хэлнэ. Тэд чамайг бүх зүйлийг маш будилуу байдлаар хийдэг, мөн хийж байгаа бүхэндээ хайхрамжгүй царайлдаг гэцгээх болно; чи ажилдаа огтхон ч ухамсартай байдаггүй. Чамаар юм хийлгэвэл тэр үед л чи жаахан хүчин чармайлт гаргадаг; хэрэв ажил чинь чанарын шаардлага хангасан эсэхийг шалгах хүн байвал чи арай дээр хийдэг—гэхдээ шалгах хэн ч байхгүй бол чи жаахан хойрголдог. Харьцалт туулбал чи зүрх сэтгэлээ зориулдаг; эс бөгөөс ажлынхаа явцад ямагт зүүрмэглэж, өөр хэн ч анзаарахгүй гэж бодон, чадлынхаа хэрээр хариуцлага хүлээлгүй өнгөрөх гэж хичээж байдаг. Цаг хугацаа өнгөрч, хүмүүс анзаардаг. Тэгээд тэд, “Энэ хүн найдваргүй, итгэл даадаггүй; түүнд чухал үүрэг гүйцэтгүүлэхээр өгвөл хянах хэрэгтэй. Тэр зарчимтай хамаагүй ердийн даалгавар, ажил хийж чаддаг, гэхдээ түүнд ямар нэг амин чухал үүрэг гүйцэтгүүлэхээр өгвөл баллах магадлал хамгийн өндөртэй, тэгээд чи хууртсан байх болно шүү” гэцгээдэг. Хүмүүс түүнийг нэвт шувт харж, тэрээр бүх нэр төр, шулуун шударга байдлаа бүрмөсөн алдсан байх болно. Хэрэв түүнд хэн ч итгэж чадахгүй бол Бурхан яаж чадах юм бэ? Бурхан түүнд ямар нэг томоохон даалгавар даалгана гэж үү? Тийм хүн итгэл даахааргүй байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”-оос эш татав

Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй байдаг. Үүний улмаас ажлыг үргэлж дахиж хийх ёстой болдог нь урагш ахихад ноцтой нөлөөлдөг. Туршлага дулимаг, мэргэжлийн чадваргүй гэдгээс өөр шалтгаан үүнд бий юу? Мэргэжлийн чадвар, туршлагыг аажмаар сурч, хуримтлуулж болно, харин хүмүүст зан чанартай холбоотой асуудал байвал энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Хүмүүсийг засаж, харьцах шаардлагатай; хүмүүс бие биеэ хянаж, үнэнийг эрэлхийлэх шаардлагатай юм. Үүргийн гүйцэтгэлд, үргэлж дахиж хийх ёстой болдог ажил гарахад хүргэдэг хамгийн том асуудал нь мэргэжлийн чадваргүй, туршлага хомс байдал биш. Харин хүмүүс туйлын их өөрийгөө зөвтгөж, биеэ тоодог явдал бөгөөд тэд эв эетэйгээр хамтран ажиллалгүй ганцаараа, дур зоргоороо үйлддэгийн улмаас аливаа зүйлийг хийж дуусахад ажил нь чансаатай байж чаддаггүй бөгөөд тийм ч учраас хүчин чармайлт нь талаар болдог. Үүний цаана байгаа хамгийн ноцтой асуудал юу вэ? (Хүний завхарсан зан чанар.) Завхарсан зан чанар асар том саад бэрхшээл дагуулдаг. Тэгвэл завхарсан зан чанарын аль тал нь хүмүүсийн үүргийн гүйцэтгэлийн бүтээмжид нөлөөлдөг вэ? (Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдал.) Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдал зан авирт хэрхэн илэрдэг вэ? Ганцаараа шийдвэр гаргах, бусдыг сонсохгүй, бусадтай зөвлөлдөхгүй, эв найртай хамтран ажиллахгүй байх, мөн аливаад эцсийн шийдвэр гаргахыг үргэлж хүсэх. Хэдийгээр хэдэн сайн ах эгч тодорхой нэг үүрэг гүйцэтгэх гээд хамтран ажиллаж, дор бүрнээ урдах ажлаа хийх боловч бүлгийн удирдагч, аль эсвэл эрх бүхий хүн эцсийн шийдвэрийг гаргахыг үргэлж хүсдэг. Тэд юу ч хийлээ гэсэн бусадтай хэзээ ч эв найртай хамтран ажилладаггүй бөгөөд нөхөрлөл хийдэггүй, мөн эхлээд бусадтай зөвшилцөлд хүрэлгүйгээр аливааг яаран хийж эхэлдэг. Тэд хүн болгоныг зөвхөн өөрийнхөө үгэнд оруулдаг бөгөөд үүнд асуудал оршдог. Түүнчлэн бусад хүн асуудлыг олж харлаа ч эрх бүхий хүнийг болиулахаар санаачилга гаргахгүй байх нь эцэстээ оролцсон хүн болгон ажлаа дахиж хийж, ингэх явцдаа ядарч туйлдах нөхцөл байдал үүсгэхэд хүргэдэг. Тэгэхээр, бусад хүн ч бас хариуцлага хүлээдэг үү? (Тийм.) Нэг талаар, эрх бүхий хүн ганцаараа, дур зоргоороо үйлдэж, аливааг өөрийнхөөрөө хийнэ гэж зүтгэн, харин бусад нь түүнийг болиулахын тулд юу ч хийхгүй, бүр ч ноцтой нь бүр даган дуурайдаг; ингэснээрээ тэд хамсаатан болж байгаа бус уу? Хэрэв чи энэ хүнийг хязгаарлаж, саад хийж, илчлэхийн оронд түүнийг дагаж, түүнд мэхлэгдэх юм бол Сатаны зовоох ажлыг зоргоор нь тавьж байгаа хэрэг бус уу? Энэ гарцаагүй чиний асуудал. Нөгөө талаар, чи асуудал олж хараад үүнийгээ мэдэгдэхийн оронд найрсаг хүний дүрд тоглох нь үнэнч бус байдлын илэрхийлэл бус уу? Тийм ээ, энэ нь Бурханд үнэнч бус байгаагийн илэрхийлэл яг мөн. Чи үргэлж Сатаны хамсаатан шиг авирлаж, түүний зараал, аялдан дагагчийн үүрэг гүйцэтгэж, үүрэг, хариуцлагадаа өчүүхэн ч үнэнч биш хэр нь Сатанд нэлээд үнэнч байдаг нь энэ асуудлыг үнэхээр ноцтой болгож байна. Мэргэжлийн чадваргүй байдлын хувьд гэвэл ажиллаж байхдаа байнга суралцаж, туршлага хуримтлуулах боломжтой. Тиймэрхүү асуудлыг амархан шийдвэрлэж болно. Шийдвэрлэхэд хамгийн хэцүү зүйл бол хүний завхарсан зан чанар юм. Хэрвээ үүнийг шийдвэрлэхгүй бол, хэрвээ та нар үнэнийг эрэлхийлэхгүй, үргэлж ухарч няцаж, найрсаг хүний дүр эсгэх юм бол; хариуцлага үүрдэггүй бол; мөн хэн нэгэн буруу юм хийвэл үүнийг нь ил болгож, илчилж, тэдэнтэй харьцдаггүй бол; Бурханы гэрийн ажлыг тоглоом, наргиа мэтээр авч үзэх юм бол; чи үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүй бол ажлын ахиц удаа дараалан саатна. Үүргээ ингэж гүйцэтгэх нь үнэнч бус явдал.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”-аас эш татав

Бусад хүн өөрөөс нь илүү, давуу байх вий, өөрөө үл тоогдож байхад бусад нь хүндлэгдэх вий гэхээс үргэлж айдаг зарим хүн бий. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи сайн хүнийг өмгөөлж, чадвартай болгон хөгжүүлж, улмаар Бурханы гэрт дахин нэг авьяастай хүн бий болбол ажлаа хийхэд чинь илүү амар болох биш үү? Тэгвэл чи энэ үүргээ үнэнчээр биелүүлсэн байх биш үү? Энэ нь Бурханы өмнөх сайн үйл мөн; удирдагч хүний эзэмшсэн байх учиртай наад захын мөс чанар, эрүүл ухаан энэ юм. Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс аливааг хийхдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байгаа юу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэн-бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Үүргээ биелүүлэхдээ чи, юмыг зарчмын дагуу хийж байгаа эсэх, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцэж байгаа эсэх, үүнийг зүгээр л хааш яаш байдлаар хийж байгаа эсэх, хариуцлагаасаа зайлсхийхийг оролдсон эсэх, хандлага болон бодол сэтгэлгээнд чинь ямар нэг асуудал байгаа эсэхийг үргэлж шинжлэх ёстой. Чи өөрийгөө эргэцүүлж, эдгээр зүйл чамд тодорхой болмогц үүргээ биелүүлэхэд арай хялбар байх болно. Сөрөг, сул дорой байдал, харьцалт туулсны дараа муухай ааштай байх гээд үүргээ гүйцэтгэх явцдаа юутай ч тулгарсан бай, чи үүнд зөв зохистой хандах хэрэгтэй, мөн үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгох ёстой. Эдгээр зүйлийг хийснээр чи хэрэгжүүлэх замтай болно. Үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байвал зан аашныхаа нөлөөнд автахгүй байх ёстой. Чамд хэчнээн сөрөг, сул дорой санагдаж байсан ч гэсэн, хийдэг бүхэндээ үнэнийг туйлын хатуу чанд хэрэгжүүлж, зарчмаа баримтлах ёстой. Ингэвэл бусад хүн чамайг сайшаагаад зогсохгүй Бурхан ч бас чамд дуртай байх болно. Ингэснээр чи хариуцлагатай, ачаа үүрдэг хүн болно; чи үүргээ үнэхээр стандартад нийцэхүйц биелүүлж, жинхэнэ хүний төрхийг бүрэн дүүрэн амьдран харуулдаг жинхэнэ сайн хүн болно. Ийм хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ариусгагдаж, бодит өөрчлөлтөд хүрдэг бөгөөд тэднийг Бурханы нүдэнд үнэнч байдаг гэж хэлж болно. Үнэнч хүмүүс л үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай байж, зарчимтай үйлдэхэд амжилт олж чаддаг бөгөөд үүргээ стандартад нийцүүлэн биелүүлж чаддаг. Зарчимтай үйлддэг хүмүүс сайхан ааштай байхдаа үүргээ нягт нямбай биелүүлдэг; тэд хааш яаш байдлаар ажилладаггүй, бусдаар өөрсдийгөө үнэлүүлэх гэж биеэ тоож, онгирдоггүй. Харин муухай ааштай байхдаа өдөр тутмын үүргээ мөн л чин үнэнчээр, хариуцлагатай гүйцэтгэдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхэд нь хор хөнөөлтэй, өөрсдөд нь бага зэрэг дарамт үзүүлдэг, үүргээ гүйцэтгэх явцад нь саад болдог ямар нэг зүйлтэй тулгарсан ч гэсэн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, залбиран, “Би ямар ч том асуудалтай тулгарсан бай, тэнгэр нурж ирсэн ч гэсэн, Бурхан намайг амьдруулсаар байгаа цагт үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн. Бурханы надад хайрласан энэ үүрэг, мөн миний биед Түүний оруулсан энэ амьсгалыг хүртэх эрхтэй байхын тулд би амьдарч байгаа өдөр бүрдээ үүргээ гүйцэтгэхээр шаргуу ажиллана. Хэчнээн хэцүү байдалд байхаас үл хамааран би бүгдийг үл тооно, учир нь үүргээ биелүүлэх нь хамгийн чухал!” хэмээн хэлж мөн л чаддаг. Ямар ч хүн, үйл явдал, зүйл, орчны нөлөөнд автдаггүй, аливаа зан ааш, эсвэл гадаад нөхцөл байдалд захирагддаггүй, Бурханы даалгасан үүрэг, даалгаврыг эн тэргүүнд тавьдаг хүмүүс нь Бурханд үнэнч, Түүнд жинхэнээсээ захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс амийн оролтод хүрч, үнэний бодит байдалд орсон байдаг. Үнэнийг амьдран харуулахын хамгийн бодит, жинхэнэ илэрхийллийн нэг нь энэ билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”-оос эш татав

Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үнэн хэрэгтээ хийх ёстой зүйлээ л хийж байгаа юм. Гэхдээ, хэрвээ чи үүнийг Бурханы өмнө хийдэг бол, үүргээ үнэнч шударга, чин сэтгэлийн хандлагаар гүйцэтгэдэг бол энэ хандлага хавьгүй илүү зөв байх бус уу? Тэгвэл энэ хандлагыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Чи “Бурханд зүрх сэтгэлээсээ, үнэнчээр шүтэн мөргөхийг” бодит байдлаа болгох ёстой. Чи булзаардаг, лазагнаж, зүгээр л ёс төдий зүйл хийж, залхуурмаар санагдаж, өөртөө сатаарах боломж олгох бүрдээ сайтар бодох хэрэгтэй: “Ингэж авирласнаар би итгэл даахуйц байна уу? Ингэх нь үүргээ биелүүлэхдээ зүрх сэтгэлээ зориулж байгаа хэрэг мөн үү? Ингэснээрээ би үнэнч бус байна уу? Ингэснээрээ би Бурханы даалгасан даалгаврыг биелүүлж чадахгүй байна уу?” Ингэж өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй. Тийнхүү үйлдэх нь үнэнч бус бөгөөд Бурханд харш учраас чи юу хийх ёстой вэ? “Би энэ асуудлыг нухацтай авч үзсэнгүй. Тухайн үед асуудал байгааг мэдэрсэн боловч ноцтой гэж үзэлгүй, хайхрамжгүйгээр хаацайлсан. Нэг асуудал байгааг мэдрэх бүрдээ би тоохгүй орхисон. Одоо энэ асуудал шийдэгдээгүй хэвээр л байна. Би ердөө л олиггүй юм даа!” гэж хэлэх хэрэгтэй. Чи асуудлыг олж тогтоон, өөрийгөө жаахан мэдэж авсан байх болно. Жаахан мэдлэг хангалттай юу? Нүглээ улайхад л хангалттай юу? Чи гэмшиж, өөрийгөө сайжруулж эхлэх ёстой! Чи өөрийгөө яаж өөрчилж болох вэ? Урьд нь чи үүргээ гүйцэтгэх талаар буруу хандлага, сэтгэлгээтэй байж, зүрх сэтгэлээ зориулдаггүй, зөв зүйлд хэзээ ч оролцдоггүй байсан. Өнөөдөр чи үүргээ гүйцэтгэхэд хандах хандлагаа зөв болгох ёстой, Бурханы өмнө залбирах ёстой, урьдын бодол, хандлага чинь дахин гарч ирэх үед чамайг сахилгажуулж, цээрлүүлэхийг Бурханаас гуйх ёстой. Хайнга, хааш яаш байдаг байсан талбаруудаа яаравчлан тодорхойл. Тэдгээрийг яаж засаж залруулах тухай бод, засаж залруулсныхаа дараа дахин эрж хай, залбир тэгээд зөв зүйл хийсэн гэдэгтэй чинь хүн бүр санал нийлэх хүртэл илүү дээр санал зөвлөгөө байгаа эсэхийг ах эгч нараасаа асуу. Тэр үед л чи баталгаажна. Энэ удаа үүргээ стандартын дагуу гүйцэтгэж, чадах бүхнээ хийж, зүрх сэтгэлээ зориулж, байгаа бүхнээ өгсөн гэж чамд санагдана; харамсах юмгүйгээр чадах бүхнээ хийсэн гэж санагдана. Бурханы өмнө тайлан өгөх үедээ мөс чанар чинь цэвэр байх бөгөөд “Бурхан миний үүргийг 60% гэж тооцож магадгүй боловч би биедээ байгаа бүх хүч чадлыг дайчилсан, бүхий л зүрх сэтгэлээ зориулсан, залхуураагүй, зальхай байдлаар үйлдэх гэж оролдоогүй, юуг ч гамнаагүй” гэж чи хэлнэ. Энэ нь бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаа үүрэгтээ зориулах бодит байдлыг авч, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байгаа хэрэг биш үү? Үнэний эдгээр бодит байдлыг амьдран харуулж байгаа хэрэг биш үү? Эдгээр бодит байдлыг амьдран харуулах үед зүрх сэтгэлд чинь ямар санагддаг вэ? Хүний төстэй амьдарч байгаа мэт, амьд үхдэл шиг байхаа больсон мэт санагдаггүй гэж үү?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Үүргээ хангалттай гүйцэтгэхийн тулд эхлээд үүргийн гүйцэтгэлдээ эв найртай хамтын ажиллагаанд хүрэх шаардлагатай. Одоо энэ чиглэлд хэрэгжүүлж буй зарим хүн байгаа, тэгэхээр тэд үнэнийг сонссоныхоо дараа бүрэн дүүрэн, зуун хувь хэрэгжүүлж чаддаггүй ч энэ зарчмын дагуу ажиллаж эхэлсэн гэсэн үг. Энэ явцдаа тэд бүтэлгүйтэж, сул дорой болж, гажиж, ойр ойрхон алдаа гаргаж болох ч тэдний явж буй зам бол энэ зарчмын дагуу үйлдэж чаддаг болохоор мэрийх зам мөн. Жишээлбэл, заримдаа чи ямар нэг зүйлийг хийдэг аргаа зөв гэж бодож болох ч өмнөө байгаа даалгаврыг саатуулахааргүй нөхцөлд ажлын хамтрагч, багийн гишүүдээ олж уулзан, энэ талаар хэлэлцэж болно. Тухайн асуудлыг тодорхой болтол нөхөрлө, үүнийг ямар нэг байдлаар хийх нь хамгийн сайн үр дүнд хүрч, зарчмын хүрээнээс халихгүй бөгөөд Бурханы гэрт ашиг тус өгч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгийн сайн хамгаалж чадна гэж бодон нэгдсэн саналд хүрэх хүртлээ нөхөрлө. Эцсийн үр дүн заримдаа жаахан дутуу дулимаг байж болох ч чиний ажлын арга зам, чиглэл, зорилго зөв байна. Тэгвэл Бурхан үүнийг хэрхэн харах вэ? Энэ асуудлыг яаж тодорхойлох вэ? Бурхан чамайг энэ үүргийг хангалттай биелүүлж байна гэж хэлэх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Үүргээ хангалттай биелүүлэхэд Бурханд хэдэн жил итгэсэн, үүрэгтээ хэр ихийг хийсэн, Бурханы гэрт хэр их хувь нэмэр оруулсан чинь хамаагүй, үүрэгтээ хэр их туршлагатай чинь бүр ч хамаагүй. Бурханы хардаг үндсэн зүйл бол хүний явдаг зам юм. Өөрөөр хэлбэл, Бурхан үнэн болон зарчимд хандах хүний хандлага, хүний үйлдлийн цаад чиглэл, гарал үүсэл, сэдлийг хардаг. Бурхан эдгээр зүйлийг анхаардаг; эдгээр нь чиний алхдаг замыг тодорхойлдог зүйлс юм. Хэрвээ үүргээ гүйцэтгэх явцад чинь чамаас эдгээр зүйлийг огт олж харах аргагүй бол, мөн ажил чинь чиний бодлоос үүсдэг, сэдэл чинь хувийн ашиг сонирхлоо хамгаалж, нэр төр, албан тушаалаа хамгаалахын төлөө байдаг, үнэнийг эрж хайх нь бүү хэл, аливааг хэзээ ч бусадтай хэлэлцэж, эв найртай хамтран ажиллалгүйгээр шийдвэр гаргаж, ганцаараа ажиллаж, эцсийн шийдвэр гаргах арга барилтай бол Бурхан чамайг юу гэж үзэх вэ? Хэрвээ чи үүргээ ингэж биелүүлдэг бол стандартад нийцэх хараахан болоогүй байна; чи ажлаа хийхдээ үнэн-зарчмыг эрж хайлгүй, үргэлж өөрийн дураар аашилдаг тул үнэнийг эрэлхийлэх замд хөл тавиагүй байна. Ихэнх хүн үүргээ сэтгэлд хүрэхээр биелүүлдэггүйн шалтгаан энэ юм. Одоо харахад, үүргээ хангалттай гүйцэтгэх хэцүү байна уу? Үнэндээ бол үгүй; хүмүүс ердөө л даруу байр байдалтай болж, бага зэрэг эрүүл ухаан эзэмшиж, зохих байраа эзэлж чаддаг байх ёстой. Чи өөрийгөө хэчнээн их боловсролтой гэж боддог ч бай, ямар ч шагнал авсан бай, хэчнээн ч их зүйлд хүрсэн бай, хэв чанар, зэрэг зиндаагаа хэчнээн дээгүүр гэж боддог ч бай хамаагүй эхлээд энэ бүх зүйлийг орхих ёстой, учир нь эдгээр нь юу ч биш. Бурханы гэрт тэдгээр зүйл хэчнээн ч агуу, сайн байлаа гэсэн, үнэнээс дээгүүр байж чадахгүй; тэдгээр нь үнэн биш бөгөөд үнэнийг орлож чадахгүй. Иймээс Би чамайг эрүүл ухаан гэгч энэ зүйлтэй байх ёстой гэж хэлдэг. Хэрвээ чи “Би тун авьяаслаг, маш хурц ухаантай, хурдан хариу үйлдэл үзүүлдэг, юм хурдан сурдаг, ой тогтоолт нэн сайтай” гэж хэлж, эдгээр зүйлийг үргэлж далим болгон ашигладаг бол энэ нь асуудал үүсгэнэ. Хэрвээ чи эдгээрийг үнэн гэж үзэж, эсвэл үнэнээс дээгүүрт үзвэл үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэхэд хэцүү байх болно. Үргэлж сүрхий мэт аашилдаг биеэ тоосон, ихэрхүү хүмүүст үнэнийг хүлээн авахад хамгийн хэцүү байдаг бөгөөд унах магадлал хамгийн ихтэй. Хэрэв хүн биеэ тоосон зангийн асуудлаа шийдвэрлэж чадвал үнэнийг хэрэгжүүлэхэд амархан болдог. Иймээс гаднаа сайхан, сүрлэг санагдаж, бусдын атаархлыг төрүүлдэг тэдгээр зүйлийг эхлээд нухчин дарж, үгүйсгэх ёстой. Эдгээр зүйл үнэн биш; харин ч эдгээр нь үнэнд ороход чинь саад хийж болно. Одоо хийх хамгийн чухал зүйл бол үнэнийг эрж хайж, үнэний дагуу хэрэгжүүлж, үүргээ хангалттай биелүүлэх явдал; учир нь үүргээ хангалттай гүйцэтгэх нь амийн оролтын замд орох цорын ганц эхний алхам мөн, тэгэхээр энэ бол эхлэл гэсэн үг. Асуудал бүрд хамгийн үндсэн, гол зүйл, анхны алхмыг чинь тавьдаг зүйл гэж байдаг бөгөөд үүргээ хангалттай биелүүлэх нь амийн оролтын үүдээр оруулах зам юм. Хэрвээ үүргийн чинь биелэлт огтхон ч ийм “хангалттай” байдаггүй бол чи чармайлт гаргах хэрэгтэй. Яаж чармайх ёстой вэ? Ааш араншнаа өөрчилж, авьяас билиг, мэргэжлийн давуу талаа орхих хэрэгтэй гэсэн үг биш; үүргээ биелүүлэхдээ чи үнэнийг эрж хайж, үнэн-зарчмын дагуу үйлдэхийн хажуугаар эдгээр давуу тал, сурсан зүйлээ авч явж болох юм. Хэрэв чи үүргээ биелүүлж байхдаа амь руу орвол үүргээ хангалттай биелүүлж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Үүргээ биелүүлэх явцад, юмсын эерэг талаасаа чи үүрэгтээ зөв хандаж, ямар ч нөхцөл байдалтай тулгарсан бууж өгөхгүй байж чадна. Бусад бүх хүн итгэхээ, үүргээ гүйцэтгэхээ больсон ч гэсэн, чи үргэлжлүүлсээр, бууж өгөхгүй байж чадна. Өөрөөр хэлбэл, чи эхнээс нь дуустал үүргээ хаяхгүй байж, бүр эцсийг нь хүртэл цөхрөлтгүй чин сэтгэлээ зориулсан хэвээр байж чадна; ингэвэл чи үүргээ чин сэтгэлээсээ үүрэг гэж хүлээн авсан байна. Хэрэв чи үүнийг биелүүлж чадвал үүргээ гүйцэтгэхэд үндсэндээ таарч тохирсон байна. Энэ бол юмсын эерэг тал юм. Гэхдээ үүнд хүрэхийн өмнө, юмсын сөрөг талаасаа, хүмүүс бүх төрлийн уруу таталтыг тэсвэрлэх ёстой. Хэрэв хүн үүргээ биелүүлэх явцдаа уруу татахыг тэсэж чадахгүй, үүргээ хаяж, нүүр буруулсан бол аврагдах найдвар түүнд байж болох уу? Тэр хүний хувьд бүх найдвар үгүй болох бөгөөд таарч тохирох, тохирохгүй нь огт хамаагүй болно; аврал түүнд ямар ч хамаагүй байх болно. Тиймээс хүн үүргээ чанд баримтлах ёстой. Ингэхийн тулд юун түрүүнд, хүн болгонд тулгардаг хамгийн том бэрхшээл бол уруу татах зүйлтэй тулгарахаараа хүн бат зогсож чадах эсэх явдал юм. Ямар төрлийн уруу татах зүйл байдаг вэ? Мөнгө, байр суурь, эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаа, сэтгэл хөдлөл. Өөр юу байдаг вэ? Хэрэв зарим үүрэг бага зэрэг эрсдэлтэй, эсвэл бүр амь насанд аюултай байсан ч, тэрхүү үүргийг гүйцэтгээд шоронд орох юм уу үхэж магадгүй байсан ч, чи тэр үүргийг мөн л гүйцэтгэх үү? Чи тэдгээрийг хэрхэн гүйцэтгэх вэ? Энэ бүхэн нь уруу татах зүйл юм. Эдгээр уруу татах зүйлийг давж гарахад хэцүү юу үгүй юу? Тэдгээр нь бүгд үнэнийг эрэлхийлэхийг чамаас шаарддаг. Үнэнийг эрэлхийлэх явцад, энэ бүх уруу татах зүйлтэй тулгардаг болохоор чи аажмаар ялган таних чадвараа хэрэглэж, мэдлэг олж авч чаддаг байх ёстой. Мөн чанарыг нь таньж, жинхэнэ төрхийг нь ойлгож, өөрийн мөн чанар, завхарсан зан чанарыг мэд; өөрийн сул талыг мэдэж авч, чамайг хамгаалахыг, эдгээр уруу таталтыг тэсвэрлэж чаддаг болгохыг Бурханаас үргэлж гуй. Хэрвээ чи тэдгээрийг тэсвэрлэж, ямар ч нөхцөл байдалд орсон нүүр буруулж, зугталгүйгээр үүргээ чанд баримталж чадвал аврагдах замынхаа талд нь очих болно. Ингэж замын талд нь хүрэхэд амархан уу? Алхам тутамд чинь урхи байх боломжтой; энэ зам аюул ослоор дүүрэн. Энэ бол амаргүй! Тэгэхээр үүний ямар хэцүүг ганцхан хараад л амьдрал хэтэрхий ядаргаатай, тэр чигтээ яваад үхчихсэн нь дээр юм шиг санагддаг хүмүүс байдаг уу? Тэд ерөөл хүсдэг боловч зовж зүдрэхийг хүсдэггүй. Тэд ямар гээч хүмүүс вэ? Тэд бол хулчгар олиггүй хүмүүс юм. Үүргээ хэрхэн зөв зүйтэй гүйцэтгэх, таарч тохирохын тодорхойлолт юу байх, таарч тохирохын шалгуур нь юу байх, таарч тохирохын энэхүү стандартад Бурханы өгсөн шалтгаан, үүргээ зөв зүйтэй биелүүлэх хийгээд амийн оролтын хоорондох харилцааны тухайд бол, хүмүүс эдгээр зүйлийг ойлгож авсан. Цаг хугацаа орон зайнаас үл хамааран бууж өгөлгүйгээр үүргээ чанд баримталж чадах тэр газраа хүрч чадвал, бүхий л төрлийн уруу таталтыг тэсвэрлэж чадаад чамд зориулан Бурханы гаргаж тавьсан бүх төрлийн нөхцөл байдалд Түүний шаарддаг янз бүрийн үнэний талаар мэдлэгтэй болбол Бурханы нүдээр чи үндсэндээ таарч тохирсон байх болно. Үүргээ гүйцэтгэхдээ таарч тохирдог болоход гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэг байдаг: Нэг нь үүрэгтээ хандах хандлага, нөгөө нь үүргээ биелүүлэх явцад бүхий л төрлийн уруу таталтыг тэсвэрлэж чаддаг байх, өөр нэг нь үүргээ гүйцэтгэх зуураа үнэн болгоныг ойлгож чаддаг байх явдал юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Өнөөдөр та нараас шаардаг зүйлс нэмэлт шаардлага биш, харин хүний үүрэг, бүх хүний биелүүлэх ёстой үүрэг юм. Хэрэв та нар үүргээ ч гүйцэтгэж чадахгүй, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрсдөдөө төвөг удаж байгаа бус уу? Та нар үхлийг өөртөө татаж байгаа бус уу? Та нар яаж ирээдүй, хэтийн зүйлсийг хүлээж чадаж байна вэ? Бурханы ажил хүн төрөлхтний төлөө хийгддэг, харин хүний хамтын ажиллагаа Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүхнээ хийсний дараа хүн биеэ дайчлан хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч зангаа зориулах ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж, эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух ёсгүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл хүн яагаад Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө зарим нэг үүргээ биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай биш гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь эн тэргүүний зүйл. Үүнийг та нар бүгд ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өмнөх: 77. Бурханы гэрийн ажлыг хамгаалах зарчмууд

Дараах: 79. Бурханд үнэнч байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх