35. Жинхэнэ итгэлтэй байх зарчмууд

(1) Жинхэнэ итгэл нь Бурханы үгийг туулж, ойлгосноос үүдэлтэй бөгөөд үнэнийг ойлгох, Бурханы ажлыг мэдэх суурин дээр бий болдог;

(2) Бурханы үгийг уншихдаа хичээнгүй байх; Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, дуулгавартай дагах, түүнчлэн Бурханы засалт, харьцалтыг туулах; Түүний зөвт зан чанарыг мэдэж авах шаардлагатай;

(3) Оноогдсон үүргээ гүйцэтгэх; үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг байх, үнэнч шударга хүн болох; Бурханы зохицуулдаг бүх зүйлийг дуулгавартай дагадаг болох шаардлагатай;

(4) Бүх хэрэг явдал дээр залбирч, үнэнийг эрж хай, Бурхантай үнэнээсээ ярилц, үнэнийг ойлгож чаддаг байж, Бурханы үйлдлийг болон Түүний үг бүхнийг гүйцэлдүүлдгийг хар.

Холбогдох Бурханы үг:

Мосе хадыг цохих үед Еховагийн хүртээсэн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлээс болсон юм. Давид, Ехова Намайг магтсан хөгжим тоглож—зүрх сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэх үед—энэ нь түүний итгэлээс болсон. Иов уулыг бүрхэж байсан мал сүргээ болон гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж, бие нь хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлээс болсон юм. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдрыг харах үед энэ нь түүний итгэлээс болсон билээ. Петр Есүс Христийг дагаж чадсан нь өөрийнх нь итгэлээс болсон. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь ч бас түүний итгэлээс болсон юм. Иохан, хүний Хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед ч энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхээр махбодод эргэн ирснийг минь мэдэж авсан нь ч бас тэдний итгэлээс болсон юм. Миний хатуу чанга үгээр цохиулдаг ч тэдгээрээр тайтгаруулагдаж, аврагддаг бүх хүн, итгэлээсээ болж ингээгүй гэж үү? Хүмүүс итгэлээсээ үүдэн маш ихийг хүлээн авсан бөгөөд энэ нь үргэлж ерөөл байдаггүй. Тэд Давидын мэдэрсэн аз жаргал, баяр хөөрийг хүлээн авахгүй, эсвэл Мосе шиг Еховагийн хайрласан усыг авахгүй байж магад. Жишээлбэл, Иов итгэлээсээ үүдэн Еховагаар ерөөгдсөн боловч бас гай гамшиг амссан. Чи ерөөгдсөн ч, эсвэл гай гамшиг амссан ч, аль аль нь ерөөлтэй үйл явдал юм. Итгэлгүйгээр чи байлдан дагуулалтын энэхүү ажлыг хүлээн авч чадахгүй, өнөөдөр нүдний чинь өмнө харагддаг Еховгийн үйл хэргийг харж бүр ч чадахгүй. Чи харж чадахгүй, тэр ч бүү хэл хүлээн авч чадахгүй байх болно. Эдгээр гай зовлон, гамшиг болон бүх шүүлт—хэрвээ эдгээр нь чамд тохиолдоогүй бол чи өнөөдөр Еховагийн үйл хэргийг харж чадах байсан уу? Өнөөдөр, итгэл нь чамд байлдан дагуулагдах боломж олгодог бөгөөд байлдан дагуулагдах нь чамд Еховагийн үйл хэрэг бүрд итгэх боломжийг олгодог. Итгэлийн улмаас л чи ийм гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг. Энэ гэсгээлт, шүүлтээр дамжуулан чи байлдан дагуулагдаж, төгс болдог. Өнөөдөр чиний хүлээн авч байгаа ийм гэсгээлт, шүүлтгүйгээр итгэл чинь хий дэмий байх болно, учир нь чи Бурханыг мэддэггүй байна; Түүнд хэчнээн итгэсэн чинь хамаагүй, итгэл чинь бодит байдалд үндэслээгүй, хоосон илэрхийлэл төдий байна. Чамайг бүрэн дуулгавартай болгодог байлдан дагуулалтын энэ ажлыг хүлээн авсны дараа л чиний итгэл жинхэнэ, бат бөх болж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэдэг. “Итгэл” хэмээх энэхүү үгээс болж чи асар их шүүлт, хараал амсдаг ч гэсэн, жинхэнэ итгэлтэй байж, хамгийн жинхэнэ, хамгийн бодитой, хамгийн үнэ цэнтэй зүйлийг хүлээн авдаг. Яагаад гэвэл, зөвхөн шүүлтийн явцад л чи Бурханы бүтээлийн эцсийн хүрэх газрыг хардаг; энэхүү шүүлтээс л чи Бүтээгч хайрлагдах ёстой гэдгийг хардаг; ийм байлдан дагуулалтын ажлаас л чи Бурханы гарыг хардаг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралын зөв замыг олж авч, “хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг; зөвхөн энэ байлдан дагуулалтаас л чи Төгс Хүчитийн зөвт зан чанар болон үзэсгэлэнтэй сайхан, алдарт дүр төрхийг хардаг; энэхүү байлдан дагуулалтын ажлаас л чи хүний гарал үүслийг мэдэж авч, бүх хүн төрөлхтний “үхэшгүй мөнхийн түүхийг” ойлгодог; энэ байлдан дагуулалтаас л чи хүн төрөлхтний өвөг дээдэс болоод хүн төрөлхтний завхралын уг сурвалжийг танин мэдэж авдаг; энэ байлдан дагуулалтаас чи баяр хөөр, тайтгарал, түүнчлэн эцэс төгсгөлгүй цээрлүүлэлт, сахилгажуулалт болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн зэмлэлийн үгийг хүлээн авдаг; энэ байлдан дагуулалтын ажлаас чи ерөөл хүлээн авдаг, мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг… Энэ нь бүгд өчүүхэн итгэлээс чинь болж байгаа бус уу? Эдгээр зүйлийг олж авсны дараа итгэл чинь өсөөгүй гэж үү? Чи үлэмж ихийг олж аваагүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав

Ажлын энэ үе шатанд биднээс туйлын их итгэл, хайр шаардагддаг. Ажлын энэ үе шат өмнөх бүх үе шатнаас өөр учраас бид ялихгүй хайнга байдлаас үүдэн бүдэрч болзошгүй: Бурханы төгс болгож буй зүйл нь нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, хүн төрөлхтний итгэл юм. Бурханы хийдэг зүйл бол үгийг итгэл, хайр, амь болгон хувиргах явдал. Хүмүүс олон зуун цэвэршүүлэлт туулаад, Иовоос илүү итгэл эзэмшдэг цэгт хүрэх ёстой. Тэд Бурханыг хэзээ ч орхилгүйгээр асар их зовлон, элдэв янзын тамлалтыг тэсвэрлэх ёстой. Тэд үхэн үхтлээ дуулгавартай байж, Бурханд асар их итгэх үед Бурханы ажлын энэ үе шат гүйцэлддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зам… (8)”-аас эш татав

Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг тодорхой харж чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд Иовын адилаар Бурханы ажилд итгэх итгэл чамд байх ёстой бөгөөд Бурханыг үгүйсгэх ёсгүй. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ бодлоо хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Өөрийг нь гэх хайр юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно. Итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Чиний олж авахаар найдаж байгаа бүхнийг Бурхан чамд хайрлана. Чамд итгэл байхгүй бол төгс болгуулж чадахгүй бөгөөд чи Бурханы үйлсийг харж чадахгүй, Түүний төгс хүчийг харж бүр ч чадахгүй. Бодитой туршлагаараа Түүний үйлдлийг харна гэсэн итгэл чамд байгаа үед Бурхан чамд харагдаж, Тэр чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлэх болно. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чадах юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйлдлийг харж чадна. Энэ бүхэнд бүгдэд нь итгэлээр дамжуулан хүрдэг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. “Итгэл” хэмээх энэхүү үг юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Бэрхшээл зовлон, цэвэршүүлэлтийн цаг үед хүмүүст итгэл хэрэгтэй бөгөөдитгэлийг цэвэршүүлэлт дагалддаг; цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах боломжгүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол л чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна. Урьд нь чамайг хаан суух болно гэж Бурхан айлдахад чи Түүнийг хайрласан бөгөөд Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрж хайсан. Гэвч одоо Бурхан нуугдсан, Түүнийг харж чадахгүй, чамд саад тотгор таарсан энэ үед чи одоо Бурханд найдах найдвараа алдах уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Урьд нь хүмүүс амлалтаа өгөхөөр Бурханы өмнө бүгд ирж “Өөр хэн ч Бурханыг хайрладаггүй байсан ч гэсэн би Түүнийг хайрлах ёстой” гэж хэлдэг байсан. Гэвч одоо цэвэршүүлэлт чам дээр ирж, энэ нь чиний үзэлтэй нийцэхгүй болохоор чи Бурханд итгэх итгэлээ алддаг. Энэ жинхэнэ хайр мөн гэж үү? Иовын үйл хэргийн тухай чи олон удаа уншиж байсан байж тэр талаар мартлаа гэж үү? Жинхэнэ хайр итгэл дотроос л хэлбэрээ олдог. Чиний туулдаг цэвэршүүлэлтээр дамжин Бурханыг гэх бодит хайр чинь бий болдог бөгөөд чи итгэлээрээ дамжуулан бодитой туршлагадаа Бурханы хүсэлд санаа тавьж чаддаг ба мөн л итгэлээр дамжуулан махан биеэ хаяж, амийг эрж хайдаг; энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Хэрэв чи үүнийг хийдэг бол Бурханы үйлдлийг харж чаддаг болно, харин чамд итгэл дутагдаж байвал Бурханы үйлдлийг харж, Түүнийг ажлыг туулж чадахгүй. Бурханаар ашиглуулж, төгс болгуулахыг хүсдэг бол зовж зүдрэх хүсэл, итгэл, тэсвэр хатуужил, дуулгавартай байдал, Бурханы ажлыг туулах, Түүний хүслийг ухаж ойлгох, Түүний уй гашуунд санаа тавих чадвар гээд бүгдийг чи эзэмших ёстой. Хүнийг төгс болгох хялбар биш бөгөөд туулсан цэвэршүүлэлт бүр чинь чамаас итгэл, хайр шаарддаг. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол замаар ердөө хурдлан урагшлах нь хангалтгүй, Бурханы төлөө ердөө өөрийгөө зарлагадах ч бас хангалтгүй. Бурханаар төгс болгуулдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой. Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний зохицуулалтад захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг хангахын тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи зүрх сэтгэлдээ харамслыг мэдэрч чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо чи харамсаж чадна. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Иов, Бурханыг хэзээ ч харж байгаагүй боловч өөрийнхөө итгэлд үнэнч байж чадсан, өөр ямар ч хүн ингэж чадаагүй. Яагаад бусад хүн тэгж чадаагүй вэ? Яагаад гэвэл, Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ил харагдаагүй бөгөөд хэрвээ тэр үнэхээр итгээгүй байсан бол цааш үргэлжлүүлэн явж чадахгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримталж чадахгүй байх байсан. Энэ үнэн биш гэж үү? Иов эдгээр үгийг хэлснийг уншаад чамд ямар санагдаж байна вэ? Иовын төгс, шулуун шударга байдал болон Бурханы өмнө зөв шударга байдаг нь жинхэнэ бөгөөд Бурханы зүгээс хэтрүүлсэн хэрэг биш гэдгийг чи мэдэрч байна уу? Хэдийгээр Бурхан Иовд бусад хүнд ханддагтай адил хандаж, түүнд харагдаагүй, түүнтэй яриагүй боловч Иов үнэнч шударга чанараа бат хадгалж, Бурханы дээд эрхэд итгэсээр байсан бөгөөд цаашлаад, Бурханыг гомдоохоос айдаг байсны дүнд ахин дахин шатаалт тахил өргөж, Бурханы өмнө залбирдаг байсан юм. Бурханыг хараагүй хэрнээ Бурханаас эмээх Иовын чадвараас бид, эерэг зүйлсийг хэчнээн их хайрлаж байсныг нь болон түүний итгэл хэчнээн тууштай, бодитой байсныг харж болно. Бурхан өөрөөс нь нуугдаж байсан учраас Бурханы оршин тогтнолыг үгүйсгээгүй, мөн Бурханыг хэзээ ч хараагүй учраас итгэлээ алдаж, Бурханыг орхиогүй. Үүний оронд, бүх зүйлийг захирах Бурханы нуугдмал ажил дундаас Бурханы оршин тогтнолыг ухаарч, Бурханы дээд эрх болон хүч чадлыг мэдэрсэн юм. Бурхан нуугдсан учраас тэр шулуун шударга байхаа болиогүй, мөн Бурхан хэзээ ч өөрт нь үзэгдээгүй учраас Бурханаас эмээж, муугаас зайлах замыг орхиогүй. Өөрийн оршин тогтнолыг батлахын тулд ил гарч ирээч гэж Иов Бурханаас хэзээ ч гуйгаагүй, учир нь тэр аль хэдийн бүх зүйлийн дундаас Бурханы дээд эрхийг харсан бөгөөд тэрээр бусдын олж авч чадаагүй ерөөл, нигүүлслийг олж авсан гэж итгэж байсан билээ. Хэдийгээр Бурхан түүнээс нуугдсан хэвээр үлдсэн ч, Бурханд итгэх Иовын итгэл хэзээ ч ганхаагүй. Тиймдээ ч тэр өөр хэнд ч байгаагүй зүйл болох Бурханы сайшаал болон Бурханы ерөөлийн үр шимийг хүртсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Төгс Хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээ захиран зарцуулдаг. Тэрээр орчлон ертөнц болон бүх зүйлийг захирдаг бөгөөд газар даяар бид бүгдийг залж чиглүүлж байна. Бид хором мөч бүрд Түүнтэй ойр байж, нэг ч хормыг алдалгүйгээр, бидний цаг үргэлж сурах хичээлийг тээн Түүний өмнө тайвнаар очих болно. Хүрээлэн буй орчноос авхуулаад хүмүүс, юмс, эд зүйлс хүртэл бүгд Түүний сэнтийн зөвшөөрөлтэй оршин байдаг. Ямар ч тохиолдолд зүрх сэтгэлдээ гомдол бүү төрүүл, эс тэгвээс Бурхан чамд нигүүлслээ хайрлахгүй. Өвчин зовлон тохиолдвоос энэ нь Бурханы хайр бөгөөд Түүний сайн санаа үүний ард байгаа нь мэдээж. Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү өөгшүүл. Өвчин дундаа Бурханыг магтаж, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү хулчий, үргэлжлүүлэн эрж хайж, хэзээ ч бүү бууж өг, тэгвэл Бурхан Өөрийн гэрлийг чам дээр тусгах болно. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй.

Дахин амилсан Христийн амь бидний дотор бий. Бурханы өмнө бидний итгэл маргаангүй дутмаг. Бурхан бидний дотор жинхэнэ итгэл хайрлах болтугай. Бурханы үг үнэхээр сайхан! Бурханы үг бол хүчтэй эм юм! Энэ нь диаволууд болон Сатаныг шившиг болгодог! Бурханы үгийг ухаарах нь бидэнд дэмжлэг болдог. Түүний үг зүрх сэтгэлийг маань хурдан авардаг! Бурханы үг бүхнийг сарниулж, бүгдийг амар тайван болгодог. Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн бүрэг, аймхай бодол тээдэг бол Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айсандаа хуурч буй хэрэг юм. Сатан өөрийн бодлыг бидэнд илгээхийн тулд боломжит бүх арга замыг сэдэж байгаа. Бид Бурханаас гэрлээрээ биднийг гэрэлтүүлэхийг гуйн хором мөч бүрд залбирч, дотроосоо Сатаны хорыг гадагшлуулахын тулд хором мөч бүрд Бурханд найдан, Бурханд хэрхэн ойртох талаар хором мөч бүрд сүнсэн дотроо хэрэгжүүлж, бүхий л оршихуйгаа Бурханаар ноёрхуулах учиртай.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “6-р бүлэг”-ээс

Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй хүмүүсээс юу харагддаг вэ? Тэд Бурханы үгэнд итгэдэг бөгөөд өөрсдийн амьдралд Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чаддаг. Тэд Бурханы оршин тогтнол, дээд эрхэд итгэдэг бөгөөд эдгээр зүйлд итгээд зогсохгүй энэ хуулийг өдөр тутмын амьдралдаа мөрдөж, Бурханы дээд эрх, зохион байгуулалтыг цаг ямагт эрж хайж, дуулгавартай дагаж, хүлээж чаддаг. Тэд аливааг шуудхан өөрсдийнхөөрөө хийдэггүй, өөрсдийн хүссэн юмыг заавал авна гэдэггүй, мөн Бурханы оршин тогтнол, дээд эрхэд эргэлздэггүй, хүслийг нь Бурхан биелүүлэхгүй баймагц Бурханы талаар гомдоллож, Бурханыг буруугаар ойлгодоггүй. Чиний итгэж, хүлээн зөвшөөрдөг үнэн болон Бурханы үг чиний бодит байдал болж, тэдгээр нь чиний бодол, санаа, амь, бүхий л амьдралын чинь замнах чиглэлийг удирдан чиглүүлэх үед чи Бурханд жинхэнээсээ итгэх чадвартай болдог. Чи жинхэнэ итгэл үнэмшил, жинхэнэ дуулгавартай байдлаас төрсөн жинхэнэ итгэлийг эзэмших үед л чиний итгэл Бурханд итгэх жинхэнэ итгэл байх болно! Хүмүүс жинхэнэ итгэлийг ийнхүү олж авдаг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэхээр дуулгавартай байвал л жинхэнэ итгэлтэй байж чадна”-аас эш татав

Бурханы үгийг туулж, мэдэрсэн хүмүүс тэдгээр нь дор бүрнээ юуг хэлж байгаа эсэх, Бурхан хүмүүс дотор яаж ажилладаг эсэх, Бурханы үг хэрхэн гүйцэлдэж, биелдэг эсэхийг ойлгодог. Энэ хүмүүс бодит туршлагаар тиймэрхүү зүйлсийн нарийн ширийнийг ойлгож авсан байдаг. Тэд Бурхан хүнийг хэрхэн захирч, залж чиглүүлдгийг мэддэг. Тэр ч бүү хэл тодорхой асуудал дээр Бурхан хүмүүсийг хэрхэн сахилгажуулдаг, бодит амьдрал дээр Бурхан хүмүүсийг ойлгох учиртай зүйлээр нь өдөр бүр хэрхэн хангадаг, хүмүүсийг бүх зүйл дээр Бурханы үгийг туулж, үнэний ойлголт, Бурханы талаарх мэдлэг олж авахад нь Бурхан хэрхэн замчилдаг гэх мэт тийм нарийн зүйлийг ч мэддэг. Тэд эдгээр нарийн үйл явцын талаар ярьж чаддаг. Тэдэнд ямар ч сүрлэг хоосон сургаал, уран үг байдаггүй ч тэдний хэлдэг бүх зүйл бодитой, үнэнд нийцэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хэлдэг тэдгээр үгээ туршлагаас сурч, бодит байдлаас болон амьдралаасаа туулсан бөгөөд тэдний хэлдэг бүх зүйл жинхэнэ, бодитой, үндэслэлтэй байдаг. Энэ нь хоосон төсөөлөл дээр үндэслэдэггүй. Чамайг энэ хүмүүсээс Бурхан яг хаана байгаа эсэх, хэн болох эсэхийг асуух үед тэд гойд нарийн тайлбарлаж чадахгүй байж болох ч Бурхан яагаад үнэн эсэх, Бурхан яагаад зам эсэхийг туршлагын хэл ашиглан чамд хэлж өгнө. Тэд Бурхан ямар мөн чанартай эсэх, Бурхан хаана байгаа эсэхийг баримт болон өөрсдийн хувийн туршлагыг ашиглан чамд хэлж өгөх бөгөөд Бурханы үйл хэргийг гэрчлэх, Бурхан бол үнэн, зам, амь гэдгийг гэрчлэх, Бурхан хүний хувь заяаг хэрхэн захирч, хүмүүсийг өдөр тутмын амьдралд нь хэрхэн замчилж, асуудал болгон дээр бэрхшээлийг аюулгүй даван туулахад удирддагийг бодит туршлагаа ашиглан гэрчилнэ. Энэ нь нэлээд бодитой биш байна уу? Тийм хүмүүс Бурханд итгэдэг бус уу? Тэдний итгэл ямар суурин дээр босдог вэ? Бурханаар хөдөлгөгдөж, Бурханы удирдамж, бүр Бурханы зэмлэл, сахилгажуулалтаар хөдөлгөгдөх ямар байдгийг тэд хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонсож, өөрсдийн биеэр үзэж, махбодоороо туулсан. Түүнчлэн тэд Бурханы дээд эрх, зохион байгуулалтыг туулсан юм. Бурхан хүмүүсийг сул дорой байх үед нь урамшуулж, ухуулж, тайтгаруулж, замчлахад үгээ хэрхэн ашигладгийг тэд туулсан. Бурхан хүмүүсийг хэрхэн сахилгажуулдаг, Өөрийнх нь эсрэг тэрслэх үед хэрхэн шүүж, гэсгээдгийг туулсан бөгөөд Бурханы аль үгийг сонсож, алийг нь туулснаа тэд мэдэрдэг. Мөн хүн асуудалтай тулгараад, мэгдэж, тулгамдан, яахаа мэдэхгүй байх үедээ залбирч, хайхаар Бурханы өмнө очдог бөгөөд тиймэрхүү асуудал дээр хэрэгжүүлэх зарчмыг ойлгуулахын тулд Бурхан хүнд ямар төрлийн гэгээрэл, ямаршуу удирдамж дэмжлэг өгдгийг мэдэрсэн. Эдгээр нь Бурханы ажлыг туулахдаа хүмүүсийн олж авдаг бүх зүйлээс хамгийн эрхэм нандин нь биш гэж үү? Эдгээр зүйлтэйгээр чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байх бөгөөд жинхэнэ итгэлтэйгээр чи Бурханд үнэхээр итгэх болно.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Одоогоор та нар үүргээ гүйцэтгэхдээ маш их урам зоригтой байна, гэвч урам зоригтой байна гэдэг нь чи заавал итгэдэг гэсэн үг мөн үү? Жинхэнэ итгэл үүний нэг бүрдэл мөн үү? Ойворгон байдал, зуурдын бадарсан урам зориг үүнд байдаг уу? Итгэл бүхий зүрх сэтгэл юунаас хамгийн их айдаг вэ? Үүний хамгийн их айдаг зүйл бол бодит байдал нүүрлэх явдал. Үүний хамгийн их айдаг зүйл нь цэвэршүүлэлт байдаг. Тэгвэл хүнд жинхэнэ итгэл байгааг ямар төрлийн цэвэршүүлэлт харуулж болох вэ? Жинхэнэ итгэлийг чинь Бурханд харуулж, чамд тэр итгэлдээ найдан Бурханы өмнө амьдрах, Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагах боломж олгож чаддаг юуг чи эзэмших ёстой вэ? Бурхан юу ч хийлээ гэсэн, ямар ч төрлийн бэрхшээл, гай зовлон, шаналал чамд нүүрлэлээ гэсэн, бүр чиний хувь заяа, хэтийн ирээдүйд хамаатай байлаа ч гэсэн, чи хүндрэл бэрхшээл биш болтол нь Бурханы зохион байгуулалтад захирагдах чадвартай байж, жинхэнэ итгэлтэй гэдгээ нотлохын тулд юуг эзэмших ёстой вэ? Өөрөөр хэлбэл, Бурхан чамайг туршиж, нэг орчинд оруулж, чамайг шалгаж, цэвэршүүлж, чамаас аливааг булаах үед, Бурханы хийдэг зүйл чиний үзэлтэй харшлах үед чи өөрийнхөө итгэлийн үнэн гэдгийг нотолж, жинхэнэ итгэл эзэмшдэг гэдгээ батлахын тулд ямар зүйлсийг амьдран харуулж, эзэмшиж болох вэ? Хамгийн наад зах нь, бүх эд зүйл, юм болон хүний хувь заяаг Бурхан Өөрийн гараар хянадаг, тэдгээрт бүгдэд нь Бурханы зохион байгуулалт, зохицуулалт байдаг, мөн тэдгээрийг хүн шийдэж, тооцоолж, төлөвлөдөг юм биш гэдгийг чи үнэхээр ойлгох ёстой. Хамгийн түрүүнд эдгээр зүйлийг ойлго. Хүнд жинхэнэ итгэл байгаа гэх илрэлийн нэг тал энэ юм. Жинхэнэ итгэлтэй гэдгээ нотлохын тулд чи өөр ямар зүйл, ямар үнэнийг эзэмших ёстой вэ? (Шалгалт, цэвэршүүлэлт туулж байхдаа Бурханы гарыг харсан байх. Бурханы хийдэг бүхэн сайн сайхан бөгөөд бүгд биднийг өөрчилж, ариусгахын төлөө байдгийг харсан байх. Энэ нь бүгд аврал юм.) Тэр бол нэг хэсэг нь. Хүмүүсийн тухайд, Бурханы хийдэг бүхэн тэднийг цэвэрлэж, аврахын тулд байдаг бөгөөд энэ нь бүгд үнэнийг агуулж, хүмүүст үр өгөөж өгдөг. Тэгвэл, чи эдгээр зүйлийг туулсан уу? Одоогоор, чи эдгээрийг ердөө л мэддэг үү, аль эсвэл эдгээрийн нэг хэсгийг аль эрт туулчихсан уу? Чиний туршлага хэдий хэр байна, чиний эзэмшдэг итгэл төдий хэр хэмжээтэй байдаг. Туулсан шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийн чинь тэр хэмжээгээр чиний дотор итгэл төрдөг. Итгэл туршлагаас гардаг. Энэ нь үнэнийг ойлгосноор үүсдэг бөгөөд Бурханыг мэдсэнээр төрдөг. Энэ нь шашны ном судар судалснаар үүсдэггүй. Хэрэв чиний амнаас гарч байгаа үг бусад хүнээс сонссон зүйл байдаг бол энэ нь чиний бодит туршлага, жинхэнэ итгэл байх албагүй. Чи эдгээр зүйлийг биечлэн туулах ёстой. “Үүнийг Бурхан хийдэг юм байна. Бурханы дээд эрх ийм байдаг юм байна, Бурханы зохион байгуулалт, зохицуулалт ийм байдаг юм байна” гэж баталгаажуулан, чи өөрөө тэдгээрийг олж авах ёстой. Энэ л дангаараа чиний өөрийн жинхэнэ биеийн хэмжээ бөгөөд жинхэнэ итгэлийн чинь эх сурвалж мөн. Хэрэв чиний туршлага энэ түвшинд хүрээгүй бол, хэрэв чи бусдыг сонсохоос өөр. Хэрэв чиний туний үгийг зөв зүйтэй, үнэн гэж бодон, сонссон бүхнээ зөвшөөрч, өөрөө үзээгүй, туулаагүй мөртөө зүгээр л хүлээн зөвшөөрдөг бол энэ нь чиний жинхэнэ итгэл биш. Энэ нь бусад хүний жинхэнэ итгэл байх магадлалтай ч чинийх бол биш. Та нар өнөөг хүртэл хэр их ахиц гаргав? Та нар номлох чадвартай, мөн бусдад дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэднийг хангахад эдгээр үгийг болон зөв хоосон сургаалыг ашиглах чадвартай. Гэхдээ эдгээр зүйл тэднийг хангасан шиг чинь чамайг хангаж чадах эсэхийг ер нь бодож үзсэн үү? Нэг өдөр чи мөн адил тиймэрхүү бэрхшээл, жишээ нь Иовд тулгарсан шиг тийм шалгалттай тулгарах үедээ Иов шиг Бурханаас эмээж, муугаас зайлах замыг сонгож чадах уу? (Чадахгүй.) Одоохондоо та нар тэгэх чадваргүй байгаа бөгөөд үүнд асуудал байна. Бурханы ажлыг туулалгүй зүгээр л Бурханд итгэх нь хангалтгүй. Энэ нь жинхэнэ итгэлд хүргэх чадваргүй юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Жинхэнэ итгэлд хүрэхийн тулд юуг эзэмших ёстой вэ”-ээс эш татав

Хэрвээ хүмүүс ямар ч итгэлгүй байвал энэ замаар үргэлжлүүлэхэд амаргүй. Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй өчүүхэн ч нийцдэггүй гэдгийг хүн бүхэн одоо харж чадна. Бурхан хүний үзэлтэй огт нийцэхгүй маш олон үг айлдаж, маш их ажил хийсэн. Тиймээс хүмүүс аль хэдийн харсан зүйл болон туршлагаараа олж авсан зүйлдээ үнэнч байж чадах итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Бурхан хүмүүст юу хийдэг нь хамаагүй, тэд өөрсдийн эзэмшдэг зүйлийг баримталж, Бурханы өмнө чин сэтгэлтэй байж, эцсээ хүртэл Түүнд үнэнч хэвээр байх ёстой. Энэ бол хүн төрөлхтний үүрэг. Хүмүүс хийх ёстой зүйлээ баримтлах ёстой. Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг туулахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ нь бүгд төгс болголт, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүтэйгээр гэсгээлт гэж хэлж болох юм. Хүний үзэлтэй нийцсэн Бурханы ажлын нэг ч алхам байгаагүй; хүмүүсийн эдэлсэн зүйл бол Бурханы хатуу үг юм. Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Өмнөх: 34. Сатаны нөлөөнөөс ангижрах зарчмууд

Дараах: 36. Христийг дагах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх