9. Өдөр тутмын сүнслэг үйл ажиллагааны зарчмууд

(1) Завхарсан зан чанар нь илчлэгдэх үед хүн сүнслэг үйл ажиллагаа явуулах ёстой. Бурханы үгэнд үндэслэн өөрийгөө эргэцүүлж, мэдэж авч, завхарсан зан чанарынхаа илэрхийлэлд анхаарлаа хандуулах ёстой;

(2) Сүнслэг үйл ажиллагаагаар дамжуулан өөрийгөө эргэцүүлэхэд Бурханы шинжилтийг хүлээн авах шаардлагатай байдаг. Ийм маягаар л хүн зүрх сэтгэлээ Бурханд нээж, улмаар Ариун Сүнсний гэгээрлийг олж авч, өөрийнхөө гажуудлыг мэдэж авч чадна;

(3) Алхаж буй зам нь зөв эсэх, үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа эсэхийг болон тэрхүү гүйцэтгэлд өөрийнх нь сэдэл, зорилгын хэд нь холилдсон талаар хүн Бурханы үгэнд үндэслэн эргэцүүлэх шаардлагатай;

(4) Хүн үүргээ гүйцэтгэхдээ өөрийн алдаа, гэм бурууг, түүнчлэн ахиц дэвшил, ашиг хонжоог ч бас судалж, задлан шинжлэх ёстой. Ийм хэрэгжүүлэлт л аминд ахиц авчирдаг.

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэх итгэл нь Бурханы үгийг туулах, бодит байдалд орохын үндэс суурь болсон хэвийн сүнслэг амьдралыг шаарддаг. Та нарын залбирах, Бурханд ойртох, магтан дуу дуулах, магтах, бясалгах, Бурханы үгийг тунгаах одоогийн хэрэгжүүлэлт “хэвийн сүнслэг амьдралтай” тэнцэх үү? Та нарын хэн нь ч мэдэхгүй юм шиг байна. Хэвийн сүнслэг амьдрал нь залбирах, магтан дуу дуулах, чуулганы амьдралд оролцох, Бурханы үгийг идэж, уух гэх мэт хэрэгжүүлэлтээр хязгаарлагддаггүй. Харин ч энэ нь шинэ, эрч хүчтэй сүнслэг амьдралаар амьдрахтай холбоотой. Хэрхэн хэрэгжүүлдэг чинь биш, харин хэрэгжүүлэлт чинь ямар үр дүнд хүрдэг нь чухал юм. Тийм хэрэгжүүлэлт үнэндээ ямар нэг үр нөлөөтэй эсэх, жинхэнэ ойлголтод хүргэдэг эсэхээс үл хамааран залбирах, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух, эсвэл тунгаан бодох нь хэвийн сүнслэг амьдралтай зайлшгүй холбоотой гэж ихэнх хүн итгэдэг. Ийм хүмүүс үр дүнг нь огтхон ч бодолгүйгээр өнгөц журмыг дагахад анхаардаг. Тэд бол шашны зан үйлэнд амьдардаг хүмүүс болохоос чуулган дотор амьдардаг хүмүүс биш бөгөөд хаанчлалын ардууд бүр ч биш юм. Тэдний залбирал, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух нь бүгд ердөө л шахалт шаардлагаар, чиг хандлагаас хоцрохгүйн тулд дүрэм журам дагаж байгаа болохоос дуртайяа, бас зүрх сэтгэлээсээ ч хийж байгаа биш юм. Энэ хүмүүс хэчнээн их залбирч, дуулсан ч хичээл зүтгэл нь ямар ч үр дүнгүй болно, учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл нь ердөө л шашны зан үйл, дүрэм журам байдаг, тэд үнэндээ Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа юм биш. Тэд хэрхэн хэрэгжүүлж байгаагаа сүр болгоход л анхаардаг бөгөөд Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм гэж авч үздэг. Ийм хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэхгүй байгаа, зүгээр л махан биеийн хүслийг хангаж, бусад хүмүүст харуулах гэж гүйцэтгэж байгаа. Эдгээр шашны дүрэм, зан үйл бүгд Бурханаас биш хүнээс гаралтай. Бурхан дүрэм дагадаггүй, ямар нэг хуульд ч захирагддаггүй. Харин ч Тэр өдөр бүр шинэ зүйл хийж, бодитой ажил бүтээдэг. Өдөр бүр өглөөний үйл ажиллагаанд оролцох, үдшийн залбирал болон хоолны өмнөх талархлын залбирал өргөх, бүх зүйлд талархах гэх мэт хэрэгжүүлэлтээр өөрсдийгөө хязгаарладаг Гурван-Өөрөө Сүмийн хүмүүс шиг тэд үүнийгээ хэчнээн их, хэчнээн удаан хийсэн ч тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Хүмүүс дүрэм журам дунд амьдарч, зүрх сэтгэл нь хэрэгжүүлэлтийн арга барил дээр төвлөрсөн байх үед Ариун Сүнс ажиллаж чадахгүй, учир нь тэдний зүрх сэтгэл дүрэм журам, хүний үзлээр дүүрэн байдаг. Иймээс Бурхан хөндлөнгөөс оролцож, тэдэн дээр ажиллах боломжгүй байдаг ба тэд зөвхөн хууль дүрмийн хяналт дор үргэлжлүүлэн амьдарч л чадна. Ийм хүмүүс Бурханы магтаалыг хүртэж үүрд чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын талаар”-аас эш татав

Хэвийн сүнслэг амьдрал бол Бурханы өмнө амьдарсан амьдрал юм. Залбирч байхдаа хүн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадах бөгөөд залбирлаар дамжуулан Ариун Сүнсний гэгээрлийг эрж хайж, Бурханы үгийг мэдэж, Бурханы хүслийг ойлгож чадна. Бурханы үгийг идэж, ууснаар хүмүүс Бурханы одоогийн ажлын талаар илүү тодорхой, нарийн ойлголттой болж чадна. Тэд бас хэрэгжүүлэлтийн шинэ замыг олж авч чадах бөгөөд хуучинтай зууралдахгүй; тэдний хэрэгжүүлдэг бүхэн амийн өсөлтөд хүрэхийн төлөө байх болно. Залбирлын тухайд бол, хэчнээн өртэйгөө харуулахын тулд Бурханы өмнө сайхан сонсогддог хэдхэн үгийг хэлэх, эсвэл цурхиран уйлах явдал биш; харин ч энэ нь, сүнсээ ашиглахад өөрийгөө сургаж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах боломжтой байж, бүхий л хэрэг явдал дээр Бурханы үгээс удирдамж эрж хайхад өөрийгөө сургах зорилготой, ингэж гэмээ нь хүний зүрх сэтгэл өдөр бүр цоо шинэ гэрэл рүү ойртож чадна, мөн ингэж гэмээ нь хүн идэвхгүй, залхуу биш болж, Бурханы үгийг хэрэгжүүлэх зөв замд хөл тавьж чадна. Өнөөгийн ихэнх хүн хэрэгжүүлэлтийн арга барилд анхаардаг мөртөө үнэнийг эрэлхийлж, амийн өсөлтөд хүрэхэд анхаардаггүй. Тэд энд хазайсан юм. Шинэ гэрлийг хүлээн авах чадвартай зарим хүн мөн байдаг боловч тэдний хэрэгжүүлэлтийн арга барил өөрчлөгддөггүй. Тэд Бурханы өнөөдрийн үгийг хүлээж авахаар найдангаа хуучин шашны үзлээ байлгасаар байдаг, иймээс тэдний хүлээж авдаг зүйл нь шашны үзлээр будсан өнөө л сургаал байдаг, тэд өнөөдрийн гэрлийг зүгээр хүлээн авахгүй байгаа. Үр дүнд нь тэдний хэрэгжүүлэлт бохирддог, шинэ савлагаатай өнөө л хуучин хэрэгжүүлэлт хэвээр байдаг. Хэчнээн сайн хэрэгжүүлдэг байж болох ч тэд бол хоёр нүүртнүүд. Бурхан хүмүүсийг өдөр бүр шинэ зүйл хийхэд хөтөлж, өдөр бүр шинэ мэдлэг ухаан, ойлголт олж авахыг тэднээс нэхэж, хуучинсаг хийгээд давтагдмал бус байхыг шаарддаг. Хэрэв чи Бурханд олон жил итгэсэн хэдий ч хэрэгжүүлэлтийн арга барил чинь огтхон ч өөрчлөгдөөгүй бол, гадаад хэрэг явдалд улайран, хамаг анхаарлаа хандуулсаар байгаа хэдий ч Бурханы үгийг эдлэхийн тулд Түүний өмнө тайван зүрх сэтгэлтэй байдаггүй бол чи юу ч олж авахгүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх тал дээр, хэрэв өөрөөр төлөвлөхгүй, хэрэгжүүлэлтээ шинэ арга замаар гүйцэтгэхгүй, шинэ ойлголтуудыг эрэлхийлэхгүй, харин хуучинтайгаа зууралдаж, хэрэгжүүлэлтийн арга замаа өөрчлөхгүйгээр шинэ гэрлийг хагас хугасхан хүлээж авдаг бол та нар шиг ийм хүмүүс энэ урсгалд нэр төдий байдаг. Бодит байдал дээр тэд бол Ариун Сүнсний урсгалын гаднах шашны фарисайчууд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын талаар”-аас эш татав

Хэвийн сүнслэг амьдралаар амьдрахын тулд хүн шинэ гэрлийг өдөр бүр хүлээн авч, Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтыг эрэлхийлж чаддаг байх ёстой. Хүн үнэнийг тодорхой харж, бүх хэрэг явдалд хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үгийг өдөр бүр уншсанаар шинэ асуултуудыг олж илрүүлж, хангалтгүй байдлаа ухаарах ёстой. Ингэж гэмээ нь хүн өөрийнх нь бүхий л оршихуйг хөдөлгөдөг хүсэн тэмүүлж, эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх боломжтой ба ингэж гэмээ нь магадгүй хүн Бурханы өмнө цаг үргэлж тайван байж, хоцорч үлдэхээс ихэд эмээнэ. Тасралтгүй оролтод хүрэхийг хүсдэг, хүсэн тэмүүлж, эрж хайдаг ийм зүрх сэтгэлтэй хүн сүнсний амьдралын зөв зам дээр байна. Ариун сүнсэнд сэтгэл нь хөдөлдөг, илүү сайн хийхийг хүсдэг, Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэхэд бэлэн, Бурханы үгийг гүнзгий ойлгохоор хүсэн тэмүүлдэг, ер бусын зүйлийг эрэлхийлдэггүй, харин бодит төлөөс төлдөг, Бурханы хүсэлд үнэхээр санаа тавьдаг, туршлагаа илүү жинхэнэ, бодитой болгохын тулд үнэхээр оролтод хүрдэг, хоосон үг, сургаалыг эрэлхийлдэггүй эсвэл ер бусын зүйлийг мэдрэх гэж эрэлхийлдэггүй, аливаа нэг агуу хүнийг шүтдэггүй ийм хүмүүс нь хэвийн сүнслэг амьдралд орсон хүмүүс юм. Тэдний хийдэг бүхэн цаашдын амийн өсөлтөд хүрч, сүнсэндээ өөрсдийгөө шинэлэг, эрч хүчтэй болгох зорилготой бөгөөд тэд идэвхтэйгээр оролтод хүрч үргэлж чаддаг. Тэд өөрсдөө мэдэлгүй үнэнийг ойлгож, бодит байдалд ордог. Хэвийн сүнслэг амьдралтай хүмүүс өдөр бүр сүнсний чөлөөлөлт, эрх чөлөөг олдог ба тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах хэмжээнд чөлөөтэй байдлаар Түүний үгийг хэрэгжүүлж чадна. Энэ хүмүүсийн хувьд залбирах нь тогтсон дүрэм, эсвэл журам биш юм. Тэд өдөр бүр шинэ гэрэлтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг. Жишээлбэл, хүмүүс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахад өөрсдийгөө сургадаг бөгөөд тэдний зүрх сэтгэл Бурханы өмнө үнэхээр тайван байж чаддаг, хэн ч тэднийг үймүүлж чаддаггүй. Ямар ч хүн, үйл явдал, зүйл тэдний хэвийн сүнслэг амьдралыг хязгаарлаж чадахгүй. Ийм сургуулилт нь үр дүн гаргахад чиглэсэн байдаг болохоос хүмүүсийг дүрэм дагадаг болгоход чиглэдэггүй. Энэ хэрэгжүүлэлт нь дүрэм дагах биш, харин хүмүүсийн амийн өсөлтийг дэмжихийн төлөө байдаг. Хэрэв чи энэ хэрэгжүүлэлтийг мөрдөх дүрэм л гэж харвал амь чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чи магадгүй бусадтай адилхан хэрэгжүүлж болох ч эцсийн дүнд тэд Ариун Сүнсний ажилтай мөр зэрэгцэн алхаж чадаж байхад чи Ариун Сүнсний урсгалаас хасагддаг. Чи өөрийгөө хуурч байгаа бус уу? Эдгээр үг нь хүмүүст Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах боломж олгох зорилготой, тэгж гэмээ нь тэдэнд хийх Бурханы ажил саадгүй байж, үр дүнд хүрч болох юм. Тэр үед л хүмүүс Бурханы хүсэлд нийцэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын талаар”-аас эш татав

Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь Бурханы үгэнд орох хамгийн чухал алхам юм. Одоо хүн бүр энэ хичээлд яаралтай орох хэрэгтэй. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахад дараах замаар орно:

1. Гаднах хэрэг явдлаас сэтгэлээ тат. Бурханы өмнө тайван байж, Бурханд залбирахад хамаг анхаарлаа хандуул.

2. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы үгийг идэж ууж, эдэл.

3. Сэтгэлдээ Бурханы хайрыг бясалгаж, эргэцүүлж, Бурханы ажлыг тунгаа.

Нэгдүгээрт, залбирлын талаас эхэл. Тогтсон цагт нэгэн үзүүрт сэтгэлээр залбир. Цаг хэчнээн давчуу, ажил хэчнээн завгүй байлаа ч, чамд юу ч тохиолдлоо гэсэн өдөр бүр хэвийн байдлаар залбирч, Бурханы үгийг хэвийн байдлаар идэж уу. Ямар ч орчинд бай, Бурханы үгийг идэж ууж байгаа цагт сүнс чинь асар их таашаал авах бөгөөд эргэн тойрны хүмүүс, үйл явдал, юмсын нөлөөнд автахгүй. Ерөнхийдөө Бурханыг сэтгэлдээ бодох үед гадна болж байгаа зүйл төвөг болж чадахгүй. Биеийн хэмжээтэй байх гэдэг нь энэ юм. Залбирлаас эхэл: Бурханы өмнө тайван залбирах нь хамгийн үр өгөөжтэй. Үүний дараа Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийг тунгаах замаар тэдгээрийн доторх гэрлийг эрж хайж, хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үг хэлдэг зорилгыг мэдэж, тэдгээрийг ямар ч гажуудалгүйгээр ойлго. Ер нь гаднах зүйлд сатааралгүйгээр сэтгэлдээ Бурханд ойртож, Бурханы хайрыг эргэцүүлж, Бурханы үгийг тунгааж чадна гэдэг чиний хувьд хэвийн зүйл байх ёстой. Сэтгэл чинь тодорхой хэмжээнд тайвшрах үед чимээгүйхэн бодолхийлж чадаж, ямар ч орчинд дотроо Бурханы хайрыг эргэцүүлж, Түүнд үнэхээр ойртон, эцэстээ сэтгэлд чинь магтаал хурах бөгөөд ингэх нь залбирлаас ч дээр юм. Тэр үед чи тодорхой биеийн хэмжээтэй болно. Хэрвээ чи дээр тодорхойлсон төлөвт хүрч чадвал зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үнэхээр тайван байгааг нотолно. Эхний үндсэн хичээл энэ юм. Хүмүүсийг Бурханы өмнө тайван байж чаддаг болсных нь дараа л Ариун Сүнс хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлж чадах бөгөөд ингэснээр л Бурхантай жинхэнээсээ ярилцаж, Бурханы хүсэл болон Ариун Сүнсний удирдамжийг ухаарч чадна. Дараа нь тэд сүнслэг амьдралын зөв замд орсон байх болно. Бурханы өмнө амьдрах сургалтаа тодорхой гүнд хүргэж, өөрсдийгөө хаяж, үзэн ядаж, Бурханы үгэнд амьдарч чаддаг болох үедээ тэд Бурханы өмнө зүрх сэтгэлээ үнэхээр тайван байлгасан байна. Хүмүүс өөрийгөө үзэн ядаж, харааж, хаяж чадаж байх нь Бурханы ажлын хүрсэн үр дүн бөгөөд тэд өөрсдөө ингэж чаддаггүй. Тиймээс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах хэрэгжүүлэлт нь хүмүүсийн нэн даруй орох ёстой хичээл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас эш татав

Хэрэв зүрх сэтгэлээ Бурханы өмнө үнэхээр тайван байлгая гэвэл ухамсартайгаар хамтран ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ сүнслэг үйл ажиллагаандаа зориулах цаг болон хүмүүс, үйл явдал, зүйлсийг хойш тавих цагтай байж, зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгах ёстой. Хүн бүр хувийн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, Бурханы үгийн талаарх мэдлэг болон сүнс нь хэрхэн хөдөлдгийг тэмдэглэх ёстой; хүн бүр Бурханы өмнө зүрх сэтгэлээ ухамсартайгаар тайван байлгах ёстой. Хэрэв чи өдөр бүр нэг юм уу хоёр цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулж чадвал тэр өдөр амьдрал чинь баялаг санагдаж, зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байх болно. Хэрэв чи өдөр бүр иймэрхүү сүнслэг амьдралаар амьдарвал зүрх сэтгэл чинь Бурханы эзэмшилд улам бүр эргэн очиж чадах ба сүнс чинь улам хүчтэй болж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжирч, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах чадвар чинь нэмэгдэж, Бурхан чамд улам их ерөөл хайрлана. Сүнслэг амьдралын чинь зорилго бол ухамсартайгаар Ариун Сүнсний дэргэд байх явдал юм. Энэ нь дүрэм журмыг баримталж, эсвэл шашны зан үйл үйлдэх явдал биш, харин Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, өөрийн биеийг үнэхээр сахилгажуулах явдал юм—энэ нь хүний хийх ёстой зүйл тул та нар үүнийг туйлын их хичээл чармайлт гарган хийх хэрэгтэй. Хэдий чинээ сайн хамтран ажиллаж, хэдий чинээ их чармайлт гаргана, зүрх сэтгэл чинь төдий чинээ Бурхан руу буцаж чадах бөгөөд чи Түүний өмнө зүрх сэтгэлээ төдий чинээ тайван байлгаж чадна. Тодорхой нэг үед Бурхан зүрх сэтгэлийг чинь бүрэн олж авна. Хэн ч зүрх сэтгэлийг чинь ганхуулж, эсвэл булаан авч чадахгүй ба чи бүрмөсөн Бурханд харьяалагдана. Хэрэв чи энэ замаар алхвал Бурханы үг цаг ямагт чамд аяндаа илчлэгдэж, ойлгодоггүй бүхний чинь талаар чамайг гэгээрүүлнэ—хамтын ажиллагаагаараа дамжуулан энэ бүгдэд хүрч болно. Ийм учраас Бурхан: “Надтай хамтран ажилладаг бүх хүнийг Би хоёр дахин их шагнана” гэж үргэлж хэлдэг. Чи энэ замыг тодорхой харах ёстой. Чи зөв замаар алхахыг хүсдэг бол Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Сүнслэг амьдралд хүрэхийн тулд та нар боломжтой бүхнийг хийх ёстой. Эхэндээ чи энэ эрэл хайгуулд асар их үр дүнд хүрэхгүй байж болох ч ухарч буцах юм уу сөрөг байдалд хутгалдахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй—харин шаргуу ажилласаар л байх ёстой! Сүнслэг амьдралаар амьдрах тусам зүрх сэтгэл чинь Бурханы үгэнд улам эзэмдүүлж, эдгээр асуудалд үргэлж санаа зовж, энэ ачааг үргэлж үүрнэ. Дараа нь сүнслэг амьдралаараа дамжуулан сэтгэлийн гүн дэх үнэнээ Бурханд илчил; юу хийхийг хүсэж байгаагаа, юун тухай бодож байгаагаа, Түүний үгийг юу гэж ойлгож, юу гэж үзэж байгаагаа Түүнд хэл. Юуг ч, бүр өчүүхэн жаахныг ч бүү нуу! Зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэлж, Бурханд үнэн сэтгэлээ илчилж дад; зүрх сэтгэл дотор чинь байгаа л бол боломжтой бүх аргаар үүнийгээ хэл. Ийм маягаар ярих тусмаа чи Бурханы хайр татам байдлыг улам мэдэрч, зүрх сэтгэл чинь Бурханд улам хүчтэй татагдана. Ийм зүйл тохиолдох үед чи Бурхан чамд өөр хэнээс ч илүү ойр дотно гэдгийг мэдэрнэ. Чи юу ч болж байсан Бурханы хажуугаас огт холдохгүй. Хэрэв чи өдөр бүр ийм сүнслэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүнийг зориуд марталгүй, харин амьдралд чинь асар их ач холбогдолтой зүйл гэж үздэг бол Бурханы үг зүрх сэтгэлийг чинь эзэмдэнэ. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөх гэж үүнийг хэлдэг. Тэгээд зүрх сэтгэлийг чинь Бурхан үргэлж эзэмдэж байсан мэт, хайрладаг зүйл чинь үргэлж зүрх сэтгэлд чинь байсан мэт байх болно. Хэн ч чамаас үүнийг булаан авч чадахгүй. Ийм зүйл тохиолдоход Бурхан үнэхээр дотор чинь амьдарч, зүрх сэтгэлд чинь байр эзэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг”-өөс эш татав

Өөрийгөө амиар зэвсэглэх үедээ чи Бурханы үгийг идэж, уухад анхаарах ёстой, мөн Бурханы талаарх мэдлэг, хүний амьдралын талаарх үзэл бодол, ялангуяа эцсийн өдрүүдэд Бурханы хийсэн ажлын талаарх мэдлэгээ ярьж чаддаг байх ёстой. Чи амийг эрэлхийлдэг тул өөрийгөө эдгээр зүйлээр зэвсэглэх ёстой. Бурханы үгийг идэж, уух үедээ өөрийнхөө бодит байр байдлыг тэдгээртэй харьцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бодит туршлагынхаа явцад өөрийнхөө дутагдлыг олж илрүүлэх үедээ чи хэрэгжүүлэх замыг олж, буруу сэдэл болон үзлээ орхих чадвартай байх ёстой. Энэ тухайд чи үргэлж чармайж, эдгээрийг биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориулдаг бол дагах замтай байх бөгөөд чамд хоосон санагдахгүй, тийнхүү чи хэвийн байдлаа хадгалж чадна. Тэр үед л чи өөрийнхөө аминд ачаа үүрдэг, итгэлтэй нэгэн байх болно. Бурханы үгийг уншсаныхаа дараа зарим хүн яагаад хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Тэд хамгийн чухал зүйлийг ухаарч чаддаггүйгээс болдог бус уу? Тэд амийг ноцтой авч үздэггүйгээс болдог бус уу? Тэд гол чухал зүйлсийг ухаарч чаддаггүй, хэрэгжүүлэх ямар ч замгүй байдгийн шалтгаан нь Бурханы үгийг унших үедээ тэдгээрийг өөрсдийнхөө байдалтай харьцуулж чаддаггүйгээс, мөн өөрсдийн байр байдлыг захирч чаддаггүйгээс болдог. Зарим хүн: “Би Бурханы үгийг уншаад, өөрийнхөө байдалтай харьцуулсан, бас завхарсан, хэв чанар муутай гэдгээ мэддэг ч Бурханы хүслийг хангалуун байлгах чадваргүй” гэж хэлдэг. Чи хамгийн өнгөц хэсгийг л харсан; махан биеийн зугаа цэнгэлийг хэрхэн хойш тавих, өөрийгөө зөвтгөдгөө хэрхэн болих, өөрийгөө хэрхэн өөрчлөх, эдгээр зүйлд хэрхэн орох, хэв чанараа хэрхэн сайжруулах, аль талаас эхлэх зэрэг чиний мэддэггүй олон бодит зүйл бий. Чи ердөө цөөн хэдэн өнгөцхөн зүйлийг л ухаардаг бөгөөд үнэхээр их завхарсан гэдгээ л мэддэг. Ах эгч нартайгаа уулзах үедээ чи хэр их завхарсан гэдгээ л ярьдаг ба өөрийгөө мэддэг, өөрийнхөө аминд асар их ачаа үүрсэн мэт санагддаг. Үнэндээ завхарсан зан чанар чинь өөрчлөгдөөгүй бөгөөд хэрэгжүүлэх замыг олоогүй гэдгийг чинь энэ нь баталдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Бодит туршлагадаа чи эхлээд Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх ёстой; мөн юу руу орох ёстойгоо болон өөрийн дутагдлыг Түүний үгэн дотроос олж мэдэж, өөрийн бодит туршлагад орохоор эрж хайж, хэрэгжүүлэх учиртай Бурханы үгийн хэсгийг аваад хэрэгжүүлэхээр хичээх ёстой. Бурханы үгийг идэж, уух нь нэгээхэн тал. Мөн түүнчлэн чуулганы амьдралыг хадгалахын сацуу хэвийн сүнслэг амьдралтай байж, одоогийн бүх байдлаа Бурханд өгч чаддаг байх ёстой. Түүний ажил хэрхэн өөрчлөгдөх нь хамаагүй, сүнслэг амьдрал чинь хэвийн хэвээр үлдэх ёстой. Сүнслэг амьдрал чиний хэвийн оролтыг хадгалж чадна. Бурхан юу хийдэг нь хамаагүй, чи сүнслэг амьдралаа тасралтгүй үргэлжлүүлж, үүргээ биелүүлэх учиртай. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл. Энэ бүгд нь Ариун Сүнсний ажил боловч хэвийн нөхцөл байдалтай хүмүүсийн хувьд энэ нь төгс болгуулах байхад хэвийн бус нөхцөл байдалтай хүмүүст энэ нь шалгалт юм. Ариун Сүнсний цэвэршүүлэлтийн ажлын одоогийн үе шатанд зарим хүн, Бурханы ажил маш агуу бөгөөд хүмүүст цэвэршүүлэлт маргаангүй хэрэгтэй, эс тэгвээс тэдний биеийн хэмжээ дэндүү жижиг байх бөгөөд тэд Бурханы хүсэлд хүрэх аргагүй байх болно гэж хэлдэг. Гэсэн хэдий ч нөхцөл байдал нь сайн бус хүмүүсийн хувьд энэ нь Бурханыг эрэлхийлэхгүй байх шалтгаан, цугларалтад оролцохгүй байх, Бурханы үгийг идэж, уухгүй байх шалтгаан болдог. Бурханы ажилд Түүний юу хийдэг, ямар өөрчлөлт хийдэг нь хамаагүй хүмүүс хэвийн сүнслэг амьдралын суурийг хадгалах ёстой. Чи сүнслэг амьдралынхаа одоогийн үе шатанд хайнга байгаагүй байж магадгүй боловч, чи ихийг олж аваагүй л байгаа, асар их ургац хураагаагүй байгаа. Иймэрхүү нөхцөлд чи дүрмийг дагах л ёстой; аминдаа хохирол амсахгүйн тулд, Бурханы хүслийг хангахын тулд чи эдгээр дүрмийг мөрдөх ёстой. Хэрвээ сүнслэг амьдрал чинь хэвийн бус бол чи Бурханы одоогийн ажлыг ойлгож чадахгүй харин ч чиний үзэлтэй огт нийцдэггүй гэдгийг чи үргэлж мэдэрдэг ба Түүнийг дагахад бэлэн байдаг ч чамд дотоод хөдөлгөгч хүч дутагддаг. Иймээс Бурхан одоо юу хийж байгаа нь хамаагүй, хүмүүс хамтран ажиллах ёстой. Хэрвээ хүн хамтран ажилладаггүй бол Ариун Сүнс ажлаа хийж чадахгүй, хэрвээ хүмүүст хамтран ажиллах зүрх сэтгэл байхгүй бол Ариун Сүнсний ажлыг олж авч бараг чадахгүй. Хэрвээ чи Ариун Сүнсний ажлыг өөрийн дотор байлгахыг, Бурханы сайшаалыг олж авахыг хүсэж байвал Бурханы өмнө анхны үнэнч байдлаа хадгалах ёстой. Одоо чи илүү гүнзгий ойлголт, илүү дээд зэргийн онол, өөр бусад иймэрхүү зүйлтэй байх шаардлагагүй—анхдагч суурин дээр Бурханы үгийг баримтлах нь л шаардлагатай бүх зүйл юм. Хэрвээ хүмүүс Бурхантай хамтарч ажилладаггүй, гүнзгий оролтыг эрэлхийлдэггүй бол тэдэнд анх байсан бүх зүйлийг Бурхан булаан авна. Хүмүүс дотроо тав тухтай байдалд үргэлж шунадаг ба хэдийн байгаа зүйлийг эдлэхийг илүүд үздэг. Тэд ямар ч төлөөс төлөхгүйгээр Бурханы амлалтыг олж авахыг хүсдэг. Энэ бол хүн төрөлхтний тээдэг хэрээс хэтэрсэн бодол юм. Төлөөс төлөхгүйгээр амь олж авах—гэвч аливаа зүйл ийм амархан байсан гэж үү? Хүн Бурханд итгэж, амийн оролтыг эрж хайж, зан чанарын өөрчлөлтийг эрж хайх үедээ төлөөс төлж, Бурхан юу ч хийсэн, Түүнийг үргэлж дагах байдалд хүрэх ёстой. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Чи энэ бүхнийг дүрэм болгож дагадаг ч гэсэн үүнийг үргэлж баримтлах ёстой бөгөөд шалгалтууд хэчнээн их байх нь хамаагүй Бурхантай харилцах хэвийн харилцаагаа орхиж болохгүй. Чи залбирч, чуулганы амьдралаа хадгалж, мөн ах эгч нараа хэзээ ч орхихгүй байж чадах ёстой. Бурхан чамайг шалгахад чи үнэнийг эрж хайсаар байх ёстой. Энэ бол сүнслэг амьдралын хамгийн наад захын шаардлага юм. Үргэлж эрж хайх хүсэлтэй байж, хамтран ажиллахыг мэрийж, бүх эрч хүчээ ашиглах—үүнийг хийх боломжтой юу? Хүмүүс үүнийг үндэс сууриа болговол тэд ялган таних чадвар, бодит байдлын оролтод хүрнэ. Өөрийн чинь байдал хэвийн байх үед Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд амархан байдаг; энэ нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү санагддаггүй, Бурханы ажил агуу гэдгийг чи мэдэрдэг. Гэвч нөхцөл байдал чинь тааруу байвал Бурханы ажил хэчнээн агуу байсан, хэн нэгэн хэчнээн сайхан ярьдаг байсан ч, чи анхаарал хандуулахгүй. Хүний нөхцөл байдал хэвийн бус байх үед Бурхан тэдний дотор ажиллаж чадахгүй бөгөөд тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Зарим хүн эрэл хайгуулдаа ихээхэн урам зоригтой байдаг ч зөв замд орж чаддаггүй. Учир нь тэд дэндүү хэнэггүй бөгөөд сүнслэг зүйлд огт анхаарал хандуулдаггүй. Тэд Бурханы үгийг хэрхэн туулахаа мэддэггүй, Ариун Сүнстэй хамт байх болон Ариун Сүнсний ажил юу болохыг огт мэддэггүй. Ийм хүмүүс урам зоригтой байдаг боловч мунхаг юм; тэд амийг эрэлхийлдэггүй. Учир нь чи Сүнсний тухай өчүүхэн төдий ч мэдлэггүй, Ариун Сүнсний одоогийн ажлын хөгжил дэвшлийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө сүнсэн дэх байдлыг ч мэддэггүй. Ийм хүмүүсийн итгэл будилуу бус уу? Ийм хүмүүсийн эрэл хайгуул эцэстээ юунд ч хүрдэггүй. Бурханд итгэх итгэлдээ амийн өсөлтөд хүрэх гол түлхүүр нь Бурхан ямар ажил хийдгийг туршлагаараа мэдэж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы хүслийг ойлгох явдал бөгөөд ингэснээр чи Бурханы бүх зохицуулалтад захирагдаж, Бурханы үгийг амиа болгохын тулд өөртөө шингээж, улмаар Бурханыг сэтгэл хангалуун болгодог. Хэрэв итгэл чинь будилуу бол, хэрэв чи сүнслэг хэрэг явдалд ямар ч анхаарал хандуулдаггүй, үнэнд ямар ч хүчин чармайлт гаргадаггүй бол Бурханы хүслийг ухаарч чадах уу? Хэрвээ чи Бурханы шаарддаг зүйлийг ойлгодоггүй бол туршлагажиж чадахгүй, улмаар хэрэгжүүлэлтийн замгүй байх болно. Бурханы үгийг туулахдаа чамд гаргадаг үр нөлөөг нь анхаарах ёстой бөгөөд ингэснээр чи Бурханыг үгээс нь мэдэж авч болох юм. Хэрвээ чи Бурханы үгийг уншихаа л мэддэг боловч яаж туулахаа мэддэггүй бол сүнслэг асуудлыг мэддэггүйг чинь энэ нь харуулдаг бус уу? Яг одоо ихэнх хүн Бурханы үгийг туулж чаддаггүй, тиймээс Бурханы ажлын талаар мэддэггүй. Энэ нь хэрэгжүүлж чадахгүй байгаа хэрэг бус уу? Хэрэв энэ маягаар үргэлжлүүлсээр байвал тэд хэзээ баялаг туршлагатай болж, амийн өсөлтөд хүрч чадах юм бэ? Энэ нь ердөө хоосон яриа болох бус уу? Та нарын дунд онолд анхаарлаа төвлөрүүлдэг, сүнслэг асуудлын талаар юу ч мэддэггүй хэрнээ Бурханаар асар их ашиглуулахыг, Бурханаар ерөөгдөхийг хүссээр байдаг хүн олон бий. Энэ нь огтхон ч бодитой бус! Тиймээс та нар энэ дутагдлаа төгсгөл болгох ёстой. Тэгж гэмээнэ бүгд сүнслэг амьдралын зөв замд орж, жинхэнэ туршлагатай болж, Бурханы үгийн бодит байдалд үнэхээр орж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн байдалд хэрхэн орох вэ”-ээс эш татав

Өмнөх: 8. Бурханд залбирч, Түүнд шүтэн мөргөх зарчмууд

Дараах: 10. Бурханы өмнө тайван байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх