25. Үнэнийг хэрэгжүүлэх зарчмууд

(1) Үнэнийг ойлгох нь гарцаагүй Бурханы үгэнд үндэслэдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхдээ хүн дүрэм журмыг хуулбарлаж, ягштал дагахын оронд хэрэгжүүлэлтийн зарчмыг тодорхойлох ёстой;

(2) Үнэнийг хэрэгжүүлэх зарчмууд нь мэдээж Бурхан болон үнэнд захирагддаг бөгөөд чуулганы ажил болон хүний амийн оролтод ашиг тустай байдаг;

(3) Хүн үнэнийг хэрэгжүүлж байгаадаа сэтгэл амар байна гэж өөрөө батлах нь хангалтгүй; үнэнийг ойлгодог өөр хэн нэгэн баталгаажуулж өгөх ёстой, ингэхгүйгээр нийт үнэн зөв байдал нь баталгаатай биш;

(4) Бурханы үгийн шаардлага, Дээрхийн ажлын зохицуулалтын дагуу үүргээ гүйцэтгэж, Ариун Сүнсний дотоод гэгээрэл, удирдамжийг дуулгавартай дага. Энэ ч бас үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг;

(5) Үнэнийг хэрэгжүүлэх нь хүнийг бодит байдал руу хөтлөөд зогсохгүй, бас бусдыг босгон байгуулдаг. Зөвхөн энэ л амийн туршлагын жинхэнэ гэрчлэл юм.

Холбогдох Бурханы үг:

Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм. Тиймээс үнэнтэй байхад чи хаа ч хүрж чадах боловч дотор чинь үнэн байхгүй бол шашны хүмүүс байтугай, гэр бүлийн гишүүдээ ч итгүүлэх гэж оролдох талаар бодох хэрэггүй. Үнэн байхгүй бол чи будрах цасан ширхэгтэй л адил байх болно, харин үнэнтэй бол аз жаргалтай, эрх чөлөөтэй байж чадах бөгөөд хэн ч чам руу дайрч чадахгүй. Онол хэр баттай байх нь хамаагүй, үнэнийг даван гарч чадахгүй. Үнэнтэй байхад дэлхийг ч хөдөлгөж, уулс хийгээд тэнгис далайг ч нүүлгэж болно, харин үнэн дутмаг бол хотын бат бэх хана хэрэм өтөнд идэгдэж юу ч үгүй болоход хүрнэ. Энэ бол илэрхий бодит байдал.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Үнэнийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь юу вэ? Эхлээд чи зарчмыг ухаарах ёстой бус уу? Зарчмууд нь юу вэ? Зарчмууд нь үнэний бодитой тал. Чи Бурханы үгийн өгүүлбэрийг уншаад энэ бол үнэн гэж боддог ч доторх зарчмуудыг нь ухаардаггүй; өгүүлбэр нь зөв юм шиг санагддаг ч ямар талаараа бодитой, эсвэл ямар байдлыг хөндөх учиртайг нь мэддэггүй. Зарчмуудыг нь, хэрэгжүүлэлтийн замыг нь чи ухаарч чаддаггүй. Ойлгосон энэ үнэн чинь чиний хувьд ердөө л хоосон сургаал. Гэхдээ чи тэрхүү өгүүлбэрийн үнэн-бодит байдал болоод Бурханы шаардлага юу болохыг нэгэнт ухаарчихвал, хэрэв эдгээрийг үнэхээр ойлгоод, төлөөс төлж, хэрэгжүүлж чадаж байвал, тэр цагт чи тэрхүү үнэнийг олж авна. Үнэнийг олж авснаар чиний завхарсан зан чанар бага багаар шийдвэрлэгдэж, тэрхүү үнэн чамд ордог. Үнэний бодит байдлыг хэрэгжүүлж чадаж байвал, чиний үүргийн гүйцэтгэл, үйлдэл бүр, хүний хувьд биеэ авч явах байдал чинь энэхүү үнэний хэрэгжүүлэлтийн зарчимд тулгуурлаж байвал, чи өөрчлөгдсөн бус уу? Хамгийн гол нь чи үнэн-бодит байдалд хүрсэн хүн болсон. Үнэн-бодит байдалд хүрсэн хүн зарчмын дагуу үйлддэг хүнтэй адилгүй бус уу? Зарчмын дагуу үйлддэг хүн тэгвэл үнэнд хүрсэн хүнтэй адилгүй бус уу? Үнэнд хүрсэн хүн бас Бурханы хүсэлд нийцэж чадахгүй гэж үү? Эдгээр нь хоорондоо ингэж холбогддог.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Чи шашны хэдэн зан үйл мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж, өөрийнхөөрөө хийж байсан бэ? Бурханы ачаанд үнэхээр анхаарал хандуулж, Түүний хүслийг биелүүлэхийг эрэлхийлдгээсээ болоод чи хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Чи Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Өөрийн бүх үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай, гэхдээ энэ нь дүрэмд баригдах юм уу зөвхөн нүд хуурахын тулд арай ядан хийх явдал биш; харин Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Ийм хэрэгжүүлэлт л Бурханыг хангалуун байлгадаг. Бурханы таалалд нийцэх аливаа үйл ажиллагаа нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ. Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай байдаг. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч ар хударгаар нь үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Тэд шашны фарисайчууд биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн нь Бурханд үнэнч нэгэн боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэл хийдэггүй. Орчин нөхцөл ямар ч байсан хамаагүй, асуудал үүсэх үед тэрээр мэргэн ухаанаа харуулдаг, үйл хэрэгтээ зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг; тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд ямар өртэй тухайгаа надад хэлж болох уу?” гэж асуувал тэд хэлэх үггүй болно. Хэрвээ чи Бурханд үнэнч бол гаднаа энэ талаар бүү ярь; харин бодит хэрэгжүүлэлтээр Бурханыг гэх хайраа харуулж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай үг хэлээрээ, хааш яаш л харьцдаг хүмүүс бол бүгд хоёр нүүртнүүд!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-оос эш татав

Олон хүн, гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж, үүргээ гүйцэтгэж чаддаг байх гэх мэт тодорхой арга замаар гаднаа авирладаг, тиймээс тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж боддог. Гэвч Бурхан тэднийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэл агуулдаг, хольцтой байдаг бол чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна; чи зүгээр л өнгөц зан байдал харуулж байна. Хатуухан хэлбэл, чиний зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан санахгүй. Үүнийг цааш нь задлан шинжилбэл, чи мууг үйлдэж, зан байдал чинь Бурханыг эсэргүүцэж байна. Гаднаа чи юунд ч саад болж, үймүүлээгүй ба бодитой хохирол учруулж, ямар нэг үнэнийг зөрчөөгүй. Энэ нь логиктой, ухаалаг харагддаг ч үйлдлийн чинь мөн чанар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхтэй хамаатай. Тиймээс чи Бурханы үгийг харгалзан үзээд үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний санаа зорилгод нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэх талаарх хүний үзэл бодлоос хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэний бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн, амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн туршлага байгаа юу? Асуудлуудын мөн чанарын тухайд бол та нар ойлгохгүй байж магадгүй; та нарын оролт дэндүү өнгөцхөн байсан. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө гүйж, эрт босож, орой унтдаг атлаа амь зан чанартаа өөрчлөлт гаргаагүй, тийм өөрчлөлт нь юуг хамардгийг ухаарч чадаагүй. Энэ нь оролт чинь хэтэрхий өнгөцхөн байна гэсэн үг биз дээ? Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран та нар амь зан чанарын өөрчлөлтөд хүрэхтэй холбоотой мөн чанар болон гүн гүнзгий зүйлсийг мэдэрдэггүй байж магадгүй. Та нарын зан чанар чинь өөрчлөгдсөн гэж болох уу? Бурхан чамайг магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Хамгийн наад зах нь, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд үүргээ биелүүлж, Бурханы гэрт ямар нэгэн ажил хийж байх үедээ, эсвэл ердийн үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чам дотор ажиллаж байгааг мэдэрнэ. Биеэ авч явах байдал чинь Бурханы үгтэй нягт зохицох ба тодорхой түвшний туршлагатай болмогцоо чи урьд нь авирлаж байсан байдал чинь харьцангуй тохиромжтой байсан гэдгийг мэдэрнэ. Гэхдээ, хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, урьд нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсныг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байж, үнэндээ чиний хийсэн зүйлд ямар ч үнэн байгаагүйг мэдэрвэл хийсэн бүхэн чинь Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь нотолдог. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний хэрэгжүүлэлтээр дүүрэн байсан гэдгийг энэ нь нотолдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Үнэнийг хэрэгжүүлэхийн шалгуур яг юу вэ? Үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхийг чинь хэрхэн үнэлж, тогтоодог вэ? Бурханы үгийг сонсоод хүлээн авдаг хүн мөн эсэхийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Түүнд итгэж, номлол сонссон хугацаанд дотоод байдалд чинь, Түүнд дуулгаваргүй байдалд чинь, завхарсан зан чанарын чинь янз бүрийн талын мөн чанарт ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг Тэр хардаг. Чи эдгээрийг үнэнээр сольсон эсэхийг, гадаад зан авир, үйлдэлдээ, эсвэл зүрх сэтгэлийнхээ гүн дэх завхарсан зан чанарын мөн чанартаа өөрчлөгдсөн эсэхийг чинь хардаг. Бурхан чамайг эдгээр зүйлийн дагуу үнэлдэг. Энэ олон жил номлол сонсож, Бурханы үгийг идэж уучхаад чиний өөрчлөлтүүд ердөө өнгөцхөн үү, эсвэл мөн чанарынх уу? Чиний зан чанарт өөрчлөлт гарсан уу? Бурханы талаарх эндүүрэл, Бурханд дуулгаваргүй байдал, Бурханы даалгасан даалгавар, үүрэгт хандах хандлагад чинь өөрчлөлт гарсан уу? Бурханы эсрэг дуулгаваргүй байдал чинь багассан уу? Ямар нэгэн зүйл тохиолдож, дуулгаваргүй гэдэг чинь илчлэгдэх үед чи өөрийгөө эргэцүүлж чаддаг уу? Дуулгавартай байж чадах уу? Чи Бурханы даалгасан даалгавар, үүрэгт илүү үнэнч болсон уу, энэ үнэнч зан хольцгүй цэвэр үү? Номлол сонсож байсан хугацаанд чиний сэдэл, санаархал, хүсэл, санаа зорилго цэвэрлэгдсэн үү? Эдгээр нь үнэлж хэмжих шалгуур биш гэж үү? Тэгээд бас Бурханы тухай эндүүрэл чинь байна: Чи анхны үзэл, тодорхойгүй хийсвэр төсөөлөл, дүгнэлттэйгээ зууралдсаар байна уу? Гомдол болон бусад сөрөг сэтгэл хөдлөл чамд байсаар байна уу? Эдгээр зүйлийн тухайд өөрчлөлт гарсан уу? Эдгээр талд ямар ч өөрчлөлт гараагүй бол чи ямархуу хүн бэ? Энэ нь нэг баримтыг нотолдог: Чи бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы үгийг хэрэгжүүлснээр л зан чанартаа өөрчлөлт хийж чадна”-аас эш татав

Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш хүмүүс олон буруу санаа бодол өвөрлөж ирсэн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх санаа бодол чинь зөв мэт чамд санагддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход чамд маш олон буруу санаа бодол байгааг чи харах болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгохдоо Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл тэдэнд байгааг ойлгуулдаг. Санаа бодол чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон санаа бодлын дагуу хэрэгжүүлэхээ больж чаддаг, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг эсэргүүцсэнийг чинь энэ нь нотолдог. Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулах гэж оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулах гэж оролддог—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлтэй харьцаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн санаа бодлын ихэнх нь буруу, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед нүднээс далд асар их тэмцэл болж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур уйтгар гунигийн нулимсыг хэмжээлшгүй их урсгасан байх болно. Энэхүү тэмцлээс болж хүмүүс зовлон зүдүүр, цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тэмцэл чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсож чаддаг бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад хүн дотроо зовох нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед хүмүүсийн доторх бүх зүйл зөв байдаг байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй, мөн ямар ч тэмцэл болохгүй, тэд зовж зүдрэхгүй байх байсан. Бурхан ашиглахад тохирохгүй олон зүйл хүмүүст байдаг, махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биеийг эсэргүүцэх хичээлийг илүү гүн гүнзгий сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан зовлон гэж нэрлэдэг бөгөөд Өөртэй нь хамт үүнийг туулахыг хүнээс Тэр хүссэн. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи яаран Бурханд залбирдаг: “Өө, Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон бэрхшээлийг туулахыг хүсэж байна, надад тулгарах саад бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй, би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Амиа бүхэлд нь өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой!” Ийм шийдэмгий байдалтайгаар, ингэж залбирахдаа чи гэрчлэлдээ бат зогсож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх болгондоо, цэвэршүүлэлт туулах бүрдээ, шалгуулах болгондоо, мөн Бурханы ажил өөрсөд дээр нь ирэх бүрд хүмүүс асар их шаналал амсах ёстой болдог. Энэ бүхэн нь хүмүүст зориулсан туршилт учраас тэдний бүгдийнх нь дотор тэмцэл болж байдаг. Энэ бол тэдний төлдөг бодит төлөөс юм. Бурханы үгийг илүү их уншиж, илүү их гүйх нь тодорхой хэмжээний төлөөс мөн. Үүнийг хүмүүс хийх учиртай, энэ бол тэдний үүрэг, тэдний биелүүлэх ёстой хариуцлага мөн боловч хүмүүс дотроо байгаа хаях хэрэгтэй зүйлсээ хаях ёстой. Тэгэхгүй бол гадаад зовлон зүдүүр чинь хэчнээн их байх, хэчнээн их гүйх чинь хамаагүй бүх зүйл хий дэмий болох болно! Өөрөөр хэлбэл, чиний дотоод өөрчлөлтүүд л гадаад зовлон зүдүүр чинь үнэ цэнтэй байх эсэхийг тодорхойлдог. Чиний дотоод зан чанар өөрчлөгдөж, үнэнийг хэрэгжүүлэх үед гадаад бүх зовлон зүдүүр чинь Бурханы сайшаалыг хүртэнэ; хэрвээ чиний дотоод зан чанарт ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол гаднаа хэчнээн их зовлон зүдүүр амсаж, хэр их гүйх чинь хамаагүй Бурханы сайшаал хүртэхгүй—Бурханы баталгаажуулаагүй зовлон бэрхшээл хий дэмий байдаг. Тиймээс чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь чамд өөрчлөлт гарсан эсэх, мөн Бурханы хүслийг хангаж, Бурханы тухай мэдлэгтэй болж, Бурханд үнэнч байхын тулд үнэнийг хэрэгжүүлж, өөрийн санаа бодол болон үзлийг эсэргүүцдэг эсэхээр чинь тодорхойлогддог. Хэчнээн их гүйх чинь хамаагүй, хэрвээ чи өөрийн санаа бодлыг эсэргүүцэхийг хэзээ ч мэдэхгүй зөвхөн гаднаа үйлдэж, омголон байхыг л эрж хайж, өөрийн аминд хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй бол зовлон бэрхшээл чинь хий дэмий байх болно. Хэрвээ тодорхой орчинд, хэлмээр байгаа зарим зүйл чамд байдаг ч үүнийг хэлэх нь буруу, ингэж хэлэх нь ах, эгч нарт ашиг тусгүй, тэднийг гомдоож болзошгүй гэж санагдвал чи үүнийг хэлэхгүйгээр дотроо шаналахыг илүүд үзнэ, учир нь эдгээр үг Бурханы хүсэлд нийцэж чадахгүй. Энэ үед чиний дотор тэмцэл өрнөх боловч чи хайртай зүйлээ орхиж, шаналахад бэлэн байна. Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд энэхүү зовлон бэрхшээлийг туулахад бэлэн байна, хэдий чи дотроо шаналах боловч махан биеийг өөгшүүлэхгүй, Бурханы зүрх сэтгэл хангалуун байх учраас чи ч бас дотроо тайвшрах болно. Энэ бол үнэхээр төлөөс төлж байгаа хэрэг бөгөөд ийм төлөөсийг Бурхан хүсдэг. Хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлбэл Бурхан чамайг маргаангүй ерөөнө; хэрвээ чи үүнд хүрч чадахгүй бол хэр их ойлгосон, хэр сайн ярьж чаддаг чинь хамаагүй, энэ бүхэн ямар ч хэрэггүй байх болно! Хэрвээ Бурханыг хайрлах замдаа чи, Бурханыг Сатантай тулалдахад Бурханы талд зогсох чадвартай байж, Сатан руу эргэж очихгүй бол Бурханыг гэх хайрыг олж авч, гэрчлэлдээ бат зогссон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Үнэнийг хэрэгжүүлэхдээ хүмүүс алдаа гаргахаас зайлсхийх хэцүү, гэвч чи аливааг хийхдээ яаж үнэний дагуу хийхийг мэддэг атлаа үнэний дагуу хэрэгжүүлдэггүй бол гол асуудал нь чи үнэнийг огт хайрладаггүй. Үнэнийг хайрладаггүй хүний зан чанар өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи Бурханы хүслийг үнэн зөвөөр ухаарч чаддаггүй, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй бол бусадтай нөхөрлөх ёстой. Хэрвээ тухайн асуудлыг хэн ч тодорхой харж чадахгүй байх шиг байвал чи хамгийн боломжийн шийдлийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ ийм маягаар хэрэгжүүлэхдээ бага зэрэг алдаа гаргасан гэдгээ эцэст нь олж мэдвэл үүнийгээ даруйхан залруулах ёстой, тэгвэл Бурхан энэ алдааг нүгэл гэж тооцохгүй. Энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ чи зөв санаа зорилготой байж, үнэний дагуу хэрэгжүүлж байсан бөгөөд зүгээр л үүнийг тодорхой харалгүй, үйлдэл чинь зарим нэг алдаанд хүргэсэн учраас энэ нь хэргийг хөнгөрүүлж болох нөхцөл байсан. Гэхдээ одоо үед олон хүн зүгээр л хоёр гартаа найдан ажиллаж, иймээ тиймээ юмыг өөрсдийн оюун ухаанд найдан хийдэг болсон бөгөөд “Энэ маягаар хэрэгжүүлэх нь Бурханы хүсэлд нийцдэг үү? Үүнийг ийм маягаар хийх юм бол Бурхан баяртай байх уу? Ийм маягаар хийвэл Бурхан надад итгэх үү? Ийм маягаар хийх юм бол би үнэнийг хэрэгжүүлэх үү?” гэх эдгээр асуултыг бодолцож үзэх нь ховорхон байдаг. Бурхан энэ явдлыг сонсоод, “Чи үүнийг зөв, зохистой байдлаар хийжээ. Энэ чигээрээ байгаарай” гэж хэлж чадах уу? Чи өөрт тулгардаг асуудал болгоноо анхааралтай шинжилж чаддаг уу? Нэг бүрд нь нухацтай, нягт нямбай хандаж чаддаг уу? Аль эсвэл үүнийг хийж байгаа байдлыг чинь Бурхан үзэн яддаг эсэх, чиний арга барилыг бусад бүх хүн юу гэж боддог, мөн үүнийг өөрийнхөө хүсэлд тулгуурлан, хүслээ хангахаар хийж байгаа эсэхээ тунгаан бодож чаддаг уу…? Чи энэ талаар илүү их бодолхийлж, эрж хайх ёстой ба алдаа чинь улам бүр багасна. Аливааг энэ маягаар хийснээр чи үнэнийг үнэхээр эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг хүн гэдгээ батална, учир нь чи үнэний шаарддаг чиглэлийн дагуу аливааг хийж байгаа билээ.

Хэрвээ итгэгчийн үйлдэл үнэнтэй холбоогүй бол тэрээр үл итгэгчтэй адил юм. Ийм хүн бол зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, Бурханыг орхидог хүн бөгөөд тийм хүн эзнийхээ төлөө зарим нэг хар бор ажил хийж, багахан төлбөр аваад яваад өгдөг, Бурханы гэр дэх хөлсний ажилчин шиг байдаг. Энэ бол Бурханд итгэдэг хүн ер биш. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чи юу хийж болохыг өмнө нь дурдсан. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэх нь чиний бодож, ажиллах ёстой эн тэргүүний зүйл; энэ нь чиний хэрэгжүүлэлтийн зарчим, цар хүрээ байх ёстой. Хийж байгаа зүйл чинь үнэнтэй нийцэлтэй эсэхийг чи яагаад олж тогтоох ёстой вэ гэвэл, энэ нь үнэнтэй нийцэлтэй байвал Бурханы хүсэлд лавтай нийцдэг. Чи асуудлын зөв, буруу эсэх, бусад бүх хүний санаанд нийцэж байгаа эсэх, өөрийн чинь хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг хэмжих ёстой юм биш; харин энэ нь үнэнтэй нийцдэг эсэх, мөн чуулганы ажил, ашиг сонирхолд үр өгөөжтэй эсэхийг олж тогтоох ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг харгалзан үздэг бол аливааг хийхдээ Бурханы хүсэлтэй улам бүр нийцэлтэй болно. Хэрвээ чи аливааг хийхдээ эдгээр талыг харгалзан үздэггүй, зүгээр л өөрийнхөө хүсэлд найддаг бол тэдгээрийг буруу хийх нь лавтай, учир нь хүний хүсэл үнэн биш бөгөөд мэдээж Бурхантай нийцэлгүй байдаг. Хэрвээ чи Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсвэл өөрийн хүслийн дагуу бус, үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Зарим хүн үүргээ биелүүлэх нэрийдлээр тодорхой нэг хувийн ажил хэргээ явуулдаг. Ах эгч нар нь үүнийг зохисгүй гэж үзэж, өөрсдийг нь зэмлэдэг ч энэ хүмүүс буруушаалтыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь чуулганы ажил, санхүү, хүмүүсийг оролцуулаагүй хувийн асуудал байсан учраас үнэний цар хүрээг зөрчсөнд тооцогдохгүй, Бурхан энэ асуудалд оролцох ёсгүй гэж тэд боддог. Та нарт зарим зүйл ямар нэг зарчим юм уу үнэнтэй хамаагүй хувийн асуудал мэт санагдаж магад. Гэхдээ хийсэн зүйлийг чинь харахад, чи Бурханы гэр бүлийн ажлыг бодолцож, хийсэн зүйл чинь ямар нөлөө үзүүлэхийг огт харгалзан үзээгүй учраас маш аминчхан аашилсан; чи гагцхүү өөрийнхөө ашиг тусыг бодолцож байж. Энэ нь угаасаа ариун хүмүүсийн ёс зүй, түүнчлэн хүний хүн чанартай холбоотой асуудлыг хамардаг. Чиний хийж байсан зүйл чуулганы ашиг сонирхолтой ч, үнэнтэй ч хамаагүй байлаа гэсэн үүргээ биелүүлэх нэрийдлээр хувийн асуудлаа зохицуулах нь үнэнтэй нийцдэггүй. Чи юу хийж байгаа, хэрэг явдал хэр том, эсвэл жижиг байх, мөн үүнийг Бурханы гэр бүл дэх үүргээ биелүүлэхийн тулд хийж байна уу, эсвэл хувийн шалтгаанаар хийж байна уу гэдэг чинь хамаагүй, хийж байгаа зүйл чинь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг, түүнчлэн хүн чанартай хүний хийх зүйл мөн эсэхийг чи бодож үзэх ёстой. Хийж байгаа бүх зүйлдээ ингэж үнэнийг эрж хайдаг бол чи үнэхээр Бурханд итгэдэг хүн юм. Хэрэв чи бүх хэрэг явдал, бүх үнэнд ийм маягаар хандвал зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Зарим хүн хувийн зүйл хийж байхдаа үнэнийг зүгээр л үл тоомсорлож, хүссэнээрээ хийж, өөрийнхөө дуртай, өөрт нь ашигтай ямар ч байдлаар хийж болно гэж боддог. Энэ нь Бурханы гэр бүлд хэрхэн нөлөөлж болох талаар тэд өчүүхэн ч анхаарч үздэггүй, хийж байгаа зүйл нь ариун хүмүүсийн ёс зүйд нийцэх эсэхийг ч бодолцож үздэггүй. Эцэст нь тухайн хэргээ дуусгамагцаа дотор нь харанхуйлж, тавгүйтэж эхэлдэг ч яагаад гэдгийг нь мэддэггүй. Энэ цээрлүүлэлт зүй ёсных биш гэж үү? Бурханы зөвшөөрдөггүй зүйлийг хийдэг бол чи Бурханд халджээ. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд аливааг байнга өөрсдийн хүсэлд үндэслэн хийдэг бол үргэлж Бурханд халдана. Ийм хүмүүсийн хийдэг зүйлийг Бурхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэв тэд гэмшихгүй бол шийтгэл нэг их холгүй байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас эш татав

Чи хэр их үнэнийг ойлгодог вэ? Үндсэндээ хэр ихийг хэрэгжүүлдэг вэ? Чи хэнийг нь илүү хайрладаг вэ, Бурханыг уу, эсвэл өөрийгөө юу? Чи өгөх нь их байдаг уу, эсвэл авах нь их байдаг уу? Санаа зорилго чинь буруу байх үед чи хэчнээн удаа хуучин би-гээ хаяж, Бурханы хүслийг хангасан бэ? Энэ хэдхэн асуулт л олон хүнийг тэвдүүлнэ. Ихэнх хүмүүсийн хувьд өөрсдийнх нь санаа зорилго буруу байгааг ухаарсан ч гэсэн бурууг санаатайгаар хийдэг бөгөөд өөрсдийн махан биеийг яагаад ч хаядаггүй. Ихэнх хүн өөрсдийн доторх нүглийг хяналтаасаа гаргаж, үйлдэл бүрээ нүглээр удирдуулдаг. Тэд өөрсдийн нүглийг ялан дийлж чаддаггүй бөгөөд нүгэлд амьдарсаар байдаг. Одоогийн энэ шатанд ирчхээд, хэчнээн олон ёрын муу үйл хийснээ мэддэггүй хэн байна вэ? Хэрвээ чи мэдэхгүй гэж хэлбэл, чи жишимгүй худлаа ярьж байна. Шулуухан хэлэхэд, энэ бүгд нь хуучин би-гээ хаяхыг хүсэхгүй байгаа хэрэг юм. Үнэ цэнгүй өчнөөн олон гэмшсэн “үгийг зүрх сэтгэлээсээ” хэллээ гээд ямар хэрэгтэй юм бэ? Амиа өсгөхөд чинь энэ тусалдаг уу? Өөрийгөө мэдэх нь бүтэн цагийн ажил юм гэж хэлж болно. Хүмүүсийн дуулгавартай байдал болон Бурханы үгийг хэрэгжүүлдгээр нь дамжуулан Би тэднийг төгс болгодог. Хэрвээ чи хувцас өмсдөг шигээ ухаалаг, гоё ганган харагдахын тулд л Бурханы үгийг өмсдөг бол өөрийгөө болон бусдыг хуурч байгаа бус уу? Хэрвээ чи зөвхөн яриад хэзээ ч хэрэгжүүлдэггүй бол юунд хүрэх юм бэ?

Олон хүн хэрэгжүүлэлтийн тухай бага сага ярьж, өөрсдийн хувийн сэтгэгдлийн тухай ярьж чаддаг боловч үүний дийлэнх нь бусдын үгээс олж авсан гэрэлтүүлэлт байдаг. Энэ нь тэдний өөрсдийнх нь хувийн хэрэгжүүлэлтийн юуг ч агуулдаггүй, туршлагаасаа харсан зүйлийг нь ч агуулдаггүй. Энэ асуудлыг Би өмнө нь задлан шинжилсэн; Намайг юу ч мэдэхгүй гэж бүү бод. Чи цаасан бар төдий мөртөө Сатаныг ялж, ялгуусан гэрчлэл хийж, Бурханы дүр төрхийг амьдран харуулах тухай ярих юм гэж үү? Энэ бүгд утгагүй зүйл! Бурханы өнөөдөр айлдсан бүх үг чамайг бишрүүлэхийн тулд байдаг гэж чи бодож байна уу? Чиний ам, хуучин би-гээ хаях хийгээд үнэнийг хэрэгжүүлэх тухай ярьдаг атал гар чинь өөр үйл үйлдэж, зүрх сэтгэл чинь өөр хуйвалдаан сэддэг—чи ямар гээч хүн бэ? Гар, зүрх сэтгэл хоёр чинь яагаад ав адил биш юм бэ? Өчнөөн олон номлол хоосон үг болжээ; зүрх шимшрэм биш гэж үү? Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бол Ариун Сүнсний ажилладаг замд хараахан ороогүй, чамд Ариун Сүнсний ажил хараахан байхгүй, мөн Түүний удирдамж чамд хараахан байхгүй гэдгийг энэ нь нотолдог. Хэрвээ чи Бурханы үгийг ойлгож л чаддаг боловч хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлбэл чи үнэнийг хайрладаггүй хүн юм. Бурхан ийм хүмүүсийг аврах гэж ирдэггүй. Есүс нүгэлтнүүдийг аварч, ядуусыг аварч, тэр бүх даруу хүнийг аврахын тулд цовдлогдох үедээ асар их зовлон шаналлыг амссан. Түүний цовдлол нүглийн тахил болсон. Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бол аль болох хурдан явах хэрэгтэй; Бурханы гэрт хувалз шиг бүү хоргод. Бурханыг илэрхий эсэргүүцэх зүйлсийг хийхээ болих нь хүртэл олон хүнд хэцүү байдаг. Тэд үхлээ хайж байгаа хэрэг бус уу? Тэд яаж Бурханы хаанчлалд орох тухай ярьж чадаж байна аа? Түүний царайг харах зүрх зориг тэдэнд байх уу? Бурханы өгдөг хоолыг идэж, Түүнд тэрсэлдэг шударга бус юмсыг хийж, Түүний чамд хайрласан ерөөлийг эдлэхийг Бурхан чамд зөвшөөрч байхад хүртэл муу санаатай, дотуур тамиртай байж, хуйвалдаан хийдэг—тэдгээрийг хүлээн авахад гарыг чинь түлж байгаа мэт чамд санагддаггүй гэж үү? Нүүр чинь улайхыг мэдэрдэггүй юм уу? Бурханд тэрсэлсэн зүйл хийж, “дураараа дургих” хуйвалдаан хийчхээд чи айж эмээдэггүй юм уу? Хэрвээ чи юу ч мэдэрдэггүй юм бол яаж ирээдүйн тухай ярьж чадна вэ? Угаасаа чамд аль эртнээс ирээдүй гэж байгаагүй, тиймээс чамд илүү их ямар хүлээлт бас байж болох юм бэ? Хэрвээ чи ямар нэгэн ичгүүргүй зүйл хэлдэг атлаа ямар ч зэмлэл мэдэрдэггүй, зүрх сэтгэл чинь ямар ч мэдрэмжгүй бол чамайг Бурхан аль хэдийнээ хаячихсан гэсэн үг биш гэж үү? Зоргоороо, цадиггүй ярьж, үйлдэх нь чиний уг чанар болжээ; ийм байвал ер нь чи яаж Бурханаар төгс болгуулах юм бэ? Чи дэлхийг тойрон алхаж чадах уу? Хэн чамд үнэмших юм бэ? Чиний жинхэнэ уг чанарыг мэддэг хүмүүс чамаас зай барих болно. Энэ нь Бурханы шийтгэл бус уу? Ерөнхийдөө, зөвхөн яриад, хэрэгжүүлдэггүй бол өсөлт гэж байхгүй. Ярьж байхад чинь Ариун Сүнс чам дээр ажиллаж байж болох ч, хэрвээ чи хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс ажиллахаа болино. Хэрвээ чи энэ чигээрээ үргэлжлүүлбэл ирээдүйн тухай, эсвэл Бурханы ажилд бүх оршихуйгаа өгөх тухай яриа яаж байж болох юм бэ? Чи бүх оршихуйгаа өргөх тухай ярьж л чаддаг боловч жинхэнэ хайраа Бурханд өгөөгүй. Бурхан чамаас амаараа ярих үнэн сэтгэл л хүлээж авсан. Үнэнийг хэрэгжүүлэх санаа зорилгоо чи Түүнд өгдөггүй. Чиний биеийн жинхэнэ хэмжээ энэ байж болох уу? Хэрвээ чи энэ чигээрээ үргэлжлүүлсээр байвал хэзээ Бурханаар төгс болгуулах бол? Өөрийнхөө харанхуй, бүрхэг ирээдүйн төлөө чи сэтгэл түгшихгүй байна гэж үү? Бурхан чамд найдвар тасарсныг чи мэдрэхгүй байна гэж үү? Бурхан илүү олон, шинэ хүмүүсийг төгс болгохыг хүсэж байгааг чи мэддэггүй гэж үү? Хуучин зүйлс үлдэж чадах уу? Чи Бурханы үгэнд өнөөдөр анхаарал хандуулахгүй байна: Чи маргаашийг хүлээж байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Авралд хүрдэг хүн бол үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүн юм”-аас эш татав

Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсож үнэхээр чаддаг хүмүүс нь бас Түүний үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэний талд жинхэнээсээ зогсож чадах хүмүүс юм. Заль мэх хэрэглэж, шударга бусыг үйлддэг хүмүүс нь бүгд үнэнээр дутагддаг бөгөөд бүгдээрээ Бурханд шившиг авчирдаг. Чуулганд хэрүүл маргаан үүсгэдэг хүмүүс нь Сатаны боолууд, Сатаны биелэл юм. Ийм хүмүүс маш хорлонтой. Ялган таних чадваргүй, үнэний талд зогсох чадваргүй хүмүүс бүгд хорон муу санаа өвөрлөж, үнэнийг гутаадаг. Түүгээр ч барахгүй тэд Сатаны жинхэнэ төлөөлөгч юм. Тэднийг золин аврахын аргагүй, мэдээжийн хэрэг таягдан хаях болно. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг Бурханы гэр бүл үлдэхийг зөвшөөрдөггүй, чуулганыг санаатайгаар нураадаг хүмүүст ч үлдэхийг зөвшөөрдөггүй. Гэвч одоо бол хөөн зайлуулах ажил хийх цаг биш; тийм хүмүүс эцэстээ зүгээр л илчлэгдэж, таягдуулна. Энэ хүмүүс дээр дахин ямар ч хэрэггүй ажил зарлагадахгүй; Сатанд харьяалагддаг хүмүүс үнэний талд зогсож чаддаггүй байхад үнэнийг эрж хайдаг хүмүүс чаддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний замыг сонсож, үнэнийг гэрчлэх эрхгүй. Үнэн ердөө л тэдний чихэнд зориулагдаагүй; харин ч хэрэгжүүлдэг хүмүүст хандсан байдаг. Хүн бүрийн төгсгөл илчлэгдэхээс өмнө чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад хийдэг хүмүүсийг одоохондоо эхлээд хойш тавьж, дараа нь харьцана. Ажил дуусмагц энэ хүмүүсийг нэг нэгээр нь илчилж, дараа нь таягдан хаяна. Одоохондоо, үнэнээр хангаж байх үед тэднийг үл ойшооно. Үнэн бүхэлдээ хүнд илчлэгдэх үед тэр хүмүүсийг таягдан хаях ёстой; тэр цаг үе нь бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилах цаг үе байна. Ялган таних чадваргүй хүмүүс ялихгүй заль мэхнийхээ улмаас ёрын муу хүмүүсийн гарт сүйрч, уруу татагдан, хэзээ ч эргэж ирэхгүй. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэний талд зогсох чадваргүй, муу хүмүүсийг дагаж, тэдний талд зогсдог, муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэдэнд ингэж хандвал зохино. Муу хүмүүс ёрын мууг ялгаруулдаг гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа зүрх сэтгэлээ чангалан, үнэнээс нүүр буруулж тэднийг дагадаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртөө хөнөөлтэй, ой гутам зүйлсийг хийгч энэ хүмүүс бүгд мууг үйлдэж байгаа бус уу? Тэдний дунд өөрсдийгөө хаан гэж нэрийддэг, мөн тэднийг дагадаг бусад хүн байгаа хэдий ч Бурханыг эсэргүүцдэг уг чанар нь бүгд адил бус уу? Бурхан өөрсдийг нь авардаггүй гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм бэ? Бурханыг зөвт бус гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм вэ? Өөрсдийнх нь ёрын муу байдал тэднийг сүйрүүлж байгаа бус уу? Өөрсдийнх нь тэрслүү байдал там руу чирч байгаа бус уу? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэний улмаас аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэстээ үнэний улмаас өөртөө сүйрэл авчрах болно. Үнэнийг хэрэгжүүлдэг болон хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж буй төгсгөл ийм билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Өмнөх: 24. Үнэнийг эрж хайх зарчмууд

Дараах: 26. Бурханы үгийн бодит байдалд орох зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх