107. Үнэнийг хэрэгжүүлэх болон сайн зан авирыг ялган таних зарчмууд

(1) Хэрэгжүүлэлт Бурханы үгэнд үндэслэж, эсвэл Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн дагуу хийгдэж байгаа эсэхийг, аль эсвэл энэ нь хүний мэдрэмж, дур сонирхол, үзэл, төсөөлөл, туршлагад түшиглэсэн үйлдэл эсэхийг тодорхойл;

(2) Хүн өөрийн ойлгодог үнэнд үндэслэн, зарчмын дагуу үйлддэг эсэхийг, эсвэл дүрэм журмыг мөрдөж, хийсэн дүр эсгэж, харагдах байдалд анхаарч, үзэл, төсөөлөл дунд амьдардаг эсэхийг тодорхойл;

(3) Хүн үнэнийг хэрэгжүүлэхдээ үнэхээр Бурханд дуулгавартай болдог эсэхийг, эсвэл ялихгүй жаахан зүйл дээр их шуугиан тарьж, бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, улмаар тэднийг мэхэлж, Бурханыг хуурахаар оролддог эсэхийг тодорхойл;

(4) Хүн үүргээ гүйцэтгэхдээ чин зүрх сэтгэлээр Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, Түүний төлөө гэрчлэл хийдэг эсэхийг, эсвэл ажилдаа хайхрамжгүй, хааш яаш байж, хийсэн дүр үзүүлдэг эсэхийг, мөн Бурхантай наймаа хийх зорилгоор ердөө хууран мэхэлж, зальдаж байгаа эсэхийг тодорхойл.

Холбогдох Бурханы үг:

Чи шашны хэдэн зан үйл мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж, өөрийнхөөрөө хийж байсан бэ? Бурханы ачаанд үнэхээр анхаарал хандуулж, Түүний хүслийг биелүүлэхийг эрэлхийлдгээсээ болоод чи хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Чи Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Өөрийн бүх үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай, гэхдээ энэ нь дүрэмд баригдах юм уу зөвхөн нүд хуурахын тулд арай ядан хийх явдал биш; харин Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Ийм хэрэгжүүлэлт л Бурханыг хангалуун байлгадаг. Бурханы таалалд нийцэх аливаа үйл ажиллагаа нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ. Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай байдаг. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч ар хударгаар нь үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Тэд шашны фарисайчууд биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн нь Бурханд үнэнч нэгэн боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэл хийдэггүй. Орчин нөхцөл ямар ч байсан хамаагүй, асуудал үүсэх үед тэрээр мэргэн ухаанаа харуулдаг, үйл хэрэгтээ зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг; тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд ямар өртэй тухайгаа надад хэлж болох уу?” гэж асуувал тэд хэлэх үггүй болно. Хэрвээ чи Бурханд үнэнч бол гаднаа энэ талаар бүү ярь; харин бодит хэрэгжүүлэлтээр Бурханыг гэх хайраа харуулж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай үг хэлээрээ, хааш яаш л харьцдаг хүмүүс бол бүгд хоёр нүүртнүүд! Зарим нь залбирах болгондоо Бурханд өртэйгөө ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлтэй байдаг; тэд ийм зан үйл, үзлээр амьдран, ийм үйлдлийг Бурхан таалдаг, бас өнгөц сүсэг бишрэл, гунигт нулимс бол Бурхан таашаадаг зүйл гэдэгт үргэлж итгэдэг. Ийм хөгийн хүмүүсээс ямар сайн юм гарах билээ? Зарим нь даруу байдлаа харуулахын тулд бусдын дэргэд ярих үедээ журамтай дүр үзүүлдэг. Зарим нь бусдын өмнө ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудад тохирох төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын ардууд цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байж, эрх чөлөөтэй амьдардаг байх ёстой. Тэд жудагтай, нэр төртэй, хаашаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг байх ёстой; тийм хүмүүсийг Бурхан болон хүмүүсийн аль аль нь хайрладаг. Шинээр итгэж байгаа хүмүүс гадаад талын хэт олон хэрэгжүүлэлттэй байдаг; тэд эхлээд харьцалт, эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гаднаа бусдаас ялгардаггүй, гэвч үйлдэл болон үйл хэрэг нь бусдад магтууштай байдаг. Ийм хүмүүсийг л Бурханы үгийг амьдран харуулж байна гэж үзэж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч эцсийн эцэст дүрэм, сургаал дотор амьдарч байгаа бол Бурханд алдрыг авчирч чадахгүй. Ийм хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-оос эш татав

Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлдээ биеэ авч явах байдалд онцгой анхаарал хандуулдаг, үүний үр дүнд биеэ авч явах байдалд нь тодорхой өөрчлөлт гардаг. Бурханд итгэж эхэлснийхээ дараа тэд бусадтай тэмцэлдэхээ больж, хүмүүсийг доромжилж, тэдэнтэй зодоон хийхээ больж, тамхи татаж, архи уухаа больж, хадаас ч бай, эсвэл банз мод ч бай, нийтийн ямар ч өмчийг хулгайлахаа больдог—тэд хохирол амсаж, эсвэл хэлмэгдэх бүрдээ шүүхэд очихгүй байх хэмжээнд ч очдог. Тэдний биеэ авч явах байдалд үнэхээр зарим нэг өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Учир нь, Бурханд итгэснийхээ дараа үнэн замыг хүлээн авах нь хүмүүст тун сайхан санагддаг, тэд бас Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас нэн урам зоригтой байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй, эсвэл туулж чадахгүй юу ч байдаггүй. Гэсэн хэдий ч гурав, тав, арав, эсвэл гучин жил итгэсний дараа тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй учраас эцэст нь тэд хуучин байдалдаа буцан орж, биеэ тоосон, ихэмсэг зан нь улам илэрхий болж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, мөн чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийдэг бөгөөд байр суурь, зугаа цэнгэлд дурлаж, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог. Ялангуяа, удирдагчаар ажилладаг ихэнх хүн бусдад хаягддаг. Эдгээр баримт юуг нотолдог вэ? Биеэ авч явах байдлын өөрчлөлт төдий нь тогтворгүй; хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл түр зуурын сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан байдаг. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү” юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийж чаддаггүй. Хүний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг; аяндаа илчлэгддэг зүйл л амь болон хүний уг чанарыг төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь хүнийг биеэ сайн авч явах байдлаар гоёхын төлөө байдаггүй—Бурханы ажлын зорилго нь хүмүүсийн зан чанарыг өөрчилж, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд зан чанарыг нь өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр хүн Бурханд туйлын дуулгавартай, үнэнч болж, Бурханыг хэвийн шүтэн мөргөдөг болох юм. Энэ бол Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай эн тэнцэхгүй. Зан авирын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог; тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, Ариун Сүнснээс ирсэн удирдамжид бүр ч тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй, Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь түр зуурын хуурамч байдал; урам зоригтой байдлын илрэл төдий юм. Үүнийг амийн илэрхийлэл гэж тооцож болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас эш татав

Зан чанарын өөрчлөлт ганцхан шөнийн дотор гардаггүй бөгөөд үнэнийг ойлгомогцоо чи орчин нөхцөл болгонд хэрэгжүүлээд байж чаддаггүй. Энэ нь хүний уг чанартай хамаатай. Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж болох ч бодит байдал дээр үйлдлийн чинь уг чанараас тэгж байгаа чинь харагддаггүй. Олон хүн, гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж, үүргээ гүйцэтгэж чаддаг байх гэх мэт тодорхой арга замаар гаднаа авирладаг, тиймээс тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж боддог. Гэвч Бурхан тэднийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэл агуулдаг, хольцтой байдаг бол чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна; чи зүгээр л өнгөц зан байдал харуулж байна. Хатуухан хэлбэл, чиний зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан санахгүй. Үүнийг цааш нь задлан шинжилбэл, чи мууг үйлдэж, зан байдал чинь Бурханыг эсэргүүцэж байна. Гаднаа чи юунд ч саад болж, үймүүлээгүй ба бодитой хохирол учруулж, ямар нэг үнэнийг зөрчөөгүй. Энэ нь логиктой, ухаалаг харагддаг ч үйлдлийн чинь мөн чанар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхтэй хамаатай. Тиймээс чи Бурханы үгийг харгалзан үзээд үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний санаа зорилгод нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэх талаарх хүний үзэл бодлоос хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэний бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн, амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн туршлага байгаа юу? Асуудлуудын мөн чанарын тухайд бол та нар ойлгохгүй байж магадгүй; та нарын оролт дэндүү өнгөцхөн байсан. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө гүйж, эрт босож, орой унтдаг атлаа амь зан чанартаа өөрчлөлт гаргаагүй, тийм өөрчлөлт нь юуг хамардгийг ухаарч чадаагүй. Энэ нь оролт чинь хэтэрхий өнгөцхөн байна гэсэн үг биз дээ? Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран та нар амь зан чанарын өөрчлөлтөд хүрэхтэй холбоотой мөн чанар болон гүн гүнзгий зүйлсийг мэдэрдэггүй байж магадгүй. Та нарын зан чанар чинь өөрчлөгдсөн гэж болох уу? Бурхан чамайг магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Хамгийн наад зах нь, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд үүргээ биелүүлж, Бурханы гэрт ямар нэгэн ажил хийж байх үедээ, эсвэл ердийн үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чам дотор ажиллаж байгааг мэдэрнэ. Биеэ авч явах байдал чинь Бурханы үгтэй нягт зохицох ба тодорхой түвшний туршлагатай болмогцоо чи урьд нь авирлаж байсан байдал чинь харьцангуй тохиромжтой байсан гэдгийг мэдэрнэ. Гэхдээ, хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, урьд нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсныг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байж, үнэндээ чиний хийсэн зүйлд ямар ч үнэн байгаагүйг мэдэрвэл хийсэн бүхэн чинь Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь нотолдог. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний хэрэгжүүлэлтээр дүүрэн байсан гэдгийг энэ нь нотолдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Өөрсдийгөө туйлын сайхан сэтгэлтэй гэж үздэг хүмүүс бий. Тэд хэзээ ч бусдыг үзэн ядаж, хорлодоггүй бөгөөд гэр бүл нь гачлантай байгаа ах эгчийн асуудал шийдвэрлэгдэхгүй байх вий хэмээн тэдэнд үргэлж гар сунгадаг; тэд тун сайн санаатай байж, хүн болгонд чадлаараа туслахын тулд бололцоотой бүхнийг хийдэг. Ийм тусч байдал юунд хүргэдэг вэ? Тэд өөрсдийн амьдралыг зогсонги байдалд оруулдаг мөртөө өөрсдөөрөө нэлээд бахараж, хийсэн бүхэндээ туйлын их сэтгэл ханамжтай байдаг. Тэгээд ч зогсохгүй үүгээрээ асар их бардамнаж, хийсэн бүхэн нь Бурханы хүслийг хангалуун байлгахад лавтайяа хангалттай гэж үзээд, өөрсдийгөө Бурханд итгэдэг жинхэнэ итгэгчид гэж боддог. Тэд төрөлхийн сайхан сэтгэл бол ашиглаж болох зүйл гэж боддог бөгөөд ингэж бодмогцоо үүнийг үнэн гэж үздэг нь зайлшгүй. Бодит байдал дээр тэд гагцхүү хүмүүнлэг сайн сайхныг хийдэг. Тэд үнэнийг огтхон ч эрж хайгаагүй бөгөөд бүх үйлдэл нь хий дэмий байдаг, учир нь тэд Бурханы өмнө бус, хүний өмнө үйлдэж, Бурханы шаардлага болон үнэний дагуу хэрэгжүүлэх нь бүр ч бага байдаг. Тэдний хийдэг зүйлсийн аль нь ч үнэний хэрэгжүүлэлт, Бурханы үгийн хэрэгжүүлэлт биш, тэд Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг бүр ч биш; харин ч бусдад туслахдаа хүний сайхан сэтгэл, сайн зан авирыг ашиглаж байгаа хэрэг. Нэгтгэн дүгнэвэл, тэд хийдэг зүйлдээ Бурханы хүслийг эрж хайдаггүй, Бурханы шаардлагын дагуу ч үйлддэггүй. Тиймээс Бурханы байр сууринаас хүний сайн зан авир яллагдаж, Бурханд дурсагдах гавьяагүй байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Хэдийгээр хүн Бурханд итгэдэг болсноосоо хойш асар олон сайн ажил хийсэн байж болох ч тэдний хувьд олон асуудал бүрхэг байж болох төдийгүй тэд үнэний талаарх ойлголтод хараахан хүрээгүй ч байж болно. Гэвч олон сайн ажлаасаа үүдээд өөрсдийгөө аль хэдийн Бурханы үгэнд амьдрах болсон, Түүнд захирагдаж, Түүний хүслийг нэлээд хангасан гэж тэдэнд санагддаг. Учир нь чи сөрөг нөхцөл байдал үүсээгүй үед хий гэснийг л хийдэг; ямар ч үүргийг эргэлзэлгүй биелүүлж, эсэргүүцэл үзүүлдэггүй. Сайн мэдээ түгээ гэж чамд хэлэхэд энэ бэрхшээлийг чи үүрч чаддаг бөгөөд огт гомдоллодоггүй, мөн ийш тийш гүйж, биеийн хүчний хөдөлмөр хий гэх үед чи хэлснээр нь хийдэг. Ингэж харагддаг учраас чи Бурханд захирагддаг хүн, үнэний жинхэнээсээ эрэлхийлэгч гэж өөртөө санагддаг. Гэвч чамаас илүү гүн гүнзгий лавлаж, “Чи үнэнч хүн мөн үү? Чи Бурханд үнэхээр захирагддаг хүн мөн үү? Өөрчлөгдсөн зан чанартай хүн мөн үү?” гэж асуувал, чамаас тийнхүү асууж, чамайг үнэнтэй харьцуулан шинжвэл чи ч, ер нь хэн ч байсан, дутуу дулимаг гэдэг нь мэдэгдэнэ гэж хэлж болох бөгөөд бас ямар ч хүн үнэний дагуу үнэхээр хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Иймээс бүх хүний үйлдэл, үйл хэргийн уг үндэс, мөн түүнчлэн үйлдлийнх нь мөн чанар хийгээд төрөлхийн чанарыг үнэнтэй харьцуулбал бүгд яллагдана. Энэ ямар учиртай вэ? Учир нь хүн өөрийгөө мэддэггүй; ямагт Бурханд өөрийнхөөрөө итгэж, үүргээ өөрийнхөөрөө биелүүлж, Бурханд өөрийнхөөрөө үйлчилдэг. Түүгээр ч барахгүй, өөрийгөө итгэл, эрүүл ухаанаар дүүрэн гэж бодон, эцэстээ маш их зүйлийг олж авсан мэт санагддаг. Тэгээд өөрийгөө аль хэдийнээ Бурханы хүслийн дагуу үйлдэж байна, Бурханы хүслийг бүрэн биелүүллээ, Бурханы шаардлагыг аль хэдийн хангаад, Түүний хүслийг дагаж байна гэж өөрийн эрхгүй санагддаг. Хэрэв чамд ингэж санагддаг бол, аль эсвэл хэдэн жил Бурханд итгэхдээ зарим нэг зүйлийг олж авсан гэж санагдаж байгаа бол тэр тусмаа өөртөө дүгнэлт хийж Бурханы өмнө эргэн очиж, итгэсэн он жилүүддээ, алхсан замаа эргэн харж, Бурханы өмнөх бүх үйлдэл, зан авир чинь Түүний сэтгэлд бүрэн нийцэж байгаа эсэх, Бурханыг эсэргүүцдэг юуг хийдэг, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг юуг хийдэг, хийж байгаа зүйл чинь үнэхээр Бурханы шаардлагад нийцдэг эсэх, Түүний хүсэлд бүрэн нийцүүлж болох эсэхийг харах хэрэгтэй. Чи энэ бүхнийг сайн ойлгох ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Хүмүүсийн өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч амийг бус, харин хувийн зан чанарыг чинь л төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдын амийг хангаж, Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чаддаггүй. Чиний ийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурханы хүсэл, энэ нь сүнснийх гэж чи боддог боловч үнэн хэрэгтээ энэ чинь утгагүй зүйл! Чиний таашаадаг, хүсдэг зүйл бол Бурханыг баясгадаг зүйл гэж чи үздэг. Чиний таашаадаг зүйл Бурханыг төлөөлж чадах уу? Хүний зан авир Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол яг Бурханы үзэн яддаг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чамд өртэй санагдвал Бурханы өмнө очиж залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбиралгүй, оронд нь бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ чинь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж нүд хуурахаас цаашгүй байдаг бол чи дээд зэргийн нэрэлхүү гэсэн үг. Өнгөц сайн үйл л хийдэг, бодит байдалгүй хүмүүс ямар байдалтай хүмүүс вэ? Ийм хүмүүс бол зүгээр л хоёр нүүртэй фарисайчууд, шашны хүмүүс юм! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихэснэ. Хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихэснэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байдаг. Эцэст нь ийм хүмүүс гарцаагүй таягдан хаягдана!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-оос эш татав

Зарим хүн зовлон бэрхшээлийг дааж чаддаг, төлөөс төлж чаддаг, гаднаа маш сайхан зан авиртай, ихээхэн хүндлэгддэг, бусдын бишрэлийг хүлээсэн байдаг. Ийм гаднах зан авирыг үнэнийг хэрэгжүүлж байна хэмээн үзэж болно гэж та нар хэлэх үү? Ийм хүмүүс Бурханы хүслийг хангаж байна гэж тодорхойлж болох уу? Хүмүүс ийм хүмүүсийг хараад, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлэх замаар алхаж, Бурханы замаар явж байна гэж яагаад дандаа боддог юм бэ? Зарим хүн яагаад ингэж боддог юм бэ? Үүнд ганцхан тайлбар бий. Тэр нь ямар тайлбар вэ? Асар олон хүний хувьд, үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг юу гэсэн үг болох, Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж юу гэсэн үг болох, жинхэнээсээ үнэний бодит байдалтай болно гэж юу гэсэн үг болох гэх мэт зарим асуултуудыг тийм ч сайн ойлгодоггүй. Тиймээс гаднаа сүнслэг, журамт, эрхэмсэг, агуу мэт санагддаг хүмүүст байнга хууртдаг зарим хүн байдаг. Үсэг, хоосон сургаалын тухай цэцэн цэлмэг ярьж чаддаг, үг яриа, үйлдэл нь бахдан бишрүүштэй юм шиг санагддаг хүмүүсийн тухайд гэвэл, тэдэнд мэхлэгдэгсэд үйлдлийнх нь мөн чанар, үйл хэргийнх нь цаад зарчим, тэдний зорилго юу болохыг хэзээ ч харж байгаагүй. Түүнчлэн энэ хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг эсэхийг нь хэзээ ч харж байгаагүй, үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн эсэхийг нь бас хэзээ ч тодорхойлж байгаагүй. Тэд энэ хүмүүсийн хүн чанарын мөн чанарыг хэзээ ч ялган таньж байгаагүй. Харин ч тэдэнтэй танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд бага багаар энэ хүмүүсийг биширч, дээдлэн хүндлэх болж, эцэстээ энэ хүмүүс шүтээн нь болдог. Түүнчлэн зарим хүний бодлоор бол тэдний шүтэн биширдэг, гэр бүл, ажлаа орхиж чадна гэдэгт нь итгэдэг, өнгөн талдаа төлөөс төлж чаддаг мэт санагддаг шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг, сайн төгсгөл болоод сайн хүрэх газарт үнэхээр хүрч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор бол эдгээр шүтээн нь Бурханы магтдаг хүмүүс юм. Юунаас болж тэд ийм зүйлд итгэдэг вэ? Энэ асуудлын мөн чанар юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Эхлээд үүний мөн чанарын асуудлыг хэлэлцье.

Хүмүүсийн үзэл бодол, хэрэгжүүлэлтийн арга барил, тэд хэрэгжүүлэлтийн аль зарчмыг авч хэрэгжүүлэхээр сонгодог, дор бүрнээ юунд анхаарлаа төвлөрүүлэх хандлагатай байдаг тухай эдгээр асуудал нь хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагатай үндсэндээ ямар ч хамаагүй байдаг. Хүмүүс өнгөц хэрэг явдал, эсвэл гүнзгий асуудал, үсэг, сургаал номлол, эсвэл бодит байдлыг анхаардаг ч байсан гэсэн өөрсдийн хамгийн их баримталбал зохих зүйлээ баримталдаггүй, өөрсдийн хамгийн их мэдэх ёстой зүйлээ ч мэддэггүй. Үүний шалтгаан бол хүмүүс үнэнд огт дургүй; тиймээс тэд Бурханы айлдвар дахь хэрэгжүүлэлтийн зарчмуудыг эрж хайж, хэрэгжүүлэхэд цаг зав, хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Үүний оронд тэд дөт зам ашиглан, өөрсдийн сайн хэрэгжүүлэлт, сайн зан авир гэж ойлгож, мэддэгээ нэгтгэн дүгнэхийг илүүд үздэг; энэхүү дүгнэлт нь хожим өөрсдийнх нь эрэлхийлэх зорилго болдог бөгөөд үүнийгээ тэд хэрэгжүүлэх үнэн гэж үздэг. Үүний шууд үр дагавар нь хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх явдлыг хүний сайн зан авираар орлуулан ашигладаг ба энэ нь бас хүмүүсийн Бурханд тал олж авах гэсэн хүслийг хангадаг. Энэ нь тэдэнд үнэнтэй тэмцэлдэх хөрөнгийг өгдөг, үүнийг ашиглан тэд бас Бурханыг ятгаж, Түүнтэй өрсөлддөг. Үүний зэрэгцээ хүмүүс бас Бурханыг эрээ цээргүйгээр хаяж, шүтэн биширдэг шүтээнээ Түүний оронд тавьдаг. Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, үзэл бодол, өрөөсгөл бодол, хэрэгжүүлэлттэй болоход хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярьж өгнө: Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Түүний айлдварыг өдөр бүр уншдаг боловч үнэндээ Бурханы хүслийг ойлгодоггүй. Асуудлын үндэс энд байдаг. Хэрвээ хэн нэгэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Тэр юунд дуртай, юуг жигшдэг, юу хүсдэг, юуг голдог, ямар хүнийг Тэр хайрладаг, ямар хүнд дургүй байдаг, хүмүүст шаардлага тавихдаа Тэр ямар стандарт хэрэглэдэг, тэднийг төгс болгохдоо Тэр ямар арга зам баримталдгийг мэддэг бол тэр хүн өөрийн хувийн бодлыг тээсэн хэвээр байж чадах уу? Ийм хүмүүс зүгээр л явж очоод, өөр нэг хүнийг шүтэж чадах уу? Энгийн нэг хүн тэдний шүтээн болж чадах уу? Бурханы хүслийг ойлгодог хүмүүс үүнээс арай илүү ухаалаг үзэл бодолтой байдаг. Тэд ялзарсан хүнийг зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм, зарчмыг сохроор дагаж мөрдөх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэдэгт ч итгэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Зарим хүн: “Би одоо зарим үнэнийг хэрэгжүүлж чадна гэж надад санагдаж байна; би ямар нэг үнэнийг яасан ч хэрэгжүүлж чадахгүй гэх зүйл алга. Зарим орчин нөхцөлд би юмыг үнэний дагуу хийж чадна, иймээс намайг үнэнийг хэрэгжүүлдэг бөгөөд үнэнтэй хүн гэж тооцно гэсэн үг” хэмээн хэлдэг. Үнэндээ урьдынхтай харьцуулбал, эсвэл анх Бурханд итгэж эхэлсэн үетэй чинь харьцуулбал иймэрхүү нөхцөл байдалд чи бага зэрэг өөрчлөлт гаргасан. Урьд нь чи юу ч ойлгодоггүй байсан, үнэн гэж юу болохыг, эсвэл ялзарсан зан чанар гэж юу болохыг ч мэддэггүй байсан. Одоо чи зарим зүйлийг мэдэж авсан бөгөөд хэрэгжүүлэлтийн зарим нэг сайн арга замтай байж чаддаг, гэхдээ энэ бол өөрчлөлтийн чинь өчүүхэн л хэсэг нь болохоос зан чанарын чинь жинхэнэ өөрчлөлт биш, учир нь чи уг чанарыг чинь багтаасан дэвшилттэй, гүн гүнзгий үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Өнгөрсөн үетэй чинь харьцуулахад чи үнэхээр зарим талаар өөрчлөгдсөн боловч энэхүү өөрчлөлт нь ердөө хүн чанарын чинь багахан өөрчлөлт юм; үнэний хамгийн дээд төлөв байдалтай харьцуулбал чи хавьгүй хол байдаг. Өөрөөр хэлбэл, чи үнэнийг хэрэгжүүлэх үедээ стандартад хүрээгүй.

Заримдаа хүмүүс иймэрхүү байдалтай байдаг: Дотроо тэд сөрөг биш, бага зэрэг урам зоригтой байдаг ч үнэнийг мэдэж, хэрэгжүүлэх тухайд, урд нь ямар ч зам байхгүй мэт тэдэнд санагдаж, энэ талыг огт сонирхохгүй байгаагаа мэдэрдэг. Яагаад ингэдэг юм бэ? Заримдаа чи энэ байдлыг тун тодорхой хардаггүй бөгөөд гаднаа өөрийгөө хүчлэн үйлдэж, энэ, тэрийг хийдэг ч бодит хүндрэл бэрхшээл чинь шийдвэрлэгдээгүй хэвээр үлддэг. Чи бас: “Би үүнийг хийсэн, өөрийгөө бүрэн зориулсан; тэгтэл би яагаад итгэлгүй хэвээр байна вэ?” гэж боддог. Учир нь биеэ авч явах байдал, үйлдэл чинь сайхан санаан дээр үндэслэдэг; тэдгээр нь бодитой хичээл зүтгэлээр хийгддэг. Харин чи Бурханы хүслийг эрж хайгаагүй бөгөөд аливаа зүйлсийг үнэний шаардлагад нийцүүлэн хийгээгүй. Стандартаас нэлээд хол байдаг учраас чамд үргэлж Бурханы шаардлагаас хол байгаа санагддаг. Чи итгэлтэй байхаа больж, өөрийн эрхгүй сөрөг болдог. Хувийн чанартай субьектив хүсэл, субьектив хичээл зүтгэл нь үнэний шаардлагаас тун өөр юм; Тэд уг чанарынхаа хувьд ялгаатай. Хүмүүсийн гадаад үйл хөдлөл үнэнийг орлож чадахгүй бөгөөд ийм үйл хөдлөл нь Бурханы санаа зорилгод бүрэн нийцдэггүй; харин ч үнэн бол Бурханы хүслийн жинхэнэ илэрхийлэл юм. Сайн мэдээ түгээж байгаа зарим хүн: “Би дэмий байгаагүй. Та намайг яаж үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа гэж хэлж чадаж байна аа?” гэж боддог. Тэгвэл Би чамаас ингэж асууя: Чиний зүрх сэтгэлд хэр их үнэн байна вэ? Сайн мэдээ түгээж байх хугацаандаа чи хэр олон зүйлийг үнэнд нийцүүлэн хийсэн бэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу? Чи зүгээр л юм хийж байна уу, эсвэл үнэнийг хэрэгжүүлж байна уу гэдгээ ч хэлж чаддаггүй, учир нь чи хэрэгжүүлэлтээ ашиглан Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханыг баярлуулахад л анхаардаг. Чи “Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнтэй нийцүүлэхийн тулд бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайх” гэсэн итгэл үнэмшлээр Бурханы хайрыг огтхон ч хариулдаггүй. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж хэлдэг бол энэ хугацаанд зан чанар чинь хэр их өөрчлөгдсөн бэ? Бурханы төлөөх хайр чинь хэр их нэмэгдсэн бэ? Эдгээр зүйлээр өөрийгөө хэмжсэнээр үнэнийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгээ тодорхойлж болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг ойлгож, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

Үнэнийг хэрэгжүүлэхийн шалгуур яг юу вэ? Үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхийг чинь хэрхэн үнэлж, тогтоодог вэ? Бурханы үгийг сонсоод хүлээн авдаг хүн мөн эсэхийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Түүнд итгэж, номлол сонссон хугацаанд дотоод байдалд чинь, Түүнд дуулгаваргүй байдалд чинь, завхарсан зан чанарын чинь янз бүрийн талын мөн чанарт ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг Тэр хардаг. Чи эдгээрийг үнэнээр сольсон эсэхийг, гадаад зан авир, үйлдэлдээ, эсвэл зүрх сэтгэлийнхээ гүн дэх завхарсан зан чанарын мөн чанартаа өөрчлөгдсөн эсэхийг чинь хардаг. Бурхан чамайг эдгээр зүйлийн дагуу үнэлдэг. Энэ олон жил номлол сонсож, Бурханы үгийг идэж уучхаад чиний өөрчлөлтүүд ердөө өнгөцхөн үү, эсвэл мөн чанарынх уу? Чиний зан чанарт өөрчлөлт гарсан уу? Бурханы талаарх эндүүрэл, Бурханд дуулгаваргүй байдал, Бурханы даалгасан даалгавар, үүрэгт хандах хандлагад чинь өөрчлөлт гарсан уу? Бурханы эсрэг дуулгаваргүй байдал чинь багассан уу? Ямар нэгэн зүйл тохиолдож, дуулгаваргүй гэдэг чинь илчлэгдэх үед чи өөрийгөө эргэцүүлж чаддаг уу? Дуулгавартай байж чадах уу? Чи Бурханы даалгасан даалгавар, үүрэгт илүү үнэнч болсон уу, энэ үнэнч зан хольцгүй цэвэр үү? Номлол сонсож байсан хугацаанд чиний сэдэл, санаархал, хүсэл, санаа зорилго цэвэрлэгдсэн үү? Эдгээр нь үнэлж хэмжих шалгуур биш гэж үү? Тэгээд бас Бурханы тухай эндүүрэл чинь байна: Чи анхны үзэл, тодорхойгүй хийсвэр төсөөлөл, дүгнэлттэйгээ зууралдсаар байна уу? Гомдол болон бусад сөрөг сэтгэл хөдлөл чамд байсаар байна уу? Эдгээр зүйлийн тухайд өөрчлөлт гарсан уу? Эдгээр талд ямар ч өөрчлөлт гараагүй бол чи ямархуу хүн бэ? Энэ нь нэг баримтыг нотолдог: Чи бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы үгийг хэрэгжүүлснээр л зан чанартаа өөрчлөлт хийж чадна”-аас эш татав

Хүмүүс Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрахыг мэддэг, Бурханыг сэтгэл хангалуун болгодог зарим зүйлийг хийж чаддаг бол жинхэнэ амьдрал энэ юм, ингэж амьдарч байж л амьдрал утга учиртай болно, Бурханыг бага ч гэсэн сэтгэл хангалуун болгож, сэтгэл ханамжтай байхын тулд ингэж амьдрах ёстой гэж тэдэнд санагдана. Хэрэв тэд ухамсартайгаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө хаяж, санаа бодлоо орхиж, Бурханы хүслийг дуулгавартай дагаж, санаа тавьж чадвал—энэ бүхнийг ухамсартайгаар хийж чаддаг бол—үнэнийг яг таг хэрэгжүүлнэ, жинхэнээсээ үнэнийг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлэх бөгөөд энэ нь тэдний урьд өмнө төсөөлөлдөө найддаг байсан, хоосон сургаал, дүрэм журамтай зууралддаг байснаас маш өөр юм. Үнэн хэрэгтээ үнэнийг ойлгодоггүй байхад аливаа зүйлийг хийх маш ядаргаатай, хоосон сургаал, дүрэм журам баримтлах нь зүдэргээтэй, мөн зорилгогүйгээр, юмыг сохроор хийх нь хэцүү бэрх байдаг. Тэд үнэнийг олж авч байж л чөлөөтэй болж чадна—энэ худал биш—ингэж байж тэд юмыг амархан, баяртайгаар хийж чадна. Ийм байдлыг эзэмшсэн хүмүүст үнэн байдаг; тэд бол зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Өмнөх: 106. Үүргээ гүйцэтгэх, үйлчлэл үзүүлэх хоёрыг ялган таних зарчмууд

Дараах: 108. Хэвийн хүн чанар, завхарсан зан чанар хоёрыг ялган таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх