8. Бурханд залбирч, Түүнд шүтэн мөргөх зарчмууд

(1) Хүн залбирлын үеэр Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авах үедээ Бурханд талархаж, Бурханыг магтах ёстой. Ариун Сүнсний ажлыг эдлэх үедээ нүүрээрээ газар унан, Бурханд шүтэн мөргөх ёстой;

(2) Бурханы үгийг үргэлж унш. Үнэнийг ойлгож, Бурханы хайр болон ерөөлийг харах үедээ хүн Түүнд талархал, магтаал өргөх ёстой. Энэ нь Бурханыг шүтэх жинхэнэ шүтлэг юм;

(3) Хүн шалгалт, гай зовлонтой тулгарах үедээ гомдоллодоггүй, харин гэрчлэлдээ бат зогсдог бол энэ нь Бурханы хамгаалалтын үр дүн бөгөөд Бурханд талархал, магтаал өргөх ёстой;

(4) Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаад завхарсан мөн чанараа мэддэг болж, Бурханы зөвт, ариун байдлыг харах үедээ хүн Бурханд шүтэн мөргөх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Бурханыг шүтэн мөргөхөд зүрх сэтгэл, үнэнч шударга байдлаа ашиглахын тулд чи тайван, чин үнэнч зүрх сэтгэлтэй байх ёстой; зүрх сэтгэлийнхээ угт Бурханы хүсэл болон үнэнийг эрж хайхаа мэддэг байх ёстой бөгөөд үүргээ яаж сайн биелүүлэх талаар тунгааж, үүргийнхээ аль хэсгийг хараахан ойлгохгүй байгаа, үүргээ яаж илүү дээр хийж болох талаар тунгаан бодох ёстой. Зүрх сэтгэлдээ эдгээрийг үргэлж бодсоноор л чи үнэнийг олж авч чадна. Хэрэв эдгээр зүйл зүрх сэтгэлдээ үргэлж тунгаадаг зүйлс чинь биш бөгөөд оронд нь зүрх сэтгэл чинь оюун санааны зүйл, аль эсвэл гадна талын зүйлсээр дүүрч, Бурханыг шүтэн мөргөхөд зүрх сэтгэл, үнэнч шударга байдлаа ашиглахтай огт хамаагүй, бүр ямар ч хамаагүй зүйлд эзэмдүүлсэн байдаг бол чи үнэнийг олж авч чадах уу? Чи Бурхантай харилцаатай байдаг уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”-аас эш татав

Жинхэнэ залбирал гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Бурханы хүслийг ухаарснаар Бурхантай ярьж, үгэнд нь үндэслэн Бурхантай ярилцан, Бурханд нэн ойр байгаагаа мэдэрч, Тэр өмнө чинь байгааг мэдэрч, Түүнд хэлэх зүйл бий гэж бодох явдал юм. Зүрх сэтгэл чинь гэрлээр дүүрч, Бурхан хэчнээн хайр татам болохыг мэдэрнэ. Чи тун их зоригжиж, үгийг чинь сонсоход ах эгч нарт таатай санагдана. Хэлсэн үг чинь тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг, мөн тэдний үгийг орлуулагч мэт санагдана. Жинхэнэ залбирал гэж энэ юм. Үнэхээр залбирсны дараа зүрх сэтгэлд чинь амар амгалан болж, баяр баясалтай санагдана. Бурханыг хайрлах хүч чадал нэмэгдэж, амьдралдаа Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч байхгүй гэж санагдана. Залбирал чинь үр дүнтэй байсныг энэ бүхэн нотолдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Залбирал бол хэлбэрдэж, горим журам дагаж, эсвэл Бурханы үгийг цээжээр унших явдал биш. Өөрөөр хэлбэл, залбирах нь тодорхой хэдэн үгийг тоть шиг давтаж, бусдыг дуурайх явдал биш. Бурханаар хөдөлгүүлэхийн тулд чи залбирлаар зүрх сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлээ Бурханд нээж чаддаг байдалд хүрэх ёстой. Залбирлаа үр нөлөөтэй байлгая гэвэл залбирал чинь Бурханы үгийг уншихад үндэслэх ёстой. Бурханы үгэн дотроос залбирснаар л хүн илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадна. Жинхэнэ залбирлын илрэлүүд нь: Бурханы шаарддаг бүхнийг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байх, түүнчлэн Түүний шаарддаг зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсэж; Бурханы жигшдэг зүйлийг жигшиж, үүний үндсэн дээр энэ талаар бага зэрэг ойлголттой болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох явдал юм. Залбирсны дараа шийдвэр, итгэл, мэдлэг болон хэрэгжүүлэлтийн замтай байхыг л жинхэнэ залбирал гэж нэрлэж болох бөгөөд ийм төрлийн залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг эдэлж, үгээр нь Бурхантай ярилцах суурин дээр үндэслэх ёстой ба зүрх сэтгэл чинь Бурханыг эрж хайн, Бурханы өмнө тайван болж чаддаг байх ёстой. Иймэрхүү залбирал Бурхантай үнэхээр ярилцах үе шатанд аль хэдийн орсон байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Хэрэв чи Бурханыг мэддэг, ойлгодог, мөн Түүний зарим хүслийг ухаарч чаддаг бол Түүнд үнэхээр итгэж, захирагдаж, Түүнийг үнэхээр хайрлаж, шүтэн мөргөж чаддаг. Харин эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи зүгээр л дагалдаж байгаа хэрэг бөгөөд ердөө л урсгал даган явдаг дагалдагч юм. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ шүтлэг гэж хэлж болохгүй. Жинхэнэ шүтлэг хэрхэн бий болдог вэ? Бурханыг үнэхээр мэддэг бүх хүн бүгд ялгаагүй, Түүнийг харах болгондоо шүтэн мөргөж, хүндэлдэг; тэд бүгд өвдөг сөгдөн, Түүнийг шүтэн мөргөх ёстой байдаг. Одоо бие махбодтой болсон Бурханыг ажиллах зуур хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгодог байх тусмаа эдгээр зүйлийг улам их нандигнаж, Түүнийг улам хүндэлнэ. Ерөнхийдөө, хүмүүс бага ойлголттой байх тусмаа улам хайхрамжгүй болдог тул Бурханыг хүн хэмээн авч үздэг. Хэрвээ хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Түүнийг харсан бол айсандаа дагжин чичирнэ. “Миний араас ирэх Нэгэн надаас хүчирхэг, би Түүний гутлыг ч авч явах үнэ цэнгүй” гэж Иохан яагаад хэлсэн бэ? Дотроо тэрээр төдийлөн гүн гүнзгий ойлголттой байгаагүй ч Бурхан гайхалтай гэдгийг мэддэг байжээ. Өнөө үед хэчнээн хүн Бурханыг хүндэтгэж чаддаг вэ? Зан чанарыг нь мэддэггүй юм бол тэд яаж Бурханыг хүндэтгэж чадах юм бэ? Хүмүүс Христийн мөн чанарыг мэддэггүй, Бурханы зан чанарыг ч ойлгодоггүй, Бурханыг үнэхээр шүтэн мөргөж бүр ч чаддаггүй. Тэд Христийн эгэл, хэвийн гадаад төрхийг хардаг мөртөө мөн чанарыг нь мэддэггүй бол Христийг эгэл хүн мэт авч үзэхэд амархан юм. Тэд Түүнд хүндлэлгүй хандаж, Түүнийг хуурч, эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй байж, Түүнийг шүүж магадгүй. Тэд өөрсдийгөө зөвтгөж, Түүний үгийг ноцтой авч үзэхгүй байж чадна; тэд бүр Бурханы талаар үзэл бий болгож, Түүнийг яллаж, доромжилж чадна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн Христийн мөн чанар болон бурханлаг чанарыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэхийн үндсэн тал юм; энэ нь бодитой Бурханд итгэдэг хүн бүрийн орох ёстой, хүрэх ёстой зүйл билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Иов хэдийгээр хэзээ ч хараагүй, Бурханы үгийг өөрийн чихээр сонсоогүй ч Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Өмнө хэлсэнчлэн “Еховагийн нэр алдаршиг” хэмээх байсан юм. Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, нөхцөл байдал хамаагүй, мөн шалтгаангүй байсан. Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч, түүнийгээ Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, шийдсэн бүхэн, зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, өөрийнх нь төлөө ямар нэг зүйл хийгээч гэж, эсвэл өөрт нь ямар нэг юм өгөөч гэж Бурханаас гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг ашиг олж авна гэсэн давруу хүсэл ч өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс нь хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр үздэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурханаар гэсгээгдэж байх үедээ Петр: “Өө Бурхан минь! Миний махан бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүдэг. Би Таны гэсгээлт, шүүлтэд баярлан хөөрдөг ба Та намайг хүсэхгүй байсан ч гэсэн Таны шүүлтээс би ариун, зөвт зан чанарыг тань хардаг. Намайг шүүх үед тань бусад хүмүүс Таны шүүлтээс Таны зөвт зан чанарыг харж болох учраас би сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг илэрхийлж, бүх бүтээлд Таны зөвт зан чанарыг харуулах юм бол, мөн Таныг гэх хайр минь илүү цэвэр болж, би зөв шударга нэгний төрхтэй болж чадах юм бол Таны шүүлт сайн, учир нь Таны нигүүлсэнгүй хүсэл энэ билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа ба Таны өмнө очиход тохирохгүй хэвээр гэдгээ би мэднэ. Хатуу ширүүн орчноор ч бай, эсвэл асар их зовлонгоор дамжуулаад ч бай, Та намайг бүр их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та юу ч хийсэн бай, миний хувьд энэ нь үнэ цэнтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны зохицуулалтад өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг туулсны дараах Петрийн мэдлэг, мөн Бурханыг гэсэн түүний хайрын гэрчлэл юм… Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр: “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдарсан бол Таныг гэх хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн юм. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ: “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ; надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэж, Таны төлөө загалмайд цовдлогдох боломжтой байгаа нь намайг тайвшруулж, санааг минь амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгаж, Танд өөрийгөө өгч чаддаг байж, Танд амиа өргөн барихаас илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдруулсан бол би Таныг хайрлахад бүр ч бэлэн байх байлаа. Амьд байгаа цагтаа би Таныг хайрлана. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд Таны зөвт зан чанар надад бүр ч илэрхий болдог. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгодог учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн хангалуун болгож чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас одоо ч сэтгэл ханахгүй байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгч чадаагүй; би мөн ч хол байна даа. Энэ мөчид эргээд бодоход би Танд маш их өртэйгөө мэдэрч байгаа бөгөөд бүх алдаагаа болон Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөд энэ мөчийг л ашиглаж чадна.”

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч хүний биеэ авч явах зарчмыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн юм. Хүн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар үзэн ядаж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан үндэслэлгүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, хүч чадал нь эргэн ирэхэд хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад… Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байж, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр гэдгийг л олж мэддэг. Хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт байдаг, гэхдээ энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав

Өмнөх: 7. Бурханд залбирч гуйх зарчмууд

Дараах: 9. Өдөр тутмын сүнслэг үйл ажиллагааны зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх