84. Сайн үйл бэлдэх зарчмууд

(1) Биелүүлэх ёстой бүх үүргээ үнэнчээр, сайтар биелүүл. Хариуцлага үүрэхдээ ухамсартай байж, үргэлж сайжрахаар чармай, хайхрамжгүй, хааш яаш бүү бай, цэвэр мөс чанартай бол;

(2) Үүргээ гүйцэтгэх зуураа асуудалтай тулгарах бүрдээ үнэнийг эрж хайж чаддаг бай. Зарчмын дагуу үйлддэг бол, Бурханы даалгасан зүйлд үргэлж үнэнч бай;

(3) Үнэн-зарчмыг мөрд, ах эгч нартай элэгсэг бай, ёрын муу хүмүүс болон антихристүүдийн чуулганд өдөөсөн үймээн самууныг илчилж, хязгаарлаж чаддаг бай, Бурханы сонгосон хүмүүсийг хамгаал;

(4) Хүн чуулганы ажлыг хамаг чадлаараа хамгаалах ёстой бөгөөд Бурханы гэрийн бүх ажлыг эрсдэл үүрэх зоригтойгоор, эцсээ хүртэл үнэнчээр гүйцэлдүүлэхэд хүч чармайлтаа хайрлахгүй зориулах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг хүн болгож эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан тэдний зам, тэдний төрөлх шинж чанар болон эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас мултрахгүй бөгөөд Миний тогтоосончлон бүгд өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас болон тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм. Би эхэлснээс нь хойш төлөвлөгөөндөө ганц ч өөрчлөлт хийгээгүй. Хүний тухайд гэх юм бол, ердөө л Миний үгээ чиглүүлдэг хүмүүсийн тоо хорогдож, үнэхээр сайшаадаг хүмүүсийн тоо ч бас хорогдож байх шиг байна. Гэхдээ Миний төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөөгүй гэдгийг Би баттай хэлнэ; харин ч хүний итгэл, хайр үргэлж өөрчлөгдөж, дандаа багасан, хүн бүр Надад зусардаж байснаа хүйтэн хөндий хандаж, бүр Намайг хаяхдаа хүрэх ч боломжтой. Би зэвүүцэж, үзэн ядаж, эцэст нь шийтгэл оноомоор болох хүртэл та нарт хандах Миний хандлага халуун дулаан ч биш, хүйтэн цэвдэг ч биш байх болно. Гэвч шийтгэлийн чинь өдөр Би та нарыг мөн л харна, харин та нар Намайг харж чадахаа болино. Та нарын дундах амьдрал Миний хувьд хэдийн залхмаар, сонирхолгүй болсон тул та нарын хорсолтой үгийн доромжлолоос зайлсхийж, тэвчихийн аргагүй арчаагүй ааш авираас чинь холдож, та нар цаашид Намайг хуурч, эсвэл Надад хааш яаш байдлаар хандахаас зайлсхийхийн тулд өөр орчинд амьдрахаар сонгочихсон гэдгээ хэлэх нь илүүц юм. Та нарыг орхин явахаасаа өмнө Би үнэнтэй нийцдэггүй зүйл хийхийг цээрлэ гэж та нарт бас л захих ёстой. Харин ч та нар бүгдэд таалагдах, бүгдэд ашиг тус авчрах, мөн өөрийн чинь хүрэх газарт ашиг тустай зүйл хийх хэрэгтэй, эс бөгөөс гамшгийн дунд өөр хэн ч биш, чи л зовно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс эш татав

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!

Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг л анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд, та нарын үйлдэл, үйл хэрэг чинь бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл, хайр хий хоосон бөгөөд хулчгар юм уу хатуужилтай гэдгээ л та нар харуулсан. Энэ тухайд Би зөвхөн сайн, муу гэдгийг шүүнэ. Та нарын тус тусын бүх үйлдэл, бүх илэрхийллийг Би анхаарсаар байдаг бөгөөд үүний үндсэн дээр төгсгөлийг чинь тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс эш татав

Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш, харин өөрийнхөө төлөө үйлдэж байна. “Өөрийнхөө төлөө” гэдгийн утга нь юу вэ? Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Бурханы сайшаалыг хүртэхийн оронд чи яллагдана. Бурханд ингэж итгэдэг хүн юу олж авахаар эрж хайдаг вэ? Тийм итгэл эцэстээ хий дэмий болох бус уу? Үүргээ биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэн-бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн энгийн арга нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр хүнд, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Бурханд итгэдэг ихэнх хүн Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, зориулахдаа баяртай байдаг. Гэхдээ жинхэнээсээ чин сэтгэлээ зориулж, золиос гаргаж чаддаг хүмүүс л жинхэнэ бодит байдалтай байдаг. Ихэнх хүн үнэнийг дуртайяа эрэлхийлдэг ч үнэнийг хэрэгжүүлж, олж авахын тулд төлөөс төлж чаддаг нь харьцангуй цөөн. Эгзэгтэй мөч ирж, чамаас золиос гаргаж, хаяхыг хүсэхэд чи тэгж тэвчдэггүй. Энэ бол байж боломгүй явдал бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ ханддаггүй чинь эндээс харагддаг. Чухал мөч байх тусам хүмүүс захирагдаж, хувийн ашиг сонирхол, нэрэлхүү, бардам зангаа орхиж, үүргээ зүй зохистой биелүүлж төдий чинээ чаддаг бол тэгсэн цагт л Бурхан тэднийг санана. Эдгээр нь бүгд сайн үйл! Хүмүүс юу ч хийлээ гэсэн, нэрэлхүү, бардам зан нь чухал уу, Бурханы алдар суу чухал уу? (Бурханы алдар суу.) Хариуцлага чинь чухал уу, ашиг сонирхол чинь чухал уу? Хариуцлагаа биелүүлнэ гэдэг хамгийн чухал зүйл бөгөөд чи үүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Энэ бол уриа лоозон биш; хэрвээ чи сэтгэлийнхээ мухарт ингэж бодож, ийм маягаар хэрэгжүүлэх гэж хичээдэг бол багахан бодит байдал руу орсон байх бус уу? Тэгэхээр наад зах нь бодит байдлын тэр тал нь чамд байдаг болсон гэсэн үг. Тодорхой нэг зүйлтэй тулгарах үед чиний зуурдын субьектив хүсэл, бардам, нэрэлхүү зан замд чинь тээр болохоо больж, өөрийн үүрэг, Бурханы хүсэл, Бурханд гэрчлэл хийх явдал болон өөрийн хариуцлагыг чи эн тэргүүнд тавина. Энэ нь гэрчлэл хийх тун сайхан арга бөгөөд Сатаныг шившиглэдэг! Сатан энэ бүхнийг харсныхаа дараа юу гэж боддог вэ? Хэрвээ чи үнэхээр үүнийг хийж, бодит үйлдэл гаргаж, Бурханд үнэхээр гэрчлэл хийж, Сатанаас нүүр буруулж, зүгээр ч нэг уриа лоозон хашхирахаас илүү их юм хийж байгаа бол Сатаныг шившиглэж, Бурханыг гэрчлэхэд үүнээс дээр арга гэж үгүй. Бурханд гэрчлэл хийх, Сатаныг орхиж, голох шийдвэрээ Сатанд харуулахын тулд янз бүрийн арга ашиглах хэчнээн сайхан гээч!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханыг болон үнэнийг олж авна гэдэг хамгийн баяртай зүйл”-ээс эш татав

Чуулганы удирдагч байхын тулд асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглаж сураад зогсохгүй авьяаслаг хүмүүсийг илрүүлж, хөгжүүлж сурах ёстой бөгөөд тэднийг яавч дарлаж, тэдэнд атаархах ёсгүй. Үүргээ ийнхүү биелүүлэх нь стандартад нийцдэг ба тэгж хийдэг удирдагч, ажилчид стандартад нийцдэг. Хэрэв бүх зүйл дээр зарчмын дагуу үйлдэж чаддаг болбол чи үнэнч байгаа хэрэг. Бусад хүн өөрөөс нь илүү, давуу байх вий, өөрөө үл тоогдож байхад бусад нь хүндлэгдэх вий гэхээс үргэлж айдаг зарим хүн бий. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи сайн хүнийг өмгөөлж, чадвартай болгон хөгжүүлж, улмаар Бурханы гэрт дахин нэг авьяастай хүн бий болбол ажлаа хийхэд чинь илүү амар болох биш үү? Тэгвэл чи энэ үүргээ үнэнчээр биелүүлсэн байх биш үү? Энэ нь Бурханы өмнөх сайн үйл мөн; удирдагч хүний эзэмшсэн байх учиртай наад захын мөс чанар, эрүүл ухаан энэ юм. Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс аливааг хийхдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байгаа юу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэн-бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Заримдаа ажлаа дуусгасны дараа зүрх сэтгэл чинь бага зэрэг тавгүйтдэг. Сайтар нягтлаад үзвэл, асуудал үнэхээр байгааг олж мэднэ. Үүнийг засаж залруулах ёстой болж, дараа нь чамд сэтгэл амар санагдана. Тайван бус байдал чинь нэмэлт цаг зарцуулах хэрэгтэй, илүү сайн анхаарал хандуулах ёстой асуудал байгааг нотолдог. Энэ бол үүргээ гүйцэтгэх нухацтай, хариуцлагатай хандлага юм. Хүн нухацтай, хариуцлагатай, үнэнч, ажилсаг байвал ажлаа зүй зохистой хийх болно. Заримдаа чамд тийм зүрх сэтгэл байдаггүй ба чи тов тодорхой алдааг олж, илрүүлж чаддаггүй. Хүнд тийм зүрх сэтгэл байвал Ариун Сүнсний сануулга болон удирдамжтайгаар асуудлыг тодорхойлж чадна. Гэхдээ Ариун Сүнс чамайг залж чиглүүлж, чамд тийм ухаарал өгч, ямар нэгэн зүйл буруу байгааг мэдрүүлсэн ч чамд тийм зүрх сэтгэл байхгүй бол чи асуудлыг олж тогтоох чадваргүй хэвээр байх болно. Тэгвэл энэ нь юу харуулдаг вэ? Энэ нь хүмүүс хамтран ажиллах нь маш чухал гэдгийг; тэдний зүрх сэтгэл маш чухал бөгөөд бодол, санаа зорилгоо хаашаа чиглүүлдэг нь тун чухал гэдгийг харуулдаг. Хүмүүс үүргээ гүйцэтгэж байхдаа зүрх сэтгэлдээ юу агуулдаг ба хэр их хүч энерги гаргаж байгааг Бурхан шинжиж, харж чаддаг. Хүмүүс хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах нь амин чухал. Хамтын ажиллагаа ч бас чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хүмүүс гүйцэлдүүлсэн үүрэг болон хийсэн зүйлийнхээ талаар ямар ч харуусалгүй байх гэж, мөн Бурханд өргүй байх гэж мэрийдэг л бол тэд бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа үйлдэж байдаг болно. Хэрэв өнөөдөр чи бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа өгөхгүй бол дараа нь юм буруугаар эргэж, үр дагавар гарах үед харамслаа ч хэтэрхий оройтсон байх бус уу? Чи үүрд өртэй болж, сэтгэлд чинь сэв сууна! Үүргийн гүйцэтгэл дэх толбо бол гэм буруу юм. Тиймээс чи өөрт ноогдсон хийх ёстой, хийх хэрэгтэй зүйлийг зүй ёсоор гүйцэтгэхийн тулд бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаараа мэрийх ёстой. Тэдгээр зүйлийг хайхрамжгүй, хааш яаш хийж болохгүй. Чамд ямар ч харамсах зүйл байх ёсгүй. Энэ маягаар энэ үед биелүүлсэн үүргийг чинь Бурхан санана. Бурханы санадаг зүйл бол сайн үйл юм. Тэгвэл ямар зүйлс санагддаггүй вэ? Тэдгээр нь гэм буруу юм. Яг одоо ийнхүү тодорхойлбол хүмүүс эдгээрийг муу үйл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байж магад боловч энэ асуудлаар ноцтой үр дагавар гарч, сөрөг үр нөлөө учрах өдөр ирэхэд чи үүнийг зүгээр л зан авирын гэм буруу бус, муу үйл гэдгийг мэдрэх болно. Тийнхүү ухаарах үедээ чи гэмшиж, дотроо бодно: Үүнийг эртхэн ойлгосон бол ийм зүйл болохгүй байх байсан юм! Хэрвээ би арай илүү бодолтой байж, арай илүү хүчин чармайлт гаргасан бол ийм зүйл болохгүй байсан юм. Зүрх сэтгэлээс чинь мөнхийн толбыг юу ч арилгахгүй. Хэрэв үүнээс болж мөнхийн өртэй үлдэх бол чи асуудалд орно. Иймээс өнөөдөр үүргээ биелүүлэх, даалгавар хүлээн авах бүрдээ чи хамаг чадлаараа, бүх зүрх сэтгэлээрээ хийхээр чармайх ёстой. Чи гэмшиж, харамсахгүйгээр, Бурханд санагдаж, сайн үйл байхаар хийх ёстой. Нэг нүдээ нээж, нөгөөг нь аниад хайнга, хааш яаш бүү үйлд, чи харамсаж, залруулж чадахгүй байх болно. Энэ нь гэм буруу болж, эцэст нь чи зүрх сэтгэлдээ үргэлж гэмшиж, өртэй санагдаж, буруутгана. Энэ хоёр замын аль нь хамгийн сайн бэ? Аль нь зөв зам бэ? Ямар ч харуусалгүйгээр үүргээ бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа гүйцэтгэж, сайн үйл бэлдэж хуримтлуулах. Гэм буруугаа хуримтлуулж, тэрэндээ харамсаж, өрөнд орж болохгүй. Хүн хэтэрхий олон гэм буруу үйлдвэл юу тохиолддог вэ? Тэд Бурханы өмнө Бурханы уурыг өөрсдөдөө хуримтлуулдаг! Хэрвээ чи бүр ч их гэм буруу үйлдэх юм бол чамд хандах Бурханы уур хилэн улам бүр ихсэж, эцэст нь чи шийтгүүлнэ.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ? Та нар Миний хүлээдэг зүйлийн өрөвдмөөр өчүүхэн хэсгийг л хийж чаддаг нь харамсалтай. Ийм байхад та нар итгэж найдаж байгаа зүйлээ Надаас олж авахаар оролдох зүрх зоригтой байж яаж чадаж байна вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав

Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Өмнөх: 83. Бурханы сонгосон хүмүүсийг хүлээн авах зарчмууд

Дараах: 85. Өргөл хандив өргөх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх