55. Утгагүй байдлаас сэргийлэх зарчмууд

(1) Бурханы үгийг идэж ууж, үнэнийг эрж хайхад анхаарлаа төвлөрүүл, Бурханы үгийг өөрийн бодол, төсөөллөөр тайлбарлах гэж бүү оролд, харин тэдгээрийг хэрэгжүүлж, туулж, ойлгоход анхаарлаа төвлөрүүл;

(2) Бурханы үгийг идэж, уух үедээ чи бодит утга учрыг нь эрж хайх, тунгаан бодох хичээл чармайлтаа хоёр дахин нэмэгдүүл. Тэдгээрийг бүү шүүрдэж самна, хам сэдвээс нь бүү салга, харин тэдгээрийг хэлсэн Түүний хүслийг ойлго;

(3) Хүн үнэний талаар цэвэр ойлголттой хүмүүстэй ойр ойрхон нөхөрлөх ёстой. Ингэснээр л хүн утгагүй байдал, өрөөсгөл хандлагаас ангижирч, цэвэр ойлголт, мэдлэгт хүрч чадна;

(4) Ариун Сүнсний ашигладаг хүний хариулга, усалгааг дуулгавартай дага. Үнэний талаар цэвэр ойлголттой болж, үүнийг дуулгавартай дагаж сур. Ингэснээр л өрөөсгөл хандлага, утгагүй байдлыг засаж залруулж болно.

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр ганцхан Түүнд үнэнч байх ёстой ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэж чаддаг байх ёстой. Гэвч, хэдийгээр хүн бүр энэ сургаалыг ойлгодог боловч хүний элдэв төрлийн бэрхшээлээс болоод—жишээ нь, мэдлэггүй байдал, мунхаглал, завхралаас нь болоод эдгээр хамгийн илэрхий, хамгийн үндсэн үнэн хүнээс бүрэн харагддаггүй тул төгсгөлийг чинь шийдэхээсээ өмнө Би та нарын хувьд хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлж өгөх учиртай. Намайг үргэлжлүүлэхээс өмнө та нар эхлээд үүнийг ойлгох ёстой: Миний хэлдэг үг бол бүх хүн төрөлхтөнд чиглэсэн үнэн юм; тэдгээрийг тодорхой нэгэн хүнд юм уу нэг төрлийн хүнд л хандаж хэлдэг юм биш. Тиймээс та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлагатай байх ёстой; Миний хэлдэг ганц ч үг юм уу үнэнийг бүү үл ойшоо, Миний хэлдэг бүх үгэнд хөнгөн хуумгай бүү ханд. Та нар амьдралдаа үнэнтэй хамаагүй зүйл ихээхэн хийснийг Би хардаг тул үнэний зарц болж, хорлонт муу, муухай байдалд боолчлогдохгүй байж, үнэнийг гишгэлэхгүй, Бурханы гэрийн аль ч булан тохойг бузарлахгүй байхыг онцгойлон хүсэж байна. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Бурханы үгийг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. “Би Бурханы үгийн үгчилсэн утгыг тайлбарлаж чадна, миний тайлбарыг хүн бүр сайн байна гэцгээн, намайг сайшаадаг тул би Бурханы үгийг ойлгодог гэсэн үг” гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрэв чи Бурханы айлдварууд дотроос гэрэл олж авч, Түүний үгийн жинхэнэ утга учрыг мэдэрсэн бол; Бурханы үгийн ар дахь санаа зорилго болон тэдгээр нь эцэстээ ямар үр нөлөөнд хүрэхийг илэрхийлж чаддаг бол, энэ бүх зүйлийг тодорхой ойлгомогц чинь Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой гэж тооцож болно. Тиймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш. Чи Бурханы үгийн үгчилсэн утгыг уран яруу тайлбарлаж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Үгчилсэн утгыг нь хэчнээн их тайлбарлаж чаддаг ч бай, чиний тайлбар мөн л хүний төсөөлөл, сэтгэлгээнд суурилдаг. Энэ нь ямар ч хэрэггүй! Бурханы үгийг чи хэрхэн ойлгож болох вэ? Гол түлхүүр нь тэдгээрийн дотроос үнэнийг эрж хайх явдал юм; тийм маягаар л чи Бурхан юу хэлдгийг үнэхээр ойлгож чадна. Бурхан үг хэлэх болгондоо зүгээр л ерөнхийд нь ярьдаггүй нь мэдээж. Түүний айлддаг өгүүлбэр бүр нь Бурханы үгэнд цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг өөрөөр илэрхийлж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ухан ойлгож чадахгүй. Бурханы айлдварууд маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр ухан ойлгож болохгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний тал бүрийн бүхий л утга учрыг олж илрүүлж чадна; хэрвээ чи ингэвэл, тэдгээрийг туулах зуур чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлэхийнхээ хэрээр үлдсэн нарийн ширийнийг бүрэн дүүргэж, улмаар энэ бодит байдлын талаарх ойлголтыг чамд өгнө. Нэг хэсэг нь Бурханы үгийг ойлгож, тэдгээрийг уншсанаар тодорхой агуулгыг нь эрж хайх явдал юм. Өөр нэг хэсэг нь Бурханы үгийг туулснаар дамжуулан далд утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Үндсэндээ энэ хоёр арга замаар Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтод хүрдэг. Хэрвээ чи Түүний үгийг үгчлэн тайлбарлаж, эсвэл өөрийн бодол, төсөөллөөр тайлбарлах юм бол хэчнээн уран цэцнээр тайлбарлаж чаддаг байлаа ч гэсэн Бурханы үгийн талаарх ойлголт чинь бодитой бус байдаг. Чи Бурханы үгийн утга учрыг хам сэдвээс нь салган, буруугаар тайлбарлаж ч магадгүй бөгөөд ингэвэл бүр ч ярвигтай. Тиймээс Бурханы үгийг мэдсэнээр дамжуулан Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авснаар үнэнийг үндсэндээ олж авдаг. Түүний үгийн үгчилсэн утгыг ойлгох юм уу тайлбарлаж чаддаг байх нь үнэнийг олж авсанд тооцогддоггүй. Хэрвээ чи Түүний үгийн үгчилсэн утгыг л тайлбарлах хэрэгтэй байсан бол Ариун Сүнсний гэгээрэл ямар хэрэгтэй юм бэ? Тэр тохиолдолд чамд тодорхой түвшний боловсрол л хэрэгтэй байх байсан бөгөөд боловсролгүй хүмүүст нэлээд бэрхшээлтэй байх байв. Бурханы ажил бол хүний уураг тархиар ойлгож болох зүйл биш юм. Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголт нь үндсэндээ Ариун Сүнснээс гэгээрэл олж авахаас шалтгаалдаг; энэ нь үнэнийг олж авах үйл явц билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Бурханы үгээс үнэнийг ойлгохын хамгийн чухал хэсгүүд бол үгэн дотроос нь Бурханыг ойлгох, Бурханы үгэн дотроос хүний амьдралыг ойлгох, Түүний үгэн дотроос үнэний бүх талыг ойлгох, тухайлбал, Бурханы үгэн дотроос өөрийгөө үнэхээр ойлгох, хүний оршин тогтнолын утга учрыг олж илрүүлэх явдал билээ. Бүх үнэн Бурханы үгэн дотор байдаг. Бурханы үгээр дамжихгүй бол чи үнэнд орж чадахгүй. Чиний хүрэх ёстой гол үр дүн бол Бурханы үгийн талаар ойлголт, мэдлэгтэй болох явдал юм. Бурханы үгийн талаар бодитой ойлголттой байснаар чи үнэнийг ойлгож чадна. Энэ бол хамгийн үндсэн зүйл юм. Зарим хүн ажиллаж, номлодог бөгөөд гаднаа Бурханы айлдварын талаар нөхөрлөж байгаа мэт харагддаг ч ярьж байгаа бүхэн нь Бурханы үгийн үгчилсэн утга бөгөөд ямар ч үндэслэлтэй зүйл дурддаггүй. Тэдний номлол нь хэлний сурах бичгээс зааж байгаа мэт, төрөл төрлөөр нь, тал талаар нь эмхэлсэн байдаг бөгөөд тэднийг ярьж дуусах үед хүн бүхэн магтаж: “Энэ хүн бодит байдалтай юм. Тэр маш сайн, ийм дэлгэрэнгүй номлолоо” гэдэг. Номлож дууссаныхаа дараа тийм хүмүүс өөрсдийнх нь номлолыг эмхэтгэж, хүн бүрд илгээ гэж бусдад хэлдэг. Ингэснээрээ тэд бусдыг хуурахад хүрсэн бөгөөд тэдний номлодог бүхэн нь гажууд онол юм. Гаднаа тэд зөвхөн Бурханы үгийг л номлож байгаа мэт харагддаг бөгөөд тэдний номлол үнэнтэй нийцдэг мэт үзэгддэг. Гэхдээ илүү анхааралтай ялган салгах юм бол энэ нь бичиг үсэг, хоосон сургаал, хуурамч үндэслэлийн сацуу хүний зарим нэг төсөөлөл, үзэл, түүнчлэн Бурханыг хязгаарладаг зарим зүйл төдийхөн юм гэдгийг чи харна. Иймэрхүү номлол нь Бурханы ажилд саад болж байгаатай адил бус уу? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг үйлчлэл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Урьд нь, хүмүүсийн туршлагажих байдалд ихээхэн гажуудал, тэр ч бүү хэл төөрөгдөл байдаг байв. Тэд зүгээр л Бурханы шаардлагын стандартыг ойлгоогүй тул олон талбарт хүмүүсийн туршлага гажуудсан юм. Бурхан хэвийн хүн чанарыг амьдран харуулах чадвартай байхыг л хүнээс шаарддаг. Жишээлбэл, хүмүүс хоол хүнс, хувцаслалттай холбоотой орчин үеийн ёс заншлыг дагаж, костюм өмсөж, зангиа зүүж, орчин үеийн урлагийн талаар бага зэрэг суралцаж, чөлөөт цагаараа урлаг, соёл, үзвэр үйлчилгээ таашаан соёрхож болно. Тэд дурсамжтай зураг авч, ном уншиж, хэрэгтэй мэдлэгээ олж авч, харьцангуй сайн амьдрах орчинтой байж болно. Энэ нь хэвийн хүн чанарын амьдралд тохирдог бүх зүйл боловч хүмүүс эдгээрийг Бурханы жигшдэг зүйл мэт үзэн, тэдгээрийг хийхээс татгалздаг. Тэдний хэрэгжүүлэлт ердөө хэдхэн дүрэм журмыг дагахаас бүрддэг бөгөөд энэ нь ямар ч утга учиргүй, залхмаар уйтгартай амьдрал руу хөтөлдөг. Үнэндээ Бурхан хүмүүсээс аливааг ийм маягаар хий гэж хэзээ ч шаардаагүй. Хүмүүс бүгд зан чанараа хязгаарлахыг хүсэж, Бурханд ойр байхын тулд сүнсэндээ тасралтгүй залбирч, оюун ухаан нь Бурханы зорьж буй зүйлсийг байнга тунгаан бодож, нүд нь энэ тэрийг тасралтгүй ажиглаж, Бурхантай харилцах харилцаа нь ямар нэгэн байдлаар тасрах вий гэдгээс асар их эмээж байдаг. Эдгээр нь бүгд хүмүүсийн өөрсдөө гаргасан дүгнэлт юм; тэдгээр нь хүмүүсийн өөрсдөдөө зориулж тогтоосон дүрэм журам билээ. Хэрвээ чи өөрийнхөө уг чанар-мөн чанарыг мэддэггүй, хэрэгжүүлэлт чинь ямар түвшинд хүрч чадахыг ойлгодоггүй бол хүнээс Бурханы шаарддаг стандарт яг юу болохыг лавтай мэдэх ямар ч аргагүй байна, мөн хэрэгжүүлэлтийн үнэн зөв зам ч чамд байхгүй байна. Мөн хүнээс Бурханы шаарддаг зүйл яг юу болохыг чи ойлгож чаддаггүй тул оюун санаа чинь үргэлж эргэж байдаг ба Бурханы санаа зорилгыг задлан шинжлэхээр тархиа гашилган, Ариун Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлж, гэгээрүүлэгдэх арга замыг хайн тэмтэчдэг. Үүний үр дүнд чи тохиромжтой гэж бодсон, хэрэгжүүлэлтийн зарим арга замыг бий болгодог. Бурхан хүнээс яг юу шаарддагийг чи ер мэддэггүй; чи зүгээр л санаа зовох юмгүйгээр өөрийнхөө цогц хэрэгжүүлэлтийг гүйцэтгэн, үр дүнгийн талаар багахан анхаардаг ба хэрэгжүүлэлтэд чинь гажуудал юм уу алдаа мадаг байгаа эсэхийг бүр ч тоодоггүй. Ийм маягаар, хэрэгжүүлэлтэд чинь үнэн зөв байдал аяндаа дутагддаг бөгөөд зарчимгүй байдаг. Үүнд ялангуяа, хүний хэвийн эрүүл ухаан, мөс чанар, Бурханы сайшаал, Ариун Сүнсний баталгаа дутагддаг. Ийм хэрэгжүүлэлт нь ердөө дүрэм журам дагаж байгаа хэрэг буюу өөрийгөө хязгаарлаж, хянахын тулд зориуд илүү их ачаа үүрч байгаа хэрэг юм. Гэвч хэрэгжүүлэлтийн чинь ихэнх нь хэрэггүй үйл явц юм уу зан үйл гэдгийг мэдэлгүйгээр чи өөрийнхөө хэрэгжүүлэлтийг нарийн нягт гэж боддог. Үндсэндээ зан чанарын ямар ч өөрчлөлтгүй, ямар ч шинэ ойлголтгүй, ямар ч шинэ оролтгүйгээр олон жилийн турш ингэж хэрэгжүүлдэг олон хүн бий. Тэд олон удаа бодлогогүй, хүний үнэргүй үйл үйлдэн, хүмүүсийг будилуулж, бүрмөсөн мухардуулах байдлаар авирлах хэмжээнд очих хүртлээ нэгэн хэвийн хуучин алдаагаа давтаж, хэрцгий догшин уг чанараа бүрэн ашигладаг. Ийм хүмүүсийг зан чанарын өөрчлөлт туулсан гэж хэлж болох уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс эш татав

Оролтыг эрж хайх зуураа бүх зүйлийг судлах ёстой. Бүх зүйлийг Бурханы үг, үнэний дагуу нэгд нэггүй тунгаан бодох ёстой бөгөөд тэгснээр чи тэдгээрийг Бурханы хүсэлд бүрэн дүүрэн нийцэхүйц байдлаар хэрхэн зохицуулахаа мэддэг болно. Хувийн хүслээс чинь урган гардаг зүйлсийг тэгээд хаяж болно. Чи аливааг хэрхэн Бурханы хүслийн дагуу хийх вэ гэдгийг мэдэх тул явж очоод л хийчихнэ. Бүх зүйл жам ёсоороо л болж буй мэт санагдах бөгөөд хэтэрхий амархан мэт санагдана. Үнэнтэй хүмүүс юмыг ингэж хийдэг. Тэгээд чи зан чанараа өөрчилсөн гэдгээ бусдад үнэхээр харуулж чадах бөгөөд тэд гарцаагүй сайн үйл хийжээ гэдгийг чинь, мөн аливааг зарчмын дагуу хийдэг, бас бүх зүйлийг зөв хийдэг гэдгийг чинь харна. Энэ бол үнэнийг ойлгодог, бага зэрэг хүний төрхтэй хүн юм. Мэдээж хэрэг, Бурханы үг зарим хүн дээр үр дүнд хүрчээ. Хүмүүс үнэнийг үнэхээр ойлгомогцоо өөрсдийн байгаа байдлыг ялган таньж, төвөгтэй хэрэг явдлыг ухан ойлгож, хэрэгжүүлэлтийн зүй зохистой арга замыг мэдэж чаддаг. Хэрэв чи үнэнийг ойлгодоггүй бол байр байдлаа ялган таньж чадахгүй. Чи өөрийгөө эсэргүүцэхийг хүсэх боловч үүнийг яаж хийх, юуг эсэргүүцэж байгаагаа огтхон ч мэдэхгүй байх болно. Чи хувийн хүслээ хаяхыг хүсэх боловч хэрэв хувийн хүсэл чинь үнэнтэй нийцдэг гэж боддог бол үүнийг яаж хаяж чадах вэ? Чи Ариун Сүнс үүнийг гэгээрүүлдэг гэж бодож ч магадгүй учраас яаж ч байсан үүнийг хаяхаас татгалзана. Тиймээс хүмүүст үнэн байхгүй үед хувийн хүслээс нь үүсдэг юм бүхэн, өөрсдийнх нь хүний хольц, сайн санаа, мунгинуу хайр, хүний хэрэгжүүлэлт зөв зүйтэй бөгөөд үнэнтэй нийцдэг гэж бодох магадлал нэлээд өндөр байдаг. Тэгвэл чи эдгээр зүйлийг хэрхэн эсэргүүцэж чадах вэ? Хэрэв чи үнэнийг ойлгодоггүй, эсвэл үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг мэддэггүй бөгөөд нүд чинь харанхуйлж, хаашаа эргэхээ огт мэдэхгүй учраас зөв гэж боддог зүйлдээ үндэслэж л юмыг хийж чаддаг бол замаас гажсан, эндүү ташаа тодорхой нэг үйл хийнэ. Эдгээр үйлийн зарим нь дүрэм баримтлах явдал байна, зарим нь урам зоригоос үүдэн гарна, зарим нь Сатанаас үүсэн гарч, үймээн үүсгэнэ. Үнэнгүй хүмүүс бага зэрэг зүүн тийш, дараа нь бага зэрэг баруун тийш; нэг минутад зөв байснаа, дараагийн минутад хазайж, ямар ч нарийвчлалгүй үйлддэг. Үнэнгүй хүмүүс юмыг огт утгагүй байдлаар хардаг. Тэгэхээр хэрэг явдлыг тэд яаж зүй зохистойгоор зохицуулж чадах юм бэ? Аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадах вэ? Үнэнийг ойлгоно гэдэг хийхэд амархан зүйл биш. Бурханы үгийг ухаарч чаддаг байна гэдэг нь үнэнийг ойлгохоос шалтгаалдаг бөгөөд хүмүүсийн ойлгож чадах үнэнд хязгаар бий. Тэд насан туршдаа Бурханд итгэсэн ч гэсэн Бурханы үгийн талаарх ойлголт нь бас л хязгаарлагдмал байдаг. Харьцангуй туршлагатай хүмүүс ч гэсэн сайндаа л, Бурханыг илэрхий эсэргүүцдэг зүйл, илэрхий ёрын муу зүйл, хэнд ч ашиггүй зүйл хийхээ больж чаддаг. Тэдний хувьд хувийн хүслийн юу ч холилдоогүй байдалд хүрэх боломжгүй байдаг. Учир нь хүмүүс хэвийн бодол боддог бөгөөд зарим бодол нь Бурханы үгтэй нийцэж, хувийн хүсэл гэж ангилж болохооргүй ухаарлын нэг талд хамаардаг. Гэхдээ Бурханы үг, үнэн, Ариун Сүнсний гэгээрлийн эсрэг байдаг хувийн хүслийн хэсгүүдийг ялган таних нь гол чухал юм. Тиймээс чи Бурханы үгийг мэдэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой бөгөөд үнэнийг ойлгож байж л ялган таних чадвартай болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Өмнөх: 54. Сөрөг байдлыг шийдвэрлэх зарчмууд

Дараах: 56. Үзэл, төсөөллийг шийдвэрлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх