22. Үнэнийг эрэлхийлэх зарчмууд

(1) Бурханы үгийг үргэлж идэж ууж, Түүнтэй үнэн сэтгэлээсээ ярилцаж, Түүний үгээс үнэнийг эрж хайж чаддаг байж, үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орох шаардлагатай;

(2) Бурханы ажилд дуулгавартай байж, Түүний шүүлт гэсгээлт, засалт харьцалтыг хүлээн авах шаардлагатай. Мөн завхарсан зан чанараа өөрчлөхийн тулд өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэж чаддаг байх шаардлагатай;

(3) Бурхантай хэвийн харилцаа тогтоож, өөрийгөө Түүний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг болох шаардлагатай. Ингэснээр л хүн Ариун Сүнсний ажлаар удирдуулж, төгс болгуулж чадна;

(4) Петрийн замаар алхаж, бүх хэрэг явдал дээр үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж, Бурханыг үнэхээр хайрладаг хүн болох шаардлагатай.

Холбогдох Бурханы үг:

Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Энэ нь хүний амь, хүний аялдаг зүг чиг байж чадна; мөн завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханаас эмээн, муугаас зайлдаг болж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл, Бурханы хайрладаг, Түүний таалалд нийцдэг нэгэн болоход хүнийг хүргэж чадна. Үнэ цэнтэй байдлыг нь харгалзан үзээд хүн Бурханы үг болон үнэний талаар ямар хандлага, үзэл бодол баримтлах ёстой вэ? Энэ нь нэлээд илэрхий юм: Бурханд үнэхээр итгэдэг, Түүнийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүмүүсийн хувьд Түүний үг бол өөрсдийнх нь амьдралын эх булаг билээ. Хүн Бурханы үгийг эрхэмлэж, идэж ууж, эдэлж, тэдгээрийг өөрийн амь, алхах зүг чиг, бэлээхэн тусламж, хангалт болгон хүлээн авах ёстой; хүн үнэнийг судалж, шинжилж, таамаглаж, эргэлзэхийн оронд үнэний мэдэгдэл болон шаардлагад нийцүүлэн амьдарч, хэрэгжүүлж, туулж, өөрөөс нь шаардсан зүйл болон өөрт нь үнэний олгосон мэдэгдэл, шаардлага бүрд захирагдах ёстой. Үнэн нь хүний бэлээхэн тусламж, бэлэн хангалт бөгөөд хүний амь байж чадах учраас хүн үнэнийг хамгийн эрхэм нандин зүйл гэж үзэх ёстой, учир нь тэрээр амьдарч, Бурханы шаардлагыг хангадаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлан, өдөр тутмын амьдралаасаа хэрэгжүүлэх замыг олж, хэрэгжүүлэлтийн зарчмыг ухаарч, Бурханд дуулгавартай болохын тулд үнэнд найдах ёстой. Түүнчлэн хүн завхарсан зан чанараасаа ангижирч, аврагдсан нэгэн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл болохын тулд үнэнд найдах ёстой.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Долоодугаар хэсэг)”-оос эш татав

Яг одоо Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийж байгаа бөгөөд олон үг илэрхийлсэн. Бурханд итгэх замд бид үнэнтэй холбоотой ихээхэн зүйлтэй тулгарсан. Үнэнийг эрж хайхгүй бол зам гэж үгүй тул бид үнэний талаар мэдлэгтэй байх ёстой бөгөөд Бурханы үгийг унших үедээ бодит байдалтай нэгтгэх ёстой. Бурханы бүх үг үнэн бөгөөд эдгээрийг биечлэн туулах ёстой. Хүмүүс төрсөн цагаасаа эхлээд насанд хүрч, ажиллаж эхлэн, гэр бүлтэй болж, ажил албаа төвхнүүлэх хүртэл, насан туршид нь—тэдэнтэй тулгардаг хүмүүс, үйл явдал, зүйлс, тохиолддог бусад бүх зүйлийг оролцуулаад үнэнийг хөнддөг юу ч байдаггүй бөгөөд үнэнээр дамжуулан ойлгодог зүйл бүр ч байдаггүй. Иймээс хүн нэг бүр үнэнийг мэддэггүй. Бид бүгд үнэнгүй учраас л өнөөдрөөс эхлэн үнэнийг эрэлхийлэх ёстой; ингэх шаардлагатай. Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлэх ёстой, үнэн л чамайг өөрчилж, төгс болгож, аварч, Бурханы өмнө үнэхээр аваачиж чадна гэдгийг хараахан ухаараагүй байгаа бол үнэн сонирхлыг чинь татаж чадахгүй учраас чи үүнийг эрэлхийлэх чадваргүй байдаг. “Би Бурханд итгэхдээ эргэлзэх юмгүйгээр Бурханы үгийг идэж ууж, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ биелүүлж, сайн мэдээ номлодог нь хангалттай шүү дээ—гэтэл бас яагаад үнэнийг эрэлхийлэх хэрэгтэй юм бэ? Би ер нь хэзээ ч нүгэл үйлддэггүй, Бурханыг эсэргүүцдэггүй, бас антихрист ч биш. Би хорон муугаас зайлдаг. Намайг замчилж, тус болох хэдэн энгийн дүрэм л хэрэгтэй, тэгээд л боллоо; учир нь олдохгүй ямар ч үнэнийг эрэлхийлэх хэрэг надад байхгүй” гэж зарим хүн хэлдэг. Энэ нь аливааг авч үзэх зөв арга мөн үү? (Биш.) Яагаад биш гэж? (Яагаад гэвэл, хүмүүс үнэнийг олж авсан цагтаа л Бурханаар авруулж чаддаг.) Яг одоо авралд нь үнэн хэр чухал болохыг бүдэг бадаг мэдэж байгаа зарим хүн байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ мэдлэг үндэслэж чадах эсэх дараа нь чи үнэнийг яаж эрэлхийлэх вэ гэдгээс шалтгаална. Үнэнийг эрэлхийлэх нь маш чухал. Жишээлбэл, чи сөрөг, сул дорой байх үедээ үнэний дэмжлэг, хангалтгүйгээр хатуужилтай болж чадах уу? Сул дорой байдлаа даван туулж чаддаг уу? Яагаад сөрөг, сул дорой байснаа ухаарч чаддаг уу? Мэдээж үгүй. Чи үүргээ гүйцэтгэж байхдаа хайнга, хааш яаш байх үедээ үнэнийг эрж хайлгүйгээр завхралынхаа энэ талыг засаж чаддаг уу? Бурханд үнэнч байж чадах уу? Хүмүүс үнэнийг эрж хайхгүй бол өөрсдийгөө мэдэж, завхарсан зан чанараа засаж чадах уу? Үгүй. Хүмүүс Бурханы талаар цаг үргэлж үзэл тээж, Бурханыг өөрсдийн үзэл, төсөөлөлтэй үргэлж харьцуулж байх үед иймэрхүү зүйлсийг үнэнгүйгээр шийдвэрлэж болох уу? Болохгүй. Өдөр тутмын амьдрал дахь аливаа асуудлыг оролцуулаад бидэнд тулгардаг нэлээд зүйл дээр хэрвээ бид үнэнийг эзэмшдэггүй, эрж хайдаггүй, түүнчлэн үнэнийг ойлгодоггүй бол, мөн иймэрхүү зүйлийн талаар Бурханы хэлдэг зүйл, Бурханы хүслийг мэддэггүй бол тулгарч байгаа зүйлд хэрхэн хандах вэ? Арай гайгүй хүмүүс нь өөрсдийн мэдэх үг, хэллэг, дүрэм журам ашиглан, эсвэл хүний арга барилыг ашиглан шийдэл олох гэж хичээж болох ч эдгээр нь үнэнийг орлоод асуудлыг нь шийдвэрлэж чадах уу? Хэрэв бид үнэнийг эрж хайдаггүй бол амьдралын маань юу ч ямар ч зарчимгүй, мөн бид хэрэгжүүлэх замгүй байдаг бөгөөд зорилго, чиглэл бүр ч байдаггүй гэж хэлж болох юм. Хэрэв ийм байгаа бол бидний хийдэг бүхэн Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг. Тиймээс Бурхан бидний хийдэг бүхнийг үзэн ядаж, хараадаг бус уу? Үйлдлийг маань Бурхан шүүж, гэсгээх бус уу? Иймээс үнэнийг үнэхээр ойлгохын өмнө хүн болгон Бурханы зарим шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлт, сахилгажуулалттай тулгарч магадгүй—энэ бүхэн нь хүмүүсийг үнэнийг олж авахад хүргэх зорилготой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Амийг эрэлхийлэхдээ хоёр зүйлд анхаарах ёстой: нэгдүгээрт, Бурханы үгэн дотроос үнэнийг ойлгох; хоёрдугаарт, Бурханы үгэн дотроос өөрийгөө ойлгох. Энэ хоёр нь хамгийн үндсэн зүйл юм. Бурханы үгийн гадна ямар ч амь, ямар ч үнэн байдаггүй. Хэрэв чи Бурханы үгэн дотроос үнэнийг эрж хайдаггүй бол хаанаас эрж хайж чадах юм бэ? Дэлхий ертөнцийн хаана үнэн байна вэ? Дэлхий ертөнцийн бүх ном диавол Сатаны онолуудыг эмхэтгэсэн байдаг, тийм биз дээ? Тэдгээр нь өчүүхэн төдий ч үнэнийг агуулдаггүй! Бурханы үгээс үнэнийг ойлгохын хамгийн чухал хэсгүүд бол үгэн дотроос нь Бурханыг ойлгох, Бурханы үгэн дотроос хүний амьдралыг ойлгох, Түүний үгэн дотроос үнэний бүх талыг ойлгох, тухайлбал, Бурханы үгэн дотроос өөрийгөө үнэхээр ойлгох, хүний оршин тогтнолын утга учрыг олж илрүүлэх явдал билээ. Бүх үнэн Бурханы үгэн дотор байдаг. Бурханы үгээр дамжихгүй бол чи үнэнд орж чадахгүй. Чиний хүрэх ёстой гол үр дүн бол Бурханы үгийн талаар ойлголт, мэдлэгтэй болох явдал юм. Бурханы үгийн талаар бодитой ойлголттой байснаар чи үнэнийг ойлгож чадна. Энэ бол хамгийн үндсэн зүйл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна, Бурханы үгэн дотроос тэрээр, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад нэн анхаарчээ. Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм; энэ нь түүний өөрийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг амь, үнэн болж чадаж байгаа цагт Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонссоныхоо дараа тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг яг таг хэрэгжүүлж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм. Петр үндсэндээ ингэж хийсэн учраас үйлчлэл нь Бурханы хүсэлтэй нийцэж байсан юм.

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний тал бүрийн үнэн-бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам; энэ нь төгс болгуулах зам, Бурханы үгээр төгс болж, Бурханы үгээс амь олж авах зам байсан юм. Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэр үед л үнэнийг олж авсан хүн болсон билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Петрийн эрж хайсан бүхэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байв. Тэр Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн ба зовлон зүдүүр, гай тотгорыг үл хайхран Бурханы хүслийг хангахад бэлэн байлаа. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү сайн эрэл хайгуул гэж үгүй. Паулын эрж хайсан зүйл өөрийнх нь махан бие, үзэл, төлөвлөгөө, арга ухаантай холилдсон. Тэр яавч шаардлага хангасан Бурханы бүтээл байгаагүй, Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн хүн ч байгаагүй. Петр Бурханы зохион байгуулалтад захирагдахаар хичээсэн ба хэдийгээр хийсэн ажил нь их биш байсан ч түүний эрэл хайгуулын ар дахь сэдэл болон алхсан зам зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрэлхийлж чадсан юм. Үүнээс үүдэн, тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэж хэлж болно. Өнөөдөр чи ажилчин биш байлаа ч гэсэн, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы бүх зохион байгуулалтад захирагдахаар эрэлхийлж чаддаг байх ёстой. Чи Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай байж, бүх төрлийн гай зовлон, цэвэршүүлэлтийг туулж чаддаг байх ёстой ба сул дорой хэдий ч зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж чаддаг байх ёстой. Өөрсдийн амийн төлөө хариуцлага үүрдэг хүмүүс Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхэд бэлэн байдаг ба тийм хүмүүсийн эрэл хайгуулд хандах үзэл бодол зөв байдаг. Эдгээр нь Бурханд хэрэгтэй хүмүүс юм. Хэрвээ чи их ажил хийж, бусад хүмүүс чамаас юм сурч авсан боловч чи өөрөө өөрчлөгдөөгүй, ямар ч гэрчлэл хийгээгүй, эсвэл ямар нэг жинхэнэ туршлагатай болоогүй, тийм болохоор амьдралынхаа эцэст ч гэсэн чиний хийсэн юу ч гэрчлэл хийгээгүй бол чи өөрчлөгдсөн хүн мөн үү? Чи үнэнийг эрж хайдаг хүн мөн үү? Тухайн үед Ариун Сүнс чамайг ашигласан ч чамайг ашиглах үедээ ажилд ашиглаж болох хэсгийг чинь л ашигласан бөгөөд ашиглагдаж болохгүй хэсгийг чинь Тэр ашиглаагүй. Хэрвээ чи өөрчлөгдөхөөр эрж хайсан бол ашиглагдах явцдаа аажмаар төгс болгуулах байсан. Гэсэн ч эцэстээ авхуулж чадах эсэхэд чинь Ариун Сүнс ямар ч хариуцлага хүлээдэггүй бөгөөд энэ нь эрэл хайгуулын чинь байдлаас хамаардаг. Чиний хувийн зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрэл хайгуулд хандах үзэл бодол чинь буруугаас энэ нь болдог. Хэрвээ чи ямар ч шагнал хүртээгүй бол тэр нь өөрийн чинь асуудал бөгөөд чи өөрөө үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг биелүүлж чаддаггүйгээс болдог. Иймээс чиний хувийн туршлагаас илүү чухал зүйл гэж юу ч үгүй, хувийн оролтоос чинь илүү шийдвэрлэх зүйл гэж юу ч үгүй! Зарим хүн эцэст нь, “Би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр биширмээр амжилт гаргаагүй байж болох ч би хичээнгүйлэн чармайсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэр лүү аваачиж, амийн жимс идүүлж болохгүй гэж үү?” хэмээн хэлнэ. Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Үнэний эрэл хайгуул нь бодит асуудал, мөн бодитой хичээл юм. Бид өөрсдийн төсөөлөл, бодол, үзэл, өчүүхэн мэдлэгт тулгуурлан үнэний талаар ойлголттой болж, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй; энэ тийм амархан биш. Бид жинхэнээсээ төлөөс төлж, өдөр тутмын амьдралдаа үүнийг туулж, эрж хайж, тунгааж, нөхөрлөхөөр үнэхээр оролдож, үүн дээр ажиллах шаардлагатай; тэгсэн цагт л бид бага багаар оролтод хүрч, Бурханы үг болон үнэнтэй холбоотой зүйл олж авна. Нэг л өдөр чи үнэн гэж юу болох, мөн чанар нь юу болохыг ойлгож, бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг бол бидэнд тулгардаг бүх зүйл дээр бодитоор хэрэгжүүлэх ёстой зарчим, бидний амьдралын зорилго, чиглэл гэдгийг мэддэг болсон цагт Бурханы хийдэг бүх зүйл яг хэр их утга учиртай, бие махбодтой болсон Бурхан бидний хувьд хэчнээн чухал, үнэ цэнтэй болохыг олж харна! Бурханы хэлдэг бүх зүйл, Бурханы хийдэг ажлын алхам бүр, Бурханы айлдвар, үйлдэл, үйл хөдлөл бүр, Бурханы бүх санаа, үзэл бодол цаанаа хүнийг аврах зорилготой бөгөөд хүмүүст аврагдах боломж олгохыг зорьдог. Эдгээрийн аль нь ч хий хоосон байдаггүй, дор бүрнээ жинхэнэ, бодит байдаг. Иймээс хүмүүс Нигүүлслийн эрин үеэс ирсэн байна уу, шүтлэггүй хүмүүсийн дундаас гарсан байна уу хамаагүй, бүгд мөрөөдөхөө болих ёстой; тэд төсөөллийнхөө өнцгөөс Бурханд итгэхээ больж, өөрсдийн хүслэнт байдлын хий хоосон бодол дунд амьдрахаа болих ёстой. Бурханы жинхэнэ, бодит ажил биднээс үнэхээр, бодитоор туулж, төлөөс төлөхийг шаарддаг; тэгсэн цагт л туршлагаар олж авсан үнэн маань бидний олж авдаг амь болно. Бурханы ажлыг туулж байхад хамгийн гол нь үнэнийг олж авах ёстой. Үнэнийг олж авсан үед чиний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай бий болно—Бурхан яг ийм зүйлд хүрэхийг хүсдэг. Чи үнэнийг ойлгож, юу болохыг нь мэддэг болмогц, үнэн зүрх сэтгэлд чинь үндэслэсний дараа, мөн үнэнийг үнэхээр туулмагц Бурханы үг угтаа үнэхээр амь чинь болсон байх болно. Энэ үйл явц бодитой юу? Үнэхээр бодитой. Тэгвэл энэ үйл явцад бид юу хийх шаардлагатай вэ? Юун түрүүнд бид Бурханы үгийн бодит байдлыг туулж, үүн рүү орох ёстой. Бурханы бидэнд хийхийг хүсдэг зүйл, хүрэхийг хүсдэг үр дүнг мэддэг байх ёстой. Бурхан бидэн дээр үндсэндээ хоёр үр дүнд хүрэхийг хүсдэг: Нэгдүгээрт, өөрсдийг маань мэдүүлэх, хоёрдугаарт, Бурханыг мэдүүлэх.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш, харин хүнээр хайрлуулахын тулд, шүтэн мөргүүлж, эрж хайлгахын тулд байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрэлхийлдэггүй бол “Тэр үед би яагаад Бурханыг зохих ёсоор дагаж, зохих ёсоор хангалуун байлгаж, амь зан чанартаа өөрчлөлт хийхийг зорьсонгүй вэ? Тухайн үед Бурханд захирагдаж чадаагүйдээ, Бурханы үгийн тухай мэдлэгийг эрэлхийлээгүйдээ би үнэхээр харамсаж байна. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн; би яагаад эрэлхийлж чадаагүй юм бол оо? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой хэмжээнд өөрийгөө үзэн ядна. Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсана, тэгээд тэр үед цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи эрэлхийлдэггүй. Чи өөрийгөө басамжилж байгаа бус уу? Өнөөдөр, Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа хэдий ч чамд тавьсан шаардлага, амьдран харуул гэж чамаас шаардсан зүйлд ямар ч илүүц зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдвэл зохистой бус уу? Бурханы гэсгээлт, шүүлт чиний сүнсийг сэрээх чадваргүй гэж үү? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бие махбодын багахан тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс; тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү өндөр дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэх илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ л амьдрал юм; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг талд идэвхтэйгээр орох идэвх санаачилга гаргахад төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү нарийн ширийн, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө дуулгавартайяа зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй. Нэг л мэдэхэд амьдрал чинь урсаад өнгөрнө; үүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй. Хүний хувиар, Бурханыг эрэлхийлдэг хүний хувиар чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгох ёстойгоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгах ёстойгоо болон нэгэнт Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай бодолцон үзэж чаддаг байх ёстой. Өнөөдөр чи байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй, ирээдүйд алхах замаа ч бас бодолцон үзэх ёстой. Чи төгс болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн хүнийг алагчилж үздэг үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл энэ нь чамайг цөхрүүлж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсвол энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэхээр эрмэлздэгбол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг үл тоодгоос болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чаддаггүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит баримттай нийцдэггүй гэж үздэгээс болдог; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийг гэх мөс чанар байхгүй бөгөөд амийг хөөн зайлуулснаас болдог; хэрвээ чи гэрэлд амьдардаг ч гэрлийг олж авах чадваргүй байсаар ирсэн бол гэрэл чамайг гэрэлтүүлж чаддаггүйгээс энэ нь болсон юм биш, харин чи гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй болохоор гэрэл чамаас чимээгүй холдон одсоноос болдог. Хэрвээ чи эрэлхийлдэггүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнгүй хог шаар гэж л хэлж болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугтах чадваргүй ба ийм аюулгүй, амар тайван амьдралаар амьдарч, мэдлэггүй хэвээр үхэхийг л хүсдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдах эрэл хайгуул; энэ бол чиний хүлээсэн үүрэг. Хэрвээ чи байлдан дагуулагдахдаа л сэтгэл ханадаг бол гэрлийн оршин тогтнолыг хөөн зайлуулж байгаа хэрэг юм. Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өмнөх: 21. Бурханы ажлыг туулах зарчмууд

Дараах: 23. Бурханы хүслийг ухаарахаар эрж хайх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх