47. Өөрийгөө үнэхээр мэдэх зарчмууд

(1) Хэрвээ чи өөрийгөө эргэцүүлж, ойлгож, Бурханы үгийн шүүлт, илчлэлийн дагуу өөрийгөө цэгнэж үздэг бол муу муухай, ёрын муугаа харж чаддаг болно;

(2) Шалгалт, цэвэршүүлэлтийн дунд, мөн засалт, харьцалт туулж байхдаа завхарсан зан чанараа илчилснээс үүдэн өөрийгөө мэдэх нь хамгийн жинхэнэ бөгөөд үүгээр дамжуулан хүн бүрэн үнэмшиж чадна;

(3) Бүтэлгүйтэл туулж байхдаа юу чамайг унаж, бүтэлгүйтэхэд хүргэж байгааг, мөн чиний ямар хязгаарлалт тийм үр дагавар авчирсныг тодорхой шинжил. Уг чанар, мөн чанараа харж чаддаг бай;

(4) Уг чанар-мөн чанараа болон завхарсан зан чанарынхаа илчлэгдсэн хэсгүүдийг тодорхой харах хамгийн хялбар арга зам бол алхаж буй замаа болон үүргээ биелүүлэхэд чамайг юу зоригжуулдаг талаар эргэцүүлэх явдал юм.

Холбогдох Бурханы үг:

Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав

Өөрийнхөө талаарх мэдлэг чинь өнгөц зүйлсийг хальт танихыг л хамардаг бол—чи өөрийгөө биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг гэж л хэлдэг бол энэ нь жинхэнэ мэдлэг биш, харин хоосон сургаал юм. Чи бодит баримтыг үүнтэй нэгтгэх ёстой: Өөрийнхөө доторх сэдлийг ил болгож, эндүү ташаа үзэл бодол, төөрөлдсөн үзэл санаа тээж байгаа талуудаа нөхөрлөж, задлан шинжлэх ёстой. Зөвхөн ингэх нь л жинхэнээсээ мэдлэгтэй байгаа хэрэг. Чи сэдэл болон мөн чанарынхаа эх үүсвэрийг мэдэхэд анхаарах ёстой. Дан ганц үйлдлээсээ ойлголт аваад байж болохгүй; мөн чанарыг нь ойлгож, асуудлын эх үндсийг шийдвэрлэх ёстой. Хэсэг хугацаа өнгөрмөгц өөрийгөө эргэцүүлж, аль асуудлыг нь шийдвэрлэсэн, аль нь хэвээр байгаа, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх ёстойг нэгтгэн дүгнэх ёстой. Тиймээс чи бас үнэнийг эрж хайх ёстой. Үргэлж бусдаар удирдуулаад байж болохгүй; өөрийн гэсэн амийн оролтын зам чамд байх ёстой. Хийж байгаа зүйлийн чинь аль нь буруу, үнэнтэй нийцэхгүй байна, үг, сэдлийн чинь аль нь буруу, ямар зан чанарыг чи харуулаад байна гэх мэтээр чи өөрийгөө байнга шинжих ёстой. Хэрэв чи байнга ингэж ордог, өөртөө хатуу шаардлага тавьдаг бол аажим боловч тууштайгаар энэ тал дээр илүү их ойлголттой болно; эцэст нь чи бүгдийнх нь учрыг олж, өөрийгөө ердөө л дүүрчихсэн хүн юм гэдгээ олж харна. Үнэхээр тийм мэдлэгтэй болох өдөр ирэхэд чи биеэ тоосон зан гаргаж чадахаа болино. Яг одоо хамгийн чухал нь юу вэ? Хүмүүс нөхөрлөж, задлан шинжилснийхээ дараа ийм зүйлийн талаар ойлгож, мэдэж авдаг боловч өөрсдийгөө мэдэхгүй хэвээр байдаг. Зарим хүн: “Би яаж өөрийгөө мэдэхгүй байх юм бэ? Биеэ тоосон зан гаргаад байдаг асуудлуудыг би мэднэ” гэж хэлдэг. Хэрэв чи мэддэг л юм бол зан чанар чинь биеэ тоосон гэдгийг яагаад мэддэггүй юм бэ? Чамд яагаад хувийн ахиц дэвшил гаргахаар эрж хайх үе, байр суурь, бусдаас онцгойрохын хүслэн болох үе байдаг юм бэ? Энэ нь биеэ тоосон уг чанар чинь арилаагүй байна гэсэн үг! Тиймээс үйлдлийн чинь цаана байгаа сэдэл, үзэл бодол, санаа бодлоос өөрчлөлтийг эхлэх ёстой. Хүмүүсийн хэлдэг зүйлийн ихэнх нь ёжилсон, хорон агаад дууны өнгөнд нь биеэ тоосон шинж байдгийг та нар хүлээн зөвшөөрөх үү? Тэдний үгэнд нь сэдэл, хувийн санаа бодол байдаг; хэлж байгаа зүйлээс нь үүнийг харж болно. Биеэ тоосон зан гаргаагүй үедээ үг яриа, царайны илэрхийлэл нь тодорхой хэв маягтай болдог хүмүүс байдаг боловч биеэ тоосон зан нь илрэхээрээ ярьж байгаа байдал нь өөрчлөгдөж, Сатаны муухай царай гарч ирдэг. Хүн болгон сэдэл өвөрлөж байдаг. Зальжин хүмүүсийг аваад үзье: Тэд ярихдаа үргэлж шивнэж, нүдээ анивчиж байдаг; үүнд нь сэдэл агуулагдаж байдаг. Зарим хүн намуухан дуугаар, сэмхэн ярьдаг; үгэнд нь явуулга агуулагдаж байдаг боловч дууны өнгө, төрхөөрөө юу ч илчилдэггүй. Тийм хүмүүс бүр ч илүү зальжин, аврахад маш хэцүү байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Шинэ эрин үед хэрхэн орох вэ”-ээс эш татав

Чи ямар завхарсан зүйлийг харуулсаар байх, ямар зүйл хийсээр байх магадлалтай гээд—өөрийн харуулдаг завхарсан зан чанарыг тодорхой хэмжээгээр одоо таньж чаддаг болсон. Энэ бүхнийг чи мэддэг боловч хамгийн хэцүү зүйл нь өөрийгөө хянаж чаддаг байх явдал юм. Чи ямар нэгэн зүйл хэзээ хийхээ, эсвэл ямар ноцтой зүйл хийж чадахаа мэддэггүй. Магадгүй чамд хэзээ ч хийхгүй, хэлэхгүй гэж бодож байсан зүйлс байдаг ч цаг үе, орчин нөхцөл нь гарвал чи тэдгээрийг үнэхээр хэлж, хийсэн байдаг. Хүмүүс ийм гэнэтийн зүйлсийг хянаж чаддаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүс уг чанар, мөн чанараа нэвт шувт ойлгодоггүй; энэ талаарх мэдлэг нь хангалттай гүнзгий биш учраас үнэнийг хэрэгжүүлэхэд тэднээс маш их хүчин чармайлт шаарддаг. Жишээ нь, зарим хүн нэлээд ов мэхтэй, үг үйлдэл нь хуурамч байдаг хэр нь завхрал чинь аль талаараа хамгийн ноцтой вэ гэж асуувал тэд “Би бага зэрэг л ов мэхтэй” гэж хэлнэ. Тэд өөрсдийгөө багахан ов мэхтэй гэж л хэлэх боловч уг чанар нь өөрөө ов мэх гэдгийг хэлдэггүй, өөрсдийгөө ов мэхтэй хүн гэдэггүй. Тэд өөрсдийн уг чанарыг огтоос гүнзгий хардаггүй бөгөөд үүнийг ноцтой зүйл гэж үздэггүй, бас бусад хүн шиг нэвт шувт ч хардаггүй. Бусад хүн тэр хүнийг маш ов мэхтэй, шударга бус гэдгийг, үг болгонд нь заль мэх байдаг, үг үйлдэл нь хэзээ ч үнэнч шударга биш гэдгийг хардаг атал тэрээр өөрийгөө гүнзгий харж чаддаггүй. Тэдэнд байж таарсан аливаа мэдлэг нь өнгөцхөн төдий байдаг. Тэд ярьж, үйлдэх болгондоо уг чанартаа байгаа зүйлийг илчилдэг хэр нь үүнийгээ мэддэггүй. Тэд хийж байгаа зүйлдээ үнэнч байна, аливааг үнэний дагуу хийж байна гэж боддог. Өөрөөр хэлбэл, Хүмүүс уг чанараа дэндүү өнгөцхөн ойлгодог бөгөөд энэхүү ойлголт болон Бурханы шүүлт, илчлэлийн үгийн хооронд асар их зөрүү байдаг. Энэ нь Бурханы илчилдэг зүйлд алдаа байна гэсэн үг биш, харин ч өөрсдийн уг чанарын талаарх гүн гүнзгий ойлголт хүмүүст дутмаг байгаа юм. Хүмүүст өөрсдийнх нь талаарх үндсэн, мөн чанарын ойлголт байдаггүй; харин ч тэд үйлдэл болон гадаад илэрхийлэл дээрээ төвлөрч, эрч хүчээ зориулдаг. Хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө мэдэх тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч гэсэн энэ нь тийм ч гүнзгий биш байна. Хэн ч, хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн зүйл хийж, эсвэл ямар нэг зүйл илэрхийлдэг учраас ийм төрлийн хүн, ийм төрлийн уг чанартай гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн боловч өөрсдийнх нь аливааг хийж байгаа байдал болон ярьж байгаа байдал өө сэвтэй, алдаа дутагдалтайг л хүмүүс ойлгодог; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд хэцүү бэрх ажил юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илрэл төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илэрхийлэл гэхээс илүү хайхрамжгүйгээс болж харуулдаг зүйл гэж боддог. Ингэж боддог хүмүүс үнэнийг үнэн хэмээн хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд үнэнээр цангадаггүй тул үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш дагадаг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд өөрсдийгөө устгуулж, шийтгүүлэхүйц тийм муу гэдэгт итгэдэггүй. Тэд хааяа худал хэлэх нь том асуудал биш гэж бодоцгоон, өөрсдийгөө урьдынхаас хамаагүй дээр болсон гэж үздэг; гэвч үнэн хэрэгтээ тэд стандартаас хаа хол байдаг, учир нь хүмүүст гаднаа үнэнийг зөрчдөггүй зарим үйлдэл л байдаг боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юм биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг ойлгож, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

Хүмүүст өөрсдийг нь мэдүүлэхийн тулд Бурхан олон өөр арга ашигладаг. Бурхан хүмүүст, туршлагаар дамжуулан өөрсдийгөө аажмаар мэдэж авах боломж олгодог. Тэрээр шалгалт, шүүлт, эсвэл гэсгээлт ашигладаг ч бай хамаагүй, үг яриагаар, эсвэл бодит баримтаар, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, сахилгажуулалтыг тасралтгүй туулж, Бурханы үгийн гэгээрэл, гэрэлтүүлэлтийг туулах боломжийг хүмүүст олгодог. Үүний зэрэгцээ Бурхан хүмүүст өөрсдийнх нь завхрал, тэрслүү байдал, уг чанарыг таниулдаг. Тэгвэл энэ бүхнийг хийх Бурханы эцсийн зорилго юу вэ? Энэ нь, Бурханы ажлыг туулж буй хүн болгонд хүн гэж юу болохыг мэдэгдэх явдал юм. “Хүн гэж юу болох” гэдэгт юу багтдаг вэ? Хүмүүст ялгамж чанар, байр суурь, үүрэг, хариуцлагаа таних боломж олгох явдал үүнд багтдаг. Энэ нь хүн гэж хэн болохыг, чи өөрөө хэн болохыг чамд мэдүүлэхийн төлөө байдаг. Бурхан хүмүүст өөрсдийгөө мэдэх боломж олгодгийн эцсийн зорилго энэ юм.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Өөрийгөө мэдэхийн тулд чи завхралынхаа илэрхийлэл, эмзэг цэг, зан чанар, уг чанар, мөн чанараа мэдэх ёстой. Түүнчлэн чи гэртээ ч бай, гадаа ч бай, цуглаанд оролцож байхдаа, Бурханы үгийг идэж ууж байхдаа юм уу тулгарсан асуудал болгондоо, өдөр тутмын амьдралдаа харуулдаг зүйлс буюу өөрийн сэдэл, харах өнцөг, аливаа юм болгонд хандах хандлагыг нарийвчлан мэдэх ёстой. Эдгээр зүйлээр дамжуулан чи өөрийгөө мэдэж авах ёстой. Өөрийгөө илүү гүн гүнзгий түвшинд мэдэхийн тулд Бурханы үгийг нэгтгэх ёстой; Түүний үгэнд үндэслэн өөрийгөө мэдсэнээр л үр дүнд хүрч чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Петрийн эрж хайсан зүйл бол Бурханы үгийн цэвэршүүлэлтээр дамжуулан, Бурханы өгсөн олон янзын шалгалт дунд өөрийгөө мэдэж авах, өөрөөс нь юу илчлэгдсэнийг харах явдал байв. Эцэст нь өөрийгөө үнэхээр ойлгож авах үедээ Петр хүмүүс хэчнээн гүн гүнзгий завхарсныг, хэчнээн үнэ цэнгүй, Бурханд үйлчлэхэд зохисгүй болохыг, Бурханы өмнө амьдрах эрхгүй болохыг ухаарчээ. Тэгээд Петр Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн юм. Эцэст нь тэрээр: “Бурханыг мэдэх нь хамгийн эрхэм нандин зүйл! Хэрвээ би Бурханыг мэдэлгүйгээр үхсэн бол үнэхээр өрөвдөлтэй байх байсан; Бурханыг мэдэх нь хамгийн чухал, хамгийн утга учиртай зүйл гэдгийг би мэдэрч байна. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй бол амьдрах эрхгүй бөгөөд түүнд ямар ч амьдрал байхгүй” гэж боджээ. Петрийн туршлага энэ хэмжээнд хүрэх үед тэрээр өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, энэ талаар харьцангуй сайн ойлголттой болсон байлаа. Магадгүй тэр үүнийг өнөөгийн хүмүүс шиг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан байж болох ч Петр энэ байр байдалд үнэхээр хүрсэн юм. Тиймээс амийг эрэлхийлж, Бурханаар төгс болгуулах нь Бурханы айлдварууд дотроос өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, түүнчлэн уг чанарынхаа талуудыг ухамсарлаж, үүнийг үгээр үнэн зөв илэрхийлж, тодорхой, илэн далангүй ярихыг шаарддаг. Зөвхөн энэ л өөрийгөө үнэхээр мэдэх явдал бөгөөд чи Бурханы шаарддаг үр дүнд хүрсэн байх болно. Хэрвээ мэдлэг чинь энэ цэгт хараахан хүрээгүй ч чи өөрийгөө мэддэг хэмээн зүтгэж, амийг олж авсан гэж хэлж байгаа бол ердөө сагсуурч байгаа бус уу? Чи өөрийгөө мэддэггүй, мөн Бурханы өмнө юу болохоо, хүн байх стандартад үнэхээр нийцсэн эсэхээ, хэчнээн олон сатанлаг элементийг дотроо агуулсаар байгаагаа ч мэддэггүй. Чи хэнд харьяалагддаг тухайгаа одоо ч тодорхой мэддэггүй бөгөөд өөрийгөө огт мэддэггүй, тэгвэл чи яаж Бурханы өмнө эрүүл ухаантай байж чадах юм бэ? Амийг эрэлхийлж байхдаа Петр шалгалтуудын үеэр өөрийгөө ойлгож, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж, Бурханыг мэдэхээр чармайсан бөгөөд эцэст нь “Хүмүүс амьдралдаа Бурханыг ойлгохоор эрж хайх ёстой; Түүнийг мэдэх нь хамгийн шийдвэрлэх чухал зүйл. Хэрвээ би Бурханыг мэддэггүй бол үхэх үедээ тайван байж чадахгүй. Өөрийг нь мэдэнгүүт Бурхан намайг үхүүлэх юм бол би үүнийг хийхдээ бас л хамгийн их сэтгэл хангалуун байх болно; би өчүүхэн ч гомдоллохгүй ба бүх амьдрал минь ханамжтай байх болно” гэж бодсон юм. Петр Бурханд итгэж эхэлсэн даруйдаа ийм түвшний ойлголт олж авч, ийм цэгт хүрч чадаагүй юм; эхлээд тэрээр асар олон шалгалт туулах хэрэгтэй болсон. Түүний туршлага тодорхой хэмжээнд хүрэх ёстой байсан бөгөөд өөрийгөө бүрэн ойлгосныхоо дараа л тэрээр Бурханыг мэдэхийн үнэ цэнийг мэдэрч чадсан билээ. Тиймээс Петрийн явсан зам бол амийг олж авах, төгс болгуулах зам байв; түүний онцгой хэрэгжүүлэлт үндсэндээ энэ тал дээр төвлөрч байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгоно гэдэг үнэндээ сэтгэлийнхээ гүнийг задлан шинжилнэ гэсэн үг; аминд чинь байгаа зүйл үүнд багтдаг. Чи Сатаны логик, Сатаны үзэл бодлын дагуу амьдарсаар ирсэн; өөрөөр хэлбэл, Сатаны амиар амьдарч ирсэн юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил болгосноор л чи уг чанараа таньж чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон үйл явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй; ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарч, ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой бөгөөд гүн гүнзгий ухаж төнхөх үедээ л үр дүнг нь харна. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар, мөн чанараа аажмаар мэдэж авна. Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлийг гүйцэтгэх ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш; харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, чиний хийх дуртай зүйлс болон зүрх сэтгэлдээ шүтээн болгодог хүмүүсийг хэлж байгаа юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн үзэсгэлэнтэй, маш тансаг харагддаг, хүмүүсийн туйлын их шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг. Хүмүүсийн дуртай эдгээр зүйл нь Бурханд итгэдэггүй хүмүүст тун сайхан санагддаг бөгөөд тэд эдгээр зүйлийг эрэлхийлэхийг онцгойлон хүсдэг… Ийм зүйлсийг эрмэлзэх нь хорвоогийн хүмүүстэй хамт намаг балчигт хутгалдаж буй хэрэг. Үүнийг Бурхан жигшин голдог. Үүнд үнэн, хүн чанар байхгүй агаад энэ нь сатанлаг юм. Хүний уг чанарыг дуртай зүйлээс нь ухаж гаргах гэдэг нь энэ юм. Хүмүүсийн дуртай зүйлийг хувцаслаж байгаа байдлаас нь харж болно: Зарим хүн анхаарал татахаар, тод өнгөтэй, эсвэл этгээд хачин хувцас өмсөхийг хүсдэг. Тэд өмнө нь хэний ч зүүж байгаагүй зүүсгэл зүүж явах бөгөөд эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж чадах зүйлд дуртай байдаг. Тэд ийм хувцас, зүүсгэл өмсөж зүүж байгаа нь амьдралдаа, зүрх сэтгэлийнхээ гүнд ийм зүйлд дуртай болохыг нь харуулж байгаа юм. Тэдний дуртай зүйл нь эрхэмсэг, аятайхан биш. Тэдгээр нь үнэхээр жинхэнэ хүний зүйлс биш юм. Ийм зүйлд дуртай байгаа нь зөв шударга бус байгаа хэрэг. Тэдний харагдах байдал хорвоогийн хүмүүстэй яг адилхан байдаг. Тэднээс өчүүхэн үнэнийг ч харж чадахгүй. Тиймээс, чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Чиний уг чанар зөвт бус байдлыг таалдаг, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг нотлоход энэ хангалттай. Уг чанараа ийм маягаар шинжлэх хэрэгтэй; өөрөөр хэлбэл, амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй. Хань ижлээ олох явдлыг жишээ болгон авч үз. Хэрвээ нэгэн эмэгтэй хэн нэгэнд үнэхээр дурласан бол хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Хөлийг нь хугалсан ч гэсэн тэр эмэгтэй түүнтэй хамт байхыг хүсэх л болно; үхэх байсан ч гэсэн түүнтэй гэрлэхийг хүснэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй. Хүн амьсгаа хураасан ч гэсэн сүнс нь мөн л адилхан зүйлд дурлах болно; эдгээр нь хүний уг чанарын зүйлс бөгөөд хүний мөн чанарыг төлөөлдөг. Хүмүүсийн дуртай зүйл зарим зөв шударга бус байдлыг агуулдаг. Зарим нь тийм зүйлсэд илэрхий дурладаг байхад зарим нь үгүй байдаг; зарим нь тэдгээрт ихэд дуртай байдаг байхад бусад нь үгүй байдаг; зарим хүн өөрийгөө хянадаг, харин зарим нь өөрсдийгөө хянаж чаддаггүй. Зарим хүн харанхуй зүйлсэд живэх магадлалтай байдаг нь тэдэнд өчүүхэн төдий ч амь байдаггүй гэдгийг нотолдог. Хэрвээ хүмүүс эдгээр зүйлд эзэмдүүлж, хязгаарлуулахгүй байж чаддаг бол тэдний зан чанар бага зэрэг өөрчлөгдсөн ба тэд бага зэргийн биеийн хэмжээтэй гэдгийг энэ нь нотолдог. Зарим хүн бага зэрэг үнэнийг ойлгодог бөгөөд өөрсдөд нь амь байгаа ба Бурханыг хайрладаг гэдгээ мэдэрдэг. Үнэндээ энэ нь мөн л хэтэрхий эрт байна, зан чанараа өөрчлөх нь энгийн хэрэг биш. Хүний уг чанарыг ойлгоход амархан уу? Чи бага зэрэг ойлгосон ч гэсэн үүнийг өөрчлөхөд амархан биш байх болно. Энэ нь хүмүүсийн хувьд хэцүү талбар юм. Эргэн тойрны чинь хүмүүс, хэрэг явдал, эсвэл зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, дэлхий ертөнц хэрхэн орвонгоороо эргэхээс үл хамааран, хэрвээ үнэн дотроос чинь замчилдаг бол, хэрвээ үнэн чиний дотор үндэслэж, Бурханы үг амьдралыг чинь, дуртай зүйлийг чинь, дадлага туршлага болон оршин тогтнолыг чинь залж чиглүүлдэг бол тэр үед чи үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Тэгвэл өөрчлөлт гээч энэ зүйл нь ердөө хүмүүс бага зэрэг хамтран ажиллаж, бага зэргийн урам зориг, итгэлтэй байх явдал боловч үүнийг өөрчлөлт гэж үзэж болохгүй ба хүмүүст амь байгааг энэ нь нотолдоггүй; энэ нь зүгээр л хүмүүсийн шилэлт сонголтоос цаашгүй.

Хүмүүсийн уг чанартаа дуртай байдаг зүйлсийг ухан гаргахаас гадна уг чанарт нь хамаарах бусад талыг ч бас ухан гаргах хэрэгтэй. Жишээлбэл, хүмүүсийн аливааг үзэх үзэл бодол, амьдралын арга барил, зорилго, амьдралыг үзэх үзэл, амьдралын үнэт зүйлс, бас үнэнтэй холбоотой бүх зүйлийн талаарх үзэл бодол гэх мэт. Энэ бүх зүйл хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг бөгөөд зан чанарын өөрчлөлттэй шууд хамаатай юм. Тэгвэл завхарсан хүн төрөлхтний амьдралыг үзэх үзэл бодол ямар байдаг вэ? Үүнийг ингэж хэлж болно: “Хүн бүр өөрийгөө боддог ба би үхэхээр чи үх.” Хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг; илүү тодорхой хэлбэл, тэд махан биеийн төлөө амьдарч байгаа. Ердөө амандаа хоол хийхийн төлөө л амьдарч байгаа. Энэ оршин тогтнол амьтныхаас ямар ялгаатай юм бэ? Ингэж амьдрахад ямар ч үнэ цэн байдаггүй, тэр ч бүү хэл ямар ч утга учир байдаггүй. Амьдралын талаарх үзэл бодол чинь дэлхий ертөнцөд амьдрахдаа юунд түшиглэдэг, юуны төлөө амьдардаг, хэрхэн амьдардаг вэ гэдгийг агуулдаг—энэ нь хүний уг чанарын мөн чанартай холбоотой бүх зүйл юм. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр чи хүмүүс бүгд Бурханыг эсэргүүцэж байгааг харна. Тэд бүгд диавол бөгөөд үнэхээр сайн хүн гэж байдаггүй. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр л хүний мөн чанар, завхралыг мэдэж, хүмүүс үнэндээ юунд харьяалагддаг, тэдэнд үнэндээ юу дутагддаг, тэд юугаар зэвсэглэх ёстой, яаж хүний төрхийг амьдран харуулах ёстойг ойлгож болно. Хүний уг чанарыг үнэхээр задлан шинжлэх нь амаргүй бөгөөд Бурханы үгийг туулж, жинхэнэ туршлагатай болохгүйгээр үүнийг хийж чадахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Хүмүүсийн уг чанарыг мэдэх тухайд хамгийн чухал зүйл бол ертөнцийг харах хүний үзэл бодол, амьдрал болон үнэт зүйлийн талаарх үзэл бодлоос нь уг чанарыг нь харах явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог. Ийм маягаар уг чанарыг нь задлан шинжилбэл хүн өөрийгөө амархан мэдэж авч чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хүний мөн чанарыг хэрхэн мэдэх вэ? Хүнийг шалихгүй зүйл хийх юм уу юу ч хийхгүй байх үед уг чанар, мөн чанарыг нь чи олж мэдэж чадахгүй. Харин тэдний байнга илчилдэг зүйл, үйлдлийнх нь ар дахь санаархал, хийдэг зүйлийнх нь цаад зорилго, өвөрлөдөг хүсэл, алхдаг замаас эдгээр нь харагддаг. Хамгийн гол нь, Бурханы зохицуулсан орчин, Бурханы өөрсдөд нь биечлэн хийсэн зүйлтэй тулгарах, шалгалт, цэвэршүүлэлт, засалт, харьцалт амсах юм уу Бурханаар биечлэн гэрэлтүүлэгдэж, замчлуулах үедээ тэд ямар хандлагатай байгаагаас эдгээр зүйл харагддаг. Энэ бүхэн юутай хамаатай вэ? Энэ нь хүний үйлдэл, амьдрал, бие авч явдаг зарчимтай хамаатай. Түүнчлэн хүний эрэл хайгуулын чиглэл, зорилго, эрэлхийлдэг арга барилтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн хүний явдаг зам, амьдардаг байдал, найдаж амьдардаг зүйл, оршин тогтнолынх нь үндэс суурьтай хамаатай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”-аас эш татав

Өнөө үед ихэнх хүн өөрсдийнхөө талаар маш өнгөцхөн ойлголттой байна. Уг чанарынх нь нэг хэсэг болсон зүйлийг тэд огт тодорхой мэдэж аваагүй. Харин цөөн хэдэн завхарсан байдал, хийх магадлалтай зүйлс, ганц хоёр дутагдлаа л мэддэг бөгөөд үүнээсээ үүдэн өөрсдийгөө мэддэг гэж итгэдэг. Түүнчлэн тэд цөөн хэдэн дүрэм баримталж, зарим талаар алдаа гаргахаас сэргийлж, тодорхой нэг гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чадах юм бол өөрсдийгөө Бурханд итгэх итгэлдээ бодит байдлыг эзэмшдэг гэж тооцон, аврагдана гэж үздэг. Энэ бол тэр чигтээ хүний төсөөлөл юм. Хэрэв чи эдгээр зүйлийг дагаж мөрдвөл үнэхээр ямар ч гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чаддаг болох уу? Зан чанарт чинь жинхэнэ өөрчлөлт гарсан байх уу? Чи үнэхээр хүний төрхийг амьдран харуулж байх уу? Тийм маягаар Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун болгож чадах уу? Яавч чадахгүй, энэ бол гарцаагүй. Хүн өндөр стандарттай байж, үнэнийг олж авч, амь зан чанараа бага зэрэг өөрчилснөөр л Бурханд итгэх итгэл хэрэгждэг. Иймээс, хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Өөрийнхөө завхралыг олж илрүүлэх чадвартай байх тусам чинь энэ нь илүү үнэн зөв байж, мөн чанараа чи илүү их мэдэж чадах бөгөөд тэгснээр аврагдах магадлал чинь нэмэгдэж, авралд чи илүү ойртоно; асуудлаа олж мэдэх чадваргүй, өөрийгөө сайн хүн, нэлээд мундаг хүн гэж боддог байх тусам чи авралын замаас улам холдож, асар их аюулд байсаар байдаг. Өдөржин таахалзаж, амжилт ололтоо гайхуулж, өөрсдийгөө уран цэцэн үгтэй, ухаалаг, үнэнийг ойлгодог, үнэнийг хэрэгжүүлж чаддаг, золиослол гаргах чадвартай гэж хэлдэг хэн бүхний биеийн хэмжээ нэн өчүүхэн байдаг. Ямар төрлийн хүн аврагдах найдлага өндөртэй, авралын замаар алхах чадвартай байдаг вэ? Өөрсдийнхөө завхарсан зан чанарыг үнэхээр мэддэг хүмүүс тийм байдаг. Мэдлэг нь гүн гүнзгий байх тусам тэд авралд улам ойртдог. Завхарсан зан чанараа мэдэж, юу ч биш, хэнд ч хэрэггүй, амьд Сатан гэдгээ мэдэж—мөн чанараа үнэхээр мэдэх үед энэ нь ноцтой асуудал биш болдог. Энэ муу зүйл биш, сайн зүйл. Өөрсдийгөө мэдэх тусмаа улам сөрөг болж, “Бүгд өнгөрлөө, Бурханы шүүлт, гэсгээлт над дээр буулаа, энэ бол шийтгэл, залхаан цээрлүүлэлт, Бурхан намайг хүсдэггүй юм байна, надад аврагдах найдлага алга” гэж дотроо боддог хүн бий юу? Энэ хүмүүс ийм төөрөгдөлтэй байх уу? Үнэн хэрэгтээ, хүмүүс хэр найдлагагүй гэдгээ таньж мэдэх тусам тэдний хувьд илүү их найдлага байдаг; тэд сөрөг байх ёсгүй, мөн бууж өгөх ёсгүй. Өөрийгөө мэднэ гэдэг сайн зүйл—энэ бол авралд хүрэхийн тулд алхах ёстой зам юм. Хэрвээ чи Бурханыг олон янзаар эсэргүүцдэг завхарсан зан чанар, мөн чанараа огт мэдэрдэггүй бол, мөн өөрчлөгдөх ямар ч төлөвлөгөөгүй байгаа бол асуудалд орсон байна; тийм хүмүүс аль хэдийн мэдрэлгүй болж, үхсэн байдаг. Үхэгсдийг эргэн амилуулж болох уу? Аль хэдийн үхсэн учраас болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдсэнээр л үнэнийг эрэлхийлж чадна”-аас эш татав

Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэрээр огтхон ч даруухан, дуулгавартай байгаагүй, Бурханыг эсэргүүцдэг мөн чанараа ч мэддэг байгаагүй. Иймээс тэрээр нарийн ширийн туршлага туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн байлаа. Харин Петр өөр байжээ. Тэр өөрийн дутагдал, сул талыг болон Бурханы бүтээлийн хувиар өөрийн завхарсан зан чанарыг мэддэг байсан тул зан чанараа өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн замтай байв; тэрээр зөвхөн хоосон сургаалтай ч бодит байдалгүй хүмүүсийн нэг байгаагүй юм. Өөрчлөгддөг хүмүүс бол аврагдсан шинэ хүмүүс бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд тэнцдэг хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдмол хүмүүст харьяалагддаг; тэд бол аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл, Бурханы жигшин голдог хүмүүс билээ. Тэдний ажил хэчнээн их байсан ч тэднийг Бурхан санахгүй. Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед эцсийн эцэст Петр шиг хүн үү, Паул шиг хүн үү гэдэг чинь илэрхий байх учиртай. Хэрвээ чиний эрэл хайгуулд ямар ч үнэн байхгүй хэвээр бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг биеэ тоосон, эрээ цээргүй, уран ярьж, бардамнадаг хэвээр бол бүтэлгүй өөдгүй хүн гэдэг чинь эргэлзээгүй юм. Хэрвээ чи Петр шиг эрж хайж, хэрэгжүүлэлт болон жинхэнэ өөрчлөлтийг эрэлхийлж, биеэ тоосон юм уу эрх дураараа биш, харин үүргээ биелүүлэхээр зорьдог бол ялалтад хүрч чадах Бурханы бүтээл байх болно. Паул өөрийн мөн чанарыг, эсвэл завхралыг мэдээгүй, дуулгаваргүй байдлаа бүр ч мэдээгүй. Тэрээр Христийг жигшүүртэйгээр эсэргүүцэж байснаа хэзээ ч дурдаагүй, мөн тийм ч их харамсаагүй. Тэрээр зөвхөн товч тайлбар тавьсан ба зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд бүрэн захирагдаагүй. Хэдий тэр Дамаскийн замд хөсөр унасан боловч зүрх сэтгэлийн гүнээс өөрийгөө шинжлээгүй. Тэр ажиллаж байгаа төдийдөө л сэтгэл ханаж байсан бөгөөд өөрийгөө мэдэж, хуучин зан чанараа өөрчлөх нь хамгийн чухал асуудал гэдгийг анхаарч үзээгүй. Тэр ердөө үнэнийг ярьж байгаадаа, мөс чанараа тайтгаруулахын тулд бусдыг хангаж байгаадаа, өөрийгөө тайвшруулж, урьдын нүглээ уучлахын тулд Есүсийн шавь нарыг хавчихаа больсондоо сэтгэл хангалуун байсан. Түүний зорьсон зорилго нь ирээдүйн титэм болон түр зуурын ажлаас цаашгүй байсан, түүний зорьсон зорилго нь үлэмж элбэг нигүүлсэл байсан. Тэрээр хангалттай үнэнийг эрж хайгаагүй, урьд нь ойлгоогүй байсан үнэн рүү илүү гүнзгий орохоор ч эрэлхийлээгүй. Иймээс өөрийнх нь талаарх түүний мэдлэгийг худлаа байсан гэж хэлж болох бөгөөд тэрээр гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр ажиллаж чаддаг байсан гэдэг нь өөрийн уг чанар, эсвэл мөн чанарыг мэдэж байсан гэсэн үг биш; тэрээр гадна талын хэрэгжүүлэлтэд л анхаарлаа төвлөрүүлж байв. Түүнчлэн, түүний зорьж байсан зүйл нь өөрчлөлт биш, харин мэдлэг байсан юм. Түүний ажил бүхэлдээ Дамаскийн замд Есүс харагдсаны үр дүн байлаа. Энэ нь анхнаасаа түүний хийхээр шийдсэн зүйл байгаагүй, мөн хуучин зан чанар нь засалтыг хүлээн зөвшөөрсний дараа тохиолдсон ажил ч байгаагүй. Тэр яаж ч ажилласан бай, хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй, иймээс түүний ажил урьдын нүглийг нь цайруулж чадаагүй, харин тухайн үеийн чуулгануудад тодорхой үүрэг гүйцэтгэсэн төдий юм. Хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй ийм хүн—өөрөөр хэлбэл, аврал хүртээгүй хүн бол бүр ч үнэнгүй хүн бөгөөд Эзэн Есүсээр хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийн нэг болж яасан ч чадаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өмнөх: 46. Өөрийнх нь зан чанар өөрчлөгдсөн эсэхийг эргэцүүлэх зарчмууд

Дараах: 48. Жинхэнэ гэмшлийн зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх