67. Удирдагч, ажилчдыг эргүүлэн татах зарчмууд

(1) Удирдагч, ажилчдыг яллаж, буруутгасан захидлыг эхлээд нарийвчлан шалгах ёстой; уг мэдэгдэл бодит баримттай бүхэлдээ нийцэж байгааг нь олж тогтоох хүртэл тийм асуудлыг зохицуулж, уг чанарыг нь шийдэж болохгүй;

(2) Удирдагч юм уу ажилчны ажил бодитой үр дүн гаргасан эсэхийн тухайд олон нийтийн санал асуулга явуулах шаардлагатай. Хуурамч удирдагч юм уу ажилчин гэдгийг нь тогтоосны дараа л тэднийг албан тушаалаас нь чөлөөлж болно;

(3) Удирдагч, ажилчдын ажлыг хэдийд ч шалгаж байх ёстой. Зарчмыг ноцтой зөрчсөн юу ч бай, нэн даруй харьцаж, шийдвэрлэх ёстой;

(4) Элдэв янзын ёрын муу үйл үйлдсэн хуурамч удирдагч, антихристийг үнэхээр Бурханы сонгосон, цөөнгүй тооны хүмүүс хоёр, гурван удирдагч, эсвэл ажилчинтай нэгдээд эргүүлэн татаж болно.

Холбогдох Бурханы үг:

Бурханы сонгосон хүмүүс антихристэд хэрхэн хандах ёстой вэ? Тэднийг илрүүлж, илчилж, мэдээлж, үлдэн хөөх ёстой. Антихрист удирдах албан тушаалд яаж ч очсон бай, байнга Бурханыг эсэргүүцдэг нэгэн байдаг. Чи антихристийн удирдлагыг хүлээн зөвшөөрөх ёсгүй, мөн түүнийг удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрөх ёсгүй, учир нь түүний хийдэг зүйл чамайг Бурханы үг рүү хөтөлдөггүй; тэр чамайг там руу чирч унаган, өөрийнхөө алхаж буй антихристийн замд татан оруулахыг хүсдэг. Тэр чамайг өөртэй нь хамтран Бурханыг эсэргүүцэж, Бурханы ажлыг үймүүлж, устгахад хүргэдэг. Тэгээд хамтдаа шаварт хөлбөрөхийн тулд чамайг татаж чангаадаг. Үүнийг нь чи зөвшөөрөх үү? Хэрвээ чи зөвшөөрч, түүнд бууж өгч, түүнээс өршөөл гуйж, аль эсвэл түүгээр байлдан дагуулагддаг бол гэрчлэл хийгээгүй хэрэг, мөн чи үнэн, Бурхан хоёрын аль алинаас урвадаг хүн юм—тийм хүмүүс аврагдах аргагүй. Аврал хүртэхийн тулд хүн ямар болзол хангах ёстой вэ? Эн тэргүүнд сатанлаг антихристийг илрүүлэх чадвартай байх ёстой; тэдэнд үнэний энэ тал байх ёстой. Үнэний энэ талыг эзэмшсэнээр л тэд Бурханд жинхэнээсээ итгэн, хүнийг шүтэж, дагахыг цээрлэж чаддаг; антихристийг таньж чаддаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, Бурханд гэрчлэл хийх чадвартай байдаг. Антихристийг танихын тулд хүмүүс эхлээд хүн болон юмсыг тов тодорхой, ойлголттойгоор харж сурах ёстой; мөн тэд антихристийн мөн чанарыг ухамсарлаж, бүх явуулга, заль мэх, дотоод сэдэл, зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Хэрвээ чи ингэж чадвал бат зогсож чадна. Аврал хүртэхийг хүсвэл чиний давах ёстой эхний туршилт бол Сатаныг хэрхэн ялах, дайсагнагч хүчнийг болон гадаад ертөнцийн саад тотгорыг хэрхэн ялан дийлэхэд суралцах явдал юм. Сатаны хүчний эсрэг тулаанд эцсээ хүртэл үхэн хатан тэмцэх биеийн хэмжээ, хангалттай үнэнийг эзэмшдэг болсон цагт—гагцхүү тэгсэн цагт л чи үнэнийг тогтмол эрэлхийлж чадах бөгөөд тэр үед л үнэнийг эрэлхийлж, аврал хүртэх замд тууштай, алдаа мадаггүй орж чаддаг. Хэрвээ чи энэ туршилтыг давж чадахгүй бол чамайг асар их аюулд байна гэж хэлж болох бөгөөд антихристэд баригдаж, Сатаны нөлөөн дор амьдардаг болох эрсдэлтэй юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”-аас эш татав

Удирдагч юм уу ажилчинд хэрхэн хандах тухайд хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Хийдэг зүйл нь зөв бол чи түүнийг дуулгавартай дагаж болно; хийдэг зүйл нь буруу бол чи түүнийг ил болгож, бүр түүнийг эсэргүүцэж, өөр санал дэвшүүлж ч болно. Хэрэв тэр бодитой ажил хийж чадахгүй, хуурамч удирдагч, хуурамч ажилчин, эсвэл антихрист гэдэг нь илчлэгдсэн бол чи түүний удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түүнийг мэдээлж, ил болгож болно. Гэхдээ Бурханы сонгосон зарим хүн үнэнийг ойлгодоггүй, нэн хулчгар байдаг учраас юу ч хийж зүрхэлдэггүй. “Удирдагч намайг хөөж явуулбал би дуусна; хэрэв удирдагч хүн болгоноор намайг ил болгож, хаяулбал би Бурханд итгэж чадахаа болино. Хэрэв би чуулганаас явбал Бурхан намайг хүсэхгүй, намайг аврахгүй. Чуулган Бурханыг төлөөлдөг!” гэж тэд хэлдэг. Ингэж бодох нь тэдгээр зүйлд хандах хүний тийм хандлагад нөлөөлөхгүй гэж үү? Удирдагч чамайг хөөвөл чи аврагдаж чадахаа болино гэдэг үнэхээр үнэн гэж үү? Чиний аврагдах асуудал удирдагчийн чамд хандах хандлагаас хамаардаг гэж үү? Яагаад маш олон хүн ийм хэмжээний айдастай байдаг юм бэ? Хуурамч удирдагч юм уу антихрист чамайг сүрдүүлэнгүүт чи үүнийг дээш нь мэдээлж зүрхлэхгүй, харин ч бүр тэр үеэс эхлээд удирдагчтай нэгэн санаатай байна гэдгээ баталбал чи дуусах бус уу? Ийм хүн үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Сатанлаг антихристийн үйлдсэн байж болох хорон муу үйлийг чи ил болгож зүрхэлдэггүйгээр үл барам, бүр эсрэгээрээ тэднийг дуулгавартай дагаж, тэдний үгийг үнэн гэж үзэн захирагддаг. Энэ нь тэнэглэлийн төгс жишээ биш гэж үү? Тэгэхээр чи хорлогдвол тэр нь зүй ёсны хэрэг биш үү? Бурхан чамайг хорлогдоход хүргэсэн үү? Чи үүнийг өөр дээрээ авчирсан. Чи антихристийг удирдагчаа болгож, түүнд ах эгч мэт хандсан—энэ нь чиний буруу юм. Антихристэд хүн ямар хандлагаар хандах ёстой вэ? Түүнийг ил болгож, түүний эсрэг тэмцэх ёстой. Ганцаараа ингэж чадахгүй бол олуулаа нэгдээд, түүнийг мэдээлэх ёстой. Дээд түвшний тодорхой удирдагч, ажилчин антихристийн замаар алхаж, ах эгч нарыг зовоож, бодитой ажил хийлгүй, байр суурийн ашиг тусад шунаж байгааг олж илрүүлмэгцээ зарим хүн тэдгээр антихристийг халуулах өргөдөлд гарын үсэг зурсан. Энэ хүмүүс гайхалтай зүйл хийсэн! Хүмүүс үнэнийг ойлгож, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй болж, мөн Сатанд хянуулах ч үгүй, хууртах ч үгүй байгааг энэ нь харуулдаг. Түүнчлэн антихристүүд болон хуурамч удирдагчид чуулганд ноёлох байр суурь эзэлдэггүй, хэлдэг үг, хийдэг бүхэндээ үнэн төрхөө хэт илэрхий харуулж зүрхэлдэггүй гэдгийг энэ нь нотолдог. Хэрэв өөрсдийгөө үнэхээр илчилбэл тэднийг хянаж, илрүүлж, хөөх хүмүүс бий. Өөрөөр хэлбэл, үнэнийг чин сэтгэлээсээ ойлгодог хүмүүсийн зүрх сэтгэлд хүний байр суурь, нэр төр, эрх мэдэл шийдвэрлэх зүйлс биш байдаг; хүмүүс Бурханд итгэхдээ ямар зам дагах учиртайг, мөн удирдагч, ажилчдад хэрхэн хандах ёстойг үнэнийг ойлгодог бүх хүн ялган таньж, тунгаан бодож, эргэцүүлж чаддаг. Түүнчлэн тэд, хүмүүс хэнийг дагах ёстой, ямар зан авир хүмүүсийг дагаж байгаад тооцогддог, ямар зан авир Бурханыг дагаж байгаад тооцогддог талаар бодож эхэлдэг. Эдгээр үнэнийг хэдэн жилийн турш эргэцүүлж, үргэлж номлол сонссоноор тэд Бурханд итгэх тухай үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож аваад, улмаар бага зэрэг биеийн хэмжээтэй болсон байдаг. Тэд Бурханд итгэх зөв замаар орсон байдаг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”-аас эш татав

Антихристүүдэд чуулган дотор эх захгүй авирлах боломж олгож, хүссэн уриа, дүгнэлтээ хашхиран ах эгч нарыг хянаж, заналхийлж, мэхэлж, төөрөгдүүлэх бүрэн эрх чөлөөг өгчхөөд, удирдагч нар нь ялган таних чадваргүй болохоороо эдгээр антихристийг даруй ил гаргаж, хяналтдаа авч чадаагүйн улмаас тэд ах эгч нарыг зоргоороо аргадаа оруулж, үймүүлэх болсон бол тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог мөн. Хэрэв чуулган дахь антихрист, хорон муу санаатнуудыг ах эгч нар жигшин голж, зэвүүцэж, чуулган дотор дөнгөлж, хүн бүр тэднийг ялган таньдаг болохоор ах эгч нарыг төөрөгдүүлж, мэхэлдэг яриа, хоосон уриа нь чуулганд үйлчлэхгүй, тэгээд тэднийг шалгаж, хорьсон бол энэ чуулганы удирдагч нар жишигт нийцэж байна; тэд бол үнэн-бодит байдалд хүрсэн удирдагч нар ажээ. Хэрэв чуулганыг антихрист үймүүлж байсныг ах эгч нар илрүүлж, жигшин голсны дараа, өнөө антихрист чинь өшөө аван ах эгч нарыг дарангуйлж, хүчирхийлж байхад чуулганы удирдагч нар нь юу ч хийхгүй байвал тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог бөгөөд тэднийг таягдан хаях нь зүйтэй. Чуулганы удирдагч мөртөө үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадваргүй, чуулган дотор дур зоргоороо авирлах антихристүүдийг ирлүүлж, хянаж, хориглож, ах эгч нарыг хамгаалж, тэгснээрээ тэдэнд үүргээ хэвийн гүйцэтгэх боломж бүрдүүлж чадахгүй, Бурханы гэрийн ажлын хэвийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй бол тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог бөгөөд тэднийг таягдан хаях нь зүйтэй. Хэрэв чуулганы удирдагч нар антихристыг хорсолтой, хэрцгий догшин болохоор нь түүнд халдаж, өдөөн хатгахаас айсандаа чуулган дотор хяналтаас гарч, бусдыг дарангуйлж, хүссэн болгоноо хийж, Бурханы гэрийн ихэнх ажлыг саатуулж, зогсонги байдалд оруулах боломжийг антихристэд олгосон бол тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог бөгөөд тэднийг таягдан хаях нь зүйтэй. Хэрэв чуулганы удирдагч нар цээрлэл хүлээхээс айсандаа антихристыг хэзээ ч зориг гарган ил болгоогүй, антихристын муу үйлийг хориглох гэж огт оролдоогүй, улмаар чуулганы амьдралд саад учруулж, ах эгч нарын амийн оролтод ихээхэн садаа болж, хор хүргэсэн бол тэр чуулганы удирдагч нар хэрэггүй хог бөгөөд тэднийг таягдан хаях нь зүйтэй. Та нар тийм удирдагчийг сонгох уу? (Үгүй.) Тэгвэл ийм удирдагчтай тулгарвал чи юу хийх ёстой вэ? Чи тэднээс “Антихристүүд манай чуулганд бүх төрлийн төвөг учруулж, дарангуйлагч, эрх мэдэлтэн мэт аашилж байна. Чи тэднийг зогсоох уу? Тэднийг ил болгож зүрхлэх үү? Хэрэв зүрхлэхгүй бол огцор. Хэрэв өөрийн махан биеийн ашиг сонирхлыг хамгаалж, айснаасаа болж антихристүүд болон хорон муу хүмүүст ах эгч нараа тушааж байгаа бол чи хараагдвал зохино. Чи удирдагч байхад тохирохгүй. Огцор!” гэх хэрэгтэй. Иймэрхүү удирдагчдад ингэж хандах ёстой биш үү? (Тийм.) Чи тэдэнд яг ингэж хандах ёстой. Ийм удирдагчид бодит ажил хийдэггүй. Хорон муу хүнтэй тулгарахаараа тэд ах эгч нарыг хамгаалдаггүй. Харин ч хорон муу хүмүүст бөхийж, тэдэнтэй зөвшилцөж, тэднээс өршөөл гуйдаг. Тийм хүмүүс бол хог хаягдал, урвагч тул голох ёстой.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Наймдугаар хэсэг)”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулганд нөлөөтэй тэдгээр антихрист, хорон муу хүн, хууран мэхлэгчийн тухайд, Бурханы сонгосон хүмүүс тэднийг албан тушаалаас нь халж, жигшин голохын тулд нэгдэх ёстой. Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хоёр, гурван удирдагч, ажилчин тэднийг шууд албан тушаалаас нь халж, хөөж болох бөгөөд Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хэнийг ч болов бас тэрхүү халагдсан хүмүүсийн ажлыг хариуцуулахаар сонгож болно. Ингэх нь л Сатаныг үнэхээр үзэн ядаж, түүнээс нүүр буруулж байгаа хэрэг юм. Хорон муу хүмүүс, антихристүүд, Ариун Сүнсний ажлыг эзэмшээгүй хүмүүс чуулганд эрх мэдэл атгаж, улмаар бусдыг хуурч мэхлэн, хорлохыг Бурханы гэр хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. Ийм хүмүүс жинхэнэ дүр төрхөө харуулах тэр мөчид тэднийг хөөх ёстой. Энэ бол Бурханы тушаал, Түүний зөвт зан чанарын бэлгэдэл билээ. Бурханы сонгосон хүмүүс Түүний ажлыг хамгаалж, үгийнх нь эрх мэдэлд захирагдаж, Түүний талд тууштай зогсох ёстой. Антихристүүд, хорон муу хүмүүс чуулганд эрх мэдлийг барих нь Бурханы хүсэл хийгээд Түүний захиргааны зарлигийн эсрэг юм. Ийм хүнийг илрүүлсэн бол хөөх ёстой; ийм хүнийг хэн ч хаацайлах ёсгүй. Антихрист, хорон муу хүн, бусдыг хууран мэхэлдэг хүнийг өмөөрч үг хэлдэг хэн боловч Сатаны хамсаатан, гар хөл мөн тул Бурхан тэднийг илчилж, таягдан хаях болно.

Бүх төрлийн хүн гамшиг, шалгалтын эцсийн жилүүдэд илчлэгдэх болно. Ариун Сүнсний ажлыг эзэмшээгүй хуурамч удирдагч, ажилчид нь удирдагч, ажилчдын гуравны нэг орчим хувийг бүрдүүлдэг. Эдгээр хуурамч удирдагч, ажилчин дундаас зарим нь бүхий л төрлийн муу үйлийг хийдэг антихристүүд байдаг бол зарим нь хэдийгээр тийм ч их муу үйл хийгээгүй боловч үнэнийг эрэлхийлээгүйн улмаас Ариун Сүнсний ажлыг алдсан байдаг. Ийм хүмүүст гэмших боломж өгч болно. Харин бүх төрлийн муу үйлийг хийж, өөрийн гэсэн бие даасан хаанчлалыг байгуулахаар оролдож буй антихристүүдийн хувьд, бүх түвшний удирдагч, ажилчид, түүнчлэн Бурханы сонгосон хүмүүс энэ хүмүүсийн хорон муу байдлын нотолгоог цуглуулж, тэдний муу үйлийг нэгтгэн дүгнэх хэрэгтэй. Хангалттай нотлох баримт цуглуулсны дараа тэр хүмүүсийг албан тушаалаас нь халж, хөөх арга хэмжээ авч болох бөгөөд энэ үйлдэл нь Бурханд чин сэтгэлээ зориулж байгаагаа харуулахын тулд мууг зайлуулж буй хэрэг юм. Зарим чуулганд Бурханы сонгосон хүмүүс зарим нэг хуурамч удирдагч, хуурамч ажилчин, антихристийн гэмт хэргийн нотолгоог аль хэдийн олж авсан бөгөөд тэд энэ нотлох баримтыг бичмэл материал болгон нэгтгэх ёстой. Хэрэв хэн нэгэн нь антихристийн хүч болсон бол, Бурханы сонгосон хүмүүс Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн удирдагч, ажилчидтай нэгдэж тэр хүнийг халж, солих ёстой. Хэрэв үйлдсэн муу үйлийнх нь нотлох баримт хангалтгүй юм уу, завхралыг харуулж буй янз бүрийн асуудалтай л хамаатай бөгөөд бүх төрлийн мууг үйлдэж байгааг нь тогтоогоогүй бол шийдвэрийг хойшлуулж, тэднийг хэсэг хугацаанд ажигласны дараа хүн чанар дээр нь үндэслэн шийдвэр гаргаж болно. Бурханы гэрт Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн удирдагч, ажилчид л Бурханы ашиглахаар сайшаасан хүмүүс байдаг; Ариун Сүнсний ажил байхгүй хүмүүс бол Түүний сайшаадаггүй, хөөх ёстой хүмүүс юм. Тиймээс, Бурханы сонгосон хүмүүс аль ч түвшний удирдагч, ажилчдыг Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн эсэх дээр нь үндэслэн үлдээх эсэхийг тогтоох ёстой. Бурхан Сатаныг ялан дийлж, Сатаны хувь заяаг төгсгөл болгох чухал мөчид ирлээ. Бурханы сонгосон хүмүүс Түүний хүслийг ойлгож, Сатанд харьяалагддаг янз бүрийн хорон муу хүн, антихристүүдэд чуулганд эрх мэдлийг барих боломж олгож огт болохгүй—энэ бол Бурханы шаардлага, Түүний тушаал; түүгээр ч барахгүй Түүний зөвт зан чанарын бэлгэдэл билээ. Хорон муу хүмүүс болон антихристүүд нь чуулган доторх агуу улаан лууны зарц нар агаад агуу улаан лууны хүчийг төлөөлдөг. Тиймээс хэрэв хорон муу хүмүүс, антихристүүд эрх мэдлийг баривал энэ нь агуу улаан луу эрх мэдлийг атгаж байна гэсэн үг юм. Хүмүүс хорон муу хүмүүс, антихристүүдийг жигшин голсноор л агуу улаан лууг хаяж, Сатаныг эсэргүүцэж чадна. Бурханд үнэнч шударга бүх хүмүүс ухамсартайгаар өндийн босож, Бурханы ажлыг хамгаалан, Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалж, Сатаны хүчний эсрэг шийдвэрлэх тулаанаа эхлүүлэх ёстой—энэ бол Бурхан сонгосон хүмүүстээ өгсөн хүч юм. Энэхүү сүнслэг тулаанд Бурхантай хамт зогсож, Түүнд үнэнч байдаг бүх хүн Түүнд харьяалагддаг бол Сатантай хамт зогсож, Бурханы ажлыг үймүүлж, нураахын тулд чадах бүхнээ хийдэг бүх хүн Сатанд харьяалагддаг; энэ хоёр төрлийн хүнийг бүгдийг нь илчилсэн бөгөөд Бурханы сонгосон хүмүүс үүнийг тодорхой харах учиртай.

Ажлын зохицуулалтаас эш татав

Хэрэв зарим хуурамч удирдагч, ажилчин олон муу үйл хийснийхээ дараа солигдоогүй бол Бурханы сонгосон хүмүүс хорон муу байдлынх нь баримтуудыг нэгтгэж, дээд түвшний удирдагч, ажилчдад мэдээлэх ёстой. Хэрэв дүүргийн удирдагчид хэтэрхий их муу үйл хийсэн бол үүнийг бүс нутгийн удирдагч, ажилчдад мэдээлэх хэрэгтэй. Хэрэв бүс нутгийн шийдвэр гаргах багийн гишүүд маш их муу үйл хийж, ажлын зохицуулалтыг илт эсэргүүцэж, Бурханы гэрийн ажилд саад хийж байгаа бол пасторын шийдвэр гаргах багт үүнийг мэдээлэх ёстой. Хэрэв пасторын шийдвэр гаргах баг асуудлыг шийдвэрлэхийн оронд тэднийг өмгөөлсөөр байвал нөхцөл байдлыг бичгээр баримтжуулж, вэбсайтаар дамжуулан Дээрхэд мэдээлэх ёстой. Түүнчлэн, хуурамч удирдагч, ажилчдыг хамтад нь халах хүртэл арга хэмжээ авч болно. Хамтад нь халах зарчим нь бүх хуурамч удирдагч, ажилчин болон антихристийг хөөх тусгай үйл ажиллагааг Ариун Сүнсний ажлыг янз бүрийн түвшинд эзэмшсэн удирдагч, ажилчид хийх ёстой гэсэн зарчим юм. Жишээлбэл, пасторын шийдвэр гаргах багийн гишүүдэд Ариун Сүнсний ажил байхгүй бол тус багийн бусад гишүүн юм уу ажлын багийн Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн гишүүд тэднийг халах арга хэмжээг хамтран авах ёстой. Хэрэв бүс нутгийн шийдвэр гаргах багийн гишүүд Ариун Сүнсний ажлыг эзэмшээгүй бол тухайн багийн бусад гишүүн эсвэл Ариун Сүнсний ажил байгаа хоёр, гурван бүсийн зохицуулагч тэднийг халах арга хэмжээг хамтран авах ёстой. Хэрэв дүүргийн удирдагч Ариун Сүнсний ажлыг эзэмшээгүй бол өөр дүүргийн хоёр юм уу гурван удирдагч, ажилчин тухайн дүүргийн удирдагчийг халах арга хэмжээг хамтран авах ёстой. Хэрэв бүсийн зохицуулагч, дүүргийн номлогч нар Ариун Сүнсний ажлыг эзэмшээгүй бол бүсийн шийдвэр гаргах баг юм уу дүүргийн удирдагч нар тэднийг шууд өөр албан тушаалд томилж болно. Ариун Сүнсний ажлыг эзэмшээгүй хуурамч удирдагч, ажилчдыг халахдаа тэд хэчнээн муу үйл хийсэн, тэднийг Бурханы сонгосон хүмүүс хэрхэн мэдээлж байгааг үнэн зөв, ямар ч алдаа мадаггүй тогтоох ёстой. Харьцангуй сайн хүн чанартай хэр нь Ариун Сүнсний ажлыг эзэмшээгүй хуурамч удирдагч, ажилчдыг зөвхөн огцруулах боловч ах, эгчийн ёсоор хандсан хэвээр байх ёстой. Хэрэв хуурамч удирдагч, ажилчид нь хорон муу явдалд автсан хорон муу хүмүүс бол тэднийг хөөх эсэхээ шийдэхийн тулд хорон муу зан авирынх нь хэр ноцтойгоор үнэлэх хэрэгтэй. Түүнчлэн, хуурамч удирдагч, ажилчин, антихристийг хөөх арга хэмжээ авахаас өмнө асуудлын мөн чанарыг тодорхойлж, тухайн хүмүүс Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн эсэхийг тодорхой болгож, оролцогч талуудыг хуурамч удирдагч, хуурамч ажилчин, антихрист гэж ангилж болох эсэхийг тогтоохын тулд эхлээд судалгаа шинжилгээ явуулах ёстой. Түүгээр ч зогсохгүй, тэдний муу үйл, Бурханыг эсэргүүцэхтэй холбоотой нарийн ширийнийг ойлгохын тулд тэдний хамтран зүтгэгч, хариуцаж байгаа ах эгч нараас нь асууж лавлаж, судалж шинжлэх хэрэгтэй. Тэдний хорон муу үйлдлийн жагсаалтыг мөн гаргаж, нотолгоо нь шийдвэрлэх баримт болохыг харуулах үүднээс олон хүнээр баталгаажуулах ёстой. Тэдэнтэй танил хүмүүсийн олонх нь нотлох баримтыг баталсны дараа л арга хэмжээ авч болно. Аливаа арга хэмжээг болгоомжтой, хянамгай, ухаалгаар авах ёстой бөгөөд зохих боломжуудыг бас сонгох ёстой; эсрэгээрээ нөхцөлд үүнийг огт хийж болохгүй. Байршлаас үл хамааран хуурамч удирдагч, ажилчин, антихристүүд байгаа л бол тэдэнтэй ийм байдлаар харьцаж болно. Энэ бол Бурханы тушаал, Ариун Сүнсний ашигладаг хүний зөвшөөрөл юм. Бурханы сонгосон хүмүүсийн чуулганы амьдралыг үймүүлэхгүй гэдэг нь баталгаатай, аюулгүй байх нөхцөлд Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн бүх удирдагч, ажилчин нь хуурамч удирдагч, ажилчин, антихристүүдийн эсрэг арга хэмжээ авах эрхтэй. Энэ бол жинхэнэ сайн үйл, жинхэнэ зөв шударга үйлдэл билээ.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 66. Удирдагч, ажилчдыг тохируулах зарчмууд

Дараах: 68. Хүмүүсийг боловсруулж, ашиглах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх