83. Бурханы сонгосон хүмүүсийг хүлээн авах зарчмууд

(1) Бурханы сонгосон хүмүүсийг зарчимтайгаар, чуулганы зохицуулалтад дуулгавартай байдлаар хайрлан хүлээж авах ёстой. Антихристүүд, ёрын муу хүмүүс, эсвэл муу ёрын сүнснүүдийг хэзээ ч бүү хүлээж ав;

(2) Гай зовлонгийн үеэр удирдагч ажилчид, түүнчлэн ах эгч нарыг аюулгүй байлгах ёстой. Энэ нь нэр төртэй хариуцлага бөгөөд бас сайн үйл хэрэг юм;

(3) Айл өрх нь энгийн агаад тав тухтай байдлыг голчлон, эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан чадах бүхнээ хийх ёстой. Элбэг дэлбэг идэж уух хориотой; харин бусдыг цадтал нь идүүлэх зарчмыг баримтал;

(4) Хэрвээ зочин байлгадаг айлд бэрхшээл тулгарвал чуулган түүнийг нь шийдвэрлэх ёстой; хэрвээ тэр айлд санхүүгийн асуудал гарвал зочин байлгах бүх зардлыг чуулганаас дааж болно.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг ч хүлээн авдаг хүн Намайг хүлээн авдаг; Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг” (Иохан 13:20).

“Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авдаг хэн ч бай эш үзүүлэгчийн шагналыг хүртэнэ; зөв шударга хүнийг зөв шударга хүний нэрээр хүлээн авдаг хэн ч бай зөв шударга хүний шагналыг хүртэнэ” (Матай 10:41).

Холбогдох Бурханы үг:

Ямар үүрэг гүйцэтгэж буйгаас үл хамааран чиний ойлгох ёстой зарчим, хэрэгжүүлэх ёстой үнэн адилхан байдаг уу? Чамаас удирдагч, ажилчин болооч гэж хүслээ ч, чи зочин хүлээн авч, хоол унд бэлдлээ ч, чуулганы гадуур зарим асуудал зохицуулах, аль эсвэл биеийн хүчний ажил хийх хүсэлт авлаа ч энэ бүх үүргийг захирдаг зарчим нь үнэн дээр тогтдог. Тэгвэл эдгээрээс хамгийн том, голлох зарчим юу вэ? Үүргээ зохистой биелүүлж, тэгэх явцдаа шаардлагатай стандартад хүрэхийн тулд чи үүрэг гэж юу болохыг мэддэг байх ёстой. Үнэндээ үүрэг гэж юу вэ? Энэ өөрийн чинь ажил мэргэжил үү? “Би хүмүүст хэчнээн мундаг, амжилттай яваагаа харуулахын тулд үүргээ сайн биелүүлэх ёстой, тэгвэл амьдрал минь утга учиртай болно” гэж бодон, үүрэгтээ ажил мэргэжил мэт хандах нь зөв үү? (Буруу.) Үүрэг гэж үнэндээ юу болохыг олон хүн мэддэггүй бөгөөд энэ үзэгдлийг одоо тодруулах ёстой. Үүрэг гэж юу вэ? Үүргийг чи удирддаг юм биш—энэ нь чиний өөрийн мэргэжил, чиний өөрийн ажил биш; харин ч Бурханы ажил юм. Бурханы ажилд чиний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг нь чиний үүргийг бий болгодог. Хүний хамтран ажиллах ёстой Бурханы ажлын хэсэг нь хүний үүрэг юм. Үүрэг бол Бурханы ажлын нэг хэсэг—энэ нь чиний ажил мэргэжил, хувийн бизнес биш, мөн амьдралын чинь хэрэг явдал ч биш. Чиний үүрэг гадаад, дотоод асуудлыг шийдвэрлэх явдал байсан ч бай, энэ бол Бурханы гэрийн ажил, мөн Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Бурханы чамд өгсөн даалгавар билээ. Энэ нь чиний хувийн ажил хэрэг биш. Тэгвэл чи үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ? Иймээс чи үүргээ дур зоргоороо биелүүлж болохгүй…

Чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, Бурханы хүслийг ухаарч, Бурхан үүргээс чинь юу шаарддагийг ойлгохоор хичээх ёстой, тэгсэн цагт л зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадна. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн дур сонирхлынхоо дагуу хийж, өөрийн хүссэнээр хийж, өөрөө аз жаргалтай, тав тухтай, нэр төртэй болохоор хийж огт болохгүй. Хэрэв чи Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол тэр нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй. Зарим хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд үүргээ сайн биелүүлнэ гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Тэд зүрх сэтгэл, хүчин чармайлтаа зориулж, махан биеэ хаяж, зовсон тул үүргээ биелүүлж байгаа нь стандартад нийцэх учиртай гэж боддог—гэхдээ тэгвэл яагаад Бурхан үргэлж сэтгэл хангалуун бус байдаг юм бэ? Энэ хүмүүс хаана буруутав? Бурханы шаардлагыг эрж хайхын оронд өөрсдийн санаа бодлын дагуу үйлдсэн нь тэдний алдаа байсан; тэд өөрсдийн хүсэл, сонирхол, аминч сэдлийг үнэн хэмээн авч үзсэн бөгөөд тэдгээрийг Бурханы дуртай зүйл, Бурханы стандарт, шаардлага мэт авч үзсэн. Тэд өөрсдийнхөө зөв, сайн, сайхан гэж боддог зүйлсийг үнэн хэмээн үзсэн; энэ бол буруу юм. Үнэн хэрэгтээ, хүмүүс заримдаа ямар нэг зүйлийг зөв гэж бодож болох ч энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг гэсэн үг байх албагүй. Хүмүүс ямар нэг зүйлийг зөв гэж бодох тусмаа, өөрсдийнх нь бодож буй зүйл Бурханы шаардлагад нийцдэг эсэхийг харахын тулд үнэнийг төдий чинээ их эрж хайх ёстой. Хэрвээ энэ нь Бурханы шаардлага болон үгтэй зөрчилдөж таарвал чи үүнийг зөв гэж бодож байсан ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, энэ нь ердөө хүний бодол бөгөөд чи үүнийг хэчнээн зөв гэж бодож байсан ч гэсэн энэ нь үнэнтэй нийцэх албагүй. Буруу, зөвийг тодорхойлох чинь гагцхүү Бурханы үгэнд үндэслэх ёстой бөгөөд чи ямар нэг зүйлийг хэдий зөв гэж бодож байсан ч Бурханы үгийн үндэслэл байхгүй л бол үүнийг хаях ёстой. Үүрэг гэж юу вэ? Энэ нь хүмүүст Бурханы даалгасан даалгавар юм. Тэгвэл чи үүргээ хэрхэн биелүүлэх ёстой вэ? Бурханы шаардлага, стандартын дагуу, хүний хувийн хүсэл бус, үнэний зарчимд үндэслэн үйлдсэнээр. Ийм маягаар, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”-аас эш татав

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа хэрэгжүүлж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уухад болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

Зургаадугаар зарлиг хүний үүрэгтэй холбоотой. Өмнөх амийн оролт, хувийн эрэл хайгуул чинь ямар байсан нь хамаагүй, мөн чиний хэв чанар, хүн чанарыг үл харгалзан хэрэв чуулганы ажил чамаас ямар нэг зүйлийг хийхийг шаарддаг бол хэчнээн их бэрхшээлтэй байсан ч чи үүнийг хийх ёстой; эс бөгөөс чи Бурханы гэрт байхад тохирохгүй—Бурханы гэр хүмүүсийг үнэгүй байлгадаггүй! Бурханы гэр хүнээс ихийг шаарддаггүй: Нэгэн зэрэг сайн хэв чанар, хүн чанартай, ажилдаа сайн байхыг чамаас шаарддаггүй—гэхдээ хамгийн наад зах нь зан авир, үйлдэж байгаа байдал чинь хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой. Чамд бага зэрэг Бурханаас эмээх хандлага байх ёстой бөгөөд тодорхой хэмжээнд Түүнд захирагдаж байгаагаа харуулах ёстой. Үүнийг ч хийж чадахгүй юм бол чи гэр лүүгээ яаравчлан буцаж, Бурханы гэрт мунгинахаа болих хэрэгтэй. Хэрэв чи үүргээ биелүүлэх чадвартай хэр нь биелүүлэхээс татгалзаж, Бурханы гэрт зүгээр л үнэгүй байхыг хүсдэг бол Бурханд чин сэтгэлээс итгэдэг хүний жишээ энэ мөн үү? Миний бодлоор бол тийм хүнийг шүтлэггүй хүн, үл итгэгчээс өөрцгүйд тооцож болно. Тэднийг харахаас ч ой гутмаар! Хэрэв чи Бурханд итгэхийг хүсэж байгаа бол зүй ёсоор итгэх хэрэгтэй; итгэхийг хүсэхгүй байгаа бол хэн ч чамаас үүнийг гуйгаагүй. Хэн чамайг итгэ гэсэн юм бэ? Итгэх нь чиний өөрийн хүсэл байсан. Ийм жижигхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол Бурханд итгэх талаар яриад ч яах юм бэ? Хэрэв зөв шударга хүн байж чадахгүй юм бол хорвоогийн сайн хүн, зарим нэг сайн үйл хийдэг хүн бай; үүнийг ч хийж чадахгүй юм бол чи хэрэггүй хог. Бурханы гэр хэрэггүй хогийг хүсдэггүй. Энэ бол хогийн цэг биш—ийм хог ямар ч хэрэггүй. Үнэний хэлтэрхий ч үгүй хүмүүсийг бүгдийг нь таягдан хаяж, цэвэрлэх ёстой! Та нар тэр бүх ёс жигшүүрт хэргийг үйлдэж огт болохгүй; та нар зарчмын дагуу үйлдэх ёстой. Жигшүүрт хэрэг үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад хийсэн хэнийг ч зайлуулж, нэг мөр таягдан хаях болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хаанчлалын эрин үе дэх Бурханы захиргааны зарлигийн тухай яриа”-аас эш татав

Зарим хүн аймшигтай аминч, бүр туйлын аминчхан байдаг бөгөөд энэ нь тэдний уг чанарыг төлөөлдөг. Хүн болгон зарим талаар аминчхан байдаг боловч энд ялгаа бий. Бусадтай харилцахдаа зарим хүн бусдыгаа харж хандаж, санаа тавьж, тэдний талаар сэтгэл зовнин, юу ч хийсэн тэднийг бодолцдог байхад зарим нь тийм биш байдаг. Тун аминчхан бөгөөд ах эгч нараа гэртээ байлгахдаа хамгийн сайн зүйлээ гэр бүлийнхнийхээ өмнө тавьдаг хүнийг аваад үзье. Тэрээр хамгийн сайн хоолыг үргэлж гэр бүлийнхэндээ өгдөг атлаа ах эгч нарыг гэрт нь ирэхэд тэдэнд багахан хэмжээний тааруухан хоол л өгдөг. Харин төрөл садан нь ирэхэд хамгийн тав тухтай байлгахаар бүгдийг шийдэж зохицуулдаг. Гэтэл ах эгч нар нь ирэхэд шалан дээр унтуулдаг. Ах эгч нар нь өвдөх ч юм уу өөр бусад хүндрэлүүд гарахад тийм хүн тэднийг бүр огт бодох ч үгүй, анзаараагүй мэт авирладаг. Тэднийг зочлоход гэртээ хонуулж байгаа нь их юм гэж тэр боддог. Тийм хүмүүс огтхон ч бусдад санаа тавьж, бусдын талаар санаа зовнидоггүй; тэд зөвхөн өөрсдөдөө болон төрөл садандаа л санаа тавьдаг. Тэдний энэхүү аминчхан уг чанар нь бусдад санаа тавих хүсэлгүй байгааг нь тодорхойлдог. Бусдад санаа тавихад алдагдал хүлээж, маш их хүчин зүтгэл гаргах хэрэг гарна гэж боддог. Зарим хүн “Аминчхан хүн бусдад хэрхэн санаа тавихаа мэддэггүй” хэмээн учирлаж магадгүй. Тэгвэл тэд яагаад төрөл садандаа тийм сайн хандаж, хэрэгцээ шаардлагад нь бүрэн санаа тавьдаг юм бэ? Юу дутагдаж байгааг нь, ямар үед юу өмсөж, юу идэхэд тохиромжтойг тэд яаж мэддэг юм бэ? Тэд бусад хүнд яагаад тэгж хандаж чаддаггүй юм бэ? Үнэндээ тэд энэ бүхнийг ойлгодог боловч аминчхан байдаг. Уг чанар нь үүнийг тодорхойлдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Сайн үйл бэлдэнэ гэдэг нь өөрийн үүргийг биелүүлэх гэсэн үг юм. Хэрэв Бурханы хүсэлтэй бүрэн нийцэлтэйгээр үүргээ биелүүлж, үр дүнд хүрвэл үүргээ биелүүлэх тусмаа улам их сайн үйл бэлдэнэ. Харин Бурханы хүслийн дагуу биш, зарчмын дагуу биш байвал чиний хийдэг зүйл сайн үйл биш юм. Жишээлбэл, бид бусдыг гэртээ хүлээн авч, бусдад тусалж, өглөг өгөх үедээ эдгээр зүйлийг хэний төлөө хийдэг вэ? Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн төлөө хийдэг. Эдгээрийг Бурханы сонгосон хүмүүст өгөх ёстой. Хэрэв чи энэ хүмүүст биш, харин шүтлэггүй хүмүүс, үл итгэгчид, антихристүүд, мууг үйлдэгчдэд хангамж, өглөг өгч, тусалдаг бол энэ нь асуудалтай бөгөөд сайн үйл биш юм. Бурханы зүрх сэтгэлд нийцтэй, Бурханы аврах хүмүүс буюу Бурханы үнэхээр сонгосон хүмүүсийн төлөө хийх үед л эдгээр нь сайн үйл мөн. Зарим хүн хуурамч удирдагчдыг ялган таних чадваргүй байдаг. Тэд хуурамч удирдагчдын бичиг үсэг, хоосон сургаалыг сүнслэг гэцгээж, зусардаж, тэднийг гэртээ хүлээн авч, хамгийн сайн хоолоор хооллож, хамгийн гоё ганган хувцас өгнө. Энд ямар асуудал байна вэ? Энэ нь сайн үйл хийж байгаа хэрэг үү? Энэ нь харалган байдал, зарчимгүй үйлдэх явдалд хамаардаг. Иймэрхүү хүмүүс гаднаа олон сайн үйл үйлддэг мэт харагддаг ч эдгээр зүйлийн алийг нь ч Бурхан ерөөдөггүй бөгөөд эдгээрийн аль нь ч Бурханы хүсэлд нийцдэггүй. Энэ бүх хүчин зүтгэл нь салхинд хийсгэсэн мөнгө болж, зөв газраа ашиглагддаггүй. Ийм учраас гэртээ хүн хүлээн авах үүрэг гүйцэтгэдэг, өглөг өгдөг хүмүүс зарчимтай, ялган таних чадвартай байх ёстой. Хэрэв муу хүн чанартай хүмүүс, чуулганд олиггүй авирладаг, чуулганыг хуурч өөрсдийгөө тэжээлгэдэг, үнэний талаар нөхөрлөж чаддаггүй, туршлагын жинхэнэ гэрчлэлгүй хүмүүсийг гэртээ хүлээн авч, тэдэнд өглөг өгдөг бол эдгээр нь хуурамч удирдагчид, антихристүүд, зүгээр л чуулганаар тэжээлгэдэг хүмүүс юм. Тэднийг бүү гэртээ хүлээн ав. Тийм хүмүүсийг Бурханы гэр таягдан хаяна. Тиймэрхүү хүмүүстэй уулзах үедээ чи ялган таних чадвартай байж, мэргэн ухаан ашиглан тэднээс сэрэмжлэх ёстой. Зарим нь: “Би хэзээ ч тийм хүнтэй уулзаж байгаагүй, бас надад ялган таних чадвар байхгүй. Түүнийг би гэртээ хүлээн авахаас татгалзах учиртай юм уу?” гэцгээдэг. Тийм нөхцөлд эхлээд түүнийг гэртээ хүлээн ав, тэгээд энэ хүнийг илчлээч гэж зөв санаа зорилготойгоор Бурханд залбир. Нэг өдөр чи тэр юу болохыг тодорхой харж чадах үедээ “Үнэнийг хайрладаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй хүн гэдгийг тань одоо би олж мэдлээ. Та үргэлж бичиг үсэг, хоосон сургаалаар хүмүүст сургамжилж, хүмүүсийг боогдуулдаг. Та бол хуурамч итгэгч, хуурамч удирдагч, хуурамч ажилчин байна. Та энд маш удсан атлаа өчүүхэн ч болов үнэн-бодит байдлыг ойлгоход биднийг чиглүүлээгүй, танд жинхэнэ гэрчлэл байхгүй, танаас бид ямар ч ашиг тус хүртээгүй. Би буруу хүнээ гэртээ хүлээн авчээ. Таныг гэртээ хүлээн авлаа гээд Бурхан намайг ерөөхгүй, иймээс би таныг цаашид гэртээ хүлээн авахгүй” гэж хэлж болох юм. Чи хуурамч удирдагч олж илрүүлсэн учраас ингэхэд огт буруутах юмгүй. Хэрэв хэн нэгэн үнэхээр чиний ах эгч бөгөөд хэдийгээр зарим завхрал илчилдэг байж болох ч үнэний талаар нөхөрлөж, өөрсдийгөө мэдэж чаддаг бол тэдэнд чи зөв хандах учиртай. Зарим удирдагч, ажилчин завхрал илчилдэг ч үнэнийг хүлээн авч, засалт, харьцалт хүлээн авч чадна гэдгийг бодолцож үз. Тэд сайн хүмүүс, гэртээ хүлээн авах учиртай төрлийн хүмүүс юм. Хэрэв тэд дэндүү их завхрал илчилж, өөрсдийнхөө талаар өчүүхэн ч ойлголтгүй байхын хажуугаар бусдад цаг ямагт сургамж айлдаж, өөрсдийнх нь талаар сөрөг бодолтой байх үед чинь, аль эсвэл асуудлыг нь хэлж өгөх үед чинь чамайг дайсан гэж үзэж, мууг үйлдэгч хэмээн дайрч давшилдаг бол чи антихрист буюу мууг үйлдэгчтэй учирсан байна. Тийм хүмүүсийг голж, гэртээ хүлээн авахгүй байх учиртай. Иймэрхүү хүмүүс дэндүү ёрын муу байдаг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш юм.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Бурханы хүслийн дагуу сайн үйл бэлтгэх ёстой. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс: “Үнэнээр Би та нарт хэлье, та нар Миний ах дүүсийн хамгийн дорд нэгэнд ингэж хандсан бол Надад тэгж хандсан хэрэг” (Матай 25:40) гэж хэлсэн. Жинхэнэ итгэлтэй, сайн хүмүүс бөгөөд мууг үйлдэгчид, чуулганаар тэжээлгэгчид, антихристүүд, үл итгэгчид биш л бол удирдагч, ажилчин биш, хамгийн наад захын ах эгч нарынхаа ч төлөө хийдэг аливаа зүйл чинь Эзэний төлөө хийж байгаатай адилхан бөгөөд үүнтэй яг адил шагнагддаг. Иймээс Бурханд итгэгчид хангалттай хэмжээний сайн үйл бэлдэх хэрэгтэй ба ингэх ямар ч боломжийг алдах учиргүй. Эх газрын Хятадад олон ах эгч агуу улаан луунд мөшгөгдөн, эрэн сурвалжлагдаж, нуугдах газаргүй байдаг. Зарим ах эгч тэднийг гэртээ хүлээн авч, нууж хаацайлснаар эрсдэл үүрдэг. Тийм хүмүүс Бурханд үнэнч байдаг бөгөөд Бурханаас ерөөл хүртэнэ. Түүнчлэн гэртээ харихад хэцүү байгаа ах эгч нар бий. Тэдний гэрт хүүхэд хөгшдийг нь асрах хүн байдаггүй бөгөөд гэр бүлийнхэн нь зүгээр л амин зуулгаа залгуулах гэж олон бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ тэдэнд хайраар хандаж, гар сунган тусалдаг зарим ах эгч бий. Энэ нь үнэхээр сайн үйл мөн. Хэрэв нэг ах юм уу эгчийг баривчлагдсаны дараа гэр бүл нь хүндрэл бэрхшээлд нэрвэгдэхийг хараад бид тэднийг анхаарч, хайхрахгүй, зөвхөн өөрсдөдөө л анхаарах юм бол чуулганд үнэхээр Бурханы сонгосон хүмүүс байхгүй, зөвхөн үл итгэгчид байгаа хэрэг юм. Ийм хүмүүс сайн үйл хийдэггүй, зүрх сэтгэлд нь хайр байдаггүй. Зарим хүн эрх мэдэлд дурлаж, “Дээгүүр түвшний удирдагчдыг гэртээ хүлээн авах нь л Эзэнд тэгж хандаж байгаа хэрэг. Бурханыг гэртээ хүлээн авснаар л шагнагдах учир эгэл жирийн ах эгч нарын тухайд би хайхардаггүй, тэднийг гэртээ хүлээн авахгүй” гэж үргэлж боддог. Энд ямар асуудал байна вэ? Жинхэнэ ах эгч биш, үнэнийг хайрладаггүй, нэр төдий итгэгч гэдгийг нь олж илрүүлэх үедээ л чи тэднийг гэртээ хүлээн авахаас татгалзаж чадна. Хэрэв жинхэнэ итгэгч мөн бол зарим нэг завхрал илчилж байлаа ч энэ нь хэвийн зүйл, хэн ч төгс байдаггүй бөгөөд тэднийг чи гэртээ хүлээн авах хэрэгтэй. Зарим хүн гэртээ хүн хүлээн авах үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханыг хайрлах хайр, Бурханыг сэтгэл хангалуун байлгах хүслээсээ үүдэн ах эгч нараа гэртээ хүлээн авч чаддаг. Эцсийн эцэст ах эгч нар нь тийм хүмүүсээс Бурханы хайрыг олж харж, хүмүүсийг өршөөх Бурханы өршөөл, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах гэж юу болох, хүмүүсийн эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухааныг харж, хүн хэрхэн биеэ авч явах учиртайг мэддэг. Хэдийгээр тийм хүмүүс чуулганы удирдагч биш боловч бусад нь тэднээс асар их ашиг тус хүртэж чадна. Тийм хүмүүс үнэнийг эрэлхийлдэг, Бурханы хүслийг анхаардаг, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй учир ах эгч нартаа хүлээцтэй, тэвчээртэй хандаж чаддаг. Ах эгч нар нь ямар ч завхрал илчиллээ гэсэн тэд зэвүүцэлгүй Бурханд залбирч, Бурханд найдаж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг. Түүнчлэн тэд бусдад ашиг тус хүртээхээр үнэний талаар болон туршлагын гэрчлэлийнхээ талаар нөхөрлөж, бусад хүнд ч бас үүргээ биелүүлж чаддаг. Үүргээ ийм маягаар биелүүлэх нь Бурханы хүсэлд бүрэн нийцдэг, мөн тийм хүмүүс Бурханы зүрх сэтгэлд нийцэлтэй байдаг.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Өмнөх: 82. Шинээр ирэгсдийг услах зарчмууд

Дараах: 84. Сайн үйл бэлдэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх