70. Хүмүүсийг чуулганд хүлээн авах зарчмууд

(1) Өргөдөл гаргагч үнэнч байх тангаргаа өөрөө бичиж өгөөгүй, өргөдөлд нь чуулганы удирдагч болон санваартнууд зөвшөөрөл өгөөгүй бол хэнийг ч чуулганд хүлээн авч болохгүй;

(2) Чуулган ёрын муу, ов мэхтэй хүнийг, эсвэл гадаад төрх нь сүрдмээр, муухай талтай, нэр хүнд ч үгүй, намбатай харагддаг ч үгүй хүмүүсийг хэзээ ч шинэ гишүүнээр хүлээн авах ёсгүй;

(3) Урьд нь хорвоогийн хүслийнхээ төлөө чуулганыг голсон хүн дахин нэгдэхийг хүсвэл үнэхээр гэмшиж, хэд хэдэн хүн батлан даах хүртэл нь түүнийг хүлээн авч болохгүй;

(4) Баривчлагдаж, “гурван мэдэгдэл” бичсэн боловч хүн чанар сайтай, харамсаж байгаагаа харуулдаг хүмүүсийг чуулганы гишүүдийн олонхын зөвшөөрлөөр дахин элсүүлж болно;

(5) Хөөн зайлуулагдсан мөртөө чин сэтгэлээсээ гэмшсэн бөгөөд сайн мэдээ номлон хүмүүсийг ятган үнэмшүүлсээр байж чаддаг хүн дахин элсэх өргөдөл гаргавал тэднийг элсүүлж болно.

Холбогдох Бурханы үг:

Бурханы авралын ажил явагдаж байх зуур аврагдаж чадах хүн нэг бүр боломжит дээд хэмжээгээр аврагдах бөгөөд нэг нь ч хаягдахгүй, учир нь Бурханы ажлын зорилго хүнийг аврахын төлөө байдаг. Бурхан хүнийг аврах хугацаанд зан чанартаа өөрчлөлт гаргаж чаддаггүй бүх хүн, түүнчлэн Бурханд бүрэн захирагдаж чаддаггүй бүх хүн шийтгэлийн бай болно. Ажлын энэ үе шат буюу үгийн ажил нь хүмүүст өөрсдийнх нь ойлгодоггүй бүх зам болон нууцыг тайлж өгнө, ингэснээр тэд Бурханы хүслийг болон хүнд тавих Бурханы шаардлагыг ойлгож, улмаар Бурханы үгийг хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргах урьдач нөхцөлтэй болж чадна. Бурхан Өөрийн ажлыг хийхдээ зөвхөн үг ашигладаг бөгөөд бага зэрэг тэрслүү байсных нь төлөө хүмүүсийг шийтгэдэггүй; учир нь одоо үе бол авралын ажлын цаг үе билээ. Хэрвээ тэрслүү авирладаг хэн боловч шийтгүүлдэг байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байв; хүн бүр шийтгүүлж, Үхэгсдийн орон руу унах байлаа. Хүнийг шүүдэг үгийн зорилго нь өөрсдийгөө мэдэж, Бурханд захирагдах боломжийг хүнд олгохын төлөө байдаг; харин тэднийг ийм шүүлтээр шийтгэхийн төлөө байдаггүй. Үгийн ажлын хугацаанд олон хүн өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцэл, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд хандах дуулгаваргүй байдлыг илчилнэ. Гэхдээ Тэр үүнээс болж энэ бүх хүнийг шийтгэхгүй, харин оронд нь, голдоо хүртэл завхарсан, аврагдах аргагүй хүмүүсийг л хаях болно. Тэр тэдний махан биеийг Сатанд өгч, цөөн хэдэн тохиолдолд махан биеийг нь дуусгавар болгоно. Үлдсэн хүмүүс үргэлжлүүлэн дагаж, харьцалт, засалт туулна. Хэрвээ энэ хүмүүс дагаж байх зуураа харьцалт, засалтыг хүлээн авч чадахгүй хэвээр байж, улам илүү доройтвол аврагдах боломжоо алдсан байх болно. Үгийн байлдан дагуулалтад захирагдсан хүн нэг бүр аврагдах асар их боломжтой байх болно; энэ хүмүүсийг нэг бүрчлэн аврахдаа Бурхан дээд зэргийн өршөөл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд дээд зэргийн хүлээцтэй байдал үзүүлнэ. Хүмүүс буруу замаас буцаж байгаа цагт, мөн гэмшиж байгаа цагт Бурхан тэдэнд Өөрийнх нь авралыг хүртэх боломж олгоно. Хүмүүс эхлээд Бурханы эсрэг тэрслэх үед тэднийг үхүүлэх хүсэл Бурханд байдаггүй; харин ч тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Хэрвээ хүн үнэхээр аврагдах боломжгүй бол Бурхан тэднийг хаяна. Бурхан аврагдаж чадах хүн бүрийг аврахыг хүсдэг учраас тодорхой хүмүүсийг шийтгэхдээ алгуур байдаг. Тэр зөвхөн үгээр хүмүүсийг шүүж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг бөгөөд тэднийг үхүүлэхийн тулд саваа ашигладаггүй. Хүмүүст аврал авчрахын тулд үг ашиглах нь ажлын сүүлчийн үе шатны зорилго, ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой”-оос эш татав

Урьд нь зарим хүн муу зүйл хийснээсээ болж чуулганаас хөөгдөж, ах эгч нар нь тэднийг голсон. Цөөн хэдэн жил тэнүүчилснийхээ дараа одоо тэд эргэж ирсэн. Тэд Бурханыг бүрмөсөн орхиогүй нь сайн хэрэг; энэ нь тэдэнд боломж, аврагдах найдвар өгдөг. Зугтаж, итгэхээ болиод, шүтлэггүй хүмүүстэй адил болсон бол тэд нэг мөр дуусах байсан юм. Хэрэв тэд эргэлт хийж чадаж байгаа бол найдвар байсаар байна; энэ нь ховор агаад эрхэм нандин юм. Бурхан хүмүүст яаж ч хандаж, тэднийг үзэн ядаж, жигшдэг бай хамаагүй, хүмүүс өөрчлөгдөж чадах цаг ирвэл Бурхан асар их тайтгарна. Энэ нь, хүмүүсийн зүрх сэтгэлд багахан ч гэлээ Бурхан бий, тэд хүний эрүүл ухаанаа бүрэн алдаагүй, хүн чанараа бүрэн гээгээгүй, Бурханд итгэхийг зорьсон хэвээр, Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурхан руу эргэн очих санаатай гэсэн үг байх болно. Бурханы гэр бүлийг орхисон хэн ч бай, эргэн ирж, энэ гэр бүлийг зүрх сэтгэлдээ тээсээр байвал Бурханы сэтгэл бага зэрэг уяран хоргодож, бага зэрэг тайтгарна. Харин тэд хэзээ ч эргэн ирэхгүй бол Бурхан үүнийг харамсалтай хэрэг гэж бодно. Хэрэв тэд эргэн ирээд Бурханд чин сэтгэлээсээ итгэж эхэлбэл Бурханы зүрх сэтгэл баяр баяслаар тун их дүүрэх болно. Холдон явах үедээ чи нэлээд сөрөг, муу байдалд байсан нь гарцаагүй; гэсэн ч одоо чи эргэн ирж чадсан бол Бурханд итгэсээр байгаа гэдгийг чинь энэ нь баталж байна. Гэхдээ чи цааш үргэлжлүүлж чадах эсэх нь тодорхойгүй хүчин зүйл, учир нь хүмүүс маш хурдан өөрчлөгддөг. Нигүүлслийн эрин үед Есүс хүмүүсийг өрөвдөж, нигүүлсжээ. Зуун хониноос нэг нь төөрвөл нэг хонь хайхын тулд Тэрээр ерэн есөн хонио орхино. Эдгээр үг нь нэг төрлийн механик арга барил биш, мөн дүрэм журам ч биш; харин ч эдгээр нь хүмүүст хандах Бурханы санаа зорилго, тэднийг аврах Бурханы ирмүүн санаархал, тэднийг гэх Түүний гүн гүнзгий хайрыг харуулдаг. Энэ бол аливааг хийх арга зам биш; энэ нь нэг ёсны зан чанар, сэтгэлгээ юм. Иймээс зарим хүн зургаан сар, жилээр явдаг, хэчнээн олон сул талтай, хэчнээн олон эндүүрлээс болж зовдог хэр нь, хожим ухаан орж, мэдлэгтэй болж эрс өөрчлөгдөж, зөв замд эргэж орж чаддаг нь Намайг тун их тайтгаруулж, энэ өчүүхэн жижиг баяр хөөрийг авчирдаг. Мэдрэхүйн таашаалын энэ ертөнцөд, ийм ёрын муу эрин үед бат зогсож, Бурханыг хүлээн зөвшөөрч, зөв замд эргэн орох чадвартай байна гэдэг бол нэлээд их тайтгарал авчирдаг, сэтгэл догдлуулам зүйлс билээ. Жишээлбэл хүүхэд өсгөхийг аваад үзье: Тэд элбэрэлтэй ч байсан үгүй ч байсан, хэрэв тэд чамайг хүлээн зөвшөөрөхгүй гэрээсээ яваад хэзээ ч эргэж ирэхгүй бол чамд ямар санагдах вэ? Сэтгэлийнхээ гүнд чи тэдний талаар санаа зовсоор, “Хүү минь хэзээ ирэх бол доо? Түүнтэйгээ уулзах юм сан. Эцсийн эцэст тэр чинь миний хүү, би түүнийг дэмий өсгөж, хайрлаагүй шүү дээ” гэж үргэлж гайхширах болно. Чи үргэлж ингэж бодож ирсэн; чи үргэлж тэр өдрийг ирээсэй гэж хүсэн хүлээсэн. Энэ тал дээр бүгдэд нь адилхан санагддаг. Өнөөдрийн хүмүүс биеийн хэмжээ багатай хэдий ч тэд өчүүхэн төдий ч итгэх хүсэл тээдэггүй, Түүнийг Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй л биш бол Бурханы хүслийг ойлгох өдөр ирнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд байнга шаардлага тавьдаг хүмүүс бол хамгийн ухаангүй хүмүүс юм”-аас эш татав

Бурханы зөвт зан чанарын хамгийн чухал хоёр тал нь юу вэ? (Гүн гүнзгий уур хилэн болон өгөөмөр сэтгэлээр өршөөл үзүүлэх.) Гэхдээ эдгээрийн утга учир юу вэ? Хэн уур хилэнг амсдаг вэ? Бурханыг эсэргүүцэж, үнэнийг голж, Сатаныг дагадаг хүмүүс амсдаг. Сатаныг дагахаар шийдэмгийгээр сэтгэл шулуудсан хүмүүс Бурханд хэрэггүй, урвагч, оргодлуудыг ч Тэр хүсдэггүй. Зарим хүн: “Сул дорой байх үедээ би үүргээ гүйцэтгэхгүй байх сонголт хийсэн, гэхдээ би үнэндээ Бурханыг орхихыг, эсвэл Сатаны хуаран руу очихыг хүссэн юм биш” гэдэг. Энэ хүлээн зөвшөөрөгдөх үү? Үүнийг хориотой гэж хэлж болохгүй, гэхдээ үүнийг дэмждэггүй. Үүгээр Би юу хэлэх гээд байна вэ? Юу вэ гэхээр, нөхцөл байдлаас хамааран сул дорой байдалтай чинь харьцаж байх үедээ Бурхан чамд өршөөнгүй, хүлээцтэй хандаж магадгүй. Бурхан асар өршөөнгүй. Хүмүүс завхарсан зан чанарынхаа дунд амьдран суудаг бөгөөд зарим нөхцөл байдалд тэд сул дорой, сөрөг, эсвэл залхуу байдлыг мэдрэх нь зайлшгүй. Бурхан нөхцөл байдлын дагуу шүүж, чамтай туйлын үнэн зөвөөр харьцдаг. Хэрэв чи оргодол биш бол Тэр чамд оргодол адил хандахгүй. Хэрэв чи сул дорой бол Тэр чамтай сул дорой байдлын чинь дагуу харьцана. Хэрэв чи түр зуур завхрал илчилсэн бол, түр зуур сул дорой байвал, эсвэл хэсэг зуур замаа алдсан бол Бурхан чамайг гэгээрүүлж, залж чиглүүлж, дэмжих болно. Тэр иймэрхүү хүмүүсийг жижигхэн биеийн хэмжээтэй, үнэнийг ойлгодоггүй хүмүүс гэж үзнэ, учир нь тэдний асуудал уг чанар, мөн чанартай нь хамааралгүй. Бурхан иймэрхүү хүмүүстэй харьцалт хийхдээ яагаад орхидоггүй вэ? Учир нь тэд Бурханыг эсвэл үнэнийг голоогүй, Сатаныг дагахыг хүсдэггүй. Тэд ердөө л хэсэг зуур сул дорой байдал гаргаж, урагшилж чадахгүй байгаа болохоор Бурхан тэдэнд өөр нэг боломж олгодог. Тэгвэл, түр зуурын сул дорой байдалд орж, үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа боловч хожим нь үүргээ биелүүлэхээр эргэн ирдэг хүмүүсийг хэрхэн зохицуулах ёстой вэ? Тэднийг хүлээн авах хэрэгтэй. Тохиолдол бүрийн шинж чанар өөр өөр учир чи хүн болгонтой харьцахдаа нэг дүрмийг баримталж болохгүй. Зарим хүн сул дорой байдалд ороогүй, харин үнэндээ оргодлууд байдаг. Хэрэв чи тэднийг буцаан авбал төстэй зүйл тохиолдох үед тэд дахиад л оргон зугтах болно. Ийм хүн бол түр зуурын оргодол биш; ийм хүн үргэлж оргодол байх болно. Тиймээс Бурхан тийм хүмүүсийг хөөж гаргаад, эргэж хэзээ ч хүлээн авдаггүй. Өөр бусдыг нь Бурхан аварч магадгүй, тэднийг бол авардаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”-өөс эш татав

Ийм хүмүүс хаа сайгүй байдаг: Тэд Бурханы замын талаар итгэлтэй байдаг байснаа янз бүрийн шалтгаанаар гарч явж, юу хүссэнээ хийх гээд баяртай ч гэж хэлэлгүй чимээгүйхэн явдаг. Энэ хүмүүсийн явдаг шалтгааныг бид одоохондоо ярилцахгүй; эхлээд бид ийм хүнд хандах Бурханы хандлага ямар байдгийг авч үзэх болно. Энэ маш тодорхой байна! Бурханы нүдэнд бол, энэ хүмүүс явсан тэр мөчөөс Бурханд итгэх хугацаа нь дуусдаг. Үүнийг хувь хүн өөрөө биш, харин Бурхан дуусгасан. Энэ хүн Бурханыг орхиж явсан нь Бурханыг хэдийн голж, Түүнийг хүсэхээ больж, Бурханы авралыг хүлээн авахаа больсон гэсэн үг юм. Ийм хүн Бурханыг хүсэхгүй байгаагаас хойш Бурхан түүнийг хүсэж болно гэж үү? Түүнчлэн ийм хүмүүс ийм хандлага, ийм үзэл бодолтойн дээр Бурханыг орхиж явахаар шийдэхдээ Бурханы зан чанарыг аль хэдийн хилэгнүүлсэн байдаг. Хэдийгээр тэд уурсаж, Бурханыг хараагаагүй, аливаа балиар, дэндсэн авир гаргаагүй ч гэсэн, мөн хэдийгээр энэ хүмүүс “Би гадаа ханатал зугаацаж, эсвэл ямар нэгэн зүйлийн улмаас Бурхан надад хэрэгтэй хэвээр байх өдөр ирвэл би эргэж ирнэ. Эсвэл Бурхан намайг дуудвал би эргэж ирнэ” хэмээн бодож эсвэл “Би гаднаа гомдож, эсвэл гадаад ертөнц хэтэрхий харанхуй, хэтэрхий хорон муухай гэдгийг хараад урсгалаараа явахыг хүсэхээ болих үедээ Бурханд эргэж очно” гэж хэлдэг ч гэсэн тийм байдаг. Хэдийгээр энэ хүмүүс яг хэзээ буцаж очихоо дотроо тооцоолсон ч гэсэн, буцаж ирэх хаалгаа онгорхой орхихыг хичээсэн ч гэсэн тэд юунд итгэж, хэрхэн төлөвлөх нь хамаагүй, энэ бүгд зүгээр л хий хоосон мөрөөдөл гэдгийг тэд ухаардаггүй. Тэдний явахыг хүсэж байгаа нь Бурханд ямар санагдахыг мэддэггүй нь тэдний хамгийн том алдаа юм. Тэд Бурханыг орхиж явахаар шийдсэн тэр мөчөөс Тэр тэднийг бүрмөсөн хаядаг; тэр үед Тэрээр ийм хүний төгсгөлийг зүрх сэтгэлдээ аль хэдийн тодорхойлсон байдаг. Тэр нь ямар төгсгөл вэ? Тэр нь энэ хүн хулгануудын нэг учраас тэдэнтэй хамт мөхөх болно. Тиймээс хүмүүс хэн нэгэн Бурханыг хаясан боловч шийтгэл хүртэхгүй байх иймэрхүү нөхцөлийг дандаа хардаг. Бурхан зарчмынхаа дагуу ажилладаг. Зарим зүйлийг харж болдог байхад заримыг нь Бурхан зөвхөн зүрх сэтгэлдээ шийдвэрлэдэг учраас хүмүүс үр дүнг нь харж чаддаггүй. Хүмүүст харагддаг тал нь аливаа юмны жинхэнэ тал байх албагүй, харин чиний хардаггүй нөгөө тал нь үнэндээ Бурханы жинхэнэ чин сэтгэлийн бодол, дүгнэлтийг агуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэг үгүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх ёсгүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээнэ, гэхдээ чи болчимгүй загнаж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулганд шинэ итгэгчдийг хүлээн авах зарчмууд: Аврагдах маш өчүүхэн найдвар юм уу, боломж байгаа ч гэсэн Бурханд чин сэтгэлээсээ итгэж байгаа л бол тэднийг чуулганд хүлээн авах хэрэгтэй, хэзээ ч түлхэж болохгүй. Чуулганд хүмүүсийг хүлээн авах стандарт хэтэрхий өндөр байх ёсгүй, учир нь бүх хүн төрөлхтнийг Сатан хэдийн маш гүнзгий завхруулсан бөгөөд хүн чанар сайтай нь цөөн. Хэрэв тэд мууг үйлдэгч юм уу, мулгуу хүмүүс биш бол, хэрэв тэд Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг бол тэднийг чуулганд хүлээн авах хэрэгтэй. Тэд ажилчин, фермер, багш, эрдэм шинжилгээний болон технологийн мэргэжилтэн, төрийн ажилтны аль нь ч байсан бүгдтэй нь бид ямар ч гадуурхалгүйгээр эрх тэгш харьцах ёстой. Тэдгээр боловсон хүчин, эрдэм шинжилгээ, технологи, боловсролын мэргэжилтнүүдийг Бурханы үг рүү, үнэнийг ойлгоход нь залж чиглүүлэхдээ бид онцгойлон туйлын тэвчээртэй байх ёстой. Тийм хүмүүс үнэнд ороход илүү хэцүү байдаг учраас тэдэнд тавих бидний хүлээлт хэтэрхий өндөр юм уу, хатуу чанга байж болохгүй. Хэрэв бид тэр хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг бол тэдэнтэй тогтмол холбоотой байж, туслах хэрэгтэй. Энэ хүмүүс үнэнд орж, Бурханд итгэх суурийг бий болгохдоо энгийн хүмүүсээс арай урт хугацаа шаардах боловч нэгэнт үнэхээр үнэнд орсон бол бүгд хэрэгтэй авьяастнууд болдог. Төлөөс төлөхгүйгээр авьяастныг хөгжүүлнэ гэдэг бүтэхгүй.

Чуулганд хүлээн авсан шинэ хүмүүсийн хувьд чуулганы удирдагч, санваартнуудаас зөвшөөрөл авахад ихэнхдээ хангалттай. Онцгой нөхцөлд чуулганы нийт гишүүдийн зөвшөөрөл шаардагдана. Хэрэв зарим нь шинэ итгэгчийг хүлээн авахтай санал нийлэхгүй бол итгэгч туршилтын хугацааг туулах ёстой. Туршилтын хугацаанд байх үед тэднийг танилцуулсан эсвэл тэдэнд сайн мэдээ номлосон хүн тэдэнтэй байнга холбоотой байж, нөхөрлөсөөр байх хэрэгтэй. Ямар ч харилцааны үед шинэ хүнийг нарийн ажиглах хэрэгтэй. Хэрэв тэд чин сэтгэлээсээ Бурханд итгэдэг хүн гэдэг нь батлагдвал тэднийг чуулганд хүлээн авч болно. Чуулганд хүмүүсийг хүлээн авах ажил нь хэтэрхий туйлширсан байж болохгүй; зөвхөн мууг үйлдэгч, мулгуу хүмүүсийг л хориглох хэрэгтэй. Ихэнх хүнийг хүлээн авах хэрэгтэй, зөвхөн онцгой тохиолдолд чуулганаар цааш нь ярилцаж, батлах шаардлагатай.

Чуулганд хүмүүсийг хүлээн авахдаа анхааралтай байх хэрэгтэй. Чуулганаар тэжээлгэх хүсэлтэй, байнга завхайрдаг, дэндүү биеэ тоосон мууг үйлдэгчдийг чуулганд элсэхээс сэргийлэх ёстой. Зүгээр л урсгалаараа явж, зугаацаж байдаг үл итгэгчид мөн байдаг; тэднийг мөн чуулганд элсэхээс сэргийлэх ёстой. Учир нь тийм хүмүүс үнэнийг хайрладаггүй, чуулганд элслээ ч гэсэн эцсээ хүртэл дагагч байж чаддаггүй. Эдгээр нь эцэстээ чуулганыг орхидог төрлийн хүмүүс юм. Түүнчлэн тагнах гэж ирдэг хүмүүсийг бид чуулганд шургалахаас сэргийлэх ёстой. Үндсэндээ дараах гурван төрлийн хүнийг чуулганд элсэхээс сэргийлэх ёстой: Эхний төрөлд чуулганд ерөөсөө хүлээн авч болохгүй маш ёрын муу, хүний үнэргүй, адгийн хүмүүс багтана; дараагийн төрөлд нь чуулганд шургалах хүсэлтэй тагнуулчид багтах бөгөөд тэднийг чуулган хүлээн авч огт болохгүй; сүүлийн төрөлд нь Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй, чуулганд орсон ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт чуулганыг орхидог хүмүүс багтана, тиймээс чуулган тэднийг хүлээн авч болохгүй.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бурханы гэр одоо нэг дүрэмтэй болсон: Шинэ итгэгчид бүгд өөрийн хүслээр чуулганд элсэж байгаа, үүндээ хэзээ ч харамсахгүй, үүгээрээ Бурханд жинхэнээсээ итгэдэг гэдгээ баталж байна гэсэн өргөдөл бичих ёстой. Өргөдөл бичсэний дараа Бурханы гэр зан авираар чинь чуулганд элсэхэд болох эсэхийг чинь үнэлнэ. Хэрвээ чи өргөдөл бичээгүй бол Бурханы гэр бич гэж шаардахгүй боловч ердөө л хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа хүн л гэж чамтай харьцана. Ингэх нь Бурханы гэрийн зөв бус уу? Ингэснээр хүмүүст итгэх бүрэн эрх чөлөө өгч, сонголтыг гарт нь бүрэн даатгаж, ямар нэгэн албадаж байгаа мэдрэмж төрүүлэхээс зайлсхийдэг. Хэрэв чи Бурханд үнэхээр итгэдэг бол Бурхан өөрийн биеэр хүнийг аврах гэж махбод болсон гэдгийг тогтоосон цагт чуулганд элсэх хэрэгтэй; тэр цагт л чи Бурханы өмнө үнэхээр өргөгдөх бөгөөд тэр цагт л Бурхан чамайг Өөрийн гэрийн гишүүн гэж хүлээн зөвшөөрөх болно. Хэрэв чуулганд элсэхгүй бол Бурханы нүдэнд чи зүгээр нэг үзэгч, үл итгэгч; чуулганы төлөө бага зэрэг хүчин чармайлт гаргаж чадаж магадгүй ч түр зуурын үйлчлэл үзүүлэгчээс өөр юу ч биш хэвээр үлдэнэ; Чуулганд элсэхийг хүсэхгүй байгаа хэн бүхэн Бурханд жинхэнээсээ итгэдэггүй, Бурханы хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс гэж хэлэх нь зүйтэй.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнө нь чуулганы их цэвэрлэгээний үеэр нэлээд хэдэн хүнийг цэвэрлэж, хөөн гаргасан. Тэдний зарим нь яалт ч үгүй Бурханд жинхэнээсээ итгэдэг, гэмшиж буй шинж харуулдаг бөгөөд тэд тууштай итгэсэн хэвээр байдаг. Чуулган энэ хүмүүст өөр нэг боломж өгч, тэднийг буцааж хүлээн авах хэрэгтэй. Дараах нөхцөлүүдийг зөвлөмж болгон ашиглаж болно.

1. Үүргээ биелүүлээгүй, эсвэл цуглаанд ойр ойрхон оролцоогүйгээс болж чуулганаас цэвэрлэгдсэн хүмүүсийн хувьд хэрэв тэд жинхэнээсээ гэмшиж буй шинж харуулбал чуулганд буцаан авч болно.

2. Бурханд үнэхээр итгэдэг боловч зарим нэг гэм бурууг үйлдсэнээс болж (тэр нь үнэндээ хөөгдөх хангалттай шалтгаан биш) хөөгдсөн хүмүүсийн хувьд чуулганд буцаан авч болно.

3. Үнэнийг эрэлхийлээгүй, итгэлдээ мунгинуу байснаас болж цэвэрлэгдсэн хүмүүсийн хувьд хэрэв тэд харьцангуй хүн чанар сайтай, муу хүмүүс биш бөгөөд жинхэнээсээ гэмшиж буй шинж одоогоор харуулж байгаа бол тэднийг чуулганд буцаан авч болно.

4. Хүн чанар муутай, зан авирын доголдлоос болж чуулганаас хөөгдсөн хүмүүсийн хувьд хэрэв тэд сайн мэдээг түгээхдээ цаг ямагт мэрийсээр байгаа бөгөөд жинхэнээсээ гэмшиж буй шинж харуулсан бол тэднийг чуулганд буцаан авч болно. Хэрэв тэр хүмүүс чуулганд буцаж ирвэл тэд биеэ зөв авч явах ёстой; түүнчлэн тэдэнд удирдагч хийхийг зөвшөөрөхгүй.

Дээрх ангиллуудад хамаарах хүмүүсийн хувьд чуулган хүн явуулж тэдний нөхцөл байдлыг ойлгож авч, баталгаажуулах ёстой. Хэрэв тэр хүмүүс чуулганд буцаж ирэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол гишүүдийн ихэнх нь санал нэгтэй байгаа л бол буцаж орохыг зөвшөөрч болно. Хэрэв гишүүдийн цөөнх нь л санал нэгтэй байвал тэрхүү эргэн ирэхээр хүлээж буй хүмүүсийг явуулах хэрэгтэй. Чуулганд хүмүүсийг хүлээн авах асуудал дээр зарчмыг огт зөрчиж болохгүй. Урьд өмнө нь ихэнхдээ үндэслэлтэй шалтгаанаар хөөгддөг байсан; зохисгүйгээр хөөгдсөн нь цөөхөн. Тийм хүмүүсийг дараа нь дахин авч үзэж, өөр нэг боломж өгч болно. Хэрэв чуулган хөөж явуулсан юм уу, цэвэрлэсэн хүмүүсийнхээ ихэнхийг буцаан авбал томоохон алдаа гарч болно. Чуулган бүр эдгээр зарчмыг сайн ухамсарлаж, гажихгүй байх ёстой. Чуулган бодит нөхцөл байдлын дагуу үйлдэж, зарчмын дагуу хүмүүстэй харьцах ёстой. Гэм бурууг үйлдсэн нэгэнтэй муу хүн шиг харьцах хэрэггүй, харин үргэлжид ёс суртахуунгүй байдаг, ахин дахин сахилгажуулсны дараа ч гэсэн хэзээ ч өөрчлөгддөггүй, байнга тахил хулгайлдаг, ханаж цаддаггүй ховдог шунахай, үргэлжид биеэ тоосон, их зантай, сэтгэцийн өвчтэй, галзуу, байнга хэрүүл маргаан тарьж, зөрчил тэмцлээр хөөцөлдөж байдаг, эрх мэдлийн төлөө байнга тэмцдэг, байр суурь байхгүй л бол ямар ч үүрэг гүйцэтгэх хүсэлгүй энэ хүмүүс нь бүгд засаршгүй хүмүүс. Муу хүмүүс үргэлж муу байх болно; тэд хэзээ ч жинхэнээсээ гэмшихгүй. Тиймээс ийм хүмүүсийг чуулганд буцаан авчрах эрх хэнд ч байхгүй, буцааж авчирсан хэн боловч тэдэнтэй хамт чуулганаас хөөгдөх болно. Чуулганд буцаж ирсэн хүмүүс саад учруулах ааш авир огт гаргах ёсгүй, мөн ихэнх хүнтэй сайн харьцаатай байх ёстой. Эдгээр нь л зөвхөн чуулганд буцаж ирэхэд яг тохирсон хүмүүсийн төрөл юм. Чуулганы ажилд ашиг тустай юм уу, сайн мэдээг түгээх үйлчилгээ үзүүлэх чадамжтай хүмүүсийг л буцаан авч болно; чуулганд хор хөнөөлтэй хэнийг ч яасан ч буцаан авахыг зөвшөөрөхгүй. Бүх түвшний удирдагч, ажилчид энэ асуудал дээр зарчмын дагуу үйлдэх ёстой, тэгснээр нэг ч сайн хүн завсраар нь унахгүй, нэг ч муу хүнийг буцаан авахгүй.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 69. Чуулганыг А, Б бүлэгт хуваах зарчмууд

Дараах: 71. Чуулганд хүмүүсийг тусгаарлах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх