57. Бурханыаас сэрэмжилдэг байдал, Түүний талаарх буруу ойлголтыг засаж залруулах зарчмууд

(1) Христ ганцаараа хүн төрөлхтний Аврагч. Зөвхөн Тэр л хүнд үнэн болон амийг хайрлаж чадна, Түүнийхээс өөр аврал гэж үгүй;

(2) Бурханы шүүлт гэсгээлт, шалгалт цэвэршүүлэлт, засалт харьцалт нь бүгд хүнийг аварч, төгс болгохын төлөө хийгддэг бөгөөд бүгдээрээ хүнийг гэх хайрын илэрхийлэл юм гэдгийг мэдэх шаардлагатай;

(3) Хүн үзэлтэй нь нийцэхгүй үйл явдалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгож, Түүний зан чанарын талаар мэдлэгтэй болох гэж оролдох ёстой. Ингэснээр л хүн үзэл, буруу ойлголтоосоо ангижирч чадна;

(4) Бурханы эсрэг байнга хамгаалж, Бурханыг буруугаар ойлгодог хүмүүс бол ов мэхтэй хүмүүс бөгөөд Бурхан бол үнэн гэдэгт итгэдэггүй бүх хүн нь тэр чигтээ жигшүүртэй этгээд—үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс юм.

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт агаад Түүний зан чанар, Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг ил болгохыг хүсдэг гэдгийг мэддэггүй бол туршлагажих ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө захирагдаж, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлтээр дамжуулан та нарт аврал ирсэн ба энэ нь та нарыг төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл юм. Түүнчлэн, хайр найргүй гэсгээлт нь та нарын дээд зэргийн аврал болдог—энэхүү гэсгээлт, шүүлтийн өмнө та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа үргэлж авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харж, Түүний бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг ухаарсан; үүнээс гадна, удаа дараагийн цохилт, сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүртээгүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? Та нарын нигүүлсэл бүр Соломоны эдэлсэн алдар суу болон эд баялгаас илүү элбэг дэлбэг билээ! Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн санаа зорилго та нарыг аврахын оронд яллаж, шийтгэхийн төлөө байсан бол өдөр хоногууд чинь ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ Миний зорилго ердөө та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яах гэж махбод болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг эгэл хүмүүсийг шийтгэхэд ганцхан үг айлдахад л болчих биш үү? Би та нарыг зориуд ялласныхаа дараа мөн л устгах хэрэгтэй юм гэж үү? Та нар Миний энэ үгэнд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө хайр, энэрлээр л дамжуулан хүнийг аварч чадах юм гэж үү? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах юм гэж үү? Миний зөвт зан чанар хүнийг бүрмөсөн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадах бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой”-оос эш татав

Та нар бүгд нүгэлт, завхай газар амьдардаг бөгөөд бүгд завхай, нүгэлтэй. Өнөөдөр та нар Бурханыг хараад зогсохгүй, бүр ч чухал нь гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, үнэхээр гүн гүнзгий авралыг хүртсэн, өөрөөр хэлбэл, Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Өөрийн хийдэг бүхэндээ Бурхан та нарыг үнэхээр хайрладаг. Түүнд ямар ч муу санаа зорилго байхгүй. Та нарын нүглээс болж л Тэр та нарыг шүүдэг, ингэснээр та нар өөрсдийгөө шинжилж, энэхүү үлэмж их авралыг хүлээн авна. Энэ бүхэн нь хүнийг бүрэн төгс болгох зорилгоор хийгддэг. Эхнээсээ эцсээ хүртэл Бурхан хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн бөгөөд Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсдэггүй. Өнөөдөр Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол та нарыг биечлэн удирдахын тулд ийм их хэмжээний ажлыг мөн л хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй, эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр бол хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүс дуулгаваргүй учраас л Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол хүмүүсийг аврах боломжгүй байх байв. Та нар хэрхэн амьдрахыг мэддэггүй, бүр хэрхэн амьдрах талаар ч ойлгодоггүй учраас, мөн энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба өөрсдөө завхай, бузар диаволууд учраас та нарыг бүр их доройтуулж Тэр тэвчдэггүй, одоогийнх шигээ энэхүү бохир бузар газарт амьдарч, Сатанд хүссэнээр нь гишгэлүүлэхийг чинь харж тэвчдэггүй, та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч тэвчдэггүй. Тэрээр энэ бүлэг хүмүүсийг олж авч, та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулалтын ажлыг хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь гагцхүү авралын төлөө байдаг. Чам дээр хийгддэг бүхэн хайр, аврал юм гэдгийг хэрвээ чи харж чаддаггүй бол, хэрвээ чи энэ нь зүгээр л арга барил, хүнийг тарчлаах зам, итгэхийн аргагүй зүйл гэж боддог бол зовлон, бэрхшээл туулахын тулд өөрийнхөө ертөнц рүү буцсан нь дээр! Хэрвээ чи энэ урсгалд байж, энэ шүүлт, энэ энгүй авралыг эдэлж, хүний ертөнцийн хаанаас ч олдохгүй энэ бүх ерөөлийг эдэлж, энэ хайрыг эдлэхийг хүсэж байгаа бол сайн бай: Байлдан дагуулалтын ажлыг хүлээн авахын тулд энэ урсгалд бай, тэгвэл төгс болгуулж чадна. Өнөөдөр чи Бурханы шүүлтийн улмаас бага зэрэг зовлон шаналал, цэвэршүүлэлт туулж болох ч энэхүү зовлон шаналалд үнэ цэн, утга учир бий. Бурханы гэсгээлт, шүүлт хүмүүсийг цэвэршүүлж, хайр найргүй илчилдэг хэдий ч зорилго нь нүглийнх нь төлөө тэднийг шийтгэж, тэдний махан биеийг шийтгэхийн төлөө байдаг—энэ ажлын юу ч тэдний махан биеийг яллан сүйрүүлэхээр зорьдоггүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв зам руу хөтлөх зорилготой. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу зам руу хөтлөөгүй нь тодорхой! Энэ бүхэн нь чамаар хэвийн хүн чанарыг амьдран харуулуулахын төлөө байдаг бөгөөд энэ бүхэнд хэвийн хүн чанараараа хүрэх боломжтой. Бурханы ажлын алхам бүр нь чиний хэрэгцээнд үндэслэж, сул талын чинь дагуу, бодит биеийн хэмжээний чинь дагуу хийгддэг бөгөөд дааж давшгүй ямар ч ачааг та нарт өгдөггүй. Үүнийг чи одоо тодорхой мэддэггүй бөгөөд Би чамд хатуу хандаж байгаа мэт санагддаг, үнэндээ чамайг өдөр бүр гэсгээж, шүүж, зэмлэдгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддагаас болдог гэж чи үргэлж итгэдэг. Гэхдээ чиний амсдаг зүйл гэсгээлт, шүүлт мөн хэдий ч энэ нь үнэндээ чамайг гэх хайр, хамгийн агуу хамгаалалт билээ. Хэрвээ чи энэ ажлын илүү гүн гүнзгий утга учрыг ухаарч чадахгүй бол чиний хувьд үргэлжлүүлэн туулах боломжгүй болно. Энэхүү аврал чамд тайтгарал авчрах ёстой. Ойлгож ухамсарлахаас бүү татгалз. Өдий хүрсэн болохоор чи байлдан дагуулалтын ажлын ач холбогдлыг тодорхой ойлгосон байх ёстой бөгөөд энэ талаар янз бүрийн үзэл бодол өвөрлөх ёсгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс эш татав

Олон хүн Бурханы хүслийг ойлгодоггүй; Бурханы урьдчилан тогтоодог хүн бүр гарцаагүй аврагдах бөгөөд Бурханы урьдчилан тогтоодоггүй хүн бүр юмыг илүү сайн хийсэн ч гэсэн аврагдахгүй гэж тэд боддог. Бурхан хүмүүсийн үр дүнг гүйцэтгэл болон зан авирт нь тулгуурлан тодорхойлохгүй гэж тэд боддог. Хэрэв чи ингэж боддог бол Бурханыг ихэд буруугаар ойлгож байна. Хэрэв Бурхан үнэхээр ингэсэн бол зөвт байна гэж үү? Бурхан дараах зарчимд үндэслэн хүмүүсийн үр дүнг тодорхойлдог: Эцсийн дүнд хүмүүсийн үр дүн хувийн гүйцэтгэл болон зан авираар нь тодорхойлогдоно. Чи Бурханы зөвт зан чанарыг харж чаддаггүй бөгөөд Бурханыг үргэлж буруугаар ойлгож, Түүний санаа зорилгыг мушгин гуйвуулдаг; энэ нь чамайг байнга гутранги, сэтгэл дундуур байхад хүргэдэг. Энэ чинь өөрийгөө хохироож байгаа хэрэг бус уу? Үнэн хэрэгтээ, чи Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож, үүнд итгэлтэй байдаг уу? Бурханы үгийг тодорхойлж, үгүйсгэхийн тулд чи “Бурханы урьдчилан тогтоолт”-ыг үргэлж ашигладаг. Энэ бол Бурханыг ноцтой буруугаар ойлгож байгаа хэрэг! Чи Бурханы ажлыг огт ойлгодоггүй, Бурханы хүслийг огт ойлгодоггүй; түүнээс гадна чи Бурхан Өөрийн удирдлагын зургаан мянган жилийн ажилд гаргасан нөр их хүч чармайлтыг ойлгодоггүй. Чи цөхрөлд автаж, Бурханыг яах бол гэж таамаглаж, Түүнд эргэлздэг; чи үйлчлэл үзүүлэгч болохоос айж, “Надад мундаг гэх зүйл юу ч байхгүй; намайг яагаад энэ ажилд дэвшүүлж байгаа юм бол? Бурхан намайг ашиглаж байгаа юм болов уу? Тэр одоо надаар үйлчлэл хийлгүүлчхээд, цаашид хэрэггүй болохоор надаас ангижрахаар төлөвлөж байна уу?” гэж боддог. Бурханыг ингэж бодох нь Түүнийг эрх баригчдын эгнээнд оруулж байгаа хэрэг бус уу? Чи Бурханыг үргэлж буруу ойлгож ирсэн; Бурханыг муухайгаар бодож, Түүнийг зэвүүцэж адалсан. Бурханы үгэнд, Түүний чин сэтгэлд чи хэзээ ч итгээгүй, идэвхтэйгээр үйлчлэл үзүүлэгч байхаар эрэлхийлж, үйлчлэл үзүүлэгчийн замаар алхах санаачилга гаргасан боловч зан чанараа өөрчлөхөөр эрж хайгаагүй, бас үнэнийг хэрэгжүүлэхийн тулд зовлон эдлээгүй. Эцэст нь чи хариуцлагаа Бурхан руу түлхэж, Тэр чамайг урьдаас тогтоогоогүй, чамд чин сэтгэлээсээ хандаагүй гэж хэлсэн. Асуудал юунд байна вэ? Чи Бурханы санаа зорилгыг буруу ойлгодог, Бурханы үгэнд итгэдэггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй, үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийгөө зориулдаггүй. Чи яаж Бурханы хүслийг хангаж чадах юм бэ? Ийм хүмүүс үйлчлэл үзүүлэгч байж яагаад ч чадахааргүй юм чинь Бурхантай хэлэлцээр хийж чадахуйц байж яаж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханыг зөвт биш гэж боддог юм бол Түүнд яагаад итгэдэг юм бэ? Бурханы гэр бүлийн төлөө чармайн зүтгэхээс чинь өмнө Бурхан чамд “Чи бол хаанчлалын ардын нэг бөгөөд энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэж аминчлан хэлээсэй гэж чи үргэлж хүссэн бөгөөд хэрвээ Тэр ингэж хэлэхгүй бол үнэн зүрх сэтгэлээ чи Түүнд хэзээ ч өгөхгүй. Ийм хүмүүс хэчнээн тэрслүү билээ! Зан чанараа өөрчлөхөд хэзээ ч анхаардаггүй маш олон хүнийг Би харсан, тэд үнэнийг хэрэгжүүлэхийг бүр ч хэрэгсдэггүй. Тэд зөвхөн өөрсдийгөө сайн хүрэх газартай болох эсэх, Бурхан тэдэнд хэрхэн хандах, тэднийг Өөрийнхөө ардыг болгох гэж урьдаас тогтоосон эсэх болон өөр бусад сураг ажгийн асуудалд л анхаарал хандуулдаг. Үнэнч шударгаар ажилладаггүй ийм хүмүүс яаж мөнх амьдралыг олж авч чадах юм бэ? Тэд яаж Бурханы гэр бүлд үлдэж чадах юм бэ?

Би одоо та нарт хатуу хэлье: Урьдаас тогтоосон хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй бол эцэстээ тэр хүн таягдан хаягдана; харин өөрийгөө Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг, үнэнийг хэрэгжүүлэхээр чадах бүхнээ хийдэг хүн (түүнийг үлдээхээр урьдаас тогтоогдсон хүн биш гэж хүмүүс үздэг боловч) урьдаас тогтоогдсон гэгч үнэнч зүтгэлгүй хүмүүсээс илүү дээр эцсийн хүрэх газартай байх болно, учир нь Бурхан зөвт зан чанартай. Чи ийм үгэнд итгэж байна уу? Чи ийм үгэнд итгэж чадахгүй, аливааг буруу аргаар хийсэн хэвээр байвал чи лав амьд үлдэж чадахгүй гэж Би чамд хэлнэ, учир нь чи Бурханыг үнэхээр хүсдэггүй бөгөөд үнэнд дургүй. Нэгэнт ийм болохоор Бурхан хүмүүсийг урьдаас тогтоодог нь чухал биш. Үүнийг би хэлж байгаагийн шалтгаан бол эцэст нь Бурхан хүмүүсийн үр дүнг гүйцэтгэл, зан авираар нь тодорхойлно; гэхдээ бодитойгоор яривал, Бурхан урьдаас тогтоодог нь багахан л үүрэг гүйцэтгэдэг, гол үүрэг гүйцэтгэдэггүй. Чи энэ үгсийг ойлгож байна уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах”-аас эш татав

Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи эргэцүүлэн боддог: уучилшгүй нүгэлтэй, жудаггүй, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, урвамтгай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олoхгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг. Олон жилийнхээ ажлаар та нар олон үнэнийг харсан боловч Миний чих юу сонссоныг та нар мэдэх үү? Та нараас хэр олон нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Та нар үнэний төлөө төлөөс төлөхөд бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Зүрх сэтгэлд чинь зөв шударга бус байдал л байдаг учраас та нар, хэн ч байсан хамаагүй хүн бүр зальтай, шударга бус гэж бодоод, бие махбодтой болсон Бурхан ч гэсэн хэвийн хүнтэй адилаар нинжин сэтгэлгүй, өр зөөлөн хайргүй байж чадна гэж ч итгэхэд хүрдэг. Үүнээс ч илүүтэйгээр, эрхэм дээд ёс жудаг, өршөөнгүй, өр зөөлөн уг чанар тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй бөгөөд зөвхөн харанхуй, ёрын муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол хүмүүсийн сайн, сайхныг гэх хүсэл эрмэлзлээ даатгадаг зүйл, хүний зохиосон үлгэр домгийн нэгэн юм гэж та нар итгэдэг. Та нарын оюун ухаанд, тэнгэр дэх Бурхан бол маш шулуун шударга, зөвт, агуу, шүтэн мөргөж, бишрэхүйц байдаг; харин газар дээрх энэ Бурхан нь тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл төдий байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж болохгүй, Түүнтэй зэрэгцүүлэн үзэж бүр ч болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал болон нэр хүндийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд харьяалагддаг, харин хүний уг чанар болон завхралын тухайд бол, тэдгээр нь газар дээрх Бурханд ч байдаг шинж чанар юм. Тэнгэр дэх Бурхан мөнхөд сүрлэг байдаг байхад газар дээрх Бурхан мөнхөд ялихгүй, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурхан сэтгэл хөдлөлд автдаггүй, зөвхөн зөвт байдалтай байдаг, харин газар дээрх Бурханд хувиа хичээсэн сэдэл л байдаг ба ямар ч шударга байдал, эрүүл ухаан байдаггүй. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй, мөнхөд итгэмжит байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үргэлж байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм андуу ташаа мэдлэг та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн бас үүрд хадгалагдах байх. Та нар шударга бус хүний байр сууриас Христийн бүх үйл хэргийг авч үздэг ба хорон муу хүний өнцгөөс Түүний бүх ажил, ялгамж чанар, мөн чанарыг үнэлдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Бурханы талаар буруугаар ойлгох үед чамд байдаг хатуу, өрөөсгөл элемент үнэнийг эрж хайхад чинь саад болох болно. Хэрэв буруу ойлголт чинь арилбал чи үнэнийг эрж хайж чадна; арилахгүй бол чиний зүрх сэтгэл чинь хөндийрсөн санагдаж, хааш яаш байдлаар залбирна; энэ бол Бурханыг хуурч байгаа хэрэг бөгөөд Тэр үүнийг сонсохгүй. Чи Бурханыг буруугаар ойлгож, холдож, хөндийрсөн мэдрэмж төрмөгц зүрх сэтгэл чинь Бурханд хаалттай болж, Бурханы үгийг сонсож, үнэнийг эрэлхийлэхийг хүсдэггүй. Чи юу ч хийлээ гэсэн зүгээр л оромдсон болж, дүр эсгэж, ов мэх гаргаж байдаг. Бурханы талаарх хүний буруу ойлголт шийдэгдэж, хүн энэ саадыг давсан үедээ Бурханы өмнө үнэхээр үнэнч сэтгэлээр очиж, Бурханы үг, Бурханы шаардлага болгоныг чин сэтгэлээсээ авч үзэх болно. Хэрэв Бурхан, хүн хоёрын хооронд зөрчилдөөн, зай завсар, үл ойлголцол байгаа бол хүн Сатаны үүрэг гүйцэтгэж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг. Ийнхүү эсэргүүцэхийн үр дагавар юу вэ? Тийм хүн Бурханд захирагдаж чаддаг уу? Тэд үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг уу? Тэд аль алийг нь чаддаггүй бөгөөд зан чанарынх нь өөрчлөлт ч зогсонги байдалд ордог. Иймээс хүн өөрийнхөө янз бүрийн байдлыг шинжихдээ нэг талаар өөрийгөө мэдэхийн тулд ингэдэг бол нөгөө талаар Бурханы талаарх буруу ойлголтоо шинжихэд анхаарах шаардлага гардаг. Эдгээр буруу ойлголт юунд хүргэдэг вэ? Үзэл, төсөөлөл, хязгаарлалт, эргэлзээ, судалгаа, таамаглал. Чи ийм байдалд автах үед Бурхантай харилцах харилцаанд чинь асуудал үүсдэг. Үүнийг шийдэхийн тулд даруй үнэнийг эрж хайх ёстой—үүнийг заавал шийдвэрлэх ёстой. Бурханы талаар буруу ойлголттой бол тэр асуудлаа шийдтэл үүргээ гүйцэтгэж болохгүй гэж зарим нь боддог. Энэ нь үндэслэлтэй юу? (Үгүй.) Үүргээ гүйцэтгэхээ бүү хойш тавь, харин үүргээ гүйцэтгэхийнхээ зэрэгцээ асуудлаа шийд. Үүргээ гүйцэтгэх үед Бурханы талаарх буруу ойлголт чинь өөрийн мэдэлгүй багасаж эхлэх бөгөөд асуудал хаанаас үүссэн, хэр ноцтой болохыг чи олж мэднэ. Нэг л өдөр та нар, “Хүн бол бүтээгдсэн зүйл, Бүтээгч үүрд миний Эзэн; энэ мөн чанар ч, хүний байр суурь ч, Бурханы байр суурь ч өөрчлөгддөггүй. Бурхан юу ч хийлээ гэсэн, бүр Бурханы хийдэг зүйлийг бүх хүн төрөлхтөн буруу гэж үзлээ ч гэсэн Бурханы хийсэн зүйлийг би үгүйсгэж болохгүй, бас Тэр бол үнэн гэдгийг үгүйсгэж болохгүй. Бурхан бол үүрдийн алдаа мадаггүй, хамгийн дээд үнэн. Хүн өөрийн байр сууриндаа бат зогсох ёстой; Бурханыг судлахын оронд Бурханы зохион байгуулалт, бүх үгийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Бурханы хэлж, хийдэг бүхэн зөв. Хүн Бурханд элдэв шаардлага тавих ёсгүй—бүтээгдсэн зүйл тэгэх эрхгүй. Бурхан надад тоглоом тохуу мэт хандлаа ч гэсэн би захирагдах л ёстой, тэгэхгүй бол тэр нь Бурханы биш, миний л асуудал” гэж ухаарч чадаж магадгүй. Үнэний энэ талын туршлага, мэдлэгтэй болох үедээ чи Бурханд дуулгавартай байдалд үнэхээр ороод, дахиж томоохон бэрхшээлтэй тулгарахгүй бөгөөд үүргээ биелүүлж байна уу, үнэний янз бүрийн талыг хэрэгжүүлж байна уу хамаагүй, олон бэрхшээл шийдвэрлэгдсэн байх болно. Энэ бол хамгийн агуу, гүн гүнзгий үнэн. Олон удаа хүмүүс янз бүрийн бэрхшээлтэй тулгарч, төрөл бүрийн саад гарч, аль эсвэл эвлэрэх аргагүй зүйлтэй учрах үед тэд буруу байранд зогсож байгаагаас энэ нь үүдэлтэй байдаг: Тэд Бурханыг буруугаар ойлгодог; Бурханыг судлахыг хүсэж, Бурханд Бурхан гэж хандахыг хүсдэг; тэд Бурханы хэлж, хийдэг бүхэн зөв гэдгийг үгүйсгэхийг хүсдэг; Бурхан бол үнэн гэдгийг үгүйсгэхийг хүсдэг. Тэгэхээр тэр хүн бүтээгдсэн зүйл байх хүсэлгүй, харин Бурхантай эн зэрэгцэж, Бурханаас өө хайхыг хүсэж байгааг энэ нь илтгэдэг. Ингэвэл асуудал үүснэ. Хэрэв чи үүргээ биелүүлж, бүтээгдсэн зүйлийн байр сууриндаа бат зогсож чадвал Бурханы хийдэг зүйлийг эсэргүүцэх сэтгэл чамд үндсэндээ огт төрөхгүй. Чи бага зэрэг буруугаар ойлгож, зарим нэг үзэлтэй байж болох ч хамгийн наад зах нь чи Бурханы зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн хандлагатай байж, Бурханд захирагдахад бэлэн байр суурьтай байх тул Бурханыг эсэргүүцэх сэтгэл чамд төрөхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”-аас эш татав

Хүмүүс Бурханы шалгалтад үргэлж санаа зовж, эмээдэг атлаа дандаа Сатаны урхинд амьдарч, Сатанд довтлуулж, хүчирхийлүүлдэг аюултай орчинд амьдарч байна—гэхдээ тэд айдсыг мэдэхгүй, амарлингуй байдаг. Юу болоод байна вэ? Бурханд итгэх хүний итгэл зөвхөн өөрийнх нь харж чадах зүйлсээр л хязгаарлагддаг. Тэрээр хүнийг гэсэн Бурханы хайр, зовнил, хүнд тавих Түүний өрөвч сэтгэл, анхаарал халамжийг өчүүхэн төдий ч үнэлдэггүй. Харин хүнБурханы шалгалт, шүүлт, гэсгээлт, сүр жавхлан, уур хилэнгийн талаар бага зэрэг айдас, түгшүүртэй байдгаас биш Бурханы сайн санааны талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг. Шалгалтын талаар дурдахад Бурхан далд сэдэл агуулж байгаа мэт хүмүүст санагддаг, тэр ч байтугай зарим нь Бурхан хорон муу санаа өвөрлөдөг гэж итгэдэг бөгөөд Бурхан тэдэнд яг юу хийх гэж байгааг мэддэггүй; тиймээс, Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байх тухай хашхирахын зэрэгцээ хүнийг захирах Бурханы дээд эрх болон хүнийг гэх Бурханы зохицуулалтыг эсэргүүцэж, тэрслэхийн тулд чадах бүхнээ хийдэг, учир нь хэрвээ тэд анхааралтай байхгүй бол Бурхан тэднийг төөрөгдүүлэх болно, хэрвээ тэд өөрсдийн хувь заяаг захирахгүй бол тэдэнд байгаа бүхнийг Бурхан авч, тэдний амь төгсөж ч болох юм гэж тэд итгэдэг. Хүн Сатаны баазад байдаг, гэхдээ тэр Сатанд хүчирхийлүүлж байгаа талаараа хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд Сатанд хүчирхийлүүлдэг мөртлөө Сатанд олзлогдохоос хэзээ ч айдаггүй. Хүн, Бурханы авралыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд л байдаг мөртлөө хэзээ ч Бурханд итгээгүй, эсвэл Бурхан хүнийг үнэхээр Сатаны савраас аврах болно гэж итгээгүй. Хэрвээ хүн Иовтой адилаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, өөрийн бүхий л оршихуйг Бурханы гарт өгч чадах юм бол хүний төгсгөл Иовынхтой адил байж—Бурханы ерөөлийг хүлээж авахгүй гэж үү? Хэрвээ хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах юм бол алдах зүйл юу байна вэ? Тиймээс та нар үйлдлээ анхаарч, өөрт тохиолдох гэж буй бүх зүйлд болгоомжтой хандаж бай гэж Би зөвлөж байна. Бүү яарч, уулгамчил, мөн Бурханд болон та нарын төлөө Түүний зохицуулсан хүмүүс, аливаа үйл явдал болон юманд өөрийн түргэн зангаар, өөрийн зөнгөөр, эсвэл өөрийн төсөөлөл, үзлээр бүү ханд; та нар үйлдэлдээ болгоомжтой байх ёстой ба Бурханы уур хилэнг хүргэхээс зайлсхийхийн тулд залбирч, илүү их эрж хайх ёстой гэж Би зөвлөж байна. Үүнийг санаж яв!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурханы авардаг хүмүүс нь Сатаны завхралд өртөж, улмаар завхарсан зан чанартай болсон хүмүүс юм; тэд өндөг шиг өөгүй төгс хүмүүс юм уу вакум орчинд амьдардаг хүмүүс биш. Зарим нь завхралаа илчилмэгцээ “Би дахиад л Бурханыг эсэргүүцлээ; Түүнд маш олон жилийн турш итгэсэн мөртөө одоо ч өөрчлөгдөөгүй байна. Бурхан намайг хүсэхээ больсон нь лавтай!” гэж боддог. Энэ нь ямархуу хандлага вэ? Тэд өөрсдийгөө орхисон бөгөөд Бурхан өөрсдийг нь хүсэхээ больсон гэж боддог. Ингэх нь Бурханыг буруугаар ойлгож байгаа хэрэг бус уу? Чамайг ийм сөрөг байх үед хуяг дуулганаас чинь ан цав олох нь Сатанд хамгийн амархан бөгөөд Сатаныг амжилт олмогц үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байдаг. Иймээс чи хэчнээн ч хүнд байдалд орж, чамд хэчнээн их сөрөг санагдаж байлаа ч гэсэн хэзээ ч бууж өгөх ёсгүй! Амь нь өсөж, аврагдаж байхдаа хүмүүс заримдаа буруу замаар ордог, эсвэл замаа алддаг. Тэд хэсэг зуур, амьдралдаа зарим нэг төлөвшөөгүй байдал, зан авир харуулдаг, эсвэл заримдаа сөрөг, сул дорой болж, буруу зүйл хэлж, бүдэрч ойчиж, эсвэл бүтэлгүйтэлд өртдөг. Бурханы үзэл бодлоор бол ийм зүйл бүгд хэвийн бөгөөд Бурхан эдгээрээс болж сүржигнэхгүй. Тэд ямар гүн завхарсныг, Бурханыг хэзээ ч сэтгэл хангалуун болгож чадахгүй гэдгийг хараад зарим хүний сэтгэл өвддөг бөгөөд ийм харууслыг мэдэрч чаддаг хүмүүс ихэвчлэн Бурханы авралын бай болдог. Өөрсдөд нь аврал хэрэгтэй гэж боддоггүй, өөрсдийгөө аль хэдийн төгс гэж боддог хүмүүс бол Бурханы аврах хүмүүс биш. Би яагаад та нарт үүнийг хэлж байна вэ? Миний хэлэх гэсэн зүйл бол чи итгэлтэй байх ёстой: “Хэдий би одоо сул дорой, унаж, бүтэлгүйтсэн байгаа ч нэг л өдөр өсөж, Бурханыг сэтгэл хангалуун болгож, үнэнийг ойлгож, аврагдах болно.” Чи ийм итгэлтэй байх ёстой. Ямар ч саад бартаа, бэрхшээл, бүтэлгүйтэл, уналт тулгарсан гэсэн чи сөрөг байж болохгүй; ямар төрлийн хүмүүсийг Бурхан авардгийг чи мэдэх ёстой. Түүнчлэн, хэрэв чи өөрийгөө Бурханаар авруулахад тохирохгүй гэж боддог бол, хааяа Бурханы хувьд жигшмээр, тааламжгүй байгаагаа мэдэрдэг бол, эсвэл урьд нь чамд Бурханаар огт хүлээн зөвшөөрөгдөөгүй, гологдох үе байсан бол бүү санаа зов. Чи одоо үүнийг мэддэг тул хэтэрхий оройтоогүй байна; гэмшиж л байгаа цагт Бурхан чамд аврагдах боломж олгоно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэхэд амийн оролт хамгийн чухал”-аас эш татав

Бурханы ганц үгээс болж хүмүүс, Бурхан өөрсдийнх нь талаар дүгнэлтэд хүрч, өөрсдийг нь орхисон гэж үргэлж боддог—үүний улмаас тэд Бурханыг үргэлжлүүлэн дагаж, урагшлах хүсэлгүй болдог. Үнэндээ чи орхигдоно гэж юу болохыг ойлгодоггүй; өөрийгөө орхидог чинь л жинхэнэ орхилт юм. Заримдаа Бурханы чамайг тодорхойлсон үг бол зүгээр л уурласандаа хэлсэн үг юм; Бурхан чиний талаар дүгнэлтэд хүрсэн хэрэг яавч биш, чамайг яллаж байгаа хэрэг ч биш, Бурханы эцсийн шийтгэл бүр ч биш бөгөөд Бурхан эцсийн хүрэх газрыг чинь тогтоож байгаа явдал ч биш. Энэ нь чамайг шүүж, харьцах үгээс цаашгүй. Тэдгээр нь чамд зориулсан Бурханы дэврүүн найдлагыг өгүүлдэг, чамд сануулж, анхааруулах үг бөгөөд Бурханы зүрх сэтгэлээс гарсан үг юм. Гэвч шүүлтийн энэ үгээс үүдэн бүдэрч, Бурханыг хаядаг зарим хүн бий. Зарим нь хэсэг хугацаанд сул дорой байчхаад Бурханы өмнө ирж, “Ингэж болохгүй. Би урагш үргэлжлүүлж, Бурханы шаардсанаар хийх ёстой. Хэрэв хүмүүс Бүтээгчийг орхивол амьдрал нь үнэ цэнгүй болдог. Бүтээгдсэн зүйлийн үнэ цэнийг амьдран харуулахын тулд би Бурханыг дагасаар байх ёстой” гэж хэлдэг. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн дагаж болох вэ? Тэд урьдынх шигээ дагах ёсгүй. Урьд нь тэд үүрэгтээ үнэнч бус байсан. Засалт, харьцалт хүлээн авах дургүй, мөн өчүүхэн бэрхшээл туулсныхаа дараа үргэлж гомдоллодог байсан. Чи тэр замаараа алхахаа болихёстой, өөр арга замаар алхаж, Бурханы шаардсанаар хийх ёстой бөгөөд Бурхан чиний буруу гэж хэлбэл өөрийн үзэл, төсөөллийг ашиглан ямар нэг дүгнэлт хийж, Бурханыг эсэргүүцэх гэж оролдохгүй байх ёстой; чи дуулгавартай байж, буруугаа хүлээх ёстой. Энэ нь хэрэгжүүлэх зам бус уу? Хүмүүс хэрэгжүүлэх замтай байх үедээ Бурханаас холдож хадуурдаг уу? Заримдаа хүмүүс Бурхан өөрсдийг нь орхисон гэж боддог. Гэвч үнэндээ Бурхан чамайг орхиогүй, зүгээр л чамайг жигшиж, чамд анхаарал хандуулахыг хүсдэггүй. Гэхдээ Бурхан чамайг үнэхээр орхисон юм биш. Бурханы гэрт үүргээ биелүүлэхээр хичээл зүтгэл гаргадаг ч өөрсдийн мөн чанар, харуулсан янз бүрийн зүйлээсээ үүдэн үнэндээ Бурханд хаягддаг хүмүүс бий; тэд үнэхээр сонгогдоогүй, ердөө хэсэг хугацаанд л үйлчлэл үзүүлсэн. Харин зарим хүнийг Бурхан сахилгажуулж, цээрлүүлж, шүүхийн тулд чадах бүхнээ хийдэг; Тэрээр тэдэнд хандахдаа хүний үзэлд нийцдэггүй янз бүрийн арга ашигладаг. Зарим хүн үл ойлгож, Бурхан өөрсдийг нь дээрэлхэж, сэтгэлийг нь шархлуулж байна гэж боддог. Тэд Бурханы өмнө амьдрах ямар ч нэр төргүй гэж бодож, Бурханыг цаашид шархлуулахыг хүсдэггүй бөгөөд санаачилга гарган Бурханыг орхидог. Өөрсдийнх нь амьдардаг арга зам ухаалаг гэж боддог тул тэд санаачилга гарган Бурханыг орхидог—гэвч үнэн хэрэгтээ Бурхан тэднийг хаяагүй. Тийм хүмүүс Бурханы хүслийг огт ойлгодоггүй. Тэд зарим талаар хэт мэдрэг байж, Бурханы авралыг орхихдоо тулдаг. Тэд үнэхээр мөс чанартай гэж үү? Бурхан заримдаа хүмүүсээс зайгаа барьж, заримдаа өөрсдийгөө эргэцүүлэг хэмээн тэднийг хэсэг хугацаанд хойш тавьдаг ч үнэндээ тэднийг хаяагүй; Бурхан тэдэнд гэмших боломж олгож байгаагаас биш, тэднийг үнэнээсээ хаяж байгаа юм биш. Бурхан олон муу үйл үйлдсэн антихристүүд болон хорон муу хүмүүсийг л үнэхээр хаядаг. “Би Ариун Сүнсний ажилгүй байгаа мэт санагдаж байна, бас урт удаан хугацаанд Ариун Сүнсний гэгээрэлгүй байлаа. Бурхан намайг хаясан юм болов уу?” гэж зарим хүн хэлдэг. Энэ бол эндүүрэл юм. Бурхан чамайг хаясан, Бурхан чамайг аврахгүй гэж чи хэлдэг, тэгвэл Бурхан чиний төгсгөлийг тогтоосон хэрэг үү? Ариун Сүнсний ажлыг мэдэрч чадахгүй үе байдаг ч Бурханы үгийг унших эрхийг чинь Бурхан хассан уу? Чи хэвийн хүний бодолтой, авралд хүрэх зам чинь хаагдаагүй байхад юунд гуниглана вэ? Хүмүүс сайнгүй байдалд ороод, үүнийгээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхын оронд үргэлж Бурханд буруугаа нялзааж, “Бурхан минь, Та намайг хүсэхгүй байна, тэгэхээр би ч бас Таныг хүсэхгүй” гэцгээдэг. Энэ бол зүгээр л үндэслэлгүй байгаа хэрэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Заримдаа Бурхан чамайг илчилж, сахилгажуулахын тулд тодорхой асуудлыг ашигладаг. Тэглээ гээд чи таягдан хаягдсан гэсэн үг үү? Төгсгөл чинь ирсэн гэсэн үг үү? Үгүй. Энэ нь хүүхэд дуулгаваргүй байж, алдаа гаргасантай адил юм. Эцэг эх нь хүүхдээ загнаж, шийтгэж болно, гэвч хүүхэд нь эцэг эхийнхээ санаа зорилгыг ухаарч, яагаад өөрт нь тэгж хандаж байгааг ойлгож чадахгүй бол үнэндээ өөрөө тэдний төрсөн хүүхэд мөн эсэхээ гайхаж эхэлнэ. Эцэг эхийнх нь үйлдлийн цаад жинхэнэ шалтгаан юу байсан бэ? Гол нь ирээдүйд чамайг өөрсдийнх нь хэлэх үгийг нухацтай хүлээж авч, хий гэснээр нь хийх чадвартай байж, зөвлөгөөнийх нь дагуу биеэ авч явж, үгэнд нь оролгүй, санааг нь зовоох зүйл бүү хийгээсэй хэмээн чамд сургамж өгөх зорилготой байдаг бөгөөд тэгсэн цагт тэдгээр нь зорьсон үр нөлөөгөө өгөх болно. Хэрэв чи эцэг эхийнхээ үгэнд орсон бол ахиц гаргах бус уу? Мөн тэд санаа зовох шаардлагагүй болох бус уу? Тэгээд тэд чамд сэтгэл ханамжтай байх бус уу? Чамайг тэгж шийтгэх хэрэгтэй хэвээр байх гэж үү? Иймээс олон тохиолдолд хүмүүсийн зовнил өөрсдийнх нь ашиг сонирхлоос улбаалдаг. Ер нь бол, тэд ямар ч үр дүнгүй байх вий гэж айдаг: “Хэрвээ тохиолдлоор Бурхан намайг илчилж, таягдан хаяж, голох юм бол би яаж ч чадахгүй. Хэрвээ Бурхан намайг хүсэхгүй байна гэж хэлбэл хүсэхгүй л байгаа хэрэг”. Энэ нь Бурханы талаарх чиний буруу ойлголт юм. Эдгээр нь ердөө л чиний бодол. Чи Бурханы санаа зорилго юу болохыг олж мэдэх ёстой. Тэр хүмүүсийг таягдан хаях гэж бус, өсгөх санаа зорилгоор ил болгодог. Үүнээс гадна, заримдаа чи өөрийгөө ил болгуулж байна гэж бодож болох ч үнэн хэрэгтээ тэгээгүй байдаг. Ихэвчлэн дорд хэв чанартай, үнэнийг ойлгодоггүйн дээр биеэ тоосон зан чанартай, онгирох дуртай, тэрслүү зан чанартай, ухамсаргүй, хайнга, үүргээ гүйцэтгэхдээ хайхрамжгүй учраас хүмүүс ажлаа тааруухан хийж, үүргээ зүй зохистой биелүүлдэггүй. Нөгөөтээгүүр чи заримдаа чамтай хуваалцсан зарчмыг чанд сахилгүй, нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргадаг. Тэгээд хүссэнээ хийж, бусадтай илүү их нөхөрлөл хийхээсээ өмнө үйлдэл хийж, хуулийг уландаа гишгэдэг. Үйлдэл чинь дурдаад байх сайн үр дүн өгдөггүй бөгөөд зарчимд харшилдаг. Энэ тал дээр чи сахилгажуулагдах ёстой, иймээс үүнийг яаж таягдан хаягдсан гэж хэлж болох юм бэ? Чи үүнд зөв аргаар хандах ёстой. Үүнд хандах зөв арга зам юу вэ? Үнэнийг ойлгодоггүй асуудал дээрээ чи эрж хайх ёстой. Эрж хайх гэдэгт юуг хамруулж байна вэ? Энэ нь хоосон сургаалыг ойлгохын тулд эрж хайх төдий зүйл биш юм. Чи Бурханы хүслийг ойлгохын сацуу Бурханы гэрийн хийсэн энэ ажлын зарчмыг ойлгох ёстой. Зарчим гэж юу вэ? Зарчим бол хоосон сургаал биш. Үүнд, иймэрхүү асуудлыг ажлын зохицуулалтад юу гэж тайлбарласан байдаг, ийм ажлыг хийх тухайд Дээрх юу гэж тушаасан, ийм төрлийн үүргийг биелүүлэх болон Бурханы хүслийг биелүүлэх хэрэгцээ шаардлагын тухай Бурханы үг юу гэж хэлсэн байдаг вэ гэсэн хэд хэдэн шалгуур байдаг. Бурханы хүслийг биелүүлэх шалгуур юу вэ? Тэдгээр нь үнэн-зарчмын дагуу үйлдэхтэй холбоотой. Ерөнхийдөө бол тэдгээр нь Бурханы гэрийн ашиг сонирхол болон Бурханы гэрийн ажлыг эн тэргүүнд тавьдаг юм. Илүү нарийвчилбал, бүх тал дээр ямар ч томоохон асуудал үүсэх ёсгүй, Бурханд ямар ч ичгүүр авчрахгүй байх ёстой. Хүмүүс эдгээр зарчмыг өөрийн болгох юм бол санаа зовох нь аяндаа багасах бус уу? Тэгээд тэд буруу ойлголтоо бас тавьж явуулах бус уу? Чи буруу ойлголтоо хойш тавьж, Бурханы талаар үндэслэлгүй бодол тээхээ больмогц чиний дотор сөрөг зүйлс ноёрхох байр суурь эзлэхээ аажмаар болих бөгөөд ийм төрлийн асуудалд чи зөв зүйтэй хандана. Иймээс үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгохоор эрж хайх нь чухал юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы үгийг хэрэгжүүлснээр л зан чанартаа өөрчлөлт хийж чадна”-аас эш татав

Та нар дор бүрнээ үнэнийг эрэлхийлэх ёстой гэж Би та нарт эхнээсээ л байнга захисан. Тэгэх боломж байгаа л бол бүү шантар; үнэнийг эрэлхийлэх нь үүрэг, хариуцлага, хүн бүрийн үүрэг, хүн бүрийн алхах ёстой зам, мөн аврагдаж болох бүх хүний алхах ёстой зам билээ. Гэтэл хэн ч үүнийг анхаардаггүй—хэн ч үүнийг чухал асуудал гэж боддоггүй, хоосон дүрэмдсэн яриа төдий гэж итгэж, хүн болгон хүссэнээ боддог. Тийм ч учраас эхнээсээ өнөөдрийг хүртэл Бурханы үгийн номыг гартаа тас зуурч уншдаг, номлол сонсдог, үүргээ гүйцэтгэх явцдаа бүгд л шүүлт, гэсгээлтийг хүлээн авсан юм шиг байдаг, Бурханы удирдамжийг хүлээн авдаг олон хүн байсаар байгаа боловч үнэндээ хүн, Бурхан хоёрын хооронд харилцаа тогтоогүй бөгөөд бүх хүн төсөөлөл, үзэл, буруу ойлголт, таамаглалдаа хөтлөгдөөд Бурханы үг, ажил, мөн Түүний удирдамжийг хэрхэн үзэх тухайд өдөр бүр эргэлзэж, сөрөг байдалд амьдардаг. Хэрвээ чи ийм байдалд амьдардаг бол сөрөг байдлыг яаж хаяж чадах юм бэ? Тэрслүү байдлыг яаж хаяж чадах юм бэ? Бурханы чамд өгсөн даалгавар, үүрэгт ханддаг ов мэхтэй, ёрын муу, аль эсвэл таамаглаж, буруу ойлгодог сэтгэлгээ, хандлагаа чи яаж хаяж чадах юм бэ? Тэдгээрийг хаяж чадахгүй нь мэдээж. Тиймээс хэрвээ чи үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэн үнэн-бодит байдалд орох замыг эхлүүлэхийг хүсэж байгаа бол даруйхан Бурханы өмнө ирж, Түүнд залбирч, Түүний хүслийг ухаж ойлгохыг хичээх ёстой—Түүний хүслийг ойлгох нь хамгийн чухал зүйл юм. Чи толгой доторх бодол, санаан дотроо өдөр бүр амьдарч, “Би юу бодоод байна вэ? Би юу хүсдэг вэ? Надад Бурханы талаар ямархуу буруу ойлголт, үзэл байна вэ? Би ямар зүйл дээр Бурханд эргэлздэг вэ? Бурхан намайг гомдоох, гуниглуулах, аль эсвэл надад таамаг, эргэлзээ төрүүлэхээр юу хийсэн бэ?” хэмээн байнга гайхширч байхынхаа оронд үүнийг хийх ёстой. Хэрвээ чи бүх л өдөржин эдгээр зүйлийг тунгаан бодоход автдаг бол үнэнийг ойлгож чадна гэж үү? Чи энэ замаар цаашлах тусам Бурханы талаарх буруу ойлголт чинь улам гүнзгийрч, Түүнтэй харилцах харилцаа чинь улам хөндийрдөг; цаашаа явах тусмаа чи улам их муу үйл, гэм буруу хуримтлуулдаг гэж хэлж болох юм. Чи үүргээ гүйцэтгэж магадгүй боловч гүйцэтгэхдээ үүрэг, хариуцлагадаа хайхрамжгүй, салан задгай, эсэргүүцсэн, тэрслүү, тэр ч байтугай хааш яаш, хүндэтгэлгүй хандлагатай байдаг. Үүнээс эцэстээ юу гарч таарах вэ? Үр дүнд нь чи зовж зүдэрч, үүргээ гүйцэтгэх үедээ үнэнийг олж аваагүй байх бөгөөд үнэнийг олж авч, үнэн-бодит байдалд орж бас чадахгүй. Ийм үр дүн гарахад хүргэдэг шалтгаан нь юу вэ? Учир нь хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы талаарх үзэл, буруу ойлголт байдаг—эдгээр бодитой асуудлыг шийдвэрлээгүй байна. Тиймээс хүн, Бурхан хоёрын хооронд их зааг ялгаа үргэлж байдаг. Тэгэхээр хүн Бурханы өмнө очихыг хүсдэг бол Бурханы талаарх өөртөө байсаар байгаа аливаа буруу ойлголт, мөн аливаа үзэл, асуулт, таамаг, төсөөллийг эхлээд шийдвэрлэх ёстой. Эдгээр зүйлийг өөрөөсөө шинжилж шалгах ёстой. Хэрвээ хүнд Бурханы талаарх үзэл, эсвэл буруу ойлголт байдаг бол энэ нь энгийн асуудал биш. Хэрвээ тэр хүн үнэнийг олж аваагүй, үзэл, буруу ойлголтоо үнэнийг эрж хайх замаар шийдвэрлэдэггүй бол эдгээр зүйл өөрөө аяндаа алга болчихгүй. Хэдийгээр тэдгээр нь үүргийн гүйцэтгэл, үнэний эрэлхийлэлд чинь нөлөөлөхгүй байж магадгүй боловч чамд зарим нэг асуудал, онцгой нөхцөл байдал тулгарахад тэдгээр нь дахин гарч ирэх ба тэдгээрийг шийдвэрлэх хүртэл ингэж гарч ирсээр байх болно. Бурханы өмнө очиж, өөрийгөө эргэцүүлэх явдал бол гол нь Бурханы талаарх хүний буруу ойлголт, үзлийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд асуудал болгоныг шийдвэрлэх бүрд Бурхантай харилцах хүний харилцаа арай илүү хэвийн болж, хүний амь боловсроход нэг алхам урагшилдаг. Хүн олон үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэхээр Бурхан тэр хоёрын хоорондох зааг хавьгүй бага болж, Бурханд итгэх итгэл нь нэмэгддэг—их итгэл байхад хүний үнэний хэрэгжүүлэлтийг хавьгүй цөөн зүйл сэвтүүлдэг бөгөөд үнэний хэрэгжүүлэлтэд нь хавьгүй бага өө сэв, саад бартаа байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна”-аас эш татав

Чамд асуудал тулгарахад үнэнийг эрж хайж чадах юм бол чи үнэний нэг талыг ойлгож, үнэний тэр талыг олж авч чадна. Үнэнийг ойлгосноор юунд хүрч болох вэ? Чи үнэний нэг талыг ойлгох үедээ Бурханы хүслийн нэг талыг ойлгож, Бурхан яагаад үүнийг чамд ирүүлснийг, яагаад чамд тийм шаардлага тавьсныг, чамайг ингэж цээрлүүлж, сахилгажуулах орчныг яагаад зохион байгуулсныг, чамайг сахилгажуулахын тулд Тэр яагаад энэ асуудлыг ашигласныг, энэ асуудал дээр яагаад унаж, бүтэлгүйтэж, илчлэгдсэнээ чи ойлгоно. Хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгож чадвал үнэнийг эрэлхийлж, амийн оролтод хүрч чадна. Хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгож чаддаггүй, эдгээр баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, харин эсэргүүцэж, тэрсэлж, өөрийгөө нуун далдлахын тулд өөрийн гэсэн арга барилыг ашиглаж, бусад бүх хүн болон Бурханд хуурамч царай гаргах гэж зүтгэсээр байдаг бол үүрд мөнх үнэнийг олж авч чадахгүй.

Хэрвээ чи үнэнч шударга, үнэнийг хүлээн авдаг хандлагатай бол; тэвчихэд хэчнээн хэцүү байсан ч гэсэн, нэр төрөө алдсан ч гэсэн, эдгээр асуудалд үнэнд захирагдаж, үнэнийг хайрладаг хандлагаар ханддаг бол; Бурханы өмнө тэдгээрийг эрж хайж, хүлээж авахаар очдог, тэдгээрийг хүлээж авахдаа чи хийдэг, илчилдэг бүх зүйл, сэдлээ тасралтгүй задлан шинжилж, эргэцүүлдэг бол—чи өөрийн мэдэлгүй дэвшил гаргаж, үнэн чиний дотор ажиллах болно. Эдгээр асуудал шийдвэрлэгдэхэд, мөн чамд асуудал тулгарах үед хандлага, үзэл бодол, байдал чинь улам бүр эерэг байдалтай болоход Бурхан та хоёрын хоорондох зааг хэвээрээ байх уу? Байсан ч гэсэн улам багасаж, Бурханы талаарх асуулт, мөн Түүнд чиглэсэн таамаг, буруу ойлголт, гомдол, тэрслүү байдал, эсэргүүцэл чинь цөөрнө. Ийм зүйлс цөөрөөд дараа нь ямар нэг зүйл тохиолдоход чи илүү амгалан байна; чи тайван болж хэрэгжүүлэлтийн зөв замыг эрж хайна. Үйл явдал тохиолдох болгонд чи түгшдэг бөгөөд үнэнийг өчүүхэн ч эрэлхийлэхгүйгээр үргэлж хүний арга барил ашиглахыг хүсдэг бол төвөгтэй. Үүнийг зохицуулахын тулд чи хүний арга барилд найдах нь гарцаагүй—энэ бол хүний санаанд орж ирдэг хамгийн эхний хариу үйлдэл бөгөөд зальжин арга барил, “ухаалаг” арга ухаан, амьдралын гүн ухаан ч бас гарч ирдэг. Ийм зүйлс удаан хугацаанд шаналгасан, үнэн рүү хэзээ ч ханддаггүй, харин хүний арга барилыг хэрхэн хэрэглэх тухай байнга бодож байдаг хүмүүс бий; тэд маш удаан тэмцсэн болохоор ядарч туйлдан үхээнц болдог. Хүн үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлэхгүй байхаар ийм л өрөвдөлтэй байдаг. Хэдийгээр чи одоо үүргээ сайн дураараа гүйцэтгэж, сайн дураараа золиос гаргаж, өөрийгөө зарлагадаж байж магадгүй ч гэсэн Бурханы талаарх буруу ойлголт, таамаг, эргэлзээ, гомдол чинь, тэр ч байтугай Түүнд тэрсэлж, эсэргүүцэж байгаа чинь шийдвэрлэгдэхгүй бол, Түүнийг эсэргүүцэж, чамайг захирах Түүний дээд эрхийг жигшин голоход ашигладаг янз бүрийн арга, ухаан чинь шийдвэрлэгдэхгүй бол чиний дотор үнэн ноёрхох боломж бараг үгүй болж, амьдрал чинь зүдэргээтэй байх болно. Хүмүүс ийм сөрөг байдалд үргэлж тэмцэж, шаналж, намаг балчигт шигдсэн мэт тийчгэнэж, үргэлж үнэн худал, зөв буруугийн дунд амьдардаг. Тэд үнэнийг хэрхэн олж ирлүүлж чадах вэ? Үнэнийг эрж хайхын тулд хүн эхлээд захирагдах ёстой. Хэсэг хугацаанд туулж мэдсэний дараа зарим үр дүн харагдах болно, тэр үед үнэнийг ойлгоход амархан. Хэрвээ хүн буруу зөв нь юу болохыг ойлгох гэж үргэлж хичээж, үнэн худал нь юу болоход орооцолдвол үнэнийг олж мэдэх, ойлгох ямар ч аргагүй. Тэгээд хүн үнэнийг хэзээ ч ойлгож чадахгүй бол энэ нь юунд хүргэх вэ? Үнэнийг ойлгохгүйгээс буруу ойлголт бий болдог; буруу ойлголттой байхад гонсойж гомдох сэтгэл төрөх амархан; гомдол тэсэрвэл эсэргүүцэл болдог; эсэргүүцэл нь тэр дороо гэм буруу болдог; олон гэм буруу даруй тоо томшгүй ёрын муу болно, тэгээд тэр үед хүн шийтгүүлэх ёстой болдог. Гарч болох үр дагавар нь энэ юм. Тэгэхээр үнэнийг эрэлхийлнэ гэдэг нь зүгээр л үүргээ сайн гүйцэтгэх, дуулгавартай байх, дүрэм журам дагах, сүсэг бишрэлтэй харагдах, гэгээнтний ёс журамтай байх гэсэн үг биш. Энэ нь зүгээр л ийм асуудлыг шийдвэрлэх гэсэн үг биш, харин Бурханд ханддаг бүх төрлийн буруу үзэл бодлыг шийдвэрлэх гэсэн үг юм. Үнэнийг ойлгох зорилго нь хүний завхарсан зан чанарыг шийдвэрлэх явдал юм; эдгээр завхарсан зан чанар шийдвэрлэгдэхэд хүн Бурханы талаар буруу ойлголттой байхаа больж, хүн Бурхан хоёрын хоорондох харилцаа аажмаар сайжирч, улам бүр хэвийн болно. Тиймээс завхарсан зан чанарыг шийдвэрлэсэн цагт Бурханы талаарх хүний эргэлзээ, сэжиг, буруу ойлголт, асуулт, гомдол, мөн түүний эсэргүүцэл, тэр ч байтугай Бурханыг шалгадаг нь хүртэл бүгд бага багаар шийдвэрлэгдэнэ. Завхарсан зан чанар шийдвэрлэгдэхэд даруй ямар илрэл үзэгддэг вэ? (Бурханд хандах хүний хандлага өөрчлөгддөг.) Бурханы талаарх хүний хандлага бүр ямар байдлаар илэрдэг вэ? Тэдгээр нь чамд тохиолддог үйл явдал болгонд, тэр үйл явдалд харьцах байдал, хандлагад чинь, анхны хариу үйлдэл, байдалд чинь илэрдэг. Хандлагыг чинь юу шийддэг вэ? Энэ асуудал дээр чамд үнэн байгаа эсэх, үнэнийг эрж хайсан эсэх, үнэнийг олж авахыг хүсдэг эсэх, үнэнийг ойлгодог эсэх чинь үүнийг шийддэг. Бурхан хүн хоёрын хоорондын харилцаа сайжирсан нь ямар байдлаар илэрдэг вэ? Өдөр бүр таардаг хүмүүс, үйл явдал, юмстай хэрхэн харьцдагаар чинь илэрдэг. Үүнд үүргийн гүйцэтгэл багтах уу? (Багтана.) Тэр бол харилцаа. Тийм ч учраас үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлэх нь хамгийн чухал! Чи үнэнийг эрэлхийлдэггүй мөртөө Бурханы талаарх үзэл, гомдол, буруу ойлголтынхоо асуудлыг шийдвэрлэхийг хүсдэг бол шийдвэрлэж чадах уу? Энгийн бодолтой учраас ийм бодол төрдөггүй гэж хэлдэг зарим хүн бий. Тэд шийдвэрлэж чаддаг уу? Завхарсан зан чанар бодлоос гардаг уу? Бодлоос гардаггүй—энэ бол хүний амь бөгөөд хүн амьдрахын тулд үүнд найддаг. Уг үндэс нь хүний дотор байдаг бөгөөд хүний мөн чанар юм. Үүнийг арилгаж, авч хаях ямар ч арга хэрэгсэл хүнд байхгүй. Зөвхөн үнэнийг ашиглаж байж л эдгээр асуудлыг шийдвэрлэж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна”-аас эш татав

Хүмүүс Бурханыг ойлгодоггүй, Түүний зан чанарыг мэддэггүй бол зүрх сэтгэлээ Түүнд хэзээ ч үнэнээсээ нээж чадахгүй. Тэд Бурханыг ойлгомогцоо Түүний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгож, амтлахаар сонирхож, үүнд итгэж эхэлнэ. Бурханы зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгож, амтлах үед зүрх сэтгэл чинь аажмаар, бага багаар Түүнд нээгддэг. Зүрх сэтгэлээ Түүнд нээх үедээ чи Бурхантай наймаацсан наймаа чинь, Бурханаас нэхдэг зүйл чинь, хэрээс хэтэрсэн хүсэл чинь хэчнээн ичгүүртэй, жигшүүртэй болохыг мэдрэх болно. Зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр нээх үедээ Түүний зүрх сэтгэл маш хязгааргүй ертөнц болохыг чи ойлгож, өмнө нь хэзээ ч үзэж мэдэрч байгаагүй хүрээнд орох болно. Энэ хүрээнд ямар ч башир арга, ямар ч хууран мэхлэлт, ямар ч харанхуй, ямар ч хорон муу байдаггүй. Тэнд зөвхөн чин сэтгэл болон итгэлтэй байдал байдаг; зөвхөн гэрэл болон шударга зан байдаг; зөвхөн зөвт байдал болон сайхан сэтгэл байдаг. Энэ нь хайр, халамжаар дүүрэн, энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байдаг бөгөөд үүгээр дамжуулан чи амьд байхын аз жаргал, баяр хөөрийг мэдэрнэ. Эдгээр зүйл нь зүрх сэтгэлээ Бурханд нээсний чинь дараа Түүний чамд илчлэх зүйл юм. Энэхүү хязгааргүй ертөнц Бурханы мэргэн ухаанаар дүүрэн, Түүний бүхнийг чадагч байдлаар дүүрэн байдаг; энэ нь мөн Түүний хайр, Түүний эрх мэдлээр дүүрэн байдаг. Эндээс чи Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Түүнд юу баяр баясгалан авчирдаг, Тэр яагаад санаа зовдог, Тэр яагаад гунигладаг, Тэр яагаад уурладаг … гэх мэт бүх талыг харж болно. Энэ нь өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж, Бурханыг оруулсан хүн нэг бүрийн харж чадах зүйл юм. Чи зүрх сэтгэлээ Түүнд нээсэн цагт л Бурхан зүрх сэтгэлд чинь орж чадна. Хэрвээ Тэр зүрх сэтгэлд чинь орох л юм бол чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харж чадах ба мөн чамайг гэх Түүний хүслийг харж чадна. Тэр үед чи Бурханы талаарх юм бүхэн маш үнэ цэнтэй бөгөөд Түүнд юу байгаа, Тэр юу болохыг үнэхээр эрхэмлэвээс зохистой гэдгийг олж мэдэх болно. Үүнтэй харьцуулахад эргэн тойронд чинь байгаа хүмүүс, юмс, үйл явдлууд, тэр ч байтугай хайртай хүмүүс, хань нөхөр, дуртай зүйлсийг чинь бараг дурдахын ч хэрэггүй юм. Тэдгээр нь маш өчүүхэн, маш дорд; ямар ч эд зүйл чамайг дахин хэзээ ч татаж чадахгүй, мөн ямар ч эд зүйл чамайг уруу татан, үүний төлөө ямарваа нэгэн төлөөс төлүүлж дахиад хэзээ ч чадахгүй гэдгийг чи мэдэрнэ. Бурханы даруу зангаас чи Түүний агуу байдал, бүхнээс давуу чанарыг нь харах болно; түүнчлэн чиний нэлээд жижиг гэж итгэж байсан, Түүний хийсэн зүйлээс чи Түүний хязгааргүй мэргэн ухааныг болон хүлээцтэй байдлыг харж, Түүний тэвчээр, тэсвэр, мөн чиний талаарх ойлголтыг харах болно. Энэ нь чамд Түүнийг хайрлах хайрыг төрүүлнэ. Хүн төрөлхтөн ийм бузар ертөнцөд амьдарч байгааг, хажууд чинь байгаа хүмүүс, амьдралд чинь тохиолддог зүйлс, бүр хайрладаг хүмүүсийг чинь ч, чамайг гэсэн тэдний хайр, хамгаалалт, халамж гэгчийг нь хүртэл дурдахын ч хэрэггүй—гагцхүү Бурхан л чиний хайртай Нэгэн бөгөөд чиний хамгийн их эрхэмлэдэг Нэгэн бол гагцхүү Бурхан юм гэдгийг чи тэр өдөр мэдрэх болно. Тэр өдөр ирэхэд дараах зүйлийг хэлэх хүмүүс гарна гэж Би итгэж байна: Бурханы хайр маш агуу бөгөөд Түүний мөн чанар маш ариун—Бурханд ямар ч заль мэх, ямар ч хорон муу, ямар ч атаархал, хэрүүл тэмцэл байдаггүй, харин зөвхөн зөвт байдал, жинхэнэ байдал л байдаг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохын юм бүхнийг хүн хүсэн эрмэлзэх хэрэгтэй. Хүмүүс үүний төлөө хичээж, эрмэлзэх хэрэгтэй. Үүнд хүрэх хүн төрөлхтний чадвар юун дээр үндэслэдэг вэ? Энэ нь Бурханы зан чанарын талаарх хүмүүсийн ойлголт болон Бурханы мөн чанарын талаарх тэдний ойлголт дээр үндэслэдэг. Иймээс Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгох нь хүн бүрийн насан туршийн хичээл бөгөөд энэ нь зан чанараа өөрчлөхийг эрмэлздэг, Бурханыг мэдэхийг эрмэлздэг хүн бүрийн зорих насан туршийн зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Өмнөх: 56. Үзэл, төсөөллийг шийдвэрлэх зарчмууд

Дараах: 58. Чуулганы амьдралаар амьдрах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх