45. Гэм буруугаа эргэцүүлэх зарчмууд

(1) Хүнийг гэм буруу үйлдэх үед цөхрөлд бүү автуул, харин энэ нь хүмүүсийг боломжит дээд хэмжээнд аврах гэсэн Бурханы хүсэл гэдгийг ойлго. Жинхэнэ гэмшил хамгийн чухал;

(2) Хүн гэм бурууг олж илрүүлэх үедээ Бурханд залбирч, Түүний үгийн дагуу өөрийгөө эргэцүүлж, гэм буруугийнхаа мөн чанар, эх сурвалжийг мэдэж авч, өөрийгөө үзэн яддаг болж, улмаар гэмшиж чаддаг болох ёстой;

(3) Гэм буруугийн мөн чанар, эх сурвалжийг барьж авч, үнэнээр үүнийг шийдвэрлэ. Үнэнийг хэрэгжүүлэх явдлаар гэм бурууг орлуул, эс бөгөөс чи хуучин замдаа орж, Бурханы зан чанарт халдах вий;

(4) Урьдын гэм буруудаа хязгаарлагдаж бүү зов. Чи үнэнийг эрэлхийлж, чин сэтгэлээсээ гэмшиж, үүргээ гүйцэтгэхдээ зарчмын дагуу үйлдэж байгаа цагт Бурханаар авруулах боломжтой хэвээр байна.

Холбогдох Бурханы үг:

Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс гайхалтай сайхан хүрэх газартай болно гэж чин сэтгэлээсээ найдсаар ирсэн бөгөөд өөрсдөд нь зол завшаан гэнэт тохионо гэж Бурханы бүх итгэгч найддаг. Тэгээд нэг л мэдэхэд тэнгэрт хаа нэгтээ амар амгалан сууж байх болно гэж тэд бүгд найддаг. Гэхдээ сайхан бодолтой энэ хүмүүс тэнгэрээс унаж ирэх тийм сайн зол завшааныг хүлээн авах юм уу тэнгэр дэх суудалд суухад тэнцэх эсэхээ ч огт мэдээгүй гэж Би хэлдэг. Та нар одоо өөрсдийгөө сайн мэддэг хэр нь эцсийн өдрүүдийн гай гамшиг болон муу хүмүүсийг шийтгэдэг Төгс Хүчитийн гараас зугтаж чадна гэж найдсаар байгаа. Сайхан мөрөөдөлтэй байж, аливааг өөрсдийнхөөрөө байлгахыг хүсэх нь ганц нэг хүний гайхалтай санаа биш, харин Сатаны завхруулсан бүх хүний нийтлэг онцлог юм шиг санагддаг. Тэгсэн ч гэсэн Би та нарын хэрээс хэтэрсэн энэ хүсэл болон ерөөл хүртэх гэсэн эрмэлзлийг эцэс болгохыг хүссээр л байна. Та нарын гэм буруу тоо томшгүй, тэрслүү байсан баримтууд ч үргэлж нэмэгдэж байхад ирээдүйн төлөөх сайхан төлөвлөгөө чинь үүнтэй яаж тохирох юм бэ? Чи биеэ огт барилгүйгээр, хүссэнээрээ алдаа гаргадаг атлаа мөрөөдөл чинь биелээсэй гэж хүссээр байгаа бол гүн нойрссоор байж, хэзээ ч бүү сэр гэж Би чамайг шавдуулна—учир нь чинийх бол хий хоосон мөрөөдөл бөгөөд зөвт Бурханы өмнө Тэр чамайг онцлон үзэхгүй. Хэрвээ чи мөрөөдөл чинь биелээсэй гэж л хүсдэг бол хэзээ ч бүү мөрөөд; харин үнэн болон баримттай үүрд нүүр тул. Энэ л чиний аврагдаж болох цорын ганц зам юм. Энэхүү арга барилын тодорхой алхмууд юу вэ?

Нэгдүгээрт, бүх гэм буруугаа харж, үнэнтэй нийцдэггүй бүх ааш авир, бодлоо шинжил.

Та нарын амархан хийж чадах нэг зүйл бол энэ бөгөөд оюун ухаантай бүх хүн үүнийг хийж чадна гэж Би итгэж байна. Гэвч, гэм буруу болон үнэн гэж юу гэсэн үг болохыг огт мэддэггүй хүмүүс үүнд хамаарахгүй, учир нь үндсэндээ тэд бол оюун ухаантай хүмүүс биш юм. Би Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэнч, захиргааны ямар ч зарлигийг ноцтой зөрчөөгүй, гэм буруугаа амархан таньж мэддэг хүмүүстэй ярилцаж байна. Энэ нь та нараас Миний шаарддаг нэг зүйл бөгөөд биелүүлэхэд амархан хэдий ч энэ нь та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл биш. Ямартай ч, энэ шаардлагыг та нар нууцаар шоолохгүй, ялангуяа үүнийг дорд үзэж, хөнгөн хуумгай хандахгүй гэж Би найдаж байна. Үүнд нухацтай хандах ёстой ба хайхрамжгүй хандаж болохгүй.

Хоёрдугаарт, гэм буруу болон дуулгаваргүй байдал бүрдээ холбогдох үнэнийг эрж хайн, энэ үнэнийг ашиглан тэдгээр асуудлыг шийдвэрлэ. Тэгээд дараа нь гэм буруутай үйл хэрэг болон дуулгаваргүй бодол, үйлдлээ үнэний хэрэгжүүлэлтээр орлуул.

Гуравдугаарт, үргэлж сүйхээтэй, байнга овжин байдаг биш, харин үнэнч хүн бай. (Энд Би та нараас үнэнч хүн байгаач гэж дахин хүсэж байна.)

Энэ гурван зүйлийг бүгдийг нь биелүүлж чаддаг бол чи хувьтай хүмүүсийн нэг буюу мөрөөдөл нь биелж, сайн зол завшаан хүртдэг хүн юм. Та нар энэ гурван таагүй хүсэлтэд нухацтай хандаж магадгүй, эсвэл хариуцлагагүй хандаж магадгүй. Аль нь ч бай, Миний зорилго бол та нарын мөрөөдлийг биелүүлж, туйлын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө болохоос та нараар даажигнаж, тоглоом хийх явдал биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө”-өөс эш татав

Чи хэдий чинээ их гэм буруу үйлдэнэ, сайн хүрэх газар олж авах боломж чинь төдий чинээ бага байдаг. Харин эсрэгээрээ, гэм буруу бага үйлдэх тусам, Бурханаар магтуулах боломж чинь улам их байна. Надаар уучлуулах боломжгүй болтлоо гэм буруу чинь ихэсвэл уучлагдах боломжоо чи бүрмөсөн алдсан байх болно. Тэгвэл, хүрэх газар чинь дээр биш, харин доор байна. Хэрвээ Надад итгэхгүй байгаа бол чи зориг гаргаад, бурууг үйлд, тэгээд юунд хүрэхээ хар. Хэрвээ чи үнэнийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлдэг хүн бол гэм буруугаа уучлуулах боломжтой байх нь гарцаагүй бөгөөд дуулгаваргүй байх чинь улам багасаж, улам цөөрнө. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн бол Бурханы өмнөх гэм буруу чинь гарцаагүй ихсэж, дуулгаваргүй байдлын чинь хэмжээ хязгаартаа хүртлээ улам бүр нэмэгдэх бөгөөд тэр нь бүрмөсөн устах цаг чинь байх болно. Тэр үед ерөөл хүртэх гэсэн таатай мөрөөдөл чинь сүйрнэ. Өөрийн гэм бурууг томоогүй, тэнэг хүний алдаа төдий гэж бүү үз, мөн дорд хэв чанар чинь боломж олгоогүй болохоор үнэнийг хэрэгжүүлээгүй гэх шалтаг бүү тооч. Түүнчлэн үйлдсэн гэм буруугаа гагцхүү юм мэдэхгүй хүний үйлдэл гэж бүү үз. Хэрвээ чи өөрийгөө уучилж, өр зөөлөн хандахдаа сайн бол үнэнийг хэзээ ч олж авахгүй хулчгар бөгөөд гэм буруу чинь чамайг зовоохоо хэзээ ч болихгүй, харин чамайг үнэний шаардлагад хэзээ ч нийцүүлэлгүй, үүрд Сатаны үнэнч хамтрагч хэвээр үлдээнэ гэдгийг Би хэлье. Чамд өгөх Миний зөвлөгөө мөн л энэ: Өөрийнхөө хүрэх газарт анхаараад нуугдмал гэм буруугаа анзааралгүй бүү үлдээ; гэм бурууг ноцтойгоор авч үз, хүрэх газартаа санаа зовсноосоо болоод ямар нэг гэм буруугаа бүү орхигдуул.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө”-өөс эш татав

Үнэндээ хүн болгон их бага хэмжээнд гэм буруу үйлдсэн байдаг. Чи ямар нэг зүйлийг гэм буруу гэж мэдэхгүй байх үедээ үүнд ухаан сэхээгүй байдлаар хандаж, аль эсвэл өөрийн санаа бодол, хэрэгжүүлэлт, ойлгох арга замтай зууралдсаар байж магад. Гэхдээ ах эгч нарын нөхөрлөл юм уу Бурханы илчлэлээр дамжуулан нэг л өдөр чи энэ бол гэм буруу, Бурханд халдаж буй хэрэг гэдгийг олж мэддэг. Тэр үед чи ямар хандлагатай байх вэ? Бас л хүлээзнэж, учирлаж, маргаж, өөрийн санааг баримталж, хийж байгаа зүйл чинь үнэнтэй нийцдэг гэж итгэсээр байх гэж үү? Энэ нь чиний Бурханд хандах хандлагатай хамаатай. Давид өөрийн гэм бурууд ямар хандлагаар хандаж байсан бэ? Гэмшил—тэр гэм бурууг үйлдэхээ больсон. Тэгээд тэр яасан бэ? Өөрийг нь шийтгээч гэж Бурханаас гуйн залбирсан: “Хэрвээ би дахин ийм алдаа гаргавал Бурхан намайг шийтгэж, үхэлд хүргэх болтугай!” гэсэн. Давидын шийдвэр ийм байсан бөгөөд энэ нь жинхэнэ гэмшил байсан юм. Ердийн хүмүүс үүнд хүрч чаддаг уу? Ердийн хүмүүс маргах гэж оролдохгүй, хариуцлагаа үг дуугүй хүлээн зөвшөөрөх юм бол сайн хэрэг, гэхдээ тэд зүрх сэтгэлдээ, “Үүнийг дахин хэн ч сөхөхгүй гэж найдъя. Би элэг доог болно шүү дээ” гэж боддог. Энэ жинхэнэ гэмшил мөн үү? Үнэхээр гэмшихийн тулд чи урьдын ёрын муугаа хаяж, орхиж, дахин тийм зүйл хийхгүй байх ёстой. За, тэгэхээр яах ёстой вэ? Зүгээр л ёрын мууг хаяж, тийм зүйл хийхгүй, тэр талаар бодохгүй байхад л болох уу? Бурханд чи яаж ханддаг вэ? Бурхан одоо чамайг илчилж байгаад ямар хандлага баримтлах вэ? (Бид Бурханы шийтгэлийг хүлээн авна.) Бурханы шийтгэл, шүүлт, гэсгээлтийг хүлээн авах нь үүний нэг хэсэг. Нөгөө хэсэг нь Бурханы шийтгэлийг хүлээн авах зуураа Бурханы шинжихийг зөвшөөрөх явдал юм. Аль аль хэсгийг хүлээн авах үед чиний шийдвэр ямар байх вэ? Ирээдүйд тиймэрхүү нөхцөл, тийм асуудалтай тулгарах үедээ чи яах вэ? Жинхэнэ гэмшилгүйгээр хүн ёрын мууг хаяж чадахгүй бөгөөд хаана ч, хэзээ ч бахь байдагтаа эргэн орж, өнөөх л муу зүйлээ хийж, нөгөө л гэм бурууг үйлдэж, нэг алдаагаа ахин дахин гаргаж магад. Энэ нь үнэнд болон Бурханд хандах хүний хандлагыг илчилдэг. Тэгвэл хүн гэм бурууг бүрэн хөсөр хаяхын тулд юу хийж болох вэ? Үнэнийг хэрэгжүүлэх үү? Хүн үнэний тухай зөв хандлагатай байх ёстой. Тэгвэл үнэний талаарх зөв хандлагаа харуулахын тулд хүн ямар хандлагатай байж, хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Чи ийм асуудалтай дахин тулгарах үедээ уруу татагдвал юу хийх вэ? Хоёр үгээр бол, “Хол бай!”. Үүний зэрэгцээ хүн нэг төрлийн алдаагаа дахин гаргах юм бол Бурханд шийтгүүлье хэмээн сэтгэл шулуудах ёстой. Ингэх нь тухайн зүйлийг зүрх сэтгэлийнхээ угаас үзэн ядаж, хамгийн өөдгүй, ёрын муу, Бурханд халддаг зүйл, мөнхийн толбо гэж үзэж байгаа явдал юм. “Хэрсүү хүн мууг урьдаас хараад, нуугддаг: харин гэнэн хүн угтан явж, шийтгүүлдэг” (Сургаалт үгс 22:3) гэж Библид хэлсэн байдаг. Энэ бол гэнэн байдал бус, ердөө л мунхаглал юм. “Хол бай” гэдэг нь хэрэгжүүлэлтийн ямаршуу зам бэ? (Сайн зам.) Гэхдээ хол байж чадахгүй үе байдаг уу? Тэр үед чи яах вэ? Зүрх сэтгэлдээ Бурханд чин үнэнчээр залбирч, аливааг зохион байгуулаач хэмээн Түүнээс гуйх ёстой. Зарим шалгалт нь мөн уруу таталт байдаг. Бурхан яагаад чамд тийм зүйл тохиолдохыг зөвшөөрдөг вэ? Эдгээр нь санамсаргүйгээр тохиолддоггүй. Бурхан чамайг шалгаж, туршиж байгаа нь энэ юм. Бурханы зохицуулсан нөхцөл, Бурханы оноосон шалгалтаас чи нүүр буруулж, эрээ цээргүй хандлага гаргаж, залбирах ч үгүй, эрж хайх ч үгүй, тэдгээр нөхцөл байдал, шалгалтаас хэрэгжүүлэх замыг хайдаггүй гэдгийг чинь, Бурханд хандах хүний хандлагыг энэ нь хэлээд өгч байгаа бус уу? “Би тэгж бодоогүй, тийм санаа зорилго надад байхгүй” гэцгээдэг хүмүүс бий. Хэрэв чамд санаархал байхгүй юм бол Бурханд хандах хандлага чинь ямар юм бэ? Зарим хандлага санаатай, зорилготой байдаг бол зарим нь санаандгүй байдаг. Чинийх ямар нь вэ? Эрээ цээргүй, Бурханыг нухацтай авч үздэггүй хүн үнэнийг хайрладаг хүн мөн үү? Үнэн хийгээд Бурханд хүүхдийн тоглоом, хий хоосон зүйл гэж ханддаг хүн үнэнийг хайрладаг нэгэн биш гэдэг нь баттай билээ.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Зарим хүн үнэнийг хайрладаг учраас үнэнийг эрэлхийлэх хүч чадалтай байдаг. Чи золиос гаргах чадвартай байх ёстой; өөрийн чинь ашиг сонирхолд хамаатай зүйл тулгарахад түүнийг хойш тавьж чаддаг байх ёстой. Хэрвээ тэгж чаддаггүй бол үнэнийг эрэлхийлэх хүч чадал чинь үнэндээ хэр их вэ? Ийм зүйлтэй тулгарахдаа өөрийн ашиг сонирхлыг орхиж чаддаггүй бол, үргэлж амиа хичээдэг бол, доройтох мөчид оюун санаа чинь үргэлж бууж өгдөг бөгөөд дотроо “Энэ надад ямар ч ашиг тусгүй, бүх хүчин зүтгэлийнхээ төлөө би юу ч олж авахгүй, би үүнийг ингэж л хийнэ” гэж боддог бол чи төөрч одох нь гарцаагүй бөгөөд мууг үйлдэхгүй ч гэсэн үнэнийг бас хэрэгжүүлэхгүй. Чи үнэнийг эрэлхийлдэггүй, хэрэгжүүлдэг ч үгүй, эерэг зүйлсийг хайрладаггүй; үүний уршгаар чиний нэр төр, ашиг сонирхлыг хөндсөн ямар нэгэн зүйл тулгарахад улам сөрөг болж, хүмүүс чиний талаар юу боддог, өөртөө яаж завшиж болох вэ гэдэг л анхаарлаа хандуулдаг. Чи яагаад ийм сөрөг байдгаа, эсвэл алдар хүнд, хувийн ашиг сонирхлыг яагаад юм бүхнээс дээдлэн сонгохоос сийдэггүй байдлаа өчүүхэн төдий ч эргэцүүлж үздэггүй. Асуудал чухам юундаа байна вэ? Асуудал гарч ирэх үед үнэний дагуу хэрэгжүүлэхгүй байх нь гэм буруу юм; хоёр дахь асуудал гарч ирэх үед чи бас л үнэний дагуу хэрэгжүүлэхгүй, ашиг сонирхлоо хамгаалж, өөрийгөө бүх талаар аюулгүй байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлэхгүй байхаар сонгодог бол гэм буруу чинь өсөн нэмэгдэх бөгөөд эцсийн төгсгөл чинь ямар байх вэ? Энэ нь тодорхой харагдаж байна: Энэ бүх гэм буруугийн чинь хамтаар чиний сонголт, эрэл хайгуул, хувийн хүсэл болон үйлдэл хийхдээ сонгодог зам, чиглэл гээд энэ бүхнийг бүхэлд нь авч үзвэл чи тамд л очиж таарна гэсэн үг юм. Энэ чухал зүйл биш гэж үү? Хамтад нь авч үзвэл энэ бүх гэм буруу нь ёрын муу үйл хэрэгтэй дүйцдэг. Зарим хүн өөрт тулгарсан асуудлаа нарийвчлан эргэцүүлдэг; зарим нь огтхон ч эргэцүүлдэггүй, залбирдаг ч үгүй муу үйл хэрэгтэй дүйцдэг. Зарим хүн өөрт тул үнэнээс хазайж, эсвэл үнэнийг сөрөх үед тэд Бурханы өмнө ирдэггүй, харин асуудалдаа хатуу сэтгэлээр хандан, зугтахыг илүүд үздэг бөгөөд “Би хүний нүдэнд өртөөгүй, Бурхан ч эргэн тойронд харагдахгүй байна. Юу хийснийг минь Бурхан мэдэх эсэх нь надад хамаагүй. Ашиг сонирхол минь хадгалагдаж л байвал миний хувьд асуудал хангалттай шийдэгдсэн. Бүх зүйл дээр миний хувийн ашиг сонирхол нэгдүгээрт тавигддаг” гэж боддог. Эцэст нь Бурханы замыг дагах юм уу Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын оронд тэд өөрсдийгөө хамгаалахаар сонгодог. Энэ нь гэм буруу биш гэж үү? Энэ бол гэм буруу гэдэг нь үнэндээ тодорхой харагддаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэхийн хамгийн чухал хэсэг бол үнэнийг хэрэгжүүлэх явдал юм”-аас эш татав

Заримдаа ажлаа дуусгасны дараа зүрх сэтгэл чинь бага зэрэг тавгүйтдэг. Сайтар нягтлаад үзвэл, асуудал үнэхээр байгааг олж мэднэ. Үүнийг засаж залруулах ёстой болж, дараа нь чамд сэтгэл амар санагдана. Тайван бус байдал чинь нэмэлт цаг зарцуулах хэрэгтэй, илүү сайн анхаарал хандуулах ёстой асуудал байгааг нотолдог. Энэ бол үүргээ гүйцэтгэх нухацтай, хариуцлагатай хандлага юм. Хүн нухацтай, хариуцлагатай, үнэнч, ажилсаг байвал ажлаа зүй зохистой хийх болно. Заримдаа чамд тийм зүрх сэтгэл байдаггүй ба чи тов тодорхой алдааг олж, илрүүлж чаддаггүй. Хүнд тийм зүрх сэтгэл байвал Ариун Сүнсний сануулга болон удирдамжтайгаар асуудлыг тодорхойлж чадна. Гэхдээ Ариун Сүнс чамайг залж чиглүүлж, чамд тийм ухаарал өгч, ямар нэгэн зүйл буруу байгааг мэдрүүлсэн ч чамд тийм зүрх сэтгэл байхгүй бол чи асуудлыг олж тогтоох чадваргүй хэвээр байх болно. Тэгвэл энэ нь юу харуулдаг вэ? Энэ нь хүмүүс хамтран ажиллах нь маш чухал гэдгийг; тэдний зүрх сэтгэл маш чухал бөгөөд бодол, санаа зорилгоо хаашаа чиглүүлдэг нь тун чухал гэдгийг харуулдаг. Хүмүүс үүргээ гүйцэтгэж байхдаа зүрх сэтгэлдээ юу агуулдаг ба хэр их хүч энерги гаргаж байгааг Бурхан шинжиж, харж чаддаг. Хүмүүс хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах нь амин чухал. Хамтын ажиллагаа ч бас чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хүмүүс гүйцэлдүүлсэн үүрэг болон хийсэн зүйлийнхээ талаар ямар ч харуусалгүй байх гэж, мөн Бурханд өргүй байх гэж мэрийдэг л бол тэд бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа үйлдэж байдаг болно. Хэрэв өнөөдөр чи бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа өгөхгүй бол дараа нь юм буруугаар эргэж, үр дагавар гарах үед харамслаа ч хэтэрхий оройтсон байх бус уу? Чи үүрд өртэй болж, сэтгэлд чинь сэв сууна! Үүргийн гүйцэтгэл дэх толбо бол гэм буруу юм. Тиймээс чи өөрт ноогдсон хийх ёстой, хийх хэрэгтэй зүйлийг зүй ёсоор гүйцэтгэхийн тулд бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаараа мэрийх ёстой. Тэдгээр зүйлийг хайхрамжгүй, хааш яаш хийж болохгүй. Чамд ямар ч харамсах зүйл байх ёсгүй. Энэ маягаар энэ үед биелүүлсэн үүргийг чинь Бурхан санана. Бурханы санадаг зүйл бол сайн үйл юм. Тэгвэл ямар зүйлс санагддаггүй вэ? Тэдгээр нь гэм буруу юм. Яг одоо ийнхүү тодорхойлбол хүмүүс эдгээрийг муу үйл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байж магад боловч энэ асуудлаар ноцтой үр дагавар гарч, сөрөг үр нөлөө учрах өдөр ирэхэд чи үүнийг зүгээр л зан авирын гэм буруу бус, муу үйл гэдгийг мэдрэх болно. Тийнхүү ухаарах үедээ чи гэмшиж, дотроо бодно: Үүнийг эртхэн ойлгосон бол ийм зүйл болохгүй байх байсан юм! Хэрвээ би арай илүү бодолтой байж, арай илүү хүчин чармайлт гаргасан бол ийм зүйл болохгүй байсан юм. Зүрх сэтгэлээс чинь мөнхийн толбыг юу ч арилгахгүй. Хэрэв үүнээс болж мөнхийн өртэй үлдэх бол чи асуудалд орно. Иймээс өнөөдөр үүргээ биелүүлэх, даалгавар хүлээн авах бүрдээ чи хамаг чадлаараа, бүх зүрх сэтгэлээрээ хийхээр чармайх ёстой. Чи гэмшиж, харамсахгүйгээр, Бурханд санагдаж, сайн үйл байхаар хийх ёстой. Нэг нүдээ нээж, нөгөөг нь аниад хайнга, хааш яаш бүү үйлд, чи харамсаж, залруулж чадахгүй байх болно. Энэ нь гэм буруу болж, эцэст нь чи зүрх сэтгэлдээ үргэлж гэмшиж, өртэй санагдаж, буруутгана. Энэ хоёр замын аль нь хамгийн сайн бэ? Аль нь зөв зам бэ? Ямар ч харуусалгүйгээр үүргээ бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа гүйцэтгэж, сайн үйл бэлдэж хуримтлуулах. Гэм буруугаа хуримтлуулж, тэрэндээ харамсаж, өрөнд орж болохгүй. Хүн хэтэрхий олон гэм буруу үйлдвэл юу тохиолддог вэ? Тэд Бурханы өмнө Бурханы уурыг өөрсдөдөө хуримтлуулдаг! Хэрвээ чи бүр ч их гэм буруу үйлдэх юм бол чамд хандах Бурханы уур хилэн улам бүр ихсэж, эцэст нь чи шийтгүүлнэ.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Багахан гэм буруу үйлдсэн зарим хүн “Бурхан намайг илчилж, таягдан хаясан уу? Тэр намайг цохиж унагах болов уу?” гэж гайхширдаг. Энэ удаад Бурхан хүмүүсийг цохихын тулд биш, харин хүмүүсийг байж болох хамгийн дээд хэмжээнд аврахын тулд ажиллахаар ирсэн. Огт алдаа хийдэггүй хэн байна вэ? Бүх хүнийг цохиж унагаавал энэ яаж “аврал” байх вэ? Зарим гэм бурууг зориуд хийдэг байхад заримыг нь санаандгүй хийдэг. Чи санаандгүй үйлддэг гэм буруугаа таньсныхаа дараа өөрчлөгдөж чадвал өөрчлөгдөхөөс чинь өмнө Бурхан чамайг цохиж унагаах уу? Бурхан хүмүүсийг ийм маягаар аварч болох уу? Тэр ингэж ажилладаггүй! Чи санаандгүйгээр ч юм уу, эсвэл тэрслүү уг чанараасаа болоод гэм буруу үйлддэгээсээ үл хамааран гэм бурууг үйлдмэгцээ яаран бодит байдалд сэрж, үргэлжлүүлэн урагшлах ёстой гэдгээ санах ёстой; ямар ч нөхцөл байдал үүссэн хамаагүй, чи урагшлах ёстой. Бурханы хийж буй ажил бол авралын ажил, Тэр аврахыг хүсдэг хүмүүсээ хээв нэг цохиж унагахгүй. Өөрчлөгдөж чадах хэмжээнээс чинь үл хамааран эцэстээ Бурхан чамайг цохиж унагалаа ч гэсэн Түүний ингэх нь гарцаагүй зөвт байна; цаг нь ирэхэд Тэр чамд ойлгуулна. Яг одоо та нар үнэний төлөө эрмэлзэж, амийн оролтод анхаарч, үүргээ зүй ёсоор биелүүлэхээр эрж хайхад санаа тавих ёстой. Ингэхэд алдаа байхгүй! Эцэст нь, Бурхан чамд яаж ч хандсан үргэлж зөвт байна; чи үүнд эргэлзэх ёсгүй, санаа зовох хэрэггүй. Одоохондоо чи Бурханы зөвт байдлыг ойлгож чадахгүй ч гэсэн үнэмших өдөр ирнэ. Бурхан ажлаа гэрэлд, шударгаар хийдэг; Тэр бүх зүйлийг ил тод мэдэгддэг. Хэрвээ та нар энэ сэдвийг сайтар дэнслэн бодвол Бурханы ажил хүмүүсийг аварч, зан чанарыг нь өөрчилж байгаа гэдэг дүгнэлтэд хүрэх болно. Түүний ажил хүмүүсийн зан чанарыг өөрчлөх ажил тул хүмүүс зан чанараа илчлэхгүй бол юу ч хийх боломжгүй, юунд ч хүрэхгүй. Завхралаа илчилснийхээ дараа хүмүүс өчүүхэн ч гэмшихгүй, урьдын адил үйлдсээр байвал Бурханы зан чанарт халдана. Бурхан хүмүүсийг янз бүрийн хэмжээгээр цээрлүүлэх бөгөөд тэд гэм буруугийнхаа төлөө төлөөс төлнө. Чи үе үе өөрийн эрхгүй замаа алдаж, Бурхан үүнийг чинь чамд хэлж өгч, чамайг цэвэрлэж, чамтай харьцдаг. Хэрвээ чи сайн тал руугаа өөрчлөгдвөл Бурхан чамд хариуцлага тооцохгүй. Энэ бол зан чанарын өөрчлөлтийн хэвийн үйл явц бөгөөд авралын ажлын жинхэнэ ач холбогдол энэ үйл явцад илэрдэг. Энэ бол гол шижим!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах”-аас эш татав

Өмнө дурдсанчлан, урьд өмнийн үйл явдлыг цохилтоор цэв цэвэрхэн болгож болно; өнгөрснийг ирээдүйгээр халж болно; Бурханы хүлээцтэй байдал далай шиг зах хязгааргүй. Гэвч эдгээр үгэнд зарчим бас бий. Бурхан чиний үйлдсэн ямар ч нүглийг, хэчнээн ч их байсан цэв цэвэрхэн болгочихгүй. Бурханы бүх ажилд зарчим бий. Урьд өмнө нь энэ асуудалд чиглэсэн захиргааны зарлигийг тогтоосон—хүн Бурханы нэрийг хүлээж авахаасаа өмнө үйлдсэн бүх нүглийг нь Бурхан уучилж, өршөөдөг бөгөөд чуулганд орж ирснийхээ дараа нүгэл үйлдсэн хэвээр байгаа хүмүүст зориулсан тогтолцоо байдаг: Шалихгүй нүгэл үйлддэг нэгэнд гэмших боломж олгодог бол давтан үйлддэг гэмтнийг хөөдөг. Бурхан Өөрийн ажилд хүмүүсийг байж болох хамгийн дээд хэмжээгээр тэвчиж ирсэн бөгөөд Бурханы ажил бол үнэхээр хүмүүсийг аврах ажил гэдгийг үүнээс харж болно. Гэхдээ ажлын энэ эцсийн шатанд өршөөхийн аргагүй нүгэл үйлдвэл, чамайг үнэхээр золин аврах аргагүй бөгөөд чи өөрчлөгдөж чадахгүй. Хүмүүсийн зан чанарыг ариусгаж, өөрчлөх үйл явц Бурханд бий. Хүмүүсийн завхарсан уг чанарыг байнга илэрхийлж, өөрчлөх үйл явцад Бурхан Өөрийн авралын зорилгод хүрдэг. Зарим хүн “Энэ миний уг чанар хойно би үүнийгээ аль болох их илчилж, ил болгосныхоо дараа мэдэж авч, үнэнийг хэрэгжүүлнэ” гэж боддог. Энэ үйл явц шаардлагатай юу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хэрэгжүүлж, бусад хүний янз бүрийн тэмцлийн заримыг өөрөөсөө олж хардаг бол өөрөө тийм зан авир гаргахаас зайлсхийх болно. Энэ нь шууд бус өөрчлөлт бус уу? Заримдаа чи нэг зүйл хиймээр санагдах боловч хийхээсээ өмнө үүнийг буруу гэдгийг ухаарч, больдог. Энэ ч бас чамайг аврагдахад нөлөөлдөг бус уу? Үнэн болгоныг хэрэгжүүлнэ гэдэг үйл явц юм. Хүн дөнгөж хэрэгжүүлж эхлэх үедээ үнэн зөв, алдаа мадаггүй байна гэдэг боломжгүй, хүний өөрийнх нь хүслээр сэвтээгүй хэрэгжүүлэлт ч мөн адил боломжгүй. Бүхэлд нь өөрийн хүслийн дагуу зохицуулдаг хэд хэдэн асуудал үлдсэн байдаг боловч харьцалт туулж, цэвэрлэгдээд чи эцэст нь бүхэлдээ Бурханы хүсэл, үгийн дагуу хэрэгжүүлдэг болно. Энэ бол өөрчлөлт юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах”-аас эш татав

Та нарт одоо өчүүхэн төдий найдвар байгаа л бол өнгөрсөн үйл явдлыг Бурхан санаж байгаа эсэхээс үл хамааран ямар сэтгэлгээг баримтлах ёстой вэ? “Би зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэх ёстой, Сатанд дахин хэзээ ч хууртахгүй, Бурханы нэрийг шившиглэх юуг ч дахин хэзээ ч хийхгүй байх ёстой.” Хүмүүс аврагдаж чадах эсэх, тэдэнд ямар нэг найдвар бий эсэхийг тодорхойлдог гол зүйлс юу вэ? Номлол сонссоны дараа үнэнийг ойлгож чаддаг эсэх, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэх, өөрчлөгдөж чаддаг эсэх чинь чухал. Эдгээр нь гол түлхүүр юм. Хэрэв чи ердөө харуусаж, аливааг хийхдээ зүгээр л өнөөх хуучны аргаараа хүссэнээ хийж, үнэнийг эрж хайхгүйн сацуу хуучин үзэл бодол, хуучин дадалтайгаа зууралдсаар, огт ойлголтгүй байдаг төдийгүй улам дордсоор байдаг бол чамд найдлага үгүй бөгөөд чамайг хаях ёстой. Чи Бурханыг ойлгож, өөрийгөө ойлгох тусам, өөрийнхөө уг чанарыг улам нэгд нэггүй ойлгох тусам өөрөө өөртөө эзэн байж улам сайн чадна. Өөрийнхөө туршлагыг нэгтгэн дүгнэснийхээ дараа чи энэ асуудал дээр дахин хэзээ ч бүтэлгүйтэхгүй. Үнэн хэрэгтээ хүн бүр өө сэвтэй бөгөөд зүгээр л тэдэнд хариуцлага тооцдоггүй. Энэ нь хүн бүрд байдаг—заримд нь багахан, зарим нь ихээхэн байдаг; зарим нь шулуухан ярьдаг, зарим нь нууцлаг байдаг. Зарим хүн бусдын мэддэг зүйлийг хийдэг, харин зарим хүн бусдад мэдэгдэлгүйгээр хийдэг. Хүн бүрд өө сэв байдаг бөгөөд тэд бүгдээрээ биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан гэх мэт тодорхой нэг завхарсан зан чанарыг илчилдэг; эсвэл ажилдаа аливаа алдаа, эндэл гаргаж, бага зэрэг тэрслүү байдаг. Завхарсан ямар ч хүн эдгээр зүйлээс зайлсхийж чадахгүй учраас эдгээр нь бүгд өршөөж болох зүйл юм. Гэвч чи үнэнийг ойлгомогцоо тэдгээрээс зайлсхийх ёстой бөгөөд урьд нь болсон зүйлд үргэлж сэтгэл зовних шаардлагагүй болно. Харин үнэнийг ойлгосныхоо дараа ч өөрчлөгдөхгүй байх вий, буруу гэдгийг нь мэдэх атлаа аливааг хийсээр байх вий, буруу гэдгийг нь сонссон атлаа тодорхой хэв маягаар үйлдсээр байх вий гэх айдас бий. Тийм хүмүүс золин аврагдах аргагүй байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд үйлчлэхийн тулд хүн Петрийн замаар алхах ёстой”-оос эш татав

Хүн завхарсан зан чанараа мэддэг байх ёстой. Тэр өөрийн уг чанар, өөрөө юу хийсэн, сонгосон зам эсвэл гэм буруу, алдааныхаа талаар мэддэг байх ёстой—тэдгээрийг тэр задлан шинжлэх ёстой. Түүнчлэн хүн яагаад ийм зүйл хийхээс сийдэггүй, ийм зүйл хийдгийн уг чанар нь юу болохыг тодорхой олж харах ёстой. Бурхан хүнд зориулж яг юу төлөвлөж байгааг бас ойлгох ёстой. Хүн хийсэн алдааныхаа төлөө буруутай, өртэй, ялтай санагдаж магадгүй боловч тэр үргэлж сөрөг байдалд гацах нь зөв үү? Иймэрхүү хандлага, ийм бодолтой байх нь зөв үү? Энэ нь үнэнтэй нийцдэг үү? Энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг үү? Чиний байдал үнэхээр үүнээс гарч ирсэн үү? Үүнийг үнэхээр залруулсан уу? Эсвэл тэрхүү өнгөрсөн асуудал одоогийн хэрэгжүүлэлт юм уу, алхаж буй замд чинь нөлөөлсөн хэвээр, нөлөөгөө тусгадаг уу? Хэрвээ чи үүний үр нөлөөг байнга мэдэрдэг бол энэ асуудлыг чи зүрх сэтгэлдээ бүрэн шийдвэрлээгүй, мөн чанарыг нь мэдэж аваагүй, эсвэл авах ёстой сургамжаа аваагүй гэдгийг харуулдаг. Энэ нь зөвхөн Бурханыг мэдэх тухай асуудал биш, энэ бол хүний уг чанар, эсвэл мөн чанараас үүсдэг зүйл юм. Одоо ямар асуудлыг яаралтай авч үзэх вэ? Урдах замаараа хэрхэн алхах—тэр бүлэг төгссөн. Бурхан хүний завхралын илрэлд хүн эцэст нь үнэнийг хүлээн авч, завхралаа шийдвэрлэж чадах эсэхийнх нь дагуу харьцдаг. Түүнчлэн хүмүүс бол Сатаны үр удам бөгөөд тэд Бурханы зан чанарт халдсан ч байсан, үгүй ч байсан уг чанар мөн чанар нь хэвдээ л байдаг. Чи ямар нэг зүйлийг хийсэн, харин өөр нэг хүнд үүнийг хийх боломж гараагүй байж таарсан байх. Тэгээд тэр зүйлийг хийсэн хүн нь чи болохоор Бурханы өмнө ямар хандлагатай байх ёстой, Түүний өмнө өгөх учиртай хариулт, Тэр юу хүсдэг талаар зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байх ёстой. Чи эдгээр зүйлийг бүрэн дүүрэн ойлгож, тэдгээрийг маш тодорхой авч үзэж, эрэлхийлэх учиртай зүйлээ эрэлхийлдэг бөгөөд тийм зүйлийн нөлөөнд автаж, баригддаггүй, харин явах учиртай урдах замаараа явж—тэр зүйлийг бүрмөсөн ардаа орхи, тэгээд гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгэ. Нэг талаар, одоо үүргээ гүйцэтгэх нь өнгөрсөн гэм буруугаа цайруулах нэг арга юм. Энэ бол сөрөг бөгөөд хэдийгээр төдий л хүсүүштэй хандлага биш боловч чамд байх ёстой хамгийн наад захын боломжийн сэтгэлгээ юм. Нөгөө талаар, чи идэвх санаачилгатай байж, “Урьд өмнө нь би юу ч хийсэн байсан, одоо би Бурханы хүсэл хийгээд үнэнийг ойлгодог болсон. Би чадах бүхнээ Бурханд өргөхийн тулд бүхнийг хийх ёстой. Би хариуцлагаа сайн биелүүлж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл нь энэ билээ” гэж хэлэх ёстой. Чи эерэг хандлагаар орох ёстой. Бурханы талаар чамд үзэл байна уу, эсвэл завхралаа харуулан Түүний зан чанарт халддаг эсэх чинь хамаагүй, чи өөрийнхөө талаар эргэцүүлж, үнэнийг эрж хайх ёстой. Сургамж аваад өнгөрсөн үеийн сөрөг зүйл өөрт чинь нөлөөлөхийг бүү зөвшөөр. Тэрийг бүрмөсөн ардаа орхи.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна”-аас эш татав

Хүмүүс Сатаны завхралд өртсөн тул Бурханы ажлын явцад завхралаа илчлэх магадлалтайгаас гадна бас бага зэрэг гэм буруу үйлдэх гээд байдаг. Гэхдээ үүний зэрэгцээ Бурханы ажил бас тэдэн дээр зарим нэг үр дүнд хүрдэг. Бурхан үр дүнгийн талаар огт бодолгүй, хүний уг чанар илчлэгдэж байгааг л хардаг байсан бол үүнийг хүмүүсийг аварч байна гэж хэлж болохгүй. Авралын үр дүн гол нь хүмүүс үүргээ биелүүлж, үнэнийг хэрэгжүүлэхэд илэрдэг. Тэд энэ тал дээр хэр олон ололт амжилт гаргасныг, тэгээд тэдний гэм буруугийн хэмжээг Бурхан хардаг. Тэдний үр дүн хийгээд үлдэх эсэхийг тодорхойлоход энэ хоёр хүчин зүйлийн аль аль нь нөлөөлдөг. Жишээлбэл, урьд нь зарим хүн асар их завхрал харуулж, махан биеийн талаар нэн их анхаардаг байсан. Тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах хүсэлгүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхлыг ч хамгаалдаггүй байлаа. Гэхдээ хэдэн жилийн турш номлол сонссоныхоо дараа тэд бодит өөрчлөлтийг туулсан. Тэд үүргээ биелүүлэхдээ үнэн-зарчимд хүрэхээр зорьж мэддэг бөгөөд улам их үр дүнд хүрдэг. Мөн тэд бүх зүйл дээр Бурханы талд зогсож, Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж чаддаг. Амь зан чанараа өөрчилнө гэж үүнийг хэлдэг бөгөөд энэ бол Бурханы хүсэж буй өөрчлөлт юм. Түүнчлэн зарим хүн өөрт нь үзэл төрөх үед тэрийгээ түгээх дуртай байсан бол харин одоо үзэл төрөх үед үзлээ түгээх юм уу Бурханы эсрэг зүйл хийлгүйгээр үнэнийг эрж хайж, захирагдаж чаддаг. Тэнд өөрчлөлт гарсан уу? Зарим хүн хэн нэгэн өөртэй нь харьцаж, зассан даруйд шууд эсэргүүцдэг байсан; харин одоо тэдэнд ийм зүйл тохиолдох үед тэд өөрсдийгөө мэдэж, үүнийг хүлээн авч чаддаг. Дараагаар нь тэд зарим нэг жинхэнэ өөрчлөлтийг туулдаг. Энэ чинь үр нөлөө биш гэж үү? Гэхдээ чиний өөрчлөлт хэчнээн их байлаа ч уг чанар чинь бүгд нэр дор өөрчлөгдөх боломжгүй. Гэм буруугаас бүрэн ангижрах боломжгүй. Хэрэв хэн нэгэн Бурханд итгэх зөв замд орж, бүх зүйлд үнэнийг эрж хайж мэддэг болбол хэдий бага зэрэг дуулгаваргүй байдал харуулсан ч тэр үедээ үүнийгээ ухамсарлах болно. Ийнхүү ухамсарлаж байгаа нь тэдэнд шуурхай өөрчлөлтийг авчирч, нөхцөл байдал нь улам бүр сайжрах болно. Тэд ганц хоёр удаа гэм бурууг үйлдэж магадгүй ч энэ нь ахин дахин давтагдахгүй. Өөрчлөлт гэдэг нь энэ юм. Энэ төрлийн өөрчлөлт нь Бурханы ажлыг туулсан хүн илүү их үнэнийг хэрэгжүүлж, Бурханы шаарддаг зарим зүйлийг хийж чаддаг гэсэн үг юм. Тийм хүн гэм буруу үйлдэх нь улам бүр багасаж, дуулгаваргүй байдал нь улам бүр ноцтой биш болно. Бурханы ажил үр дүнгээ өгсөн нь эндээс тодорхой болдог; эдгээр үр дүн гарсан байгааг харуулах ийм төрлийн илэрхийллийг Тэр хүмүүсээс хүсдэг. Тийм учраас хүний үр дүнг зохицуулах Бурханы хэв маяг болон хүнтэй харьцаж буй байдал нь туйлын зөвт, үндэслэлтэй, шударга байдаг. Чи өөрийгөө Бурханы төлөө зарлагадахад бүхий л хүчин чармайлтаа зориулж, өөрийн хэрэгжүүлбэл зохих үнэнийг зоригтойгоор, итгэлтэйгээр, эргэлзэлгүйгээр л хэрэгжүүлэх хэрэгтэй, тэгвэл Бурхан чамтай шударга бус харьцахгүй. Бодоод үз: Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс Бурханаар шийтгүүлж болно гэж үү? Олон хүн Түүний зөвт зан чанарын талаар үргэлж эргэлзэж, үнэнийг хэрэгжүүлсэн ч гэсэн шийтгүүлнэ гэж айдаг; үнэнч сэтгэлээ харуулсан ч гэсэн Тэр үүнийг харахгүй гэж тэд үргэлж эмээдэг. Ийм хүмүүс Бурханы зөвт зан чанарын тухай ямар ч мэдлэггүй байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн илрэл нь тэдний үр дүнг тодорхойлдгийн утга учир”-аас эш татав

Өмнөх: 44. Эргэцүүллээр дамжуулан өөрийгөө мэдэх зарчмууд

Дараах: 46. Өөрийнх нь зан чанар өөрчлөгдсөн эсэхийг эргэцүүлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх