4. Бурханы үгэнд хандах зарчмууд

(1) Бурханы үг бол шийдвэрлэх үнэн гэж итгэх шаардлагатай. Хүний үзэлтэй нийцэх эсэх, ойлгож болох эсэхээс нь үл хамааран Бурханы үгийг хүлээн авч, дуулгавартай дагах ёстой;

(2) Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах шаардлагатай. Ингэснээр л хүн өөрийнхөө завхралын мөн чанар болон үнэнийг мэдэж авч, завхарсан зан чанараа ариусгаж чадна;

(3) Хүн Бурханы зарим үгийг ойлгохгүй байвал Түүнд залбирч, үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэлт болон туршлагад анхаарах ёстой. Ингэснээр л хүн үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадна;

(4) Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах шаардлагатай. Ингэснээр л хүн үнэнийг ойлгож, Бурханыг танин мэдэж чадна; ингэснээр л Христ бол үнэн, зам, амь мөн гэдгийг баталгаажуулж чадна.

Холбогдох Бурханы үг:

Миний хэлдэг үг бол бүх хүн төрөлхтөнд чиглэсэн үнэн юм; тэдгээрийг тодорхой нэгэн хүнд юм уу нэг төрлийн хүнд л хандаж хэлдэг юм биш. Тиймээс та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлагатай байх ёстой; Миний хэлдэг ганц ч үг юм уу үнэнийг бүү үл ойшоо, Миний хэлдэг бүх үгэнд хөнгөн хуумгай бүү ханд. Та нар амьдралдаа үнэнтэй хамаагүй зүйл ихээхэн хийснийг Би хардаг тул үнэний зарц болж, хорлонт муу, муухай байдалд боолчлогдохгүй байж, үнэнийг гишгэлэхгүй, Бурханы гэрийн аль ч булан тохойг бузарлахгүй байхыг онцгойлон хүсэж байна. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байж, түүнээс ч илүүтэйгээр, хичээнгүйлэн санаа тавьж буйг минь ойлгож, Миний үгийг хүн байхын үндэс суурь хэмээн үзээсэй л гэж Би найдаж байна. Та нарын сонсоход бэлэн үг энэ мөн ч бай, биш ч бай, та нарын дуртайяа хүлээн авах, эсвэл таагүй хүлээн авах үг мөн ч бай, биш ч бай, та нар нухацтай хандах ёстой. Эс тэгвэл, үл тоомсорлосон, хайхрамжгүй зан чанар, араншин чинь Намайг маш их гонсойлгож, үнэндээ Миний зэвүүцлийг төрүүлнэ. Та бүгд Миний үгийг ахин дахин, магадгүй бүр цээжээр мэддэг болтлоо хэдэн мянган удаа уншина гэж Би ихэд найдаж байна. Ийм маягаар л та нар Миний итгэл найдварыг нураахгүй байж чадна. Гэхдээ та нарын нэг нь ч одоо ингэж амьдардаггүй. Эсрэгээрээ та нар бүгд ханатлаа идэж, уудаг садар самуун амьдралд ташуурдаг бөгөөд та нарын нэг нь ч Миний үгийг ашиглан, зүрх сэтгэл, сүнсээ баяжуулдаггүй. Ийм учраас, Би хүн төрөлхтний жинхэнэ төрхийг ингэж дүгнэсэн: Хүн хэдийд ч Надаас урваж чадна, Миний үгэнд туйлын үнэнч байж чадах хэн ч үгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс эш татав

Би та нарт олон анхааруулга өгч, та нарыг байлдан дагуулахын тулд олон үнэнийг хайрласан. Одоо та нарт өмнөхөөсөө нэлээд их сайжирч, хүн ямар байх ёстой тухай олон зарчмыг ойлгож авч, итгэлтэй хүмүүст байх ёстой эрүүл ухаанаас маш ихийг эзэмшдэг болсон мэт санагддаг. Энэ бүхэн нь та нарын олон жилийн туршид хүрсэн үр дүн юм. Би та нарын амжилтыг үгүйсгэдэггүй боловч энэ олон жилийн турш Миний эсрэг тоо томшгүй олон удаа дуулгаваргүй байж, тэрсэлснийг чинь ч бас үгүйсгэдэггүй гэдгээ илэн далангүй хэлэх ёстой, учир нь та нарын дунд ганц ч ариун хүн байхгүй. Та нар бүгд ялгаагүй Сатаны завхруулсан хүмүүс юм; та нар бол Христийн дайснууд билээ. Өнөөг хүртэлх та нарын гэм буруу болон дуулгаваргүй байдал тоо томшгүй их байсаар ирсэн тул та нарт үргэлж үглэж яншиж байгааг минь бараг л гайхах зүйлгүй. Би та нартай хамт ийм маягаар амьдармааргүй байгаа ч ирээдүй болон хүрэх газрын чинь төлөө дахиад нэг үглэе. Та нар Надад хүлээцтэй хандахын сацуу айлдвар бүрд минь итгэж, Миний үгийн гүн гүнзгий утга санааг дүгнэж чадна гэж Би найдаж байна. Миний хэлдэг зүйлд эргэлзэж болохгүй, Миний үгийг хүссэнээрээ аваад дураараа хаяж бүр ч болохгүй; ингэх нь Надад тэвчихийн аргагүй санагддаг. Миний үгийг битгий шүүмжил, бүү хөнгөн хуумгай авч үз, Би та нарыг үргэлж уруу татаж байна гэж битгий ярь, эсвэл та нарт Миний хэлсэн зүйл алдаа мадагтай гэж бүр ч битгий хэл. Эдгээр зүйл ч бас Надад тэвчихийн аргагүй санагддаг. Та нар Надад болон Миний хэлдэг зүйлд ингэж сэжиглэн хандаж, Миний үгийг хэзээ ч ойлголгүй, Намайг үл ойшоодог учраас Би та бүхэнд нухацтайгаар хэлье: Миний хэлдэг зүйлийг гүн ухаантай бүү холбо; Миний үгийг зальт этгээдийн худал үгтэй бүү холбо. Тэр ч бүү хэл, Миний үгэнд басамжлалаар бүү хариул.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө”-өөс эш татав

Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Энэ нь хүний амь, хүний аялдаг зүг чиг байж чадна; мөн завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханаас эмээн, муугаас зайлдаг болж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл, Бурханы хайрладаг, Түүний таалалд нийцдэг нэгэн болоход хүнийг хүргэж чадна. Үнэ цэнтэй байдлыг нь харгалзан үзээд хүн Бурханы үг болон үнэний талаар ямар хандлага, үзэл бодол баримтлах ёстой вэ? Энэ нь нэлээд илэрхий юм: Бурханд үнэхээр итгэдэг, Түүнийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүмүүсийн хувьд Түүний үг бол өөрсдийнх нь амьдралын эх булаг билээ. Хүн Бурханы үгийг эрхэмлэж, идэж ууж, эдэлж, тэдгээрийг өөрийн амь, алхах зүг чиг, бэлээхэн тусламж, хангалт болгон хүлээн авах ёстой; хүн үнэнийг судалж, шинжилж, таамаглаж, эргэлзэхийн оронд үнэний мэдэгдэл болон шаардлагад нийцүүлэн амьдарч, хэрэгжүүлж, туулж, өөрөөс нь шаардсан зүйл болон өөрт нь үнэний олгосон мэдэгдэл, шаардлага бүрд захирагдах ёстой. Үнэн нь хүний бэлээхэн тусламж, бэлэн хангалт бөгөөд хүний амь байж чадах учраас хүн үнэнийг хамгийн эрхэм нандин зүйл гэж үзэх ёстой, учир нь тэрээр амьдарч, Бурханы шаардлагыг хангадаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлан, өдөр тутмын амьдралаасаа хэрэгжүүлэх замыг олж, хэрэгжүүлэлтийн зарчмыг ухаарч, Бурханд дуулгавартай болохын тулд үнэнд найдах ёстой. Түүнчлэн хүн завхарсан зан чанараасаа ангижирч, аврагдсан нэгэн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл болохын тулд үнэнд найдах ёстой.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Долоодугаар хэсэг)”-оос эш татав

Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах үедээ бид зовлонгоос айж, шаналлаас эмээх ёсгүй, Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэх вий гэж бүр ч айх ёсгүй. Тэрээр биднийг хэрхэн шүүж, гэсгээж, завхарсан мөн чанарыг маань илчилдэг тухай Бурханы айлдваруудыг бид илүү их унших ёстой. Бид тэдгээрийг уншиж, өөрсдийгөө тэдгээртэй илүү их харьцуулах ёстой. Бусдыг тэдгээртэй бүү харьцуул—бид өөрсдийгөө харьцуулах ёстой. Бидэнд эдгээр зүйлийн аль нь ч дутагдаагүй; бид бүгд тэдгээртэй нийцэж чадна. Хэрвээ итгэхгүй бол өөрөө туулаад үз. Зарим хүн Бурханы үгийг уншсаныхаа дараа өөрсөд дээрээ хэрэгжүүлэх чадваргүй байдаг; эдгээр үгийн хэсгүүд өөрсдийнх нь тухай бус, харин бусад хүний тухай гэж тэд боддог. Жишээлбэл, Бурхан хүмүүсийг биеэ үнэлэгч, янхан хэмээн илчлэх үед зарим эгч нөхөртөө баараггүй үнэнч байсан болохоор тийм үг өөрсдийг нь хэлээгүй байх ёстой гэж боддог; зарим эгч гэрлээгүй, хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй учраас иймэрхүү үг мөн л өөрсдийнх нь тухай биш байх ёстой гэж боддог. Зарим ах эдгээр үгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хандсан, өөрсдөд нь огт хамаагүй гэж санадаг; зарим хүн Бурханы ийм үгийг дэндүү онцгүй сонсогдож байна гэж үзээд, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд, Бурханы үгийг буруу гэж хэлдэг хүмүүс ч бий. Энэ нь Бурханы үгэнд хандах зөв хандлага мөн үү? Хүмүүс Бурханы үгэнд үндэслэн өөрсдийгөө эргэцүүлж чаддаггүй. Энд “биеэ үнэлэгч”, “янхан” гэдэг нь хүмүүсийн садар самууны завхралыг хэлж байна. Эрэгтэй, эмэгтэй, гэрлэсэн, гэрлээгүй нь хамаагүй, хүн болгонд садар самууны завхрал бий—тэгэхээр яалаа гэж энэ чамд ямар ч хамаагүй байж болох билээ? Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг илчилдэг; эр ч бай, эм ч бай, хүний завхралын түвшин адилхан байдаг. Энэ нь баримт бус уу? Бурханы эдгээр айлдварыг сонсоход таатай эсэх нь хамаагүй, мөн бидэнд сайхан, муухай санагдах нь хамаагүй Бурханы хэлсэн үг бүрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг бид ямар нэг юм хийхээсээ өмнө ухаарах ёстой. Бурханы үгэнд бид ийм хандлага баримтлах учиртай. Энэ нь ямар төрлийн хандлага вэ? Энэ нь сүсэг бишрэлтэй, тэвчээртэй хандлага уу, эсвэл зовлонг хүлээн авсан хандлага уу? Эдгээрийн аль нь ч биш гэдгийг Би та нарт хэлье. Бурханы үг үнэн гэдгийг бид итгэлдээ бат баримтлах ёстой. Тэдгээр нь үнэхээр үнэн учраас ухаалгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид таньж, хүлээн зөвшөөрч чадах эсэхээсээ үл хамааран Бурханы үгэнд юун түрүүнд туйлын хүлээн зөвшөөрсөн хандлагатай байх ёстой. Бурханы үгийн мөр болгон нь тодорхой байр байдалд хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний айлдварын нэг ч мөр гадаад төрх байдлын тухай байдаггүй, мөн гадна талын дүрэм журам юм уу хүмүүсийн энгийн зан авирын талаар бүр ч байдаггүй. Тийм байдаггүй. Хэрэв Бурханы айлдсан мөр болгоныг хүний энгийн зан авир юм уу гадаад төрх хэмээн үздэг бол чи ямар ч сүнслэг ойлголтгүй бөгөөд үнэн гэж юу болохыг ойлгодоггүй. Бурханы үг гүн гүнзгий байдаг. Хэр гүн гүнзгий вэ? Бурханы хэлдэг бүхэн, илчилдэг бүхэн хүмүүсийн завхарсан зан чанар болон тэдний амин доторх мөн чанартай холбоотой, гүн үндэслэсэн зүйлсийн тухай байдаг. Тэдгээр нь гадаад төрх биш, ялангуяа гадна талын зан авир биш. Хүмүүсийг гаднах төрхөөс нь харахад бүгд зүгээр харагдаж болно. Тэгвэл Бурхан яагаад зарим хүнийг муу ёрын сүнс, заримыг нь бузар сүнс гэж хэлдэг юм бэ? Энэ нь чамд үл харагдах зүйл юм. Тиймээс чи Бурханы үгийг баримтлахын тулд гадаад төрх юм уу гаднаасаа харагддаг зүйлд найдаж болохгүй. Ийм нөхөрлөлийн дараа Бурханы үгэнд хандах хандлагад чинь өөрчлөлт гарсан уу? Тэр өөрчлөлт хэчнээн их ч бай, бага ч бай, дараагийн удаад чи ийм үг унших үедээ ядаж л Бурханд учирлах гэж оролдохгүй. Чи, “Бурханы үг үнэхээр сонсоход хэцүү юм; би энэ хуудсыг уншихгүй. Зүгээр л алгасчихъя! Жаахан тайтгарал олохын тулд ерөөл, амлалтын талаар уншчих юм хайя” гэж хэлэхгүй. Унших зүйлээ чи ийм маягаар шилж сонгох ёсгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Зарим хүн бусдад тусалж, Бурханд үйлчлэн, чуулганыг зүй ёсоор удирдахын тулд өөрсдийгөө үнэнээр зэвсэглэдэг. Энэ үзэл бодол зөв үү? Чи хэчнээн сургаал сонссон, төлөвлөгөө чинь юу байхаас үл хамааран юу хамгийн чухал, аль үзэл бодол нь хамгийн зөв болохыг Би чамд хэлж өгье: Ямар ч үүрэг гүйцэтгэж байсан гэсэн, мөн чи удирдагч ч бай, үгүй ч бай, чи юуны түрүүнд өөрийгөө Бурханы үгтэй харьцуулан шалгаж, тэдгээрийг өөртөө хэрэгжүүлэх ёстой. Эдгээр үгэнд ажил хийх зэмсэг эсвэл ажиллах явцдаа хуримтлуулсан зүйл гэж бүү ханд. Хэрэв энэ бүгд дээр амжилт олбол чи ажлаа сайн хийж чадах нь гарцаагүй. Хэрэв чи үргэлж бусад хүнийг эдгээр үгээр хэмжиж, эдгээр үгийг бусад хүн дээр хэрэгжүүлэх юм уу өөрийн ажлын давуу тал мэтээр үздэг бол чи асуудалд оржээ; чи Паулын замаар алхаж байна гэсэн үг. Энэ бол туйлын үнэн. Чи ийм үзэл бодолтой болохоор эдгээр үгэнд хоосон сургаал, онол гэж ханддаг нь эргэлзээгүй бөгөөд тэдгээрийг түгээж, ажлаа хийхийг хүсдэг, энэ бол маш аюултай зүйл. Хэрэв чи өөрийгөө Бурханы үгээр хэмжиж, өөр дээрээ хэрэгжүүлэхээс эхэлбэл хамгийн түрүүнд өөрчлөгдөж, оролтод хүрэх хүн нь чи байх болно. Чи өөрөө ямар нэг зүйлийг олж авч байж л биеийн хэмжээ, чадвар, хийх ёстой ажлаа сайн хийх чадалтай болно. Хэрэв чи биеийн хэмжээгүй, туршлагагүй, оролтыг олж аваагүй бол сохроор ажиллаж, сохроор завгүй гүйж байгаа бөгөөд үүнд ямар ч бодит үр дүн байхгүй. Чи үнэн-бодит байдлын аль ч талыг нь сонссон бай, өөрийгөө үүнтэй харьцуулан үзэж, эдгээр үгийг амьдралдаа хэрэгжүүлж, хэрэгжүүлэлтдээ нэгтгэвэл ямар нэг зүйл олж авах нь гарцаагүй бөгөөд чи заавал өөрчлөгдөнө. Хэрвээ чи эдгээр үгийг зүгээр нэг гэдсэндээ чихэж, толгойдоо цээжилбэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Номлол сонсож байхдаа чи ийнхүү тунгаан бодох хэрэгтэй: “Эдгээр үг нь ямар байдлыг хэлээд байна вэ? Эдгээр нь мөн чанарын аль талыг хэлээд байна вэ? Үнэний энэ талыг би ямар асуудлууд дээр хэрэглэх ёстой вэ? Би үнэний энэ талтай холбоотой зүйл хийх болгондоо үүний дагуу хэрэгжүүлж байна уу? Үүнийг хэрэгжүүлэх үед байр байдал минь эдгээр үгтэй нийцэж байна уу? Хэрэв нийцэхгүй байгаа бол би эрж хайж, нөхөрлөж, эсвэл хүлээх хэрэгтэй юу?” Чи амьдралдаа ийм маягаар хэрэгжүүлдэг үү? Хэрвээ тэгдэггүй бол амьдралд чинь Бурхан болон үнэн байхгүй байна. Чи бичиг үсэг, хоосон сургаалын дагуу, эсвэл ашиг сонирхол, итгэл үнэмшил, урам зоригийнхоо дагуу амьдардаг. Үнэнийг бодит байдал болгож эзэмшээгүй хүмүүс бол бодит байдалгүй хүмүүс бөгөөд Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй хүмүүс бол Түүний үг рүү ороогүй хүмүүс юм. Миний юу хэлээд байгааг чи ойлгож байна уу? Хэрвээ чи ойлгож байвал хамгийн сайн, гэхдээ тэдгээрийн талаарх ойлголт чинь ямар байх, сонссон зүйлээсээ хэр ихийг ухаарч ойлгосноос үл хамааран хамгийн чухал зүйл нь ухаарч ойлгосноо амьдралдаа нэвтрүүлж, хэрэгжүүлж чаддаг байх явдал юм. Тэгсэн цагт л биеийн хэмжээ чинь өсөж чадна, тэгсэн цагт л зан чанарт чинь өөрчлөлт гарна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Олон хүн Бурханы үгийг бариад өдөр бүр уншдаг, бүр тэнд байгаа бүх сонгодог эшлэлийг өөрсдийн хамгийн эрхэм эрдэнэ шиг анхааралтай цээжлэхэд хүрдэг төдийгүй Бурханы үгийг хаа сайгүй номлож, Бурханы үгээр бусдыг хангаж, тусалж байдаг. Ингэх нь Бурханыг гэрчилж байгаа, Түүний үгийг гэрчилж байгаа хэрэг бөгөөд ингэх нь Бурханы замыг дагаж байна гэж тэд боддог; ингэх нь Бурханы үгээр амьдарч байна, ингэх нь Түүний үгийг бодит амьдралдаа авчирч байна, мөн ингэвэл Бурханы сайшаалыг хүртэж, аврагдаж, төгс болгуулах боломжтой гэж тэд боддог. Гэвч, тэд Бурханы үгийг номлож байхдаа ч гэсэн, хэрэгжүүлэхдээ хэзээ ч Бурханы үгийг дагаж мөрддөггүй, мөн Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлтэй өөрсдийгөө нийцүүлэхээр хичээдэггүй. Үүний оронд тэд Бурханы үгийг ашиглан бусдын хүндлэл, итгэлийг мэхлэн авч, өөрсдийн удирдлагыг эрхэлж, Бурханы алдрыг завшиж, хулгайлдаг. Тэд Бурханы ажил болон сайшаалаар шагнуулахын тулд Бурханы үгийг түгээх боломжийг ашиглах гэж хий дэмий найддаг. Хэчнээн олон жил өнгөрсөн ч гэлээ, энэ хүмүүс Бурханы үгийг номлох явцдаа Бурханы сайшаалыг хүртэж чадаагүйгээр үл барам, Бурханы үгийг гэрчлэх явцад өөрсдийн дагах ёстой замыг олж нээж чадаагүйгээр барахгүй, Бурханы үгээр бусдыг хангаж, туслах явцдаа өөрсдөдөө тусалж, өөрсдийгөө дэмжиж чадаагүйгээс гадна, энэ бүх зүйлийг хийх явцдаа Бурханыг мэдэж, Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэлд хүрч чадаагүйгээр зогсохгүй; харин ч Бурханы талаарх буруу ойлголт нь улам бүр гүнзгийрч, Түүнийг сэжиглэх нь улам ч ноцтой болж, Түүний талаарх төсөөлөл нь бүр их хэтрүүлэгтэй болдог. Бурханы үгийн тухай онолын хангалт болон удирдлага дор тэд загас усанд орсон мэт, өөрсдийн ур чадварыг ядах юмгүй хялбархан ашиглаж байгаа мэт, өөрсдийн амьдралын зорилго, үүрэг даалгаврыг олсон мэт, шинэ амийг олж аваад, аврагдсан мэт, Бурханы үгийг цээжээр урсган уншихынхаа хамтаар үнэнийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, Бурханыг мэдэх замыг нээн олсон мэт, Бурханы үгийг номлох явцдаа Бурхантай дандаа нүүр тулан уулзсан мэт харагддаг. Мөн, тэд үргэлж цурхиран уйлтлаа “сэтгэл нь хөдөлдөг” ба Бурханы үгэн дэх “Бурханаар” байнга удирдуулснаар, Түүний чин сэтгэлийн анхаарал, сайн санаа зорилгыг нь тасралтгүй ухаарч байгаа мэт харагддагийн зэрэгцээ хүнийг аврах Бурханы аврал болон Түүний удирдлагыг ухаарч, Түүний мөн чанарыг мэдэж авч, Түүний зөвт зан чанарыг ойлгосон мэт харагддаг. Энэ сууринд үндэслэн тэд Бурханы оршин тогтнолд улам бүр бат итгэж, Түүний эрхэм дээд байдлын талаар улам бүр ухаарч, Түүний агуу, ер бусын байдлыг бүр ч гүнзгий мэдэрч байх шиг санагддаг. Тэд Бурханы үгийн тухай өнгөц мэдлэгт автан, итгэл нь өсөж, зовлон туулах шийдэмгий байдал нь батжиж, Бурханы талаарх мэдлэг нь гүнзгийрсэн мэт харагддаг. Тэд Бурханы үгийг үнэхээр туулахаас нааш Бурханы талаарх бүх мэдлэг, бодол санаа нь өөрсдийнх нь хий хоосон төсөөлөл, таамаглалаас гарч ирдэг гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэдний итгэл Бурханаас ирсэн ямар ч туршилтыг дийлэхгүй, тэдний сүнслэг байдал болон биеийн хэмжээ гэгддэг зүйл нь Бурханы шалгалт юм уу үзлэгийг ердөө даахгүй, тэдний шийдвэр элсэн дээр баригдсан цайзтай адил бөгөөд тэдний хэлдэг Бурханы талаарх мэдлэг нь санаанаасаа зохиосон төсөөллөөс цаашгүй. Үнэндээ, Бурханы үгэнд “их хэмжээний хүчин чармайлт” гаргасан энэ хүмүүс жинхэнэ итгэл гэж юу болох, жинхэнэ дуулгавартай байдал гэж юу болох, жинхэнэ анхаарал халамж гэж юу болох, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж юу болохыг хэзээ ч ухаараагүй. Тэд онол, төсөөлөл, мэдлэг, авьяас билиг, уламжлал, мухар сүсэг, тэр ч бүү хэл хүний ёс суртахууныг хүртэл аваад, тэдгээрийг Бурханд итгэх болон Түүнийг дагах “хөрөнгө”, “зэр зэвсэг” болгон, тэр ч байтугай тэдгээрийг Бурханд итгэх итгэл, Түүнийг дагах үндэс сууриа болгодог. Үүний зэрэгцээ, тэд бас энэ хөрөнгө, зэр зэвсгийг аваад, Бурханыг мэдэж, Бурханы хяналт, шалгалт, гэсгээлт, шүүлттэй нүүр тулж, харьцах шидэт сахиус болгодог. Эцэст нь, тэдний цуглуулсан зүйл шашны өнгө аяс, феодалын мухар сүсэг нэвчиж, романтик, хачин жигтэй, учир битүүлэг бүхэн шингэсэн Бурханы талаарх дүгнэлтээс цаашгүй зүйлээс бүрддэг. Бурханы талаарх тэдний мэдлэг, тодорхойлолт нь зөвхөн Дээд Тэнгэр, эсвэл Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийнхтэй нэг хэвд цутгагдсан байдаг бол Бурханы бодитой байдал, мөн чанар, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох гэх зэрэг бодитой Бурхантай Өөртэй нь хамаатай юм бүхэн тэдний ухаарч ойлгож чадаагүй зүйлс бөгөөд тэдний мэдлэг үүнтэй огт хамааралгүй, бүр хойд, өмнөд туйл шиг хол байдаг. Ийм маягаар хэдий тэд Бурханы үгийн хангалт, тэжээл дор амьдардаг ч гэсэн Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж үнэхээр чаддаггүй. Үүний жинхэнэ шалтгаан нь тэд хэзээ ч Бурханыг мэдэж аваагүй, мөн хэзээ ч Түүнтэй жинхэнээсээ холбогдож, ярилцаж байгаагүй. Иймээс тэдний хувьд Бурхантай харилцан ойлголцолд хүрч, Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, шүтэн мөргөх боломжгүй юм. Бурханы үгийг ийнхүү үзэж, Бурханыг ийнхүү үздэг тэдний харах өнцөг, хандлага нь тэднийг гар хоосон буцахад хүргэсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замаар мөнхөд алхаж чадахааргүй болоход хүргэсэн. Тэдний зорьж буй зорилго болон явж байгаа чиглэл нь тэд бол мөнхөд Бурханы дайсан, үүрд мөнхөд хэзээ ч аврал хүртэж чадахгүй гэдгийг илтгэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, үнэнийг хайрладаг хүмүүсийн төлөө Бурхан үнэнийг илэрхийлдэг. Харин бичиг үсэг, хоосон сургаал л анхаардаг, урт бөгөөд сүржин үг хэлэх дуртай хүмүүсийн тухайд бол, тэд хэзээ ч үнэнийг олж авахгүй; тэд өөрсдийгөө хуурч байгаа. Ийм хүмүүс Бурханы үгийг унших талаар буруу үзэл бодолтой байдаг; тэд босоо юмыг унших гэж хүзүүгээ гилжийлгэдэг—тэдний харах өнцөг тэр чигээрээ буруу юм. Зарим хүн Бурханы үгийг шинжилж, ерөөгдөх ба хүний хүрэх газрын тухай Түүний хэлсэн зүйлсийг судлахаа л мэддэг. Бурханы үг тэдний үзэлтэй таарахгүй бол тэд сөрөг болж, эрэл хайгуулаа зогсоодог. Энэ нь үнэнийг сонирхдоггүйг нь харуулдаг. Ийм учраас тэд үнэнийг ноцтойгоор авч үздэггүй; тэд өөрсдийн үзэл, төсөөллийн үнэнийг л хүлээн зөвшөөрөх чадвартай. Хэдийгээр ийм хүмүүс Бурханд итгэх итгэлдээ оргилуун байдаг бөгөөд зарим нэг сайн үйл хийж, бусдад өөрсдийгөө сайнаар харагдуулахын тулд чадах бүхнээ хийхээр хичээдэг боловч ирээдүйд сайн хүрэх газартай байхын тулд л үүнийг хийж байгаа. Тэд чуулганы амьдралд мөн оролцож, бусдын л адил Бурханы үгийг ууж иддэг баримтыг үл харгалзан, үнэний бодит байдалд орж, үнэнийг олж авах тэдэнд бэрхшээлтэй байдаг. Бурханы үгийг идэж уудаг боловч ердөө л хэлбэрддэг зарим хүн байсаар байдаг; тэд хэдхэн бичиг үсэг, хоосон сургаал ойлгож авсан төдийхнөөр үнэнийг олж авсан гэж боддог. Тэд ямар мунхаг юм бэ! Бурханы үг бол үнэн. Гэхдээ Бурханы үгийг уншсаныхаа дараа хүн үнэнийг ойлгож, олж авах албагүй. Бурханы үгийг ууж идэх замаар үнэнийг олж авч чаддаггүй бол олж авсан зүйл чинь бичиг үсэг, хоосон сургаал байх болно. Үнэнийг олж авна гэж юу гэсэн үг болохыг чи мэддэггүй. Бурханы үгийг гартаа атгасан байж болох ч тэдгээрийг уншаад чи Бурханы хүслийг ойлгож чадахгүй байсаар, хэдэн бичиг үсэг, хоосон сургаал л олж авдаг. Юуны өмнө, Бурханы үг маш илэн далангүй, үнэхээр гүн гүнзгий гэдгийг чи ухаарах хэрэгтэй. Олон жилийн туршлагагүй бол чи Бурханы үгийг яаж ойлгож чадах юм бэ? Бурханы үгийн нэг өгүүлбэрийг нь хүртэл бүрэн туулахад бүхий л амьдрал шаардлагатай болно. Чи Бурханы үгийг уншдаг боловч Бурханы хүслийг ойлгодоггүй; Түүний үгийн санаа зорилго, тэдгээрийн гарал үүсэл, хүрэхээр чармайж буй үр нөлөө, юу гүйцэлдүүлэхээр эрэлхийлж буйг нь ойлгодоггүй. Хэрэв чи эдгээр зүйлийг алиныг нь ч ойлгодоггүй бол үнэнийг яаж ойлгож чадах юм бэ? Чи Бурханы үгийг олон удаа уншсан байж болно, магадгүй олон хэсгийг нь цээжээр уншиж чаддаг байж болох боловч огтхон ч өөрчлөгдөөгүй хэвээр, бас ямар ч ахиц гаргаагүй байдаг. Бурхантай харилцах харилцаа чинь урьдын адил хол, хөндий хэвээр байдаг. Бурхан та хоёрын хооронд урьдын адил хана хэрэм байсаар байдаг бөгөөд чи Түүнд эргэлзсээр байдаг. Чи Бурханыг ойлгодоггүй төдийгүй Түүнд шалтаг тоочиж, Түүний талаар үзэл өвөрлөдөг. Чи Түүнийг эсэргүүцэж, бүр доромжилдог. Энэ чинь яаж үнэнийг олж авсан гэсэн үг байж болох юм бэ? Хэдийгээр хүн бүр өдөр бүр уншдаг Бурханы үгийн номтой бөгөөд үнэний талаарх нөхөрлөлөөс хүлээн авдаг гэгээрлээ бичиж авдаг ч эцэстээ өөр өөр хүмүүс өөр өөр үр дүнд хүрдэг. Зарим нь хоосон сургаалд анхаардаг бол бусад нь хэрэгжүүлэлтдээ төвлөрдөг. Зарим нь гүн гүнзгий, нууцлаг юм судлахыг илүүд үздэг бол бусад нь хүний ирээдүйн хүрэх газрын талаар судлахыг илүүд үздэг. Зарим нь захиргааны зарлиг судлахыг илүүд үзэж байхад зарим нь тайтгарлын үг хайж, бусад нь зөгнөл уншихыг эрхэмлэдэг—хүмүүсийн анхаарлаа төвлөрүүлдэг зүйл өөр өөр байдаг. Зарим хүн чуулгануудад хэлдэг Ариун Сүнсний үгийг уншихыг илүүд үзэж, “Миний хөвгүүд” байхыг хүсдэг. Гэхдээ тийм хүмүүс эцэстээ юу олж авах вэ? Одоо үед, “Бурханы үг хэчнээн тайвшруулахуйц байгааг хараач! ‘Миний хөвгүүд ээ, Миний хөвгүүд ээ!’ гэж байна. Энэ ертөнц дээр өөр хэн биднийг ингэж тайтгаруулж чадах юм бэ?” гэдэг зарим нэг шинэ итгэгч бий. Энэ үг хэнд хандсаныг тэд ойлгодоггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн аваад нэг, хоёр жил болсныхоо дараа ч зарим хүн ойлгож чадахгүй хэвээр байдаг бөгөөд улайж, ичиж зоволгүйгээр ийм юм ичгүүр сонжуургүйгээр хэлдэг. Энэ нь үнэнийг ойлгож байгаа явдал уу? Тэд Бурханы хүслийг ч ойлгодоггүй байж Бурханы хөвгүүдийн байр суурийг авч зүрхэлдэг! Тийм хүмүүс Бурханы үгээс юу сурдаг вэ? Тэд гагцхүү Бурханы үгийг буруугаар тайлбарладаг! Үнэнийг хайрладаггүй хүмүүс Бурханы үгийг уншсан ч гэсэн хэзээ ч үнэнийг олж авахгүй. Хүн үнэнийг огт хайрладаггүй бол чамайг хэчнээн их нөхөрлөлөө ч анхаарал хандуулахгүй. Үнэнд хайртай хүмүүс Бурханы үгийг уншсаныхаа дараа Бурханы хүслийг ухаарахаар эрж хайна; тэд судалж, үнэний талаар бусадтай нөхөрлөнө. Ийм хүнд л үнэнийг олж авах найдлага бий.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”-аас эш татав

Бурханы үгийг сонсож, Бурханы шаардлагыг дуулгавартай дагах нь хүнд тэнгэрээс заяасан ажил; Бурханы юу хэлэх нь хүний санаа тавих хэрэг биш. Бурхан юу хэлж, хүнээс юу ч хүсэх нь хамаагүй, Бурханы ялгамж чанар, мөн чанар, байр суурь өөрчлөгддөггүй, Тэр хэзээд Бурхан хэвээр байдаг. Түүнийг Бурхан гэдэгт эргэлзэхгүй байгаа бол чиний цорын ганц хариуцлага, цорын ганц хийх ёстой зүйл бол Түүний хэлэхийг сонсох явдал юм; энэ бол хэрэгжүүлэлтийн зам. Бурханы бүтээл Бурханы үгийг шинжиж, дүгнэн шинжилж, судалж, голж, үгтэй нь зөрчилдөж, дуулгаваргүй хандаж, эсвэл Бурханы үгийг үгүйсгэдэггүй; Бурхан үүнийг жигшдэг бөгөөд энэ бол Түүний хүнээс харахыг хүссэн зүйл биш. Тэгвэл хэрэгжүүлэлтийн зам гэж чухам юу юм бэ? Үнэндээ энэ нь тун энгийн: Сонсож сур, зүрх сэтгэлээрээ сонс, хүлээн ав, ойлго, ухаар, дараа нь зүрх сэтгэлээсээ явж хий, хэрэгжүүл, гүйцэлдүүл. Зүрх сэтгэлээрээ сонсож, ухаарсан зүйл чинь хэрэгжүүлж байгаа зүйлтэй чинь нягт холбоотой байдаг. Энэ хоёрыг бүү салга; чиний хэрэгжүүлж, дуулгавартай дагаж, гараараа хийдэг зүйл, завгүй хөөцөлдөж гүйдэг бүхэн зүрх сэтгэлдээ сонсож, ухаардаг зүйлтэй чинь холбоотой байдаг, эндээс л чи Бүтээгчийн үгийг дуулгавартай дагах чадварыг олж авдаг. Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Хоёрдугаар хэсэг)”-оос эш татав

Ноа Бурханыг шүтэн мөргөж, дагадаг жирийн хүмүүсийн нэг байсан. Бурханы үг түүнд ирэх үед тэр цааргалж, хойшлуулж, эсвэл алгуурлах хандлага гаргаагүй. Харин ч Бурханы үгийг ихэд нухацтай сонсож, Бурханы айлдвар бүрийг туйлын хянуур, анхааралтай сонсож, Бурханы тушаасан бүхнийг ойлгож, санахаар хичээнгүйлэн оролдож, юуг ч орхигдуулж зүрхлээгүй. Бурханд болон Бурханы үгэнд хандах хандлагад нь Бурханаас эмээх айдас байсан бөгөөд зүрх сэтгэлд нь Бурхан орон зай эзэлдэг байсныг, тэр Бурханд дуулгавартай байсныг энэ нь харуулж байв. Бурханы хэлсэн зүйлийг, Бурханы үгийн агуулгыг, Бурхан түүнээс юу хүсэж байгааг тэр сайтар сонсжээ. Дүн шинжилгээ хийлгүйгээр, харин хүлээн авч, анхааралтай сонсжээ. Түүний зүрх сэтгэлд ямар ч татгалзах, дургүйцэх, үл хүлцэх мэдрэмж байгаагүй; харин тэрээр Бурханы өөрөөс нь шаардсан үг бүрийг, юм болгоныг зүрх сэтгэлдээ тайван, хянуур, анхааралтай гэгч нь тэмдэглэж авсан. Бурхан түүнд зааварчилгаа бүрийг өгсний дараа Ноа Бурханы өөрт нь хэлсэн, даалгасан бүхнийг сайн дураар, нарийвчлан тэмдэглэж авсан. Дараа нь тэр өөрийн ажлыг хойш тавьж, хуучин амьдралынхаа дэглэм, төлөвлөгөөг эвдэн, Бурханы хийлгэхээр даалгасан бүхнийг болон бариулахыг хүссэн бүхээгт нь шаардлагатай бүх хэрэгцээт зүйлийг бэлтгэж эхэлсэн юм. Тэрээр Бурханы ямар ч үгийг, Бурханы шаардсан нэг ч зүйлийг, Бурханы үгэнд түүнээс шаардаж байсан ямар ч нарийн ширийнийг огоорч зүрхлээгүй. Бурханы өөрөөс нь шаардсан, өөрт нь даалгасан бүхний гол санаа, нарийн ширийн зүйлийг бүгдийг нь тэр өөрийн арга барилаар тэмдэглэн аваад, дараа нь тэдгээрийг ахин дахин тунгаан бодож, эргэцүүлсэн. Дараа нь Ноа Бурханы бэлтгээрэй гэж хүссэн бүх материалыг хайхаар явсан. Бурханы түүнд өгсөн зааварчилгаа бүрийн дараа тэрээр өөрийнхөө арга барилаар, Бурханы тушаасан, зааварчилсан бүгдэд зориулсан нарийвчилсан төлөвлөгөө, зохицуулалт гаргаад, дараа нь өөрийн төлөвлөгөө, зохицуулалт болон Бурханы хүссэн зүйлийн нарийн ширийн, тодорхой шат тус бүрийг алхам алхмаар хэрэгжүүлж, гүйцэтгэсэн. Том жижиг эсэхээс, хүний нүдэнд гайхамшигтай харагдах эсэхээс үл хамааран тэр бүх үйл явцын турш Ноагийн хийсэн бүхэн нь Бурханы хий гэж өөрт нь зааварчилсан, хэлсэн, шаардсан зүйл байсан юм. Бурханы даалгаврыг хүлээн авсныхаа дараа Ноагийн илэрхийлсэн бүхнээс харахад Бурханы үгэнд хандах түүний хандлага зүгээр л сонсохоос цаашгүй байсан юм биш, эдгээр үгийг сонссоныхоо дараа Ноа сэтгэл санаа нь сайхан, орчин нөхцөл тааламжтай, эсвэл хэрэгжүүлэхэд цаг хугацаа нь тохиромжтой үеийг сонгосон ч юм биш гэдэг нь илэрхий юм. Харин ч тэрээр өөрийн ажлыг хойш тавиад, амьдралынхаа хэмнэлийг эвдэж, тэр мөчөөс эхлээд Бурханы тушаасан бүхээгийн бүтээн байгуулалтыг өөрийн амьдрал, оршин тогтнолын хамгийн эн тэргүүний зүйл болгосон. Бурханы даалгавар болон үгэнд хандах түүний хандлага хайнга, хайхрамжгүй, эсвэл дураараа байгаагүй, голох хандлага бүр ч байгаагүй; харин тэр Бурханы үгийг анхааралтай сонсож, тэдгээрийг цээжилж, тунгаахын тулд зүрх сэтгэлээ зориулсан. Тэрээр Бурханы үгийг хүлээн авах, дуулгавартай дагах хандлага баримталж байсан. Бурханы хувьд, Бурханы жинхэнэ бүтээл Түүний үгэнд ийм л хандлагаар хандах ёстой юм. Энэ хандлагад татгалзал, шийдэмгий бус, дур зоргоороо байдал байгаагүй; үүнд хүний санаа зорилго ч холилдоогүй; энэ бол тэр чигээрээ бүтээгдсэн зүйлд байвал зохих хандлага байлаа.

Антихристүүдийг илчлэх нь номын “3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Хоёрдугаар хэсэг)”-оос эш татав

Абрахам үнэнч шударга хүн байсан. Тэрээр Бурханы үгэнд нэг л хандлагаар ханддаг байсан: сонсох, хүлээн авах, дуулгавартай дагах. Тэр Бурханы хэлсэн бүхнийг сонсдог байсан; хэрэв Бурхан ямар нэг зүйлийг хар өнгөтэй гэж хэлбэл хэдий Абрахамд хар харагдахгүй байсан ч эргэлзэлгүйгээр хар гэж итгэдэг байсан. Хэрэв Бурхан ямар нэг зүйлийг цагаан гэвэл цагаан байсан. Ийм л энгийн байсан юм. Бурхан түүнд хүүхэд өгнө гэж хэлэхэд тэр дотроо “Би зуун настай. Хэрэв Бурхан надад хүүхэд өгөх болно гэж хэлж байгаа бол би Бурханд талархъя, Эзэндээ талархъя” гэж бодсон. Тэр асуудлын талаар хэт их бодоогүй; зүгээр л Бурханд итгэсэн. Тэгвэл энэхүү итгэлийн мөн чанар юу байсан бэ? Тэрээр Бурханы мөн чанар, ялгамж чанарт итгэсэн; Бүтээгчийн талаарх түүний итгэл үнэн байсан. Бурхан бол бүх зүйлийг бүтээх хүч чадалтай, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн гэж чангаар хэлдэг хэр нь зүрх сэтгэлдээ “Бид бичнээс үүсэж хөгжөөгүй бил үү? Бурхан бүх зүйлийг бүтээж байгааг би яагаад хараагүй юм бэ?” хэмээн эргэлздэг зарим хүнтэй тэр адилгүй байв. Бурханы яриаг сонсох бүрд тэр хүмүүсийн зүрх сэтгэлд том асуултын тэмдэг үүсдэг. Тэд Бурханы хэлсэн баримт, зүйл, зааварчилгаа бүрийг нарийвчлан, хичээнгүйлэн, хянуур судалж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй байдаг; эс бөгөөс, анхаарал болгоомжтой байхгүй бол залилуулж, ашиглуулж мэднэ. Гэхдээ Абрахам ийм байгаагүй. Тэр цэвэр ариун зүрх сэтгэлтэй байсан, Бурханы үгийг цэвэр ариун зүрх сэтгэлээр сонссон, хэдийгээр энэ удаад Бурханы хэлсэн зүйл түүний сэтгэлийг шаналгасан ч итгэж, дуулгавартай дагасаар байх сонголт хийсэн; Бурханы үг өөрчлөгдөхгүй, бодит байдал болох болно, тэдгээр үгийг бүтээгдсэн хүн төрөлхтөн хэрэгжүүлж, дуулгавартай дагах ёстой; Бурханы үгтэй тулгарах үедээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд сонголт хийх эрх байхгүй, судалж, задлан шинжлэх эрх бүр ч байхгүй гэдэгт итгэсэн. Бурханы үгэнд Абрахам ийм хандлагаар хандаж байсан юм. Тиймээс хэдий сэтгэл нь ихэд шаналж байсан ч хүүдээ хоргодох сэтгэл, хайр, өхөөрдөн энхрийлэх сэтгэлээсээ болж дээд зэргээр хямарч, зовж байсан ч хүүгээ Бурханд буцаан өгөхөөр шийдсэн. Яагаад түүнийг Бурханд буцааж өгөх хэрэгтэй байсан юм бэ? Хэрэв Бурхан шаардаагүй байсан бол тэрээр хүүгээ сайн дураар буцаан өгөх хэрэггүй байсан—гэхдээ нэгэнт Бурхан шаардсан болохоор түүнийг Бурханд буцааж өгөх ёстой байв; тэр ямар ч шалтаг хэлээгүй, хүмүүс Бурханд учирлахаар оролдох ёсгүй; Абрахам ийм хандлагатай байлаа. Тэр ийм цэвэр ариун зүрх сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагасан юм: Энэ бол Бурханы хүссэн зүйл, Бурханы харахыг хүссэн зүйл байлаа. Исаакийг өргөн барьснаараа Абрахамын гүйцэлдүүлсэн зүйл, Бурханы өмнө харуулсан бүхэн нь Бурханы харахыг хүссэн зүйл бөгөөд түүнийг туршсан Бурханы туршилт байсан юм. Гэсэн ч Бурхан Абрахамд Ноад хандсан шигээ хандаагүй. Тэр Абрахамд бүх түүх, үйл явц, энэ асуудлын цаадах бүхнийг хэлээгүй. Абрахам нэг л зүйлийг мэдэж байсан: Бурхан түүнээс Исаакийг буцаан өгөхийг хүссэн, тэгээд л болоо. Ингэснээрээ Бурхан түүнийг туршиж байгааг, ийм туршилтад оруулсныхаа дараа Бурхан түүнд болон түүний үр удамд юу гүйцэлдүүлэхийг хүсэж байгааг ч тэр мэдээгүй. Бурхан түүнд бүхнийг хэлээгүй, зүгээр л энгийн зааварчилгаа өгч, хүсэлт тавьсан. Тэгээд хэдийгээр Бурханы эдгээр үг тун энгийн, өршөөлгүй байсан ч хүлээж байсанчлан Абрахам Бурханы хүсэж, шаардсаны дагуу үйлдсэн: Тэр Исаакийг тахилын ширээн дээр тахил болгосон. Түүний өргөл зүгээр нэг ёсорхол байгаагүй, тэр зүгээр нэг дүр эсгээгүй, харин зүрх сэтгэлийнхээ гүнээс чин үнэнч байсныг түүний хийсэн бүхэн харуулж байна. Хэдийгээр тэвчиж чадахгүй байсан ч, энэ нь түүнийг шаналгаж байсан ч Бүтээгчийн хүссэн зүйлтэй тулгарах үедээ Абрахам ямар ч хүний сонгохгүй аргыг сонгосон: Бүтээгчийн шаардсан зүйлд туйлын дуулгавартай байх, ямар ч тохиролцоо, шалтаг, болзолгүйгээр дуулгавартай байх—тэрээр Бурханы шаардсан зүйлийг хийсэн. Тэгвэл түүнд юу байсан болохоор Бурханы шаардсан зүйлийг хийж чадсан юм бэ? Нэг талаар, тэр Бурханд жинхэнээсээ итгэдэг байсан; Бүтээгч бол Бурхан, өөрийнх нь Бурхан, Эзэн, бүх зүйлийг захирдаг, хүн төрөлхтнийг бүтээсэн Нэгэн гэдэгт итгэлтэй байсан. Энэ нь жинхэнэ итгэл байв. Нөгөө талаар, түүний зүрх сэтгэл цэвэр ариун байсан. Тэр Бүтээгчийн айлдсан үг бүрд итгэж, Бүтээгчийн айлдсан үг бүрийг шууд л, олон таван үггүй хүлээн авч чадсан. Нөгөөтээгүүр, Бүтээгчийн шаардсан зүйл ямар хэцүү байх, ямар их зовлон шаналлыг түүнд авчрахыг үл харгалзан тэр дуулгавартай байх хандлагыг буюу Бурханыг ятгах гэж, эсвэл хойшлуулж, татгалзах гэж оролдолгүйгээр харин бүрэн дүүрэн дуулгавартай байх, Бурханы шаардсан зүйл, үг, тушаал бүрийн дагуу үйлдэж, хэрэгжүүлэх хандлагыг сонгосон. Бурханы хүсэж, харахыг хүсэмжилж байсны дагуу Абрахам Исаакийг тахилын ширээн дээр өргөн барьж, түүнийг Бурханд тахил болгосон бөгөөд Бурхан зөв хүнээ сонгосон, Бурханы нүдэнд тэр бол зөв шударга нэгэн гэдгийг хийсэн бүхэн нь батлан харуулсан юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Хоёрдугаар хэсэг)”-оос эш татав

Бурханы ардууд л Бурханы үгийг нандигнаж, эрхэмлэж, дээдэлж, Бурханы хэлсэн үг, өгүүлбэр болгоныг болон Түүний ярих хэв маяг, ярьж буй өнцөг, хэсэг тус бүрд юу хэлж байгааг хүндэтгэдэг. Бурханы дайснууд л Түүний үгийг үргэлж дооглож, үл тоомсорлодог. Тэд Бурханы үгийг басамжилдаг. Тэд Бурханы үгийг үнэн, Бүтээгчийн хэлсэн үг гэж авч үздэггүй. Тиймээс зүрх сэтгэлдээ тэд үргэлж Бурханы үгийг өөрчилж, дур зоргоороо тайлбарлахыг хүсдэг. Тэд Бурханы үгийг хүний завхарсан дур сонирхол, завхарсан үзэл бодол, хүний завхарсан сэтгэхүй, гүн ухаанд нийцүүлж, эцэст нь илүү олон хүний сайшаалыг хүртэх гэсэндээ өөрсдийн арга зам, бодох хэв маяг, логик сэтгэхүйг ашиглан Бурханы үгийг өөрчлөхөөр оролддог. Юуны тухай байх нь, хэрхэн хэлэлцэж, аль өнцгөөс ярьж байх нь хамаагүй, Бурханы үг бол Бурханы үг. Завхарсан хүн төрөлхтөн Бурханы үгийг илүү хурдан ойлгож, илүү сайн үнэлж, илүү амархан олж аваг гэсэндээ, Түүний үгээс үнэнийг ойлгоосой гэсэндээ Бурхан ихэвчлэн хүний хэлийг, хүний арга барилыг, түүнчлэн хүмүүс ойлгоход хавьгүй амархан арга зам, дууны өнгө, логик ашиглан Өөрийн хүслийг тайлбарлаж, орох ёстой зүйлийг нь хүн төрөлхтөнд хэлж өгдөг. Гэвч яг эдгээр анхаарал татамгүй арга барил, дууны өнгө, үгийг антихристүүд Бурханд ял тулгаж, Түүний үг бол үнэн гэдгийг үгүйсгэхдээ ашигладаг. Антихристүүд Бурханы үгийг алдартай хүмүүсийн мэдлэг, зохиолтой байнга харьцуулдаг, тэр ч бүү хэл, олонд танигдсан хүмүүсийн яриа, үг хэллэг, ярианы өнгө, ёс суртахууны байдалтай харьцуулдаг. Тэгж харьцуулах тусмаа тэд Бурханы үгийг дурдахад зохисгүй, өнгөцхөн гэж бодох болж, Бурханы үг, Түүний дууны өнгө, хэв маяг болон Түүний ярьж буй өнцгийг өөрчилж, засахыг хүсдэг. Бурхан яаж ч ярьсан, эсвэл Бурханы хэлэх үг хүн төрөлхтөнд хэчнээн их ашиг тустай байх нь хамаагүй, антихристүүд Бурханы үгийг үнэн гэж үздэггүй. Бурханы үгээс тэд үнэнийг, хэрэгжүүлэлтийн зарчмыг, амийн оролтын замыг эрдэггүй; харин тэдгээрийг судалж шинжлэх гэсэн сэтгэлээр хандаж, Бурханы үгийг авч үзэхдээ эрчимтэй судалгаа, шинжилгээ хийх хандлага гаргадаг. Тэдгээрийг энэ тэр аргаар судалж, нэгд нэггүй шинжлээд тэд Бурханы үгэнд өөрчилж, “засах” хэрэгтэй хэсэг олон байна хэмээн үргэлжлүүлэн итгэдэг. Тиймээс антихрист Бурханы үгтэй учирсан өдрөөс хойш арав, хорь, гучин жилийн турш итгэгч байсныхаа дараа ч гэсэн, хүмүүсийн ярьдгийн эсрэгээр, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы үгэнд амь, үнэн байдаггүй гэж бодсоор байдаг төдийгүй, энэ бол хаанчлал руу орох үүд хаалга буюу тэнгэрт хүргэх зам гэдэгт итгэдэггүй. Тэд үүнийг хардаггүй. Үүнийг олж нээдэггүй. Тэгвэл тэд юу гэж боддог вэ? “Яагаад Бурханд итгэх тусам Бурханы үг надад огтхон ч онцгой биш гэж санагдана вэ? Удаан итгэх тусам Бурхан үгэнд үнэн байхгүй гэж улам их итгэх боллоо.” Энэ юу вэ? Энэ сайны тэмдэг үү, муугийн тэмдэг үү? (Энэ бол муугийн тэмдэг.) Яагаад муу гэж? Итгэл чинь нэгэнт ийм цэгт хүрсэн бол энэ хүрээд л бүх зүйл дуусах уу? Чиний итгэл дууссан байх уу?

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Тавдугаар хэсэг)”-оос эш татав

Эхэндээ Би та нарыг илүү их үнэнээр хангахыг хүссэн боловч үнэнд хандах та нарын хандлага хэтэрхий цэвдэг, хайхрамжгүй байсан тул болих хэрэгтэй болсон; Би хүчин чармайлтаа дэмий үрэхийг хүсдэггүй, мөн хүмүүс үгийг минь зуурах атлаа бүх талаар Намайг эсэргүүцэж, гүтгэж, доромжлох зүйл хийж байгааг харахыг ч хүсдэггүй. Хандлага, хүн чанараас чинь болж Би, та нарын хувьд маш чухал үгийнхээ багахан хэсгээр та нарыг хангадаг бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Миний туршилтын ажил болдог юм. Одоо л Би гаргасан шийдвэр, төлөвлөгөө минь та нарын хэрэгцээнд нийцсэн байгааг үнэхээр баталгаажуулж, цаашлаад хүн төрөлхтөнд хандах Миний хандлага зөв болохыг баталлаа. Миний өмнө гаргасан та нарын олон жилийн зан авир, урьд нь Миний хэзээ ч хүлээн авч байгаагүй хариултыг Надад өгсөн. Уг хариултын асуулт нь энэ: “Хүн үнэний болоод жинхэнэ Бурханы өмнө ямар хандлагатай байдаг вэ?” Хүнд зориулсан Миний хүчин чармайлт хүнийг хайрлах мөн чанарыг минь баталдаг бөгөөд хүний Миний өмнө хийсэн үйлдэл бүхэн үнэнийг үзэн ядаж, Надтай дайсагнадаг мөн чанарыг нь баталдаг. Намайг дагадаг бүхэнд Би цаг үргэлж санаа тавьдаг боловч Намайг дагадаг хүмүүс хэзээд Миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг; тэд бүр Миний өгсөн зөвлөгөөг ч хүлээн авч чаддаггүй. Юу юунаас илүүтэй энэ л Намайг гуниглуулдаг. Миний хандлага чин сэтгэлийнх агаад Миний үг зөөлөн боловч хэн ч, хэзээ ч Намайг ойлгож чадаагүй, түүнчлэн хэн ч Намайг хүлээн авч чадаагүй. Миний даалгасан ажлыг хүн бүр санаандаа нийцүүлэн хийхээр хичээдэг; тэд Миний санаа зорилгыг эрж хайх нь байтугай өөрсдөөс нь юу шаардаж байгааг минь ч асуудаггүй. Тэд байнга л Миний эсрэг тэрсэлдэг хэр нь Надад үнэнчээр үйлчилдэг гэж хэлсээр байдаг. Өөрсдийнх нь хувьд хүлээн авах аргагүй, хэрэгжүүлж чадахгүй үнэн бол үнэн биш гэж олон хүн боддог. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ хүмүүс Намайг аман дээрээ Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг ч үнэн, зам, амь биш, харин гаднын хүн гэж бас боддог. Хэн ч энэ үнэнийг мэддэггүй: Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай”-аас эш татав

Өмнөх: 3. Бурханы үгийг тунгаан бодох зарчмууд

Дараах: 5. Бурханы үгийг мэдэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх