18. Бурханд найдаж, Түүнийг харах зарчмууд

(1) Бурхан бүхнийг бүтээсэн ба бүхнийг захирдаг гэдгийг мэдэж, бүх үйл явдал, зүйл Түүний гарт байдаг гэж итгэдэг байх шаардлагатай. Ингэснээр л хүн үнэхээр Түүнд найдаж, Түүнийг харж чадна;

(2) Бурханд найдаж, Түүнийг харах хэрэгжүүлэлтээр дамжуулан хүн Түүний үйлсийг харж, бүхнийг чадагч байдал, мэргэн ухааныг нь мэдэж, аажмаар Түүнийг хүндэлж, Түүнд дуулгавартай байж чадна;

(3) Христийг агуу гэж өргөмжлөх шаардлагатай; Ганцхан Христ үнэнийг илэрхийлж чадна. Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлнэ гэсэн итгэлээр хүн аяндаа Христийг дагаж, гэрчилж чадна;

(4) Шалгалт, гай зовлонтой тулгарах үедээ үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ухаарахаар оролдон үгийнх нь дагуу Бурханд залбирах шаардлагатай. Үнэнийг хэрэгжүүлснээр л хүн гэрчлэлдээ бат зогсож чадна.

Холбогдох Бурханы үг:

Хамгийн агуу мэргэн ухаан бол бүх зүйл дээр Бурханыг харж, Бурханд найдах явдал юм. Энэ бол ихэнх хүмүүсийн ухаараагүй зүйл. Тэд оронд нь юунд итгэдэг вэ? “Би Бурханы үгийг илүү их судалж, илүү их сонсож, их уншдаг, би олон цуглаанд оролцож, олон ур чадвар, олон дуу сурдаг. Тэгээд би бүр ч их залбирч, ах эгч нартай бүр ч их нөхөрлөж, үүргээ илүү их гүйцэтгэж, илүү их зовж, илүү том төлөөс төлж, илүү олон зүйлийг орхидог, тиймээс хамгийн агуу мэргэн ухаан энэ байх.” Гэхдээ чи энэ бүгдийг хийдгийн эцсийн зорилгыг орхигдуулжээ. Хүн хэр их үнэнийг ойлгодог ч бай, хэчнээн олон үүрэг биелүүлсэн ч бай, тэдгээр үүргийг биелүүлж байхдаа хэдий их зүйл туулсан ч бай, биеийн хэмжээ нь хэчнээн том ч бай, жижиг ч бай, эсвэл ямар орчинд байгаа ч бай, хийдэг бүхэндээ заавал Бурханд хандаж, Түүнд найдах ёстой. Энэ бол хамгийн агуу мэргэн ухаан юм. Би яагаад үүнийг хамгийн агуу мэргэн ухаан гэдэг вэ? Хүн олон үнэнийг ойлгож авлаа ч гэсэн Бурханд найддаггүй бол болно гэж үү? Зарим хүн Бурханд жаахан удаан итгэснийхээ дараа зарим үнэнийг ойлгож авч, цөөн хэдэн шалгалт туулсан. Тэд бага зэрэг бодит туршлагатай болсон байж болох ч Бурханд хэрхэн найдахаа мэддэггүй, хэрхэн Бурханд хандаж, Бурханд найдахаа ч ойлгодоггүй. Ийм хүмүүс мэргэн ухаантай юу? Тэд хамгийн мунхаг хүмүүс бөгөөд өөрсдийгөө ухаалаг гэж бодогсод юм; тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй. “Би олон үнэнийг ойлгож, үнэн-бодит байдлыг эзэмшдэг. Аливааг зүгээр л зарчимч байдлаар хийхэд болно. Би Бурханд үнэнч, бас Бурханд яаж ойр дотно болохыг мэднэ. Үнэнд найддаг маань хангалттай биш үү?” гэж зарим хүн хэлдэг. Хоосон сургаалын үүднээс яривал “үнэнд найдах” нь зүгээр. Гэвч олон удаа, олон нөхцөл байдалд хүмүүс үнэн гэж юу болох, үнэн-зарчим гэж юу болохыг мэддэггүй. Бодит туршлагатай бүх хүн үүнийг мэднэ. Жишээлбэл, чи зарим асуудалтай тулгарах үедээ тухайн асуудалтай холбоотой үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх, эсвэл хэрхэн ашиглах ёстойг мэдэхгүй байж магадгүй. Ийм үед чи яах ёстой вэ? Чи хэчнээн их бодит туршлагатай ч бай, бүх зүйлд үнэнийг эзэмшсэн байж чадахгүй. Бурханд хэчнээн олон жил итгэж, хэдий олон зүйл туулж, хэр их засалт, харьцалт, сахилгажуулалт туулсан ч гэсэн үнэний эх сурвалж нь чи мөн үү? “Үг нь махбодоор илэрсэн гэх номын тэдгээр алдартай айлдвар болон хэсгийг би цээжээр мэднэ; Би Бурханд найдаж, Бурханд хандах шаардлагагүй. Цаг нь ирэхэд Бурханы тэдгээр үгэнд найдахад л болно” гэж зарим хүн хэлдэг. Чиний цээжилсэн үг үхширмэл, харин тулгардаг орчин, байгаа байдал чинь хөдөлгөөнтэй байдаг. Яг таг үгийг ухаарч, олон сүнслэг хоосон сургаалын талаар ярих нь үнэнийг ойлгохтой дүйцдэггүй, нөхцөл байдал болгонд Бурханы хүслийг бүрэн ухаж ойлгохтой бүр ч тэнцдэггүй. Иймд эндээс сурах маш чухал нэг хичээл бий: Энэ бол, хүмүүс бүх зүйл дээр Бурханд хандах хэрэгтэй бөгөөд ингэснээр л тэд Бурханд найддаг болж чадна. Бурханд найдсанаар л тэд дагах замтай болно. Эс тэгвэл чи ямар нэг зүйлийг зөв зүйтэй, үнэн-зарчимд нийцтэйгээр хийж чадах ч Бурханд найддаггүй бол үйлдэл чинь ердөө л хүний үйл хэрэг байх бөгөөд Бурханыг хангалуун болгох албагүй. Хүмүүс үнэнийг маш өнгөцхөн ойлгодог тул янз бүрийн нөхцөл байдалтай тулгарах үедээ нэг төрлийн үнэнийг хэрэглэснээр дүрэм журмыг дагаж, бичиг үсэг, хоосон сургаалтай гөжүүдлэн зууралдах магадлалтай. Тэд олон асуудлыг ерөнхийдөө үнэн-зарчимд нийцэлтэйгээр гүйцэтгэж болох ч Бурханы удирдамжийг үүнээс харах боломжгүй, Ариун Сүнсний ажлыг ч харах боломжгүй. Энд нэг ноцтой асуудал байгаа нь хүмүүс өөрсдийн туршлага, ойлгосон дүрэм журам, хүний тодорхой нэг төсөөлөл дээр тулгуурлаж олон зүйлийг хийдэг явдал юм. Бурханд хандаж, Түүнд залбирснаар Бурханы хүслийг тодорхой ойлгон, дараа нь Түүний ажил, удирдамжид найдсанаар гарч ирдэг хамгийн сайн үр дүнд тэд арай гэж хүрч чаддаг. Энэ шалтгааны улмаас бүх зүйл дээр Бурханд хандаж, Түүнд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан юм гэж Би хэлдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”-ээс эш татав

Бурханыг хүндэлж, Түүнд найдах явдлыг чи хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Зарим хүн: “Би залуу байна, биеийн хэмжээ минь жижиг байна, Бурханд богино хугацаанд л итгэсэн. Би Бурханыг хэрхэн хүндлэхийг мэдэхгүй учраас Түүнд найдах надад хэцүү байдаг. Би Бурханд хэрхэн найдахыг ч бас мэдэхгүй” гэж хэлдэг. Энэ нь асуудал уу? Бурханыг хүндлэх нь хоосон сургаал уу? Ёс төдий зүйл үү? Үгүй. Зарим хүн: “Бурханд бидний найддаг зүйлсийн ихэнх нь үүргийнхээ төлөө л байдаг. Бид хувийн аар саар зүйлтэйгээ холбоотойгоор Бурханд найдах хэрэггүй. Түүнд энэ хамаагүй” гэдэг. Ингэж ойлгох нь зөв үү? (Үгүй, буруу.) Тэгэхээр хүмүүс ямар зүйл дээр Бурханыг хүндлэх ёстой вэ? (Бүх зүйл дээр.) “Бүх зүйл” гэж юу гэсэн үг вэ? (Асуудал том, жижгээс үл хамааран бид Бурханд хандаж, Түүнд найдах ёстой.) Заримд нь шүдээ сойздох, нүүрээ угаах, юм идэх гэх мэт хэвийн хүн чанарын зүйлс хамаардаг. Эдгээр зүйлийг чи өөрөө зохицуулахад зүгээр боловч онцгой нөхцөл байдалтай тулгарах үедээ залбирч, Бурханыг хүндлэх ёстой. Өнөөдөр чи ходоодноосоо болж тавгүйрхэж, үүрэгт чинь нөлөөлж байна гэж бодъё. Үүний төлөө чи залбирч, “Өө Бурхан минь, миний ходоод намайг өнөөдөр тавгүй болгож байна. Би буруу юм идэв үү, даарчхав уу, эсвэл үүрэгтээ чин сэтгэлээ зориулаагүй болохоор Та намайг сахилгажуулж байна уу? Гэгээрүүлж, зааж чиглүүлээч гэж би Танд залбирч байна” гэж хэлэх ёстой. Чи ийм маягаар Бурханаас гуйж гувших ёстой; “Бурханд найдах” гэж үүнийг хэлнэ. Гэхдээ Бурханд найдах явдал хэвийн хүн чанарын бүх үйл ажиллагаанд чинь нөлөөлөхийг зөвшөөрч болохгүй. Залбирч Бурханд найдсаныхаа дараа чи ердийнхөөрөө явж хоолоо идэх ёстой. Хэрвээ чи хоолоо идэж чадахгүй бол идэхэд илүү тохирох өөр юм ол. Хэрвээ гэдэс чинь маш их өвдөөд байвал эм уу, тэгээд мөн залбирч, эрж хайх ёстой. Мэдрэмж хайж явалгүйгээр хэвийн хүн чанараар ажиллах хэрэгтэй зүйлстэй л ажиллах ёстой. Гэхдээ чи энэ асуудал дээр Бурханыг эрж хайж, найдсан хэвээр байх ёстой. Дараа нь зарим хэрэг явдлаар дамжуулан Бурхан чамайг гэгээрүүлж, үүргийнхээ явцад зарим нэг тийм ч сайн биш зан авир харуулснаа чи өөрийн эрхгүй ухаарах боломжтой. Чи үүнийг ухаарсныхаа дараа даруйхан эргэцүүлэх хэрэгтэй. Чи Бурханы өмнө нүглээ улайж, гэмшин: “Өө Бурхан минь, үүргээ гүйцэтгэх үед зорилго минь хутгалдаж, дур зоргондоо найддаг. Би их тогтворгүй ааштай тул үүргийн минь ахиц дэвшилд нөлөөлчихлөө. Би Таны сахилгажуулалт, зэмлэлд талархъя. Би дахиж ингэхгүй. Намайг залж чиглүүлж, энэ удаад намайг өршөөгөөч гэж би Танд залбиръя” гэх ёстой. Залбирсныхаа дараа зүрх сэтгэл чинь тайвширна. Өөрийн мэдэлгүй өвчин чинь бага багаар дээрдэнэ. Хүн хийх учиртай зүйлээ хийх ёстой боловч түүнийгээ хийж байхдаа Бурханд найдахаа мартаж болохгүй—энэ бол хэрэгжүүлэлтийн зам билээ. Чи Бурханд хандах үед, Тэр чамд ямар нэг мэдрэмж, тодорхой санаа бүү хэл, тодорхой чиглэл ч өгөхгүй байх боломжтой боловч дараа нь зарим зүйлийг чамд ойлгуулдаг. Эсвэл энэ удаа чи юу ч ойлгоогүй байж болох ч Бурханд хандах нь зөв юм. Ийм маягаар хэрэгжүүлдэг хүмүүс дүрэм дагахын тулд ингэдэггүй, харин ч тэдний зүрх сэтгэлийн хэрэгцээ энэ бөгөөд хүн ингэж хэрэгжүүлэх ёстой. Бурханд хандаж, Бурханаас хашхиран гуйх болгонд гэгээрэл, удирдамж авч чаддаг юм биш; хүний амин дахь энэхүү сүнслэг байдал нь хэвийн, ердийн бөгөөд Бурханд хандах нь хүмүүс зүрх сэтгэлдээ Бурхантай хийж буй хэвийн харилцаа юм.

Заримдаа Бурханд хандана гэдэг нь тусгай үг ашиглан Бурханаас ямар нэг зүйл хийхийг гуйх юм уу Түүнээс тусгай удирдамж, хамгаалалт хүсэхийг хэлдэггүй. Харин ч хүмүүс асуудалтай тулгарах үедээ Бурханыг чин сэтгэлээсээ дуудах чадвартай байхыг хэлдэг. Тэгвэл хүмүүсийг дуудах үед Бурхан юу хийж байдаг вэ? Хүний зүрх сэтгэл хөдөлж, “Өө Бурхан минь, би үүнийг өөрөө хийж чадахгүй, яаж хийхээ мэдэхгүй, тэгээд надад сул дорой, сөрөг санагдаж байна…” гэсэн бодол төрөх үед Бурхан энэ талаар мэддэггүй гэж үү? Хүмүүст ийм бодол төрөх үед зүрх сэтгэл нь чин үнэнч байдаг уу? Тэд Бурханыг ийм маягаар чин сэтгэлээсээ дуудах үед Бурхан туслахаар зөвшөөрдөг үү? Тэд ганц ч үг ган хийгээгүй байж болох ч чин сэтгэлээ харуулдаг тул Бурхан туслахаар зөвшөөрдөг. Хүн тун хүнд бэрхшээлтэй тулгараад, хандах хүнгүй болж, тун арга мухардсан үедээ цорын ганц найдвараа Бурханд тавьдаг. Тэдний залбирал ямар байдаг вэ? Сэтгэл санааных нь байдал ямар байдаг вэ? Тэд чин үнэнч байдаг уу? Тухайн үед ямар нэг нэмэлт хольц байдаг уу? Чи эцсийн ганц найдвар мэтээр Бурханд итгэж, Бурхан чамд тусална гэж найдах үед л зүрх сэтгэл чинь чин үнэнч байдаг. Чи төдийлөн их зүйл хэлээгүй байж болох ч зүрх сэтгэл чинь аль хэдийн хөдөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, чи чин сэтгэлээ Бурханд өгч, Бурхан сонсдог. Бурхан сонсох үедээ бэрхшээлийг чинь хардаг ба чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж, чамд тусална.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”-ээс эш татав

Хэчнээн сул дорой, идэвхгүй, хэчнээн гомдолтой, сөрөг байсан ч гэсэн, Бурханд үүнийгээ хэлээрэй. Бурхантай танихгүй хүн шиг бүү харьц; чи үүнийг хэнээс ч нууж болно, харин Бурханаас л бүү нуу, учир нь Бурхан бол чиний найдаж болох Нэгэн, Тэр бол чамайг аварч чадах цорын ганц Нэгэн юм. Хүмүүс Бурханы өмнө ирвэл л эдгээр зүйл шийдвэрлэгдэнэ. Бусдад найдаад нэмэргүй. Тиймээс, өөрсдийг нь сул дорой, идэвхгүй болгох магадлалтай зүйлтэй тулгарах үедээ Бурханы өмнө ирж, Бурханд найдаж чаддаг хүмүүс хамгийн ухаалаг байдаг. Томоохон, чухал үйл явдлууд тулгарч, Бурханд хамгийн ихээр итгэж найдах хэрэгтэй үедээ зүрх сэтгэлдээ эдгээрийн талаар бодлогоширч, өөрийгөө Бурханаас хамгийн хол байлгаж, Түүнээс хамгийн их нуугдах хүмүүс бол зөвхөн тэнэгүүд юм. Тэгээд тэдгээрийн талаар бодлогоширсоор байгаад юу болдог вэ? Эдгээр дургүйцэл нь сөргөлдөөн, сөргөлдөөн нь эсэргүүцэл, Түүний эсрэг эсэргүүцэл, эсэргүүцлийн дуу хоолой болдог. Энэ хүмүүс Бурхантай таарахаа больж, Бурхантай харилцах харилцаа нь бүрмөсөн эвдэрдэг. Гэхдээ ийм сул дорой, идэвхгүй байдалтай тулгарах үедээ ч гэсэн чи Бурханы өмнө ирэх сонголт гаргаж, чамайг захирах Бурханы дээд эрхийг, түүний зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авч, дуулгавартай дагах хандлагатай байдаг бөгөөд Бурхан чиний чин сэтгэл, сул дорой байдлыг хараад, чамайг хэрхэн залж чиглүүлж, сул дорой, идэвхгүй байдлаас хэрхэн гаргахаа мэдэж байдаг. Тиймээс, Бурханы удирдамж дор эдгээр зүйл шалихгүй амархан болдог; чамайг ухаараа ч үгүй байхад Бурхан тэдгээрийг үлдэн хөөхөд чинь тусалж, чи өөрийн мэдэлгүй гарах гарцыг олж, өөрийн мэдэлгүй хүчтэй болж, сул дорой байхаа больдог. Эргэж хараад чи тухайн үеийн сул дорой байдлаа яаж тийм гэнэн байсан байна аа хэмээн гайхдаг. Гэхдээ хүмүүс тийм л гэнэн байдаг. Бурханы дэмжлэггүйгээр тэд хэзээ ч гэнэн, тэнэг байдлаасаа төлөвшиж өөрчлөгдөж чадахгүй. Гагцхүү иймэрхүү гэнэн зүйлсийг туулах явцдаа хүмүүс Бурханы дээд эрхийг аажмаар хүлээн авч, захирагдаж, эдгээр асуудалтай шууд идэвхтэйгээр нүүр тулж, зарчим болон Бурханы хүслийг хайдаг. Иймэрхүү зүйлстэй тулгарах тусмаа Бурханаас улам холдож, Бурханаас улам нуугдаж, Бурхантай улам сөргөлдөж, Бурханыг улам эсэргүүцэж, Бурханд юу ч хэлэхгүй, Түүний үгийг ч уншихгүй байхын оронд эдгээр байдлын алинд нь ч тэд ордоггүй—энэ үед л хүмүүс улам төлөвшиж, илүү нас бие гүйцсэн болдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (17)”-аас эш татав

Төгс Хүчит Бурхан бүх зүйл, бүх хэрэг явдлыг захирдаг! Бид зүрх сэтгэлдээ Түүнийг цаг ямагт хүндэлж, сүнсэнд орж, Түүнтэй нөхөрлөж байгаа цагт Тэр эрж хайдаг бүх зүйлийг маань бидэнд үзүүлэх ба Түүний хүсэл бидэнд илчлэгдэх нь гарцаагүй. Тэр үед зүрх сэтгэл маань баяр баясалтай, амар амгалан, бүрэн тодорхой байдалд тайван байх болно. Түүний үгийн дагуу үйлдэж чаддаг байх нь маш чухал юм. Түүний хүслийг ухаарч, Түүний үгэнд найдаж амьдрах чадвартай байх нь л жинхэнэ туршлагад тооцогдоно.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “7-р бүлэг”-ээс эш татав

Чи эерэг талаас орох ёстой. Хэрвээ идэвхгүй байдлаар хүлээх юм бол сөрөг байсаар байх болно. Надтай хамтарч ажиллахдаа санаачилгатай байх ёстой; ажилч хичээнгүй бай, хэзээ ч бүү залхуур. Надтай үргэлж нөхөрлө, Надтай гүнээ ойр дотно бай. Хэрвээ ойлгохгүй бол, үр дүнд хурдан хүрэхийн төлөө тэвчээргүй загнаж болохгүй. Би чамд хэлэхгүй юм биш; Миний өмнө байхдаа Намайг түшиж тулдаг эсэхийг чинь, мөн итгэлтэйгээр Надад найддаг эсэхийг чинь хармаар байна. Чи үргэлж Надтай ойрхон байж, бүх асуудлыг Миний гарт даатгах ёстой. Битгий хий хоосон буц. Надтай хэсэг хугацаанд өөрийн мэдэлгүй ойр байсны дараа, Миний санаа зорилгууд чамд илчлэгдэнэ. Хэрвээ чи тэдгээрийг ухаарвал Надтай үнэхээр нүүр тулан уулзах бөгөөд Миний нүүр царайг үнэхээр олсон байх болно. Чи дотроо нэлээд тодорхой, тогтвортой байх бөгөөд найдах зүйлтэй болно. Тэгээд чи бас хүч чадал болон итгэлийг олж авах бөгөөд чамд бас урагшлах зам байх болно. Бүх зүйл чамд хялбархан байх болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “9-р бүлэг”-ээс эш татав

Хүмүүс ухамсаргүй байдлаар амьдран ихэнх цаг хугацаагаа өнгөрөөдөг. Тэд Бурханд найдах ёстой юу, өөрсдөдөө найдах ёстой юу гэдгээ мэддэггүй. Тэгээд өөрсдөдөө болон өөрсдийн эргэн тойрон дахь таатай нөхцөл, орчин, өөрсдөд нь ашигтай хүмүүс, үйл явдал, юманд найдахаар сонгох гээд байдаг. Хүмүүс үүндээ хамгийн сайн. Тэд Бурханд найдаж, Бурханд хандахдаа хамгийн тааруу, учир нь Бурханд хандах нь дэндүү төвөгтэй, харж болохгүй, хүрч болохгүй гэж тэдэнд санагддаг бөгөөд ингэх нь тодорхойгүй, бодитой бус гэж санагддаг. Иймээс тэд сургамжийнхаа энэ тал дээр хамгийн тааруу гүйцэтгэлтэй, оролт нь хамгийн өнгөц байдаг. Хэрэв чи Бурханыг биширч, Бурханд найдаж сурахгүй бол Бурхан чам дээр ажиллаж, чамайг замчилж, гэгээрүүлж байгааг хэзээ ч харахгүй. Эдгээр зүйлийг харж чадахгүй бол “Бурхан оршдог эсэх, Бурхан хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг эсэх” гэх мэт асуултууд чиний зүрх сэтгэлийн гүнд цэг юм уу анхааруулгын тэмдгээр бус, асуултын тэмдгээр төгсөх болно. “Бурхан хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг үү?”, “Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг уу?” Ямар шалтгаанаар чи эдгээрийг асуулт болгодог юм бэ? Хэрэв чи Бурханд үнэхээр найдаж, Бурханыг биширдэггүй бол Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй. Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй бол өнөөх асуултын тэмдгүүд үүрд тэндээ байж, Бурханы хийдэг бүхнийг дагалдах бөгөөд ямар ч цэг байхгүй байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”-ээс эш татав

Өмнөх: 17. Бурханаас эмээж, муугаас зайлах зарчмууд

Дараах: 19. Бурхантай хэвийн харилцаагаа хамгаалах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх