172. Бурханы хайрыг хариулах зарчмууд

(1) Чи Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, өөрийнхөө завхарсан мөн чанарыг мэдэж, хүнийг гэх Бурханы хайрын агуу байдлыг харахынхаа хэрээр Түүнийг хайрлахын тулд чадах бүхнээ хий;

(2) Бурхан асар их үнэнийг илэрхийлж, хүмүүсийн амь болгохын тулд үүнийг тэдэнд хайрладаг; Түүний авралын нигүүлсэл хэмжээ хязгааргүй. Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайн гүйцэтгэхэд бэлэн бай;

(3) Хүн шалгалт, цэвэршүүлэлт туулахын хэрээр Бурханаар хамгаалагддаг бөгөөд гэрчлэлдээ бат зогсож чаддаг, мөн Бурханы асар элбэг дэлбэг нигүүлслийг эдэлдэг; тэд Бурханы төлөө насан туршдаа, үүрд мөнх гэрчлэл хийхэд бэлэн байх ёстой;

(4) Бурханы ажлыг туулахдаа хүний завхрал ариусгагдаж, амь зан чанар нь өөрчлөгдөж, Бурханы асар их хайр татам байдлыг хардаг; тэд бүх амьдралаа Түүний төлөө зарлагадахад бэлэн байх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Одоо та нарт Миний хайрладаг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, үг чинь Давидынхаас илүү байхыг Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас Надад тэр хэрээр эргүүлэн төл гэж шаарддаг. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой бөгөөд та нар Надаас амь хүлээн авдаг тул Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нарт илгээдэг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрлаж, сонгогдсон хүмүүс болох израильчуудын хэзээ ч аваагүй амийг хайрласан. Зүй нь бол та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Миний та нарт алдар суугаа хайрлаж байгаа нь та нарын ерөөл бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Та нар ерөөл хүртэхийн тулд л Надад итгэсэн бол Миний ажил ач холбогдол багатай байх бөгөөд та нар ч бас үүргээ биелүүлэхгүй байх болно. Израильчууд Миний өршөөл, хайр энэрэл болон агуу байдлыг л харсан бол иудейчүүд Миний тэвчээр болон золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлаас тун өчүүхнийг л ойлгосон; тэдний ойлголтын түвшин та нарын харсан, сонссоны арван мянганы нэг л байсан. Та нарын ойлгож мэдсэн зүйл тэдний ахлах тахилчдынхаас ч даван гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр ойлгож мэдсэн зүйл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед ойлгож мэдэж байснаас ч илүү байдаг бөгөөд та нарын туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь израильчууд зөвхөн Еховагийн хуулийг ойлгож, Еховагийн барааг араас нь л харсан юм; иудейчүүд Есүсийн золин авралыг л ойлгож, Есүсийн хайрласан нигүүлслийг л хүлээн авсан бөгөөд иудей овгийн гэр доторх Есүсийн дүрийг л харсан билээ. Өнөөдөр та нар Еховагийн алдар, Есүсийн золин аврал болон Миний өнөөдрийн бүх үйл хэргийг хардаг. Түүнчлэн та нар Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг үнэлж, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл элэгсэг, өршөөнгүй Бурхан төдийгүй, мөн зөвт байдал бүрдсэн Бурхан билээ. Та нар Миний гайхамшигт ажлыг харж, уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг минь ч мэдсэн. Цаашлаад та нар израилийн гэрт догшин уур хилэнгээ буулгасныг минь мэдэх ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам, эрхэм байдлыг мэддэг. Та нар Миний үнэн, зам, амийг төдийхнийг хүлээн авсан хэрэг бус, харин Иоханыхаас ч агуу үзэгдэл, илчлэлийг хүлээн авсан юм. Та нар илүү олон нууцыг ойлгож, Миний үнэн төрхийг харсан; та нар Миний шүүлтийг илүү их хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьд үе, өнгөрсөн үеийнхнийхтэй адил, та нар бас өнөөдрийн зүйлсийг туулсан бөгөөд энэ бүгдийг Би биечлэн хийсэн билээ. Би та нарт дэндүү ихийг өгч, та нар ч Надаас ихийг ойлгож ухаарсан болохоор та нараас Миний шаарддаг зүйл хэрээс хэтэрсэн юм биш. Тиймээс, өмнөх үеийн ариун хүмүүст хандан Намайг гэрчлээч гэж Би та нараас хүсдэг, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл эрин үеүдийн туршид байсан элч, эш үзүүлэгч нарынхаас хавьгүй илүү, бүр Мосе, Петр хоёрынхоос ч үлэмж их юм. Ерөөлийг ганц, хоёрхон өдөрт хүртэж чадахгүй; асар ихийг золиосолж байж олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, цэвэршүүлэлтийг туулсан хайр, асар их итгэл, Бурхан та нараас хүрэхийг шаарддаг олон үнэн та нарт байх ёстой; дээр нь та нар бэргэж, зугталгүй шударга ёсыг сонгож, Бурханыг үхэх хүртлээ тууштай хайрлах ёстой. Та нар шийдэмгий байж, амь зан чанараа өөрчилж завхралаа эдгээж, Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Та нар үүнд хүрэх учиртай. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл билээ. Тэр та нарт өгдөг болохоор хариуд нь та нараас шаардах нь гарцаагүй, зүй ёсны шаардлага тавих нь дамжиггүй. Тиймээс Бурханы бүх ажилд учир шалтгаан байдаг бөгөөд өндөр стандарт, хатуу чанд шаардлага тогтоосон ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг үүнээс харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Өөрийнх нь өвийг хүлээж авбал зохих хүмүүс болоосой гэсэндээ Бурхан бүх ажлаа та нарын төлөө хийдэг. Бурхан Өөрийн алдрын төлөө биш та нарын авралын төлөө, бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө үүнийг хийдэг билээ. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс ямар ч мэдлэг ухаан, эрүүл ухаан байхгүй харанхуй бүдүүлэг олон хүнд Бурханыг бүү турш, эсэргүүцэхээ боль гэж Би захидаг. Хүний хэзээ ч туулаагүй зовлонг Бурхан аль хэдийн туулж, аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар зүгээр орхиж чадахгүй вэ? Юу Бурханы хүслээс илүү чухал байж болох билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж болох билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?”-ээс эш татав

Чи эрин үеийн ач холбогдлыг зохистой дамжуулдаг хэлээр, эрин үе бүрд Бурханы илэрхийлсэн зан чанарыг бодитой байдлаар ярьж чадах уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг чи Бурханы зөвт зан чанарыг нарийвчлан дүрсэлж чадах уу? Чи Бурханы зан чанарыг тодорхой, нарийн зөв гэрчилж чадах уу? Чи зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, чамаар хариулуулахаар хүлээж байгаа өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт шашны итгэгчдэд өөрийн үзсэн, туулсан зүйлийг хэрхэн дамжуулах вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн тайлбарлах вэ? Чамд сүсэг бишрэлтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?”-ээс

Хэрвээ чи үнэхээр мөс чанартай бол чамд ачаа болон хариуцлагын мэдрэмж байх ёстой. Чи ингэж хэлэх ёстой: “Би байлдан дагуулагдах эсвэл төгс болгуулах эсэхээ тоохгүй, гэхдээ би гэрчлэлийн энэ алхмыг зүй зохистой хийх ёстой.” Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханаар бүрэн байлдан дагуулагдаж чадна, эцэст нь хүн Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээрээ Бурханы хайрыг хариулж, өөрийгөө Бурханд бүрмөсөн зориулснаар Бурханыг хангалуун байлгаж чаддаг. Энэ бол хүний хариуцлага, энэ нь хүний биелүүлэх учиртай үүрэг, хүний үүрэх учиртай ачаа бөгөөд хүн энэ даалгаврыг гүйцэтгэх ёстой. Зөвхөн тэр үед л тэрээр Бурханд үнэхээр итгэнэ. Өнөөдөр чуулганд хийдэг зүйл чинь чиний хариуцлагын хэрэгжилт үү? Энэ нь ачаа үүрсэн эсэхээс чинь хамаардаг, мөн мэдлэгээс чинь хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (3)”-аас эш татав

“Би Бурханыг маш олон жил дагаж, Түүний нигүүлсэл, ерөөлийг маш их эдэлсэн. Би Түүний үгээс цэвэршүүлэлт, шүүлтийг туулах ёстой болсон. Тэгээд Би ихийг ойлгож авч, Бурханы хайрыг харсан. Би Түүнд талархах ёстой, Түүний нигүүлслийг хариулах ёстой. Би үхлээр Бурханыг сэтгэл хангалуун болгох болно, мөн Түүнийг гэсэн хайраа мөс чанартаа тулгуурлах болно” гэж зарим хүн хэлдэг. Хэрвээ хүмүүс мөс чанарынхаа мэдрэмжид л найддаг бол Бурханы хайр татам байдлыг мэдэрч чадахгүй. Зөвхөн мөс чанартаа найддаг бол Бурханыг гэх тэдний хайр мөхөсхөн байх болно. Хэрвээ чи Бурханы нигүүлсэл, хайрыг хариулах талаар л ярьдаг бол Түүнийг гэх хайр чинь ямар ч урам зориггүй байх болно; мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлах нь идэвхгүй хандлага юм. Яагаад Би үүнийг идэвхгүй хандлага гэж хэлж байна вэ? Энэ бол бодит асуудал. Бурханыг гэх хайр чинь ямар хайр вэ? Ердөө л Бурханыг хуурч, Түүний төлөө хэлбэр төдий үйлдэж байдаг бус уу? Ихэнх хүн, Бурханыг хайрласны төлөө ямар ч шагнал байхгүй, Түүнийг хайрладаггүй байлаа гээд хүн яг л ижилхэн гэсгээгдэх болохоор ерөнхийдөө нүгэл үйлдэхгүй байхад л хангалттай гэж итгэдэг. Тэгэхээр мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Бурханыг хайрлаж, Түүний хайрыг хариулах нь идэвхгүй хандлага бөгөөд хүний зүрх сэтгэлээс аяндаа гардаг Бурханыг гэх хайр энэ биш юм. Бурханыг гэх хайр бол хүний зүрх сэтгэлийн гүнээс гардаг жинхэнэ мэдрэмж байх ёстой. “Би өөрөө Бурханыг эрж хайж, Түүнийг дагахад бэлэн байна. Одоо Бурхан намайг орхихыг хүссэн ч би Түүнийг дагасаар байх болно. Тэр намайг хүсдэг ч бай, үгүй ч бай би Түүнийг хайрласаар байх болно, тэгээд эцэст нь би Түүнийг олж авах ёстой. Би Бурханд зүрх сэтгэлээ өргөдөг, Тэр юу ч хийсэн бай, би Түүнийг насан туршдаа дагана. Юу ч болсон бай хамаагүй, би Бурханыг хайрлаж, Түүнийг олж авах ёстой; Түүнийг олж авах хүртлээ би амрахгүй” гэж зарим хүн хэлдэг. Чамд ийм шийдэмгий зан байгаа юу?

Бурханд итгэх зам болон Түүнийг хайрлах зам хоёр нь нэг л зүйл юм. Хэрвээ чи Түүнд итгэдэг бол Түүнийг хайрлах ёстой; гэхдээ Түүнийг хайрлах гэдэг нь зөвхөн Түүний хайрыг хариулахыг, эсвэл мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлахыг хэлдэггүй—энэ бол Бурханыг гэх цэвэр ариун хайр юм. Зарим үед хүмүүс дан ганц мөс чанартаа тулгуурлаад Бурханы хайрыг мэдэрч чаддаггүй. Би яагаад үргэлж “Бурханы Сүнс бидний сүнсийг хөдөлгөх болтугай” гэж хэлдэг вэ? Бурханыг хайрлахын тулд хүмүүсийн мөс чанарыг хөдөлгөх тухай Би яагаад яриагүй вэ? Яагаад гэвэл хүмүүсийн мөс чанар Бурханы хайр татам байдлыг мэдэрч чаддаггүй. Хэрвээ чи эдгээр үгэнд үнэмшихгүй байгаа бол мөс чанараа ашиглан Түүний хайрыг мэдрэх гээд үзээрэй. Чамд тухайн үедээ урам зориг орж магадгүй боловч удалгүй алга болно. Хэрвээ чи зөвхөн мөс чанараараа Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг бол залбирах үедээ урам зориг авах боловч удалгүй урам зориг чинь бөхөж, алга болно. Яагаад тэр вэ? Хэрвээ чи мөс чанараа л ашиглавал Бурханыг гэх хайраа өдөөж чадахгүй; чи зүрх сэтгэлээрээ Түүний хайр татам байдлыг үнэхээр мэдрэх үед сүнсийг чинь Тэр хөдөлгөх бөгөөд тэр үед л мөс чанар чинь анхдагч үүргээ гүйцэтгэх чадвартай болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хүний сүнсийг хөдөлгөх үед, хүн мэдлэгтэй, зүрх сэтгэлдээ урам зоригтой байх үед, нэг үгээр хэлбэл хүн туршлага олж авсан үедээ л мөс чанараараа Бурханыг амжилттай хайрлаж чадна. Мөс чанараараа Бурханыг хайрлах нь буруу зүйл биш—энэ бол Бурханыг хайрлах хамгийн доод шат юм. “Бурханы нигүүлслийг зүй ёсоор хариулах төдий л” хайрлах нь хүнд идэвхтэйгээр орох түлхэц ердөө өгөхгүй. Хүмүүс Ариун Сүнсний зарим ажлыг олж авах үед, өөрөөр хэлбэл, бодит туршлагаараа Бурханы хайрыг харж, мэдрэх үед, Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй болж, хүн төрөлхтөн үнэхээр Бурханыг хайрлууштай, Тэр хэчнээн хайр татам болохыг жинхэнээсээ харах үедээ л Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-өөс эш татав

Өөрийнхөө ажлын шаардлагаар, түүнчлэн хүнд хэрэгтэй учраас Бурхан хүнийг гэсгээж, шүүдэг. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба ингэснээр л Бурханыг гэх хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн үнэмшсэн боловч өчүүхэн төдий бүтэлгүйтэл тулгарахад асуудалд ордог; биеийн хэмжээ чинь хэтэрхий жаахан хэвээр бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй. Өнөөдөр та нар Бурханд зарим нэг талаар хүндэтгэлтэй ханддаг, Бурханаас эмээдэг ба Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг мэддэг ч цэвэр ариун хайранд хүрэх нь байтугай, Түүнийг гэх тийм их хайр ч та нарт байдаггүй; мэдлэг чинь хэтэрхий өнгөц, биеийн хэмжээ чинь мөн л хангалтгүй. Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нар мөн л гэрчлэл хийгээгүй, оролтын чинь дэндүү багахан нь санаачилгатай байдаг ба хэрхэн хэрэгжүүлэхээ огт мэддэггүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд зөвхөн Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг, гэхдээ тэдэнд хэрэгжүүлэх арга зам байдаггүй, өөрсдийнх нь зорилго юу болохыг ч тодорхой мэддэггүй. Төгс болгуулсан хүмүүс хэвийн хүн чанартай байдгаар үл барам, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас илүү өндөр дээд үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад мөс чанараа ашигладгаар үл барам, үүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам, хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, мөн хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн өөрийн эрхгүй Бурханыг хайрладаг гэдгийг харсан! Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг гэх хайр нь хувийн хүсэл тэмүүллээ биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд Бурханыг мэддэгээсээ болоод л Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгах төдийд л сэтгэл ханадаг. Тэд Бурхантай наймаа хийдэггүй, мөн “Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй” гэх мөс чанараар Бурханыг гэх хайраа хэмждэггүй. Төгс болгуулсан хүмүүс: “Бурхан бол Бүтээгч бөгөөд бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх надад байгаа тул би утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлж, Түүнийг хангалуун болгох ёстой” гэж үргэлж боддог. Петрийн мэдэрсэн зүйлтэй энэ нь яг адилхан: Тэр хамгийн сул дорой байх үедээ Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран би Таныг үргэлж санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, би дэндүү сул дорой, хүчин мөхөс, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Танд хандах чин сэтгэл минь дэндүү хомс билээ. Таны хайртай харьцуулбал би зүгээр л амьдрахад ч тохирохгүй. Миний амьдрал хий дэмий биш байж, Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, түүнчлэн өөрт байгаа бүхнээ Танд зориулахыг л би хүсдэг. Хэрвээ би Таныг хангалуун болгож чадвал бүтээлийн хувиар сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч Таны ятгалгыг мартахгүй, Таны хайрыг мартахгүй. Одоо би зөвхөн Таны хайрыг хариулахаас хэтрэхгүй байна. Өө Бурхан минь, надад таагүй санагдаж байна! Өөрийн зүрх сэтгэл дэх хайрыг би Танд хэрхэн буцаан өгөх вэ, би яаж чадах бүхнээ хийж, Таны хүслийг биелүүлж чаддаг байж, өөртөө байгаа бүхнийг Танд өргөн барьж чадах билээ? Та хүний сул талыг мэднэ; би яаж Таны хайрыг хүртэхүйц байж чадах юм бэ? Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ жаахан гэдгийг, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би яаж чадах бүхнээ хийх вэ? Таны хайрыг хариулах ёстойгоо би мэднэ, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх ёстойгоо би мэднэ, гэвч өнөөдөр миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан байна. Надад хүч чадал, итгэл өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би Танд зориулах илүү цэвэр ариун хайрыг эзэмшиж чаддаг болж, өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болно; би Таны хайрыг хариулах чадвартай байгаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, шалгалт болон илүү хүчтэй хараалыг ч гэсэн туулж чадна. Та надад Өөрийн хайрыг харуулсан ба Таныг хайрлахгүй байж би чадахгүй, хэдий би өнөөдөр сул дорой, хүчин мөхөс байгаа ч Таныг мартаж яахан чадах билээ? Таны хайр, гэсгээлт, шүүлт бүгд Таныг надад мэдүүлсэн ч Та маш агуу учраас Таны хайрыг хангах чадваргүйгээ би бас мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнийг хэрхэн Бүтээгчид зориулж чадах билээ?” гэж хэлсэн. Петрийн хүсэлт ийм байсан ч биеийн хэмжээ нь хэтэрхий хангалтгүй байлаа. Энэ мөчид зүрхэнд нь хутга зоогоод эргүүлж байгаа мэт түүнд санагджээ. Тэрээр шаналан тарчилж байлаа; тийм нөхцөл байдалд тэр юу хийхээ мэдэхгүй байв. Гэсэн ч тэр ийнхүү үргэлжлүүлэн залбирсан юм: “Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, мөс чанар нь сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрыг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн хангахаа мэддэггүй бөгөөд чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ өгч, өөрт байгаа бүхнийг Танд зориулахыг л хүсдэг. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгөхөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, Танд хандах өчүүхэн төдий гомдлоос ч намайг чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, шүүх үед би дотроо гомдоллон, ариун байдалд хүрэх юм уу Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг хариулсан минь аргагүй байдалд орсноос болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч их үзэн ядаж байна.” Бурханыг гэх илүү цэвэр ариун хайрыг эрж хайсан учраас Петр ийнхүү залбирсан юм. Тэрээр эрж хайж, гуйж байсан, түүнчлэн өөрийгөө буруутгаж, өөрийн нүглийг Бурханд улайж байлаа. Тэрээр Бурханд өртэйгөө мэдэрч, өөрийгөө үзэн ядсан мөртөө бас бага зэрэг гунигтай, идэвхгүй байв. Бурханы хүслийн төлөө хангалттай сайн байж чадахгүй байгаа мэт, чадлаараа хичээж чадахгүй байгаа мэт түүнд дандаа санагддаг байжээ. Тийм нөхцөл байдалд Петр Иовын итгэлийг эрэлхийлсээр байсан. Иовын итгэл хэчнээн их байсныг тэр харсан, учир нь өөрийнх нь бүх зүйл Бурханаас өгөгдсөн, Бурхан өөрөөс нь бүх юмыг эргүүлэн авах нь зүйн хэрэг бөгөөд Бурхан Өөрийн хүссэнээр хэнд ч өгч болно—энэ бол Бурханы зөвт зан чанар гэдгийг Иов харсан юм. Иовд ямар ч гомдол байгаагүй, Бурханыг магтсаар байж чадсан. Петр ч бас өөрийгөө мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан: “Өнөөдөр би, мөс чанараа ашиглан Таны хайрыг хариулж байгаадаа, мөн хэчнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл ханах ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд би Таныг Бүтээгч хэмээн харж чаддаггүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болох ёстой ба үүнийг би дуртайяа хийх болно. Би Таны хийсэн бүхнийг мэдэж, сонголтгүй байх ёстой ба Таны хайрыг харж, Таныг магтан, Таны ариун нэрийг дээдлэн магтаж чаддаг байх ёстой, ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авч болох юм. Би Таныг гэх энэ гэрчлэлдээ бат зогсоход бэлэн байна. Өө Бурхан минь! Таны хайр маш эрхэм нандин, гайхалтай сайхан; би муу ёрын нэгний гарт амьдрахыг хүсэж яахан чадах билээ? Намайг Та бүтээсэн бус уу? Би яаж Сатаны эзэмшил дор амьдарч чадах юм бэ? Би бүхий л оршихуй минь Таны гэсгээлт дунд амьдрахыг илүүд үзнэ. Би муу ёрын нэгний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Хэрвээ би ариусгагдаж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадах л юм бол өөрийн бие болон оюун санааг Таны шүүлт, гэсгээлтэд өргөн барихад бэлэн байна, учир нь би Сатаныг жигшдэг ба түүний эзэмшил дор амьдрахыг хүсдэггүй. Намайг шүүснээрээ Та Өөрийн зөвт зан чанарыг харуулдаг; би аз жаргалтай, өчүүхэн төдий ч гомдолгүй байна. Бүтээлийн үүргээ биелүүлж чадаж л байвал миний бүх амьдралыг Таны шүүлт дагалдахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авч, муу ёрын нэгний нөлөөнөөс өөрийгөө ангижруулна.” Петр үргэлж ингэж залбирсан, үргэлж ингэж эрж хайсан ба харьцангуй өндөр түвшинд хүрсэн. Тэрээр Бурханы хайрыг буцаан төлж чадаад зогсохгүй, хамгийн чухал нь бүтээлийн үүргээ ч бас биелүүлсэн юм. Тэр мөс чанартаа зэмлүүлээгүйгээр үл барам, мөс чанарын стандартыг даван гарч чадсан юм. Түүний залбирал Бурханы өмнө очсоор байсан болохоор түүний хүсэл тэмүүлэл улам өндөр болж, Бурханыг гэх хайр нь бүр ч их болсон. Хэдий тэр зовлонт шаналлыг туулсан ч Бурханыг хайрлахаа мартаагүй ба Бурханы хүслийг ойлгох чадвартай болохоор эрж хайсаар байсан юм. Залбиралдаа тэр дараах үгсийг хэлсэн: “Би Таны хайрыг хариулахаас хэтрээгүй. Би Сатаны өмнө Танд гэрчлэл хийгээгүй, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж чадаагүй ба махан бие дотор амьдарсаар л байна. Би Сатаныг ялж, түүнийг шившиглэхийн тулд өөрийн хайрыг ашиглаж, улмаар Таны хүслийг хангахыг хүсэж байна. Би өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч Сатанд өгөлгүйгээр, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхийг хүсэж байна, учир нь Сатан бол Таны дайсан билээ.” Ийнхүү эрж хайх тусам, түүний сэтгэл улам хөдөлж, эдгээр зүйлийн талаарх түүний мэдлэг улам ихэссэн. Нэг л мэдэхэд тэрээр Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханд өөрийгөө бүрмөсөн буцаан аваачих ёстой гэдгийг мэдэж авсан юм. Энэ нь түүний хүрсэн түвшин байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Одоо чи Петрийн явсан яг тэр замыг тодорхой харж чадах ёстой. Хэрвээ чи Петрийн замыг тодорхой харж чаддаг бол өнөөдөр хийгдэж байгаа ажлын талаар тодорхой мэдэж байх тул гомдоллож, идэвхгүй болохгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг хүсэн эрмэлзэхгүй. Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааны байдлыг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; ямар нэг ирээдүйг, эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхий дээрх эд хөрөнгийг эрж хайгаагүй; зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрах гэж эрэлхийлсэн ба энэ нь Бурханы хайрыг хариулж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа. Тэгвэл тэр сэтгэл хангалуун байх байв. Тэрээр: “Эзэн Есүс Христ ээ, би нэгэнтээ Таныг хайрласан боловч Таныг хэзээ ч үнэхээр хайрлаагүй. Хэдийгээр би Танд итгэдэг гэж хэлсэн боловч хэзээ ч Таныг үнэн сэтгэлээсээ хайрлаагүй. Би Таныг хүндэлж, Таныг гайхан биширч, Таныг санаснаас л биш, хэзээ ч Таныг хайрлаагүй, бас Танд жинхэнээсээ итгээгүй” хэмээх үгээр Есүст ихэвчлэн залбирдаг байв. Петр шийдвэрээ гаргахын тулд байнга залбирч, Есүсийн үгээр үргэлж зоригжиж, үүнээс сэдэл авдаг байжээ. Хожим нь, хэсэг хугацаанд туршлагажсаных нь дараа Есүс түүнийг шалгаж, Өөрийг нь улам илүү хүсэн эрмэлзэхэд хүргэсэн юм. Тэрээр: “Эзэн Есүс Христ минь! Би Таныг хэчнээн их санаж, Таныг харахыг хэчнээн хүсэж байна гээч. Би маш дутуу дулимаг бөгөөд Таны хайрыг нөхөж чадахгүй. Намайг хурдан авахыг би Танаас гуйж байна. Танд би хэзээ хэрэгтэй болох юм бэ? Та намайг хэзээ авах юм бэ? Би хэзээ Таны царайг дахин нэг удаа харах вэ? Би цаашид энэ биед амьдарч, үргэлжлүүлэн завхарсаар байхыг хүсэхгүй байна, дахиад тэрслэхийг ч хүсэхгүй байна. Би өөрт байгаа бүхнээ Танд аль болох хурдан зориулахад бэлэн байна, цаашид Таныг гуниглуулахыг хүсэхгүй байна” гэсэн юм. Тэр ийнхүү залбирсан боловч Есүс түүний юуг төгс болгохыг тухайн үед мэдээгүй байлаа. Туршилтад зовж шаналах үеэр Есүс түүнд дахин харагдаж: “Петр ээ, Би чамайг төгс болгохыг хүсэж байна, тэгснээр чи үр жимс буюу Би чамайг төгс болгосны биелэл болж, үүнийг Би таалах болно. Чи үнэхээр Намайг гэрчилж чадах уу? Миний хий гэж шаардсаныг чи хийсэн үү? Чи Миний хэлсэн үгийг амьдран харуулсан уу? Чи нэгэнтээ Намайг хайрласан боловч Намайг амьдран харуулсан уу? Чи Миний төлөө юу хийсэн бэ? Чи Миний хайрыг хүртэх үнэ цэнгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг мөртөө Миний төлөө юу хийсэн юм бэ?” гэжээ. Петр Есүсийн төлөө юу ч хийгээгүйгээ ойлгосон бөгөөд Бурханы төлөө амиа өгөх урьдын тангаргаа санав. Иймээс тэр дахиж гомдоллоогүй бөгөөд дараа нь түүний залбирал хавьгүй илүү дээр болжээ. Тэр залбирч, “Эзэн Есүс Христ минь! Би нэгэнтээ Таныг орхиж, Та ч бас нэгэнтээ намайг орхисон. Бидэнд тусдаа байсан цаг хугацаа бий, мөн хамтдаа байсан цаг хугацаа бий. Гэсэн ч Та намайг өрөөл бусдаас илүү хайрладаг. Би Таны эсрэг ахин дахин тэрсэлж, Таныг удаа дараа гуниглуулсан. Би яаж ийм зүйлийг мартаж чадах билээ? Таны надад хийсэн ажил, надад даалгасан зүйлийг би хэзээ ч марталгүй, үргэлж сэтгэлдээ тээж байгаа. Таны надад хийсэн ажлын төлөө би чадах бүхнээ хийсэн. Юу хийж чадахыг минь Та мэддэг, ямар үүрэг гүйцэтгэж чадахыг минь ч Та мэддэг. Би Таны зохион байгуулалтад захирагдахад бэлэн байна, би өөрт байгаа бүхнээ Танд зориулна. Таны төлөө юу хийж чадахыг минь зөвхөн Та л мэднэ. Хэдийгээр би Сатанд маш их хууртаж, Таны эсрэг тэрсэлсэн боловч тэдгээр гэм нүглээр минь Та намайг санадаггүй, тэдгээрт үндэслэн надад ханддаггүй гэдэгт би итгэдэг. Би бүхий л амьдралаа Танд зориулахыг хүсэж байна. Би юу ч гуйхгүй, мөн надад өөр ямар ч итгэл найдвар, төлөвлөгөө байхгүй; би зөвхөн Таны санаа зорилгын дагуу үйлдэж, Таны хүслийг биелүүлэхийг л хүсэж байна. Би Таны гашуун аяганаас ууж, Танд захирагдана” хэмээн хэлсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-аас эш татав

Өмнөх: 171. Бурханы хайрыг мэдэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх