54. Сөрөг байдлыг шийдвэрлэх зарчмууд

(1) Эхлээд, сөрөг байдал үүсгэдэг орчин нөхцөлийг шинжил: Ямар үйл ажиллагаа үүнийг үүсгэж байна, ямар хязгаарлалт үүнд хүргэж байна, гарах үр дагавар нь ямар байна;

(2) Сөрөг байдлын мөн чанар, эх сурвалжийг ойлгож, үүнтэй холбоотой зан чанарыг мэдэх шаардлагатай. Гол асуудлыг нь харснаар л хүн өөрийгөө үнэхээр мэдэж чадна;

(3) Сөрөг байдалтай тулгарах үедээ хүн өөрийгөө мэдэж сурах ажил хийх ёстой. Сөрөг байдлын асуудлыг үндсээр нь арилгахын тулд өөрийгөө зэвсэглэх ёстой үнэнийг мэдэж байх шаардлагатай;

(4) Хүн сатанлаг зан чанар дотор орших үед сөрөг байдал хэдийд ч үүсэж, улмаар Бурханы эсрэг бослого, эсэргүүцэлд хүргэж болзошгүй. Бүх хэрэг явдал дээр сөрөг байдлыг засаж залруулахын тулд хүн үнэнийг эрж хайх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс сэтгэлийнхээ гүнд сөрөг, сул дорой байдал, сэтгэлийн хямрал, эмзэг байдал; байнгын өөдгүй санаархал; эсвэл нэр хүнд, аминч хүсэл, өөрсдийн ашиг сонирхолд үргэлж автах явдал гэсэн нэлээд хэдэн муу байдал өвөрлөдөг; эсвэл тэд өөрсдийгөө хэв чанар муутай, зарим төрлийн сөрөг байдалтай гэж боддог. Тувт эдгээр байдалд амьдрахад Ариун Сүнсний ажлыг олж авахад чамд маш хэцүү. Хэрвээ Ариун Сүнсний ажлыг олж авахад бэрхшээлтэй байдаг бол чи дотроо тун цөөн эерэг зүйл агуулах бөгөөд үнэнийг олж авахад бэрх байх болно. Хүмүүс үргэлж сэтгэлийн тэнхээндээ найдан тэвчээр гаргаж, ийм тийм маягаар биеэ барьдаг боловч тэдгээр сөрөг, тааламжгүй байдлаас өөрсдийгөө ангижруулж мөн л чаддаггүй. Үүний нэг хэсэг нь хүний учир шалтгаанаас болдог; хүмүүс өөрсдөд нь тохирох хэрэгжүүлэлтийн замыг олж чаддаггүй. Өөр нэг шалтгаан буюу бас нэг томоохон шалтгаан гэвэл, хүмүүс үргэлж эдгээр сөрөг, уруудаж доройтох байдалд ордог бөгөөд Ариун Сүнс ажилладаггүй. Тэр тэдэнд хааяа гэгээрэл өгдөг байлаа ч гэсэн тэдэн дээр том ажил хийдэггүй. Тиймээс арга хэмжээ авахад хүмүүсээс асар их хичээл чармайлт шаардагддаг бөгөөд ямар нэг зүйлийг харж, ойлгоход тэдэнд хэцүү байдаг. Хэтэрхий олон сөрөг, тааламжгүй зүйл чиний доторх бүх орон зайг эзэлсэн учраас гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авах чамд хэцүү, гэрэлтэй байх тун хэцүү байдаг. Хэрвээ хүн Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж чадахгүй бол, Ариун Сүнсний ажлыг олж авч чадахгүй бол эдгээр байдлыг орхиж чадахгүй ба эдгээр сөрөг байдлыг өөрчилж чадахгүй; Ариун Сүнс ажиллахгүй бөгөөд чи урагшлах зам олж чадахгүй. Ийм хоёр шалтгаанаар эерэг, хэвийн байдалд ороход чамд хэцүү байдаг. Чи үүргээ биелүүлэхдээ ихийг тэвчиж, шаргуу ажилладаг хэдий ч, асар их хичээл чармайлт зарцуулж, гэр орон, ажил мэргэжлээ орхиж, бүх юмыг бүрмөсөн орхиж чаддаг хэдий ч дотоод байдал чинь үнэндээ бас л өөрчлөгдөөгүй. Үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд ороход чинь хэтэрхий олон ээдрээ бартаа чамайг барьсан хэвээр байдаг. Чиний доторх орон зайг янз бүрийн зүйл дүүргэдэг: Хувийн үзэл, төсөөлөл, мэдлэг, амьдралын гүн ухаан, түүнчлэн сөрөг зүйлс, аминч хүсэл, хувийн ашиг сонирхол, нэр хүндийн тухай санаа зовнил, бусадтай хийдэг маргаан. Хүмүүсийн дотор ямар ч эерэг зүйл байдаггүй. Тэдний тархи толгой сөрөг, тааламжгүй бодлоор дүүрэн; энэ нь хэний ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэдний зүрх сэтгэлийг сатанлаг зүйлс дүүргэж, эзэмдсэн. Хэрвээ чи эдгээр зүйлийг арилгахгүй бол, эдгээр байдлаас өөрийгөө ангижруулж чадахгүй бол, хүүхдийн жинхэнэ төрхтэй—цайлган, цовоо цолгин, гэнэн, чин сэтгэлтэй, цэвэр ариун—болон өөрчлөгдөж чадахгүй бол, мөн Бурханы өмнө очихгүй бол үнэнийг олж авахад маш хэцүү байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Байнга эсвэл ховорхон, ноцтой эсвэл ялихгүй байна уу, аль эсвэл идэвхгүй болгодог, илэрхий хүчин зүйл байдаг ч байсан үгүй ч байсан, хүн бүрд идэвхгүй байх үе байдаг боловч ердөө цөөн хэдэн бодол, санаа, үзэл бодол, төсөөлөл, үзэл л тэднийг идэвхгүй байдалд автуулдаг. Ямар ч тохиолдолд, нөхцөл байдал эсвэл тэдний байдал ямар ч байсан гэсэн, завхарсан зан төлөв дотроо амьдарч байгаа цагт хүмүүст тодорхой нэг идэвхгүй байдалд автах үе гарах л болно. Мэдээжийн хэрэг, хүмүүс биеийн хэмжээтэй, үнэнийг эрэлхийлдэг бол идэвхгүй байдал нь удаан үргэлжлэхгүй, биеийн хэмжээ нь өсөж, үнэнийг эрэлхийлэхийн хэрээр аажмаар цөөрнө. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлэхгүй бол тэдний идэвхгүй байдал, сэтгэлзүйн төлөв, идэвхгүй бодол, хандлага нь улам бүр элбэгшдэг бөгөөд олширч, хуримтлагдах нь улам нэмэгддэг. Тиймээс идэвхгүй байдлыг шийдвэрлэх нь маш чухал. Үүнд чи хэрхэн хандах нь бас маш чухал. Ямар ч байсан идэвхгүй байдалд хандах арга зам чинь идэвхгүй арга барил юм уу эсэргүүцэж, сөргөлдөх сэтгэлзүйн төлөвийг агуулж болохгүй; үүний оронд чи үнэнийг эрж хайх замаар үүнтэй харьцах хэрэгтэй. Чамайг идэвхгүй байдалд автуулж чадах зарим нэг талбар их байх тусам, Бурханы эсрэг дуулгаваргүй, сэтгэл хангалуун бус байдал, дургүйцэл гэх мэтийг өдөөж, чамайг Түүний эсрэг эсэргүүцлийн дуу хоолойгоо илэрхийлэхэд хүргэх талбар, асуудлууд их байх тусам чи Бурханы өмнө улам олон ирж, үнэнийг хайх хэрэгтэй. Хэрэв чи нэг л зүйл, нэг л өгүүлбэр, нэг л санаа, үзэл бодлоос болоод идэвхгүй байдалд автсан бол уг асуудлын талаарх ойлголт чинь ташаа, чамд үзэл, төсөөлөл байдаг, энэ асуудлыг харах өнцөг чинь үнэнтэй нийцдэггүй нь лавтай гэдгийг энэ нь баталж байна. Ийм цаг үе чамаас асуудалд зөвөөр хандаж, аль болох эртхэн, даруй асуудлыг эргүүлэхээр мэрийж, эдгээр үзэлд барьц алдаж, төөрөлдөхгүй, Бурханд дуулгаваргүй, сэтгэл хангалуун бус, дургүйцсэн байдалд автахгүй байхыг шаарддаг. Идэвхгүй байдлыг даруй, нэгд нэггүй шийдвэрлэх нь амин чухал. Мэдээжийн хэрэг, арга хэрэгсэл, арга барилаас үл хамааран хамгийн шилдэг хандлага бол ердөө л үнэнийг эрж хайж, Бурханы үгийг их уншиж, Бурханы гэгээрлийг эрж хайхаар Бурханы өмнө ирэх явдал юм; заримдаа чи үзэл бодол, санаагаа тэр даруй эргүүлж чадахгүй байж болох ч ядахдаа л өөрийнхөө буруу гэдгийг, чиний эдгээр бодол гажуудсан гэдгийг мэдэх болно. Хүрэх хамгийн наад захын үр дүн бол эдгээр буруу үзэл бодол, санаа нь чиний үүргээ биелүүлэх чин сэтгэлд нөлөөлөхгүй, Бурхантай харилцах харилцаанд чинь нөлөө үзүүлэхгүй бөгөөд залбирч, зүрх сэтгэлээ нээхээр Бурханы өмнө ирэхийг чинь болиулахгүй байх юм; ядахдаа л ийм үр дүнд хүрэх хэрэгтэй. Хэрэв чи идэвхгүй байдал, Бурханд дуулгаваргүй, сэтгэл хангалуун бус, дургүйцэх сэтгэлзүйн төлөв юм уу байдалд автсан бөгөөд хэчнээн бусадтай нөхөрлөж, үүнийг үл хэрэгсэхийг хичээсэн ч гэсэн чи Бурханы үгийг уншиж, Бурханы өмнө залбирахаар ирэхийг хүсэхгүй бол асуудал ноцтой болох болно. Чи “Би үүргээ гүйцэтгэхээ хойшлуулаагүй, үнэн сэтгэлээсээ гүйцэтгэсэн, би эцсээ хүртэл чин сэтгэлээ зориулах болно” гэж хэлдэг. Энэ мэдэгдэл үнэн үү? Хэрэв чамд шийдвэрлээгүй идэвхгүй байдал байгаа бол өөрөө алга болох уу? Идэвхгүй байдал өөрөө алга болж болох уу? Энэхүү идэвхгүй байдлыг шийдвэрлэх арга зам болгож даруй үнэнийг хайхгүй л бол нэмэгдсээр байх бөгөөд улам ноцтой л болох боломжтой. Үр дагавар нь зөвхөн улам бүр хүндрэх болно; эерэг тал руугаа бус харин хортой тал руугаа л нэмэгдэх болно. Тиймээс идэвхгүй байдал гарч ирэх үед чи үнэнийг эрж хайн, үүнийг аль болох эртхэн шийдвэрлэх ёстой. Энэ бол ноцтой асуудал.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (17)”-аас эш татав

Бурхан тэднийг шүүж, гэсгээхээс өмнө хүмүүс олон байдлыг дамжин өнгөрсөн байх болно. Жишээ нь, хүмүүст байнга харагддаг сөрөг байдал байна: Бусад хүн үүргээ өөрөөс нь илүү үр бүтээлтэй гүйцэтгэхэд тэд сөрөг байдаг; бусдын гэр бүл өөрийнхөөс нь илүү эв нэгдэлтэй байхад тэд сөрөг байдаг; бусдын нөхцөл өөрийнхөөс нь дээр, эсвэл хэв чанар нь өндөр байхад тэд сөрөг байдаг; тэднийг арай эрт сэрээвэл, үүрэг нь зүдэргээтэй байх үед, тэр ч байтугай тийм биш байсан ч тэд сөрөг байдаг. Юу ч болж байсан тэд сөрөг байдаг. Хэрвээ энэ хүмүүс эрж хайхад онцгой хүчин чармайлт гаргаж, төлөөс төлөхдөө тун боломжтой бөгөөд бага зэрэг хэв чанартай, зарим хэмжээний бодитой ажил хийж чаддаг бол бусдын үзэл энэ хүмүүсийн талаар “Тэр хүмүүс үргэлж сөрөг байдаг нь тоогүй еэ. Бурхан бага зэрэг алагчилж үзээд тэднийг сөрөг биш болгож, сөрөг байдлаас нь гаргах ёстой бус уу? Бурхан ажлаа яагаад хийхгүй байна вэ?” гэж хэлэхэд хүргэж магад. Ийм хүмүүст Бурхан юу хийдэг вэ? Тэдэнд хандах Түүний хандлага ямар байдаг вэ? Тэр тэднийг сахилгажуулдаггүй, бас тэдэнтэй харьцаж, засдаггүй; Тэр тэднийг зүгээр л нэг тийш нь хийдэг. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь хэрвээ чи үргэлж сөрөг байж, Бурханы хийдэг ямар ч зүйлд хэзээ ч сэтгэл ханадаггүй бол Тэр чамайг нэг тийш нь хаяж, хүлээлгэнэ гэсэн үг юм. Ариун Сүнс хэрэггүй ажил хийдэггүй. Зарим хүн “Бурхан үүнийг хийхгүй бол Тэр хайрлахгүй байна гэсэн үг!” гэж хэлдэг. Бурханы хайр ингэж илэрдэггүй. Сөрөг байдал нь хүмүүст асуудал байна гэсэн үг: Тэд үнэнийг хүлээж авч чадахгүй, Бурханы хийдэг бүхэнд байнга сэтгэл дундуур байдаг; түүнчлэн тэд үнэнийг огтхон ч эрж хайж, хэрэгжүүлдэггүй. Бурхан яагаад ийм хүмүүст уриалаг хэвээр байх юм бэ? Тэд эрүүл ухааныг сонсдоггүй бус уу? Эрүүл ухааныг сонсдоггүй хүмүүст хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Тэр тэднийг хаяж, үл тоодог. Чи хүссэнээрээ үйлдэж, итгэхийг хүсдэг бол итгэж болно; хэрвээ чи итгэж, эрж хайдаг бол олж авч болно. Бурхан хүн болгонтой шударга харьцдаг. Хэрвээ чи үнэнийг хүлээж авдаггүй, үл захирагдах хандлагатай бол, Бурханы шаардлагад нийцдэггүй бол хүссэн зүйлдээ итгэ; мөн хэрвээ чи орхиж явмаар байгаа бол даруй явж болно. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байгаа бол юу ч хийлээ гэсэн шившигтэй авир бүү гарга, эсвэл өөрийгөө бүү дөвийлгө, харин дуртай тийшээгээ даруйхан яв. Бурхан ийм хүмүүсийг үлд гэж ятгадаггүй. Түүний хандлага ийм билээ. Бүтээгдсэн зүйл гэдэг нь илэрхий байдаг мөртөө чи бүтээгдсэн зүйл шиг үйлдэхийг хэзээ ч хүсдэггүй, харин ч тэргүүн тэнгэр элч байхыг хүсдэг бол Бурхан чамд анхаарал хандуулж чадна гэж үү? Жирийн хүн гэдэг нь илэрхий байдаг мөртөө чи үргэлж онцгойлж, эрхэмлэсэн харьцаа хүсэж, мөн бүх зүйл дээр бусдаас давуу байр суурь, зиндаатай хүн байхыг хүсдэг бол чи дэндэж байна, чамд эрүүл ухаан алга. Эрүүл ухаан байхгүй хүнийг Бурхан хэрхэн үздэг вэ? Тэр тэднийг юу гэж үнэлдэг вэ? Ийм хүмүүс эрүүл ухааныг сонсдоггүй!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (3)”-аас эш татав

Хүмүүст Бурханы гүйцэтгэдэг ажил нь үндсэндээ үнэнийг олж авах боломжийг тэдэнд олгохын тулд байдаг; чамаар амийг эрэлхийлүүлэх нь чамайг төгс болгохын төлөө байдаг бөгөөд энэ бүгд нь чамайг Бурханд ашиглагдахад тохирохуйц болгохын төлөө байдаг. Чиний одоо эрэлхийлж буй бүхэн зөвхөн нууцуудад чих тавьж, Бурханы үгийг сонсож, нүдээ хужирлаж, ямар нэг шинэ зүйл, чиг хандлага байгаа эсэхийг харахаар хайж, сониуч зангаа хангах байдаг. Хэрвээ зүрх сэтгэлд чинь иймэрхүү санаа зорилго байгаа бол чи яагаад ч Бурханы шаардлагыг хангаж чадахгүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Яг одоо, Бурхан ямар нэг зүйл хийхгүй байгаа юм биш, харин хүмүүс Бурханы ажлаас залхсан учраас хамтран ажиллахгүй байгаа юм. Тэд Түүний ерөөл хайрлахаар айлддаг үгийг нь сонсохыг л хүсдэг бөгөөд Түүний шүүлт, гэсгээлтийн үгийг нь сонсохыг хүсдэггүй. Үүний шалтгаан юу вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн ерөөл олж авах гэсэн хүсэл биелээгүй учраас тэд идэвхгүй, сул дорой болсон. Бурхан Өөрийг нь дагах боломжийг хүмүүст зориуд олгодоггүй юм биш, мөн хүн төрөлхтөнд зориуд цохилт өгч байгаа ч юм биш. Өөрсдийнх нь санаа зорилго зохисгүй байдаг учраас л хүмүүс идэвхгүй, сул дорой байдаг. Бурхан бол хүнд амь өгдөг Бурхан бөгөөд хүнийг үхэлд хүргэж чадахгүй. Хүмүүсийн сөрөг, сул дорой байдал, ухралт няцалт бүгд өөрсдөөс нь үүдэлтэй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Том, жижиг хэрэг явдлын аль нь ч тохиолдсон бай, чи үргэлж сөрөг, сул дорой байдаг ба ямар ч гэрчлэл хийдэггүй. Хүний хийх, хамтран ажиллах ёстой зүйл дээр чи бүтэлгүйтэж, зүрх сэтгэлд чинь Бурхан ч, үнэн ч байхгүй гэдгийг нотолдог. Ариун Сүнсний ажил хүмүүсийн сэтгэлийг хэрхэн хөдөлгөдгийг одоохондоо орхиё. Маш олон үнэнийг сонсож, Бурханы ажлыг туулсан жилүүдийнхээ ул мөр төдийхнөөр, багахан мөс чанар, сайн дурын хязгаарлалтаараа тэд одоо байгаа шигээ хөшүүн, сул дорой байх биш, хамгийн доод стандартад нийцэж чаддаг байх ёстой. Энэ бол гайхалтай зүйл. Сүүлийн хэдэн жил аргацааж ирсэн чинь тодорхой байна—тэгээгүй бол та нар яалаа гэж ийм хөшүүн, үлбэгэр байх юм бэ? Үнэндээ чи өөрийгөө хязгаарлаж, “Би зүгээр биш байна—би хэтэрхий завхарсан. Юм ийм л байдаг, би зүгээр л үүнтэй эвлэрэх хэрэгтэй!” хэмээн бодсон. Эрэлхийлэхдээ чи хүчин чармайлт гаргаагүй ба “Энэ бол миний сорилт. Намайг гэр лүү минь явуулсан нь дээр дээ!” гэдэг. Ямар утгагүй юм бэ? Энэ бол ердөө л хариуцлагаас зайлсхийж, бултаж буй хэрэг! Хэрэв чамд бага ч болов мөс чанар, эрүүл ухаан байдаг бол хийх учиртай зүйл болон үүрэг даалгавраа зохих ёсоор биелүүлж дуусгах ёстой; оргодол байна гэдэг аймшигтай зүйл бөгөөд Бурханаас урваж буй хэрэг юм. Үнэнийг эрэлхийлэхэд гуйвшгүй хүсэл шаардагддаг, хэтэрхий сөрөг, сул дорой хүмүүс юунд ч хүрэхгүй. Тэд эцсийг нь хүртэл Бурханд итгэж чадахгүйн дээр үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрэхийг хүссэн ч бас л найдлага бага байдаг. Шийдэмгий, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Будилж төөрөлдсөн хүмүүс аврагдаж чадахгүй”-ээс эш татав

Хүмүүс бэрхшээлтэй тулгарах юм уу засуулж харьцуулах, аль эсвэл унаж, бүтэлгүйтэх үедээ сөрөг болохоос зайлсхийж болдог. Үүний үндсэн шалтгаан юу вэ? Учир нь тэд үнэнийг хүлээн авч чаддаг юм. Үнэнийг хүлээн авч чадсанаар тэд сөрөг байхаа больдог. Үнэнийг хүлээн авахгүй, бэрхшээлээ үргэлж сэтгэлдээ тээж, тэдгээрийгээ хэзээд шийдвэрлэж чаддаггүй бол тэд үргэлж сөрөг байх болно; энэ нь тэдний үнэнийг ойлгох ойлголттой холбоотой. Сөрөг болсон зарим хүнд зориулж нөхөрлөхөөр, “Надтай битгий нөхөрлө; би бүгдийг нь ойлгож байгаа” гэдэг. Тэд үнэхээр бүгдийг ойлгодог уу? Хэрвээ тэд үнэхээр л бүгдийг нь ойлгодог байсан бол сөрөг хэвээр байх гэж үү? Тэдний дурддаг энэ ойлголтод юу багтдаг вэ? Тэд хоосон сургаал, үгчилсэн утгыг нь ойлгодог гэсэн үг. Үнэн хэрэгтээ тэд үнэнийг ойлгодоггүй. Тэд яагаад үнэнийг ойлгодоггүй атлаа сургаалыг хүлээн авч чаддаг вэ? (Тэд Бурханы үгийг туулдаггүй; тэдгээрийг тунгаадаггүй, мөн үнэнийг эрж хайдаггүй; тэгээд завхарсан зан чанараа үүнтэй жишиж үздэггүй.) Яг ийм юм л болоод байгаа юм. Тэд өөрсдийн ойлгодог тэдгээр сургаалыг авч хэрэгжүүлдэггүй, мөн ашигладаггүй; тэгээд ердөө л бусад хүнд тэдгээрийнхээ тухай ярьж, номлохоос цааш хэтэрдэггүй. Тэд өөрсдөө үнэнийг хүлээн авдаггүй бөгөөд иймэрхүү байдлаар сөрөг, сул дорой, тэрслүү байдал, буруу үзэл, гомдлоо шийдвэрлэж чаддаггүй. Тэгвэл сөрөг байж, бууран доройтож, цөхрөлд автах асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга юу вэ? (Үнэнийг хүлээн авах явдал.) Энэ нь үнэнийг өөрийн ойлголтод үндэслэн хүлээн авч, дараа нь үнэн-бодит байдалд орох явдал юм. Үүнийг хэлэх амархан ч орох үед бэрхшээл тулгардаг бөгөөд үүнээс үүдэн ороход хэцүү болдог. Иймээс чи үнэн гэж юу болохыг үнэхээр ойлгох ёстой. Хэрэв чи үргэлж ойлгож байна гэж боддог ч өөрийн бэрхшээлийг шийдвэрлэж чаддаггүй бол үнэнийг ойлгоогүй гэдгийг чинь энэ нотолдог. Өөрийн ойлгодог сургаал дээр үндэслэж, тэдгээрийг үнэн гэж үзэж, өөрийгөө тэдгээрээр жишиж, тэдгээрийг хэрэгжүүлэх аваас бэрхшээл чинь шийдэгдэнэ; сул дорой, сөрөг байхад чинь ч эдгээр нь асуудал болохгүй бөгөөд чи цөхөрч, зогсонги байдалд орохгүй. Ийм аргаар л чухамдаа сөрөг байдлыг шийдвэрлэдэг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”-аас эш татав

Идэвхгүй байдал бол зайлсхийхэд маш хэцүү зүйл. Хэн ч идэвхгүй байж болно. Зарим хүний хувьд энэ нь удаан хугацаанд үргэлжилдэг бол зармынх нь хувьд богино байдаг. Зарим нь яагаад идэвхгүй байгаа тухайгаа ярьж чадаж байхад зарим нь чаддаггүй, шалтгаан нь хэтэрхий жижигхэн, дурдахын ч хэрэггүй зүйл байдаг ч тэднийг идэвхгүй байдалд автуулж чадсаар байдаг. Өчүүхэн жижиг, ач холбогдолгүй зүйлс хүмүүсийг идэвхгүй болгож, хоёр өдрийн турш сэтгэлээр унагаж, идэж чадахгүй, гансран холхиж, ятгах гээд ч нэмэргүй, нэг үгээр хэлэхэд аз жаргалгүй болгож болно. Ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Хэрэв аливаа нэг зүйл үнэхээр өчүүхэн бөгөөд ач холбогдолгүй, чи ч тэр талаар ярихыг хүсэхгүй, бусад хүн ч мэдэхийг хүсэхгүй байгаа бол үүнийг чи өөрөө үлдэн хөөх хэрэгтэй, бусад хүнд халдаагаад яваад байх хэрэггүй. Хүмүүс ямар нэгэн зүйлийн учрыг нь олж чадахгүй байгаа үед үүнийгээ ядаж л бусад хүнд лавтай тараагаад яваад байж болохгүй. Чи Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй бөгөөд Бурханы дагалдагч гэдгээ хүлээн зөвшөөрсөн л бол үймүүлэх, тасалдуулах ямар ч зүйлийг санаатайгаар хийх ёсгүй. Энэ бол чиний баталгаа өгөх ёстой зүйл юм. Хэрэв чи хэвийн хүн чанар, эрүүл ухаантай бол, өөрөөр хэлбэл сэтгэцийн өвчтэй, чөтгөрт эзэмдүүлсэн, эсвэл өөрийгөө хянах чадваргүй биш л бол үүнийг хийх ёсгүй; чөтгөр чамд ярихыг зааварлах үед чи ярих ёстой байдаг, чи юу ч хийж чадахгүй, үүнийг муу ёрын сүнс хийдэг. Чамд хэвийн хүн чанар байгаа л бол үүнийг хийх болно гэдэгтээ баталгаа өгөх хэрэгтэй. Хэдийгээр идэвхгүй байгаа ч гэсэн чи бага зэрэг мөс чанартай л байх хэрэгтэй, чадах бүхнээ хийх ёстой, чадах чинээгээрээ, хүссэн хэмжээгээрээ хийх ёстой; ийм сэтгэлгээтэй хүмүүсийг л мөс чанартайд тооцож болох бөгөөд дотор чинь хэдий идэвхгүй байдал байгаа ч Бурхан жижиг зүйлийг өөлж эсвэл цааш хүндрүүлэхгүй. Хэрэв чи бусадтай ярих хүсэлтэй байгаа бөгөөд хүмүүс чамд туслах боломжтой байгаа бол энэ нь хамгийн сайн хэрэг; хэрэв чи өөр хэнд ч хэлэхийг хүсэхгүй байгаа бол үүнийгээ өөрөө аажмаар зохицуулаарай. Бурхантай ярилцаж, хариултыг хай, тэгээд аажмаар өөрчлөгд. Хэрэв чи өөрийг чинь идэвхгүй болгодог маш ноцтой, томоохон зүйлд нэрвэгдсэн байгаа бол, жишээлбэл, халагдсаны дараа чамд ямар ч найдвар байхгүй мэт санагдаж байгаа бол, эсвэл хатуу засуулж, харьцуулсан тул өөрийгөө хараагдсан, яллагдсан гэж мэдэрч байгаа бол, бүр эсвэл гэр бүлд чинь ноцтой хэрэг явдал тохиолдож, гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүс чинь нас барж, Бурхан аваад явсан бөгөөд эдгээр зүйл чамайг идэвхгүй байдалд оруулж, чи Бурханы тухай зарим нэг буруу ташаа ойлголттой, идэвхгүй байдалтай байгаа, цөхрөлийг мэдэрч байвал—ийм нөхцөлд чи юу хийх ёстой вэ? Үүнийг ч бас шийдвэрлэж болно. Биеийн хэмжээтэй цөөн хэдэн хүнийг олж нөхөрлөн, тэдэнд зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэл. Бурханы өмнө ирж, энэ бүх идэвхгүй, сул дорой байдал, ойлгохгүй байгаа, давах боломжгүй зүйлсийнхээ талаар үнэнч шударгаар ярьж, Түүнд мэдээлэх нь илүү чухал юм—тэдгээрийг бүү нуу. Зарим зүйл хоолой дээр чинь тээглэж, үгээр илэрхийлэхэд бэрх байдаг: Тэдгээрийн тухай бусдад битгий ярь, бусдыг үймүүлж, хор хөнөөл бүү учруул, харин Бурханы өмнө ирж, Бурханд хэл. Яагаад Бурханд хэлэх хэрэгтэй вэ? Идэвхгүй, сул дорой байдлын зарим үг хүмүүсийг чөдөрлөж болно. Тэдгээрийн талаар чи Бурханд ярих ёстой. Зарим хүн “Хэрэв би Бурханд хэлбэл Тэр намайг яллах уу?” гэдэг. Бурханыг эсэргүүцдэг, Түүний ялладаг олон зүйлийг чи хийгээгүй гэж үү? Тэр энэ нэг зүйлийг хайхардаг уу? Тэр хайхардаггүй. Тэгэхээр чамайг хэлсэн, хэлээгүй Бурхан чиний юу бодож байгааг мэддэг. Хэрэв чамд энэ талаар ярих газар байхгүй, эсвэл хэлчихээр биеийн хэмжээтэй тохирох хүн олдохгүй байгаа бол Бурханы өмнө ирж, Түүнд үнэнээр нь хэлэх нь хамгийн зөв. Чи Бурханд өөрийнхөө сул тал, дуулгаваргүй зан, бүр дургүйцлийнхээ тухай ч хэлж болно. Зүгээр л бага зэрэг бухимдлаа дарахыг л хүссэн байлаа ч зүгээр—Бурхан үүнийг ялладаггүй. Үүнийг Бурхан яагаад ялладаггүй вэ? Бурхан хүмүүсийн биеийн хэмжээг мэддэг. Чамайг Түүнд хэлэхгүй байсан ч мэдэж байдаг. Бурханд хэлбэл энэ нь нэг талаараа чиний хувьд Бурханд дуулгавартай байх боломж, Бурханд өөрийгөө ил болгох завшаан юм. Нөгөө талаар энэ нь мөн Бурханд дуулгавартай байгаа хандлагыг илтгэдэг. Ядахдаа л чи зүрх сэтгэл чинь Бурханд нээлттэй гэдгийг Түүнд харуулж байна; зүгээр л чи сул дорой, энэ асуудлыг ялан дийлэхэд биеийн хэмжээ чинь хангалтгүй байгаа хэрэг. Ийм л учиртай. Хэрэв чамд дуулгаваргүй хандах ямар ч санаа зорилго байхгүй бол хандлага чинь дуулгавартай байна; ердөө л биеийн хэмжээ чинь хэтэрхий жижиг бөгөөд энэ асуудал чиний хувьд тэсвэрлэхэд хэтэрхий ахдаж байна. Чи өөрийгөө бүрэн нээж, Бурханд илэрхийлэх үед хэлж буй зүйлд чинь сул дорой байдал, дургүйцэл, ялангуяа идэвхгүй, сөрөг олон зүйл байдаг хэдий ч нэг зөв зүйл байдаг. Юу тэр вэ? Чи завхарсан гэдгээ хүлээж, өөрийгөө Бурханы бүтээл гэдгээ хүлээн зөвшөөрч, Бүтээгч Бурханы ялгамж чанарыг үгүйсгэдэггүй бөгөөд Бурхан та хоёрын хоорондын харилцаа бол бүтээгдсэн зүйл, Бүтээгч хоёрын харилцаа юм. Ялан дийлэхэд хамгийн хэцүү, чамайг сул дорой болгох хамгийн магадлал ихтэй зүйлсээ Бурханд даатгаж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ Бурханд хэлэх үед энэ нь чиний хандлагыг харуулдаг. Зарим хүн “Бурханд хэлээд миний идэвхгүй байдал шийдэгдсэнгүй, би ялан дийлж чадахгүй хэвээр л байна” гэдэг. Бүү санаа зов—цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан чамайг аажмаар хүчирхэг, эхэн үеийнх шигээ сул дорой биш болгоно. Хэчнээн сул дорой, идэвхгүй, хэчнээн гомдолтой, сөрөг байсан ч гэсэн, Бурханд үүнийгээ хэлээрэй. Бурхантай танихгүй хүн шиг бүү харьц; чи үүнийг хэнээс ч нууж болно, харин Бурханаас л бүү нуу, учир нь Бурхан бол чиний найдаж болох Нэгэн, Тэр бол чамайг аварч чадах цорын ганц Нэгэн юм. Хүмүүс Бурханы өмнө ирвэл л эдгээр зүйл шийдвэрлэгдэнэ. Бусдад найдаад нэмэргүй. Тиймээс, өөрсдийг нь сул дорой, идэвхгүй болгох магадлалтай зүйлтэй тулгарах үедээ Бурханы өмнө ирж, Бурханд найдаж чаддаг хүмүүс хамгийн ухаалаг байдаг. Томоохон, чухал үйл явдлууд тулгарч, Бурханд хамгийн ихээр итгэж найдах хэрэгтэй үедээ зүрх сэтгэлдээ эдгээрийн талаар бодлогоширч, өөрийгөө Бурханаас хамгийн хол байлгаж, Түүнээс хамгийн их нуугдах хүмүүс бол зөвхөн тэнэгүүд юм. Тэгээд тэдгээрийн талаар бодлогоширсоор байгаад юу болдог вэ? Эдгээр дургүйцэл нь сөргөлдөөн, сөргөлдөөн нь эсэргүүцэл, Түүний эсрэг эсэргүүцэл, эсэргүүцлийн дуу хоолой болдог. Энэ хүмүүс Бурхантай таарахаа больж, Бурхантай харилцах харилцаа нь бүрмөсөн эвдэрдэг. Гэхдээ ийм сул дорой, идэвхгүй байдалтай тулгарах үедээ ч гэсэн чи Бурханы өмнө ирэх сонголт гаргаж, чамайг захирах Бурханы дээд эрхийг, түүний зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авч, дуулгавартай дагах хандлагатай байдаг бөгөөд Бурхан чиний чин сэтгэл, сул дорой байдлыг хараад, чамайг хэрхэн залж чиглүүлж, сул дорой, идэвхгүй байдлаас хэрхэн гаргахаа мэдэж байдаг. Тиймээс, Бурханы удирдамж дор эдгээр зүйл шалихгүй амархан болдог; чамайг ухаараа ч үгүй байхад Бурхан тэдгээрийг үлдэн хөөхөд чинь тусалж, чи өөрийн мэдэлгүй гарах гарцыг олж, өөрийн мэдэлгүй хүчтэй болж, сул дорой байхаа больдог. Эргэж хараад чи тухайн үеийн сул дорой байдлаа яаж тийм гэнэн байсан байна аа хэмээн гайхдаг. Гэхдээ хүмүүс тийм л гэнэн байдаг. Бурханы дэмжлэггүйгээр тэд хэзээ ч гэнэн, тэнэг байдлаасаа төлөвшиж өөрчлөгдөж чадахгүй. Гагцхүү иймэрхүү гэнэн зүйлсийг туулах явцдаа хүмүүс Бурханы дээд эрхийг аажмаар хүлээн авч, захирагдаж, эдгээр асуудалтай шууд идэвхтэйгээр нүүр тулж, зарчим болон Бурханы хүслийг хайдаг. Иймэрхүү зүйлстэй тулгарах тусмаа Бурханаас улам холдож, Бурханаас улам нуугдаж, Бурхантай улам сөргөлдөж, Бурханыг улам эсэргүүцэж, Бурханд юу ч хэлэхгүй, Түүний үгийг ч уншихгүй байхын оронд эдгээр байдлын алинд нь ч тэд ордоггүй—энэ үед л хүмүүс улам төлөвшиж, илүү нас бие гүйцсэн болдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (17)”-аас эш татав

Хүмүүст голдуу байдаг байдал нь нэг бол тэд зөвхөн ерөөгдөж, титэм хүлээж авахыг хүсдэг, эс бөгөөс цөөн хэдэн удаа бүтэлгүйтсэнийхээ дараа өөрсдийнх нь хувьд дууссан, үүнийг ч бас Бурхан тогтоосон гэж боддог. Хоёулаа л буруу. Хэрэв чи цагаа олж эргэж, бодлоо өөрчилж, өөрийн гараар үйлдсэн мууг хойш тавьж, Бурханы өмнө эргэн ирж, Бурханд улайж, гэмшин, үйлдэл болон алхаж буй замаа буруу гэдгийг хүлээн зөвшөөрч, бүтэлгүйтсэнээ хүлээж, хэчнээн хир толботой ч гэсэн бууж өгөлгүйгээр Бурханы чамд заасан замын дагуу хэрэгжүүлж чадвал чи зөв зүйлийг хийж байна. Зан чанарын өөрчлөлтийг туулж, аврагдах явцад хүмүүс олон бэрхшээлтэй тулгарах болно. Үүнд Бурханы гаргаж тавьсан нөхцөл байдалд захирагдаж чадахгүй байх, хүмүүсийн өөрсдийнх нь янз бүрийн бодол, харах өнцөг, төсөөлөл, завхарсан зан чанар, мэдлэг, билиг авьяас, эсвэл тэдний хувийн асуудал, алдаа орно. Чи бүх хэлбэрийн бэрхшээлтэй тэмцэх ёстой. Тэгээд эдгээр тоолж баршгүй олон бэрхшээл, байдлыг ялан дийлснийхээ дараа зүрх сэтгэл дэх тулаан чинь дуусахад чи үнэн-бодит байдлыг олж авч, дөнгөнөөс мултарч, улмаар чөлөөлөгдсөн байх болно. Энэ үйл явцын үед хүмүүст ихэвчлэн тулгардаг нэг асуудал нь хүмүүс яг л Паул шиг өөртөө байгаа асуудлыг олж тогтоохоосоо өмнө өөрийгөө хэн бүхнээс илүү бөгөөд хэн ч ерөөгдөөгүй ч гэсэн би ерөөгдөнө гэж боддог явдал юм. Асуудлыг олж илрүүлэхээрээ тэд өөрсдийгөө юу ч биш, тэдний хувьд бүх зүйл дууслаа гэж боддог. Үргэлж хоёр тийшээ туйлширдаг. Чи эдгээр туйлшралыг ялан дийлэх ёстой: Бэрхшээлтэй тулгарах үедээ энэ асуудлыг үнэхээр хэцүү, засахад туйлын бэрх гэдгийг аль хэдийн ухамсарласан байсан ч гэсэн, чи үүнтэй зүй ёсоор нүүр тулж, яг л яс идэж буй шоргоолж мэт бага багаар хэмлэсээр энэхүү байдлыг өөрчилж, Бурханы өмнө ирж, үүнийг шийдвэрлэхэд туслахыг Бурханаас хүсдэг; чи Бурханы өмнө гэмших ёстой. Гэмшинэ гэдэг бол чиний үнэнийг хүлээн авах зүрх сэтгэлтэй, дуулгавартай хандлагатай гэдгийн баталгаа бөгөөд найдвар бий гэсэн үг. Тэгээд хэрэв энэ бүхний дундуур аливаа бэрхшээл гарч ирэх юм бол бүү ай. Бурханы өмнө залбирахаар яаравчил; Бурхан чамайг нууцаар ажиглаж, хүлээж байгаа бөгөөд чи Түүний удирдлагын ажлын тохиргоо, урсгал, хүрээнээс холдоогүй байгаа цагт найдвар бий, бууж өгч болохгүй. Хэрэв энэ нь завхарсан зан чанарын хэвийн илрэл бол эрэл хайгуулаа үргэлжлүүлж, орохыг хүсэж байгаа цагт эдгээр асуудал шийдвэрлэгдэх өдөр ирнэ. Чи үүнд итгэлтэй байх хэрэгтэй. Бурхан бол үнэн—энэ жижигхэн асуудлаа шийдвэрлэгдэхгүй байх вий гэж айх хэрэг чамд бий юү? Энэ бүхэн шийдвэрлэгдэх боломжтой байхад юунд сөрөг байна вэ? Бурхан чамайг хаяагүй байхад юунд өөртөө бууж өгнө вэ? Чи бууж өгөх ёсгүй. Сөрөг байлгүй, асуудалд зөв байдлаар хандахын тулд хүмүүс амийн оролтын тодорхой нэг энгийн хуулиудыг, тэдгээрийн зарим нэг хэвийн илэрхийлэл, илрэлийг мэддэг байх ёстой, хааяа тохиох сөрөг, сул дорой байдал, төөрөгдлөө маш энгийн гэж үзэж, тэдгээрт зөвөөр хандаж чаддаг байх хэрэгтэй. Заримдаа тэдний завхарсан зан чанарын илрэл нэлээд ноцтой, жигшүүртэй байдаг. Ялангуяа хүмүүс Бурханаар сахилгажуулагдаж байгаагаа тодорхой мэдэж байх үе байдаг бөгөөд энэ тохиолдолд бүү ай: Бурхан чамайг сахилгажуулж л байгаа бол, Тэр чамд анхаарал тавьж, хамгаалж, дотор чинь ажиллаж, чамтай үргэлж хамт байсаар байгаа цагт энэ нь Бурхан чамайг хаяагүй гэдгийг баталж байна. Бурхан чамайг орхиж, чи харанхуйд живсэн мэт санагдах үед ч гэсэн бүү ай: Чи тамд биш, амьд байсаар байгаа цагт чамд боломж байгаа. Харин чи Паул шиг эцэстээ өөрийгөө амьд Христ гэж гэрчилбэл чиний хувьд бүх зүйл дуусна. Чамд ямар боломж байгаа вэ? Чи Бурханы өмнө очиж чадна, “Өө Бурхан минь, хэрэгжүүлэлтийн замын энэ тал, үнэний энэ талыг ойлгох боломжийг Та надад олгодог ч болоосой” хэмээн залбирч, Түүнээс хариултыг эрж хайж болно. Тийнхүү шаардлагад нийцэж байгаа цагт чамд аврагдах найдвар бий бөгөөд чи эцсийг нь үзэх болно. Эдгээр үг хангалттай тодорхой байна уу? Сөрөг болох хандлагатай хэвээрээ л байна уу? Хүмүүс Бурханы хүслийг ойлгох үед тэдний зам мөр өргөн байдаг. Хэрэв тэд Түүний хүслийг ойлгохгүй бол зам мөр нь нарийн, зүрх сэтгэл нь харанхуй, тэдэнд явах зам үгүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс ийм байдаг: Тэд ахархан бодолтой, үргэлж л жижиг сажиг зүйлийг өөлж, Бурханы тухай гомдоллож, Түүнийг буруугаар ойлгодог—үр дүнд нь цааш явах тусам нь зам мөр нь алга болдог. Үнэндээ хүмүүс Бурханыг ойлгодоггүй. Хэрэв Бурхан хүмүүст тэдний төсөөлдөг шиг хандсан бол хүн төрөлхтөн аль хэдийн зүйл дууссан байх байсан.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”-аас эш татав

Бурханы авардаг хүмүүс нь Сатаны завхралд өртөж, улмаар завхарсан зан чанартай болсон хүмүүс юм; тэд өндөг шиг өөгүй төгс хүмүүс юм уу вакум орчинд амьдардаг хүмүүс биш. Зарим нь завхралаа илчилмэгцээ “Би дахиад л Бурханыг эсэргүүцлээ; Түүнд маш олон жилийн турш итгэсэн мөртөө одоо ч өөрчлөгдөөгүй байна. Бурхан намайг хүсэхээ больсон нь лавтай!” гэж боддог. Энэ нь ямархуу хандлага вэ? Тэд өөрсдийгөө орхисон бөгөөд Бурхан өөрсдийг нь хүсэхээ больсон гэж боддог. Ингэх нь Бурханыг буруугаар ойлгож байгаа хэрэг бус уу? Чамайг ийм сөрөг байх үед хуяг дуулганаас чинь ан цав олох нь Сатанд хамгийн амархан бөгөөд Сатаныг амжилт олмогц үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байдаг. Иймээс чи хэчнээн ч хүнд байдалд орж, чамд хэчнээн их сөрөг санагдаж байлаа ч гэсэн хэзээ ч бууж өгөх ёсгүй! Амь нь өсөж, аврагдаж байхдаа хүмүүс заримдаа буруу замаар ордог, эсвэл замаа алддаг. Тэд хэсэг зуур, амьдралдаа зарим нэг төлөвшөөгүй байдал, зан авир харуулдаг, эсвэл заримдаа сөрөг, сул дорой болж, буруу зүйл хэлж, бүдэрч ойчиж, эсвэл бүтэлгүйтэлд өртдөг. Бурханы үзэл бодлоор бол ийм зүйл бүгд хэвийн бөгөөд Бурхан эдгээрээс болж сүржигнэхгүй. Тэд ямар гүн завхарсныг, Бурханыг хэзээ ч сэтгэл хангалуун болгож чадахгүй гэдгийг хараад зарим хүний сэтгэл өвддөг бөгөөд ийм харууслыг мэдэрч чаддаг хүмүүс ихэвчлэн Бурханы авралын бай болдог. Өөрсдөд нь аврал хэрэгтэй гэж боддоггүй, өөрсдийгөө аль хэдийн төгс гэж боддог хүмүүс бол Бурханы аврах хүмүүс биш. Би яагаад та нарт үүнийг хэлж байна вэ? Миний хэлэх гэсэн зүйл бол чи итгэлтэй байх ёстой: “Хэдий би одоо сул дорой, унаж, бүтэлгүйтсэн байгаа ч нэг л өдөр өсөж, Бурханыг сэтгэл хангалуун болгож, үнэнийг ойлгож, аврагдах болно.” Чи ийм итгэлтэй байх ёстой. Ямар ч саад бартаа, бэрхшээл, бүтэлгүйтэл, уналт тулгарсан гэсэн чи сөрөг байж болохгүй; ямар төрлийн хүмүүсийг Бурхан авардгийг чи мэдэх ёстой. Түүнчлэн, хэрэв чи өөрийгөө Бурханаар авруулахад тохирохгүй гэж боддог бол, хааяа Бурханы хувьд жигшмээр, тааламжгүй байгаагаа мэдэрдэг бол, эсвэл урьд нь чамд Бурханаар огт хүлээн зөвшөөрөгдөөгүй, гологдох үе байсан бол бүү санаа зов. Чи одоо үүнийг мэддэг тул хэтэрхий оройтоогүй байна; гэмшиж л байгаа цагт Бурхан чамд аврагдах боломж олгоно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэхэд амийн оролт хамгийн чухал”-аас эш татав

Ариун Сүнс хүн бүрийн дотор алхах замтай байдаг бөгөөд хүн бүрд төгс болгуулах боломж олгодог. Сөрөг талаар чинь дамжуулан завхралыг чинь чамд мэдүүлдэг бөгөөд дараа нь сөрөг талыг авч хаяснаар хэрэгжүүлэх замыг чи олно; эдгээр нь бүгд төгс болгуулдаг арга замууд чинь юм. Түүнчлэн, өөрийнхөө доторх зарим эерэг зүйлийн байнгын удирдамж, гэрэлтүүлэлтээр дамжуулан чи идэвх санаачилгатайгаар үүргээ биелүүлж, мэдлэг ухаанаа нэмэгдүүлж, ялган таних чадвартай болно. Нөхцөл байдал чинь сайн байх үед чи Бурханы үгийг уншихыг онцгойлон хүсэж, Бурханд залбирахыг онцгойлон хүсэж, сонсдог номлолуудаа өөрийн байр байдалд хамаатуулан ойлгож чадна. Ийм үед Бурхан чамайг дотроос чинь гэгээрүүлж, гэрэлтүүлэн эерэг талын зарим зүйлийг ухааруулдаг. Ингэж чи эерэг талд төгс болгуулдаг. Сөрөг байдалд чи сул дорой, идэвхгүй байдаг; зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүйг мэдэрдэг ч Бурхан чамайг гэрэлтүүлж, хэрэгжүүлэх замаа олоход чинь тусалдаг. Энэ байдлаас гарах нь сөрөг талд төгс болгуулж байгаа хэрэг юм. Бурхан хүнийг эерэг, сөрөг талын аль алинд төгс болгож чаддаг. Энэ нь туршлагажиж чаддаг эсэх, Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлдэг эсэхээс чинь хамаардаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хичээдэг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин илүү бодитой зүйлсийг авчран, дотор чинь дутагдаж байгаа зүйлийг илүү сайн мэдэж чаддаг, бодит байдлаа илүү сайн ухамсарлаж чаддаг болгож, хүнд юу ч байхгүй, хүн юу ч биш гэдгийг харуулдаг; хэрвээ чи шалгалтуудыг туулахгүй бол мэдэхгүй бөгөөд бусдаас дээгүүр, бусад бүх хүнээс илүү юм шиг чамд үргэлж санагдана. Энэ бүхнээр дамжуулан, өмнө нь тохиолдсон бүхнийг Бурхан хийж, Бурхан хамгаалдаг байсныг чи ойлгоно. Шалгалтад орох нь чамайг хайр, итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагдаж, чи магтан дуу дуулж чадахгүй болдог бөгөөд дунд нь чи нэг л мэдэхэд өөрийгөө мэдэж авдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Бурханы өмнө зүрх сэтгэл чинь үнэхээр тайван байдаг бол гаднын ертөнцөд болж байгаа ямар ч зүйлд сатаарахгүй, ямар ч хүн, үйл явдал, юманд эзэмдүүлэхгүй. Үүнд орох юм бол хүний идэвхгүй байдал эсвэл хүний үзэл, амьдралын гүн ухаан, хүмүүсийн хоорондох хэвийн бус харилцаа, санаа, бодол гэх мэт тэр бүх сөрөг зүйл аяндаа арилна. Чи Бурханы үгийг үргэлж тунгаан, сэтгэлдээ Бурханд үргэлж ойртож, Бурханы одоогийн үгэнд үргэлж эзэмдүүлдэг учраас тэдгээр сөрөг зүйл нэг л мэдэхэд чамайг орхино. Шинэ, эерэг зүйл чамайг эзэмдэх үед сөрөг хуучин зүйл байх газаргүй болох тул тэрхүү сөрөг зүйлсэд анхаарал бүү хандуул. Чи тэдгээрийг хянахын тулд хичээл зүтгэл гаргах хэрэггүй. Бурхан одоо хүнийг биечлэн төгс болгож, зүрх сэтгэлийг чинь олж авахыг хүсэж байгаа тул Бурханы өмнө тайван байж, Бурханы үгийг чадлынхаа хэрээр идэж ууж, эдэлж, Бурханыг магтсан магтан дууг чадах чинээгээрээ их дуулж, чам дээр ажиллах боломжийг Бурханд олгох ёстой. Түүний Сүнс зүрх сэтгэлийг чинь хөдөлгөдөг бөгөөд хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг даган Бурханы өмнө амьдардаг болбол Бурханыг хангалуун байлгана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас эш татав

Одоо сөрөг зүйлсэд анхаарал хандуулах ёсгүй. Эхлээд чи сөрөг сэтгэгдэл төрүүлдэг зүйл бүрийг хойш нь тавьж, умарт. Чи аливаа хэрэг явдалд хандахдаа эрж судалж, тэмтчин урагшилдаг, Бурханд захирагддаг зүрх сэтгэлээр хандах ёстой. Та нар сул талаа олж илрүүлэх бүрдээ эрхшээлд нь оролгүй, үүнийгээ үл харгалзан хийх ёстой үүргээ биелүүлдэг бол нааштай алхам хийсэн байна. Жишээлбэл: Ахмад ах эгч нарт чинь шашны үзэл байдаг хэдий ч чи залбирч, захирагдаж, Бурханы үгийг идэж ууж, магтан дуу дуулж чаддаг… Нэг үгээр хэлбэл, өөрийн хийж чадах ямар ч зүйлийг, өөрийн гүйцэтгэж чадах ямар ч үүргийг биелүүлэхдээ бүхий л хүчээ дайчлан өөрийгөө зориулах хэрэгтэй. Идэвхгүйгээр бүү хүлээ. Үүргээ гүйцэтгэхдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг байх нь эхний алхам юм. Дараа нь үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орж чадах үедээ чи Бурханаар төгс болгуулсан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн бүр үүргээ гүйцэтгэх тухай”-аас эш татав

Зарим хүн сөрөг байдал дунд байгаа хэр нь үүргээ биелүүлэхдээ “үр дүн нь ямар ч байлаа гэсэн эцсээ хүртэл итгэлтэй байна” гэх хандлага баримталсаар байж чаддаг. Энэ бол өөрчлөлт гэж Би хэлдэг ч та нар өөрсдөө үүнийг таньж чаддаггүй. Үнэндээ чи өөрийгөө няхуур шинжвэл завхарсан зан чанарын чинь нэг хэсэг аль хэдийн өөрчлөгдсөнийг олж харна; гэхдээ чи өөрийгөө ямагт хамгийн өндөр стандарттай харьцуулах үед тэдгээрт хүрч чадахгүйн зэрэгцээ дотроо аль хэдийн гаргасан аливаа өөрчлөлтөө ч үгүйсгэнэ. Хүмүүс энд төөрөлддөг. Хэрвээ чи үнэхээр зөв, бурууг ялгаж салгаж чаддаг хүн бол өөртөө гарсан өөрчлөлтийг мэдэж авахад гэмгүй; чи тэдгээрийг олж хараад зогсохгүй цаашид хэрэгжүүлэх зам олж болно. Тийм юм болох үед чи шаргуу ажиллаж байгаа цагт найдлага байгаа гэдгийг олж харна; мөн чи засаршгүй биш гэдгээ харна. Яг одоо Би чамд хэлье: Асуудлаа зөв зүйтэй харж чаддаг хүмүүст найдлага бий; тэд сөрөг байдлаас гарч чадна.

Чи өөрийгөө угаасаа аврагдах аргагүй гэж боддог тул үнэнийг орхидог, ингээд эцэст нь хамгийн үндсэн үнэнээс ч татгалздаг. Магадгүй чи үнэнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа юм биш, харин хэрэгжүүлэх боломжоо хаясан байх. Чи үнэнийг орхисон бол өөрчлөгдөж чадна гэж үү? Үнэнийг орхих юм бол Бурханд итгэх итгэлд чинь ямар утга байгаа юм бэ? Аль хэдийн хэлсэнчлэн, “Хэзээ гэдэг нь хамаагүй, зан чанараа өөрчлөхөөр эрж хайхад хэзээ ч буруутдаггүй.” Чи энэ үгийг мартаа юу? Гэсэн ч чи өөрийгөө найдлагагүй гэж боддог. Хэрэв чи эерэг эрэл хайгуулаа гээсэн бол сөрөг зүйл гарч ирэх бус уу? Тэгвэл чи сөрөг байхаас зайлсхийж яаж чадах юм бэ? Иймээс Би чамд хэлээд л байна: Чи өөрийгөө үнэн зөвөөр авч үзэж, үнэнийг орхихгүй байх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө зөвөөр үзэж, үнэнийг бүү орхи”-оос эш татав

Өмнөх: 53. Биеэ тоосон, ихэрхүү занг засах зарчмууд

Дараах: 55. Утгагүй байдлаас сэргийлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх