19. Бурхантай хэвийн харилцаагаа хамгаалах зарчмууд

(1) Хүн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнийг зүрх сэтгэлийнхээ эзэн болгох ёстой. Бүх хэрэг явдал дээр Түүнд залбирч, зүрх сэтгэлээ нээж, Түүнтэй хэвийн харилцаагаа хамгаалж чаддаг байх ёстой;

(2) Бурханы үгийг хэвийн байдлаар идэж ууж, үнэний талаар бусадтай байнга нөхөрлөж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, үүргээ сайн гүйцэтгэснээр Бурханы хайрыг хариулах шаардлагатай;

(3) Чи Бурханы шинжилтийг цаг ямагт хүлээн авах ёстой. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавь, хувийн ашиг сонирхлын төлөө бүү хуйвалд, харин Бурханы зохицуулдаг бүхэнд дуулгавартай бай;

(4) Бүх хэрэг явдал дээр үнэн-зарчмыг эрж хайж, Бурханаас эмээж, муугаас зайл, Бурханыг мэдэхээр эрж хай, Түүнийг хайрлаж дад. Ийм маягаар чи аяндаа Түүнээс тусдаа байхгүй.

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаатай байх асуудлыг ядаж шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэх итгэлийн чинь утга учир алдагддаг. Бурханы өмнө тайван байдаг зүрх сэтгэлтэй бол Бурхантай хэвийн харилцаа тогтоох бүрэн боломжтой. Бурхантай хэвийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй, үгүйсгэхгүй байж, Түүний ажилд захирагдаж чаддаг байна гэсэн үг юм. Энэ нь Бурханы өмнө зөв санаа зорилготой байж, өөртөө зориулан төлөвлөгөө зохиолгүй, бүх зүйл дээр Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг анхааран үзэх гэсэн үг; мөн Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах гэсэн үг юм. Чи хийж буй бүх зүйлдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Бурханы хүслийг ойлгодоггүй ч байсан гэсэн чи үүрэг, хариуцлагаа чадлынхаа хэрээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдмэгц, үйлдвэл хожимдохгүй байх болно. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн суурин дээр үндэслэдэг. Бурханы үгийг идэж уу, дараа нь Бурханы шаардлагыг хэрэгжүүл, үзэл бодлоо зөв болго, Бурханыг эсэргүүцэх юм уу чуулганыг үймүүлэх ямар нэгэн зүйл хийхээс зайлсхий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгдөггүй юуг ч бүү хий, бусдад тус нэмэр болохгүй юуг ч бүү хэл, ичгэвтэр зүйл бүү хий. Хийж буй бүхэндээ чигч шударга, хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Махан бие заримдаа сул дорой байж болох ч чи хувийн ашиг хонжооны төлөө шуналгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, зөв шударгаар үйлдэж чаддаг байх ёстой. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?”-ээс эш татав

Чи хийдэг бүх зүйлдээ санаа зорилго чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын стандарт юм. Өөрийн санаа зорилгыг шалга, тэгээд буруу санаа зорилго гарч ирснийг олж мэдвэл тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бай; тэгвэл чи Бурханы өмнө зөв нэгэн болох бөгөөд энэ нь эргээд Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байдаг гэдгийг харуулдаг. Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм. Жижиг зүйлс хүний санаа зорилго болон биеийн хэмжээг илчилж чадах тул Бурханаар төгс болгуулах замд орохын тулд хүн эхлээд санаа зорилго болон Бурхантай харилцах харилцаагаа засаж залруулах ёстой. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон цагт л чи Түүгээр төгс болгуулж чадна; тэр үед л чиний доторх Бурханы харьцалт, засалт, сахилгажуулалт, цэвэршүүлэлт хүссэн үр дүндээ хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханыг байлгаж, хувийн ашиг хонжоо хайлгүй, өөрсдийн хэтийн ирээдүйн талаар бодолгүй (махан биеийн тухайд), харин ч амь руу орох ачааг үүрч, үнэнийг эрэлхийлэхийн төлөө чадах бүхнээ хийж, Бурханы ажилд захирагдаж чаддаг бол—хэрвээ чи үүнийг хийж чадвал эрэлхийлдэг зорилго чинь зөв байж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болно. Бурхантай харилцах харилцаагаа зөв болгох нь сүнсний аянд орох эхний алхам гэж хэлж болно. Хэдийгээр хүний хувь заяа Бурханы гарт байдаг, Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд өөрөө өөрчилж чадахгүй хэдий ч Бурханаар төгс болгуулж, эсвэл авхуулж чадах эсэх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаа эсэхээс хамаардаг. Чамд сул дорой, эсвэл дуулгаваргүй тал байж магадгүй—гэхдээ үзэл бодол болон санаа зорилго чинь зөв байгаа цагт, мөн Бурхантай харилцах харилцаа чинь зөв, хэвийн байгаа цагт чи Бурханаар төгс болгуулах шаардлагыг хангадаг. Хэрвээ чи Бурхантай зөв харилцаатай биш, махан биеийн төлөө, эсвэл гэр бүлийнхээ төлөө үйлддэг бол хэчнээн шаргуу ажилладаг чинь хамаагүй энэ бүгд юунд ч хүргэхгүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бол бусад бүх зүйлийн учир олдоно. Бурханд итгэх итгэлийн тухай үзэл бодол чинь зөв эсэх, чи хэнд итгэдэг, хэний төлөө итгэдэг, яагаад итгэдгийг л Бурхан харахаас өөр юуг ч хардаггүй. Хэрвээ эдгээр зүйлийг тодорхой харж, үзэл бодлын хэрэгжүүлэлт чинь зөв байж чадвал аминд чинь ахиц дэвшил гарч, чи зөв замд орж чадах нь гарцаагүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь буруу бол бусад бүх зүйл талаар болох ба хэчнээн их итгэдэг байсан ч чи юу ч хүлээж авахгүй. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсны дараа л махан биеийг орхиж, залбирч, зовж, тэсвэрлэж, захирагдаж, ах, эгч нартаа тусалж, Бурханы төлөө өөрийгөө илүү их зарлагадах гэх мэт үедээ чи Түүнээс магтаал хүртэнэ. Хийдэг зүйл чинь үнэ цэнтэй, ач холбогдолтой байх эсэх нь чиний санаа зорилго зөв эсэх, чиний үзэл бодол зөв зүйтэй эсэхээс хамаардаг. Өнөө үед олон хүний Бурханд итгэх итгэл нь толгойгоо гилжийлгэчхээд цаг руу харахтай адил болжээ—тэдний харах өнцөг гажсан байдаг бөгөөд нээлтээр тэдгээрийг засах ёстой. Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл бүх зүйл сайхан болно; шийдэгдэхгүй бол бүх зүйл юу ч биш болно. Зарим хүн Миний өмнө сайхан аашилдаг ч Миний ар хударгаар үргэлж эсэргүүцдэг. Эдгээр нь шударга бус, хуурмаг байдлын илрэл бөгөөд ийм хүн бол Сатаны зарц юм; тэд бол Бурханыг туршихаар ирдэг Сатаны нийтлэг биелэл юм. Хэрвээ чи Миний ажил болон Миний үгэнд захирагдаж чаддаг л бол зөв хүн мөн. Чи Бурханы үгийг идэж ууж чадаж байгаа цагт, хийдэг бүхэн чинь Бурханы өмнө үзүүлж болохуйц, хийдэг бүх зүйлдээ шударга чигч хандаж байгаа цагт, мөн ичгүүртэй эсвэл бусдын аминд хохирол учруулах зүйл хийхгүй байгаа цагт, гэрэлд амьдарч, Сатанд ашиглуулахыг зөвшөөрөхгүй байгаа цагт Бурхантай харилцах харилцаа чинь зөв зохистой байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?”-ээс эш татав

Хэвийн хүний амьдрал буюу Бурхантай хэвийн харилцаатай хэвийн хүний амьдралд хүрэхийн тулд чи эхлээд Түүний үгэнд итгэх ёстой. Хэрвээ чи Ариун Сүнсний хүмүүст хийдэг ажлын эхний алхамд хүрээгүй байгаа бол чамд ямар ч суурь алга. Бүр хамгийн наад захын зарчимд ч хүрч чадахгүй бол чи урдах замаараа яаж алхах юм бэ? Бурханы, хүнийг төгс болгодог зөв замд хөл тавих гэдэг нь Ариун Сүнсний одоогийн ажлын зөв замд орно гэсэн үг юм; энэ нь Ариун Сүнсний алхдаг замд хөл тавина гэсэн үг. Яг одоо, Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы одоогийн үг юм. Тиймээс хэрвээ хүмүүс Ариун Сүнсний замд хөл тавья гэвэл дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы одоогийн үгийг идэж уух ёстой. Түүний хийдэг ажил бол үгийн ажил юм; бүх зүйл Түүний үгээс эхэлж, бүх зүйл Түүний үгэнд, Түүний одоогийн үгэнд суурилдаг. Бие махбодтой болсон Бурханы талаар итгэлтэй байх ч бай, эсвэл бие махбодтой болсон Бурханыг мэдэх ч бай, аль аль нь Түүний үгэнд илүү их хичээл чармайлт гаргахыг шаарддаг. Эс бөгөөс хүмүүс юу ч хийж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Бурханы үгийг идэж уусны үндсэн дээр Түүнийг мэдэж, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж эхэлснээр л хүмүүс аажмаар Бурхантай хэвийн харилцаа тогтоож чадна. Хүний хувьд Бурханы үгийг идэж уун, хэрэгжүүлэхээс илүү дээр хамтын ажиллагаа гэж үгүй. Ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан тэд Бурханы ардын гэрчлэлдээ бат зогсож хамгийн сайн чаддаг. Хүмүүс Бурханы одоогийн үгийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үедээ Ариун Сүнсний залж чиглүүлдэг зам дээр амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд хөл тавьсан байдаг. Урьд нь хүмүүс зүгээр л Бурханы нигүүлслийг эрж хайж, амар амгалан, баяр хөөрийг эрэлхийлснээр Бурханы ажлыг олж авч чаддаг байсан боловч одоо юмс өөр болсон. Бие махбодтой болсон Бурханы үг байхгүй бол, Түүний үгийн бодит байдал байхгүй бол хүмүүс Бурханы сайшаалыг олж авч чадахгүй бөгөөд бүгд Бурханд таягдан хаягдана. Хэвийн сүнслэг амьдралд хүрэхийн тулд хүмүүс эхлээд Бурханы үгийг идэж ууж, хэрэгжүүлээд, дараа нь энэ суурин дээрээ Бурхантай хэвийн харилцаа тогтоох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнсэнд хүрч, тэгснээрээ Түүнийг сэтгэл хангалуун байлгаснаар, мөн зүрх сэтгэлээ ашиглан Бурханы үгтэй холбогдож, улмаар Бурханы Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлснээр Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралд хүрч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Түүнд зориулсны дараа л чи аажмаар хэвийн сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгдөггүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байдаггүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үздэггүй бол хийдэг бүхэн нь Бурханыг хууран мэхлэх үйл, шашны хүмүүсийн ердийн үйл бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Бурхан ийм хүнээс юу ч олж авч чаддаггүй; ийм төрлийн хүн Бурханы гэрт байгаа чимэглэл, илүүц агаад хэрэггүй зүйл адилаар Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чаддаг. Бурхан ийм хүнийг ашигладаггүй. Ийм хүн дээр Ариун Сүнс ажиллах боломж байдаггүйгээс гадна төгс болгуулах үнэ цэн ч байдаггүй. Ийм хүн бол үнэндээ алхаж яваа үхдэл юм. Тийм хүмүүст Ариун Сүнсний ашиглаж болох юу ч байдаггүй, харин ч эсрэгээрээ тэднийг бүгдийг нь Сатан хувьдаа завшиж, гүн гүнзгий завхруулсан. Бурхан энэ хүмүүсийг таягдан хаяна. Одоогоор Ариун Сүнс хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүсүүштэй талуудыг нь ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талд илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талд чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү мэрийх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Тиймээс чи зөв хүн болно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байгаа тохиолдолд Ариун Сүнснээс магтаал хүлээн авах болон Бурханд таалагдах эсэхийн чинь гол түлхүүр нь чи идэвхтэйгээр орж чадах уу, үгүй юү гэдэг юм. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлж, ашиглах үед энэ нь түүнийг хэзээ ч идэвхгүй болгодоггүй, харин үргэлж идэвхтэйгээр ахин дэвшихэд хүргэдэг. Энэ хүнд сул талууд байдаг хэдий ч тэдгээр сул талд үндэслэн амьдрахаас зайлсхийж чаддаг. Тэрээр өөрийн амийн өсөлтийг удаашруулахаас зайлсхийж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлсээр байж чадна. Энэ бол стандарт мөн. Хэрвээ чи үүнд хүрч чадах юм бол Ариун Сүнсний өмнө байх болсон гэдгийг чинь хангалттай нотолдог. Хэрвээ хүн үргэлж сөрөг байвал, мөн хэрвээ гэгээрэл хүлээн авч, өөрийгөө мэдэж авсны дараа ч сөрөг, идэвхгүй хэвээр үлдээд, өндийн босож, Бурхантай хамт үйлдэж чадахгүй бол ийм төрлийн хүн ердөө Бурханы нигүүлслийг хүлээн авдаг боловч Ариун Сүнс түүнтэй хамт байдаггүй. Хүн сөрөг байх үед энэ нь, түүний зүрх сэтгэл Бурхан руу эргээгүй, түүний сүнсийг Бурханы Сүнс хөдөлгөөгүй гэсэн үг юм. Үүнийг бүгд ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас эш татав

Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой. Үүнийг суурь болгоод чи бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үг-зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүсэлд хайхрамжтай байхыг хүсэж байна уу? Бурханы өмнө “эрүүл ухаангүй” хүн байхыг хүсэж байна уу? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлохыг хүсэж байна уу? Харилцдаг бүх хүнийхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн үү? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чи амьдралын гүн ухааныхаа дагуу бусадтай харилцах харилцаагаа хадгалдаг уу, эсвэл тэдгээр нь Бурханы хайрын суурин дээр бий болсон уу? Хүн зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүй бол сүнс нь мулгуу, хөшүүн, мэдрэмжгүй болдог. Ийм хүн Бурханы үгийг хэзээ ч ойлгохгүй, Бурхантай хэзээ ч хэвийн харилцаатай байж чадахгүй; ийм хүний зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зан чанараа өөрчлөх гэдэг нь зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, Бурханы үгээс гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авах үйл явц юм. Бурханы ажил нь, идэвхтэйгээр орох, мөн түүнчлэн сөрөг талуудаа мэдсэний дараа тэдгээрээс салах боломжийг хүнд олгодог. Бурханд зүрх сэтгэлээ өгөх хэмжээнд хүрэх үедээ чи сүнснийхээ доторх нарийн хөдөлгөөн бүрийг ухамсарлаж чадах бөгөөд Бурханаас хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлт бүрийг мэдэх болно. Үүнээс зуураад чи Ариун Сүнсээр төгс болгуулах зам руу аажмаар орно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх тусам сүнс чинь төдий чинээ мэдрэмтгий, нарийн нямбай байж, Ариун Сүнс хэрхэн хөдөлгөдгийг илүү их ухамсарлаж чадна, тэгээд Бурхантай харилцах харилцаа чинь бүр улам хэвийн болно. Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх суурин дээр тогтдог болохоос хүний хүчин чармайлтаар тогтдоггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан үгүй бол хүмүүсийн хоорондох харилцаа нь ердөө махан биеийн харилцаа юм. Тэдгээр нь хэвийн бус, харин ч хүсэл тачаалд автсан байдаг. Тэр нь Бурханы жигшиж, үзэн яддаг харилцаа юм. Хэрвээ чи сүнс чинь хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч өөртөө таалагддаг, өөрийнхөө өндрөөр үнэлдэг хүмүүстэй л нөхөрлөл хийхийг үргэлж хүсдэг бол, хэрвээ өөр хүн эрэлхийлж байгаа ч чамд таалагддаггүй, чи түүнийг ялгаварлаж, түүнтэй харилцдаггүй бол чи сэтгэл хөдлөлдөө автдаг бөгөөд чамд Бурхантай харилцах хэвийн харилцаа огт байхгүй гэдгийг энэ нь илүү их нотолдог. Чи Бурханыг мэхэлж, өөрийнхөө муу муухайг нуухаар оролдож байна. Чи зарим ойлголтыг хуваалцаж чаддаг ч гэсэн буруу санаа зорилго өвөрлөдөг бол хийдэг бүхэн чинь хүний стандартаар л сайн байдаг. Бурхан чамайг магтахгүй—чи Бурханы ачааны дагуу бус, махан биеийн дагуу үйлдэж байна. Хэрвээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй хэвийн харилцаатай байж чаддаг бол тэр үед л Бурханаар ашиглагдахад тохирно. Ийм маягаар, бусадтай яаж харилцаж байгаа чинь хамаагүй, энэ нь амьдралын гүн ухааны дагуу биш, харин Бурханы өмнө, Бурханы ачааг хайхардаг байдлаар амьдрах явдал байх болно. Та нарын дунд ийм хүн хэчнээн байдаг вэ? Бусадтай харилцах харилцаа чинь үнэхээр хэвийн үү? Энэ нь юун дээр үндэслэдэг вэ? Чиний дотор амьдралын гүн ухаан хэр их байдаг вэ? Тэдгээрийг хаясан уу? Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэж чадахгүй бол чи Бурханых биш—чи Сатанаас ирсэн бөгөөд эцэстээ мөн л Сатан руу буцаж очно. Чи Бурханы ардуудын нэг байхад тохирохгүй. Чи энэ бүгдийг анхааралтай авч үзэх шаардлагатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас эш татав

Өдөр тутмын амьдралдаа, Бурхантай харилцах харилцааг чинь хэвийн бус болгох, өөрийн хэлдэг үг, хийдэг зүйлсийг чи ойлгох ёстой, тэгээд өөрийгөө засаж залруулж, зөв арга барилд орох ёстой. Үг, үйлдэл, хөдөлгөөн нэг бүрээ, мөн бодол, санаагаа цаг ямагт шалга. Өөрийн бодит байдлыг зөв ойлгож, Ариун Сүнсний ажлын арга барилд ор. Энэ бол Бурхантай хэвийн харилцаатай байх цорын ганц арга зам юм. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг үнэлснээр чи санаа зорилгоо засаж, хүний уг чанар-мөн чанарыг ойлгож, өөрийгөө үнэхээр ойлгож авч чадна, ингэснээр чи бодит туршлага руу орж, өөрийгөө үнэхээр хаяж, санаатайгаар захирагдаж чадна. Бурхантай харилцах чиний харилцаа хэвийн эсэхтэй холбоотой эдгээр хэрэг явдлыг туулахдаа чи Бурханаар төгс болгуулах боломжийг олж, Ариун Сүнсний ажлын олон байдлыг ухаарч чаддаг болно. Мөн чи Сатаны олон арга заль, хуйвалдааныг нэвт харж чаддаг болно. Энэ зам чамайг Бурханаар төгс болгуулах зүгт хөтөлдөг. Бурхантай харилцаагаа зөв болгож байгаа чинь Бурханы бүх зохицуулалтад захирагдахын төлөө, мөн бодит туршлага руу илүү гүн орж, Ариун Сүнсний илүү их ажлыг олж авахын төлөө юм. Бурхантай хэвийн харилцаатай байх явдлыг хэрэгжүүлэх үед ихэнх тохиолдолд махан биеийг хаяж, Бурхантай бодитоор хамтран ажилласнаар амжилтад хүрнэ. “Хамтран ажиллах зүрх сэтгэлгүйгээр Бурханы ажлыг хүлээн авна гэдэг хэцүү; махан бие зовохгүй бол Бурханы ерөөл гэж үгүй; сүнс тэмцэхгүй бол Сатаныг гутаана гэж байхгүй” гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи эдгээр зарчмыг хэрэгжүүлж, нэгд нэгэнгүй ойлговол Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь зөв болно. Та нар одоогийн хэрэгжүүлэлтдээ “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайдаг” сэтгэлгээг халах ёстой, мөн “бүх зүйлийг Ариун Сүнс хийдэг, хүмүүс хөндлөнгөөс оролцож чадахгүй” гэсэн сэтгэлгээг халах ёстой. Ингэж хэлдэг хүн болгон “Хүмүүс хүссэн болгоноо хийж болно, цаг нь ирэхээр Ариун Сүнс ажлаа хийнэ. Хүмүүс махан биеийг хязгаарлах буюу хамтран ажиллах хэрэггүй; хамгийн чухал нь Ариун Сүнс биднийг хөдөлгөнө” гэж боддог. Эдгээр үзэл бодол нь бүгд утгагүй. Ийм нөхцөл байдалд Ариун Сүнс ажиллаж чаддаггүй. Иймэрхүү үзэл бодол Ариун Сүнсний ажилд асар том саад болдог. Ихэнхдээ Ариун Сүнсний ажил хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан биелдэг. Хамтран ажилладаггүй, шийдэмгий бус хэдий ч зан чанар нь өөрчлөгдөж, Ариун Сүнсний ажлыг хүлээж авч, Бурханаас гэгээрэл, гэрэлтүүлэлт авахыг хүсдэг хүмүүс үнэндээ хэрээс хэтэрсэн бодолтой байна. Үүнийг “өөрийгөө өөгшүүлж, Сатаныг өршөөж байгаа хэрэг” гэж нэрлэдэг. Ийм хүмүүс Бурхантай хэвийн харилцаатай байдаггүй. Чи өөрөөсөө сатанлаг зан чанарын олон илчлэл, илрэлийг олж, Бурханы өнөөгийн шаардлагад харшилсан, өөрт байдаг аливаа хэрэгжүүлэлтийг олох хэрэгтэй. Чи одоо Сатаныг хаяж чадах уу? Бурхантай хэвийн харилцаа тогтоож, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж, шинэ амьдралтай шинэ хүн болох хэрэгтэй. Өнгөрсөн гэм буруу дээрээ бүү саат, хэтэрхий бүү харамс, босож зогсоод Бурхантай хамтарч ажиллах чадвартай бай, биелүүлэх ёстой үүргээ биелүүл. Ийм маягаар Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болох болно.

Хэрвээ чи эдгээр үгийг уншсаны дараа аман дээрээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч зүрх сэтгэл чинь хөдлөөгүй хэвээр үлдэж, Бурхантай харилцах харилцаагаа хэвийн болгохоор эрэлхийлдэггүй бол Бурхантай харилцах харилцаандаа ач холбогдол өгдөггүй, үзэл бодол чинь хараахан зөв болоогүй, санаа зорилго чинь Бурханаар авхуулахад, Бурханыг алдаршуулахад чиглээгүй, харин ч Сатаны хуйвалдаанд давамгайлах боломж олгож, зорилгодоо хүрэхээр чиглэдгийг чинь энэ нь нотолдог. Ийм хүмүүс буруу санаа зорилго, алдаатай үзэл бодолтой байдаг. Бурхан юу ч хэлсэн, эсвэл яаж ч хэлсэн бай, ийм хүмүүс тун хэнэггүй байж, өчүүхэн ч өөрчлөгддөггүй. Тэдний зүрх сэтгэл ямар ч айдсыг мэдэрдэггүй, тэд ичгүүр сонжуургүй. Ийм хүн бол сүнсгүй мунхаг амьтан. Чи Бурханы айлдвар бүрийг унш, тэдгээрийг ойлгож авангуутаа хэрэгжүүл. Магадгүй махан бие чинь сул дорой, чи тэрслүү, эсэргүүцэж байсан тохиолдол байж болно; өнгөрсөнд яаж авирлаж байснаас үл хамааран энэ нь чухал биш бөгөөд өнөөдөр чиний амь боловсроход энэ нь саад болж чадахгүй. Өнөөдөр чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадаж байгаа цагт найдвар бий. Хэрвээ Бурханы үгийг унших бүрд чамд өөрчлөлт гарч, чиний амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөнийг бусад хүн хараад хэлж чадахаар байвал Бурхантай харилцах харилцаа чинь одоо хэвийн, зөв болсныг энэ нь харуулдаг. Бурхан гэм бурууд нь үндэслэн хүмүүст ханддаггүй. Чи ойлгож, ухамсарламагцаа тэрсэлж, эсэргүүцэхээ больж чадаж л байвал Бурханд өршөөгдсөөр байх болно. Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх ойлголт, шийдвэр чамд байгаа үед Бурханы өмнө байх байдал чинь хэвийн болох болно. Юу ч хийж байсан, түүнийгээ хийж байхдаа дараах зүйлийг бодож үзэж байгаарай: Хэрэв би үүнийг хийвэл Бурхан юу гэж бодох бол? Энэ нь ах, эгч нарт ашиг тустай байх уу? Бурханы гэр дэх ажилд ашиг тустай байх уу? Залбирал, нөхөрлөл, үг яриа, ажил, хүмүүстэй харилцах харилцаандаа өөрийн санаа зорилгыг шинжилж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг шалга. Хэрвээ чи өөрийн санаа зорилго, бодлыг ялган таньж чаддаггүй бол чамд ялгаж салгах чадвар байхгүй бөгөөд энэ нь үнэний талаар маш бага ойлгодгийг чинь нотолдог. Хэрвээ чи Бурханы хийдэг бүхний талаар тодорхой ойлгож чаддаг, аливаа зүйлийг Түүний үгээр, Түүний талд зогсоод аливааг ухамсарлаж чаддаг бол үзэл бодол чинь зөв болсон байх болно. Тиймээс Бурхантай сайн харилцаа тогтоох нь Бурханд итгэдэг хүн бүрийн хувьд тэргүүн зэргийн чухал зүйл юм; хүн бүр үүнийг хамгийн чухал үүрэг даалгавар, амьдралынх нь хамгийн том үйл явдал хэмээн авч үзэх хэрэгтэй. Чиний хийдэг бүх зүйл Бурхантай хэвийн харилцаатай эсэхээр чинь хэмжигддэг. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн, санаа зорилго чинь зөв бол үйлд. Бурхантай харилцах хэвийн харилцаагаа хадгалахын тулд чи хувийн ашиг сонирхолдоо хохирол хүлээхээс айх ёсгүй; Сатанд давамгайлах боломж олгож болохгүй, Сатаны атгад орж болохгүй, Сатан чамайг элэг доог болгохыг зөвшөөрч болохгүй. Ийм санаа зорилготой байх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаагийн илрэл бөгөөд энэ нь махан биеийн төлөө бус, харин ч сүнсний амар амгалан, Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурханы хүслийг хангахын төлөө байдаг. Зөв байдалд орохын тулд Бурхантай сайн харилцаа бий болгож, Бурханд итгэх үзэл бодлоо зөв болгох ёстой. Ингэснээр Бурхан чамайг олж авч, Үгийнхээ үр жимсийг чамд илрүүлж, чамайг улам ихээр гэгээрүүлж, гэрэлтүүлэх боломжтой. Ийм маягаар чи зөв арга барилд орсон байх болно. Бурханы өнөөдрийн үгийг үргэлжлүүлэн идэж уу, Ариун Сүнсний ажлын одоогийн арга барил руу ор, Бурханы өнөөдрийн шаардлагад нийцүүлэн үйлд, хэрэгжүүлэлтийн хуучирсан арга барилыг бүү дага, аливааг хийх хуучин аргатай бүү зууралд, өнөөдрийн ажиллах арга барилд аль болох хурдан ор. Ингэвэл Бурхантай харилцах харилцаа чинь бүрмөсөн хэвийн болж, чи Бурханд итгэх зөв замд орсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?”-ээс эш татав

Бүтээгч юу ч хийсэн бай тэр нь зөв. Тэр юу ч хийсэн бай Түүний ялгамж чанар, байр суурь хэвээрээ үлдэх бөгөөд хүмүүс Түүнд шүтэн мөргөх хэрэгтэй. Тэр бол мөнхийн Эзэн, хүн төрөлхтний мөнхийн Бурхан бөгөөд энэ баримт хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханыг юм өгөх үед хүмүүс Түүнийг Бурхан гэж хүлээн зөвшөөрөөд, авах үед нь Бурхан биш гэдэг байж болохгүй. Энэ бол бүтээгдсэн зүйлсийн мэдлэг буруу байгаа болохоос Бурхан алдаа гаргасан хэрэг биш. Хэрэв хүмүүсийн туршлага энэ талаарх ойлголтыг тэдэнд өгч, энэ нь тэдэнд тодорхой болсон бол—хэрэв зүрх сэтгэлдээ тэд үүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрч чадвал тэр цагт тэдний Бурхантай харилцах харилцаа нь бүр ч хэвийн болно. Хэрэв чи Бурханы хийсэн бүхэн зөв гэдгийг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг бол энэ нь чиний хувьд хэзээд онол л байх бөгөөд асуудалтай тулгарах үедээ Бурханд учирлах гэж оролддог, Бурханыг ийм тийм зүйл хийх ёсгүй байсан гэж боддог хэвээр байх бөгөөд энэ тохиолдолд чи Бурхантай хэзээ ч хэвийн харилцаатай болохгүй. Хэрэв чи хэзээ ч энэ алхмын цаана гарч чадахгүй бол, энэ төрлийн үнэнийг бүрэн дүүрэн хүлээн авч, үнэн рүү орж чадахгүй бол Бурханы шаарддаг зүйлийг хэзээ ч биелүүлж чадахгүй тул Бурханы зохион байгуулалтыг бүрэн дуулгавартай дагаж чадахгүй, тиймээс чи үргэлж Бурханд учирлах гэж оролдон, өөрийн үндэслэлийг үнэнээс дээгүүр, ашиг тустай бөгөөд олон хүн өөрийг чинь дэмжинэ гэж үргэлж бодно. Хэдий олон хүн чамайг дэмжлээ ч гэсэн тэд бол үнэн биш, харин бүгд завхарсан хүмүүс; хэдий бүх хүн төрөлхтөн чамайг дэмжиж, чамтай нийлэн Бурханыг эсэргүүцсэн ч гэсэн Бурхан биш, харин хүн төрөлхтөн л буруутай байдаг. Энэ нь томьёолол, дүрэм, мэдэгдэл мөн үү? (Үгүй.) Энэ бол үнэн. Хүмүүс энэ төрлийн үнэнийг тогтмол эргэцүүлж, туулах ёстой. Бурхан хэд хэдэн үе шатны ажил хэрэгжүүлсэн бөгөөд үе шат бүрд Түүнийг эсэргүүцдэг олон хүн байсан. Эзэн Есүсийг золин авралын ажил хийхээр ирэх үед Израиль бүхэлдээ Түүнийг эсэргүүцсэн—гэсэн ч өнөөдөр олон зуун сая хүн Эзэн Есүс бол Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхий дахины хүмүүс Эзэн Есүст итгэдэг бөгөөд Эзэн Есүс бүх хүн төрөлхтнийг аль хэдийн золин аварсан. Энэ бол бодит баримт. Аль улсаас гаралтай байхаас үл хамааран хүмүүс Эзэн Есүсийн золин авралыг үгүйсгэхийг оролдох үед энэ нь нэмэргүй байдаг. Бүх хүн Бурханыг эсэргүүцэн боссон ч Бурханы л зөв байх болно. Бүх хүн төрөл бүрийн онолыг өргөн барилаа ч гэсэн, Бурханы хэлсэн нэг ч өгүүлбэр, эсвэл үнэнийг няцааж чадахгүй. Эдгээр үг нь хоосон сургаал биш, үнэн учраас хүмүүс тэдгээрийг байнга туулах ёстой. Тэгвэл тэдгээрийг туулах урьдач нөхцөл юу вэ? Чи эхлээд эдгээр үгийн зөв зүйтэй байдлыг хүлээн зөвшөөрч, хүлээн авч, хэрэгжүүлж, ойлгох ёстой. Нэг л мэдэхэд чи эдгээр үг зөв гэдгийг, үнэхээр үнэн болохыг олж мэднэ, тэр цагт тэдгээрийг эрхэмлэж эхэлнэ. Эцсийн эцэст хүмүүс аврал хүртэж чадах эсэх нь тэдний гүйцэтгэдэг үүргээс бус, харин үнэнийг ойлгож, олж авсан эсэх, мөн Бурханы зохион байгуулалтад захирагдаж, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж чадах эсэхээс хамаардаг. Бурхан зөвт бөгөөд ийм зарчмаар бүх хүн төрөлхтнийг хэмждэг. Энэ зарчим хувиршгүй, үүнийг чи санаж явах ёстой. Өөр зам олох талаар, эсвэл зарим бодит бус зүйлсийг эрэлхийлэх талаар бүү бод. Аврал хүртдэг бүх хүнээс Бурханы шаарддаг стандарт үүрд өөрчлөгддөггүй; чи хэн ч бай тэдгээр нь нэгэн хэвээр үлддэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”-аас эш татав

Бурхан хүн болох шиг дорд, гутамшигтай зүйл үгүй гэж боддоггүй хүн бүтээгдсэн хүн төрөлхтний дунд нэгээхэн ч үгүй. Энэ бол Бурханы хувирвал зохих хамгийн сүүлийн хэлбэр; өндөр дээд Бурхан Өөрөө онц гойд зүйлгүй нэгэн болж бие махбодтой болсон нь бүр ч доожоогүй байдаг. Өнөөдөр Бурханыг ийм нэг онц гойд зүйлгүй хүн болсон байхад та нар Түүнийг өөрийн Бурханаа гэж хүлээн авч, хүлээн зөвшөөрч чадсан баримт нь өөрөө гэрчлэл юм. Тийм тохиолдолд чиний Бурхантай харилцах хэвийн харилцаанд чинь юу нөлөөлж, хор хөнөөл учруулж чадах билээ? Юу ч чадахгүй. Үүнийг харгалзан үзвэл Христийг өөрийн Бурханаа гэж хүлээн зөвшөөрч чаддаг байх нь хүн Бурхан хоёрын харилцааг хэмжих хамгийн чухал шалгуур юм. Олон хүн Бурханд итгэдэг ч Бурхан бол үнэн гэдгийг зөвшөөрдөггүй—тийм байж тэд Бурханыг өөрсдийн Бурханаа гэж хүлээн зөвшөөрч чадах уу? Бурхан бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурхантай чухам ямар харилцаатай байдаг вэ? Бурхан та хоёр хоёулаа хүний дүр, хүний дур сонирхол, хүний хэл, хүний төрхтэй бөгөөд хоёулаа хүний ертөнцөд амьдардаг. Гэхдээ чи байр сууриа залруулж чаддаг, Бурханы болон өөрийн байр суурийн ялгааг хэлж мэддэг, Бурхантай харилцах харилцаагаа засаж чаддаг бөгөөд энэ харилцаандаа хэзээ ч хязгаарыг давахгүй. Хэрэв хүмүүс энэ стандартад хүрч чадвал Бурханы хувьд тэд хангалттай бөгөөд ямар ч уруу таталт юм уу хүч Бурхантай харилцах харилцааг чинь сүйрүүлж чадахгүй. Энэ нь магадгүй хамгийн тогтвортой харилцаан юм; энэ бол стандарт. Үүний утга нь гэвэл, хэрэв энэ махбод болсон биетэй харилцах харилцаа чинь Бурхан хүн хоёрын хоорондох харилцааны түвшинд хүрээгүй, тийм харилцаатай биш бол “Би тэнгэр дэх Бурхантай сайн харилцаатай байдаг, энэ харилцаа маш хэвийн” гэж хэлж байгаа чинь үнэн гэж үү? Үгүй. Чиний ярьж байгаа зүйлийг хэн ер нь харсан юм бэ? Хаана харагдсан юм бэ? Үүнд ямар ч бодит үндэслэл байхгүй. Тиймээс, одоо та нар бие махбодтой болсон Бурхантай харилцах ийм харилцаанд хүрч чадах юу? (Үгүй.) Бэрхшээл нь хаана оршиж байна? Одоогоор, хүний ойлгодоггүй олон үнэн байдаг. Хүн ойлгодоггүй гэж юу гэсэн үг вэ? Завхарсан хүн төрөлхтөн бие махбодтой болсон Бурханы үзэл бодол, саналтай олон талаар нийцэхгүй үзэл бодол, саналтай байдаг гэсэн үг; энэ нь, олон зүйлд хандах хүний зарчим болон үндэслэл бие махбодтой болсон Бурханыхтай нийцдэггүй гэсэн үг юм. Тэгвэл энэ асуудлын уг үндэс хаана байна вэ? Бурхан болон хүн төрөлхтний хоорондох харилцаанд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ? Хүн төрөлхтний завхарсан зан чанар нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн Сатаны талд зогссоор байдаг; хүн Сатаны хоронд найдан амьдарч, амьдарч байгаа байдлаараа Сатаны зан чанар, мөн чанарыг харуулдаг. Бурханы мөн чанар бол үнэн; энэ нь хувиршгүй. Тэгвэл Бурхантай нийцэлтэй байхын тулд хэн өөрчлөгдөх ёстой вэ? (Хүн төрөлхтөн.) Мэдээж хүн төрөлхтөн; энэ бол эргэлзээгүй. Тэгвэл хүн төрөлхтөн яаж өөрчлөгдөх учиртай вэ? Тэд Бурханы өмнө очиж, үнэнийг хүлээн авах ёстой; үнэнийг хүлээн авна гэдэг Бурханы аливааг хардаг байдал, Түүний үйлддэг зарчимтай нийцэлтэй болох хүний цорын ганц зам юм. Энэ замд хөл тавьсан цагт аливааг харах хандлага, арга зам, үйлддэг зарчим болон бусад бүх зүйл чинь аяндаа Бурхантай нийцтэй болж эхэлнэ. Ийм маягаар Бурхан та хоёрын хоорондох саад бартаа улам цөөрч, зөрчилдөөн байхгүй болж, Бурханыг судлах гэсэн оролдлого чинь ч бас улам бүр цөөрнө.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан, хүн хоёрын харилцааг залруулах нь чухал”-аас эш татав

Бүтээлийн Эзэн бүтээгдсэн зүйлд хандах үндсэн зарчим гэж байдаг бөгөөд энэ нь бас хамгийн өндөр дээд зарчим юм. Бүтээгдсэн зүйлд Тэрээр хэрхэн хандах нь Түүний удирдлагын төлөвлөгөө болон шаардлагад бүрэн үндэслэдэг; Тэр нэг ч хүнтэй зөвлөлдөх хэрэггүй, мөн нэг ч хүнээр зөвшөөрүүлэх шаардлагагүй. Тэр хийх учиртай бүхнээ хийж, хүмүүст хандах ёстой байдлаараа ханддаг бөгөөд Тэр юу ч хийсэн, хүмүүст яаж ч хандсан бай, бүгд бүтээлийн Эзэний ажилладаг зарчимд нийцдэг. Бүтээгдсэн зүйлс зөвхөн захирагдах л ёстой; тэдэнд өөр ямар ч сонголт байх ёсгүй. Энэ юуг харуулдаг вэ? Бүтээлийн Эзэн үргэлж бүтээлийн Эзэн байх болно; Тэрээр ямар ч бүтээгдсэн зүйлийг хүссэнээрээ зохион байгуулж, захирах хүч чадал, эрхтэй бөгөөд ингэхэд нь ямар ч шалтгаан хэрэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Түүний эрх мэдэл. Харин өөрсдөө бүтээгдсэн зүйл учраас, Бүтээгч хэрхэн үйлдэх ёстой, мөн Түүний хийдэг зүйл зөв, буруу эсэхийн талаар нэг ч бүтээгдсэн зүйл дүгнэлт хийх хүч чадал, эрхгүй байдаг, мөн бүтээлийн Эзэн өөрсдийг нь захирч, зохион байгуулж, үгүй хийх ёстой эсэхийг ямар ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй юм. Түүнчлэн, бүтээлийн Эзэн өөрсдийг нь хэрхэн захирч, үгүй хийхийг ганц ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй. Энэ бол хамгийн өндөр дээд үнэн. Бүтээлийн Эзэн Өөрийн бүтээгдсэн зүйлсэд юу ч хийлээ гэсэн, яаж ч хийлээ гэсэн, Түүний бүтээсэн хүмүүс бүтээлийн Эзэний тогтоосон энэ баримтыг эрж хайж, захирагдаж, мэдэж, хүлээн зөвшөөрөх гэсэн нэг зүйлийг л хийх ёстой. Эцсийн дүнд, бүтээлийн Эзэн удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлж, ажлаа гүйцэлдүүлсэн байх бөгөөд удирдлагын төлөвлөгөөгөө ямар ч саадгүй явуулна; харин бүтээгдсэн зүйлс Бүтээгчийн захиралт, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, Түүний захиралт, зохицуулалтад захирагдсан тул үнэнийг олж авч, Бүтээгчийн хүслийг ойлгон, Түүний зан чанарыг мэдэж авсан байх болно. Та нарт хэлэх ёстой өөр нэг зарчим байна: Бүтээгч юу ч хийж, яаж ч харагддаг бай, хийдэг зүйл нь агуу үйл ч бай, өчүүхэн жаахан үйл ч бай хамаагүй, Тэр бол Бүтээгч хэвээр юм; харин Түүний бүтээсэн бүх хүн төрөлхтөн юу хийсэн нь, хэр авьяас билигтэй нь, хэр их ивээл хүртсэн нь хамаагүй, бүтээгдсэн зүйл хэвээр байна. Бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд Бүтээгчээс хэчнээн их нигүүлсэл, хэр их ерөөл хүртсэн нь хамаагүй, эсвэл хэр их өршөөл, хайр энэрэл, нинжин сэтгэл хүлээн авсан нь хамаагүй, өөрсдийгөө олноос онцгой гэж итгэж, Бурхантай эн зэрэгцэж чадна гэж үзэж, бүтээгдсэн зүйлийн дунд өндөр зиндаатай болсон гэж бодож болохгүй. Бурхан чамд хэчнээн их билиг авьяас хайрлаж, хэдий их нигүүлсэл өгч, хэр сайн хандсан ч бай, эсвэл цөөн хэдэн онцгой авьяас заяасан ч бай хамаагүй, эдгээрийн аль нь ч чиний хөрөнгө биш. Чи бол бүтээгдсэн зүйл, иймээс чи үүрд бүтээгдсэн зүйл байх болно. “Би Бурханы гар дахь бяцхан хонгор нь. Бурхан над руу гар далайхгүй. Бурхан үргэлж хайр, халамж, зөөлөн энхрийлэл, мөн тайтгарал, урмын халуун дулаан шивнээгээр надад хандана” гэж чи хэзээ ч бодох ёсгүй. Харин ч Бүтээгчийн нүдэнд чи бусад бүх бүтээгдсэн зүйлтэй адил; Бурхан чамайг хүссэнээрээ ашиглаж, хүссэнээрээ зохион байгуулж чадах бөгөөд янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс дунд чамаар элдэв янзын үүрэг гүйцэтгүүлэхээр хүссэнээрээ зохицуулж чадна. Хүмүүст байх ёстой мэдлэг, хүмүүсийн эзэмших ёстой эрүүл ухаан энэ юм. Хэрвээ хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал Бурхантай харилцах харилцаа нь илүү хэвийн болж, Бурхантай хамгийн зүй ёсны харилцаа тогтооно; хэрэв хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал байр сууриа зохих ёсоор олж, тэнд байраа эзэлж, үүргээ сахих болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас эш татав

Өмнөх: 18. Бурханд найдаж, Түүнийг харах зарчмууд

Дараах: 20. Амийн оролтод мөрдөх ёстой зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх