77. Бурханы гэрийн ажлыг хамгаалах зарчмууд

(1) Хуурамч удирдагчид, антихристүүд, ёрын муу хүмүүс, үл итгэгчдийг таних шаардлагатай бөгөөд хэрвээ тэднийг олж мэдэх юм бол чуулганы хэвийн амьдралыг хамгаалахын тулд нэн даруй илчилж, зохицуулах ёстой;

(2) Хуурамч удирдагч юм уу ажилчин бодитой ажил хийж чадахгүй байгааг олж мэдвэл тэднийг таньж, даруйхан хориглож, огцруулахын тулд Бурханы сонгосон хүмүүстэй холбоо барих ёстой;

(3) Төрөл бүрийн тэрс үзэл, төөрөгдлийг илчилж, няцаах шаардлагатай. Бурханы сонгосон хүмүүсийг мэхлэгдэхээс сэргийлэхийн тулд тэдгээрийг ялган таних боломж олго, мөн Бурханы үг-үнэн чуулганд хаанчлах явдлыг баттай болго;

(4) Дээрхийн ажлын зохицуулалтыг чанд мөрдөн чуулганы амьдралаар амьдрах шаардлагатай. Өөрийнхөөрөө зүтгэж, Бурханы сонгосон хүмүүсийг мэхэлдэг антихристүүд болон ёрын муу хүмүүсээс сэрэмжил;

(5) Антихристүүд, ёрын муу хүмүүс чуулганы удирдагч, ажилчдыг бүслэх юм бол хүн тэднийг ялган таньж сурах ёстой. Сатаны явуулгыг нэвт харж, удирдагч, ажилчдыг хамгаал.

Холбогдох Бурханы үг:

Чуулган байгуулагдаж байгаа ба Сатан бүхий л чадлаараа үүнийг нураахаар оролдож байна. Тэрээр Миний барилга байгууламжийг байж болох бүх аргаар нураахыг хүсдэг, иймээс чуулганыг хурдан ариусгах ёстой. Ёрын муугийн өчүүхэн ч шавхруу үлдэх ёсгүй. Ямар ч өөгүй болтол нь, өнгөрсөнд байсны адил ариун хэвээр байх хүртэл нь чуулганыг ариусгах ёстой. Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой. Мөн Миний үгийг илүү их идэж, уух ёстой бөгөөд үүнээс ч чухал нь өөрсдөө идэж, ууж чаддаг байх ёстой. Бүх үнэнээр өөрсдийгөө зэвсэглэж, Миний өмнө ирэх аваас, Би та нарын сүнслэг нүдийг нээж, сүнсэн дотор орших бүхий л нууцыг та нарт харуулж болох юм… Чуулган байгуулагдах шатандаа орох үед ариун хүмүүс тулаанд ордог. Сатаны янз бүрийн үзэшгүй муухай шинж чанарыг та нарын өмнө тавьсан байдаг: Та нар болиод аажмаар ухрах уу, эсвэл босож зогсоод Надад түшиглээд үргэлжлүүлэн урагшлах уу? Сатаны ялзарсан, муухай шинж чанаруудыг гүйцэд илчилж, өрөвч сэтгэл бүү гарга, өршөөл бүү үзүүл! Сатантай үхтлээ тулалд! Би бол чиний ар тал, чамд хөвгүүний зан авир байх ёстой! Сатан үхэхийнхээ өмнө эцсийн удаа амь тэмцэн довтолж байгаа ч Миний шүүлтээс зугтаж бас л чадахгүй. Сатан Миний хөл дор байдаг, мөн та нарын хөл дор ч гишгэгддэг, энэ бол бодит баримт!

Тэр бүх шашны саад хийгчид болон чуулганы барилгыг нураагчдыг өчүүхэн ч тэвчиж болохгүй, харин нэн даруй шүүнэ; Сатан илчлэгдэж, гишгэлэгдэж, бүрэн устгагдаж, нуугдах газаргүй болно. Бүх төрлийн чөтгөр, сүг сүнснүүд Миний өмнө үнэн төрхөө гарцаагүй илчлэх бөгөөд Би бүгдийг нь хэзээ ч чөлөөлөгдөхгүй ёроолгүй нүхэнд хаяна; тэд бүгдээрээ бидний хөл дор байна. Хэрвээ үнэний төлөө сайн тэмцлээр тэмцэхийг хүсвэл юун түрүүнд Сатанд ажиллах боломж олгох ёсгүй, үүний тулд нэг санаатай байж, уялдаатай үйлчилж чаддаг байж, өөрийн гэсэн бүх үзэл, бодол, харах өнцөг болон аливааг хийдэг арга барилаасаа татгалзаж, Миний дотор зүрх сэтгэлээ тайван байлгаж, Ариун Сүнсний дуу хоолойд анхаарлаа төвлөрүүлж, Ариун Сүнсний ажлыг анхаарч, Бурханы үгийг нарийвчлан туулах хэрэгтэй. Миний хүслийг биелүүлнэ гэсэн нэг л санаа зорилготой байх ёстой. Үүнээс өөр санаа зорилго байх ёсгүй. Надад бүх зүрх сэтгэлээрээ найдаж, Миний үйлдлийг болон аливааг хийдэг арга замыг анхааралтай ажиглах ёстой бөгөөд огтоос хайхрамжгүй хандах ёсгүй. Сүнс чинь хурц, нүд чинь нээлттэй байх ёстой. Ерөнхийдөө, санаа болон зорилго нь зөв биш, бусдад харагдах дуртай, аливааг хийхдээ мэрийлттэй, саад боломтгой, шашны сургаал урсгахдаа сайн, Сатаны боол гэх мэт хүмүүсийн тухайд энэ хүмүүс босохоороо чуулганд бэрхшээл болдог бөгөөд ах, эгч нарынхаа Бурханы үгийг ууж, идэхийг талаар болгодог. Ийм хүмүүс дүр эсгэж байгаатай таарвал тэднийг нэн даруй хоригло. Удаа дараа сануулсан ч тэд өөрчлөгдөхгүй бол хохирол амсана. Хэрвээ өөрсдийн замаар зөрүүдлэн зүтгэсээр байдаг хүмүүс өөрсдийгөө хамгаалахаар оролдож, нүглээ нуухаар завдвал чуулган тэднийг даруйхан тасдан хаяж, бултах газаргүй болгох хэрэгтэй. Ялихгүй юманд ямааны гарз бүү гарга, юмыг өргөн хүрээнд хар.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “17-р бүлэг”-ээс эш татав

Чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүс чуулган болгонд бий. Тэд бүгд Бурханы гэрт шургалан орсон, зүсээ хувиргасан Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, бөхөлзөн, хамуутай нохой шиг амьдарч, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хараад тэдэн рүү дайрч давшлан, хажуу тийш нь түлхэж хаядаг; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг, чуулган дотор дураараа дургидаг. Иймэрхүү “орон нутгийн дээрэнгүй этгээд”, иймэрхүү “уяаны нохой” ихэнх чуулган дотор байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа диавол шиг үйлдэж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио өгдгийн дээр хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлах чөтгөр” болж, хамгийн нэр хүндтэй нь бусдыгаа удирдаж, туг далбаагаа өндөрт өргөдөг. Энэ хүмүүс чуулган даяар галзуурсан мэт авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ханхлуулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд орж ирдэг. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс чуулганаас таягдан хаягдаж, бүхнээ зориулах боломжгүй болдог байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор галзуурсан мэт авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Ийм чуулганыг гагцхүү Сатан захирч байдаг; диавол хаан нь юм. Хэрвээ чуулганы гишүүд өндийн босож, эдгээр ахлах чөтгөрийг эсэргүүцэхгүй бол өөрсдөө ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одоогоос эхлэн, ийм чуулгануудын эсрэг арга хэмжээ авах ёстой. Үнэнийг бага ч гэсэн хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол тэр чуулганыг бүр мөсөн устгана. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг “үхлийг булшлах” гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; тэдний уг чанар үүнийг шийддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Хүн төрөлхтөнд Бурханы өгсөн хамгийн том даалгавар нь Бурханы гэрт хамгийн их ашиг тустай байдал юм. Энэ нь ямар ашиг тус вэ? Энэ нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг хүн төрөлхтний дунд хэрэгжүүлэх явдал бөгөөд тус хэрэгжүүлэлт угаасаа олон талыг хамардаг. Тэгвэл үүнд юу багтдаг вэ? Чуулганыг байгуулах, бүрэлдүүлэх болон чуулганы бүх түвшний удирдагч, ажилчид гарч ирж, Бурханы шинэ ажил болон Бурханы сайн мэдээг түгээхтэй холбоотой чуулган дахь бүх ажлыг саадгүй явуулах замыг засах явдал үүнд багтдаг. Энэ нь чуулганыг хамардаг; чуулганы ашиг тусын тулд байдаг. Байнга дурдагддаг Бурханы, Бурханы гэрийн болон чуулганы ашиг сонирхолд хүргэдэг хамгийн чухал зүйл энэ юм. Бурханы ажил өргөждөг; Бурханы удирдлагын төлөвлөгөө саадгүй явагдаж чаддаг; Бурханы санаа зорилго, хүсэл хүмүүсийн дунд саадгүй явагдаж чаддаг; Бурханы үгийг хүмүүсийн дунд илүү өргөн дэлгэр өргөжүүлж, тунхаглаж, номлож чаддаг бөгөөд илүү олон хүнийг Бурханы өмнө очиход хүргэдэг. Бурханы хийдэг энэ бүх ажлын зорилго болон цөм нь энэ юм. Тиймээс Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхолтой холбоотой юм бүхэн Бурханы хүсэл, удирдлагын төлөвлөгөөтэй мөн гарцаагүй холбоотой байдаг. Тэр дундаа энэ нь эрин үе болон үе шат болгон дахь Бурханы ажил саадгүй явагдаж чадах эсэх, өргөжиж чадах эсэх, хүн төрөлхтний дунд саадгүй урагшилж, төвөггүй хөгжиж, саадгүй хэрэгжиж чадах эсэхтэй холбоотой юм. Хэрэв энэ бүгд хэвийн байдлаар урагшилж байгаа бол Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхол баталгаажсан байх бөгөөд Бурханы алдар суу, гэрчлэл ч бас баталгаажсан байх болно. Хэрэв Бурханы гэр болон чуулган дахь Бурханы ажил цалгардаад, саадгүй явагдаж чадахгүй бол, хэрэв Бурханы хүсэл, Бурханы хийдэг ажил саатах юм бол Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхол асар их хохирох нь дамжиггүй. Эдгээр нь хамтдаа нэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхол асар их хохирч, саатсан үед Бурханы удирдлагын төлөвлөгөө асар их саатаж, Бурханы ашиг сонирхол асар их хохирох нь бас лавтай.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу? Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь руу орохдоо ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой харсан уу? Чиний байгаа чуулган элс шиг тархай бутархай боловч чи үүнд санаа зовдог ч үгүй, түгшдэг ч үгүй бол, мөн ах, эгч нар чинь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уухгүй байгааг хараагүй царайлдаг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Ийм хүмүүс бол Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс биш юм. Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс зөв шударга байдлаар өлсөж, цангадаг бөгөөд Бурханы хүслийг анхаардаг. Тиймээс та нар одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ. Зарим хүн үүнд үнэмшдэггүй боловч хэрвээ чи итгэхгүй байгаа бол зүгээр л хүлээгээд харзна. Эдгээр үгийг хэрэгжүүлэх цор ганц зорилготой зарим хүн байдаг. Харин чи эдгээр үгийн төлөө өөрийгөө золиослохыг хүсэж байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал.

Бурханы гэрийн ашиг сонирхолтой холбоотой эсвэл Бурханы гэрийн ажил болон Бурханы нэртэй хамаатай ямар ч зүйлийг чи хамгаалж, хариуцлага хүлээх ёстой. Энэ бол та нарын нэг бүрийн чинь хариуцлага, даалгавар, энэ бол та нарын хийх ёстой зүйл.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хаанчлалын эрин үе дэх Бурханы захиргааны зарлигийн тухай яриа”-аас эш татав

Хорон муу хүнийг ил болгох нь бүх хүний үүрэг, даалгавар юм. Энэ бол амьд Сатаны эсрэг тэмцэж байгаа хэрэг. Сатантай тэмцэнэ гэдэг бол Христийн шилдэг цэргүүдийн хийх ёстой зүйл. Бурхан хүмүүст маш их үнэнийг хайрласан. Бурхан чамайг тун удаан хугацааны турш залж чиглүүлж, өчнөөн олон зүйлээр хангасан. Мууг үйлдэгчид гарч ирэх мөчид жижгэрч, шантарвал, мөн айсандаа зугтвал чи бол хэрэггүй хулчгар хүн юм. Чи Христийн шилдэг цэргүүдийн нэг биш, Сатаныг ялан дийлж чадахгүй, чамд ямар ч гэрчлэл байхгүй бөгөөд Бурхан чамайг жигшдэг. Чи өндийн босоод Сатантай тэмцэж, тэдний муу үйлийг ил болгож, тэднийг яллаж, харааж, шившиглэх хэрэгтэй. Чуулганы зарчмын дагуу үйлдэх хэрэгтэй. Чи айх ёсгүй. Зарим хүн: “Энэ хүн бол аюултай, манай гэр бүлийн тухай мэддэг, миний ажилладаг газрыг мэддэг. Хэрэв тэр намайг хорлох зүйл ар хударгаар минь хийвэл яах билээ?” гэдэг. “Яах билээ” гэдэг бол тэнэг асуулт, шүтлэггүй хүний хэлдэг зүйл. Надад хэл дээ, Христэд итгэгч, Христийг дагагч байхын тулд хүн юу хийх ёстой вэ? Ямар гэрчлэл, илэрхийлэлтэй байх ёстой вэ? “Яах билээ” бол чиний асуух ёстой асуулт биш, тиймээс чи юу хийх ёстой вэ? (Үүргээ гүйцэтгэж, тухайн хүний муу үйл хэргийг бүрэн ил болгож, тэднийг ялган таньж, голж чаддаг болох боломжийг ах эгч нарт олгох. Хувийн аюулгүй байдал бол бидний санаа зовох ёстой зүйл биш. Хорон муу хүн Бурханы гэрийн ажлыг саатуулах үед бид үүргээ гүйцэтгэхэд л хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй.) Энэ нь чиний гэр бүлд нөлөөлбөл чи юу хийх ёстой вэ? (Тууштайгаар үүргээ гүйцэтгэж, гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовсон сэтгэл хөдлөлөөсөө болж үүргээ орхихгүй, зогсох ёстой гэрчлэлээ орхихгүй байх.) Яг зөв. Нэгдүгээрт, чи гэрчлэлдээ бат зогсож, антихристүүд болон хорон муу хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэй. Чи тэдэнд Бурханы гэрт зогсох газар үлдээх ёсгүй. Хэрэв тэд үйлчлэл үзүүлэхийг хүсвэл дүрмийн дагуу, зүй зохистой байдлаар, чадах бүхнийг нь хийлгүүл. Хэрэв тэд үйлчлэл үзүүлэхийг хүсэхгүй бол та нар хүчээ нэгтгэж, тэднийг хөөх хэрэгтэй, тэгснээр тэд Бурханы гэрт саад учруулж, үймээн тарьж, Бурханы гэрийн ажлыг нураахгүй. Энэ бол чиний хийх ёстой эхний зүйл, чиний зогсох ёстой гэрчлэл юм. Хоёрдугаарт, өөрийн чинь амьдрал болон гэр бүлийнхний чинь амьдрал тэр чигтээ Бурханы гарт байдаг. Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр Сатан ганц дусал ус юм уу элсний ширхгийг ч хөдөлгөж зүрхэлдэггүй гэж Бурхан хэлсэн. Энэ үгэнд чи хэр их итгэж байна? Энэ бол чиний итгэлийг харуулах асуудал. Хэрэв чи үнэхээр Бурханд итгэдэг бол чиний Бурханд итгэх итгэл жинхэнэ. Хэрэв чи Бурханд багахан итгэдэг бол, хэрэв итгэл чинь тодорхойгүй, хоосон бол чамд жинхэнэ итгэл алга. Бурхан бүх зүйлийг захирдаг, Сатан Бурханы ноёрхол дор байдаг гэдэгт чи итгэдэггүй бол, тэднээс айсаар л байж, чуулган дотор мууг үйлдэхээ үргэлжлүүлэх боломжийг тэдэнд олгодог бол, Сатантай зөвшилцөж, өөрийгөө хамгаалахын тулд түүнээс өршөөл гуйдаг бол, өндийн босож, тэдэнтэй тулалдаж зүрхэлдэггүй бол Бурханд итгэх жинхэнэ итгэл чамд алга. Бурханд итгэх итгэл чинь эргэлзээтэй бөгөөд үнэндээ л өрөвдөлтэй! Антихристүүд болон хорон муу хүмүүс Бурханы гэрт үймээн тарьж, саад учруулж байгааг чи хардаг ч хайхрамжгүй ханддаг. Өөрийн амьдрал, гэр бүл, ашиг сонирхлыг хамгаалахын тулд чи хариуд нь Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг өргөн барьж, Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж, өөрийгөө урвагч, Иудас болгодог. Үүнээс өөр тодорхой зүйл гэж үгүй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Наймдугаар хэсэг)”-аас эш татав

Хариуцлагагүй зан чанар гэж юу вэ? Энэ нь арга заль юм. Хүний амьдралын гүн ухааны хамгийн гайхмаар зүйл бол арга заль юм. Хэрвээ зальтай биш байвал бусдыг гомдоож, өөрсдийгөө хамгаалж чадахгүй байх магадлалтай гэж хүмүүс боддог; өөрсдийгөө аюулгүй байлгаж, амин зуулгаа хамгаалж, олны дунд байр сууриа баттай олж авахын тулд хэн нэгний дургүйг хүргэхгүй, гомдоохгүй байх хэмжээний арга зальтай байх ёстой гэж тэд боддог. Үл итгэгчдийн ертөнцөд хүмүүс ийнхүү үйлддэг; Бурханы гэр дэх зарим хүн яагаад ийм маягаар үйлдсээр байдаг юм бэ? Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулах зүйл хараад тэд юу ч хэлдэггүй; “Хэрвээ өөр хүн энэ тухай хэлэхийг хүсвэл хэлэг—би хэлэхгүй. Би хэний ч дургүйг хүргэхгүй, өөртөө гай болохгүй” гэж ч магадгүй. Энэ нь хариуцлагагүй байдал, арга заль бөгөөд ийм хүмүүст итгэж болохгүй. Өөрсдийгөө хүндлэх хүндлэл, нэр төр, ёс жудаг, нэр хүндээ хамгаалахын тулд тэд мөнгө олоод эзэнд нь буцааж өгнө, бусдад туслахдаа баярлана, шударга ёсны төлөө амиа өгнө, өөр хүний төлөө юу ч хийхээс буцахгүй, ямар ч төлөөс төлөхөөс татгалзахгүй. Гэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, үнэнийг хамгаалж, шударга ёсыг хамгаалах шаардлагатай үед энэ бүхэн нь замхардаг ба тэд үнэнийг хэрэгжүүлэхээ больдог. Асуудал нь юу вэ? Энд үнэнийг жигшдэг зан чанар гарч ирж байна. Тэд үнэнийг жигшдэг зан чанартай гэж Би яагаад хэлдэг вэ? Эерэг зүйлсийн бодит байдлыг ямар нэгэн зүйл хөндөх хоромд хүмүүс зугтаж, цэрвэдэг баримтаас энэ үүсдэг. Тэд дотроо зарим нэг хэмжээгээр өөрийгөө зэмлэж байж магадгүй хэдий ч үүнд анхаарал хандуулдаггүй бөгөөд үүнийгээ дарахыг хүсэж, “Би тэрийг хийхгүй—ингэх нь тэнэг хэрэг” гэж боддог, аль эсвэл тэд үүнийг чухал асуудал биш гэж бодоод, зүгээр л өөр үед тэр тухай ярьдаг. Шударга ёс болон эерэг зүйлсийг хамгаалах болоход тэд зугтдаг ба хариуцлага хүлээж чаддаггүй. Тэд хараагүй царайлж, асуудлыг нухацтай авч үздэггүй. Энэ нь эерэг зүйлсийг хайрладаггүйн, үнэнийг жигшдэгийн нэг жишээ юм. Иймээс энэ асуудал гарч ирэхэд чи хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Зарчмууд нь юу вэ? Хэрвээ асуудал Бурханы гэрийн ашиг сонирхолтой, эсвэл Бурханд гэрчлэл хийхтэй холбоотой бол чи үүнд өөрийнхөө ашиг сонирхол мэт нухацтай хандаж, бүр бололцоогоо дайчлах ёстой—энэ нь үнэн болон эерэг зүйлсийг хайрладаг, хариуцлага хүлээдэг хүний хандлага юм. Хэрвээ та нарт ийм хандлага байхгүй ба аливааг зохицуулахдаа байнга хааш яаш байж, “Би өөрийнхөө үүргийн цар хүрээнд байгаа зүйлийг л хийнэ, харин өөр юуг ч тоохгүй. Чи надаас ямар нэг зүйл асуух юм бол би сайхан ааштай байхдаа хариулна. Эс бөгөөс хариулахгүй. Энэ нь миний хандлага” гэж боддог бол энэ нь чамд байдаг зан чанар юм. Зөвхөн өөрийн байр суурь, нэр төр, өөрийгөө хүндлэх хүндлэлийг л хамгаалах, зөвхөн хувийн ашиг сонирхолтой нь холбоотой зүйлсийг л хамгаалах—ийм байдлаар хүн шударга ёсыг хамгаалдаг уу? Эерэг зүйлсийг хамгаалдаг уу? Эдгээр шалихгүй, аминч сэдэл нь үнэнийг жигшдэг зан чанар юм. Та нарын ихэнх нь иймэрхүү зан авирыг байнга илэрхийлдэг бөгөөд Бурханы гэрийн ашиг сонирхолтой холбоотой ямар нэгэн зүйлтэй тулгарах мөчид “Би хараагүй… Би мэдэхгүй… Би сонсоогүй…” хэмээн булзааруулдаг. Чи ямар нэг зүйлийг үнэхээр мэдэхгүй, эсвэл мэдэхгүй дүр эсгэж байгаа эсэхээс үл хамааран, товчхондоо, энд нэг зан чанар байдаг.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Үнэн чиний амь болмогц, хэн нэгэн хүн Бурханыг доромжилж, Түүнийг огт хүндлэлгүй, үүргээ хааш яаш, ердөө л ёс төдий гүйцэтгэж, чуулганы ажилд садаа болж, үймээн тарьж байвал үүнийг хараад чи, ялган таних ёстой зүйлийг ялган таньж, ил болгох ёстой зүйлийг ил болгосноор үнэн-зарчмын дагуу үүнд хандаж чаддаг болно. Хэрвээ үнэн чиний амь болоогүй бол чи сатанлаг зан чанартаа амьдарсаар байдаг, тэгээд Бурханы гэрийн ажилд саад тотгор, үймээн самуун учруулдаг хорон муу хүмүүс, диаволуудтай тулгарах үедээ хараагүй, сонсоогүй царайлна; мөс чанартаа зэмлүүлэлгүйгээр тэднийг үл тоомсорлоно. Чи бүр Бурханы гэрийн ажлыг үймүүлж буй хүн чамтай ямар ч хамаагүй гэж хүртэл бодно. Бурханы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учирлаа ч чи мөс чанартаа ямар ч зэмлэл мэдрэхгүй, тэгэхээр чи сатанлаг зан чанарынхаа дагуу амьдардаг хүн болно гэсэн үг. Сатан чамайг хянаж, хүн ч биш, чөтгөр ч биш зүйл болж амьдрахад хүргэдэг. Чи Бурханы юмыг идэж, Бурханы юмыг ууж, Бурханаас ирдэг бүхнийг эдэлдэг атлаа Бурханы гэрийн ажилд ямар нэг хохирол учрах үед үүнийг өөртөө ямар ч хамаагүй гэж боддог бөгөөд ийм зүйл тохиохыг хараад бүр “тохойгоо гадагш нугалаад”а, Бурханы талд ордоггүй, мөн Бурханы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг ч хамгаалдаггүй. Тэгэхээр чи Сатаны эрхшээлд байдаг гэсэн үг, тийм биз? Ийм хүмүүс хүн шиг амьдардаг уу? Тэд хүмүүс биш, чөтгөр гэдэг нь тодорхой! Гэхдээ, үнэн зүрх сэтгэлийг чинь эзэмдэж, амь чинь болсон үед, дараа нь чи ямар нэг идэвхгүй, сөрөг, эсвэл муу зүйл гарч ирэхийг харах үед зүрх сэтгэлийн чинь хариу үйлдэл огт өөр байдаг. Эхлээд чамд буруушаах, тавгүй байдал мэдрэгддэг, араас нь шууд ийм мэдрэмж төрнө: “Би зүгээр гар хумхиж, нүдээ аниад өнгөрч болохгүй. Босож зогсоод, ярих хэрэгтэй, босож зогсоод хариуцлага үүрэх хэрэгтэй.” Дараа нь чи өндийн босож, тэдгээрийг илчилж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах, Бурханы ажлыг тасалдахаас урьдчилан сэргийлэхээр мэрийж, эдгээр муу үйл хэргийг зогсоож чадна. Чамд зөвхөн энэ эр зориг, шийдэмгий байдал бий болж, мөн чи асуудлыг бүрэн ойлгох чадвартай болоод зогсохгүй бас Бурханы ажил болон Түүний гэрийн ашиг сонирхлын төлөө үүрэх ёстой хариуцлагаа ч гэсэн биелүүлэх бөгөөд тийнхүү үүрэг чинь биелэх болно. Хэрэв чи үүргээ биелүүлэх явдлыг өөрийн хариуцлага, үүрэг, Бурханы даалгавар, Бурхантай болон өөрийн мөс чанартай нүүр тулахын тулд сайн хийх ёстой зүйл хэмээн авч үзэж чадсан бол мөс чанар, эрүүл ухаан, ёс жудаг, нэр төрийг тийнхүү амьдран харуулах бус уу? Үйл хэрэг, зан авир чинь Түүний ярьдаг “Бурханаас эмээж, муугаас зайлах” явдал байна. Чи эдгээр үгийн мөн чанарыг хэрэгжүүлж, бодит байдлыг нь амьдран харуулна. Үнэн хүний амь болох үед хүн энэхүү бодит байдлыг амьдран харуулж чаддаг. Гэхдээ хэрвээ чи энэхүү бодит байдалд хараахан ороогүй байвал худал хуурмаг, ов мэх, дүр эсгэлтийг харуулах үедээ, эсвэл хорон муу хүмүүс ажиллаж, ёрын муу хүчнүүд Бурханы ажлыг үймүүлж, тасалдуулж байгааг харах үедээ юу ч мэдэрдэггүй, юу ч ухамсарладаггүй. Эдгээр зүйл яг хамар дор чинь тохиолдож байсан ч гэсэн чи инээж хөхөрч чаддаг хэвээр, санаа зоволгүйгээр идэж, унтаж чаддаг хэвээр, өөрийгөө зэмлэх сэтгэл өчүүхэн ч төрдөггүй. Амьдран харуулж болох энэ хоёр амьдралаас та нар алийг нь сонгох вэ? Аль амьдрал нь жинхэнэ хүний төрхтэй, алинаар нь эерэг зүйлсийн бодит байдлыг амьдран харуулдаг, аль нь ёрын муу, диаволын амьдрал вэ? Хариулт нь илэрхий байна. Үнэн хүмүүсийн бодит байдал эсвэл амь болоогүй байх үед тэдний амьдран харуулдаг зүйл нь нэлээд хөөрхийлөлтэй, гунигтай байдаг бөгөөд тэд амьдралынхаа эзэн нь байдаггүй. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэвч тэгж чаддаггүй, Бурханыг хайрлахыг хүсэмжлэвч тэгж чаддаггүй, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахыг эрмэлзэвч хүчин мөхөс байх нь завхарсан хүмүүсийн харуусал, гаслан юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн үнэнийг хүлээн авч, эрэлхийлэх ёстой; шинэ амьтай болохын тулд зүрх сэтгэлдээ үнэнийг угтан авах ёстой. Үнэнийг хүлээн авч чаддаггүй хүмүүсийн хувьд юу ч хийж, бодлоо гэсэн, өнгөн дээрээ үйлдэл нь хэчнээн сайн харагдлаа ч гэсэн тэдгээр үйлдэл нь дүр эсгэлт, заль мэх бөгөөд тэд хоёр нүүртнүүд мөн. Иймээс хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол амь олж авч чадахгүй. Энэ хоёр төрлийн амийн хоорондох ялгаа ийм их байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”-аас эш татав

Тайлбар:

а. “Тохойгоо гадагш нугалах” гэдэг нь хүн эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсөд, төрсөн ах дүүс гэх мэт өөрт ойр дотно хүмүүсээ хохироон байж бусдад тусалж байна гэсэн утгатай хятад хэлц үг юм.

Өмнөх: 76. Өөрийгөө Бурханы төлөө зарлагадах зарчмууд

Дараах: 78. Үүргээ хангалттай гүйцэтгэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх