24. Үнэнийг эрж хайх зарчмууд

(1) Хүн Бурханы үгэнд бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Түүнчлэн тэд Бурханы үгийг үргэлж тунгаан бодож, Түүний үгээс хариулт хайхад анхаарлаа төвлөрүүлэх ёстой;

(2) Хүн ямар ч хүний үгийг сохроор хүлээн авах ёсгүй, харин үүнийг Бурханы үгтэй харьцуулж үзээд ялган таньдаг байх ёстой. Бурханы үгэнд үндэслэсэн зүйл л үнэнтэй нийцдэг;

(3) Бурханы үгийг уншихаас гадна Бурханы гэрийн номлол, нөхөрлөлийг сонсоход анхаарлаа төвлөрүүл. Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтээс ирсэн зүйл л үнэнтэй нийцдэг;

(4) Хоосон сургаал ойлгох нь үнэнийг ойлгох хэрэг биш. Үнэн бол амь; энэ нь бодит байдал, үүнээс гадна энэ нь зарчим юм. Туршлагаар нотлогдсон зүйл л үнэнтэй нийцдэг.

Холбогдох Бурханы үг:

Хэрэв чи амиа өсгөхийг хүсвэл бүх зүйл дээр үнэнийг эрж хайх ёстой. Чи юу ч хийж байлаа гэсэн, үнэнтэй нийцэлтэй байхын тулд хэрхэн авирлах талаар эрэлхийлэх ёстой, үнэнийг зөрчдөг ямар өө сэв дотор чинь оршиж байгааг олж мэдэх ёстой; чи эдгээр зүйлийг тодорхой ойлгох ёстой. Юу хийж байгаагаас үл хамааран чи үнэ цэнтэй эсэхийг нь бодолцон үзэх ёстой. Чи утга учиртай зүйлсийг хийж болох боловч утга учиргүй зүйлсийг хийх ёсгүй. Хийж ч болох, хийхгүй ч байж болох зүйлсийн тухайд гэвэл орхих боломжтой бол орхих ёстой. Эс бөгөөс, тэдгээр зүйлийг хэсэг хугацаанд хийж байгаад хожим нь болих хэрэгтэй гэж санагдвал шийдвэрээ хурдан гаргаж, даруй орхи. Энэ бол хийж байгаа бүх зүйлдээ чиний баримтлах ёстой зарчим юм. Зарим хүн ийм асуулт тавьдаг: Үнэнийг эрж хайж, хэрэгжүүлнэ гэдэг урсгал сөрж завиа сэлүүрдэх мэт, урагш сэлүүрдэхээ больчихвол арагш хөвөх мэт яагаад тийм их хэцүү байдаг юм бэ? Ёрын мууг юм уу утга учиргүй зүйл хийх нь завиараа урсгал даган явж байгаа мэт яагаад үнэндээ хавьгүй илүү амархан байдаг юм бэ? Яагаад тэгдэг юм бэ? Учир нь хүн төрөлхтөн Бурханаас урвадаг уг чанартай. Сатаны уг чанар хүмүүсийн дотор зонхилох үүрэгтэй болсон бөгөөд энэ нь эсэргүү хүчин юм. Бурханаас урвадаг уг чанартай хүмүүс мэдээж, Бурханаас урвах зүйлийг хийх тун магадлалтай бөгөөд эерэг үйлдэл хийх нь тэдэнд угаасаа хэцүү байдаг. Энэ нь хүн төрөлхтний уг чанар болон мөн чанараар бүрэн шийдэгддэг. Чи үнэнийг үнэхээр ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж эхэлмэгцээ үнэнд нийцэлтэй зүйл хийх хүчтэй болно. Тэгээд энэ нь хэвийн, ядах юмгүй, таатай зүйл болох бөгөөд аливаа сөрөг зүйлийг хийхэд асар их хүчин чармайлт шаардах мэт чамд санагддаг. Яагаад гэвэл, үнэн чиний зүрх сэтгэлд зонхилох үүрэгтэй болсон. Хэрэв чи хүний амьдралын тухай, ямархуу хүн байх—хэрхэн ний нуугүй, шулуун шударга, үнэнч хүн байх, хэрхэн Бурханд гэрчлэл хийж, Түүнд үйлчилдэг хүн байх тухай үнэнийг ойлгох юм бол—Бурханыг эсэргүүцдэг муу үйл дахин хэзээ ч үйлдэж чадахгүй, мөн хуурамч удирдагч, хуурамч ажилчин, антихристийн үүргийг ч хэзээ ч гүйцэтгэхгүй. Сатан чамайг мэхэлж, муу хүн чамайг өдөөн хатгасан ч гэсэн, чи үүнийг хийхгүй; хэн чамайг албадахаар оролдох нь хамаагүй, чи мөн л тийнхүү авирлахгүй. Хүмүүс үнэнийг олж авч, амиа болгох үедээ ёрын мууг үзэн ядаж, сөрөг зүйлд дотроо зэвүүцэж чаддаг. Амь зан чанар нь өөрчлөгдөж, Бурханаар төгс болгуулсан тул тэдний хувьд мууг үйлдэх нь хэцүү байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Яг одоо Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийж байгаа бөгөөд олон үг илэрхийлсэн. Бурханд итгэх замд бид үнэнтэй холбоотой ихээхэн зүйлтэй тулгарсан. Үнэнийг эрж хайхгүй бол зам гэж үгүй тул бид үнэний талаар мэдлэгтэй байх ёстой бөгөөд Бурханы үгийг унших үедээ бодит байдалтай нэгтгэх ёстой. Бурханы бүх үг үнэн бөгөөд эдгээрийг биечлэн туулах ёстой. Хүмүүс төрсөн цагаасаа эхлээд насанд хүрч, ажиллаж эхлэн, гэр бүлтэй болж, ажил албаа төвхнүүлэх хүртэл, насан туршид нь—тэдэнтэй тулгардаг хүмүүс, үйл явдал, зүйлс, тохиолддог бусад бүх зүйлийг оролцуулаад үнэнийг хөнддөг юу ч байдаггүй бөгөөд үнэнээр дамжуулан ойлгодог зүйл бүр ч байдаггүй. Иймээс хүн нэг бүр үнэнийг мэддэггүй. Бид бүгд үнэнгүй учраас л өнөөдрөөс эхлэн үнэнийг эрэлхийлэх ёстой; ингэх шаардлагатай. Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлэх ёстой, үнэн л чамайг өөрчилж, төгс болгож, аварч, Бурханы өмнө үнэхээр аваачиж чадна гэдгийг хараахан ухаараагүй байгаа бол үнэн сонирхлыг чинь татаж чадахгүй учраас чи үүнийг эрэлхийлэх чадваргүй байдаг. “Би Бурханд итгэхдээ эргэлзэх юмгүйгээр Бурханы үгийг идэж ууж, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ биелүүлж, сайн мэдээ номлодог нь хангалттай шүү дээ—гэтэл бас яагаад үнэнийг эрэлхийлэх хэрэгтэй юм бэ? Би ер нь хэзээ ч нүгэл үйлддэггүй, Бурханыг эсэргүүцдэггүй, бас антихрист ч биш. Би хорон муугаас зайлдаг. Намайг замчилж, тус болох хэдэн энгийн дүрэм л хэрэгтэй, тэгээд л боллоо; учир нь олдохгүй ямар ч үнэнийг эрэлхийлэх хэрэг надад байхгүй” гэж зарим хүн хэлдэг. Энэ нь аливааг авч үзэх зөв арга мөн үү? (Биш.) Яагаад биш гэж? (Яагаад гэвэл, хүмүүс үнэнийг олж авсан цагтаа л Бурханаар авруулж чаддаг.) Яг одоо авралд нь үнэн хэр чухал болохыг бүдэг бадаг мэдэж байгаа зарим хүн байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ мэдлэг үндэслэж чадах эсэх дараа нь чи үнэнийг яаж эрэлхийлэх вэ гэдгээс шалтгаална. Үнэнийг эрэлхийлэх нь маш чухал. Жишээлбэл, чи сөрөг, сул дорой байх үедээ үнэний дэмжлэг, хангалтгүйгээр хатуужилтай болж чадах уу? Сул дорой байдлаа даван туулж чаддаг уу? Яагаад сөрөг, сул дорой байснаа ухаарч чаддаг уу? Мэдээж үгүй. Чи үүргээ гүйцэтгэж байхдаа хайнга, хааш яаш байх үедээ үнэнийг эрж хайлгүйгээр завхралынхаа энэ талыг засаж чаддаг уу? Бурханд үнэнч байж чадах уу? Хүмүүс үнэнийг эрж хайхгүй бол өөрсдийгөө мэдэж, завхарсан зан чанараа засаж чадах уу? Үгүй. Хүмүүс Бурханы талаар цаг үргэлж үзэл тээж, Бурханыг өөрсдийн үзэл, төсөөлөлтэй үргэлж харьцуулж байх үед иймэрхүү зүйлсийг үнэнгүйгээр шийдвэрлэж болох уу? Болохгүй. Өдөр тутмын амьдрал дахь аливаа асуудлыг оролцуулаад бидэнд тулгардаг нэлээд зүйл дээр хэрвээ бид үнэнийг эзэмшдэггүй, эрж хайдаггүй, түүнчлэн үнэнийг ойлгодоггүй бол, мөн иймэрхүү зүйлийн талаар Бурханы хэлдэг зүйл, Бурханы хүслийг мэддэггүй бол тулгарч байгаа зүйлд хэрхэн хандах вэ? Арай гайгүй хүмүүс нь өөрсдийн мэдэх үг, хэллэг, дүрэм журам ашиглан, эсвэл хүний арга барилыг ашиглан шийдэл олох гэж хичээж болох ч эдгээр нь үнэнийг орлоод асуудлыг нь шийдвэрлэж чадах уу? Хэрэв бид үнэнийг эрж хайдаггүй бол амьдралын маань юу ч ямар ч зарчимгүй, мөн бид хэрэгжүүлэх замгүй байдаг бөгөөд зорилго, чиглэл бүр ч байдаггүй гэж хэлж болох юм. Хэрэв ийм байгаа бол бидний хийдэг бүхэн Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг. Тиймээс Бурхан бидний хийдэг бүхнийг үзэн ядаж, хараадаг бус уу? Үйлдлийг маань Бурхан шүүж, гэсгээх бус уу? Иймээс үнэнийг үнэхээр ойлгохын өмнө хүн болгон Бурханы зарим шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлт, сахилгажуулалттай тулгарч магадгүй—энэ бүхэн нь хүмүүсийг үнэнийг олж авахад хүргэх зорилготой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Үнэнийг эрж хайх нь чухал. Үнэнийг эрж хайх юм бол чи үнэнийг гарцаагүй олж авна; үнэнийг эрж хайдаггүй, харин үргэлж л хүний зөвтгөх шалтгааны тухай ярьдаг бол эцэст нь чи Бурханы тухай буруу ойлголтыг л олж авна. Эдгээр нь хоёр зам юм. Чи өөрийгөө зөвтгөх шалтгаанаар байнга анхаарал татаж, “Би ажил хийсэн, харин ямар ч муу зүйл хийгээгүй, намайг магтаж, шагнаагүйг тань би хайхрахгүй ч Та надтай хатуу харьцаж, намайг шүүж, цэвэршүүлдэг. Бурханы хайр хаана байна вэ? Би яагаад үүнийг хараагүй юм бэ? Бурхан хүнд хайртай гэж хүн бүр хэлдэг, харин яахаараа надаас бусдыг хайрладаг юм бэ?” гэдэг. Чиний бүх эгдүүцэл гарч ирдэг. Ийм байр байдалтай хүн үнэнийг олж авч чадах уу? (Үгүй.) Хүний Бурхантай харилцах харилцаанд асуудал үүссэн бөгөөд асуудал үүсэх бүрд хүн эргэж хардаггүй, эндүү ташаа бодол, харах өнцөг, төөрөгдөл, эсвэл алагчилж бодох арга замаа ч орхидоггүй, харин оронд нь Бурханыг эсэргүүцэх гэж зүтгэдэг. Энэ нь, Бурхан чамайг орхиж, чи Бурханыг орхих үр дүнд л хүргэж чадна. Чи Бурханыг эгдүүцэх сэтгэлээр дүүрэн байдаг; чи Түүний дээд эрхийг үгүйсгэж, ялладаг, үүнд захирагдахыг үл хүсэж, Түүний зохицуулалтад захирагдахыг хүсдэггүй. Бүр ч ноцтой нь чи, Бурханы зөв, Тэр бол үнэн гэдгийг үгүйсгэнэ—энэ бол үр дагавар нь юм. Харин чи үнэнийг эрж хайвал итгэдэг Бурхан чинь үнэн, зам, амь, хайр гэдгийг баталгаажуулаад зогсохгүй, Бурханы хийдэг зүйл зөв, хүмүүсийг цэвэршүүлдэг нь зөв гэдгийг ч бас батална. Хүн завхарсан зан чанартай, бүх үйл хэрэг, зан авир, илчилдэг бүхэн нь Бурханд дайсагнадаг учраас Бурханы хайрыг хүртэх эрхгүй. Гэсэн ч хүнд Бурхан өнөөх анхаарал, халамжаа тавьсаар байдаг ба хүнийг биечлэн шалгаж, цэвэршүүлэхийн тулд орчин тойрныг нь зохицуулж, өөрчлөлт туулах боломжтой болгодог; Тэрээр энэ орчноор дамжуулан хүнд үнэнээр зэвсэглэж, үнэнийг олж авах боломж олгодог. Бурхан хүнийг маш бодитой хайраар, маш их хайрладаг бөгөөд Бурхан бол тэр чигтээ итгэмжит юм. Чи үүнийг мэдэрнэ. Хэрэв Бурхан эдгээрийг хийгээгүй бол хүн хаа хүртэл унасан байхыг хэн ч хэлж мэдэхгүй! Хүн байр суурь, алдар нэр, эд хөрөнгөө удирдах гэж оролддог ч эцэст нь энэ бүх зүйлийг хийснийхээ дараа бусдыг өөрийн талд урвуулж, тэднийг өөрийнхөө өмнө авчирдаг. Энэ нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Ийм маягаар үргэлжлүүлэхийн үр дагаврыг төсөөлөхийн аргагүй! Бурхан гойд сайн ажил хийн, цагийг нь олж энэ бүхнийг зогсоодог! Хэдийгээр Бурханы хийдэг зүйл хүнийг илчилж, шүүдэг ч бас хүнийг авардаг. Энэ бол жинхэнэ хайр юм. Үүнийг өөрөө ухаарах үедээ чи үнэний энэ талыг олж авчихсан байх биш үү? Үүнийг өөрөө ухаарч, ийм ойлголтод хүрч, эдгээр үнэнийг ойлгосон үедээ хүн Бурханд эгдүүцсээр байдаг уу? Үгүй—энэ нь арилсан байдаг бөгөөд бүрэн сүсэг бишрэлтэйгээр, бүрмөсөн үнэмшээд тэд Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагддаг. Дараагийн удаа тийм нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд Бурханы хийдэг бүхэн зөв зүйтэй, хүний хийдэг зүйл лавтайяа буруу, хүн тэрслүү мөртөө үнэнийг эзэмшдэггүй гэдгийг ухаарна. Тэд маш хурдан захирагдаж сурдаг. Үүнд хүрч чаддаг хүмүүс энэ түвшинд очихын тулд олон удаагийн цэвэршүүлэлт туулдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэхийн хамгийн чухал хэсэг бол үнэнийг хэрэгжүүлэх явдал юм”-аас эш татав

Үнэний талаарх ойлголт чинь та нарын нөхцөл байдалтай нийлж байна уу? Бодит амьдрал дээр аль үнэн нь чамтай учирсан хүмүүс, юмс болон зүйлстэй холбоотой байгааг чи эхлээд бодох ёстой; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Үнэний аль тал нь чамд учирсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр шууд Бурханы хүслийг хайхаар явбал энэ нь нэлээд муйхар арга бөгөөд үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар зүйлс тохиолдсон болон тэдгээр нь үнэний ямар талтай холбоотой болохыг харж, чиний туулж амссан зүйлтэй холбоотой үнэнийг Бурханы үгээс хайх хэрэгтэй. Дараа нь чи өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг тэрхүү үнэнээс хайна; ийм байдлаар чи Бурханы хүслийн талаар шууд бусаар ойлгож чадна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь эргэцүүлж бодолгүй шууд л нэг сургаалыг хэрэглэх, эсвэл нэг хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгээс зан чанарыг нь ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой туршлагаар энэхүү ойлголтод хүрэх шаардлага юм. Хэрвээ хүн Бурханыг мэдэхийн тулд бодит амьдралаас холдвол үүнийгээ биелүүлж чадахгүй. Бурханы үгээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэндээ ямар вэ гэдгээс зөрүүтэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Үнэнийг хэрэгжүүлж, ойлгохыг хүсвэл эн түрүүнд өөрт тулгарсан бэрхшээл, эргэн тойронд чинь болдог зүйлсийн мөн чанарыг ойлгож, эдгээр хэрэг явдалд ямар асуудал байгааг, тэдгээр нь үнэний ямар талд хамаатайг ойлгох ёстой. Чи эдгээр зүйлийг эрж хайх ёстой ба дараа нь бодит бэрхшээлдээ үндэслэн үнэнийг эрж хайх ёстой. Тийм маягаар чи аажмаар туршлагатай болж, өөрт чинь тохиолддог бүх зүйлээс Бурханы гарыг харж, мөн Түүний хийхийг хүсдэг зүйл, чамд гаргахыг хүсдэг үр дүнг харж чадна. Чи өөрт тохиолддог юуг ч Бурханд итгэх итгэл болон үнэнтэй холбоотой гэж хэзээ ч бодолгүй, “Би үүнийг зохицуулдаг өөрийн гэсэн аргатай; надад үнэн болон Бурханы үг хэрэггүй. Цуглаанд оролцох, Бурханы үгийг унших юм уу үүргээ гүйцэтгэх үедээ би үнэн болон Бурханы үгтэй өөрийгөө харьцуулан шалгана” гэж өөртөө хэлдэг байж магадгүй. Гэр бүл, ажил, гэрлэлт, ирээдүйтэй чинь холбоотой, амьдралд чинь тохиолддог өдөр тутмын зүйлс, энэ мэт янз бүрийн зүйл үнэнтэй ямар ч холбоогүй гэж бодон, эдгээрийг хүний арга барил ашиглан шийдвэрлэдэг бол, хэрэв ийм маягаар туулдаг бол чи үнэнийг хэзээ ч олж авахгүй; Бурхан чамд яг юу хийхийг хүсдэгийг, эсвэл Бурханы хүрэхээр хүсдэг үр дүн юу болохыг чи хэзээ ч ойлгохгүй. Үнэнийг эрэлхийлэх нь урт удаан үйл явц юм. Үүнд энгийн тал ч бий, ээдрээтэй тал ч бий. Энгийнээр хэлбэл, бид эргэн тойрондоо болдог бүх зүйлээс үнэнийг эрж хайн, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах учиртай; ингэж эхэлмэгц чи Бурханд итгэх итгэлдээ хэчнээн их үнэнийг олж авч, эрэлхийлэх ёстойгоо улам бүр харж, үнэн бол маш бодитой бөгөөд үнэн бол амь гэдгийг харах болно. Бурханд үйлчилдэг хүмүүс болон чуулганы удирдагчид л бүх зүйлийг үнэний дагуу хийх шаардлагатай болохоос ердийн дагалдагчид тэгэх шаардлагагүй гэдэг нь худал юм; хэрэв тийм байсан бол Бурханы илэрхийлсэн үг тийм ч их ач холбогдолгүй байх сан. Та нарт одоо үнэнийг эрэлхийлэх зам байгаа юу? Үнэнийг эрэлхийлэхэд хамгийн эхлээд анхаарлаа хандуулах ёстой зүйл юу вэ? Юун түрүүнд чи Бурханы үгийг идэж ууж, нөхөрлөл сонсоход илүү их цаг зарцуулах ёстой. Асуудалтай тулгарах үедээ залбирч, илүү их эрж хай. Илүү их үнэнээр зэвсэглэж, амийн оролтод хүрч, биеийн хэмжээтэй болсон үедээ та нар бодит зүйл хийж, бага зэрэг ажил хариуцаж чадах бөгөөд улмаар зарим шалгалт, сорилтыг туулах чадвартай болно. Тэр үед та нар зарим үнэнийг үнэхээр ойлгож, олж авснаа мэдэрч, Бурханы хэлсэн үг хүмүүст хэрэгтэй, мөн тэдний олж авах учиртай зүйл бөгөөд энэ нь л хүмүүст амь өгч чадах ертөнц дээрх цорын ганц үнэн гэдгийг мэдэрнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Чи юу ч хийлээ гэсэн, үүнийг яагаад хийж байгаа, ямар санаа зорилго чамайг ийм зүйл хийхэд чиглүүлж байгаа, үүнийг хийх нь ямар ач холбогдолтой, асуудлын уг чанар юу болох, хийж байгаа зүйл чинь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү гэдгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бүх асуудлыг тодорхой ойлгох ёстой; зарчимтай үйлдэж чаддаг байхад энэ тун чухал юм. Хэрэв чи үүргээ биелүүлэхийн тулд ямар нэг зүйл хийж байгаа бол “Би үүнийг яаж хийх хэрэгтэй вэ? Үүргээ хааш яаш хийхгүйн тулд яаж сайн биелүүлэх вэ?” гэж тунгаан бодох хэрэгтэй. Тэгээд энэ асуудлаар Бурханд ойр дотно болох ёстой. Бурханд ойр дотно болно гэдэг нь энэ асуудлаар үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх замыг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ гэдгийг эрж хайна гэсэн үг. Ингэж, хийдэг бүхэндээ Бурханд ойр дотно болдог. Энэ нь шашны зан үйл үйлдэх юм уу гадна талын үйлдэл хийхтэй хамаагүй. Харин энэ нь, Бурханы хүслийг эрж хайсны дараа үнэнд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор хийгддэг. Чи юу ч хийгээгүй байхдаа үргэлж “Бурханд талархъя” гэж хэлдэг боловч юм хийж байх үедээ өөрийн хүссэнээр хийсээр байвал ийм төрлийн талархал нь зүгээр л гаднах үйлдэл юм. Чи үүргээ биелүүлэх юм уу ямар нэг зүйл хийх үедээ үргэлж ингэж бодох ёстой: Би энэ үүргийг яаж биелүүлэх ёстой вэ? Бурханы хүсэл юу вэ? Энэ нь, чи хийдэг зүйлээрээ дамжуулан Бурханд ойр дотно болох явдал, улмаар өөрийн үйлдэл, мөн түүнчлэн Бурханы хүслийн ар дахь зарчим, үнэнийг эрж хайн, хийдэг бүхэндээ Бурханаас холдохгүй байх явдал юм. Ийм хүн л Бурханд үнэхээр итгэдэг. Ойрд хүмүүс аливаа зүйлтэй таарах болгондоо бодит нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран өөрсдийгөө ийм тийм юм хийж чадна гэж боддог тул зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй бөгөөд үүнийгээ өөрсдийн хүслээр хийдэг. Тэдний үйл ажиллагааны чиглэл зохистой эсэх, үнэнтэй нийцдэг эсэхээс үл хамааран тэд зүгээр л зөрүүдлэн зүтгэж, хувийн санаа зорилгынхоо дагуу үйлддэг. Ихэвчлэн Бурхан тэдний зүрх сэтгэлд байгаа мэт санагддаг боловч аливааг хийх үед нь Бурхан тэдний зүрх сэтгэлд байдаггүй. “Би хийдэг зүйлдээ Бурханд ойртож чадахгүй байна. Урьд нь би шашны зан үйл үйлдэж дассан байсан, тэгээд Бурханд ойртох гэж хичээсэн ч ямар ч үр дүн гараагүй. Би Бурханд ойртож чадаагүй” гэж зарим хүн хэлдэг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, гагцхүү өөрсдөө л байдаг бөгөөд хийдэг бүхэндээ үнэнийг хэрэгжүүлж ер чаддаггүй. Үнэний дагуу үйлдэхгүй байна гэдэг нь аливааг өөрийн дураар хийнэ гэсэн үг бөгөөд аливааг өөрийн дураар хийнэ гэдэг нь Бурханыг орхино гэсэн үг; өөрөөр хэлбэл, тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй. Хүний санаа нь голдуу сайн, зөв зүйтэй гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар аливааг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг; аливааг ингэж хийх нь Бурханд захирагдаж байгаа хэрэг гэж тэд боддог. Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханыг үнэхээр эрж хайж, энэ тухай Бурханд залбирч байгаа юм биш; мөн тэд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагад нийцүүлэн сайн хийхээр хичээдэггүй. Тэдэнд ийм жинхэнэ байр байдал байдаггүй, тийм хүсэл ч байдаггүй. Энэ бол хэрэгжүүлэлтийнхээ явцад хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Энэ нь яаж нүгэл биш байх юм бэ? Чи өөрийгөө мэхэлж байгаа хэрэг бус уу? Тийм маягаар итгэвэл чи ямар үр дүнд хүрч чадах юм бэ? Түүнчлэн, итгэлийн ач холбогдол хаана байна вэ?

Чамайг тодорхой нэг зүйл хийх үед Бурхан маш сэтгэл ханамжгүй байсан. Тийм зүйл хийх гэж байхдаа чи Бурханд залбирсан уу? “Энэ асуудлыг Бурханы өмнө аваачсан бол Бурхан юу гэж үзэх байсан бол? Бурхан энэ талаар мэдсэн бол баярлах болов уу, уцаарлах болов уу? Үүнийг жигших юм болов уу?” гэж чи ер нь тунгаан бодож үзсэн үү? Чи үүнийг эрж хайгаагүй, тийм биз? Бусад хүн чамд сануулсан ч гэсэн чи тэр асуудлыг сүртэй юм биш, ямар ч зарчмаас зөрөөгүй, нүгэл биш гэж бодсоор л байх байсан. Үүнээс үүдэн чиний хийсэн зүйл Бурханы зан чанарт халдаж, Бурханыг асар их уурлуулж, тэр ч бүү хэл чамайг үзэн ядахад хүргэсэн. Хэрвээ чи үйлдэхээсээ өмнө тухайн асуудлыг эрж хайж, шинжилж, тодорхой харсан бол энэ тухайд барьцтай болох байсан биш үү? Заримдаа хүмүүс сайнгүй байдалд байлаа ч гэсэн хийхээр төлөвлөж байгаа бүх зүйлээ судалж, эрж хайхын тулд Бурханы өмнө нухацтайгаар аваачих юм бол ямар нэг томоохон алдаа гаргахгүй. Үнэнийг хэрэгжүүлэхдээ хүмүүс алдаа гаргахаас зайлсхийх хэцүү, гэвч чи аливааг хийхдээ яаж үнэний дагуу хийхийг мэддэг атлаа үнэний дагуу хэрэгжүүлдэггүй бол гол асуудал нь чи үнэнийг огт хайрладаггүй. Үнэнийг хайрладаггүй хүний зан чанар өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи Бурханы хүслийг үнэн зөвөөр ухаарч чаддаггүй, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй бол бусадтай нөхөрлөх ёстой. Хэрвээ тухайн асуудлыг хэн ч тодорхой харж чадахгүй байх шиг байвал чи хамгийн боломжийн шийдлийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ ийм маягаар хэрэгжүүлэхдээ бага зэрэг алдаа гаргасан гэдгээ эцэст нь олж мэдвэл үүнийгээ даруйхан залруулах ёстой, тэгвэл Бурхан энэ алдааг нүгэл гэж тооцохгүй. Энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ чи зөв санаа зорилготой байж, үнэний дагуу хэрэгжүүлж байсан бөгөөд зүгээр л үүнийг тодорхой харалгүй, үйлдэл чинь зарим нэг алдаанд хүргэсэн учраас энэ нь хэргийг хөнгөрүүлж болох нөхцөл байсан. Гэхдээ одоо үед олон хүн зүгээр л хоёр гартаа найдан ажиллаж, иймээ тиймээ юмыг өөрсдийн оюун ухаанд найдан хийдэг болсон бөгөөд “Энэ маягаар хэрэгжүүлэх нь Бурханы хүсэлд нийцдэг үү? Үүнийг ийм маягаар хийх юм бол Бурхан баяртай байх уу? Ийм маягаар хийвэл Бурхан надад итгэх үү? Ийм маягаар хийх юм бол би үнэнийг хэрэгжүүлэх үү?” гэх эдгээр асуултыг бодолцож үзэх нь ховорхон байдаг. Бурхан энэ явдлыг сонсоод, “Чи үүнийг зөв, зохистой байдлаар хийжээ. Энэ чигээрээ байгаарай” гэж хэлж чадах уу? Чи өөрт тулгардаг асуудал болгоноо анхааралтай шинжилж чаддаг уу? Нэг бүрд нь нухацтай, нягт нямбай хандаж чаддаг уу? Аль эсвэл үүнийг хийж байгаа байдлыг чинь Бурхан үзэн яддаг эсэх, чиний арга барилыг бусад бүх хүн юу гэж боддог, мөн үүнийг өөрийнхөө хүсэлд тулгуурлан, хүслээ хангахаар хийж байгаа эсэхээ тунгаан бодож чаддаг уу…? Чи энэ талаар илүү их бодолхийлж, эрж хайх ёстой ба алдаа чинь улам бүр багасна. Аливааг энэ маягаар хийснээр чи үнэнийг үнэхээр эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг хүн гэдгээ батална, учир нь чи үнэний шаарддаг чиглэлийн дагуу аливааг хийж байгаа билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас эш татав

Юуг ч сайн хийхийн тулд үнэн-зарчмыг эрж хайх шаардлагатай. Хүн юмыг хийж байхдаа яаж сайн хийх вэ гэдгээ нэгэн үзүүрт сэтгэлээр бодох ёстой бөгөөд Бурханы өмнө залбирч, эрж хайхын тулд өөрийгөө тайван байлгах шаардлагатай. Ямар нэг зүйл хийхийн өмнө бусадтай нөхөрлөж, нөхөрлөл хийх хүн байхгүй бол тухайн асуудлыг өөрөө тунгааж, тэр зүйлийг сайн хийх арга замыг эрж хайж, залбирах шаардлагатай. Бурханы өмнө өөрийгөө тайван байлгана гэдэг энэ юм. Чи Бурханы өмнө тайван байхын тулд юу ч бодох хэрэггүй; чи үйлдэхийн зэрэгцээ тунгаан бодож, зүрх сэтгэлдээ эрж хайх, хүлээх хандлагатайгаар энэ асуудлыг зохицуулах тохиромжтой арга замыг эрж хайх ёстой. Хэрэв чи тухайн асуудлыг огтхон ч мэдэхгүй бол асуух хүн ол. Тэднээс чи ямар хандлагаар асуух ёстой вэ? Үнэндээ чи эрж хайж, хүлээж, Бурхан хэрхэн ажилладгийг ажиж байх ёстой. Ариун Сүнс дотроос чинь тэр даруй гэрэлтүүлэх гэрэл асааж буй мэтээр чамайг гэгээрүүлж, замчилдаг юм биш. Бурхан чамд ойлгуулахын тулд хүн юм уу үйл явдлыг ямагт ашигладаг. Залбирахаар сүрхий сөгдөөд, тэндээ олон цагаар байхаас өөрөөр эрж хайх олон арга зам бий; ингэх нь бусад бүх асуудлыг саатуулдаг. Заримдаа хүн алхаж явахдаа асуудлыг тунгаан бодож болох юм; заримдаа асуудал гарах үед энэ тухай бүлгээрээ нөхөрлөхөөр яаравчилж магад; хааяа хүн Дээрхийг эрж хайж болно. Зарим үед ганцаараа Бурханы үгийг уншиж болно; заримдаа яаралтай асуудал гарахад хүн тухайн нөхцөл байдлын бодит байдлыг ойлгохын тулд газар дээр нь яаран очоод, дараа нь зүрх сэтгэлдээ залбирч, эрж хайх зуураа эхний ээлжид, одоо ухаарч буй зарчмынхаа дагуу асуудлыг зохицуулж болно. Та нар аливааг чадварлаг байдлаар ийнхүү хийх ёстой! Асуудал гарах болгонд сандраад байж болохгүй. Та нар эрж хайх хэд хэдэн аргад суралцах ёстой: Үүрэг гээд завгүй байх үедээ хэр завгүй байгаадаа тааруулан эрж хай; цаг завтай байх үедээ завтай байгаа нөхцөлдөө тааруулан эрж хайж, хүлээ. Янз бүрийн арга зам бий. Хүлээхэд хангалттай хугацаа байвал хэсэг хугацаанд хүлээ. Томоохон асуудалд яаруу байж болохгүй; яарсандаа алдаа гаргасны үр дагавар санаанд багтамгүй байх болно. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хүлээж, дараа нь юу болохыг ажих ёстой, эс бөгөөс чи тухайн нөхцөл байдлын талаар мэдлэгтэй хүнээр туслуулна. Эдгээр нь бүгд эрж хайх арга зам юм. Бурхан хүмүүсийг гэгээрүүлэхэд ганцхан арга ашигладаг юм биш; Бурханы үг ч чамайг дангаараа гэгээрүүлдэггүй, мөн Бурхан үргэлж эргэн тойрны чинь хүмүүсээр чамд удирдамж өгдөггүй. Чиний мэргэшлээс гадуур асуудал, урьд нь хэзээ ч дайралдаж байгаагүй зүйлсийн тухайд Бурхан чамайг яаж гэгээрүүлдэг вэ? Бурхан тиймэрхүү тулгарсан асуудлыг ойлгодог тодорхой хүмүүсийг ашигладаг. Чи тэднийг яаран олж, хэдэн зөвлөмж ав, тэгээд зарчмын дагуу зөв зүйл хий, үүнийг хийж байхад чинь Бурхан чамайг замчилна. Гэхдээ чи тухайн мэргэжлийн чадвар, мэргэшлийн талаар бага зэрэг ойлгож, зарим нэг ухагдахуунтай байх ёстой; энэ суурин дээр юу хийх ёстой талаар чинь Бурхан чамайг гэгээрүүлнэ.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Чи бүх зүйлээс Бурханы хүслийг эрж хайх хэрэгтэй, бүх зүйлээс үнэнийг эрж хайх ёстой. Жишээлбэл, хоол, хувцас, хувийн асуудал гэх мэт юмсаас чи хэрхэн үнэнийг эрж хайдаг вэ? Эдгээр зүйлд эрж хайх үнэн байдаг уу? Зарим нь: “Ямар ч байсан сайн идэж, сайхан хувцаслах сайхан; муу идэж, муухан хувцасласнаар хүн алдахад хүрнэ” гэж хэлдэг. Ийм үзэл бодолд үнэний хувь бий юу? Амьдралд сайн идэж, сайхан хувцаслах амин чухал уу? Огтхон ч үгүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханыг мэдэж, үнэнийг олж авч үнэхээр чаддаг бол тэр хүн хийдэг бүхнээрээ Бурханд гэрчлэл хийж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байдаг. Тэр хүн хэчнээн муухан идэж, хувцасласан ч гэсэн түүний амьдралд үнэ цэн байсаар байдаг, мөн тэрээр Бурханы сайшаалыг хүртэж чадна—энэ хамгийн утга учиртай зүйл бус уу? Хүн ямар хувцас өмсөх нь огт чухал биш; сайхан хувцас өмссөнөөр ерөөгдөнө гэсэн баталгаа байхгүй. Буруу замаар явбал бас л хараагдана, харин ноорхой хувцас өмссөн боловч үнэнийг олж авсан хүн ялгаагүй л Бурханаар ерөөгдөнө. Тиймээс хоол, хувцасны асуудалд хэрхэн хандах талаар эрж хайх үнэн гэж бий, үүргээ гүйцэтгэхэд хэрхэн хандах талаар эрж хайх үнэн бүр ч их бий. Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь маш ноцтой асуудал юм! Хэрэв чи Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Түүний өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлбэл зохино. Хүмүүс Бурханы даалгасан ямар ч даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдэг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг; энэ нь тэдний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг; ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино. Хүмүүс Бурханы даалгасан зүйлд хэрхэн хандах талаар нэгд нэггүй ойлгох ёстой бөгөөд хүнд даалгадаг Түүний даалгаврууд нь Бурханы өргөмжлөл, онцгой ивээл гэдгийг ядаж ухамсарлах ёстой; тэдгээр нь хамгийн алдар цуутай зүйлс юм. Бусад бүх зүйлийг орхиж болно; хүн амиа золиослох хэрэгтэй болсон ч Бурханы даалгаврыг мөн л биелүүлэх ёстой. Эрж хайх үнэн энд байхгүй гэж үү? Зан чанарын өөрчлөлтөд хүрэх нь эцэстээ үнэнийг эрж хайхтай холбоотой байдаг! Хэрвээ чи, хүмүүс яагаад амьдардаг, амьдралыг ямар өнцгөөс харах ёстой тухай үнэнийг ойлговол амьдралын талаарх үзэл бодол чинь өөрчлөгдөх бус уу? Үүнээс ч илүүтэйгээр энд эрж хайх үнэн бий. Бурханыг хайрлахад ямар үнэн байдаг вэ? Хүмүүс яагаад Түүнийг хайрлах ёстой вэ? Түүнийг хайрлахын ач холбогдол юу вэ? Хүн Бурханыг хайрлах тухай үнэний талаар тодорхой ойлголттой болж, сэтгэлийнхээ гүнд Түүнийг хайрлаж чадвал, тэр хүн зүрх сэтгэлдээ Бурханыг өчүүхэн бага хайрладаг ч гэсэн, түүний амь жинхэнэ бөгөөд тэрээр хамгийн их ерөөгдсөн хүмүүсийн нэг байдаг. Бүх зүйлээс үнэнийг эрж хайдаг хүмүүсийн амь хамгийн хурдан өсөж, зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаг. Бүх зүйлээс үнэнийг эрж хайдаг тэр л хүмүүсийг Бурхан хайрладаг. Үзэл, хоосон сургаалд найдаж, эсвэл бүх зүйл дээр хууль дүрэм дагадаг бол хүн ахиж дэвшихгүй; тэрээр хэзээ ч үнэнийг олж авахгүй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт таягдуулна. Бурхан ийм хүнийг хамгийн их үзэн яддаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хэрвээ итгэгчийн үйлдэл үнэнтэй холбоогүй бол тэрээр үл итгэгчтэй адил юм. Ийм хүн бол зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, Бурханыг орхидог хүн бөгөөд тийм хүн эзнийхээ төлөө зарим нэг хар бор ажил хийж, багахан төлбөр аваад яваад өгдөг, Бурханы гэр дэх хөлсний ажилчин шиг байдаг. Энэ бол Бурханд итгэдэг хүн ер биш. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чи юу хийж болохыг өмнө нь дурдсан. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэх нь чиний бодож, ажиллах ёстой эн тэргүүний зүйл; энэ нь чиний хэрэгжүүлэлтийн зарчим, цар хүрээ байх ёстой. Хийж байгаа зүйл чинь үнэнтэй нийцэлтэй эсэхийг чи яагаад олж тогтоох ёстой вэ гэвэл, энэ нь үнэнтэй нийцэлтэй байвал Бурханы хүсэлд лавтай нийцдэг. Чи асуудлын зөв, буруу эсэх, бусад бүх хүний санаанд нийцэж байгаа эсэх, өөрийн чинь хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг хэмжих ёстой юм биш; харин энэ нь үнэнтэй нийцдэг эсэх, мөн чуулганы ажил, ашиг сонирхолд үр өгөөжтэй эсэхийг олж тогтоох ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг харгалзан үздэг бол аливааг хийхдээ Бурханы хүсэлтэй улам бүр нийцэлтэй болно. Хэрвээ чи аливааг хийхдээ эдгээр талыг харгалзан үздэггүй, зүгээр л өөрийнхөө хүсэлд найддаг бол тэдгээрийг буруу хийх нь лавтай, учир нь хүний хүсэл үнэн биш бөгөөд мэдээж Бурхантай нийцэлгүй байдаг. Хэрвээ чи Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсвэл өөрийн хүслийн дагуу бус, үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Зарим хүн үүргээ биелүүлэх нэрийдлээр тодорхой нэг хувийн ажил хэргээ явуулдаг. Ах эгч нар нь үүнийг зохисгүй гэж үзэж, өөрсдийг нь зэмлэдэг ч энэ хүмүүс буруушаалтыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь чуулганы ажил, санхүү, хүмүүсийг оролцуулаагүй хувийн асуудал байсан учраас үнэний цар хүрээг зөрчсөнд тооцогдохгүй, Бурхан энэ асуудалд оролцох ёсгүй гэж тэд боддог. Та нарт зарим зүйл ямар нэг зарчим юм уу үнэнтэй хамаагүй хувийн асуудал мэт санагдаж магад. Гэхдээ хийсэн зүйлийг чинь харахад, чи Бурханы гэр бүлийн ажлыг бодолцож, хийсэн зүйл чинь ямар нөлөө үзүүлэхийг огт харгалзан үзээгүй учраас маш аминчхан аашилсан; чи гагцхүү өөрийнхөө ашиг тусыг бодолцож байж. Энэ нь угаасаа ариун хүмүүсийн ёс зүй, түүнчлэн хүний хүн чанартай холбоотой асуудлыг хамардаг. Чиний хийж байсан зүйл чуулганы ашиг сонирхолтой ч, үнэнтэй ч хамаагүй байлаа гэсэн үүргээ биелүүлэх нэрийдлээр хувийн асуудлаа зохицуулах нь үнэнтэй нийцдэггүй. Чи юу хийж байгаа, хэрэг явдал хэр том, эсвэл жижиг байх, мөн үүнийг Бурханы гэр бүл дэх үүргээ биелүүлэхийн тулд хийж байна уу, эсвэл хувийн шалтгаанаар хийж байна уу гэдэг чинь хамаагүй, хийж байгаа зүйл чинь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг, түүнчлэн хүн чанартай хүний хийх зүйл мөн эсэхийг чи бодож үзэх ёстой. Хийж байгаа бүх зүйлдээ ингэж үнэнийг эрж хайдаг бол чи үнэхээр Бурханд итгэдэг хүн юм. Хэрэв чи бүх хэрэг явдал, бүх үнэнд ийм маягаар хандвал зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Зарим хүн хувийн зүйл хийж байхдаа үнэнийг зүгээр л үл тоомсорлож, хүссэнээрээ хийж, өөрийнхөө дуртай, өөрт нь ашигтай ямар ч байдлаар хийж болно гэж боддог. Энэ нь Бурханы гэр бүлд хэрхэн нөлөөлж болох талаар тэд өчүүхэн ч анхаарч үздэггүй, хийж байгаа зүйл нь ариун хүмүүсийн ёс зүйд нийцэх эсэхийг ч бодолцож үздэггүй. Эцэст нь тухайн хэргээ дуусгамагцаа дотор нь харанхуйлж, тавгүйтэж эхэлдэг ч яагаад гэдгийг нь мэддэггүй. Энэ цээрлүүлэлт зүй ёсных биш гэж үү? Бурханы зөвшөөрдөггүй зүйлийг хийдэг бол чи Бурханд халджээ. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд аливааг байнга өөрсдийн хүсэлд үндэслэн хийдэг бол үргэлж Бурханд халдана. Ийм хүмүүсийн хийдэг зүйлийг Бурхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэв тэд гэмшихгүй бол шийтгэл нэг их холгүй байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас эш татав

Өмнөх: 23. Бурханы хүслийг ухаарахаар эрж хайх зарчмууд

Дараах: 25. Үнэнийг хэрэгжүүлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх