43. Төгс болгуулахаар эрж хайх зарчмууд

(1) Зүрх сэтгэлээ Бурханд өгч, өөрийгөө Бурханд бүрэн зориулж, Бурханы төлөө зарлагадаж, Бурханы үгийг үнэн сэтгэлээсээ уншиж, Түүний үгээр Түүнтэй ярилцах шаардлагатай;

(2) Өөрийгөө чин сэтгэлээсээ Бурханы төлөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэхдээ завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хай. Бусадтай эв зохицолтойгоор хамтран ажиллаж, үүргээ хангалттай гүйцэтгэ;

(3) Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээн авч, худал үг, хуурамч байдал, ов мэх, хааш яаш, хуумгай ажлаа бүрмөсөн төгсгөл болго. Үнэнч шударга хүн бай;

(4) Төрөл бүрийн шалгалтын үеэр үнэнийг эрж хайж, үзэл болон завхралыг шийдвэрлэж, Бурханы хүсэлд анхаарал хандуулж сур, мөн Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг бол.

Холбогдох Бурханы үг:

Хүн Хаанчлалын эрин үед бүрмөсөн бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулалтын ажлын дараа хүн цэвэршүүлэлт, гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн авах шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд автсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсоно; тэд бол хүн чанартай, Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээс салахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм. Үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүс өнөөдөр бусдын хүчээр хоолоо олж идсээр байх ч эцсийн гай зовлон, эцсийн туршилтаас нэг нь ч зугтаж чадахгүй. Ялах хүмүүсийн хувьд тийм гай зовлон нь үлэмж их цэвэршүүлэлт юм; харин үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүсийн хувьд энэ нь бүрэн таягдан хаягдах ажил мөн… Хүнийг аврах ажил нь байлдан дагуулалтын ажил дууссаны дараа биелдэггүй. Байлдан дагуулалтын ажил дууссан хэдий ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; хүн бүрэн ариусгагдаж, Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс бүрэн төгс болгуулж, зүрх сэтгэлдээ Бурхангүй дүр эсгэгчид арилмагц л ийм ажил дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгодоггүй хүмүүс бүрмөсөн таягдан хаягдах ба таягдан хаягддаг хүмүүс нь диаволынх юм. Тэд Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй тул Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд хэдий энэ хүмүүс өнөөдөр Бурханыг дагадаг ч эцэстээ үлдэх хүмүүс мөн гэдгийг энэ нь баталдаггүй. “Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс аврал хүртэнэ” гэдэг үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр, Бурханыг дагах нь амархан гэж олон хүн итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч төгс болгуулах хүмүүсийн нэг мөн гэдгийг чинь энэ нь баталдаггүй. Шалгалт туулах чадваргүй, гай зовлонгийн дунд ялгуусан байх чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй тул Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийн шийдвэртэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь эргэлзээгүй. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч зохисгүй хандахгүй. Хаанчлал дахь ялагчид өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлдээ үндэслэн тахилч юм уу дагагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялгуусан байдаг бүх хүн хаанчлал доторх тахилчдын бүлэг болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг байгуулагдана. Тэр цаг ирэхэд хүн Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдрах ёстой. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болон тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийсэн гэрчлэлээр нь тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг цол биш. Хүн байр сууриа олмогц Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрлөөрөө ангилагдаж, анхдагч байр сууриндаа эргэн очдог бөгөөд энэ нь Бурханы ажил гүйцэлдсэний тэмдэг, Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн, мөн Бурханы ажлын үзэгдэл болон хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэст нь хүн Бурханы хаанчлалд амарч, Бурхан ч гэсэн оршин суудаг газартаа амрахаар буцна. Энэ нь Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр ажлаа хийхээр ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Өөрийнх нь бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Өөрийнх нь хийдэг бүх ажил хийгээд хүнийг байлдан дагуулахаар гүйцэлдүүлдэг Өөрийнх нь бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодитой байдаг, ийм гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхдээ Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж, зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Бурханыг үнэхээр гэрчилдэг хүмүүс яагаад Түүнд цангинасан гэрчлэл хийх чадвартай байдгийн шалтгаан нь тэдний гэрчлэл Бурханыг гэх жинхэнэ мэдлэг болон жинхэнэ хүсэл тэмүүлэлд суурилдагт оршино. Ийм гэрчлэлийг сэтгэл хөдлөлөөр биш, харин Бурхан болон Түүний зан чанарын талаарх мэдлэгийн дагуу хийдэг. Тэд Бурханыг мэдэж авсан учраас Бурханыг гарцаагүй гэрчилж, Бурханыг хүсэмжилдэг бүх хүнд Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдал, бодитой байдлын талаар мэддэг байх ёстой гэдгээ мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл хар аяндаа бий болдог бөгөөд бодитой, бодит ач холбогдолтой, үнэ цэнтэй байдаг. Энэ нь идэвхгүй, хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийн амьдрал хамгийн үнэ цэнтэй, утга учиртай байдаг, зөвхөн тэд л Бурханд үнэхээр итгэдгийн шалтгаан нь энэ хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон удирдлагын төлөө амьдарч чаддагаас болдог. Учир нь тэд харанхуйд биш, харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш, харин Бурханы ерөөсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс; тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлж чадна. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдарч, зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын тулд байдаг, Тэрээр бүх хүний хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажилд бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр тэнгэрийн дор хаа сайгүй алхан явж, газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, арьсны өнгө нь өөр боловч оршихуй нь нэгэн адил утга учиртай; тэд бүгд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, адилхан хүсэлтэй байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж, Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, Бурхан тэднийг ерөөсөн бөгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Би Петр шиг хүмүүсийг, төгс болгуулахаар зорьдог хүмүүсийг л хүсдэг. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг олж авах учиртай юм биш. Бурхан ч гэсэн та нарыг олж авах нь үүний зорилго юм; та нар Бурханаар авхуулахын тулд Бурханыг олж авдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, эдгээр үгийг хэрэгжүүлэх үе чинь эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч бас эдгээр үгийг олж авсан байна, өөрөөр хэлбэл, та нар дээд зэргийн энэхүү авралыг олж авсан байх болно. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болсон байх болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан нэгний төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, харин алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй буюу Еховагийн амьсгалгүй хүн тул ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх боломжтой ч олж авсан зүйл чинь өчүүхэн аврал төдий бөгөөд чи сүнстэй амьд оршихуй болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт туулсан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба цэвэрлэгдсэн хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнтэй бөгөөд тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэхийн тулд хүн Бурханаар төгс болгуулах гэж юу гэсэн үг болохыг, төгс болгуулахын тулд ямар нөхцөлийг биелүүлсэн байх ёстойгоо эхлээд ойлгох ёстой. Эдгээрийг ойлгомогцоо хүн хэрэгжүүлэлтийн замыг хайх ёстой. Төгс болгуулахын тулд тодорхой хэв чанартай байх ёстой. Олон хүн төрөлхөөсөө хангалттай хэв чанартай байдаггүй бөгөөд тэр тохиолдолд чи төлөөс төлж, хувийн үзэл бодлын үүднээс шаргуу хөдөлмөрлөх ёстой. Хэв чанар чинь муу байх тусам илүү хувийн хүчин чармайлт гаргах ёстой. Чи Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлэх тусмаа төгс төгөлдрийн замд илүү хурдан хөл тавих болно. Залбирлаар дамжуулан чи залбирлын талбарт төгс болгуулж чадна; бас Бурханы үгийг идэж, ууж, тэдгээрийн мөн чанарыг ойлгож, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулснаар төгс болгуулж чадна. Бурханы үгийг өдөр тутам туулснаар өөрт чинь юу дутагдаж байгааг мэдэж авах ёстой; түүнчлэн, хөнөөлт дутагдал болон сул талаа танин мэдэж, Бурханд залбирч, Бурханаас гуйх хэрэгтэй. Тэгснээр чи аажмаар төгс болгуулна. Төгс төгөлдөрт хүрэх зам бол: залбирах, Бурханы үгийг идэж, уух, Бурханы үгийн мөн чанарыг ухаарах; Бурханы үгийн туршлагад орох; өөртөө дутагдаж буй зүйлийг мэдэж авах; Бурханы ажилд захирагдах; Бурханыг гэх хайраараа дамжуулан Бурханы ачааг анхаарч, махан биеийг хаях; ах, эгч нартайгаа байнгын нөхөрлөх явдал, энэ нь туршлагыг чинь баяжуулж чадна. Нийтийн амьдрал ч бай, хувийн амьдрал ч бай хамаагүй, том эсвэл жижиг цугларалт ч бай хамаагүй, энэ бүхэн нь чамд туршлага хуримтлуулж, сургалт хүлээж авах боломж олгож, ингэснээр Бурханы өмнө зүрх сэтгэл чинь тайван байж, Бурхан руу эргэн ирж чадна. Энэ бүхэн нь төгс болгуулах үйл явцын нэг хэсэг юм. Өмнө дурдсанчлан, Бурханы үгийг туулах гэдэг нь үнэхээр Бурханы үгийг амталж, амьдран харуулж чаддаг байна гэсэн үг бөгөөд ингэснээр чи Бурханд итгэх илүү их итгэл, хайрыг олж авна. Ийм маягаар чи завхарсан, сатанлаг зан чанараа аажмаар хаяж; зохисгүй сэдлээс өөрийгөө чөлөөлж; хэвийн хүний төрхийг амьдран харуулна. Чиний дотор Бурханыг гэх хайр хэдий чинээ их байна, өөрөөр хэлбэл, чи Бурханаар хэдий чинээ төгс болгуулна, Сатаны завхралд төдий чинээ бага автана. Чи бодит туршлагаараа дамжуулан, төгс болгуулах замд аажмаар хөл тавина. Тиймээс, хэрвээ чи төгс болгуулахыг хүсдэг бол Бурханы хүслийг анхаарч, Бурханы үгийг туулах нь нэн чухал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Чи төгс болгуулахыг үнэхээр хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол махан биеэ хаях зоригтой, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаг, мөн идэвхгүй эсвэл сул дорой биш байх болно. Чи Бурханаас ирдэг юм бүхэнд дуулгавартай байж чаддаг, ил, далд хийдэг бүх үйлдэл чинь Бурханд харуулахуйц байх болно. Хэрвээ чи үнэнч шударга бөгөөд бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлдэг бол төгс болгуулна. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар авирладаг зальжин хүмүүс төгс болгуулах хүсэлгүй байдаг. Тэд бүгдээрээ мөхөл болон сүйрлийн хүүхдүүд билээ; тэд Бурханд биш, харин Сатанд харьяалагддаг. Тэд бол Бурханы сонгодог төрлийн хүн биш! Хэрвээ чиний үйлдэл, зан авир Бурханы өмнө үзүүлж, Бурханы Сүнс шинжилж болохооргүй бол энэ нь чамд асуудал байгаагийн баталгаа юм. Чи Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, зан чанарынхаа өөрчлөлтөд санаа тавьсан цагт л төгс болгуулах замд хөл тавьж чадна. Бурханаар төгс болгуулж, Бурханы хүслийг гүйцэтгэхийг үнэхээр хүсэж байгаа бол гомдлын ганц ч үг ган хийхгүй, Бурханы ажлыг үнэлэх буюу шүүж зүрхлэхгүйгээр Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах хэрэгтэй. Эдгээр нь Бурханаар төгс болгуулах наад захын шаардлагууд юм. Бурханаар төгс болгуулахаар эрж хайдаг хүмүүсээс шаарддаг хамгийн чухал шаардлага бол бүх зүйлийг Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр үйлдэх юм. “Бурханыг хайрлах зүрх сэтгэлээр үйлдэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чиний бүх үйлдэл, зан авир Бурханы өмнө үзүүлж болохуйц байна гэсэн үг. Зөв санаа зорилготой учраас үйлдэл чинь зөв ч бай, буруу ч бай, тэрийгээ Бурханд юм уу ах, эгч нартаа харуулахаас айхгүй байж; чи Бурханы өмнө тангараг өргөж зүрхэлдэг. Чи Бурханаар шинжүүлэхийн тулд санаа зорилго, бодол, санаа болгоноо Түүний өмнө үзүүлэх ёстой; ийм маягаар хэрэгжүүлж, орох юм бол чиний амийн ахиц дэвшил хурдан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Бурханаар ашиглуулж, төгс болгуулахыг хүсдэг бол зовж зүдрэх хүсэл, итгэл, тэсвэр хатуужил, дуулгавартай байдал, Бурханы ажлыг туулах, Түүний хүслийг ухаж ойлгох, Түүний уй гашуунд санаа тавих чадвар гээд бүгдийг чи эзэмших ёстой. Хүнийг төгс болгох хялбар биш бөгөөд туулсан цэвэршүүлэлт бүр чинь чамаас итгэл, хайр шаарддаг. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол замаар ердөө хурдлан урагшлах нь хангалтгүй, Бурханы төлөө ердөө өөрийгөө зарлагадах ч бас хангалтгүй. Бурханаар төгс болгуулдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой. Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний зохицуулалтад захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг хангахын тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи зүрх сэтгэлдээ харамслыг мэдэрч чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо чи харамсаж чадна. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Петрийн эрж хайсан зүйл бол Бурханы үгийн цэвэршүүлэлтээр дамжуулан, Бурханы өгсөн олон янзын шалгалт дунд өөрийгөө мэдэж авах, өөрөөс нь юу илчлэгдсэнийг харах явдал байв. Эцэст нь өөрийгөө үнэхээр ойлгож авах үедээ Петр хүмүүс хэчнээн гүн гүнзгий завхарсныг, хэчнээн үнэ цэнгүй, Бурханд үйлчлэхэд зохисгүй болохыг, Бурханы өмнө амьдрах эрхгүй болохыг ухаарчээ. Тэгээд Петр Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн юм. Эцэст нь тэрээр: “Бурханыг мэдэх нь хамгийн эрхэм нандин зүйл! Хэрвээ би Бурханыг мэдэлгүйгээр үхсэн бол үнэхээр өрөвдөлтэй байх байсан; Бурханыг мэдэх нь хамгийн чухал, хамгийн утга учиртай зүйл гэдгийг би мэдэрч байна. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй бол амьдрах эрхгүй бөгөөд түүнд ямар ч амьдрал байхгүй” гэж боджээ. Петрийн туршлага энэ хэмжээнд хүрэх үед тэрээр өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, энэ талаар харьцангуй сайн ойлголттой болсон байлаа. Магадгүй тэр үүнийг өнөөгийн хүмүүс шиг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан байж болох ч Петр энэ байр байдалд үнэхээр хүрсэн юм. Тиймээс амийг эрэлхийлж, Бурханаар төгс болгуулах нь Бурханы айлдварууд дотроос өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, түүнчлэн уг чанарынхаа талуудыг ухамсарлаж, үүнийг үгээр үнэн зөв илэрхийлж, тодорхой, илэн далангүй ярихыг шаарддаг. Зөвхөн энэ л өөрийгөө үнэхээр мэдэх явдал бөгөөд чи Бурханы шаарддаг үр дүнд хүрсэн байх болно. Хэрвээ мэдлэг чинь энэ цэгт хараахан хүрээгүй ч чи өөрийгөө мэддэг хэмээн зүтгэж, амийг олж авсан гэж хэлж байгаа бол ердөө сагсуурч байгаа бус уу? Чи өөрийгөө мэддэггүй, мөн Бурханы өмнө юу болохоо, хүн байх стандартад үнэхээр нийцсэн эсэхээ, хэчнээн олон сатанлаг элементийг дотроо агуулсаар байгаагаа ч мэддэггүй. Чи хэнд харьяалагддаг тухайгаа одоо ч тодорхой мэддэггүй бөгөөд өөрийгөө огт мэддэггүй, тэгвэл чи яаж Бурханы өмнө эрүүл ухаантай байж чадах юм бэ? Амийг эрэлхийлж байхдаа Петр шалгалтуудын үеэр өөрийгөө ойлгож, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж, Бурханыг мэдэхээр чармайсан бөгөөд эцэст нь “Хүмүүс амьдралдаа Бурханыг ойлгохоор эрж хайх ёстой; Түүнийг мэдэх нь хамгийн шийдвэрлэх чухал зүйл. Хэрвээ би Бурханыг мэддэггүй бол үхэх үедээ тайван байж чадахгүй. Өөрийг нь мэдэнгүүт Бурхан намайг үхүүлэх юм бол би үүнийг хийхдээ бас л хамгийн их сэтгэл хангалуун байх болно; би өчүүхэн ч гомдоллохгүй ба бүх амьдрал минь ханамжтай байх болно” гэж бодсон юм. Петр Бурханд итгэж эхэлсэн даруйдаа ийм түвшний ойлголт олж авч, ийм цэгт хүрч чадаагүй юм; эхлээд тэрээр асар олон шалгалт туулах хэрэгтэй болсон. Түүний туршлага тодорхой хэмжээнд хүрэх ёстой байсан бөгөөд өөрийгөө бүрэн ойлгосныхоо дараа л тэрээр Бурханыг мэдэхийн үнэ цэнийг мэдэрч чадсан билээ. Тиймээс Петрийн явсан зам бол амийг олж авах, төгс болгуулах зам байв; түүний онцгой хэрэгжүүлэлт үндсэндээ энэ тал дээр төвлөрч байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Эдүгээ та нарын голчлон эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулж, өөрт тулгарсан бүх хүн, хэрэг явдал, зүйлээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохыг илүү ихээр та нарт оруулах болно. Та нар эхлээд Бурханы өвийг газар дээр хүлээн авах ёстой; тэгсэн цагт л Бурханаас илүү их, илүү агуу ерөөлийг өвлөх эрхтэй болно. Энэ бүгд нь та нарын эрж хайх ёстой, юуны өмнө ойлгох ёстой зүйл юм. Бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахаар эрж хайх тусмаа чи бүх зүйлээс Бурханы гарыг төдий чинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн хэрэг явдал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохоор идэвхтэйгээр эрж хайна. Чи нүгэл үйлдэхгүй, ямар ч үзэлгүй, амьдралын гүн ухаангүй, хүний хүсэл зориггүй байх төдийхнөөр сөрөг байдалдаа сэтгэл хангалуун болж болохгүй. Бурхан хүнийг үй олон аргаар төгс болгодог; бүх хэрэг явдалд төгс болгуулах боломж бий бөгөөд олж авсан зүйлийг чинь илүү баяжуулахын тулд Тэр чамайг эерэг талаас нь төдийгүй сөрөг талаас нь ч бас төгс болгож чадна. Бурханаар төгс болгуулах боломж, авхуулах тохиол өдөр болгон гарч байдаг. Хэсэг хугацаанд ийнхүү туршлагажсаны дараа чи асар их өөрчлөгдөж, өмнө нь мэддэггүй байсан маш олон зүйлийг аяндаа ойлгоно. Бусдаар заалгах хэрэггүй; мэдээгүй байхад чинь Бурхан чамайг гэгээрүүлэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрлийг олж, бүх туршлагадаа илүү нарийн орно. Бурхан чамайг баруун зүүн тийш хэлбийлгэхгүйгээр залж чиглүүлнэ. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд хөл тавина.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт”-аас эш татав

Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болох явдлаар хязгаарлаж болохгүй. Иймэрхүү туршлага нь хэтэрхий өрөөсгөл, хэтэрхий багыг багтаадаг бөгөөд хүмүүсийг маш бага хүрээнд хязгаарлахаас өөр аргагүй болно. Тийм учраас хүмүүс шаардлагатай сүнслэг шим тэжээлээр ихээхэн дутагдах болно. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал бүх зүйл дээр хэрхэн туршлагажихыг сурч, өөрт тохиолдож буй бүхнээс гэгээрлийг олж авч чаддаг байх ёстой. Сайн ч бай, муу ч бай чи үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг сөрөг болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи хүний харах өнцгөөс юмыг задлан шинжилж, судлах (ингэх нь чиний туршлагын гажуудал болно) биш Бурханы талд зогсож байхдаа юмыг дэнсэлж чаддаг байх ёстой. Хэрвээ чи ингэж туршлагаждаг бол зүрх сэтгэл чинь чиний амийн ачаагаар дүүрэх болно; чи байнга Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, хэрэгжүүлэлтийнхээ хувьд тийм ч амар хазайхгүй. Ийм хүмүүсийн өмнө гэгээлэг ирээдүй байдаг. Бурханаар төгс болгуулах маш олон боломж бий. Энэ бүгд нь та нар Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс мөн эсэхээс, Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулж, Түүний ерөөл, өвийг хүлээн авах шийдэмгий байдал та нарт байгаа эсэхээс хамаардаг. Зөвхөн шийдэмгий байдал байгаад хангалтгүй. Та нар ихээхэн мэдлэгтэй байх ёстой, эс бөгөөс хэрэгжүүлэлтээсээ үргэлж хазайх болно. Бурхан та нарыг нэг бүрчлэн төгс болгохыг хүсдэг. Одоогийн байдлаар, ихэнх хүн Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн хэдий ч Бурханы нигүүлслийг эдлэх төдийхнөөр өөрсдийгөө хязгаарлагдаж, Түүнээс махан биеийн багахан тав тухыг хүлээн авахыг л хүсэж байдаг атлаа илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй бөгөөд хүний зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, үйлчлэл болон Бурханыг гэх хайрын сэтгэлд нь сэв арай бага байдаг ч дотоод мөн чанар, хоцрогдмол сэтгэлгээнийх нь тухайд бол хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэлийг байнга эрж хайсаар байдгийн дээр хүнийг төгс болгох Бурханы нөхцөл болон зорилго юу болохыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал бүдүүлэг, доройтсон хэвээр, өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй, бусдын төлөө л итгэж байгаа юм шиг, хэлбэр төдий хийж, хааш яаш аргацаан, урсгал даган зорилгогүй амьдардаг. Цөөн хэд нь л бүх зүйл дээр Бурханы үг рүү орохоор эрж хайж чаддаг, илүү их, баялаг зүйлсийг олж авч, өнөөдөр Бурханы гэр дэх үлэмж их хөрөнгөтэй хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахаар эрж хайж, газар дээр Бурханы амласан зүйлийг хүлээн авч чаддаг бол, хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэхээр эрж хайж, цаг хугацааг дэмий өнгөрөөдөггүй бол идэвхтэйгээр ороход хамгийн тохирсон зам энэ мөн билээ. Ийм маягаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнтэй, эрхтэй байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт”-аас эш татав

Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу? Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь руу орохдоо ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой харсан уу? Чиний байгаа чуулган элс шиг тархай бутархай боловч чи үүнд санаа зовдог ч үгүй, түгшдэг ч үгүй бол, мөн ах, эгч нар чинь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уухгүй байгааг хараагүй царайлдаг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Ийм хүмүүс бол Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс биш юм. Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс зөв шударга байдлаар өлсөж, цангадаг бөгөөд Бурханы хүслийг анхаардаг. Тиймээс та нар одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ. Зарим хүн үүнд үнэмшдэггүй боловч хэрвээ чи итгэхгүй байгаа бол зүгээр л хүлээгээд харзна. Эдгээр үгийг хэрэгжүүлэх цор ганц зорилготой зарим хүн байдаг. Харин чи эдгээр үгийн төлөө өөрийгөө золиослохыг хүсэж байна уу?

Хэрвээ чи Бурханаар төгс болгуулах боломжийг эрж хайдаггүй бол, мөн төгс төгөлдрийг эрж хайхдаа бусдаас урьтахаар чармайдаггүй бол эцэстээ харууслаар дүүрнэ. Төгс төгөлдөрт хүрэх хамгийн сайхан боломж одоо байна; одоо бол туйлын сайхан цаг. Чи Бурханаар төгс болгуулахаар үнэн сэтгэлээсээ эрэлхийлдэггүй бол Түүний ажил дуусмагц хэтэрхий оройтсон байх болно—чи боломжоо алдсан байх болно. Чиний хүсэл эрмэлзэл хэчнээн их байсан ч Бурхан ажлаа гүйцэтгэхээ болих юм бол хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч хэзээ ч төгс төгөлдөрт хүрч чадахгүй. Ариун Сүнсийг асар ихээр ажиллаж байхад чи энэ боломжийг ашиглаж, хамтран ажиллах ёстой. Хэрэв энэ боломжийг алдвал ямар ч хүчин чармайлт гаргасан бай, чамд дахиад өөр боломж олгохгүй. Зарим нэг чинь: “Бурхан минь, би Таны ачааг анхаарахыг хүсэж байна, Таны хүслийг хангахыг хүсэж байна!” гэж хашхирдаг. Гэвч чамд хэрэгжүүлэх ямар ч зам байдаггүй тул ачаа чинь удаан үргэлжлэхгүй. Харин урд чинь зам байвал чи алхам алхмаар туршлага хуримтлуулах бөгөөд туршлага чинь зохион байгуулалттай, эмх цэгцтэй байна. Нэг ачааг дуусгасны дараа чамд өөр нэг ачаа өгнө. Амийн туршлага чинь гүнзгийрэх тусам ачаа чинь ч илүү гүн гүнзгий болно. Зарим хүн Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөх үед л ачаа үүрдэг; хэсэг хугацааны дараа хэрэгжүүлэх замгүй болмогцоо ямар ч ачаа үүрэхээ больдог. Чи Бурханы үгийг зүгээр л идэж, ууснаараа ачаа бий болгож чадахгүй. Олон үнэнийг ойлгосноор чи ялган таних чадвартай болж, үнэнийг ашиглан асуудлуудыг шийдвэрлэж сураад, Бурханы үг, Бурханы хүслийн талаар илүү нарийн ойлголттой болно. Эдгээр зүйлтэй байснаар чи үүрэх ачаа бий болгох бөгөөд тэр үед л ажлыг зүй зохистойгоор гүйцэтгэж чадна. Чи ачаатай боловч үнэний талаар тодорхой ойлголтгүй бол бас л нэмэргүй; чи Бурханы үгийг биечлэн туулж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг байх ёстой. Чи өөрөө бодит байдалд орсны дараа л бусдыг хангаж, удирдан хөтөлж, Бурханаар төгс болгуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Төгс болгуулсан хүмүүс хэвийн хүн чанартай байдгаар үл барам, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас илүү өндөр дээд үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад мөс чанараа ашигладгаар үл барам, үүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам, хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, мөн хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн өөрийн эрхгүй Бурханыг хайрладаг гэдгийг харсан! Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг гэх хайр нь хувийн хүсэл тэмүүллээ биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд Бурханыг мэддэгээсээ болоод л Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгах төдийд л сэтгэл ханадаг. Тэд Бурхантай наймаа хийдэггүй, мөн “Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй” гэх мөс чанараар Бурханыг гэх хайраа хэмждэггүй. Төгс болгуулсан хүмүүс: “Бурхан бол Бүтээгч бөгөөд бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх надад байгаа тул би утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлж, Түүнийг хангалуун болгох ёстой” гэж үргэлж боддог. Петрийн мэдэрсэн зүйлтэй энэ нь яг адилхан: Тэр хамгийн сул дорой байх үедээ Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран би Таныг үргэлж санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, би дэндүү сул дорой, хүчин мөхөс, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Танд хандах чин сэтгэл минь дэндүү хомс билээ. Таны хайртай харьцуулбал би зүгээр л амьдрахад ч тохирохгүй. Миний амьдрал хий дэмий биш байж, Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, түүнчлэн өөрт байгаа бүхнээ Танд зориулахыг л би хүсдэг. Хэрвээ би Таныг хангалуун болгож чадвал бүтээлийн хувиар сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч Таны ятгалгыг мартахгүй, Таны хайрыг мартахгүй. Одоо би зөвхөн Таны хайрыг хариулахаас хэтрэхгүй байна. Өө Бурхан минь, надад таагүй санагдаж байна! Өөрийн зүрх сэтгэл дэх хайрыг би Танд хэрхэн буцаан өгөх вэ, би яаж чадах бүхнээ хийж, Таны хүслийг биелүүлж чаддаг байж, өөртөө байгаа бүхнийг Танд өргөн барьж чадах билээ? Та хүний сул талыг мэднэ; би яаж Таны хайрыг хүртэхүйц байж чадах юм бэ? Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ жаахан гэдгийг, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би яаж чадах бүхнээ хийх вэ? Таны хайрыг хариулах ёстойгоо би мэднэ, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх ёстойгоо би мэднэ, гэвч өнөөдөр миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан байна. Надад хүч чадал, итгэл өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би Танд зориулах илүү цэвэр ариун хайрыг эзэмшиж чаддаг болж, өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болно; би Таны хайрыг хариулах чадвартай байгаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, шалгалт болон илүү хүчтэй хараалыг ч гэсэн туулж чадна. Та надад Өөрийн хайрыг харуулсан ба Таныг хайрлахгүй байж би чадахгүй, хэдий би өнөөдөр сул дорой, хүчин мөхөс байгаа ч Таныг мартаж яахан чадах билээ? Таны хайр, гэсгээлт, шүүлт бүгд Таныг надад мэдүүлсэн ч Та маш агуу учраас Таны хайрыг хангах чадваргүйгээ би бас мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнийг хэрхэн Бүтээгчид зориулж чадах билээ?” гэж хэлсэн. Петрийн хүсэлт ийм байсан ч биеийн хэмжээ нь хэтэрхий хангалтгүй байлаа. Энэ мөчид зүрхэнд нь хутга зоогоод эргүүлж байгаа мэт түүнд санагджээ. Тэрээр шаналан тарчилж байлаа; тийм нөхцөл байдалд тэр юу хийхээ мэдэхгүй байв. Гэсэн ч тэр ийнхүү үргэлжлүүлэн залбирсан юм: “Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, мөс чанар нь сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрыг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн хангахаа мэддэггүй бөгөөд чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ өгч, өөрт байгаа бүхнийг Танд зориулахыг л хүсдэг. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгөхөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, Танд хандах өчүүхэн төдий гомдлоос ч намайг чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, шүүх үед би дотроо гомдоллон, ариун байдалд хүрэх юм уу Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг хариулсан минь аргагүй байдалд орсноос болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч их үзэн ядаж байна.” Бурханыг гэх илүү цэвэр ариун хайрыг эрж хайсан учраас Петр ийнхүү залбирсан юм. Тэрээр эрж хайж, гуйж байсан, түүнчлэн өөрийгөө буруутгаж, өөрийн нүглийг Бурханд улайж байлаа. Тэрээр Бурханд өртэйгөө мэдэрч, өөрийгөө үзэн ядсан мөртөө бас бага зэрэг гунигтай, идэвхгүй байв. Бурханы хүслийн төлөө хангалттай сайн байж чадахгүй байгаа мэт, чадлаараа хичээж чадахгүй байгаа мэт түүнд дандаа санагддаг байжээ. Тийм нөхцөл байдалд Петр Иовын итгэлийг эрэлхийлсээр байсан. Иовын итгэл хэчнээн их байсныг тэр харсан, учир нь өөрийнх нь бүх зүйл Бурханаас өгөгдсөн, Бурхан өөрөөс нь бүх юмыг эргүүлэн авах нь зүйн хэрэг бөгөөд Бурхан Өөрийн хүссэнээр хэнд ч өгч болно—энэ бол Бурханы зөвт зан чанар гэдгийг Иов харсан юм. Иовд ямар ч гомдол байгаагүй, Бурханыг магтсаар байж чадсан. Петр ч бас өөрийгөө мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан: “Өнөөдөр би, мөс чанараа ашиглан Таны хайрыг хариулж байгаадаа, мөн хэчнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл ханах ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд би Таныг Бүтээгч хэмээн харж чаддаггүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болох ёстой ба үүнийг би дуртайяа хийх болно. Би Таны хийсэн бүхнийг мэдэж, сонголтгүй байх ёстой ба Таны хайрыг харж, Таныг магтан, Таны ариун нэрийг дээдлэн магтаж чаддаг байх ёстой, ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авч болох юм. Би Таныг гэх энэ гэрчлэлдээ бат зогсоход бэлэн байна. Өө Бурхан минь! Таны хайр маш эрхэм нандин, гайхалтай сайхан; би муу ёрын нэгний гарт амьдрахыг хүсэж яахан чадах билээ? Намайг Та бүтээсэн бус уу? Би яаж Сатаны эзэмшил дор амьдарч чадах юм бэ? Би бүхий л оршихуй минь Таны гэсгээлт дунд амьдрахыг илүүд үзнэ. Би муу ёрын нэгний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Хэрвээ би ариусгагдаж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадах л юм бол өөрийн бие болон оюун санааг Таны шүүлт, гэсгээлтэд өргөн барихад бэлэн байна, учир нь би Сатаныг жигшдэг ба түүний эзэмшил дор амьдрахыг хүсдэггүй. Намайг шүүснээрээ Та Өөрийн зөвт зан чанарыг харуулдаг; би аз жаргалтай, өчүүхэн төдий ч гомдолгүй байна. Бүтээлийн үүргээ биелүүлж чадаж л байвал миний бүх амьдралыг Таны шүүлт дагалдахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авч, муу ёрын нэгний нөлөөнөөс өөрийгөө ангижруулна.” Петр үргэлж ингэж залбирсан, үргэлж ингэж эрж хайсан ба харьцангуй өндөр түвшинд хүрсэн. Тэрээр Бурханы хайрыг буцаан төлж чадаад зогсохгүй, хамгийн чухал нь бүтээлийн үүргээ ч бас биелүүлсэн юм. Тэр мөс чанартаа зэмлүүлээгүйгээр үл барам, мөс чанарын стандартыг даван гарч чадсан юм. Түүний залбирал Бурханы өмнө очсоор байсан болохоор түүний хүсэл тэмүүлэл улам өндөр болж, Бурханыг гэх хайр нь бүр ч их болсон. Хэдий тэр зовлонт шаналлыг туулсан ч Бурханыг хайрлахаа мартаагүй ба Бурханы хүслийг ойлгох чадвартай болохоор эрж хайсаар байсан юм. Залбиралдаа тэр дараах үгсийг хэлсэн: “Би Таны хайрыг хариулахаас хэтрээгүй. Би Сатаны өмнө Танд гэрчлэл хийгээгүй, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж чадаагүй ба махан бие дотор амьдарсаар л байна. Би Сатаныг ялж, түүнийг шившиглэхийн тулд өөрийн хайрыг ашиглаж, улмаар Таны хүслийг хангахыг хүсэж байна. Би өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч Сатанд өгөлгүйгээр, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхийг хүсэж байна, учир нь Сатан бол Таны дайсан билээ.” Ийнхүү эрж хайх тусам, түүний сэтгэл улам хөдөлж, эдгээр зүйлийн талаарх түүний мэдлэг улам ихэссэн. Нэг л мэдэхэд тэрээр Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханд өөрийгөө бүрмөсөн буцаан аваачих ёстой гэдгийг мэдэж авсан юм. Энэ нь түүний хүрсэн түвшин байлаа. Тэр Сатаны нөлөөг даван гарч, махан биеийн зугаа цэнгэл, таашаалаас ангижирч байсан ба Бурханы гэсгээлт, шүүлтийн аль алийг илүү гүн гүнзгий мэдрэхэд бэлэн байв. Тэрээр: “Би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдардаг хэдий ч, хэчнээн их зовсон ч гэсэн Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй л байна, Сатаны ов мэхэнд автахыг ч хүсэхгүй л байна. Би Таны хараал дунд амьдрахдаа баярлаж, Сатаны ерөөл дунд амьдрахдаа шаналдаг. Таны шүүлтийн дунд амьдарснаар би Таныг хайрладаг, энэ нь надад асар их баяр хөөр авчирдаг. Таны гэсгэээлт, шүүлт зөвт агаад ариун; энэ нь намайг цэвэрлэхийн төлөө, үүнээс ч илүүтэйгээр намайг аврахын төлөө байдаг. Би Таны халамжинд байхын тулд бүх амьдралаа Таны шүүлтийн дунд өнгөрөөхийг илүүд үзнэ. Би Сатаны эзэмшил дор ганц ч хором амьдрахыг хүсэхгүй; би Танаар цэвэрлүүлэхийг хүсдэг; зовлон бэрхшээл туулсан ч гэсэн Сатанд ашиглуулж, хууртахыг би хүсэхгүй. Энэхүү бүтээл би Танаар ашиглуулж, Танаар эзэмдүүлж, Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэх ёстой. Би бүр Танаар хараалгах ёстой. Та намайг ерөөхийг хүсэх үед миний зүрх сэтгэл баярлан хөөрдөг, учир нь би Таны хайрыг харсан билээ. Та бол Бүтээгч, би бол бүтээл: би Танаас урваж, Сатаны эзэмшил дор амьдрах ёсгүй, мөн Сатанаар ашиглуулах ч ёсгүй. Сатаны төлөө амьдарсны оронд би Таны морь, эсвэл үхэр байх ёстой. Бие махбодын жаргалгүйгээр Таны гэсгээлтийн дунд амьдрах нь надад илүү дээр бөгөөд Таны нигүүлслийг алдах байсан ч энэ нь надад таашаал авчирна. Таны нигүүлсэл надтай хамт байдаггүй хэдий ч би Танаар гэсгээгдэж, шүүгдэх дуртай; энэ нь Таны хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл билээ. Хэдий Та надад үргэлж сүр жавхлантай, уур хилэнтэй ханддаг ч би Таныг орхин явж чадахгүй, мөн Таныг хангалттай хайрлаж ч чаддаггүй. Би Таны гэрт амьдрахыг илүүд үзнэ, Танаар хараалгаж, гэсгээгдэж, цохиулахыг илүүд үзэх ба Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй, мөн зөвхөн махан биеийн төлөө яарч, завгүй байхыг ч хүсэхгүй, махан биеийн төлөө амьдрахыг бүр ч хүсэхгүй” гэсэн юм. Петрийн хайр цэвэр ариун хайр байв. Энэ нь төгс болгуулах туршлага, төгс болгуулах хамгийн өндөр түвшин юм; үүнээс илүү утга учиртай амьдрал гэж үгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудад нухацтай ханддаггүй, үнэн рүү орохоор эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлыг ойлгох ёстой. Ялангуяа Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн энэ ажлыг яагаад хүн дээр хийдгийг ойлгох ёстой. Чи үүнийг хүлээн авч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы тухай болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхээр зорьдог бол төгс болгуулах боломж олдоно.

Төгс болгуулах хүмүүсийн хувьд байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; хүн байлдан дагуулагдмагцаа л төгс болгуулах ажлыг туулж чадна. Зөвхөн байлдан дагуулагдах үүргийг л биелүүлэх нь тийм ч их үнэ цэнтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад тохирохгүй. Чи сайн мэдээ түгээхэд хувь нэмэр оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, шинэчлэхээр эрэлхийлдэггүй, иймээс чамд амийн ямар ч бодит туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгддэг ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан боловч эцэстээ Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу байдаггүй бол мэдээж зан чанарын өөрчлөлтийг туулахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийсэн байх ба ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авсан бөгөөд асар их зовлон туулсан хэдий ч Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан; Түүний гэсгээлт, шүүлт л намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан, аврагдаж ч чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйлийн хувиар хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээл Бурханы зөвт зан чанар болон зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг би өнөөдөр харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг, түүнчлэн агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авч чадахгүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байсан ба үүгээр би ерөөгдсөн.” Энэ бол төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшдэг хүмүүс юм. Тэд бүр эцсийг нь хүртэл туулах үедээ Бурханы шүүлтийн үеэр Сатаны нөлөөнөөс бүрмөсөн ангижирч, Бурханаар авхуулах нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Хүмүүс төгс болгуулах замд хөл тавих үед хуучин зан чанараа өөрчлөх чадвартай болдог. Түүнчлэн, тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар үнэнд илүү гүн гүнзгий ордог. Тэд дэлхий ертөнцийг үзэн ядаж, үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүнийг үзэн ядаж чаддаг. Тэд ялангуяа өөрсдийгөө үзэн яддаг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр өөрсдийгөө тодорхой мэддэг. Тэгээд үнэнээр амьдрахыг хүсэж, үнэнийг эрэлхийлэхийг зорилгоо болгодог. Тэд уураг тархиныхаа бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй бөгөөд хүний өөрийгөө зөвтгөдөг байдал, онгироо, ихэрхүү занг жигшдэг. Тэд ёс зүйн өндөр мэдрэмжтэй ярьдаг, ялган таних чадвар, мэргэн ухаантайгаар аливааг зохицуулж, Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг туулбал тэд идэвхгүй, сул дорой болдоггүйгээр үл барам, Бурханы энэхүү гэсгээлт, шүүлтэд талархдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; энэ нь тэднийг хамгаалдаг гэж тэд итгэдэг. Тэд амар амгалан, баяр хөөр, өлсгөлөнгөө дарах талх эрж хайх итгэлийг эрэлхийлдэггүй. Түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас ч хөөцөлддөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст гардаг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс эш татав

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний тал бүрийн үнэн-бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам; энэ нь төгс болгуулах зам, Бурханы үгээр төгс болж, Бурханы үгээс амь олж авах зам байсан юм. Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэр үед л үнэнийг олж авсан хүн болсон билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Өмнөх: 42. Бурхан хүнийг төгс болгох зарчмууд

Дараах: 44. Эргэцүүллээр дамжуулан өөрийгөө мэдэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх