88. Бурханд үйлчлэх зарчмууд

(1) Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, Бурханы хүсэлд анхаарал хандуулах чадвартай байж, асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх хэрэг явдал дээр үнэнийг эрж хайж чаддаг байж, Бурханы гэрийн ажлыг хамгаалах шаардлагатай;

(2) Үнэнийг хайрладаг, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чаддаг, түүнчлэн Түүний засалт, харьцалтыг туулдаг, үнэхээр гэмшиж, үнэнийг хэрэгжүүлдэг хүн байх шаардлагатай;

(3) Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй, бүх хэрэг явдал дээр өөрийгөө эргэцүүлэх чадвартай байж, гэм буруу, алдаа эндлээ олж мэдмэгцээ засаж залруулдаг байх шаардлагатай, ингэснээр хүн цаг ямагт амийн өсөлтөд хүрнэ;

(4) Үндсэндээ үнэнч шударга хүн байж, Бурханы даалгаврыг авахаа нэр төрийн хэрэг гэж үзэн, өөрт оногдсон мэргэжлийн ажлаа сайн хийж, улмаар үүргээ хангалттай гүйцэтгэдэг болох шаардлагатай.

Холбогдох Бурханы үг:

Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх олон хүнийг урьдчилан тогтоосон. Түүний зорилго бол Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг төвөггүй гүйцэлдүүлэхэд оршино. Өөрт нь үйлчлэх хүмүүсийг сонгох Бурханы зорилго энэ билээ. Бурханд үйлчилдэг хүн бүр Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэхүү ажил Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч хүч, газар дээрх Түүний ажлын зарчмыг хүмүүст илүү тодорхой болгодог. Хүмүүс Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдээсэй гэсэндээ Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй харилцахын тулд үнэндээ Бурхан газар дээр ирсэн. Өнөөдөр, энэ бүлэг хүмүүс та нар бодитой Бурханд үйлчлэх хувьтай билээ. Энэ бол та нарын хувьд тоо томшгүй их ерөөл—Бурхан та нарыг үнэхээр өргөж байгаа хэрэг юм. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр нэг урам зоригийн асуудал ердөө ч биш. Бурханы өмнө үйлчилдэг хэн боловч Бурханы удирдамж болон Ариун Сүнсний ажил тэдэнд байгаа учраас, мөн тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс учраас тийнхүү үйлчилдэг гэдгийг өнөөдөр та нар хардаг. Эдгээр нь Бурханд үйлчилдэг бүх хүнд байх ёстой хамгийн наад захын болзол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос эш татав

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таашаагдаж, Бурханд туйлын үнэнч байж чадах ёстой. Чи ганцаараа эсвэл олны өмнө үйлдсэн ч бай, Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч, Бурханы өмнө бат зогсож чаддаг бөгөөд бусад хүн чамд хэрхэн хандахаас үл хамааран үргэлж алхах ёстой замаараа алхаж, Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьдаг. Зөвхөн ийм л хүн Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс Бурханы агуу даалгавар болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, Бурханы зүрх сэтгэлийг өөрийн болгож, Бурханы ачааг өөрийн болгож авах чадвартай бөгөөд хэтийн ирээдүйгээ эс хайхардаг. Тэд хэтийн ирээдүйгүй, юу ч олж авахгүй байсан ч хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч ийм хүн бол Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс нь бас Түүний итгэлт хүмүүс юм; Бурханы итгэлт хүмүүс л Түүний санаа зовнил, бодлыг хуваалцаж чадна. Мөн махан бие нь өвдөж, сул дорой байсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэд хайрладаг зүйлээ орхиж, зовлон шаналлыг тэсэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг агаад Бурханы хийхийг хүсдэг зүйл ийм хүмүүсийн гэрчлэлээс төрөн гардаг. Иймийн учир энэ хүмүүс Бурханд таашаагддаг, тэд бол Бурханы Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух зарц нар нь бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чадна. Чи үнэхээр Бурханы дотнын хүн болох яг тэр үе нь Бурхантай хамт хаанчлах үе байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Шийдсэн хүн бүхэн Бурханд үйлчилж чадна—гэхдээ зөвхөн Бурханы хүсэлд бүхий л талаар санаа тавьдаг, Бурханы хүслийг ойлгодог хүмүүс л Бурханд үйлчлэх эрхтэй, шаардлага хангасан байх ёстой. Би үүнийг та нарын дундаас олж мэдсэн: Бурханы төлөө гал халуунаар сайн мэдээ түгээж, Бурханы төлөө цааш явж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, аливаа зүйлээс татгалзах гэх мэтийг хийж байгаа цагт энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг гэж олон хүн боддог. Бурханд үйлчлэх гэдэг нь гартаа Библи барин, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, гэмшүүлж, улайлгах замаар хүмүүсийг аврах явдал гэж шашны бүр ч олон хүн боддог. Мөн Бурханд үйлчлэх гэдэг нь шашны сургуульд сурч, боловсорсны дараа сүмд номлож, Библийн судраас унших замаар хүмүүст зааж сургах явдал юм гэж боддог шашны олон албан тушаалтан бий. Түүнчлэн Бурханд үйлчлэх гэдэг нь ах эгч нарынхаа дундаас өвчтэйг нь эдгээж, чөтгөрүүдийг нь хөөн зайлуулж, эсвэл тэдний төлөө залбирч, тэдэнд үйлчлэх явдал гэж ядуу тарчиг газар нутгийн хүмүүс үздэг. Бурханд үйлчлэх гэдэг нь өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, Бурханд залбирч, хаа сайгүй чуулгануудаар алхаж, ажил хийх явдал гэж боддог хүмүүс та нарын дунд олон бий. Бурханд үйлчлэх гэдэг нь хэзээ ч гэрлэхгүй, гэр бүлтэй болохгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахын нэр гэж үздэг зарим ах эгч байдаг. Гэвч Бурханд үйлчлэх гэдэг нь үнэндээ юу гэсэн үг болохыг тун цөөхөн хүн л мэддэг. Хэдий тэнгэрийн од шиг олон хүн Бурханд үйлчилдэг боловч шууд үйлчилж чадах, мөн Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадвартай хүмүүсийн тоо шалихгүй—өчүүхэн бага. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Та нар “Бурханд үзүүлэх үйлчлэл” гэдэг үгийн мөн чанарыг ойлгодоггүй, Бурханы хүслийн дагуу яаж үйлчлэх талаар маш бага ойлгодог учраас Би ингэж хэлдэг. Бурханд үзүүлэх яг ямар үйлчлэл Түүний хүсэлд нийцэж чадах вэ гэдгийг хүмүүс нэн даруй ойлгох хэрэгтэй.

Хэрвээ та нар Бурханы хүсэлд нийцүүлж үйлчлэхийг хүсдэг бол ямар хүмүүсийг Бурхан таашаадаг, ямар хүмүүсийг Бурхан жигшдэг, ямар хүмүүсийг Бурхан төгс болгодог, мөн ямар хүн Бурханд үйлчлэх шаардлага хангадгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бол та нарын хамгийн наад захын мэдвэл зохих зүйл юм. Түүнээс гадна, та нар Бурханы ажлын зорилтуудыг, мөн одоо, энд хийх гэж байгаа Бурханы ажлыг мэдэх ёстой. Үүнийг ойлгосныхоо дараа, Бурханы үгийн удирдамжаар дамжуулан та нар эхлээд орж, Бурханы даалгаврыг хүлээн авах ёстой. Та нар Бурханы үгийн талаар бодит туршлагатай болмогцоо, мөн Бурханы ажлыг үнэхээр мэддэг болох үедээ Бурханд үйлчлэх шаардлагыг хангах болно. Та нарыг Бурханд үйлчлэх үед Тэр сүнслэг нүдийг чинь нээж, Түүний ажлын тухай илүү их ойлголттой болж, илүү тодорхой харах боломжийг та нарт олгодог. Энэ бодит байдалд орох үед туршлага чинь илүү гүнзгий, бодит болж ийм туршлагатай хүн бүхэн чуулгануудаар алхаж, ах эгч нарыг тань хангаж чадна. Ингэснээр та нар нэг нь нөгөөгийнхөө давуу талаар дутагдлаа нөхөж, сүнсэндээ илүү баялаг мэдлэгийг олж авч чадна. Зөвхөн ийм үр дүнд хүрснийхээ дараа л та нар Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадвартай болж, үйлчлэлийнхээ явцад Бурханаар төгс болгуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Бурханд үнэхээр үйлчилдэг хүн бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг, Бурхан ашиглахад тохирсон хүн бөгөөд шашны үзлийг орхиж чаддаг. Хэрвээ чи Бурханы үгийг үр өгөөжтэйгөөр идэж, уухыг хүсвэл шашны үзлээ орхих учиртай. Хэрвээ чи Бурханд үйлчлэхийг хүсдэг бол эхлээд шашны үзлээ орхиж, бүх зүйл дээр Бурханы үгийг дуулгавартай дагах нь бүр ч чухал юм. Бурханд үйлчилдэг хүний эзэмших ёстой зүйл энэ билээ. Хэрвээ чамд ийм мэдлэг байхгүй бол үйлчилж эхэлмэгцээ л саад тотгор, үймээн учруулах ба өөрийн үзлийг баримталсаар байвал Бурхан чамайг хэзээ ч дахин босохооргүй болтол цохин унагах нь гарцаагүй. Жишээлбэл, өнөө үеийг аваад үзье: Өнөөдрийн олон айлдвар болон ажил Библитэй нийцдэггүй, урьд нь Бурханы хийсэн ажилтай таардаггүй бөгөөд хэрвээ чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол чи хэдийд ч унаж магадгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу үйлчлэхийг хүсэж байвал эхлээд шашны үзлээ орхиж, өөрийн үзэл бодлыг засаж залруулах ёстой. Ирээдүйд хэлэх зүйлсийн ихэнх нь өнгөрсөнд хэлж байсантай нийцэхгүй ба хэрвээ одоо чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол өмнөх замаараа алхаж чадахгүй. Хэрвээ Бурханы ажилладаг аргуудын нэг нь чиний дотор үндэслэж, чи үүнийг хэзээ ч орхиогүй бол тэр арга чиний шашны үзэл болно. Хэрвээ Бурхан юу болох нь дотор чинь үндэслэсэн бол чи үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үг болон үнэн амь чинь болж чаддаг бол Бурханы талаар үзэлтэй байхаа болино. Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй хүмүүс ямар ч үзэлгүй байх бөгөөд хоосон сургаал баримтлахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос эш татав

Өнөөдрөөс эхлэн, ямар ч шашны үзэлгүй, өөрсдийн хуучин би-гээ орхиход бэлэн, Бурханыг цайлган сэтгэлээр дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгож, Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Тэр төгс болгоно. Энэ хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал, энгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил, үнэт үгс нь бүр ч олон хүн эдлэхийг хүлээж байгаа. Одоогийн байдлаар, шашны үзэлтэй, дээгүүр зиндаандаа эрддэг, өөрсдийгөө хойш тавьдаггүй хүмүүст эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ариун Сүнс энэ хүмүүсийг төгс болгох боломжгүй юм. Хэрвээ хүн дуулгавартай байхаар шийдээгүй, Бурханы үгээр цангадаггүй бол тэд эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөх аргагүй байдаг. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам ов мэхтэй болж, тийнхүү буруу замд орж дуусдаг. Одоо Өөрийн ажлыг хийхдээ Бурхан, Өөрийг нь үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах илүү олон хүнийг өргөж, Тэр дээгүүр зиндаагаараа бардамнадаг шашны албан тушаалтнуудыг бүрмөсөн цавчин унагана. Өөрчлөлтийг зөрүүдлэн эсэргүүцдэг ийм хүмүүсээс нэгийг ч Тэр хүсдэггүй. Чи энэ хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи үйлчлэлээ дур зоргоороо гүйцэтгэдэг үү, эсвэл Бурханы шаардсаныг хийдэг үү? Энэ бол чиний өөрөө мэдэж байх ёстой зүйл юм. Чи шашны албан тушаалтан уу, эсвэл Бурханаар төгс болгуулсан дөнгөж мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлээс хэр ихийг нь Ариун Сүнс сайшаадаг вэ? Үүнээс хэр ихийг нь Бурхан бүр санах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийн чинь үр дүнд амь чинь хэр их өөрчлөгдсөн бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи урьдын шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Одоо өндийн босоход тийм ч их оройтоогүй байна. Шашны хуучин үзлийн улмаас хүн бүхий л амьдралаа алдаж болно. Хүний олж авсан туршлага Бурханаас төөрч, аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж болно. Хэрэв чи ийм зүйлийг хаяхгүй бол, амийн өсөлтөд чинь саад тээг болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгодог, тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, шашны хуучин хэрэгжүүлэлт болон дүрэм журмаа хаяж, шашны хуучин үзлээр өнөөдрийн Бурханы үгийг хэмжихээ больж чадсан цагт л чамд ирээдүй байх болно. Хэрвээ чи хуучинтайгаа зууралдаж, тэдгээрийг нандигнасан хэвээр байвал чамд аврагдах ямар ч арга үгүй. Бурхан тийм хүмүүсийг огт тоодоггүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол өмнөх бүх зүйлээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы ажил байсан ч гэсэн чи үүнийг орхиж, үүнтэй зууралдахаа больж чадах ёстой. Энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байгаад Ариун Сүнс шууд хийсэн байсан ч гэсэн өнөөдөр үүнийг орхих ёстой. Үүнтэй зууралдах ёсгүй. Энэ бол Бурханы шаардлага, Бүх зүйл шинэчлэгдэх ёстой. Бурхан Өөрийн ажил болон үгэндээ өмнө нь явагдсан хуучин зүйлийг дурддаггүй, Тэрээр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Тэр өнгөрсөн үеийн үгтэйгээ ч зууралддаггүй нь Бурхан ямар ч дүрэм журмыг дагадаггүй гэдгийг харуулдаг. Бурхан өмнө нь хийж байсан арга барилаар ажиллахаа больсон байхад хүн болохын хувьд, чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж зууралдаж, тэдгээрийг тавьж явуулахаас татгалзаж, тэдгээрийг улиг болсон байдлаар тууштай хэрэгжүүлдэг бол үг болон үйлдэл чинь балагтай бус уу? Чи Бурхантай дайсагнаж байгаа бус уу? Чи энэ хуучин зүйлсээс болж бүхий л амьдралаа сүйтгэж, үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйл чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгох болно. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод бүгдийг өөрчил; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг чинь санахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос эш татав

Шашинд олон хүн насан туршдаа асар их зовдог: Тэд биеэ захирч, загалмайгаа үүрч, бүр үхлийн ирмэгт байх үедээ ч зовж, тэвчсээр байдаг! Зарим нь өөрсдийнхөө насан эцэслэх өглөө ч мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайхан хоол хүнс, хувцас хунараас татгалзаж, зовоход л анхаарлаа хандуулдаг. Тэд биеэ захирч, махан биеэ хаяж чаддаг. Зовлон тэвчсэнийх нь төлөө тэдний эр зоригийг магтууштай. Гэвч тэдний бодол, үзэл, сэтгэл санааны байдал болон хуучин уг чанар нь өчүүхэн төдий ч харьцалт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх ямар ч жинхэнэ мэдлэг байдаггүй. Тэдний сэтгэл дэх Бурханы дүр нь тодорхойгүй Бурханы уламжлалт дүр байдаг. Бурханы төлөө зовох шийдвэр нь тэдний урам зориг болон хүн чанарынх нь сайн ёс жудгаас үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч Бурханыг ойлгодоггүй, Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, зовдог. Тэд ялган таних чадварт ямар ч ач холбогдол өгдөггүй, үйлчлэл нь яаж Бурханы хүслийг үнэхээр биелүүлэх талаар багахан анхаардаг бөгөөд Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэхээ бүр ч мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь төрөлх дүрээрээ байгаа Бурхан биш, харин өөрсдийнх нь төсөөлсөн Бурхан, өөрсдийнх нь сонсож дуулсан юм уу ном зохиолын үлгэр домгоос уншсан л Бурхан юм. Тэгээд тэд өөрсдийн баялаг төсөөлөл, сүсэг бишрэлээ ашиглан Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсдэг ажлыг хариуцдаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчгүй байдаг болохоор чухамдаа хэн нь ч Бурханы хүслийн дагуу үйлчилж үнэхээр чаддаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, төгс болголтыг туулаагүй, мөн үнэнийг ашиглан хэн ч тэднийг залж чиглүүлээгүй учраас хэчнээн дуртай зовдгоос үл хамааран үйлчлэлийн талаарх анхдагч үзэл бодол болон сэтгэлд нь байгаа Бурханы дүр өөрчлөгдөлгүй үлддэг. Аврагч Есүст итгэдэг байлаа ч гэсэн, тэдний нэг нь ч Аврагчийг ер харж байгаагүй. Тэд үлгэр домог, цуу ярианаас л Түүний талаар мэддэг. Үүний үр дүнд, тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс хэтэрдэггүй. Ийм төрлийн үйлчлэлээр эцэстээ юунд хүрч чадах вэ? Хэн үүнийг сайшаах юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл нэгэн хэвийн хэвээр үлддэг; тэд зөвхөн хүний сургаалыг л хүлээн авдаг бөгөөд байгаа байдал, дуртай зүйлдээ л үндэслэн үйлчилдэг. Энэ нь ямар шагнал авчирч чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэхээ мэдээгүй; тэрээр эцэст нь хөгширсөн хойноо л мэдэж авсан юм. Тэгвэл өчүүхэн төдий ч харьцалт, засалт туулаагүй, залж чиглүүлэх хэн ч байхгүй тэр сохор хүмүүсийн тухайд юу гэх вэ? Өнөөдөр та нарын дундах олон хүний үйлчлэл энэ сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлт, засалт, харьцалт хүлээн аваагүй, өөрчлөгдөөгүй бүх хүн—бүгд бүрэн байлдан дагуулагдаагүй хүмүүс бус уу? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Чиний сэтгэхүй, амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх мэдлэгт ямар ч шинэ өөрчлөлт гардаггүй, үнэндээ юу ч олж авдаггүй бол чи үйлчлэлээрээ ер бусын юунд ч хүрэхгүй! Үзэгдэл болон Бурханы ажлын тухай шинэ мэдлэггүй бол чи байлдан дагуулагдаагүй. Тэгвэл Бурханыг дагаж байгаа чинь зовж, мацаг барьдаг хүмүүстэй адил, өчүүхэн үнэ цэнтэй байх болно! Хийдэг зүйлд нь багахан гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий юм гэж Би хэлдэг! Тэр хүмүүс насан туршдаа зовж, шоронд цагаа өнгөрүүлдэг; тэд ямагт тэвчиж, хайрлан, үргэлж загалмай үүрдэг, дэлхий ертөнцөд дооглуулж, гологдож, бэрхшээл бүрийг туулж, эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч мөн л байлдан дагуулагддаггүй бөгөөд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд асар их зовсон ч дотроо Бурханыг огт мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон мэдлэг болон хүний үзэл санааны аль нь ч харьцалт амсаагүй. Шинэ ойлголтын өчүүхэн ч сэжүүр тэдэнд байдаггүй. Бурханы талаарх тэдний мэдлэгийн багахан нь ч үнэн зөв, оновчтой байдаггүй. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Бурханы талаарх урьдын мэдлэг чинь ямар ч байлаа гэсэн, өнөөдөр хэвээрээ үлдэж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх мэдлэг чинь өөрийн үзэл, санаанд үндэслэсээр байвал, өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ямар ч шинэ, жинхэнэ мэдлэг чамд байдаггүй, чи Бурханы жинхэнэ дүр төрх болон зан чанарыг мэдэж чаддаггүй бол, мөн Бурханы талаарх мэдлэг чинь одоо ч феодалын, мухар сүсэгт сэтгэлгээгээр удирдуулж, хүний үзэл, төсөөллөөс төрөн гардаг хэвээр бол чи байлдан дагуулагдсангүй. Одоо чамд Миний хэлж буй олон үг бүгд чамайг мэдлэгтэй болгож, энэхүү мэдлэгээр чамайг илүү шинэлэг, үнэн зөв мэдлэг рүү хөтлөх зорилготой; бас чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгийг үгүй хийх зорилготой, ингэснээр чи шинэ мэдлэгтэй болно. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал мэдлэг чинь мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Чи дуулгавартай зүрх сэтгэлээр Бурханы үгийг идэж, ууж байгаа цагт үзэл бодол чинь өөрчлөгдөнө. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн авч чадаж байгаа цагт хуучин сэтгэхүй чинь аажмаар өөрчлөгдөнө. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт хэрэгжүүлэлт чинь ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм маягаар чиний үйлчлэл улам бүр оновчтой болж, Бурханы хүслийг улам их биелүүлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас эш татав

Олон хүн урам зоригоороо Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар огт ойлгодоггүй, Түүний үгийн утгыг бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж дуусдаг. Ноцтой тохиолдолд, тэд хөөгдөж, Түүнийг дагах өөр ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мунхаг сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг арга замаа Бурханы гэрт авчирч, хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд хялбархан хэрэглэж болно гэж хий дэмий бодож байдаг. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй билээ. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, Тэр чамд баярладгийн нотолгоо болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол урам зоригтой үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л төрүүлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Бурханд үйлчлэх хүний үйлчлэл дэх хамгийн их цээртэй зүйл юу вэ? Та нар мэдэх үү? Удирдагч болон үйлчилдэг зарим хүн үргэлж өөр байхыг оролдож, бусдаас илүү давуу байж, өөр хэдэн шинэ арга заль сэдэж олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг нь Бурхан харна гэж боддог. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, Бурханы үг рүү орох талаар анхаардаггүй; тэд үргэлж чадвараа гайхуулахыг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илэрхийлэл биш гэж үү? Зарим нь бүр: “Үүнийг хийвэл би Бурханыг их баярлуулна; Түүнд энэ үнэхээр таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Энэ удаа би Бурханд заавал харуулна даа; Түүнд сайхан гэнэтийн бэлэг барина” гэж хэлдэг. Энэхүү “гэнэтийн явдлын” үр дүнд тэд Ариун Сүнсний ажлыг алдаж, Бурханд таягдуулдаг! Оюун санаандаа орсон юуг ч яаран бүү хий. Үйлдлийнхээ үр дагаврыг нь бодолцохгүй бол юмс яаж зүгээр байх юм бэ? Бурханы зан чанарт халдаж, бас Түүний захиргааны зарлигийг зөрчөөд сүүлдээ таягдуулах үедээ чамд хэлэх үг үлдэхгүй. Санаа зорилго болон үүнийг зориуд хийсэн эсэхээс чинь үл хамааран хэрвээ чи Бурханы зан чанарыг юм уу, Бурханы хүслийг ойлгодоггүй бол Түүнд амархан халдаж, Түүний захиргааны зарлигийг зөрчих магадлалтай болно; энэ бол хүн бүрийн сэрэмжлэх ёстой зүйл юм. Чи Бурханы захиргааны зарлигийг асар ноцтой зөрчсөн, Бурханы зан чанарт халдсан л бол санаатай ингэсэн үү, санаандгүй ингэсэн үү гэдгийг Бурхан харгалзаж үзэхгүй. Энэ нь чиний тодорхой харах хэрэгтэй асуудал юм. Энэ асуудлыг тодорхой ойлгож чадахгүй бол чамд гарцаагүй асуудал үүсгэх болно. Бурханд үйлчлэхдээ хүмүүс агуу дэвшил гаргаж, агуу зүйл хийж, агуу үг хэлж, агуу ажил гүйцэтгэж, томоохон ном хэвлэж, том том цуглаан хийж, агуу удирдагч байхыг хүсдэг. Хэрвээ чи үргэлж ийм том санаархалтай явдаг бол Бурханы захиргааны зарлигийг зөрчинө; ингэдэг хүмүүс хурдан үхэх болно. Хэрвээ чи Бурханд үйлчлэхдээ томоотой биш, чин сүсэггүй бөгөөд Бурханд үйлчлэхдээ хянуур биш байх юм бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы зан чанарт халдах болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи “сайн санааныхаа” улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол тэд хэзээ ч хамаагүй хөөн зайлуулагдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос эш татав

Ажлын тухайд гэвэл, Бурханы төлөө ийш тийш гүйж, хаа сайгүй номлож, Түүний төлөө зарлагадах нь ажил юм гэж хүн боддог. Ингэж бодох нь зөв хэдий ч хэт өрөөсгөл байдаг; Бурхан хүнээс гагцхүү Өөрийнх нь төлөө ийш тийш гүй гэж шаарддаг юм биш; үүнээс гадна, энэ ажил нь сүнсний доторх үйлчлэл, хангалттай хамаатай. Хүний ухан ойлгодог ажил Бурханы шаарддаг зүйлтэй нийцдэггүй учраас энэ олон жилийн туршлагын дараа ч олон ах эгч Бурханы төлөө ажиллах талаар хэзээ ч бодож үзээгүй байдаг. Тиймээс хүн ажил гэх асуудлыг огтхон ч сонирхдоггүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүний оролт ч бас нэлээд өрөөсгөл байдаг. Та нар бүгд Бурханы төлөө ажиллахаас оролтоо эхлэх ёстой, ингэснээр туршлагын тал бүрийг илүү сайн туулж болох юм. Та нарын орох ёстой зүйл энэ. Ажил гэдэг нь Бурханы төлөө ийш тийш гүйхийг хэлдэг юм биш, харин хүний амь болон хүний амьдран харуулдаг зүйл Бурханд таашаал өгч чаддаг эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүмүүс Бурханд үнэнч байдал, Бурханы талаарх мэдлэгээ ашиглан Бурханы тухай гэрчлэх, бас хүнд үйлчлэхийг хэлдэг. Энэ нь хүний хариуцлага төдийгүй бүх хүний ойлгох ёстой зүйл юм. Ажил чинь та нарын оролт бөгөөд Бурханы төлөө ажиллах явцдаа та нар орохоор эрэлхийлж байгаа гэж хэлж болно. Бурханы ажлыг туулна гэдэг нь Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэг байх төдийхнийг хэлдэггүй; гол нь чи Бурханы талаар хэрхэн гэрчлэхээ мэддэг, Бурханд үйлчилж чаддаг, хүнд үйлчилж, хүнийг хангаж чаддаг байх ёстой. Энэ нь ажил, бас та нарын оролт юм; энэ нь хүн бүрийн гүйцэлдүүлэх ёстой зүйл билээ. Бурханы төлөө ийш тийш гүйж, газар сайгүй номлоход л анхаардаг атлаа хувийн туршлагаа үл анзааран, сүнслэг амьдралд орохоо орхигдуулдаг хүн олон бий. Бурханд үйлчилдэг хүмүүс үүнээс үүдэн Бурханыг эсэргүүцэгчид болсон юм. Ийм олон жил Бурханд үйлчилж, хүнд үйлчилсээр ирсэн энэ хүмүүс ердөө л ажиллаж, номлохыг оролт гэж үзсэн ба хувийн сүнслэг туршлагаа хэн нь ч чухал оролт гэж авч үзсэнгүй. Харин ч тэд Ариун Сүнсний ажлаас авдаг гэгээрлээ бусдад зааж сургах хөрөнгө болгожээ. Номлох үедээ тэд ихээхэн ачаа үүрч, Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, үүгээр дамжуулан Ариун Сүнсний дуу хоолойг гаргаж байгаа. Энэ удаа, ажилладаг хүмүүс Ариун Сүнсний ажлыг хувийн сүнслэг туршлагаа болгосон мэт бардамнал дүүрэн байдаг; хэлж буй бүх үг нь өөрсдийнх нь оршихуйд харьяалагддаг гэж тэдэнл санагддаг, тэгсэн атлаа туршлага нь өөрсдийнх нь дүрсэлсэн шиг тодорхой биш байгаа мэт санагддаг. Үүнээс гадна, тэд ярихынхаа өмнө юу гэж хэлэхээ огт мэддэггүй боловч Ариун Сүнс тэдэн дээр ажиллах үед үг нь бэлэн зэлнээр урсан гардаг. Нэг удаа чи ийм маягаар номлочхоод биеийн чинь бодит хэмжээ санасан шиг чинь жаахан биш юм байна гэж боддог бөгөөд Ариун Сүнс чам дээр хэдэнтээ ажиллачихсан нөхцөлд өөрийгөө аль хэдийн биеийн хэмжээтэй болж гэж үзэн, Ариун Сүнсний ажлыг өөрийнхөө оролт, оршихуй гэж эндүүрэн итгэдэг. Байнга ийм маягаар туршлагажсанаар чи өөрийнхөө оролтод цалгайрч, өөрийн мэдэлгүй залхууралд автан, хувийн оролтдоо ямар ч ач холбогдол өгөхөө болино. Ийм учраас чи бусдад үйлчилж байхдаа өөрийн биеийн хэмжээ, Ариун Сүнсний ажлыг хооронд нь тодорхой ялгаж салгах ёстой. Энэ нь оролтод чинь илүү их тус дөхөм болж, туршлагад чинь улам их үр өгөөж авчирдаг. Хүн Ариун Сүнсний ажлыг хувийнхаа туршлага гэж үзэх нь доройтлын эх сурвалж болдог. Ийм учраас Би, та нар ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, өөрсдийн оролтыг амин чухал хичээл гэж үзэх учиртай гэж хэлдэг юм.

Бурханы хүслийг хангалуун байлгаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуух бүх хүнийг Түүний өмнө авчирч, хүнийг Бурхан руу аваачиж, Ариун Сүнсний ажил болон Бурханы удирдамжийг хүнд танилцуулж, улмаар Бурханы ажлын үр жимсийг төгс болгохын тулд хүн ажилладаг. Иймээс та нар ажлын мөн чанарыг нэгд нэггүй тодорхой мэдэх шаардлагатай. Бурханы ашигладаг хүн болохын хувьд хүн бүр Бурханы төлөө ажиллах үнэ цэнтэй, өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээр ашиглуулах боломжтой. Гэвч та нарын ухаарах ёстой нэг зүйл бий: Бурханы даалгасан ажлыг хийх үед хүнд Бурханаар ашиглуулах боломж олдсон боловч хүний хэлдэг, мэддэг зүйл нь тэр чигтээ хүний биеийн хэмжээ байдаг юм биш. Ажлынхаа явцад дутагдлаа илүү сайн мэдэж авч, Ариун Сүнсний улам их гэгээрлийг эзэмших нь л та нарын хийж чадах зүйл юм. Ийм маягаар та нар ажлынхаа явцад илүү сайн орох боломжтой болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос эш татав

Есүс өөртөө ямар нэг төлөвлөгөө гаргаж, зохицуулалт хийлгүйгээр Бурханы хүсэлд бүрэн санаа тавьсан учраас Бурханы даалгавар буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр бас та бүхний маш сайн ойлгодог Бурханы дотнын хүн—Бурхан Өөрөө байсан. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; хэрэг явдлыг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн голд нь тавьж чаддаг, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Миний хүслийн дагуу биш, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд санаа тавих ёстой гэж? Таны алган дээрх шоргоолж шиг хүн яаж Таны анхаарал халамжийг хүртэх эрхтэй байж чадах юм бэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, Та Өөрийн тааллаар Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, үхэл хийгээд Үхэгсдийн орны дөнгөнөөс чөлөөлөгдсөн юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэрээр гучин гурван жил амьдрах хугацаандаа тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг хонжоо, хохирлыг хэзээ ч бодож үзээгүй, Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүнд үүрүүлж, Түүгээр гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй, шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, тоо томшгүй олон удаа Сатаны сорилтод орсон боловч хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэж, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн, тиймээс ч Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” хэмээн Өөрөө хэлсэн билээ. Тухайн үед зөвхөн Есүс л энэхүү даалгаврыг биелүүлж чадах байсан агаад Нигүүлслийн эрин үед бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлаа Бурхан гүйцээсний нэг бодитой тал нь энэ байлаа.

Хэрэв та нар Есүс шиг Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьж, махан биеэсээ татгалзаж чаддаг бол, Бурхан чухал даалгавраа та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Ийм нөхцөл байдалд л та нар Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаврыг биелүүлж байна хэмээн хэлж зүрхэлнэ, тэр үед л та нар Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ. Есүсийн жишээтэй харьцуулбал чи өөрийгөө Бурханы дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханы хүслийг гүйцэлдүүлж байгаа гэж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр Бурханд үйлчилж байна гэж хэлж зүрхлэх үү? Өнөөдөр чи Бурханд хэрхэн үйлчлэхээ мэддэггүй байж өөрийгөө Бурханы дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханд үйлчилдэг гэж хэлбэл Түүнийг доромжилж буй хэрэг биш гэж үү? Энэ тухай бодоод үзээрэй: Чи Бурханд үйлчилж байна уу, эсвэл өөртөө үйлчилж байна уу? Чи Сатанд үйлчилдэг атлаа Бурханд үйлчилж байгаа гэж зөрүүдлэн хэлснээрээ Бурханыг доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин чуулганыг сорон мөлжиж эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү их ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Петр Есүсийг ажлыг хэрхэн туулсныг аваад үзье: Эхэндээ тэр Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авч, Есүстэй ярилцан, “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” гэж хэлсэн. Ариун Сүнс өөрийг нь гэгээрүүлмэгц тэр зарим нэг мэдлэг ухааныг олж авч, зүрх сэтгэл нь гэрлээр дүүрсэн. Хэдийгээр тухайн үедээ асуудлыг гүнзгий ойлгоогүй байсан ч тэр Бурханыг ойлгохоор эрж хайж, Бурханд үйлчлэх зөв замд орсон юм. Бурханд үйлчилнэ гэдэг хамгийн алдар суутай хэрэг, бас хамгийн аюултай зүйл, учир нь хүмүүс завхарсан агаад тэрслүү—нэг л төөрөлдсөн бол Бурханыг эсэргүүцдэг. Хүмүүс бусад хүмүүст биш, Бурханд үйлчилдэг. Петрийн явсан зам зөв зам байсан бөгөөд тэрээр тодорхойгүй Бурханд биш, Эзэн Есүст үйлчилсэн. Паул харин өөр байв. Тэр Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Есүсийн шавь нарыг зогсолтгүй ангуучилсан. Паул агуу гэрэл гарахыг нүдээр харж, цохиулсныхаа дараа ч Бурхан бол бүх зүйлийн Эзэн гэдгийг ухаараагүй, Эзэн Есүс бол Бурханы илрэлт гэдгийг ч, хүн Бурханыг хэрхэн дуулгавартай дагах ёстойг ч ухаараагүй. Түүнд хэвийн эрүүл ухаан байгаагүй; эхнээсээ дуустлаа тэр үнэхээр биеэ тоосон сэтгэхүй өвөрлөж байсан: “Би Танд хэр ихийг өгнө, Та надад төдий ихийг өгөх ёстой; би хэр ихийг зарлагдана, хариуд нь Та намайг тэр хэмжээгээр шагнах ёстой.” Эхнээсээ дуустлаа л түүний ажилд иймэрхүү бодол давамгайлж байсан болохоор зүрх сэтгэлдээ Бурханыг хэзээ ч хүндэтгэж байгаагүй, Бурханаас эмээж ч байгаагүй. Түүний ярианы өнгө аясыг аваад үзье: “Би сайн тэмцлээр тэмцэж”—Та намайг тэмцэхэд хүргэсний дагуу би тэмцсэн; “явах замаа дуусгаж”—Таны гүй гэж хэлсэн замаар гүйсэн; “итгэлээ хадгалсан”—Та надаар энэ итгэлийг хадгалуулсан биз дээ? Би итгэлээ хадгалсан болохоор алдрын титмийг надад зориулж зэхэх ёстой бус уу? Энэ түүний ярианы өнгө биш үү? Мэдээж тэр захидалдаа ийм шулуухан хэлж чадаагүй. Тэр тодорхой хэмжээгээр зөөлрүүлэн, далд утгаар хэлсэн боловч түүний бичвэрт эдгээр үзэл санаа түлхэц болсон юм. Эцэст нь юу болсон бэ? Тэр бас л шийтгүүлэх хэрэгтэй болсон. Бурханд үйлчлэх замд хүний хийх ёстой сонголтуудыг та нар тодорхой харах ёстой, Бурханд үйлчлэх аль зам нь Паулынх, итгэлийн аль зам нь Паулынх болохыг болон хүн хэрхэн Петрийн сүсэг бишрэлээр Бурханд үйлчилдэг болохыг хар. Бурханд шүтэн мөргөх үедээ бүтээгдсэн зүйлсийн дагавал зохих зам бий; чи зөв замыг сонгож, зөв зорилгыг зорих ёстой. Бүү төөрөлд, чин сэтгэлээсээ, ул суурьтайгаар, тодорхой үзэгдэлтэйгээр алх. Урагш тэнэглэн алхах нь чамд аюултай; ингэвэл чи нэг л өдөр Бурханы захиргааны зарлигт халдах юм уу гомдлын үг хэлэх нь баталгаатай.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд үйлчлэхийн тулд хүн Петрийн замаар алхах ёстой”-оос эш татав

Өмнөх: 87. Удирдагчдын ажилтай хамтран ажиллах зарчмууд

Дараах: 89. Уялдаа холбоотой үйлчлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх